| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1761/Э |
| Дугаар | 1843 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1843
2019 12 06 2019/ШЦТ/1843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Т.Мижиддорж,
хохирогч Б.У.ын өмгөөлөгч Д.Оюунбаатар ,
шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч О.Батсүх,
шүүгдэгч С.О., түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
шүүгдэгч Г.П., түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,
шүүгдэгч Б.М. түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Хан-уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт Г.гийн П., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт С.ын О., Ө. овогт Б.ийн Б., О. овогт Б.ын М. нарт холбогдох эрүүгийн 1710005070229 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, монелийн 34-49 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2017 оны 6 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж,1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Ө. овогт Б.ийн Б., 2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, 2 ахын хамт Баянзүрх дүүрэг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б. овогт С.ын О.,
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 сарын 25-ний өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х. овогт Г.гийн П.,
4. Монгол Улсын иргэн, 1997 оны 02 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, О. овогт Б.ын М.,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
1. Шүүгдэгч Г.П. нь С.О.тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.д хутга тулган айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
2.Шүүгдэгч С.О. нь Г.П.той бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.Б.тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ыг айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
3.Шүүгдэгч Б.Б. нь С.О.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
4.Шүүгдэгч Б.М. нь Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч С.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б.У.ын тухайд. Намайг Г.П.той цуг Туул голын эрэг дээр хохирогч Б.У.д хүч хэрэглэн, эд зүйлсийг нь дээрэмдсэн гэсэн байсан. Уг болсон явдлын хувьд хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Тухайн үед би өөрөө жолоо барьчихсан, Г.П. хохирогчтой цуг ард талын суудал дээр суучихсан явж байсан. “Та хаа хүрэх юм бэ?” гээд хохирогч Б.У.аас асуутал “би нөхөртэйгөө муудалцчихсан явж байна. Хаачсан ч яах вэ” гэсэн. Тэгээд бид 3 Жуковын тэнд ТҮЦ-ээс тамхи, ундаа аваад хөдөлсөн. 13 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсч байх хугацаанд Б.У. “миний утсанд нэгж алга. Та хоёрын утсанд нэгж байна уу?” гэхээр нь “Нэгж байхгүй байна” гээд нэгж авахаар ТҮЦ ортол ТҮЦ-нд нэгж байгаагүй. Удаагүй зогсч байтал нэг ах хүрч ирээд “Хорооллын эцэс рүү 5000 төгрөгөөр хүргээд өгчих” гэхээр нь хохирогчоос “цуг хүргээд өгчих үү?” гэж асуутал “Тэг тэг” гээд хохирогч урд талын суудал дээр сууж байсан болохоор суудлаа арагшаа хэвтүүлээд, тэр ахыг хүргэж өгөхөөр бид хорооллын эцэс орсон. Тэгээд хорооллын эцэс орчихоод байж байтал Б.У. “Та хоёр одоо хаачих вэ?” гэхээр нь “Бид хоёр одоо харина даа” гэтэл “Зугаалах уу?” гэж бид хоёроос асуусан. Тухайн үед би Зайсан орох санал гаргасан. Ингээд Зайсан орох гээд явж байтал хохирогч Б.У. өөрөө Туул голын эрэг оръё гэсэн. Туул голын эрэг дээр зогсч байтал хохирогч “Би нөхөртэйгөө маргалдсан. Надад амьдрах ямар ч утга учир алга, усанд живлээ” гэхээр нь бид хоёр “Тэгж яаж болох юм бэ?” гэж хэлсэн байдаг. Хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орсон. Орохдоо эхлээд Г.П. машинд хэсэг юм ярьж сууж байгаад гарч ирээд “Чамайг дуудаад байна, чамтай уулзана гээд байна” гэхээр нь би машинд ороод, юм яриад сууж байсан чинь хохирогч “Чи энэ машины жолооч юм уу? Найзыгаа буулгачих, хоёулаа цуг явъя” гэхээр нь “Үгүй ээ, би найзыгаа буулгахгүй” гэсэн чинь “Чи надад аймар таалагдаад байна” гээд намайг татан, үнсэж эхэлсэн. Улмаар бэлгийн харьцаанд ороод, дараа нь Г.П. солигдон орж ирж, бэлгийн харьцаанд орсон. Намайг шээчихээд буцаад хүрээд ирэхэд Г.П. газар дороос хутга авчихсан зогсч байсан. Тэгэхээр нь “Юун хутга вэ? Наадахаа далд хийгээч” гэсэн чинь хохирогч Б.У. бас “Наадахаа далд хийгээч” гэж хэлсэн. Бэлгийн харьцаанд орсныхоо дараа бид хоёр “Ийшээ явж байгаад буулгах уу?” гэж яриад, хохирогчоос “Бид хоёр танд анхнаасаа хэлсэн. Таны таксины мөнгө нэлээн гарч байгаа шүү, эгч ээ” гэсэн чинь “Өө би мэдэж байгаа. Таксиныхаа мөнгийг би өгчихнө. Гурвуулаа манай лагерь луу очиж, ууя” гэхээр нь бид хоёр хоёулаа эсэргүүцсэн. Намайг “Явахгүй” гэтэл лагерийнхаа түлхүүрийг гаргаж ирээд “Явчихаач дээ” гээд түлхүүрээ над руу шидтэл миний хамраас цус гарсан. Тэгээд зам дээр хохирогч Б.У. буусан. Бид хоёр цаашаа явж байгаад Туул голын гүүрний тэнд нэг хотхон руу ороод, П. шээгээд зогсч байтал араас нэг машин таглаад зогссон. Г.П. машинаас бууж очоод “Гарах гэсэн юм, ах аа” гэтэл дотор нь хохирогч Б.У. “Та хоёр намайг хүчиндэж, хамаг юмыг минь дээрэмдсэн” гэж орилсон. Тухайн үед тэгж хэлэхийг нь би сонсоогүй ч П. буцаж ирээд, голын хайрцаг буулгаад, нөгөө хүн дээр очиж, юм өгөхөд нөгөө хүн нь “Одоо авахгүй, цагдаа ирчихсэн байгаа” гэхэд бид хоёр айсандаа зугатсан. Хохирогч Т.С.ын тухайд. Тухайн өдөр Б.Б.тэй уулзсан. Орой найзуудтайгаа уулзаж, зааланд тоглоё гэж бодоод усны мөнгө олох санаатай хальт ганц, хоёр хүн авч, халтуур хийе гээд явж байхад Hard rock-ийн урдаас хохирогч Б. суусан. Цаашаа явж байтал Б. машинд унтаад өгсөн. Тэгээд сэрэхээр нь “Яг хаана очих вэ?” гэтэл “Одоо наад руугаа чигээрээ” яв гээд яг байрных нь гадаа очиход Б. сэрүүн байдалтай байсан. Бэлгийн харьцаанд орох саналыг өөрсдөө гаргасан. Ингээд цуг бэлгийн харьцаанд ороод, С.ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аваачиж буулгасан. Дээрэмдсэн зүйл бол байхгүй. Хохирогч Т.С.ыг буулгаад, буцаад явж байх хооронд Б.Б. хойно суучихаад “Өө энэ дээр нэг утас байна, саяны хүний утас юм биш үү?” гэхээр нь “Одоо наадахыг чинь хоёулаа яах вэ?” гэтэл “Зарчихъя” гэсэн боловч хэд хоногийн өмнө би Б.Б.эс 100.000 төгрөг зээлсэн байсан тул надаас өрөндөө тэр утсыг авсан. Г.М., Б.Б. хоёртой хэрэг үйлдэхэд тухайн үед Жуковын тэнд катокон дээр гулгаж байсан юм. Орой Г.М. над руу залгаад “халтууранд жаахан тойръё л доо” гээд намайг ирж авсан. Тэгээд өлсөөд байсан учир хоол олж идэх гээд Сансарын тунелээс уруудаад явж байхад С.С. явж байсан. Тэгтэл Б.М. намайг багаж руу орчих гэсэн. “Яагаад тэгж байгаа юм бэ?” гэсэн чинь “Хоёулаа явж байна гээд эмэгтэй хүн суухгүй” гэсэн. Ингээд суудлаа буулгаад би багажанд орсон. С. нь КТМС-ийн “Тэргэл” зочид буудлын тийшээ явъя гэсэн. Хилийн цэргээс доошоо, “Сувдан сондор” хотхоны доод тал руу уруудаад явж байсан. Нэг мэдсэн чинь Б.Б. ирчихсэн багаж онгойлгож өгсөн. Тэгээд “Энэ хүнийг гурвуулаа яах уу?” гээд бид 3 суугаад, бэлгийн харьцаанд орсон. Дууссаныхаа дараа Б.М. хохирогч, Б.Б. бид гурвыг буулгачихаад машиныхаа урдаас хохирогчийн цүнхийг шидчихээд яваад өгсөн. Ш.Б.ын хэргийг би ерөөсөө мэдэхгүй байгаа гэв.
Шүүгдэгч Г.П. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Б.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.С.гийн хэргийн хувьд С.О. “би каток дээр тоглож байна, намайг ирээд авчих” гэж өөрөө ярьсан байгаа. Ш.Б. өөрөө гар өргөж суугаад, “Бид хэд таныг хаа хүргэж өгөх вэ?” гэсэн чинь “Намайг Сансарын “Тэргэл” гээд зочид буудалд хүргээд өгчих, би одоо ганцаараа явж байна, сая найзуудтайгаа уугаад явж байсан чинь намайг хаячихлаа, өнөөдөр миний төрсөн өдөр байсан чинь надтай цуг уулзах байсан хүн маань байхгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би одоо катокоос найзыгаа авах ёстой байгаа юм” гээд О.ыг катокоос аваад явсан. “Сувдан сондор” хотхоны тэнд очиход Б.Б. хүлээж байсан. Маргааш нь угаасаа тэмцээнд бөөнөөрөө орох байсан болохоор Б.Б.д машины хойно байсан шорт, футболкийг өгсөн. Бэлгийн харьцааны хувьд эхлээд Б.Б., дараа нь С.О., дараа нь би орсон байгаа. Авсан эд зүйл гэвэл С.С.гаас ерөөсөө юу ч аваагүй. Цүнх нь урд байсан болохоор “Наад цүнхийг нь өгөөд буулга, хүний юмаар яах гээд байгаа юм бэ?” гэсэн зорилгоор л шидсэн. Түүнээс биш доторхыг нь ухаж бариад шидээгүй. Гэтэл дотор нь iPhone5 маркийн утас байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгээд сүүлд нь асуухад Б.Б., С.О. нар ломбардсан ломбардны бичиг нь байна гэж байсан. Би тэр алга болсон зүйлээс нь ерөөсөө юу ч аваагүй. Бэлгийн харьцаанд орсондоо л жаахан сандраад, гялс явъя л гэсэн бодол төрсөн. Ш.Б.ын хэргийг би огт мэдэхгүй. Б.Б. Ш.Б.ын хэрэг дээр С.О. бид хоёрыг байсан гэж яриад байгаа юм. Дараа нь Б.Б.ийг хорихоос гарч ирэхэд нь асуухад “Намайг хэргийг хүлээвэл суллана гэсэн, тэгээд намайг аймар зодсон” гэхээр нь “Тэгээд чи яагаад энэ хэргийг бид хоёр дээр тохох болсон юм бэ?” гэсэн чинь “Би өөрөө тэр үедээ сандраад, шоконд орчихсон, хольж хутгаад ярьчихсан байсан” гэж өөрөө хэлсэн. Би Ш.Б.ын хэргийг ерөөсөө хүлээхгүй байгаа. Өнөөдрийн хувьд хохирол, мөнгийг нь төлөх гээд авчирсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр 1 дүгээр хавтаст хэргийн 56-71 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 85-86 дугаар хуудас хохирогч Б.У.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 18853, 860 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 128-132 дугаар хуудас хохирогч Т.С.ын мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас хохирогч Ш.Б.ын мэдүүлэг, 175 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 181 дүгээр хуудас Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 227 дугаар хуудас гэрч Б.Уранбилэгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас Б.Б.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 59 дүгээр хуудас эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 3 дугаар хавтаст хэргийн 235 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 247-250 дугаар хуудас яллагдагч Б.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр хуудас хохирогч нарын өгсөн мэдүүлэг, 201-204 дүгээр хуудас хохирогч С.С.гийн мэдүүлэг, 205 дугаар хуудас Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 208-209 дүгээр хуудас Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 211 дүгээр хуудас С.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 214-219 дүгээр хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 5-52 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1994 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн хүсэлтээр: 1 дүгээр хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас хохирогч Ш.Б.ын мэдүүлэг, 184 дүгээр хуудас болон 2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас Б.Б.ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн хүсэлтээр: 1 дүгээр хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас хохирогч Ш.Б.ын мэдүүлэг, 184 дүгээр хуудас Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 227 дугаар хуудас гэрч Б.Уранбилэгийн мэдүүлэг, 175 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 6 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас “Юнител” ХХК-ийн албан тоот зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын хүсэлтээр: 1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас хохирогч Б.У.ын мэдүүлэг, 92-93 дугаар хуудас хохирогч Б.У.ын мэдүүлэг, 104 дүгээр хуудас гэрч н.Шаравдоржийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 3 дугаар хавтаст хэргийн 233 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 4 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас Г.П.оос Б.У. руу 165.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт, 195 дугаар хуудас Г.П.оос Б.У. руу 199.000 шилжүүлсэн орлогын баримт зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын хүсэлтээр: 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас яллагдагчаар татсан тогтоол, 15 дугаар хуудас яллагдагчаар татсан тогтоол, 29 дүгээр хуудас яллагдагчаар татсан тогтоол, 89 дүгээр хуудас хохирогч Б.У.ын мэдүүлэг, 92-93 дугаар хуудас хохирогч Б.У.ын мэдүүлэг, 104 дүгээр хуудас гэрч н.Шаравдоржийн мэдүүлэг, 144 дүгээр хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 161-162, 164-165 дугаар хуудас хохирогч Ш.Б.ын мэдүүлэг, 175 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 214 дүгээр хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 230 дугаар хуудас гэрч н.С.ын мэдүүлэг, 231 дүгээр хуудас гэрч н.Доржхандын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 235 дугаар хуудас таньж олох ажиллагааны тэмдэглэл, 9 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт, 3 дугаар хавтаст хэргийн 75-98 дугаар хуудас С.О.ын хувийн байдалтай холбоотой баримтууд, 99 дүгээр хуудас ял шалгах хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас Т.Б., Ш.Б., С.С., Б.У. нарт хохирол төлсөн тухай баримтууд, 6 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулсан цаг агаарын мэдээлэл, мөн өнөөдөр шинээр гаргаж өгсөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
1. Шүүгдэгч Г.П. нь С.О.тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.д хутга тулган айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
2.1 Шүүгдэгч С.О. нь Г.П.той бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
2.2 Мөн Б.Б.тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ыг айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
2.3 Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
