Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1788

 

 

 

 

 

 

 

2019          11          25         2019/ШЦТ/1788

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогч Г.О.,

 

шүүгдэгч Н.Э. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Н.ийн Э.т холбогдох эрүүгийн 1906 05470 2256 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б. овогт Н.ийн Э.,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Н.Э. нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О.г нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

, :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотл ох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр

 

вакум цонхны газар хамт ажилладаг байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилласан юм. Тэгээд айлын цонх хийж дуусаад 19 цаг өнгөрөөгөөд тарсан. Тэгтэл Э. өнөөдөр манай эхнэр ирэхгүй болохоор хоёулаа манайд очоод хоночихоод өглөө хамт ажилдаа явъя гэж хэлсэн. Манай гэр Яармагт байдаг болохоор би Э.ынд очиж хонохоор болсон. Э. Баянзүрх дүүргийн хажууд байдаг байрныхаа гаднаас машинаа аваад Баянзүрх товчоо руу явсан. Тэгээд Баянзүрх товчооны дэлгүүрээс би 20.000 төгрөгөөр нэг шил архи, нэг ундаа авсан юм. Тэгээд Э.ынд очоод нэг аяга цай уугаад Э. хувцсаа солиод гарсан. Тэгээд бид хоёр машин дотор сууж байхад гэнэт Э.ын эхнэр залгаад би Тахилтаас очиж явна. Би согтуу байна. Намайг ирээд ав гэж ярьсан. Бид хоёр тухайн үед архи уусан байсан. Тэгээд Э.ын эхнэрийг очиж авахаар болсон. Тэгээд Баянзүрхийн товчоон дээрээс авсан. Э.ын эхнэр нь “ би уумаар байна” гээд Э.ыг дэлгүүр лүү оруулаад 2 том шар айраг авахуулсан. Тэгээд Баянзүрхийн товчооноос буцаж явахад замд нэг хүүхэд гараа өргөхөөр нь Э. дөхүүлээд өгье гэж бодоод авч явсан. Тэгээд гэрт нь ирсэн. Тэгээд Э.ын эхнэрийн утас нь алга болсон байна гээд хайсан. Тэгтэл тэр хүүхэд гар утсыг нь аваад явсан юм байна лээ. Утас нь олдоогүй, эхнэр нь уурлаад Э. эхнэртэйгээ маргалдсан. Би эхнэрийг нь тайвшруулсан. Тэгээд шар айргаа уугаад байж байхад гэнэт эхнэр, нөхөр хоёр маргалдсан. Тэгээд намайг гэнэт цохисон. Би нэг мэдсэн чинь матрасан дээр хэвтэж байсан. Намайг сэргэхэд танихгүй хэдэн хүмүүс байсан. Намайг эмнэлэгт хүргээд өг гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Э. намайг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд эргээгүй. Би 3.600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.тай маргалдан улмаар зодолдож, О.н мөрөн тус газар нь гараараа нэг удаа түлхэж шанаа, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход О. газар унахаар нь бие нь тус газар нь 2-3 удаа өшиглөж тухайн гэмтлийг учруулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-77 дугаар хуудас/,

Хохирогч Г.О.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.ын гэрт очиж нөгөө авсан архи, пивоо хуваагаад ууж байтал Э. эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд би “та хоёр маргалдахаа болиоч” гэж хэлтэл Э. надад хандаж “бид хоёрын хэрэлдэх чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний нүүр, нүдэн тус газар гараараа нэг удаа, толгойн зүүн талд гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний ухаан манартаад, юу болсныг санахаа больсон. Би нэг ухаан ортол миний хамар, бие, нүүр цус болчихсон байсан. Миний баруун гарын бугуй, баруун мөр, зүүн нүдний гадна булангаас цус гарч байсан. Мөн миний бие хөдөлж чадахгүй, зүүн талын хавирган тус газар маш их хөндүүртэй хөдлөж чадахгүй болчихсон байсан. Гомдолтой байна, би гэртээ ажилгүй хоёр сар байсан. Сарын 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Эмчилгээний зардалд зарцуулсан 200.000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 8- 16 дугаар хуудас/,

Гэрч А.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ануужин бид

 

хоёр хашааны хаалга руу очтол хашааны хаалганы дотор талд нөгөө О. гэх залуу нүүр ам нь цус болчихсон, нүднээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/,

Гэрч А.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт нь очиход Байгалмаа эгч Э. хоёр гэртээ цус нөж болсон хүн оруулаад газар хэвтүүлээд, хөнжилөөр дээрээс нь хучсан байсан. Тэр хүний зүүн талын нүдний хөмсөг орчимоос нилээн цус гарчихсан, бөөн цус нөж болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹11146 дүгнэлтэд “Г.О.-н биед зүүн 5-р хавирганы хугарал, 6-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мөр, шуу, бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

,           , , .

Н.Э. нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О.г нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь .

Үүнд: Шүүгдэгч Н.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.тай маргалдан улмаар зодолдож, О.н мөрөн тус газар нь гараараа нэг удаа түлхэж шанаа, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход О. газар унахаар нь бие нь тус газар нь 2-3 удаа өшиглөж тухайн гэмтлийг учруулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 73-77 дугаар хуудас/,

Хохирогч Г.О.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.ын гэрт очиж нөгөө авсан архи, пивоо хуваагаад ууж байтал Э. эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд би “та хоёр маргалдахаа болиоч” гэж хэлтэл Э. надад хандаж “бид хоёрын хэрэлдэх чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний нүүр, нүдэн тус газар гараараа нэг удаа, толгойн зүүн талд гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний ухаан манартаад, юу болсныг санахаа больсон. Би нэг ухаан ортол миний хамар, бие, нүүр цус болчихсон байсан. Миний баруун гарын бугуй, баруун мөр, зүүн нүдний гадна булангаас цус гарч байсан. Мөн миний бие хөдөлж чадахгүй, зүүн талын хавирган тус газар маш их хөндүүртэй хөдлөж чадахгүй болчихсон байсан. Гомдолтой байна, би гэртээ ажилгүй хоёр сар байсан. Сарын 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Эмчилгээний зардалд зарцуулсан 200.000

 

төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 8- 16 дугаар хуудас/,

Гэрч А.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ануужин бид хоёр хашааны хаалга руу очтол хашааны хаалганы дотор талд нөгөө О. гэх залуу нүүр ам нь цус болчихсон, нүдээс нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/,

Гэрч А.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт нь очиход Байгалмаа эгч Э. хоёр гэртээ цус нөж болсон хүн оруулаад газар хэвтүүлээд, хөнжилөөр дээрээс нь хучсан байсан. Тэр хүний зүүн талын нүдний хөмсөг орчимоос нилээн цус гарчихсан, бөөн цус нөж болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹11146 дүгнэлт “Г.О.-н биед зүүн 5-р хавирганы хугарал, 6-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн зовхинд шарх, баруун дал, мар, шуу, бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Н.Э.     11.4  1                             , .

Шүүх шүүгдэгч Н.Э.т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг , .

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эмчилгээний зардалаас гадна ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин нэхэмжилсэнийг шүүх шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.Хохирогч нь өдрийн 40.000 төгрөгний цалинтай ажил хийдэг байсан талаар мэдүүлсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн ажлыг өдрийн 40.000 төгрөгөөр хийдэг байсан “ гэх мэдүүлэг,бичгийн баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг, эмчилгээний зардал нийт 3.529.400 төгрөгийг шүүгдэгч Н.Э.аас гаргуулж, хохирогч Г.О.д олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б. овогт Н.ийн Э.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар Н.Э.ыг 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Э нэ хэрэгт э д мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э.аас 3.529.400 /гурван сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Хонгор овогт Гандэлгэрийн О. олгосугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд

давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.МӨНХТУЯА