Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

М Б овогт М.Э

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө  Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 02 тоотод байрлах хохирогч Х.Х-н амьдардаг байшингийн цонхоор орж морин хуур, мах, гар утас, цүнх зэрэг хүний ахуйн хэрэглээний эд зүйлсийг нууцааар, хууль бусаар авч хохирогч Х.Х-д 518 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

       

  Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв байна...” гэв.

 

          Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би санал нийлж байна.Би өөрийн буруугаа ойлгож байна. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр...архи ууж дуусаад эхнэр Д-н хамтаар гэрлүүгээ харих замдаа Депо байранд байх танихгүй айлын гадаа очиж жижиг вакум цонхыг нь түлхэж орж идэх зүйл хайж байгаад хөргөгчнөөс нь тортой мах аваад мөн морин хуур, хар өнгийн мэдрэгчтэй ухаалаг гар утас, жижиг пасктай цүнх нарыг аваад гарсан...эзэнгүй айл байх шиг байхаар нь орж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-28 дугаар хуудас /,

 

          Хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө манай гэрт хулгай орж...манай гэрийн өрөөн дотор явж байсан хүн бүдэг гэрэл тусгаад нөхөр бид хоёрын хажуугаар яваад том өрөөрүү орохоор нь гайхсан. Дотроо найзыгаа ирсэн юм байх гэж бодсон. Тэр үед нөгөө хүн гал тогооны өрөөрүү ороход би хойноос нь очоод юун хүн бэ гэж хэлэхэд...халзандуу юмуу бага үстэй эрэгтэй хүн гал тогооны цонхоор гараад зугтсан...хойноос нь харахад байшингийн урд талд үл таних хар өнгийн биеийн тамирын цамцтай эмэгтэй хүн ганцаараа зогсож байхаар нь харчихаад би дээгүүрээ хувцас өмсөөд гэрээс гарахад нөгөө үл таних эмэгтэй, цагаан пудволктой эрэгтэй хүн хоёр авто угаалга хоёрын голоор ...явахаар нь...урдуур нь амдаад очиход үл таних эмэгтэйтэй таарч эмэгтэйг нь барьж аваад гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн...29-ний 11 цаг өнгөрч байхад Э-тай таарч /Н-тай хамт/ ...утсаа авъя гаргаад өгчих гэж хэлж...үл таних эмэгтэй хүнээс өөрийнхөө хар өнгийн...гар утсаа авсан ба тэр эмэгтэйд 15 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...цүнхээ асуухад Оргилын хойд талд өвсний хажууд бор өнгийн жижиг, манай нөхөр Я-ийн Төмөр замын ажлын үнэмлэх 2 ширхэг, хар өнгийн түрийвч, нөхөр Я-ийн жолооны үнэмлэхээ олж авсан. Цүнхэн дотор байсан 28 000 төгрөг байхгүй болсон...тухайн үед алдсан зүйлсээ бүгдийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-12, 46 дугаар хуудас /,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

          Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай “... тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ 490 000 төгрөг...” –өөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

           Гэрч Т.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03 цагийн үед манай байшингийн цонхоор хулгайч орж манай эхнэрийн гар утас, морин хуур, хөргөгчнөөс мах, миний ажлын бичиг баримт, жолооны үнэмлэх болон хэтэвч, гар утасны цэцэглэгч дотор нь байсан гар цүнхийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас /,

 

                 Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ар шандын төмөр замын вокзал дээр хар өнгийн ухаалаг гар утас барьсан, энэ гар утсыг зарна гэж явж байсан...надад 60 000 төгрөгийн өртэй байсан болохоор би шууд өрөндөө авна гэж хэлээд гар утсыг нь авсан...манай эхнэрийн гар утас гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

                 Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Н-тай /М.Э/ хамт гэрлүүгээ харихаар явж байсан юм. Тэгээд Н Авто угаалгын хажуу талын байшингийн цонхоор нь ороод морин хуур авч өгөхөөр нь би Н-д чи айлын юм яах гэж авсан юм бэ гэж хэлэхэд Н юм хэлээгүй чимээгүй байсан.Тэгээд морин хуурыг нь би байшингийн үүдний хажууд байсан цаасан хайрцган дээр тавьсан.Тэгээд Н дахиад гялгар ууттай юм өгөхөөр нь би байшингийн гражийн хажуу талын буланд тавьж орхисон.Тэр гялгар уутан дотор архи, ундаа байсан. Найлаа цонхоор гарахдаа намайг татаад гаргачих, намайг авраарай гэж хэлэхээр нь би чадахгүй пизда минь хулгай хийгээд явах мөрөөрөө  явахгүй хүнд гай болоод гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө  Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 02 тоотод байрлах иргэн Х.Х-ийн амьдардаг байшингийн цонхоор орж морин хуур, мах, гар утас, цүнх зэрэг хүний ахуйн хэрэглээний эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Х-д 518 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө манай гэрт хулгай орж...манай гэрийн өрөөн дотор явж байсан хүн бүдэг гэрэл тусгаад нөхөр бид хоёрын хажуугаар яваад том өрөөрүү орохоор нь гайхсан. Дотроо найзыгаа ирсэн юм байх гэж бодсон. Тэр үед нөгөө хүн гал тогооны өрөө рүү ороход би хойноос нь очоод юун хүн бэ гэж хэлэхэд...халзандуу юмуу бага үстэй эрэгтэй хүн гал тогооны цонхоор гараад зугтсан...хойноос нь харахад байшингийн урд талд үл таних хар өнгийн биеийн тамирын цамцтай эмэгтэй хүн ганцаараа зогсож байхаар нь харчихаад би дээгүүрээ хувцас өмсөөд гэрээс гарахад нөгөө үл таних эмэгтэй, цагаан пудволктой эрэгтэй хүн хоёр авто угаалга голоор ...явахаар нь...урдуур нь амдаад очиход үл таних эмэгтэйтэй таарч эмэгтэйг нь барьж аваад гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн...29-ний 11 цаг өнгөрч байхад Э-тай таарч /Н-тай хамт/ ...утсаа авъя, гаргаад өгчих гэж хэлж...үл таних эмэгтэй хүнээс өөрийнхөө хар өнгийн...гар утсаа авсан ба тэр эмэгтэйд 15 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...цүнхээ асуухад Оргилын хойд талд өвсний хажууд бор өнгийн жижиг, манай нөхөр Я-ийн Төмөр замын ажлын үнэмлэх 2 ширхэг, хар өнгийн түрийвч, нөхөр Я-гийн жолооны үнэмлэхээ олж авсан. Цүнхэн дотор байсан 28 000 төгрөг байхгүй болсон...тухайн үед алдсан зүйлсээ бүгдийг авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: : “...шөнө 03 цагийн үед манай байшингийн цонхоор хулгайч орж манай эхнэрийн гар утас, морин хуур, хөргөгчнөөс мах, миний ажлын бичиг баримт, жолооны үнэмлэх болон хэтэвч, гар утасны цэцэглэгч дотор нь байсан гар цүнхийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ар шандын төмөр замын вокзал дээр хар өнгийн ухаалаг гар утас барьсан, энэ гар утсыг зарна гэж явж байсан...надад 60 000 төгрөгийн өртэй байсан болохоор би шууд өрөндөө авна гэж хэлээд гар утсыг нь авсан...манай эхнэрийн гар утас гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө Н-тай /М.Эл/ хамт гэрлүүгээ харихаар явж байсан юм. Тэгээд Н Авто угаалгын хажуу талын байшингийн цонхоор нь ороод цонхоор нь морин хуур авч өгөхөөр нь би Н-д чи айлын юм яах гэж авсан юм бэ гэж хэлэхэд Н юм хэлээгүй чимээгүй байсан.Тэгээд морин хуурыг нь би байшингийн үүдний хажууд байсан цаасан хайрцган дээр тавьсан.Тэгээд Н дахиад гялгар ууттай юм өгөхөөр нь би байшингийн гражийн хажуу талын буланд тавьж орхисон.Тэр гялгар уутан дотор архи, ундаа байсан. Н цонхоор гарахдаа намайг татаад гаргачих, намайг авраарай гэж хэлэхээр нь би чадахгүй пизда минь хулгай хийгээд явах мөрөөрөө  явахгүй хүнд гай болоод гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б овогт М.Э-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч М.Э-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдвол зохих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хавтаст хэргийн 46 дугаар хуудаст хохирогч Х.Х: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч М.Э-ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Э-ыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд нийт 48 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М.Э-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-н цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА