Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1787

 

 

 

 

 

 

 

2019          11          25         2019/ШЦТ/1787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Э.М., түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт Э.ын М.т холбогдох эрүүгийн 1806 07141 1255 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 755 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 6 сар, 25 хоногийн ялыг тэнсэж мөн хугацаагар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 09 дүгээр

 

срын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 904 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, Х. овогт Э.ын М.,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.М. нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн Ц.Н.ын эзэмшлийн 16-82 БУА улсын дугаартай Хьюндэй Бонго 2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотроос хар өнгийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 2.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

, :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын 27-ны өдөр 10:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах Баянзүрх захын хажуу талын байрны зогсоол дээр машинтайгаа ирж зогссон. Надтай цуг машин барьж найз Болдсайхан болон эхнэр Хишигсүрэн, хүү Төгөлдөр нар байсан. Хүү маань 1 нас 5 сартай учир эхнэр маань хүүхэд хараад машин дотор сууж байсан. 20:00 цагийн үед зогсож байсан газраасаа хөдлөх гээд бараагаа янзалж дуусаад кабин дотроо орж ирээд үзэхэд суудлын ард байсан цүнхтэй эд зүйлс байхгүй байсан. Хар өнгийн, эмэгтэй хүний, том хэмжээтэй цүнх байсан. Хуучин цүнх байсан учир үнэлэхгүй. Цүнхэн дотор эхнэр, хүүхдийн бичиг баримтууд болон айраг, хонь зарсан 2 сая орчим төгрөг байсан. Мөн ойр зуурын хэрэглээний зүйл байсан ба эдгээр зүйлүүдийг үнэлэхгүй. Э.М.аас 400.000 төгрөг шилжүүлэн авсан байгаа одоо үлдсэн 1.970.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20, 115 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим айраг зарж байсан портер машины цонх хагас онгорхой байхаар нь дотор байсан эмэгтэй хүний гар цүнхийг машины цонхоор гараа оруулж байгаад аваад байрны голоор ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Цүнхтэй бичиг баримтыг хаяад цүнхэн дотор байсан Самсунг Эс 2 маркийн хар өнгийн утас, бэлэн мөнгийг авсан. 2018 онд Ц.Н.т данс руу нь 400.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо үлдсэн

1.970.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-105 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...100 айл дээр очиход Н. айраг зараад одоо 600 литр айраг үлдсэн байна, мөн хонь зарсан гэж хэлсэн. Би айрагнаас нь авч заралцсан. ...20:00 цагийн үед явахаар болоод би өөрийн машинаа Баянзүрх захын баруун талд байх гражид машинаа байрлуулаад ирсэн. Тэгээд би машиныг нь бариад хөдлөх гэхэд Н.ын эхнэр Хишгээ цүнхтэй мөнгө байхгүй байгааг мэдсэн. Цүнхэн дотор яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 1 литр айргийг 3.500 төгрөгөөр зарж байсан. Н. 1 тонн орчим айраг авчирсан ба 600 литр орчмыг зарсан байх. Дээр нь хонь зарсан мөнгө байсан. Тэгэхээр нь 2 сая орчим төгрөг байсан байх...” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Л.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 буудлын орчим зам дээрээс үл таних 40 орчим насны өндөр залуу гар өргөөд зааж өгсөн айлын гадна зогсоод таксины мөнгө 8.000 төгрөг авсан. Маргааш өглөө нь машиныхаа хогийг цэвэрлэхэд арын суудлын доор шалан дээр Самсунг гэсэн бичигтэй жижиг хар өнгийн утас байсан. Тэгээд утас дуугараад, утсыг нь авахад утасны эзэн байна, утсаа авъя гээд эрэгтэй хүн ярихаар нь өгөөд би тухайн гар утсыг орхиж буусан залуугийн хүргүүлж буусан айлыг зааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 87 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 96-97 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 86 дугаар хуудас/,

 

Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний хуулбар, мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31-36 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

,           , , .

Э.М. нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан иргэн Ц.Н.ын эзэмшлийн 16-82 БУА улсын дугаартай Хьюндэй Бонго 2 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотроос хар өнгийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад биет 2.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь .

Үүнд: Хохирогч Н.Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 

“...2018.08.27-ны өдөр 10:00 цагийн үед БЗД-н 6-р хороонд байрлах Баянзүрх захын хажуу талын байрны зогсоол дээр машинтайгаа ирж зогссон. Надтай цуг машин барьж найз Болдсайхан болон эхнэр Хишигсүрэн, хүү Төгөлдөр нар байсан. Хүү маань 1 нас 5 сартай учир эхнэр маань хүүхэд хараад машин дотор сууж байсан. 20:00 цагийн үед зогсож байсан газраасаа хөдлөх гээд бараагаа янзалж дуусаад кабин дотроо орж ирээд үзэхэд суудлын ард байсан цүнхтэй эд зүйлс байхгүй байсан. Хар өнгийн, эмэгтэй хүний, том хэмжээтэй цүнх байсан. Хуучин цүнх байсан учир үнэлэхгүй. Цүнхэн дотор эхнэр, хүүхдийн бичиг баримтууд болон айраг, хонь зарсан 2 сая орчим төгрөг байсан. Мөн ойр зуурын хэрэглээний зүйл байсан ба эдгээр зүйлүүдийг үнэлэхгүй. Э.М.аас 400.000 төгрөг шилжүүлэн авсан байгаа одоо үлдсэн 1.970.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20, 115 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим айраг зарж байсан портер машины цонх хагас онгорхой байхаар нь дотор байсан эмэгтэй хүний гар цүнхийг машины цонхоор гараа оруулж байгаад аваад байрны голоор ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Цүнхтэй бичиг баримтыг хаяад цүнхэн дотор байсан Самсунг Эс 2 маркийн хар өнгийн утас, бэлэн мөнгийг авсан. 2018 онд Ц.Н.т данс руу нь 400.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо үлдсэн

  1. төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг. /хэргийн 100-105 дугаар хуудас/,

Гэрч Д.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...100 айл дээр очиход Н. айраг зараад одоо 600 литр айраг үлдсэн байна, мөн хонь зарсан гэж хэлсэн. Би айрагнаас нь авч заралцсан. ...20:00 цагийн үед явахаар болоод би өөрийн машинаа Баянзүрх захын баруун талд байх гражид машинаа байрлуулаад ирсэн. Тэгээд би машиныг нь бариад хөдлөх гэхэд Н.ын эхнэр Хишгээ цүнхтэй мөнгө байхгүй байгааг мэдсэн. Цүнхэн дотор яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 1 литр айргийг 3.500 төгрөгөөр зарж байсан. Н. 1 тонн орчим айраг авчирсан ба 600 литр орчмыг зарсан байх. Дээр нь хонь зарсан мөнгө байсан. Тэгэхээр нь 2 сая орчим төгрөг байсан байх...” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Л.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 буудлын орчим зам дээрээс үл таних 40 орчим насны өндөр залуу гар өргөөд зааж өгсөн айлын гадна зогсоод таксины мөнгө 8.000 төгрөг авсан. Маргааш өглөө нь машиныхаа хогийг цэвэрлэхэд арын суудлын доор шалан дээр Самсунг гэсэн бичигтэй жижиг хар өнгийн утас байсан. Тэгээд утас дугараад, утсыг нь авахад утасны эзэн байна утсаа авъя гээд эрэгтэй хүн ярихаар нь өгөөд би тухайн гар утсыг орхиж буусан залуугийн хүргүүлж буусан айлыг зааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 96-97 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 86 дугаар хуудас/,

 

Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний хуулбар, мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31-36 дугаар хуудас/,зэрэг болно.

Э.М.т     17.1  1                            , .

Шүүх шүүгдэгч Э.М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч хохирогч нь “Булган аймгийн Сайхан суманд оршин суудаг, мал малладаг тул малаа орхиод хот орох боломжгүй” гэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж заасан байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, Төрийн сангийн 100900005406 тоот данснаас хохирлын 500.000 төгрөгийг байршуулсан тул Э.М.аас 1.470.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Н.т олгож,

Ц.Н.т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож

тус  тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х. овогт Э.ын М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх    хэсэгт зааснаар Э.М.ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  3. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.М.аас 1.470.000 /нэг сая дөрвөн зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Жаргал овогт Ц.гийн Н.

/РД:ГЗ82121516/-т олгосугай.

  1. Төрийн сангийн 100900005406 тоот данснаас хохирлын 500.000 /таван

зуун мянга/ төгрөгийг Жаргал овогт Ц.гийн Н. т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд

давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.М.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.МӨНХТУЯА