Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1842

 

 

 

 

 

 

 

2019          12          06         2019/ШЦТ/1842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Р.Ц.,

 

шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт Ц.ийн Б.т холбогдох эрүүгийн 1903 01020 0445 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүрэг, 01 дүгээр хороо, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х. овогт Ц.ийн Б.,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Ц.Б. нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08:18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз төвийн уулзвар замд Тоёота приус 20 маркийн, 42-69 БРА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Цэцэг- Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

,     :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Р.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машинд мөргүүлснээр миний эрүүл мэнд маш их хохирсон. Би одоог хүртэл ажил төрлөө хийж чадахгүй, өвдөөд, зовоод, шаналаад явж байна. Шүүгдэгч надад цалин хөлс, сэтгэл санааны зөндөө хохирол учруулсан. Намайг сар гаруй шээс баастайгаа холилдоод, зовж байхад энэ хүнд миний хохирлыг барагдуулъя гэсэн сэтгэл байгаагүй. Яаж ийгээд барагдуулъя гэвэл барагдуулна шүү дээ. Бүгдээрээ л зээлтэй. Би Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 12 ажиллаад 2020 оны 4 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт суух байсан боловч ажлаа хийж чадахгүй, хөдөлмөр, хөлсөөрөө хохирч, энэ нь цаашид тогтоогдох тэтгэвэр, тэтгэмжид хүртэл муугаар нөлөөлж, одоо миний нийгмийн даатгал маш багаар бөглөгдөөд явж байгаа. Шүүхийн байгууллагаас миний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Одоогоор баримтаар 490.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Энэ мөнгийг огт барагдуулаагүй. Цэргийн госпитальд хэвтэхэд өчнөөн зардал гарсан. Тэгээд 6.000.000 төгрөг нэхэмжилсэн болно. Одоогоор ажлаа хийж чадахгүй, хүүхдүүд, ах дүү, хамаатан садангуудаасаа мөнгө аваад бусад хүмүүсийг бас хохироогоод явж байна. Энэ хүн 30-аад жил жолоо барьсан юм бол ажлын дадлага, туршлага гэж байх ёстой. Надаас шалтгаалсан буруутай юм байхгүй, ногоон гэрлэн дохиогоор гарч байхад хүнийг ирж мөргөчихөөд, хохирол барагдуулаад “уучлаарай” ч гэж хэлээгүй. Ядаж “уучлаарай” гэсэн бол надад үнэхээр сайхан байх байлаа. Миний хувьд их гомдолтой байна гэв.

Хохирогч Р.Цэцэг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 сарын 28-ны өглөө 8 цагийн орчимд гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,цайз төвийн уулзвараар явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал миний зүүн талаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹10482 дүгнэлтэд “1. Р.Цэцэг-Эрдэнийн биед умдаг ясны зүүн дээд, доод салааны зөрөөтэй бяцарсан хугарал, зүүн гуя, умдаг орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн гарын тохой ба 3-р хуруу, алганы зулгаралтууд, баруун гарын 1-р хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  2. Дээрх умдаг ясны зүүн дээд, доод салааны зөрөөтэй, бяцарсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №49304 шинжээчийн дүгнэлт /хэргийн 53-56 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-11 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 82-85, 89-96 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 70 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

,           , , .

Шүүгдэгч Ц.Б. нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08:18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз төвийн уулзвар замд Тоёота приус 20 маркийн, 42-69 БРА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Цэцэг-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 сарын 28-ны өглөө 8 цагийн орчимд гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, цайз төвийн уулзвараар явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал миний зүүн талаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹10482 дүгнэлт “1. Р.Цэцэг-Эрдэнийн биед умдаг ясны зүүн дээд, доод салааны зөрөөтэй бяцарсан хугарал, зүүн гуя, умдаг орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн гарын тохой ба 3-р хуруу, алганы зулгаралтууд, баруун гарын 1-р хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  2. Дээрх умдаг ясны зүүн дээд, доод салааны зөрөөтэй, бяцарсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хэргийн 41 дүгээр хуудас/ гэсэн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

.      27.10 дугаар зүйлийн 1 дэх            , .

Шүүх шүүгдэгч .     тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  эрүүгийн хариуцлагыг                          ,       .

,      ,      ,                .            .

.-      490.00 ,      610.000  3      1.830.000   2.320.000      ,        .

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х. овогт Ц.ийн Б.ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б.т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Б.т мэдэгдсүгэй.

4.Э нэ хэрэгт э д мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Боржигон овогтой Дашнямын Нарансаруулзаяагаас 2.320.000 /хоёр сая гурван зуун хорин мянган төгрөг/ гаргуулж хохирогч Хөх овогтой Рагчаагийн Цэцэг- Эрдэнэ /РД:ИЮ65042866/-д олгосугай.
  2. Хохирогч Р.Ц. нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  3. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд

давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.МӨНХТУЯА