| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0235/З |
| Дугаар | 849 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 849
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Г нарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д-ийн А
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл
Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Г
Нэхэмжлэлийн шаардлага: НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Д.А, П.Б, Г.О, Д.С, Л.О, С.Д, Д.Э, Д.О, Х.Н, Б.Т, Б.О, Ш.Б, Г.Б, Д.О, Ц.Э, Н.С нарын түргэн үйлчилгээний цэгүүдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацааг сунгах асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар Тогтоолоор “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн баталж уг журмын “8.2.1-д “Зөвлөл”-ийн дарга дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулна” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталж, уг журмын “1.3-д Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж болно” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 91 дүгээр Тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн хамтын хэрэглээний хөдөө аж ахуй,
газар тариалангийн, үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд Баянгол дүүргийн иргэд би түргэн үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байсан хуучин байршилдаа үргэлжлүүлэн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болох нь дээр дурдсан хууль журмын дагуу зөвшөөрөгддөг.
П.Б, Д.А болон бидний төлөөлж байгаа нэр бүхий ТҮЦ эзэмшигчид 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст ТҮЦ-ний байршлыг баталгаажуулах тухай хүсэлт өгсөн. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/944 дүгээр Захирамжийн дагуу дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Г.Б, Б.О, Ч.Г-О, Г.А, С.Д, Л.О, Д.О, Д.С, Д.Э, Ш.Б, Б.Т, П.Б, Х.Н, Г.О, Д.О, Ц.Э нарт зөвшөөрөл олгосон тул эрчим хүчээр хангахад татгалзах зүйлгүй байна гэх агуулга бүхий албан бичгийг өгсөн. Дээрх албан бичгээс үзэхэд бидэнд зөвшөөрөл олгосон нь тодорхой байхад биднийг албадан нүүлгэх гэж байгаа нь холбогдох хууль журмыг зөрчиж, бидний эрх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр батлагдаж, 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар Журам батлах тухай тогтоолын 2-т зааснаар тус журмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн Засаг дарга НИТХ-ын буюу дээд шатны байгууллагын тогтоолыг мөрдөн ажиллах ёстой байтал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 56 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байгаа тул журмыг баримтлахгүй гэсэн утга агуулга бүхий 01/4172 дугаар Мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн Засаг дарга С.О д хүргүүлсэн байгаа нь нотлох баримтаас тодорхой харагдана.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 1.3-т “Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэг жилээр сунгаж болно” гэсэн байхад заалтыг зөрчин уг мэдэгдэлд харьяа
дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ТҮЦ байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх 2016 оны 12 сард багтаан зохион байгуулж явцын талаарх мэдээг 7 хоног бүр тайлагнаж ажиллахыг даалгасан байдаг. Бидний хэсэг иргэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр олон жил үйл ажиллагаагаа явуулж, жил бүр зохих журмын дагуу зөвшөөрлөө сунгуулсаар ирсэн билээ. Бид Баянгол дүүргээс баталсан загварын дагуу өр, зээл тавьж, өөрсдийн боломж бололцоогоо дайчлан шинэчилсэн загварын ТҮЦ захиалан байрлуулж, нийслэл, дүүргээс явуулж буй ажил, тавьж буй шаардлагыг дэмжин хүлээн авч хэрэгжүүлж байхад Нийслэлийн Засаг дарга болон Газрын албаны зүгээс биднийг хохироож, эрхийг зөрчиж байна. Нийслэл дүүргээс тогтоосон эрх зүйн актыг эрх бүхий албан тушаалтнууд зөрчиж газар чөлөөлөх шаардах хуудас өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгах, Нийслэлийн Газрын албанаас нэр бүхий ТҮЦ-дэд ирүүлсэн илтэд хууль бус Шаардах хуудаснуудыг хүчингүй болгох, нэхэмжлэгч ТҮЦ-үүдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа сунгах, гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... уг хэргийг Захиргааны шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад нэр бүхий иргэдэд шаардах хуудас ирүүлсэн төдийгүй Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацааг сунгах, гэрээг шинэчлэн байгуулах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй амаар захирамжилсан үйлдэл гаргаж байгаа нь түргэн үйлчилгээний цэг эзэмшигч иргэд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн хариуцагч байгууллага, албан тушаалтнууд амаар захирамжилсан шинжтэй захиргааны шийдвэр үйл ажиллагаа явуулж ТҮЦ эзэмшигчдийн эрхийг зөрчсөөр байна.
Иймд хариуцагч тал болох Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн газрын алба,
Нийслэлийн Засаг дарга нарын амаар гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Г2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 6 дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон гурван ТҮЦ эзэмшигчдийн холбооны төлөөллийг оролцуулж НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ын талаар мэдэгдэл хийсэн бөгөөд ТҮЦ эзэмшигч иргэд мэдэгдэл хийсэн тухайн цаг мөчөөс уг журмыг хэрэгжүүлж ажиллана. Бид та нараас санал авах гэж цуглуулаагүй гагцхүү энэ журам танилцуулж цаашид хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэх гэж цуглуулсан энэ цаг мөчөөс хойш та бүхэн энэхүү шинэ журмыг дагаж мөрдөнө хэмээн шаардаж амаар захирамжилсан шийдвэр гаргаж мөрдүүлж байгаа мөн тохижилт үйлчилгээний ажил хийнэ гэж зарим иргэдийн ТҮЦ-ыг албадан нүүлгэсэн бөгөөд тохижилт үйлчилгээний ажил хийгдэж дууссаны дараа ТҮЦ-ээ зөвшөөрөл бүхий байршилдаа буцаан байрлуулж үйл ажиллагаа явуулах гэхэд шинэ журмаар хориглосон байршил тул буцаан байршуулах боломжгүй гэх мэтээр амаар захирамжилсан шийдвэр гаргаж дагаж мөрдүүлж байгаа билээ.
Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан амаар гаргасан захирамжилсан захиргааны акт болон түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх, хуучин журмаар зөвшөөрөл бүхий газарт нь буцаан байршуулахыг хориглосон амаар гаргасан хууль бус, эрх зүйн сөрөг үр дагавар бүхий захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэртээ нийтийн эзэмшлийн зам, талбайд газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажилласан болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршил гэж заасан нь тухайн дүүргийн “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн шийдвэрээр гэрээг сунгана гэж заасан бөгөөд дүүргийн Засаг дарга уг журмыг хэрэгжүүлж ажилласан шийдвэр гаргасан.
Баянгол дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар ашиглуулах талаар тусгагдаагүй болно.
Дүүргийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай” журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2,4 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн П.Б, Д.А нарын нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлтэй Нийслэлийн Газрын албанаас нэр бүхий ТҮЦ-үүдэд хүргүүлсэн шаардах хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг хүргүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/779 дүгээр захирамж, Нийслэлийн тохижилт ногоон байгуулашжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2017 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол М т ХХК-ийн ШТС-ын уулзвараас Ж ХХК-ийн ШТС хүртэлх 2,08 га газарт тохижилт бүхий авто зогсоо|т барьж байгуулахаар зураг төсөл батлагдсан. Уг тохижилтын ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлж хийж дуусгаад байна. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 17 ны өдөр 14 иргэн аж ахуй нэгжийн ТҮЦ, павильонуудад шаардах хуудас тараасан ба хүлээн авч гарын үсэг
зурсан.
Нийслэлийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 6.1.4-т Инженерийн шугам сүлжээ засварлах, тавих, өргөтгөх, зам талбай засах зэрэг шаардлагатай засвар, тохижилтын ажил хийх үед газрыг чөлөөлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэр бүхий иргэд газар чөлөөлөх шаардах хуудсыг хүлээн авч гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай А/779 дүгээр захирамжийн дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын М т ХХК-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Ж ХХК-ийн шатахуун түгээх станцын уулзвар хүртэлх 2,08 га газарт тохижилт бүхий авто зогсоол барьж байгуулахаар зураг төсөл батлагдсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 14 иргэн аж ахуйн нэгжийн ТҮЦ, павильонуудад шаардах хуудас тараасныг хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 6.1.4-д “Инженерийн шугам сүлжээ засварлах, тавих, өргөтгөх, зам талбай засах зэрэг шаардлагатай засвар тохижилтын ажил хийх үед газрыг чөлөөлөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч иргэдийн тухайд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна. Захиргааны хэрэг үүссэнээс хойш одоог хүртэл захиргааны актыг түдгэлзүүлсэн захирамж шийдвэр байхгүй бөгөөд тохижилтын ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэн тохижилтыг бүрэн хийж дуусгаад байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох 7 тохиолдлуудыг нэрлэн заасан ба дээрх 7 тохиолдлын алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б би иргэн П.Б, Д.А нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1.2 дахь заалтыг үндэслэн Дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд худалдаа,
үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн
11/2292 тоот албан бичгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт түргэн үйлчилгээний цэгийн байршлыг батлуулахаар санал хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 тоот тушаалаар 14 байршлыг баталсан болно.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан тушаалыг үндэслэн Дүүргийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/944 тоот захирамж гарч 14 иргэнд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатайгаар олгосон байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа тул уг журмыг баримтлан харьяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн байна. Иймд Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 тоот албан бичгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх албан мэдэгдлийн дагуу тус иргэдийн гэрээг сунгах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Харин иргэн Ц.Э, Д.О нарын байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/93 тоот тушаалаар баталсан тул дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гэрээ байгуулж гэрчилгээг олгосон байна.
Хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн П.Б, Д.А нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс холбогдох тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1.2 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11/2292 тоот албан бичгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт түргэн үйлчилгээний цэгийн байршлыг батлуулахаар санал хүргүүлсэн байна.
2. Хүсэлтийг судлан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 тоот тушаалаар 14 байршлыг баталсан байна.
3. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/944 тоот захирамжаар 14 иргэнд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатайгаар олгосон байна.
4. Мөн иргэн Ц.Э, Д.О нарын байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/93 тоот тушаалаар баталсан байна. Дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гэрээ байгуулж гэрчилгээг олгосон байна.
5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа тул уг журмыг баримтлан харьяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан газар чөлөөлөх ажлыг холбогдох хуульд заасан журмын дагуу 2016 оны 12 дугаар сард багтаан зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 тоот албан бичгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх албан мэдэгдлийн дагуу тус иргэдийн гэрээг сунгах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасны дагуу дүүргүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ТҮЦ-ний байршлыг баталж, батлагдсан байршилд тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл, ТҮЦ эзэмшигчтэй худалдаа үйлчилгээ явуулах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах эрх үүсэх зохицуулалттай байсан.
Харин 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангуулах зорилгоор дээрх журмыг шинэчлэн боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлуулж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн болно.
М Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын Онцгой зохицуулалт буюу 6 дугаар зүйлийн 6.1-т Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал... - аас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно гэж заасан бөгөөд ямар нэг хууль, тогтоомжтой зөрчилдсөн, хэм хэмжээ тогтоосон акт гаргах ажиллагааг хийгээгүй гэх зөвлөмж эрх бүхий байгууллагаас ирээгүй бөгөөд дээрх заалтын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй зөвхөн зөвлөмж өгдөг байсан. Одоогоор шинэчилсэн журам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай А/779 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 30-ны Ерөнхий менежерийн А/50 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, “МТ"-ын шатахуун түгээх станцаас “Ж"-ын шатахуун түгээх станц хүртэлх 17600 м.кв талбай бүхий туслах зам, замын байгууламжийн тохижилтын ажлын хүрээнд дээрх иргэдийн ТҮЦ-ийг Нийслэлийн Газрын албанаас нүүлгэн шилжүүлэх ажил хийгдсэн байна.
Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дээрх эрх зүйн актууд нь зарим иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зөрчөөгүй байх тул хариуцагчаас чөлөөлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нар шүүхэд анх “НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгах, Нийслэлийн Газрын албанаас нэр бүхий ТҮЦ эрхлэгчдэд ирүүлсэн илтэд хууль бус шаардах хуудаснуудыг хүчингүй болгох, нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгчдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа сунгах, гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус тус даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурал дээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан хууль бус амаар захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Нийслэлийн газрын албанд холбогдох “Нийслэлийн Газрын албанаас нэр бүхий ТҮЦ эрхлэгчдэд ирүүлсэн илтэд хууль бус шаардах хуудаснуудыг хүчингүй болгох”, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгчдийн Баянгол дүүрэгт Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа сунгах, гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах”, Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох “Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах”, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдох “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурал дээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан хууль бус амаар захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Шүүх хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзсантай холбоотой үр дагаврыг танилцуулж, татгалзлыг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгах, нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгчдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа сунгахыг Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нарн нэхэмжлэлд бичигдсэн нийт 16 иргэний нэрсээс 15 иргэнтэй холбоотой нотлох баримтуудыг хавсаргасан байх боловч иргэн Ч.Г-О шүүхэд нэхэмжлэл гараагүй, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бд итгэмжлэл олгоогүй, мөн иргэн Н.Сгийн нэр байх боловч түүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр тодруулахад иргэн Ч.Г-О нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, итгэмжлэл олгоогүй учраас тус хэрэгт хамааралгүй, харин иргэн Н.С нь нэхэмжлэгч Б.Отой дундаа нэг ТҮЦ ажиллуулдаг боловч зөвшөөрөл, бичиг баримт нь Б.Оы нэр дээр байдаг учраас Н.С нэхэмжлэгч биш гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй юм.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, бодит нөхцөл байдал зэргийг үндэслэн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталжээ. Хэдийгээр тус журмыг Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй гэх боловч энэхүү журам нь батлагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах харилцааг зохицуулж буй цорын ганц журам гэж дүгнэхээр байна. Хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр
сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан мэт боловч энэхүү журам нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...энэхүү журмыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны аливаа нэгэн шийдвэр гараагүй...” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй юм.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2.1-д Түргэн үйлчилгээний цэгийн байгууламжид дараах шаардлага тавигдана. Үүнд:
2.1.1. Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана.
2.1.2. Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална” гэсэн зохицуулалттай байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/135 тоот, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/93 тоот тушаалуудаар дүүргүүдэд байрлуулах түргэн үйлчилгээний цэгийн тоог баталсан байна. Нэхэмжлэгч иргэдийн ажиллуулж буй ТҮЦ-ийн байршлыг нэхэмжлэгч тус бүрээр нягталж үзэхэд нэхэмжлэгч Г.О, Д.С, Л.О, С.Д, Д.Э, Д.О, Х.Н, Б.Т, П.Б, Д.А, Б.О, Ш. Б, Г.Б нарын ТҮЦ-ний байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/135 тоот тушаалаар, харин нэхэмжлэгч Д.О, Ц.Э нарын ТҮЦ-ийн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/93 тоот тушаалаар тус тус баталсан болох нь тогтоогдож байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дээрх тушаалуудыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/944 тоот захирамжаар нэхэмжлэгч 14 иргэнд ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгож, нэхэмжлэгч Ц.Э, Д.О нарт ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх гэрээ, гэрчилгээг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/93 тоот тушаалыг үндэслэн олгожээ.
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг өмнө нь 5 жилээр байгуулдаг байсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоос хойш ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгадаг болсон, гэрээ, зөвшөөрлийн хугацааг дуусаад сунгуулах гэхээр Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 дугаар мэдэгдлийг Баянгол дүүргийн Засаг дарга С.О д хүргүүлсэн тул дүүрэг бидний гэрээний хугацааг сунгах боломжгүй гэх хариуг амаар өгч, одоог болтол нэхэмжлэгч нарын эрх, ашгийг хохироож байна...” гэх тайлбарыг хийсэн.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 дугаар мэдэгдэлд “...НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан ... журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа тул ... худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх...” гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3-2/104 тоот лавлагааны хуудсаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төслийг хэрхэн бэлтгэх, санал авах, авахгүй байх, актыг баталж, хүргүүлэх, бүртгэх, хянах, хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн зургаадугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөс өмнө Засгийн газрын тогтоол журам батлах тухай 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг дагаж мөрдөж байсан. Журмын 1.3-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана”, 1.4-д “Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй”, 2.5.2-т “Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заажээ.
Иймд хэдийгээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 2-т зааснаар тус журмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллах үүрэгтэй мэт боловч “...Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул журмыг баримтлахгүй...” гэсэн утга агуулга бүхий 01/4172 дугаар мэдэгдлийг Баянгол дүүргийн Засаг даргад хүргүүлснийг буруутгах боломжгүй юм. Учир нь М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л” нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, мөн хуулийн 30.1.1 “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 “... газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой, ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “...нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.5. “ хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэх мэт хариуцагч Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байна.
Нийслэлийн Засаг даргын дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь газрын зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй байршуулсан зөөврийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх үйл ажиллагааг явуулж байгааг буруутгах үндэслэлгүй боловч нийслэлийн хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг зохицуулсан шинэ журам батлагдаж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй нь нэхэмжлэгч нарын ТҮЦ-ийн үйл ажиллагааг эрхлэх гэрээний хугацааг сунгахгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөх үүргийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гарч буй сөрөг үр дагавар нь нэхэмжлэгч нарын ашиг сонирхлыг зөрчих ёсгүй. Хэдийгээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй ч тус журам нь нэхэмжлэгч нарын хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхаас гадна нийслэлийн хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулж байсан цорын ганц журам гэдэг утгаараа нэхэмжлэгчдийн төрд итгэх итгэлийн асуудал тавигдах ёстой.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Нийслэлийн Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн баталж уг журмын 8.2.1-д “Зөвлөл”-ийн дарга дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулна” гэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын 1.3-д Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж болно” гэж заасан нь гэрээний талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь хурлаараа гэрээний хугацаа сунгах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй байна. Талууд гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээний тал үүргээ биелүүлээгүй, гэрээний заалтыг зөрчсөнөөр хугацааг сунгахгүй байх, захиргааны байгууллагын санаачилгаар гэрээг дуусгавар болгох зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй юм.
М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д ”Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “... дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...-д заасан Хурлын бүрэн эрхийг ... Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоол нь мөн хуулийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасныг үндэслэсэн нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийх нь хүрээнд батлагдсанаас гадна өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл журмыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй юм.
Иймд нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байтал Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4172 дугаар мэдэгдэл ирсэн тул шийдвэрлэх боломжгүй гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй учраас нэхэмжлэгч 15 ТҮЦ эрхлэгчдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацааг сунгах асуудлыг хууль, журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заажээ. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан шинэ журам гараагүй бөгөөд НИТХ-ын 2014 оны 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй хэдий ч тухайн харилцааг зохицуулж байсныг шүүх дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй журмыг хэрэгжүүлж ажиллахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, П.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Г.О, Д.С, Л.О, С.Д, Д.Э, Д.О, Х.Н, Б.Т, П.Б, Д.А, Б.О, Ш.Б, Г.Б, Д.О, Ц.Э нарын Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацааг сунгах асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгаж, үлдэх хэсэг болох “НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар Тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.А нарын “Нийслэлийн газрын албанд холбогдох “Нийслэлийн Газрын албанаас нэр бүхий ТҮЦ эрхлэгчдэд ирүүлсэн илтэд хууль бус шаардах хуудаснуудыг хүчингүй болгох”, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “нэхэмжлэгч ТҮЦ эрхлэгчдийн Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа сунгах, гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах”, Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох “Баянгол дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг шинэчлэн байгуулахыг Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах”, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдох “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурал дээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэхийг шаардсан хууль бус амаар захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН