| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1728/Э |
| Дугаар | 1776 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1776
2019 11 22 2019/ШЦТ/1776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, улсын яллагч А.Ариунаа,
хохирогч А.Б.,
шүүгдэгч Ж.Б., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овогт Ж.ы Б.ид холбогдох эрүүгийн 1906 05405 2205 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Говь Хангай ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т. овогт Ж.ы Б.,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Ж.Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эра зочид буудлын 2015 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн А.Б.ийн түрийвчнээс 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
, :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 09
дүгээр сарын 07-ны өдөр анх Б. О. бид гурав Эра зочил буудал орж үйлчлүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр оройноо Маралмаагийн хамт гарч явахдаа хохирогч Б.өд хэлээд аваад гарлаа гэж хэлсэн. Надад ямар ч хулгайн зорилго байгаагүй, надад тийм хүмүүжил байгаагүй. Маргааш өглөө нь би буцаж ирсэн, хулгайлах зорилго байгаагүй. Би хэлж авч гарсан, цагдаад дуудлага өгсөн байсан. Би авсан мөнгөө буцааж өгсөн надад хулгайлах зорилго байгаагүй. Прокурор дуудаж тодруулага өгөх гэхэд утас нь холбогдохгүй, дуудсан хугацаанд нь уулзаж чадаагүй. Ах дүүгийн холбоотой байнга уулздаг байсан санаа зорилго байгаагүй. Урьд мөнгө төгрөг өгөлцөж авалцдаг байсан...” гэв.
Хохирогч А.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...9 дүгээр сарын 7-ны өдөр байсан, нилээн их архи уусан, Б. буудлын тооцоог хийчихсэн байсан. Би картнаасаа мөнгө аваад 3 шил архи авч уусан, би тасарчихсан байсан. Хөзөр тоглож байгаад нэг мэдсэн унтчихсан байсан. Би тасарчихсан, Б. тасарсан байдалтай байсан. Миний сайн дүү, өмнө нь би Б.оос мөнгө авч байсан, энэ хүн хүний мөнгө хулгай хийх хүн биш. Удам судартай айлын хүүхэд, мөнгөөр дутагдах гачигдах зүйлгүй хүн. Гаръя хамт гэх үед нь би муудаад согтчихсон байсан. Өглөө тэрийгээ санахгүй архи авах гээд түрийвчээ үзсэн чинь мөнгө байхгүй байсан. Өмнөх бүх зүйлээ санахгүй байсан. Би тэгээд цагдаа дуудчихсан. Өрөө хөлслөх гээд мөнгөний хэрэгтэй байсан учир тэр өдөр нь олуулах гээд цагдаа дуудсан. Цагдаа дуудахдаа хүртэл би согтуу байсан. Би бараг согтуу мэдүүлэг өгсөн...” гэв.
Шүүгдэгч Ж.Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улмаар би Б.өд анх буудалд орж ирээд гарна гэж байсан биз дээ, надад мөнгө байхгүй юм чинь ширээн дээр байсан мөнгийг чинь авч гарлаа гэж хэлэхэд Б. зөвшөөрч за тэг гэж хэлж байсныг санаж байна. Эра зочид буудлаас гараад цаашаа юу болсныг санахгүй байна. Учир нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-24 дүгээр хуудас/,
Хохирогч А.Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үлдэгдэл мөнгөө түрийвчиндээ хийсэн байсан бөгөөд унтаж байгаад өглөө 08 цагийн орчим сэрээд үзэхэд миний түрийвчинд байсан мөнгө байхгүй болсон байсан. Хяналтын камерийг нь үзэхэд хамгийн сүүлд Б. гараад явсан байсан. Миний түрүүвчинд 400.000 төгрөг байсныг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг.
/хэргийн 5-7 дугаар хуудас/,
Гэрч М.О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б. Б.өөс мөнгө байна уу гэж асууж, биеэс нь татаад байсан. Тэр үед Б. сэрсэн эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 18 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Ж.Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эра зочид буудлын 2015
тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн А.Б.ийн түрийвчнээс 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Б.ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б., хохирогч Ариунбилэг, гэрч М.О. нар нь хамтдаа 4-5 жил архи уусан, бүгдээрээ согтолт ихтэй байсан талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлжээ. Шүүгдэгч нь хохирогчийн мөнгийг авч явсанаа үгүйсгээгүй бөгөөд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Б. бид 2 ах дүүс шиг дотно харилцаатай, хамт нийлж архи уух, хамт явах, мөнгө төгрөг өгч авалцах асуудал урьд нь зөндөө байсан, би өмнө нь архи уусан согтолттой байсан, буудалд ороод нэмээд архи их уусан учир унтсан унтаагүйн завсар суугаагаараа байж байгаад Б.ийг мөнгө гэхэд нь зөвшөөрсөн, О. өглөө босоод “Б. мөнгө өгөөч” гээд татаад байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг нь гэрч М.О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед Б. Б.өөс “мөнгө байна уу” гэж асууж биеэс нь татаад байсан. Тэр үед Б. сэрсэн эсэхийг мэдэхгүй байна, улмаар өглөө сэрсэн чинь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Б.өд бэлэн мөнгө байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Бид нар зочид буудлын өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа караоке орж дуулья гэж ярьж байсан. Б. мөнгө авч байхыг нь хараагүй бөгөөд Б.өөс мөнгө өгөөч гэж биенээс нь татаад байж байхыг бол харсан” гэх мэдүүлэгүүд, хэргийн 17 дугаар хуудас дахь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Эра зочид буудлын 5 давхарын липт харагдаж байх ба 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 06 минут 46 секундэд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эра зочид буудлын 5 давхарт Б., Ариунбилэг, Маралмаа нар липтээр гарч ирж өрөөндөө орж байгаа бичлэг байна, 2019 оны 09 сарын 07-ны 00 цаг 44 минут 40 секундэд Б., Маралмаа нар өрөөнөөс гарч липтэнд сууж байгаа нь камерын бичлэгт бичигдэж үлдсэн байна” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б. нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг л удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Б. бид 2 ах дүүс шиг харилцаатай, мөнгө төгрөг өгч авалцах, хамтдаа идэж, уух асуудал зөндөө л байдаг, мөнгө өгөөч гэхэд нь зөвшөөрчихөөд түүнийгээ, согтуу байсан учир мэдэхгүй цагдаа дуудсан байна” гэх зэргээр мэдүүлж байгаа байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн гэрч М.О.ын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр
зүйлд зааснаар хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулаагүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, , 36.9, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА