Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б. Д-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Б.Д, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын төв дээр ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа замын эсрэг урсгалд тээврийн хэрэгслээ зогсоохыг Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.У хараад очиж албан үүргийн дагуу шаардлага тавихад Ч.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

     Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...цагдаа намайг урсгал сөрж явлаа гэж хэлээд зогсоосон, тэгээд эрх хасна гэж хэлсэн, бас цагдаагийн хэсэг дээр очно гэж хэлж байсан, тэр үед нь би цагдаад уурлаж эсэргүүцсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

     Хохирогч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөр эргүүл хяналт шалгалт хийгээд явж байхад төв засмал зам дээр урсгал сөрөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан.. бичиг баримтыг нь шалгахад Б.Д ... гэсэн регистрийн дугаар бүхий бичиг баримттай байсан ба жолоочид гаргасан зөрчлийнх нь талаар тайлбарлан өгч 3 сараар жолоодох эрхийг чинь хасаж, 50 нэгжээр торгодог гэж хэлэхэд жолооч Д учиргүй уурлан “та нар муу пизда нар яахлаараа миний эрхийг хасдаг юм, би эрхээ хасуулж чадахгүй” гэж хэлсэн ба албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс буух гэхэд машины хаалгыг өөдөөс түлхсэн ба машинаас буухад миний өөдөөс түлхэж муусайн пизда нар танай тасгийг мэднэ гэж хашхирч, хоолойноос боож түлхсэн, тэгэхээр нь уг жолоочид “та олон нийтийн газар ингэж болохгүй замын постон дээр очоод хууль дүрмийг нь тайлбарлаж өгье“ гэж хэлэхэд “би тийшээ явахгүй, чи хувцасаа тайлчих, хоёулаа хөдөө гарч зодолдоод үзье” гэж надад хэлэхээр нь би “манай албаны машинд суучих төв газар хүмүүс хараад байна" гэхэд чадахгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн...Д нь миний хоолойноос боож түлхэн бугуйн цагны оосор тасалж дүрэмт хувцасны мөрдсийг хуулж товчыг нь тасалсан...өөрийн бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг булааж авсан...бие эрх чөлөөнд халдаж хоолойг боож түлхсэний улмаас хоолой болон цээжний хэсэгт цус хуралт үүсэж улайж зулгарсан, миний баруун чих хэсэгт гараараа самардаж маажсан, зүүн гарын долоовор хуруунд бага зэргийн зулгаралт үүссэн байсан...Д-аар бугуйн цагаа засуулаад авчихсан...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57,85, 103 дугаар хуудас /,

 

     2019 оны .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Ч.У-ын зүүн гарын долоовор хуруу, хүзүүний зүүн талд, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт  /хх-ийн 40 дүгээр хуудас /,

 

     Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Айраг сумын төв дээр эргүүл хяналт шалгалт хийж, цагдаагийн дэслэгч Ч.У-ын хамт ... улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Айраг сумын төв засмал зам дээр цагаан өнгийн Тоёота Кровн маркийн автомашин урсгал сөрж зогсож байгаад цагдаагийн машин хараад хөдлөөд явахаар нь араас нь очиж зогсоосон ба тухайн үед дэслэгч У уг машины жолоочийг шалгасан...Д гэх жолооч нь “би эрхээ хасуулж чадахгүй пизда нар минь, та нарыг би бүгдийг чинь мэднэ, хэнээс юу авдгийг чинь мэднэ, бусдыг нь чадахгүй байж пизда нар чинь гэж хэлээд алаг автомашины зүүн талын хаалгыг гараараа цохьсон. Тэгтэл дэслэгч Ч.У буух гэтэл хаалгыг нь өөдөөс нь хааж цохиулсан ба бууж очоод Д-ыг “чи ингэж болохгүй” гэхэд У-ыг заамдаад хоолойг нь боогоод, мөрдсийг нь хуулж бугуйн цагийг нь тасдаад ...пизда минь амжих юмуу хувцасаа тайлчих хоёулаа хөдөө гарч үзье гэх зэргээр дайраад байсан...машин дотор байсан бичиг баримтаа булааж авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-24 дүгээр хуудас /,

 

    Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз Д-тай хамт найз Х-ийн морьны уяан дээр очоод байж байгаад сумын төв орж сэлбэг авахаар явсан. Бид гурав “Далан” сэлбэгийн дэлгүүр орж шаланк асуугаад тэгээд хөдлөөд зүүн замын эсрэг урсгалд хальт зогсоод хөдлөхөд цагдаагийн алаг машин ирсэн. Тухайн үед цагдаа жолоочийг бичиг баримтаа аваад буугаад ир гэсэн тэгээд манай найз Д бичиг баримтаа аваад буусан би Х-тэй хамт машинд байсан ба нэг харсан чинь цагдаа нартай манай найз Д нь муудаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас /,

 

    Гэрч Л.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эсрэг урсгалд хальт зогсоод хөдлөхөд цагдаагийн алаг машин ирсэн...нэг харсан чинь Д-ыг машиндаа суулгах гээд байгаа бололтой хоорондоо ноцолдож байсан... цагдаа У-ын бугуйн цаг газар унасан байсан ба би цагийг нь аваад өөрт нь өгсөн...Д муусайн пизда нараа гээд орилоод цагдаа нартай муудаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29  дүгээр хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын төв дээр ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа замын эсрэг урсгалд тээврийн хэрэгслээ зогсоохыг Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.У хараад очиж албан үүргийн дагуу шаардлага тавихад Ч.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн “ Хууль сахиулагчийг эсэргүүцэх”  гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөр эргүүл хяналт шалгалт хийгээд явж байхад төв засмал зам дээр урсгал сөрөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан.. бичиг баримтыг нь шалгахад Б.Д ... гэсэн регистрийн дугаартай бичиг баримттай байсан ба жолоочид гаргасан зөрчлийнх нь талаар тайлбарлан өгч 3 сараар жолоодох эрхийг хасаж 50 нэгжээр торгодог гэж хэлэхэд жолооч Д учиргүй уурлан “та нар муу пизда нар яахлаараа миний эрхийг хасдаг юм, би эрхээ хасуулж чадахгүй” гэж хэлсэн ба албаны ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс буух гэхэд машины хаалгыг өөдөөс түлхсэн, машинаас буухад миний өөдөөс түлхэж муусайн пизда нар танай тасгийг мэднэ гэж хашхирч  хоолойноос боож түлхсэн, тэгэхээр нь уг жолоочид “та олон нийтийн газар ингэж болохгүй замын постон дээр очоод хууль дүрмийг нь тайлбарлаж өгье “ гэж хэлэхэд “би тийшээ явахгүй, чи хувцасаа тайлчих, хоёулаа хөдөө гарч зодолдоод үзье” гэж надад хэлэхээр нь би “манай албаны машинд суучих төв газар хүмүүс хараад байна" гэхэд чадахгүй гээд эсэргүүцэл үзүүлсэн...Д нь миний хоолойноос боож түлхэн бугуйн цагны оосор тасалж дүрэмт хувцасны мөрдсийг хуулж товчыг нь тасалсан...өөрийн бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг булааж авсан...бие эрх чөлөөнд халдаж хоолойг боож түлхсэний улмаас хоолой болон цээжний хэсэгт цус хуралт үүсэж улайж зулгарсан, миний баруун чих хэсэгт гараараа самардаж маажсан, зүүн гарын долоовор хуруунд бага зэргийн зулгаралт үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Айраг сумын төв дээр эргүүл хяналт шалгалт хийж, цагдаагийн дэслэгч Ч.У-ын хамт ... улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Айраг сумын төв засмал зам дээр цагаан өнгийн Тоёота Кровн маркийн автомашин урсгал сөрж зогсож байгаад цагдаагийн машин хараад хөдлөөд явахаар нь араас нь очиж зогсоосон ба тухайн үед дэслэгч У уг машины жолоочийг шалгасан...Д гэх жолооч нь “би эрхээ хасуулж чадахгүй пизда нар минь, та нарыг би бүгдийг чинь мэднэ, хэнээс юу авдгийг чинь мэднэ, бусдыг нь чадахгүй байж пизда нар чинь гэж хэлээд алаг автомашины зүүн талын хаалгыг гараараа цохьсон. Тэгтэл дэслэгч Ч.У буух гэтэл хаалгыг нь өөдөөс нь хааж цохиулсан ба бууж очоод Д-ыг “чи ингэж болохгүй” гэхэд У-ыг заамдаад хоолойг нь боогоод, мөрдсийг нь хуулж бугуйн цагийг нь тасдаад ...пизда минь амжих юмуу хувцасаа тайлчих хоёулаа хөдөө гарч үзье гэх зэргээр дайраад байсан...машин дотор байсан бичиг баримтаа булааж авсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз Д-тай хамт найз Х-рийн морьны уяан дээр очоод байж байгаад сумын төв орж сэлбэг авахаар явсан. Бид гурав “Далан” сэлбэгийн дэлгүүр орж шаланк асуугаад тэгээд хөдлөөд зүүн замын эсрэг урсгалд хальт зогсоод хөдлөхөд цагдаагийн алаг машин ирсэн. Тухайн үед цагдаа жолоочийг бичиг баримтаа аваад буугаад ир гэсэн тэгээд манай найз Д бичиг баримтаа аваад буусан, би -эй хамт машинд байсан ба нэг харсан чинь цагдаа нартай манай найз Д нь муудаад байсан...” гэсэн мэдүүлэг,    гэрч Л.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эсрэг урсгалд хальт зогсоод хөдлөхөд цагдаагийн алаг машин ирсэн...нэг харсан чинь Д-ыг машиндаа суулгах гээд байгаа бололтой хоорондоо ноцолдож байсан... цагдаа У-ын бугуйн цаг газар унасан байсан ба би цагийг нь аваад өөрт нь өгсөн...Д муусайн пизда нараа гээд орилоод цагдаа нартай муудаад байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох шийтгэл оногдуулах хуулийн заалтыг албан үүргээ биелүүлж байгаа үедээ тайлбарласан хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэх саналыг прокуророос танилцуулсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д-аар бугуйн цагаа засуулаад авчихсан, хээрийн хүрэмний мөрдөсний товч тасарсан байсныг би өөрөө оёчихсон, мөн хүрэмний энгэрийн наалддаг гэрийг оёдлоор нь хуулчихсан байсныг мөн би өөрөө янзалчихсан болохоор нэхэмжлэхгүй...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамыг хангасан, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б овогт Б. Д-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

                

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА