| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1758/Э |
| Дугаар | 1790 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1790
2019 11 25 2019/ШЦТ/1790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Х.А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И. овогт Х.ы А.д холбогдох эрүүгийн 1906 06044 2428 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Х.А. нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд иргэн Э.А.той маргалдан, түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
, :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Э.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.
болон Б.Болорцэцэг нар маргалдаад байхаар нь Болорцэцэгийг өмөөрч А.тай маргалдахад А. миний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход нь би босч ирээд Аксарын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, тэр үед найзууд болох Золбоо Гибадат нар бид хоёрыг салгасан. Удалгүй бид нар бүгд тэр зочид буудлаас гараад эвлэрээд буцаж буудал руу ороод найз болох Золбоод хандаад миний эрүү сонин унжаад байгаа юм шиг санагдаад байна гэж хэлчихээд тус зочид буудлаас гараад гэр лүүгээ такси бариад харисан...” гэх мэдүүлэг.
/хэргийн 4-6 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архиа найзуудтайгаа хувааж уугаад Б.Болорцэцэг гэх найзтайгаа маргалдсан. Тэгтэл Э.А. хажуунаас орж ирээд “манай эгчийг юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд над руу салаавч гаргасан. Хариуд нь би чамтай юм яриагүй байна гэж хэлээд түлхэхэд намайг баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед манай найзууд бид хоёрыг салгах гэж байх зуур би Э.А.ын нүүрэн хэсэгт нэг удаа зүүн гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.А. гэх найзтайгаа маргалдаад намайг хэл амаар доромжилоход манай хамаатан болох Э.А. намайг өмөөрч байгаад Х.А.тай маргалдахад Х.А. Э.А.ыг “чи юу юм бэ” гэж хэлээд гараараа нүүрэн хэсэгт нэг удаа цохисон ба манай найз болох Гибадат болон Золбоо нар салгасан. Дараа нь Э.А. надад хандаад миний эрүү эвгүй болоод байна гэж хэлэхэд Золбоо гэх найз маань Э.А.ыг аваад ариун цэврийн өрөө рүү авч орсон. Удалгүй гарч ирээд бид нарт хандаад “би явлаа” гэж хэлээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Х.Гибадатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.А. Э.А.той маргалдаж байсан бөгөөд цохилцож зодолдсоныг нь хараагүй. Би архи уугаагүй бөгөөд утсаа оролдоод орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹12251 дүгнэлтэд “Э.А.ын биед эрүү ясны хугарал, эрүүний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,
Хохирлын баримт 19 /хэргийн дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
, , , .
хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь .
Үүнд: Хохирогч Э.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А. болон Б.Болорцэцэг нар маргалдаад байхаар нь Болорцэцэгийг өмөөрч А.тай маргалдахад А. миний нүүрэн хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход нь би босч ирээд Аксарын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, тэр үед найзууд болох Золбоо Гибадат нар бид хоёрыг салгасан. Удалгүй бид нар бүгд тэр зочид буудлаас гараад эвлэрээд буцаж буудал руу ороод найз болох Золбоод хандаад миний эрүү сонин унжаад байгаа юм шиг санагдаад байна гэж хэлчихээд тус зочид буудлаас гараад гэр лүүгээ такси бариад харисан...” гэх мэдүүлэг.
/хэргийн 4-6 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архиа найзуудтайгаа хувааж уугаад Б.Болорцэцэг гэх найзтайгаа маргалдсан. Тэгтэл Э.А. хажуунаас орж ирээд манай эгчийг юу гээд байгаа юм бэ гэж хэлээд над руу салаавч гаргасан. Хариуд нь би чамтай юм яриагүй байна гэж хэлээд түлхэхэд намайг баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед манай найзууд бид хоёрыг салгах гэж байх зуур би Э.А.ын нүүрэн хэсэгт нэг удаа зүүн гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.А. гэх найзтайгаа маргалдаад намайг хэл амаар доромжилоход манай хамаатан болох Э.А. намайг өмөөрч байгаад Х.А.тай маргалдахад Х.А. Э.А.ыг чи юу юм бэ гэж хэлээд гараараа нүүрэн хэсэгт нэг удаа цохисон ба манай найз болох Гибадат болон Золбоо нар салгасан. Дараа нь Э.А. надад хандаад миний эрүү эвгүй болоод байна гэж хэлэхэд Золбоо гэх найз маань Э.А.ыг аваад ариун цэврийн өрөө рүү авч орсон. Удалгүй гарч ирээд бид нарт хандаад би явлаа гэж хэлээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Х.Гибадатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.А. Э.А.той маргалдаж байсан бөгөөд цохилцож зодолдсоныг нь хараагүй. Би архи уугаагүй бөгөөд утсаа оролдоод орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹12251 дүгнэлтэд “Э.А.ын биед эрүү ясны хугарал, эрүүний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,
Хохирлын баримт 19 /хэргийн дүгээр хуудас/ зэрэг болно.
Х.А.т 11.4 1 , .
Хохирогч нь 3.048.600 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс шүүгдэгч нь
600.000 төгрөгийг мөнгөн шилжүүлгийн баримтаар төлсөн, 1.100.000 төгрөгийн бараа, эд зүйл, 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар мэдүүлж байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүх хуралд ирээгүй учир шүүгдэгчээс 1.148.600 төгрөг гаргуулж, хохирогч Э.А.од олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.А. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.А.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА