Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

     Дугаар 183/ШШ2016/00049                             Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

           

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г овогт К.М, К овогт П Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин А, хүү А нарыг ы өдөр  эх К.М-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 4.2-д харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ж.К, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх К.М нарт тус тус даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар талууд эрх, үүргээ талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-нд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

           6.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-нд дурдсанаар шилжүүлсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН