| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0011/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 12
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч О.Д,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэчин овгийн Оын Дт холбогдох 1928002580160 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 39-58 УБМ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмал замын 92 дахь километрт засмал зам дээр онхолдож, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн, БНСУ-ын иргэн Ch W woo /Ж В Ү/, P S bom /П С Б/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр менежер над руу утасдаж маргааш 6 солонгос хүнтэй говь руу явах 5 хоногийн аялал байна гэсэн. Тэгээд 20-ны өглөө говь руу гарсан. Цагаан суварга дээр ирж хоноод маргааш нь Баян заг дээр очиж хоносон, түүний дараа нь Хонгорын элсэн дээр хоносон өглөө нь босоход цас орж байсан. Өдөржин орсон, Баяндалай орж хоол идчихээд наашаа гарсан зам сайн харагдахгүй байсан. Ёлын ам руу 5, 6 км явахад зам маш халтиргаатай байсан. Тэгээд явган явах уу? гэсэн чинь орчуулагч Солонгосчуудтайгаа ярилцаад ёлын амыг үзэхээ болъё шууд Даланзадгад орж буудалд хонох гээд энд ирсэн. Цонхоор харахад шөнө 2 цагийн үед цас тогтож байгаа харагдсан. Өглөө нь цайгаа уугаад, 8 цаг 30 минутын үед Улаанбаатар руу хөдөлсөн. Тухайн үед зам халтиргаатай байсан. 92 км яваад өөдөөс том машин гараад ирсэн. Би захлаад явж байгаад хурдаа сааруултал халтираад замаас гарсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Chung Weon woo /Жон Вон Ү/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сар 18-ний 01 цагт Улаанбаатар хотод ганцаараа ирсэн юм. Улаанбаатар хотод ирхээсээ өмнө аялал жуулчлалын UB ренбуг гэх кест хаустай тохиролцсон юм. Намайг Улаанбаатарт буухад кест хаусын төлөөлөл намайг тосч авсан тэгээд маргааш нь манай найз Солонгос улсаас ирсэн юм. Бид хоёр Тэрэлжээр аялсан Чингис хааны хөшөө, мэлхий хадаар аялаад орой нь Улаанбаатар хотод ирсэн юм. Улаанбаатар хотод манай найзууд Солонгос улсаас Монгол улсад ирсэн юм. Маргааш нь бид нарыг Говь трецрэл компаний гаяд, жолооч нар ирж авсан тэгээд бид нар Улаанбаатар хотоос Цагаан суварга гэх газар луу явсан юм. Цагаан суварга гэдэг газар очиж гэрт хонрод маргааш ны Баянзаг руу явсан юм. Баян заг дээр очоод гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сар 21-ний өглөө босоод Хонгорын элс явсан юм. Хонгорын элсийг очиж үзээд амарсан. Маргааш нь маршрутын дагуу ёлын ам орох байсан боловч цас их ороод зам муу байсан учраас ёлын ам орхоо байгаад Даланзадгад суманд ирсэн Даланзадгад суманд ирээд Даланзадгад зочид буудалд амарсан юм. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө Даланзадгад зочид буудлаас өглөө 08 цаг 30 минутын үед гарч машиндаа суугаад Улаанбаатар хотын чиглэлд замд гарсан юм. Аймгаас гараад машинд суугаад бид нар унтацгаасан юм. Гэнэт машин халтирч байгаа нь мэдэгдсэн тэгээд сэрхэд машин хэдэн удаа өнхөрсөн тэгээд нэг мэдхэд би хамгийн дээд талд нь байсан тэгсэн гаяд намайг татсан чинь миний гар их өвдөж байсан. Тэгээд бид нарыг машинаас эрэгтэй хүмүүс буулгасан тэр хүмүүс бид нарт тусалсан юм. Тэр хүмүүс бид нарыг машинаас буулгаж өгөөд дараагаар нь машиныг босгож өгсөн юм. Тэгээд ч бид нарыг гаяд том машинд суулгаж аваад явуулсан. Тэгээд аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн мөн бидний зургийг авсан чинь миний зуүн талын эгэмний дотор хэсэг хугарсан байна гэж хэлсэн. Би өөрийн эгэмний зургаа харсан чинь миний эгэм хугарсан нь харагдаж байсан юм.” гэжээ. /хх-18-19/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Park Sae bom /Пак Сэ Бум/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сар 19-ний орой найзуудын хамтаар Улаанбаатар хотод ирсэн юм. Улаанбаатар хотод ирэхэд Говь трейвэл ХХК-ийн хүн тосч авсан. Бид нарыг кест хауст хүргэж өгсөн бид нар тэндээ амарсан. Бид нар Солонгос улсаас 4-үүл ирсэн. Манай хоёр найз бол урьд өдөр нь ирчихсэн байсан юм. Бид нар кест хауст амраад маргааш нь өглөө бид нарыг Говь трейвэл компаний гаяд, жолооч нар ирж авсан тэгээд бид нарыг пургон машинаар Улаанбаатар хотоос Цагаан суварга гэх газар луу аялуулсан юм. Цагаан суварга гэдэг газар очиж гэрт хоноод маргааш нь Баянзаг руу явсан юм. Баян заг дээр очоод гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сар 21-ний өглөө босоод Хонгорын элс явсан юм. Хонгорын элсийг очиж үзээд амарсан. Маргааш маршрутын дагуу Ёлын ам орох байсан боловч цас их ороод зам муу байсан учраас ёлын ам орхоо байгаад Даланзадгад суманд ирсэн Даланзадгад суманд ирээд Ддланзадгад зочид буудалд амарсан юм. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө Даланзадгад зочид буудлаас өглөө 08 цаг 30 минутын үед гарч машиндаа суугаад Улаанбаатар хотын чиглэлд замд гарсан юм. Машинд суугаад бид нар унтацгаасан юм. Тэгээд би машин дотор унтаж байхад машин тодор байсан зүйлүүд намайг цохиод эхлэх үед сэрсэн чинь машин өнхөрч байсан. Тэгээд би үхчихлээ л гэж бодсон чинь би амьд байсан.Тэгээд машин дотроос замд явж байсан хүмүүс гаргаж өгсөн тэгээд бид нарыг эмнэлэгт хүргэж өгсөн юм. Эмнэлэгт тариа тариулсан дараагаар зураг авхуулхад миний баруун эгэмний яс гэмтсэн тэгээд боолт хийлгүүлсэн” гэжээ. /хх-24-25/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Jeong Uicheon /Жион Уйчион/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сар 19-ны орой бид нар Солонгос улсаас Монгол улсад буусан юм. Бид нарыг буухад жуулчлалын компаний хүмүүс тосож авсан тэгээд гест хауст амраад маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сар 20-ны өглөө жолооч, гаяд ирээд Цагаан суваргаруу явсан Цагаан суварга дээр очиж гэрт хоноод маргааш нь Баянзаг руу явсан юм. Баян заг дээр очоод гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сар 21-ний өглөө босоод Хонгорын элс явсан юм. Хонгорын элсэнд очоод гэрт амарсан. Маргааш нь маршрутын дагуу ёлын ам орох байсан боловч цас их ороод зам муу байсан учраас ёлын ам орхоо байгаад Даланзадгад суманд ирээд Даланзадгад зочид буудалд амарсан юм. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө Даланзадгад зочид буудлаас өглөө 08 цаг 30 минутын үед гарч машиндаа суугаад Улаанбаатар хотын чиглэлд замд гарсан юм. Аймгаас гараад машинд суугаад бид нар унтацгаасан юм. Гэнэт машин халтирч байгаа нь мэдэгдсэн тэгээд сэрхэд машин хажуу талаараа унасан байсан юм. Би бол машиныг зүгээр хажуугаараа унасан байх гэж бодож байсан чинь хамт явсан хүмүүс өнхөрсөн гэж хэлж байсан. Машин замын баруун тал руу унасан юм. Бид нар зам тээврийн осол болсны дараагаар дагаа хархад 10 цаг 25 минут болж байсан юм. Тэгээд манай гаяд нэг машин олоод бид нарыг аваад эмнэлэг дээр ирсэн юм.Эмнэлэгт ирээд толгойны зураг авхуулаад толгойдоо оёдол тавиулсан юм.” гэжээ. /хх-30-31/,
Иргэний нэхэмжлэгч Kim Byeonggwan /Ким Бионгван/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сар 19-ний орой найзуудын хамтаар Улаанбаатар хотод ирсэн юм. Улаанбаатар хотод ирэхэд Говь трейвэл ХХК-ийн хүн тосч авсан. Бид нарыг кест хауст хүргэж өгсөн бид нар тэндээ амарсан. Бид нар Солонгос улсаас 4-үүл ирсэн. Манай хоёр найз бол урьд өдөр нь ирчихсэн байсан юм. Бид нар кест хауст амраад маргааш нь өглөө бид нарыг Говь трейвэл компаний гаяд, жолооч нар ирж авсан тэгээд бид нарыг пургон машинаар Улаанбаатар хотоос Цагаан суварга гэх газар луу аялуулсан юм. Цагаан суварга гэдэг газар очиж гэрт хоноод маргааш нь Баянзаг руу явсан юм. Баян заг дээр очоод гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сар 21-ний өглөө босоод Хонгорын элс явсан юм. Хонгорын элсийг очиж үзээд амарсан. Маргааш нь маршрутын дагуу Ёлын ам орох байсан боловч цас их ороод зам муу байсан учраас ёлын ам орхоо байгаад Даланзадгад суманд ирсэн Даланзадгад суманд ирээд Даланзадгад зочид буудалд амарсан юм. Тэгээд өнөөдөр өгпөө буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө Даланзадгад зочид буудлаас өглөө 08 цаг 30 минутын үед гарч машиндаа суугаад Улаанбаатар хотын чиглэлд замд гарсан юм. Машинд суугаад би унтсан тэгээд машин халтираад эхлэх үед би сэрээд харах үед машин онхолдсон машин миний бодлорр нэг бүтэн эргээд дахин нэг хажуугаараа унасан байх гэж бодож байна. Машинаас би 5 дахь удаад нь гарсан байх. Бид нарыг машинаас гаргаад тэнд байсан нэг машинд суулгаад эмнэлэг рүү явсан юм. Эмнэлэгт ирэхэд намайг эмч үзээд зүгээр байна гэсэн би өөрийнхөө толгойны зургийг авхуулсан надад ямар нэгэн тариа, эм өгөөгүй...” гэжээ. /хх-33/,
Иргэний нэхэмжлэгч Kim Byeonggwan /Ким Бионгван/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сар 20-ны үүрээр Монгол улсад Солонгос улсаас ирсэн юм. Улаанбаатар хотод ганцаараа ирсэн юм. Манай найзууд миний өмнө ирчихсэн намайг онгоцны буудал дээр хүлээж байсан юм. Тэгээд нөгөө найзуудтайгаа нийлээд кест хаус орж амарсан юм. Маргааш өглөө Говь трейвэл ХХК-ийн гаяд, жолооч хоёр иржбид нарыг пургон машинд суулгаад маршрутын дагуу Цагаан суварга гэх газар луу явсан юм. Цагаан суварга гэх газарт очоод монгол гэрт хоноод маргааш өглөө нь Баянзаг руу явсан Баян заг гэх газарт очоод монгол гэрт хоноод маргааш нь Хонгорын элс явсан Хонгорын элсэн дээр очоод монгол гэрт хоноод маргааш нь Ёлын ам гэх газар луу явсан боловч цас ороод зам муу байна гэж хэлээд тэгээд шууд Даланзадгад сурмруу явсан юм. Бид нар Даланзадгад суманд ирээд Даланзадгад зочид буудалд буусан юм. Тэгээд тэр буудалдаа хоноод өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө босоод Улаанбаатар луу 08 цаг 30 минут өнгөрч байхад хөдөлсөн юм. Машинд суугаад би шууд унтсан байсан тэгээд осол болохоос өмнөхөн би нэг удаа сэрээд нөгөө хэдийнхээ унтаж байгаа зургийг дарах гэж байсан чинь машин шууд хөмрөөд уначихсан тэгээд машин өнхөрсөн унасан тэр үед би толгой болон биеэ олон зүйлд цохиж байсан тэгээд машин өнхөрөөд байх үед монгол хүмүүс ирж туслаад би машинаас 3-т нь гарсан юм. Тэгээд тэр хүмүүс биднийг аваад буцаж яваад эмнэлэгт ирсэн юм. Эмнэлэгт ирэхэд эмч үзээд надад нэг дусал хийж өгсөн дараа нь тогойны зураг авсан. Тэгээд эмнэлэг дээр хамт гэмтсэн найзуудаа хүлээсэн дараагаар нь би нуруу өвдөөд байхаар нь эход харуулсан тэгээд дараагаар цагдаа дээр ирсэн юм...” гэжээ. /хх-35/,
Иргэний нэхэмжлэгч Kim Heeyon /Ким Хэёон/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сар 18-ны өдөр Монгол улсад Солонгос улсаас ирсэн юм. Улаанбаатар хотод ганцаараа ирсэн юм. Ренбү гэх кест хаусад буугаад маргааш найзынхаа хамтаар тэрэлж, чингис хааны хөшөө зэргээр аялаж ирээд дараагийн хоногт нь Солонгосоос найзууд ирээд Говь трейвэл ХХК-ийн гаяд, жолооч хоёр ирж бид нарыг пургон машинд суулгаад маршрутын дагуу Цагаан суварга гэх газар луу явсан юм. Цагаан суварга гэх газарт очоод монгол гэрт хоноод маргааш өглөө нь Баянзаг руу явсан Баян заг гэх газарт очоод монгол гэрт хоноод маргааш нь Хонгорын элс явсан Хонгорын элсэн дээр очоод монгол гэрт хоноод маргааш нь Ёлын ам гэх газар луу явсан боловч цас ороод зам муу байна гэж хэлээд тэгээд шууд Даланзадгад сурмруу явсан юм. Бид нар Даланзадгад суманд ирээд Даланзадгад зочид буудалд буусан юм. Тэгээд тэр буудалдаа хоноод өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сар 24-ний өглөө босоод Улаанбаатар луу 08 цаг 30 минут өнгөрч байхад хөдөлсөн юм. Машинд суугаад би шууд унтсан унтаж байхад машин нааш, цаашаа гулгаад яваад байхад нь би сэрсэн юм. Тэгээд удалгүй осолд орсон машин хажуугаараа унаад цаашаа нэг эргээд хажуу талаар газарт унасан тэгээд би машинаас нэг юм уу хоёрт гарсан юм. Бид нарт монгол хүмүүс ирж тусалсан намайг машинаас татаж гаргаж ирсэн хүмүүст би маш их баярласан тэгээд тэр хүмүүс бид нарыг эмнэлэг рүү аваад явсан юм. Эмнэлэгт ирэхэд эмч үзээд надад өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд дараагаар нь хүзүүний зураг, зүүн гарын зураг зэргийг авхуулахад яс хугарсан гэмтэл байхгүй байсан...” гэжээ. /хх-38-39/,
Иргэний нэхэмжлэгч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотоос БНСУ-ын 6 иргэний хөтөчөөр 4 шөнө 5 өдрийн аялалд ажиллахаар Говийн аялалд гарсан юм. Тэгээд говиор аялаад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө Хонгорын голын элснээс маршрутын дагуу ёлын амруу гарсан юм. Тухай өдөр цас их хэмжээгээр орсон байсан улмаас ёлын амыг үзэж чадахгүй шууд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очиж хонох шийдвэр гарсан юм. Тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирж Даланзадгад зочид буудалд хүмүүсийн, хамтаар амраад маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутад Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн юм. Өмнөговь аймгаас гараад Улаанбаатар чиглэлд явхад засмал зам маш их халтиргаатай зам мөстсөн байсан бидний сууж явсан уаз фургон машины жолооч Д ах машиныхаа урд мостыг залгаад. 40-50 км цагийн хурдтай явж байсан юм. Би аймгаас гараад зам ямар халтиргаатай байгааг харуулах зорилготой бага хэмжээний бичлэг, зураг зэрэг авч байсан юм. Тэгээд би аймгаас гараад 50 орчим минут яваад нойр хүрээд зүүрмэглээд явсан юм. Тэгээд явж байхад машин халтираад машины бөгс эргэх агшинг мэдрээд сэрсэн боловч нүд ирмэхийн зуур машин онхолдсон юм. Машин миний талаар буюу буруу талаараа газар хажуугаараа тогтсон байсан тэгээд би арын заалруу гараад арын хаалгаар машинаас буусан юм. Бид нарт замаар явж байсан 2, ах туслаж машинаас гаргаж өгсөн. Тэгээд Оюу толгой явж байгаа гэх жолооч ахаас бусдыг нь эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэгээд эмнэлэгт ирж бид нар үзүүлхэд 2 Солонгос иргэний эгэм хугарсан нэг иргэний тархи хагарсан гэсэн өөр бусад хүмүүс нь зүгээр байсан юм...” гэжээ. /хх-50-51/,
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ч.Аын биед хамрын ясны хугарал, хамрын таславч зүүн тийш муруйсан гэмтэл учирсан байна. Уг гэмтэл мохоо зүйл /зам тээврийн ослын үед/-ийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд түүнийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Ч.Аын биед учирсан гэмтэл нь түүний цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Аын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-45/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 623 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...О.Дын биед үзлэг хийхэд гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-62/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Woo овогтой Jiyoung-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-64/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 625 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Jeong овогтой Uicheon-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-65/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Kim овогтой Byeonggwan-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-71/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Kim овогтой Heeyeon-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-74/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Chung овогтой Weon Woo-ын биед зүүн эгэмний ясны зөрсөн далд хугарал үүссэн гэмтэлтэй байна. Chung овогтой Weon Woo-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Chung овогтой Weon Woo-ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Chung овогтой Weon Woo-ын биед учирсан гэмтэл нь “Гэмтэлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-77/,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Park овогтой Sae bom-ын биед иед баруун эгэмний ясны зөрсөн далд хугарал үүссэн гэмтэлтэй байна. Park овогтой Sae bom -ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Park овогтой Sae bom -ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Park овогтой Sae bom -ын биед учирсан гэмтэл нь “Гэмтэлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-81/,
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1508 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан “нийт үнэ 3.375.000 төгрөг” гэх /хх-85-87/
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Уаз фургон маркийн 39-58 убм улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч О.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзлээ. Уаз фургон маркийн 39-58 убм улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарах үед замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаатай цас орсон байсан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийн жолооч О.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэжээ. /хх-89/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-12/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-13/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-99/,
Нийслэлийн Баянгол дүүргийн 22-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-100/,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-101/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-103/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Дын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч О.Дын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 39-58 УБМ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмал замын 92 дахь километрт засмал зам дээр онхолдож, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн, БНСУ-ын иргэн Chung Weon woo /Жон Вон Ү/, Park Sae bom /Пак Сэ Бум/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Д нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах байдлаар нотлогдоно.
Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгохоор тодорхойлсон.
Шүүгдэгч О.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох В, D ангиллын эрхийн жолоочийн үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-103/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Дыг Фургон маркийн 39-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан В, D ангиллын үнэмлэхтэй жолооч гэж үзэх үндэслэлтэй юм.
Автотээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч О.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 39-58 УБМ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: Уаз фургон маркийн 39-58 убм улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч О.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзлээ. Уаз фургон маркийн 39-58 убм улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарах үед замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаатай цас орсон байсан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийн жолооч О.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэх дүгнэлтээр /хх-89/ тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд замын зорчих хэсэг халтиргаа, гулгаатай байхад шүүгдэгч О.Д тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт /хх-120-121/, иргэний нэхэмжлэгч Ч.Аын “...Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирж Даланзадгад зочид буудалд хүмүүсийн, хамтаар амраад маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутад Улаанбаатарын чиглэлд хөдөлсөн юм. Өмнөговь аймгаас гараад Улаанбаатар чиглэлд явахад засмал зам маш их халтиргаатай зам мөстсөн байсан бидний сууж явсан уаз фургон машины жолооч Д ах машиныхаа урд мостыг залгаад 40-50 км цагийн хурдтай явж байсан юм. Би аймгаас гараад зам ямар халтиргаатай байгааг харуулах зорилготой бага хэмжээний бичлэг, зураг зэрэг авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-50-51/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: Уаз фургон маркийн 39-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч О.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзлээ. Уаз фургон маркийн 39-58 убм улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарах үед замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаатай цас орсон байсан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байх ба уг тээврийн хэрэгслийн жолооч О.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэх дүгнэлт /хх-89/ зэргээр тогтоогдож байна.
Зам тээврийн осол гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан.
Шүүгдэгч О.Д нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн, БНСУ-ын иргэн Chung Weon woo /Жон Вон Ү/, Park Sae bom /Пак Сэ Бум/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 622 дугаартай шинжээчийн “...Ч.Аын биед хамрын ясны хугарал, хамрын таславч зүүн тийш муруйсан гэмтэл учирсан байна...Ч.Аын биед учирсан гэмтэл нь түүний цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-45/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн “...Chung овогтой Weon Woo-ын биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Chung овогтой Weon Woo-ын биед учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-77/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн “...Park овогтой Sae bom -ын биед иед баруун эгэмний ясны зөрсөн далд хугарал үүссэн гэмтэлтэй байна...Park овогтой Sae bom -ын биед учирсан гэмтэл нь “Гэмтэлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-81/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зам тээврийн осол болох үед шүүгдэгч О.Д согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-13/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэж үзвэл шүүгдэгч О.Д нь
Шүүгдэгч О.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдож байна.
Харин шүүгдэгч О.Дын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч О.Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О.Дын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хараарах ба гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулахыг тогтоохоор заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд торгох ялын биелүүлэх хугацаа 90 хоногоор тогтоосон байдаг тул шүүгдэгч О.Дт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Харин шүүгдэгч О.Д нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Д иргэний нэхэмжлэгч Ч.Ад эмчилгээ, замын зардалд хохирол төлбөрт 360.000 төгрөг төлсөн талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Chung Weon woo /Жон Вон Ү/, Park Sae bom /Пак Сэ Бум/, иргэний нэхэмжлэгч Kim Byeonggwan /Ким Бионгван/, Jeong Uicheon /Жон Ү Чүн/, Kim Heeyeon /Ким Хи Ён/, Woo Jiyoung /Ү Жи Ён/ нар нь шүүгдэгч О.Доос хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь “Уг хэрэгт хохирлын хүсэлт гаргахгүй ба эсрэг санал гаргахгүй болно” гэсэн орчуулга бүхий өргөдөл /хх-106-117/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлоггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэчин овгийн Оын Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Дт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Chung Weon woo /Жон Вон Ү/, Park Sae bom /Пак Сэ Бум/, иргэний нэхэмжлэгч Jeong Uicheon /Жион Уйчион/, Kim Byeonggwan /Ким Бионгван/, Kim Heeyon /Ким Хэёон/, Woo Jiyoung /Вүү Жиёон/, Ч.А нар нь шүүгдэгч О.Доос хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Д нь иргэний нэхэмжлэгч Ч.Аын эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 360.000 / гурван зуун жаран мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