2.4 Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
3.1Шүүгдэгч Б.Б. нь С.О.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
3.2 Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
3.3 Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
4.1 Шүүгдэгч Б.М. нь Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
4.2 Мөн Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: 1.Хохирогч Б.У.д шүүгдэгч С.О., Г.П. нар хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, эд зүйлийг дээрэмдсэн хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 56-71 хуудас/,
Хохирогч Б.У.ын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг: Ингээд машин буцаад тойргоор эргээд явж байх зуур миний хажууд суусан залуу гараараа толгойн дагз руу хэд хэдэн удаа цохиод доошоо тонгойлгож гадагшаа ямар нэгэн байдлаар харах боломжгүй болгож би зөвхөн машины шал руу харж явсан юм. Тэгэхэд Туулын бургасны тэнд явж байгаа бололтой нүдний буланд бургаснууд харагдаж байсан, мөн шороон замаар явж байгаа юм шиг машин нь энхэл донхол газраар явж байсан. Ингээд намайг Туул гол эрэг дээр аваачаад миний хажууд сууж явсан залуу нэг том хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаж байгаад чи хувцасаа тайл, чамайг одоо хүчиндэнэ гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би хувцасаа тайлахгүй эсэргүүцэл үзүүлээд байж байх үед жолооч нь машинаас буугаад холоос хараад зогсож байсан юм. Тэгээд миний хоолойд хутга тулгаад чи хувцсаа тайл гэхэд нь тайлахгүй гүрийгээд байсан чинь тэр хутга барьсан залуу өөрөө шууд миний өмд, түрсикийг тайлаад би доогуураа нүцгэн болсон юм. Тэгээд тэр хутга барьсан залуу нэг бэлгэвч гаргаж ирээд бэлэг эрхтэндээ бэлгэвчээ хийж байгаад дараа нь миний бэлэг эрхтэн рүү хийж ойролцоогоор 20-30 минут болсон байх гэхдээ би цагийг сайн санахгүй байна. Ингээд хутга барьсан залуу намайг хүчиндэж дууссаны дараа жолоо барьж байсан залуу бас бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээд миний бэлэг эрхтэн рүү хийж ойролцоогоор 20 гаран минут болсон байх би цагийг багцаагаар хэлж байгаа шүү, ингээд тэр хоер залуу намайг хүчиндсэний дараа намайг машинаас буулгаад Туул гол руу оруулж живүүлнэ гэхэд нь их айсан юм. Хутга барьсан залуу нь наад хуруунд байгаа бөгжнүүдээ өг гэхэд нь хуруунд байсан 3-н ширхэг монетон бөгжөө өгсөн, тэгээд тэр хутга барьсан залуу нь миний цүнхнээс Хаан банкны виза карт, Голомт банкны виза карт, бэлэн 40.000 тегрөг, I phone 5s rap утас зэргийг дээрэмдэн авсан юм. Ингээд намайг алчихна шүү гээд олон удаа хэлэхэд нь би үнэхээр айсан юм. Ингээд намайг тэр хоёр залуу машиндаа суулгаад Туул голын эрэгээс хөдөлж төв засмал зам руу орох үед машинаас одоо буу гэхэд нь би тухайн үед машинаас буусан юм. Тэгээд би Соёмбо хотхоны хажуу талын засмал зам дээрээс гар өргөж нэг такси барьж жолооч ахад энэ явж байгаа машиныг дагаад араас нь яваач гэж гуйсан чинь уг таксины жолооч ах приус-20 маркийн автомашиныг дагаж явсаар нэг хотхон руу орсон юм. Тэгсэн тэр хоёр залуу машин нь гарах гарцгүй болоод нэг орон сууцны гражид машинаа орхиж буугаад явган гарч ирэхэд нь өөдөөс нь такси жолооч ах замыг хаагаад зогсож байсан юм, тэгтэл нэг залуу нь хүрч ирэнгүүтээ жолооч ахад миний 3-н бөгжийг өгчхөөд наад эмэгтэйгээс авсан 3-н бөгж нь энэ байна гэж хэлчхээд гүйгээд алга болчихсон юм. Тэгээд гражид орхисон машиных нь дугаарыг нь харах гээд очтол анх зүүж явсан автомашины улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 44-53 УБН улсын дугаартай автомашин болчихсон байсан. Уг нь жолооч ах өмнөх улсын дугаарыг сайн харсан юм билээ, миний санаж байгаагаар 95-08 билүү, 98-05 билүү энэ хоёр дугаарын нэг нь байсан санагдаж байна, харин үсэг нь УНБ гэдгийг нь тод санаж байна. Ингээд би жолооч ахын гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед цаг харсан чинь 06.30 минут болчихсон байгаа харагдаж байсан юм. /хх-ийн 85-86-р хуудас/,
Г.П.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг: “...О. машин орж суугаад хэсэг хугацаанд явж сууж байгаад инээлдэж би энэ үед нь машины гадна талд тамхи татаад зогсож байсан удалгүй цонхоор хартал О.тай тэр эмэгтэй
үнсэлдэж байгаад хувцсаа тайлаад секс хийж эхэлсэн би тэр хоёрыг дуустал нь
гадна зогсож байсан тэр хоёрыг дуусахаар нь би зөрж ороод аниа сайнуу гэсэн
чинь тэр эмэгтэй чи бэлгэвчтэй юм уу гэсэн тэгэхээр нь би надад бэлгэвч байгаа
гээд бид хоёр секс хийсэн. ...Би машины урд талд байсан аав Г.гийн хутгыг
гаргаж тэр эмэгтэйд харуулаад та одоо энд буугаад үлд бид хоёр явмаар байна
гэтэл тэр эмэгтэй 3-уулаа хамт явъя машины хаалга хаагаад суусан би хаалгыг нь
онгойлгоод буугаач дээ та гэтэл Отгоо наад эмэгтэйгээ буулга гээд байсан. /1хх-
ийн 95,100 -р хуудас/,
С.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэг: Бид хоёр тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр тэр эгчтэй бэлгийн харьцаанд орсны дараа би шээчихээд ирэхэд П. хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би "болиоч" гээд хутгыг нь далд хийлгэсэн. Яагаад хутга гаргаж барьсныг нь мэдэхгүй. /1хх-ийн 97-р хуудас/,
Гэрч А.Амартүвшингийн мэдүүлэг: ...I phone 5s маркийн rap утас барьдаг. 2014 онд анх гарч байхад нь Герман улсаас явуулж байсан. /1хх-ийн 98-р хуудас/,
Гэрч Ч.Батсайханы мэдүүлэг: ...Тэр өдөр 2017 оны 09 сарын 18-ний өдөр үүрийн 06 цаг өнгөрч байхад харуулын ажилтай байсан юм. 32-р байрны 1-р орцны граш рүү саарал өнгийн Приус-20 маркийн 4453убн улсын дугаартай машин орж ирж тавьсан. Тэгэхэд өглөөний 6 цаг өнгөрч байсан. 20 гаруй насны 2 залуу байсан. Би Хүүе юүн машин тавьчихваа гээд асуутал, грашнаас гараал 2 тийшээгээ салаад зугтаачихсан. Би тэр 2 залуугийн хойноос нь хөөтөл 32-33-р байрны голд нэг машин зогсож байсан. Жолооч нь бууж ирээд би наад машиныг чинь дагаж явсан юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун хүмүүс юм бэ? гэж асуусан чинь “Наад хүүхдүүд чинь гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүүхдүүд, би цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлсэн./1 хх-ийн 99-р хуудас/,
Гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг: “...Тэр өдөр би таксинд явж байсан юмаа. Тэгээд Нисэх рүү хүн хүргэж өгчхөед Зайсан руу орж ирж явсан юм. Тэгсэн чинь Соёмбо хотхоны уулзвар дээр нэг эмэгтэй уйлчихсан гараа өргөөд зогсож байсан. Би тэр охиныг суулгасан чинь “Ахаа миний хамаг юмыг дээрэмдээд, хүчиндчихлээ, дөнгөж сая энэ замаар явсан араас нь дагаад яваач 0595 УБА гэсэн саарал өнгийн Приус 20 маркийн машин байгаа гэж хэлсэн. Бид 2 араас нь дагасан чинь хотын төв рүү явж байснаа намайг харсан бололтой зүүн тийшээ эргэсэн. Тэгэхээр нь би уулзвар өнгөрөөд буцаж эргээд хойноос нь орсон. Тэгээд хойноос нь хөөж байсан чинь нөгөө машин Хан-уул дүүргийн "Бумба Гранд" хотхоны хашаа руу, 2 байшингийн голоор ороод ямарч гарцгүй болчихсон. Би гарах гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Тэр хооронд жолоочийн хажууд сууж явсан залуу нь бууж ирээд “ах аа холдож байлдаа, бид 2 гарах гэсэн юм, дээрэмдсэн зүйлийн өгчихье” гэснээ машин дотроосоо 3 ширхэг бөгж авчирч өгсөн. Тэгээд ахаа гаръя, бид нар дээрэмдсэн юмаа өгчихлөө гэсэн чинь нөгөө охин чинь: Та 2 юу яриад байгаа юм бэ, намайг ална тална гэж хүчиндчихээд, би та 2-оос зөндөө гуйсан намайг гол руу хаяна, ална чамайг гэж айлгасан, би цагдаа дуудна гээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нэг залуу нь “Ахаа бид 2-ыг гаргачих л даа гээд гуйхаар нь би “ Би та 2-ыг гаргах юм бол өөрөө хэрэгт орж хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь жолоо барьж байсан залуу нь цаагуур хашлага даваад байшингын урдуур тойроод гараад ирэхээр нь би ухраад дахиад замыг нь хаагаад зогссон. Тэр үед машиныхаа урд хойд 2 улсын дугаараа авчихсан байсан. Тэгээд буцаж тойроод хойд байрны граш руу нь яваад орчихсон. Тэр үед хотхоны харуул нь гарч ирээд юу болоод байна аа гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би манаач ахад “наад граш руу чинь 2 дээрэмчин машинтайгаа орчихсон” гэж хэлсэн манаач нь араас нь грашруу ороод хөөе гэж орилохын завдалгүй нөгөө 2 залуу грашнаас гараад 2 тийшээ салаад зугтаачихсан. Нэг нь цаашаа хашаа даваад, нөгөөдөх нь хотхоны хаалгаар гарч зугтаасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж манаач ах бид нар граш руу орж машиныг харахад улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 4453 убн гэсэн улсын дугаартай болчихсон байсан. ... Машинд суухдаа “Миний хамаг юмыг дээрэмдээд, 2-лаа намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Миний машинд суугаал уйлсан, энэ 2 залуу намайг хүчиндэж миний хамаг юмыг дээрэмдсэн гээд уйлаад байсан. Би яах гэж суусан юм гэж асуухад Найзууд дээрээ очих гээд такси барьсан юмаа. Тэгээд ийм зүйл болчихлоо гэж хэлсэн нээх олон зүйл асуугаагүй. ... Жолоочийн хажууд сууж байсан залуу нь бууж ирээд “ахаа бид 2 дээрэмдсэн бөгжөө өгчихье, бид 2-ыг гаргачхаач” гэж хэлсэн. Тэгээд машинруугаа буцаж очоод 3 ширхэг бөгж аваад ирсэн. /1хх 102/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11853 дугаартай дүгнэлт: Б.У.ын биед зүүн гарын тохой, баруун зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.У.ын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна. Б.У. нь бэлгийн замын халдварт өвчингүй. /2хх 1/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 860 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5, 6-д харуулсан дугуйн мөрийн хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой байна. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11,12,13,14-д харуулсан автомашины 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйн хээний хэмжээг тогтоох боломжгүй харин хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой байна. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4,5,6-д харуулсан дугуйн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11-14-д харуулсан 44-53 УБН улсын дугаартай автомашины 4-н ширхэг дугуйн хээтэй хээний ерөнхий шинжээрээ ижил байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8850,8851,10134 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн №2 бэлгэвчид үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. №1 бэлгэвч болон цагаан өнгийн сальфетика зэрэгт үрийн шингэн болон биологийн ул мөр илрээгүй. С.О.ын гэх цус нь аутосомын ДНХ-ийн 0381358, ТН01, 021811, 018851, Реп1а Е, 058818, 0138317, 078820, 0168539, С8Р1Р08 РепХа О, у)А7А, 0881179, ТРОХ, Р(ЗА гэсэн локусын аллелиар 8850, 8851 дугаартай дүгнэлтээр гаргасан №2 дугаартай бэлгэвчид илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2хх 1, 22, 46, 49/,
Яллагдагч Г.П.ийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн
мэдүүлэг: Тэгээд би гол руу очиж нүүрээ угааж байхад О. тэр эмэгтэй
бэлгийн ажил хийж байсан юм. Тэгсэн О. дуусангуутаа машинаас инээгээд
өмдөө татаад буугаад ирсэн юм. Тэгэнгүүт О. “одоо чи ор” гэж хэлэхээр нь би
өмдөө тайлаад машин руу ороод тэр эмэгтэйтээ бэлгийн ажил хийх гэхэд
бэлгэвчтэй юм уу гэж асуусан юм, тэгэхэд бэлэг эрхтэндээ бэлгэвч хийчихсэн
байсан болохоор бэлгэвчтэй гэж хэлсэн чинь тэр эмэгтэй гараараа миний бэлэг
эрхтэнг барьж үзээд бэлгэвчтэй үгүйг шалгаж үзэж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй
бэлгийн ажил хийгээд дууссан юм. Ингээд би бэлгийн ажил дуусах үед нүүрэн дээр
цус болчихсон байхаар нь би хуванцар саванд ус хийж нүүрийг нь угааж өгсөн юм.
Тэгсэн О. тэр эмэгтэй машинаас буухгүй байхаар нь хальт хөдөлснөө бургасны тэнд машинаа гэнэт зогсоогоод О. машинаас буугаад арын хаалгыг нээгээд тэр эмэгтэйг машинаас татаж буулгах үед би алчуур аваад арын сандлыг арчиж байх үед О. энэ эмэгтэйн гарт нь монетон бөгж байна гэж хэлээд 3-н монетон бөгжнүүдийг авчихсан юм. ... О. гарынх нь хуруунд байсан 3 бөгжийг нь авсан гэх мэдүүлэг /2хх 229/,
Хохирогч Б.У. яллагдагч Г.П., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл, /Зхх 233/,
Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/Зхх 241-245/,
2. Хохирогч Т.С.ийг яллагдагч С.О., Б.Б. нар хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, эд зүйлийг дээрэмдсэн хэргийн талаар:
Хохирогч Т.С.ийн Цагдаагийн байгууллагад гаргасан ергөдөл /1хх 121/,
Хохирогч Т.С.ийн мэдүүлэг: Би өөрийн охины 21-р сургуулийн ангийн багшийн болон эцэг эхчүүдийн хамт нийтдээ 6 хүний хамт Их ноёд гэх Сансарын колонкийн тэнд байдаг газарт 2017 оны 10 сарын 06-ны өдөр 21 цагийн үед очиж шөнийн 00 цагт хаах үед нь гарч таксинд суун 13-н авто бусны буудлын ойролцоо байх "13 street lounge karaoke" гэдэг нэртэй газарт 5-лаа буюу нэр усыг нь сайн мэдэхгүй эцэг эхчүүдийн хамт 1 цаг 30 минут дуулж байгаад 02 цаг өнгөрч байхад гарсан ба сайн санахгүй байгаа. Тэгэхдээ тухайн газраас гэрлүүгээ алхаад явж байгаагаа санаж байгаа бөгөөд охины ангийн багш Пүрэвдуламын хамт Баянзүрхийн захаас хамт байсан ээж нар нь болох 2 эмэгтэйгээс салаад 13-н голын зам болох Натур төвийн тийшээ гэрлүүгээ байран дундуур алхсан. Тэгээд Натурын баруун талын уулзвараас багшаас салан гэрлүүгээ орж яваад юу ч санахгүй болсон. Тэгээд нэг сэрсэн чинь нэг машины хойд суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн чинь жолоочийн хажууд сууж байсан цагаан юүдэнтэй малгайтай, бараан өнгийн саравчтай малгайтай ярианаас нь хальт санахад 20 орчим насны залуу миний хажууд хойшоо орж ирж суун, ам таглаж миний дээрээс дарж хэвтэн хөдөлгөхгүй байсан. Тэгээд миний дээгүүрх хувцсыг тайлаагүй бөгөөд тирко шувталж байгаад хүчиндсэн. Тэгээд нөгөө жолоочийн суудал дээр байсан малгайгүй, үс нь жоохон өрвөгөрдүү 20 орчим насны залуу орж ирээд мөн хүчиндсэн. Тэгээд миний хажуу талаас нэг нь юмуу, хоёулаа суусан юм уу мэдэхгүй байна, шахаж суугаад миний гар цүнхэд байсан Самсунг а-7 маркийн гар утсыг авч скрийн кодоо хий гэж загинаад байсан. Би хэлж өгөөгүй. Тэгээд намайг буулгаж буруу харуулж ар талаас зогсож байгаад гэнэт эргээд харсан чинь хүн ч байхгүй, машин ч байхгүй болсон байсан.Хар өнгийн шаргал туяатай самсунг А-7 маркийн гар утас 1 ширхэг, 2015 онд 750,000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгөлөг боронзон өнгөтэй Түрийвч 1 ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны виза карт 1 ширхэг, /дахин авахад 5.000 төгрөг, Голомт банкны виза карт 1 ширхэг, /дахин авахад 5.000 төгрөг/ ,Иргэний цахим үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 19.500 төгрөг/ Жолооны үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 23.000 төгрөг/ Юнителийн дугаар 88067737 дугаарын сим карт 1 ширхэг /дахин сэргээхэд 5,000 төгрөг/ Бэлэн 30.000 төгрөг байсан эдгээр эд зүйлсийг дээрэмдүүлсэн байна. ...Эмэгтэй хүний хэтэвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг, голомт банкны виза карт 1 ширхэг зэрэг зүйлсийг авсан юм. Би гар утас, бэлэн 30.000 төгрөг, мөн гар утасны сим картынхаа мөнгийг нэхэмжилж байна. Уг би түрийвчийг нь хүлээн авсан хэдий ч түрийвч нь дахин ашиглах боломжгүй болгож шигтгээнүүдийг хагалчихсан болохоор би уг түрийвчийг хаячихсан юм. Тийм болохоор түрийвчийн мөнгөө дахин нэхэмжлэх болно. Тэгэхээр самсунг А-7 маркийн утасны үнэлгээ болох 594.000 төгрөг, мөнгөлөг боронзон өнгөтэй түрийвчний үнэ болох 72.000 төгрөг, Еим картны үнэ болох 5.000 төгрөг, бэлэн 30.000 төгрөг ингээд нийт 701,000 төгрөг төлөгдөөгүй байгаа, би 701.000 төгрөгөө нэхэмжилж байна. /1хх 128,132/,
Гэрч С.Даваасүрэнгийн мэдүүлэг: ...2017 оны 10 сарын 11-ний өдөр ажлаа хийгээд явж байсан тэгээд Баянзүрх дүүргийн Сүүний 3 гээд байрны жижиг төмөр хүрэн пүнкэр дотроос саарал өнгийн эмэгтэй хүний түрүүвч олсон бөгөөд дотор нь эмэгтэй хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх ,виза картууд байсан. Тэгээд би тухайн өдрийнхөө орой нь түрүүвчин дотор байсан банкны баримт дээр байх 88067737 дугаарын утас руу залгаж өгөх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш 2-3 өдер залгаад мөн холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой залгатал хүн нь авч маргааш өгөхөөр тохиролцон сая тантай уулзлаа. ...Өөр бичиг баримт байгаагүй. Би тоеота Приус-20 маркийн саарал өнгийн 24-56 унк улсын дугаартай авто машинтай. Машинаа 2017 оны 09 сарын 01-нд авсан. ... Саарал өнгийн дэлгэгдсэн байдалтай дотор картууд нь асгарсан байдалтай, дангаараа байж байсан. Ямар нэг хогийн ууттай байгаагүй. Хог түүдэг хүмүүс ер нь ихэнх хогны уутыг нь ураад доторхыг нь үзчихсэн байдаг юм. /1хх 134/,
Гэрч Ж.Ренчинлхүмбийн мэдүүлэг:.. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд манай эхнэр Т.Б. багш нарын баяр болж байгаатай холбогдуулан охиныхоо багш нартай наргиж улмаар 02 цаг 30 минут орчимд охиныхоо ангийн багш Пүрэвдуламтай натур төвийн ойролцоо таксинд суусан гэсэн тухайн үедээ согтсон байсан гэсэн ба машинд суугаад тасарсан гэсэн нэг сэртэл манай эхнэр кино үйлдвэрийн урд байрлах гэр хороолол дунд такситай зогсож байсан гэсэн ба хамт явж байсан багш хаана буусныг мэдэхгүй бас үл таних 2 залуутай машинд байсан гэсэн. Манай эхнэр хэлэхдээ тэр 2 залуу гар утасныхаа код-ийг хэл гэж дарамталж толгойруу нь цохиж улмаар хүчиндсэн гэж ярьсан. Үүний улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. /1хх 136/,
Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг: ...Өдрийг нь би сайн санахгүй байна. Тэр хоёр тэр өдрийн орой намайг явсны араас яриад халтууранд явах юм уу, нэг охин чихэдчихсэн байна чи ирж шаах юм уу" гэж ярьсан бөгөөд би үгүй ээ гээд очиж уулзаагүй. Маргааш нь намайг хичээл дээр байхад Батук яриад "машин чинь байна уу, өчигдөр нэг охин чихдээд О. бид хоёр хамт байсан гэж ярьсан, тэгэхээр нь би машин байхгүй гэж хэлсэн. /1хх 138/,
Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг: 2017 оны 10 сарын эхээр манай найз О. манайд 21 цагийн үед ирээд бид 2 хамт таксинд гадуур явахаар тохиролцож манай эгч Уранбилэгийн Тоёота Ист маркийн 40-12унө улсын дугаар бүхий саарал өнгийн машинаар халтуур хийсэн. Тэгээд халтууранд явж байгаад Баянзүрх дүүргийн Натур худалдааны төв буюу "Hard госк"-ын зам дээрээс нэг халамцуу охиныг суулгаад Халдвартын эцсийн замаар яваад Номинтой байрны урд талын буюу Кино үйлдвэрийн урд гэр хорооллын нэг гудамжинд авч ирэн О. бид хоёр нөгөө охиноо оролдтол ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь эхлээд О. машины хойд суудал дээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дараа нь би бас бэлгийн харьцаанд орсон.
...Тухайн эмэгтэйгээс хар өнгөтэй Самсунг А7 маркийн гар утсыг нь авч Сансарын Тунелын доод талд байрлах ломбардад 200,000 төгрөгөөр зарсан. Ломбарданд зарах үед би ганцаараа явсан. Тухайн утсыг Сансарын тунелын замын эсрэг талд байрлах гар утас засварын тевд дэлгэцийн кодыг гаргуулж дараа нь зарсан. /1хх 141/,
Хохирогч Т.С.ийн яллагдагч С.О.ыг таньж олуулах ажиллагаа хийсэл тэмдэглэл:/1хх 144-147/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12699 дугаартай дүгнэлт: С.ын биед гэмтэл тогтоогдсонгүй. С.ын үтрээний арчдас, анусны наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. С.ын охин хальс хуучин урагдалтай байна. С.ын цус нь В1Н бүлгийн харьяалалтай байна. С.ын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. С.ын шинжилгээгээр мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /2хх 9/,
Яллагдагч С.О.ын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэг:2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг өнгорч байсан санагдаж байна. Цагаа тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед өөрийн найз Б.тэй түүний эгч "Нэрийг мэдэхгүй байна" саарал өнгийн Тоёота Ист маркийн автомашинтай халтууранд явж байсан юм. Тухайн үед авто машиныг би унаж явсан бөгөөд жолоочийн хажуу талын суудал дээр Б. сууж явсан. Тэгээд Б. бид хоер Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо "Hard госк" гэсэн хаягтай барилгын ертенцийн зүгээр урд талын төв зам дээр явж байхад 30 орчим насны эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Тэгээд нөгөө эмэгтэй автомашин дотор орж ирээд энүүхэнд ойрхон явна гэж хэлээд байшин хороолол дундуур оруулсан. Тэгээд байшин хороолол дунд явж байхад нөгөө эмэгтэй унтаад өгсөн. Учир нь нөгөө эмэгтэй согтуу байсан. Тэгээд Б. бид хоёр автомашинаа эргүүлээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадуураа цэнхэр өнгийн төмөр хашаатай эзэнгүй том хашаанд ирсэн. Тэгээд Б. бид 2 хоорондоо ярилцаад автомашинд сууж яваа эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохоор болсон. Тэгээд би автомашинаас буугаад арын суудал дээр суугаад нөгөө эмэгтэйн доогуураа өмсөж байсан тирко болон дотоожыг нь тайлаад бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж байхад нөгөө эмэгтэй сэрүүн байсан бөгөөд бэлгийн харилцаанд орж байхад нөгөө эмэгтэй болилдоо гэж хэлж байсан. Тэгөэд намайг тэвэрч аваад миний уруул дээр үнссэн. Тэгээд би бэлгийн харилцаанд орж дууссан бөгөөд миний дараа манай найз Б. дахин бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед автомашины гадаа байсан бөгөөд тухайн үйлдлийг хараагүй. Автомашин дотор ямар үйлдэл, ямар яриа өгүүлэл болсон талаар мэдэхгүй байна. Зөвхөн Б. нөгөө эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон талаар мэдэж байна. Бат-Эрдннэ бэлгийн харилцаанд ороод дууссаны дараа би автомашин дотор орж суусан бөгөөд тухайн үед би жолоочийн суудал днэр сууж байсан. Харин Б. нөгеө эмэгтэйгийн хажуу талд сууж байсан. Тухайн үед автомашин дотор байсан эмэгтэй би үхмээр байна гэж хэлэхээр нь яагаад гэж асуухад надад амьдрах арга алга, ямар сайндаа найзтайгаа архи уугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Бат- Эрдэнэ надад хандан энэ эмэгтэйг одоо буулга гэж надад хэлсэн. Тухайн үед би яаж энд буулгах юм бэ эзэнгүй газар гэж хэлээд автомашинаа асаагаад хөдлөөд кино үйлдвэрийн ертөнцийн зүгээр урд талын гэр хороолол дунд буулгасан. Тухайн үед Б. нөгөө эмэгтэйг буулгах гээд автомашинаас буусан бөгөөд буцаад автомашин дотор орж ирж суухдаа автомашины кардоны доороос Самсунг А-7 маркийн гар утас гаргаад ирсэн. Тэгээд би ямар утас юм бэ гэж асуухад саяны эмэгтэйн утас гэж хэлэхээр нь за гэж хэлээд автомашин хөдөлгөөд Б.ийн гэрт очсон. Б.ийн гэр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байранд байдаг юм. Тэгээд Б.ийн гэрт ороод жоохон байж байгаад гарсан. Тухайн үед би А-7 маркийн гар утсыг аваагүй бөгөөд Б. надад хандан чи надад 100.000 төгрөгний өртэй байгаа, би гар утсыг өрөндөө суутгалаа шүү гзж надад хэлсэн. Тэгээд тэр шөнөдеө гэртээ харьж амарсан бөгөөд 2-3 хоногын дараа Б.тэй уулзсан бөгөөд тухайн үед Б. нөгөө утсыг бариад явж байсан. Энэ утас одоо хаана байгаа талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. ... Б. бид 2 тухайн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд бэлгэвч хэрэглэсэн гэх мэдүүлэг / 2хх 218-219/,
Хохирогч Т.Б. яллагдагч Б.Б., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл / Зхх-ийн 237х/,
Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / Зхх-ийн 241-245х/,
Яллагдагч Б.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / Зхх-ийн 247-250x7 / Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 59-р хуудас/,
Хохирогч Т.Б. яллагдагч Б.Б., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тзмдэглэл /Зхх-ийн 237х/,
Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдзглэл /Зхх-ийн 241-245х/,
Яллагдагч Б.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /Зхх-ийн 247-250х/,
3. Хохирогч Ш.Б.ыг С.О., Б.М., Б.Б. нар хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийн талаар:
Хохирогч Ш.Б.ын мэдүүлэг: 2017 оны 10 сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад найзуудтайгаа хорооллын Кастил бааранд төрсөн өдөр тэмдэглэчихээд баарнаас 02 цаг гэж гараад гэртээ харих гэж такси барьсан.Уг баарны үүдэнд цагаан өнгийн приус 20 маркын машин байсан санагдаж байна.Харин улсын дугаарыг нь санахгүй байна.Би бааранд нилээн уусан учир таксинд суугаад 7 буудал тийшээ явна гэж хэлээд хэсэг зүүрмэглэчихсэн байсан.Нэг сэрээд харсан чинь Нарантуул захын хойд талд явж байсан.Тэгснээ нэг том эзэнгүй барилгын хашаанд уг машин зогсохоор нь найхаж байтал би уг машины ар талд сууж байхад 2 залуу арын 2 хаалгыг татаж гаднаас орж ирж суусан.Тэгээд гаднаас орж ирсэн 2 залуу нь миний нүүрийг доош дараад “хувцсыг нь хурдан тайлья” гэж жолооч нь нөгөө ард байсан 2 залууд хэлсэн юм.Тэгэхэд би плажтай явж байсан юм.Тэгсэн шилэн триког баруун гар талд сууж байсан залуу тайлж дотоожийг өвдөг хүртэл тайлаад бэлэг эрхтэнээ минийх рүү хийх гэж байхдаа намайг хүчиндэх гэж байсан залуугийн бэлэг эрхтэн босоогүй юм.Би тухайн үед хамаг хүчээрээ эсэргүүцэж чанга хашхирсанч ямарч нэмэргүй байсан.Тэгэхээр нь аргаа ядаад миний биений юм ирсэн байгаа гэж хэлсэн чинь тэдгээр залуус “за больё,юм нь ирсэн бол хэрэггүй гэж жолооч үалуу нь нөгөө 2-ийгоо удирдаад байсан.Тэр үг хэлэнгүйт нөгөө 2 нь шууд больж машинаас чирч буулгаад жолооч залуу цүнхийг миний гарнаас татаж аваад явчихсан юм.Харин машин нь түрүүлээд явчихсан ,нөгөө сүүлд ирсэн 2 залуу нь машинаас буугаад харанхуй руу явуулсан юм.Яагаад тэр 2 залуу надтай хамт буусан гэхээр машины номер харуулахгүй гээд машинаас намайг чирж буулгасны дараа үлдсэн 2 залуу нь миний нүдийг гараараа тагласан юм.Ингээд тэд нараас салаад цагдаад дуудлага өгсөн. Ягаан өнгийн арьсан цүнх 55.000 төгрөгөөр, Ай фоне-5 маркын гар утас 210.000 төгрөгөөр, Мобигийн 99916002 сим карт дахин сэргээхэд 5000 төгрөг, Гар утасны цэнэглэгч 25.000 төгрөг, Нэхий дотортой хагас саравчтай малгай 1 ширхэг 40.000 төгрөгөөр, бэлэн 83.000 төгрөг цүнхэнд байсан нэхэмжилж байна.
Хохирогч Ш.Б.ын Б.Мөнх-Эрдэнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 175/,
Гэрч Б.Уранбилэгийн мэдүүлэг:...Б. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа цагдан хорих ангиас гараад ирлээ,гэрт гар утас,эмэгтэй хүний цүнх байгаа гэж утсаар хэлэхээр нь би гэрийнхээ бүх эд зүйлсийг шалгаж үзтэл гар утас болон эмэгтэй хүний цүнх байхгүй байсан.Тэгэхээр нь энэ тухай Б. болон шалгаж байгаа цагдаад нь хэлсэн юм. /хэргийн 1 хавтас,227 хуудас/,
Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг: ...шөнө 03 цагийн үед байх О. бид 2 гадуур халтуур хийгээд өөрийн эгчийн 40-12 УНӨ улсын дугаартай ИСТ маркын машинтайгаа явж байтал М. өөрийнхөө 88970519 дугаараас залгаад “100 айлын энд хүрээд ир,би нэг хүнтэй явж байна гэсэн.Тэгэхээр нь О. бид 2 очиход М. /ээжийнхээ 90-40 УНЯ цагаан өнгийн приус машинаас бууж ирээд “би нэг охинтой явж байна энийг яах уу” гэж асуусан.Тэгэхээр нь бид 2 яасан ч яахав гээд араас нь дагаад Мөнх-Эрдэнийн гэр буюу Өгөөмөр захын зүүн талд далангийн хажууд очоод О. бид 2 нөгөө охины буюу машины хойд талын хаалгаар 2 талаас орж суугаад оролдсон.Тэгэсэн чинь нөгөө эмэгтэй “миний сарын юм ирсэн байгаа,больё” гэсэн.Тухайн үед охины барьж байсан хүрэн өнгөтэй цунхийг нь О. бид 2 булааж авсан.Тэр үед М. жолоон дээрээ сууж байсан./ 1хх-ийн 184 хуудас/,
Хохирогч Б. Б.Б., С.О., Б.М. нарыг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 3хх-ийн 235/,
Яллагдагч Б.Б.ийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэг: ... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө, өерийн найз О.ын хамт таксинд явж байсан. Тухайн уед би өөрийн нагац эгч Уранбилэгийн 40-12УНУ улсын дугаартай саарал өнгийн Тоеота Ист маркийн автомашинтай явж байсан. Мөн автомашиныг манай найз О. барьж явсан. Тухайн шөнө 02 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай найз М. миний гар утас руу залгаад та хоёр хаана байна гэж асуухаар нь 32-н тойргын ойролцоо явж байгаа талаараа хэлсэн. Тэгсэн чинь М. надад хандан О. бид хоёрыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны шинэ замын ойролцоо хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд О. бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн ойролцоо очиход М.тэй уулзсан. Тухайн үед М. О. бид хоёрт хандан миний машинд нэг согтуу эмэгтэй байна. Энэ эмэгтэйг одоо яахуу гэж асуухаар нь яасан ч яахуу гэж хэлээд Мөнх-Эрдэнийн автомашин дотор орж суусан. Тухайн үед машин дотор ороход М. жолоочийн суудалд дээр суусан бөгөөд харин О. бид хоёр хойд талын суудалд дээр суусан. Би жолоочийн эсрэг талын хойд суудалд дээр суусан байсан. Харин О. жолоочийн баруун суудал дээр суусан байсан. Тухайн үед О. нөгөө эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох гэсэн боловч нөгөө эмэгтэй сарын тэмдэг нь ирсэн байсаэ. Энэ талаар нөгөо эмэгтэй өөрөө хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйн барьж байсан цүнхийг О. аваад автомашины жолоочийн эсрнг талын суудалд дээр тавьсан юм. Тэгээд нөгөө эмэгтэйг Мөнх-Эрдэнийн автомашинаас буулгасан бөгөөд харин М. автомашинаа унаад яваад өгсөн. Тухайн үед миний автомашин тухайн газраас нилээн зайтай байсан бөгөөд нөгөө эмэгтэйг тухайн газар үлдээгээд Мөнх-Эрдэнийн араас очиж автомашинд нь суугаад явсаэ. Тэгээд О. М. автомашин дээрээ хүргүүлээд М.эс салсан. Өөр ямар нэгэн болсон асуудал байхгүй байна. ... Цүнхэн дотор Самсунг маркийн rap утас байсан. Өөр ямар эд зүйл байсан талаар санахгүй байна. Ж-5 маркийн гар утас одоо манай гэрт байгаа. Та энэ гар утсыг манай эгч Уранбилэгээс авч болно. Харин цүнхийг нь өгөөмөр захын хажуу талд байрлах ахмадын хорооллын хогийн цэг дээр хаясан. Хэн хаясан талаар сайн санахгүй байна. /2хх-ийн 189-190р хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 59-р хуудас/,
Яллагдагч Б.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /Зхх-ийн 247-250х/,
4. Хохирогч С.Сумьяаг яллагдагч С.О., Б.М., Б.Б. нар хүчээр бэлгийн харьцаанд орж эд зүйлийг дээрэмдсэн хэргийн талаар:
Хохирогч С.С.гийн мэдүүлэг:...Ингээд би өөрийн болон таксины жолоочийн гар утсаар найз залуу руугаа залгатал утас нь холбогдох боломжгүй байсан.Ингээд би таксинд 10 орчим минут хүлээгээд байж байтал таксины жолооч яаралтай найздаа юм өгөх хэрэгтэй боллоо гэж хэлээд Жуковын тийшээ явна гэж хэлэхээр нь тухайн үед юу ч бодолгүй зөвшөөрсөн юм.Би тэр үед халамцуу байсан болохоор халуун машинд бага зэрэг зүүрмэглэсэн байсан.Тэгээд гэнэт нүдээ нээж харахад эзэнгүй газар харагдаж байсан.жолооч машиныхаа багажаас юм өгнө гэж байснаа больсон.Тэгсэн чинь жолоочтой хамт 2 залуу орж ирээд миний 2 талаас шахаж суугаад миний гар хөлийг хөдөлгөхгүй барьчихаар нь гайхаад чанга хашхирч орилсон чинь нэг залуу нь миний амыг гараараа тагласан.Тэгээд би тэр 2 залууг хамаг хүчээрээ эсэргүүцсэн чинь дийлэхгүй байсан.Зүүн талд бууж байсан залуу миний трико болон дотуур өмд баруун талын гутлыг тэр чигт нь тайлж баруун талд сууж байсан залууг налуулан намайг бариулж байгаад намайг хөдөлгөх боломжгүй болгоод зүүн талд сууж байсан залуу нь өмдөө тайлаад эрхтэнээ гаргаж ирээд миний эрхтэн рүү хийж намайг хүчиндэж хүчирхийлсэн.Тухайн үед миний эрхтэн маш их өвдсөн.Энэ үед миний баруун гар талд сууж байсан залуу хаалгаар гаран жолоочийн хажуу талын сандал дээр сууж миний гарт байсан виза карт ,гар утас,мөнгөн бөгж,цүнхний хамт гарнаас угз татаж аваад цүнхэн дотор байсан гар утасны цэнэглэгч,чихэвч,найзыэ өгсөн бэлэг зэрэг зүйлсийг авсан юм.Эхний залуу намайг хүчиндэж дууссаны дараа жолоочийн хажуу талд сууж байсан залуу хүрч ирээд намайг хүчиндсэн. Ингээд хамгийн сүүлд жолоочийн сандал дээр сууж байсан залуу хүрч ирж намайг хүчиндсэн.Тэдгээр 3 залуу намайг хүчиндэж дуусаад надтай хамт миний баруун зүүн талд сууж байсан 2 залуу нь намайг машинаас угз татан буулгаж байх үед жолооч залуу машинаа асаагаад явж байгаа бололтой машин асах дуу гарч байсан.Машин яваад хол явсны дараа тэр 2 залуу алхаад явчихсан юм. Намайг тэр эзэнгүй том хашаанд ганцааранг минь үлдээсэн юм.
Айфоне 5 маркын гар утас 1 ширхэг 300.000 төгрөгөөр,цэнэглэгч 25.000 төгрөгөөр,чихэвч 20.000 төгрөгөөр,мөнгөн бөгж 25000 төгрөгөө,хаан банкны карт дахин авахад 5000 төгрөг,мобигийн сим сэргээхэд 5000 төгрөг,найзын бэлэглэсэн ном 25000 төгрөг,бэлэн 300.000 төгрөг байсан.Би сайн дураараа эдгээр 3 залуутай ундаагүй,намайг цуваад 3-уулаа хүчиндсэн,миний эд зүйлийг дээрэмдэж авсан.Надад сэтгэлийн маш том хохирол учруулсан эдгээр хүмүүст маш их гомдож байна.... Надад ирээдүйд амьдрах хүсэл улам бүр бүдгэрч байна даа . /1хх-ийн 201-204/,
Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг: ...ганцаараа таксинд явах гээд байж байтал нэг охинд шууд машинд орж ирээд утсаар яриулчих гээд залгатал нөгөө дугаар нь холбогдохгүй байсан...Тэгээд байж байтал Батук О. 2 залгаад “хажуугаар чинь өнгөрлөө,юун охинтой бууж байгаа юм вэ,охиныг чинь харьяа,доошоо уруудаад хүрээд ир”гэсэн. Тэгээд би Цагаанхуаран хотхоны хойд талд байдаг эзэнгүй том цэнхэр хашаанд очтол манай 2 найз болох Батук О. 2 ард сууж байсан нөгөө охины 2 талаар нь орж ирээд хувцсыг нь тайлаад хоёулаа хүчиндсэн.Тэр үед нь би машины гадаа байж байсан бөгөөд нөгөө 2 дуусаад гарч ирээд “нөгөө охины хувцсыг нь тайлсан байгаа,чи ороод бэлгийн харьцаанд орчих” гэсэн.Тэгэхээр нь ороод нөгөө охинтой нэг удаа бэлгийн харьцаанд орсон.Тэгээд би бэлгийн харьцаанд орчихоод тэр 3-ийг буулгаж үлдээчихээд гэртээ харьсан.Тэр 3 тухайн цэнхэр хашаанд үлдсэн.Маргааш нь надтай уулзахдаа өчигдөрийн охиноос айфоне 5 маркын гар утсыг нь авчихсан юмаа хаана зарах талаар надаас асуусан.интернэтэд тавиад үзэхгүй юу гэж хэлсэн. /1хх-ийн 205/
Б.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг:”...04 цагийн үед харих гээд ганцаараа явж байтал М. залгаад “хаана байгаа юм,нөгөө юмаа авахгүй юм уу” гэхээр нь порол байна гэж ойлгоод байж байиал хаана аваачиж өгөх вэ гэхээр нь би гэрт хүрээд ир гэсэн.М. урдаас “гэр чинь яг хаана юм вэ,яваад очьё гэхээр нь хүрээд ир гэсэн....приус 20 маркын машинтай О.,М. тэгээд нэг охин суучихсан ирсэн.Тэгээд О. хажууд нөгөө охины нөгөө талаас нь орж ирж суугаад би нөгөө охины 2 гарыг нь бариад О. хувцсыг нь тайлаад О. эхлээд хүчиндсэн.Дараа нь би дараа нь М. хүчиндсэн...Бид 3 гурвуулаа бэлгэвч хэрэглэсэн.Тухайн эмэгтэйгээс айфоне 5 маркын гар утсыг нь булааж аваад яваад өгсөн.Дээрэмдэж авсан гар утсаа 20.000 төгрөгөөр түгжээг нь гаргуулан зар тавьж 150.000 төгрөгөөр зарсан. /1хх-ийн 208-209/
С.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэг:...М. дээр яваад очсон чинь М. машинаасаа бууж ирээд энд нэг халамцуу эмэгтэй байна гэж машин руугаа заасан...Тэгээд байж байтал манай найз Б. хүрээд ирсэн...тэгтэл М. нь одоо шаачихья та 2 хүн харж бай гэж хэлсэн...М. машинд ороод 1 минут хиртэй болж байгаад Б.ийг машины хойд хаалгаар суулгасан.Тэгээд манай 2 найз тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орчихоод гараад ирэхээр нь би зөрж ганцаараа орж бэлгийн ажил хийсэн...Тэгтэл М. нөгөө эмэгтэйгийн цүнхийг шидэж өгсөн. /1хх-ийн 211/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 1хх-ийн 214, 219/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11058 дугаартай дүгнэлт: С.Сумьяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.Сумьяагаас авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс,үрийн шингэн илэрсэн.Сумьяагийн торон оруулгатай, хар өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрээгүй,Үтрээний арчдас дээр илэрсэн,эр бэлгийн эс үрийн шингэний эзэн холбогдогчийн ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно. С.Сумьяагийн охин хальс, үтрээ, шулуун гэдсэнд шинэ гэмтэл тогтоогдсонгүй. С.Сумьяа нь 4 дүгээр бүлгийн цустай, бэлгийн замын халдварт өвчингүй байна.
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1994 дугаартай дүгнэлт: С.Сумьяагийн гэх 11058 тоот арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь Б.Мөнх-Эрдэнийн ДНХ –ийн тогтоцтой 11 генетик үзүүлэлтээр тохирч байна.АВО системээр Б.М. ВIII, Б.Б. АII, Г.П. АВIV, С.О. АII бүлгийн цустай болохыг тогтоов. /2хх 5,52/,
Хохирогч С.Сумьяагийн Б.Б., Б.М., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаархи тэмдэглэл /3хх-ийн 239/,
С.О.ын мэдүүлгийн газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /3хх-ийн 247-250/,
Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолт /6 хх-ийн 109-110/ зэрэг болно.
Нийслэлийн Хан-уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.П.ид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О., Б.Б., Б.М. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс С.О., Б.Б., Б.М. нарыг бүлэглэн 2017 оны 10 сарын 18-19нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь хэргийн 1 дүгээр хавтас 22 , 24 дүгээр хуудсанд Б.М.д, Б.Б., С.О. нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Харин хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан талаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй ял сонсгоогүй байх тул Ш.Б.ыг хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т бүлэглэж гэж тусгайлан заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.
Иймд шүүгдэгч Г.П.ийг С.О.тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.д хутга тулган айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
2.Шүүгдэгч С.О.ыг Г.П.той бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.Б.тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ыг айлган сүрдүүлж хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
3. Шүүгдэгч Б.Б. нь С.О.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан сондор" хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.М., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
4.Шүүгдэгч Б.М. нь Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,
Мөн Б.Б., С.О.тай нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.д хүч хэрэглэн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.О., Г.П., Б.М. нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Б.Б.д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Шүүгдэгч С.О., Г.П., Б.М. нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,шүүгдэгч Б.Б. нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршгийн шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдал,гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ.Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт хүчиндэх болон дээрэмдэх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн , шүүгдэгч Б.Б. нь тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул тус тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмт нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч хохирогч нарыг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэжээ. Хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хутга 1 ширхэг, хутганы гэр 1 ширхэг, цагаан өнгийн скай гар утас 1 ширхэг, задалж хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст , 20.000 төгрөг 1 ширхэг /АВ9184397/-ийг Монгол банканд шилжүүлж, “Тайгын булаг авто” ХХК-ны эзэмшилд байгаа 93-40 УБЯ улсын дугаартай приус 20 маркын автомашин,Тайгын булаг ХХК-ны эзэмшилд байгаа 44-53 УБН улмын дугаартай приус 20 маркын автомашин,Батын Уранбилэг /РД:НИ91011501/ 40-12 УНӨ улсын дугаартай тоёота ийст маркын автомашин,Бэх-очирын Төмөрбаатарын эзэмшилд байгаа 58-74 УНЭ улсын дугаартай приус 20 маркын автомашинуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож , шүүгдэгч Г.П. нь цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 сарын 14 өдөр хүртэл ,Б.Б.ийн 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 сарын 15 хүртэл,С.О.ын 2017 оны 11 сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 сарын 10 хүртэл цагдан хоригдсон хоногийг ядлэх ялд нь оруулан тооцож,шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Б.У.д 1.238.000 төгрөг нэхэмжилсэнийг төлсөн, С.Сумьяа 577.000 төгрөг нэхэмжилсэнийг төлсөн, Ш.Б.ын нэхэмжилсэн 456.000 төгрөгийг төлсөн Т.С.ын нэхэмжилсэн 753.000 төгрөгийг бүрэн төлсөн бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О. овогт Б.ын М., Х. овогт Г.гийн П. нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б. овогт С.ын О., Ө. овогт Б.ийн Б. нарыг бүлэглэн, хоёр, түүнээс олон хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М., Б.Б., С.О. нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.П. ,Б.М. нарт 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.П.,Б.М. нарт 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-т зааснаар С.О.ад 4 жилийн хугацаагаар хорих ял, Б.Б.д 3 жилийн хугацаагаар хорих ял
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.О., Б.Б. нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.П. ,Б.М. нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Г.П. ,Б.М. нарын нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-т зааснаар С.О.ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-т зааснаар Б.Б.д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 6 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.П.ид оногдуулсан 4 жилийн, С.О. оногдуулсан 6 жилийн, Б.Б. оногдуулсан 7 жилийн , Б.М.д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.ийн цагдан хоригдсон 200 хоногийг,Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 106 хоногийг, С.О.ын цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хутга 1 ширхэг, хутганы гэр 1 ширхэг, цагаан өнгийн скай гар утас 1 ширхэг, задалж хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст , 20.000 төгрөг 1 ширхэг /АВ9184397/-ийг Монгол банканд шилжүүлж, “Тайгын булаг авто” ХХК-ны эзэмшилд байгаа 93-40 УБЯ улсын дугаартай приус 20 маркын автомашин,Тайгын булаг ХХК-ны эзэмшилд байгаа 44-53 УБН улмын дугаартай приус 20 маркын автомашин,Батын Уранбилэг /РД:НИ91011501/ 40-12 УНӨ улсын дугаартай тоёота ийст маркын автомашин,Бэх-очирын Төмөрбаатарын эзэмшилд байгаа 58-74 УНЭ улсын дугаартай приус 20 маркын автомашинуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Г.П. нь цагдан хоригдсон хоноггүй, Г.П., С.О., Б.Б., Б.М. нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.П., С.О., Б.Б., Б.М. нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,Б.Б.,С.О. нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.П., С.О., Б.Б., Б.М. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА