Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.У-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.Г.У, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 06-р сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр байгууламжийн гадна талд хохирогч Т.Н-тай маргалдаж улмаар түүний нүүрэнд цохин, үсдэж газарт унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт: “…өгөхгүй…” гэв.

     

Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гражийн хажууд шарилж зулгаагаад хаях гээд зогсож байтал У надруу ирж “Та яагаад Э-г өшиглөсөн юм бэ” гэхэд би өшиглөөгүй гэж хариулахад У...намайг гараараа зүүн шанаа хэсэгрүү 1 удаа цохиход нь яаж байгаа юм гэхэд У чам шиг юмыг цохиход яадаг юм гэхээр нь би өөдөөс нь самардах гээд оролдоод дийлэхгүй байхад тэр намайг үсдээд толгой дугтрахад нь би газар хажуу талаараа унаад босч ирээд уурандаа “чи ийм муухай яргачин учраас чамд хүүхэд тогтдоггүй юм” гэхэд У намайг цохих гээд далайхад нь би цочиж хойшоо болоход тэр цааш яваад өгсөн...У-д зодуулсаны улмаас толгой өвдсөн...миний үснээс зулгааж дугтарч газарт сөхрүүлсэн ба тэгээд буцаж босгоод дахиж дугтарч унагаасан...миний толгой ямар нэг хөндүүр, өвчин зовиургүй болж бие гүйцэд эдгэрч зүгээр болсон....бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...300 000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулсан...Би У-д гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-39-42 дугаар хуудас /,

 

     2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/0350 дугаартай: “... Т.Н-ын биед тархи доргилт гэмтэл учирчээ.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1474 дугаартай: “...Т.Н-ын биед тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 7, 13- 14 дүгээр хуудас /,

 

          Шинжээч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Т.Н-ын биед тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас /,

 

          Шинжээч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тархи доргилт гэдгийг...зовиур, мэдрэлийн үзлэг, эмнэлэгт хэвтэж хийгдсэн эмчилгээ, шинжилгээ зэргийг үндэслэн тархи доргилт гэж үздэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас /,

 

          Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажлын өрөөндөө сууж байхад манай байгууллагын үйлчлэгч Н уйлсан байдалтай миний өрөөнд орж ирээд “Би дэд ахлагч У-д зодуулчихлаа” ...Би У-тай муудалцсан түүний улмаас тэр намайг зодсон, одоо миний толгой өвдөж байна” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас /,

 

           Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал гадаа эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ сонсогдсон ба удалгүй манай үйлчлэгч Н уйлсан, үс нь сэгсийсэн байдалтай миний өрөөнд орж ирээд “У намайг зодчихлоо, би гомдолтой байна” гэж хэлэхэд нь тийм бол гомдлоо албан ёсоор бичгээр аваад ир...гэхэд өрөөнөөс гарч яваад У-д гомдолтой гэсэн өргөдөл өгөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас /,

 

           Шүүгдэгч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...Н эгчийг нэг удаа алгадаад авахад өөдөөс сарвайхаар нь түүнийг үсдэж доош дарахад тэр газар унаагүй өвдгөөрөө газар суусан...өөрийн буруутай үйлдлээс болж Н-ын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...300 000 төгрөгийг түүний нөхөр С.Ч-ийн дансруу хийсэн...Би түүнээс албан ёсоор уучлал гуйж, хоорондоо сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 06-р сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр байгууламжийн гадна талд хохирогч Т.Н-ай маргалдаж улмаар түүний нүүрэнд цохин, үсдэж газарт унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гражийн хажууд шарилж зулгаагаад хаях гээд зогсож байтал У надруу ирж “Та яагаад Э-г өшиглөсөн юм бэ” гэхэд би өшиглөөгүй гэж хариулахад У...намайг гараараа зүүн шанаа хэсэгрүү 1 удаа цохиход нь яаж байгаа юм гэхэд У чам шиг юмыг цохиход яадаг юм гэхээр нь би өөдөөс нь самардах гээд оролдоод дийлэхгүй байхад тэр намайг үсдээд толгой дугтрахад нь би газар хажуу талаараа унаад босч ирээд уурандаа “чи ийм муухай яргачин учраас чамд хүүхэд тогтдоггүй юм” гэхэд У намайг цохих гээд далайхад нь би цочиж хойшоо болоход тэр цааш яваад өгсөн...У-д зодуулсаны улмаас толгой өвдсөн...миний үснээс зулгааж дугтарч газарт сөхрүүлсэн ба тэгээд буцаж босгоод дахиж дугтарч унагаасан...миний толгой ямар нэг хөндүүр, өвчин зовиургүй болж бие гүйцэд эдгэрч зүгээр болсон....бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...300 000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажлын өрөөндөө сууж байхад манай байгууллагын үйлчлэгч Н уйлсан байдалтай миний өрөөнд орж ирээд “Би дэд ахлагч У-д зодуулчихлаа” ...Би У-тай муудалцсан түүний улмаас тэр намайг зодсон, одоо миний толгой өвдөж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал гадаа эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ сонсогдсон ба удалгүй манай үйлчлэгч Н уйлсан, үс нь сэгсийсэн байдалтай миний өрөөнд орж ирээд “У намайг зодчихлоо, би гомдолтой байна” гэж хэлэхэд нь тийм бол гомдлоо албан ёсоор бичгээр аваад ир...гэхэд өрөөнөөс гарч яваад У-д гомдолтой гэсэн өргөдөл өгөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Т.Н-ын биед тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тархи доргилт гэдгийг...зовиур, мэдрэлийн үзлэг, эмнэлэгт хэвтэж хийгдсэн эмчилгээ, шинжилгээ зэргийг үндэслэн тархи доргилт гэж үздэг...” гэсэн мэдүүлэг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/0350 дугаартай: “... Т.Н-ын биед тархи доргилт гэмтэл учирчээ.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1474 дугаартай: “...Т.Н-ын биед тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэсэн дүгнэлтүүдээр болон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б овогт Г.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.У-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Т.Н нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хавтаст хэргийн 42-р хуудаст хохирогч Т.Н нь “...ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гомдолгүй...” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА