Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1910

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

201 9 оны 11 сарын20- өдор                                                 Дугаа2019/ШЦТ/1910                            Улаанбаатар хот

г                                                                                 н

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөр,

шүүгдэгч Ж.Э., түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И. овогт Ж.гийн Э.т холбогдох эрүүгийн 1906 02865 2234 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гов-Алтай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, И. овогт Ж.гийн Э.,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Э. нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар цэцэрлэг дотор 6 настай Т.У.ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, нүүрэн тус газарт 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай охин Сумъяасүрэн 63 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Тухайн үед манай хоёр ихэр

0525409

хүүхэдү 24 дүгээр цэцэрлэгт явдаг 2 ихэр нэгийг нь авах гэсэн нэг нь дагаж уйлаад байсан. Ингээд миний охин байж байгаарай гээд охиндоо хэлэхэд охин маань миний бэлэг эрхтэн өвдөөд байна. гэж хэлсэн. Ингээд гэрлүүгээ хоёр хүүхдээ аваад явсан. Гэртээ ирэхэд ээж миний бэлэг эрхтэн өвдөөд байна гээд дахиад хэлсэн учраас өмдийг нь тайлж үзэхэд дотуур хувцас нь цус болсон байсан. Тэгээд охиныхоо өмдийг тайлаад үзэхэд хярзанг нь тал хүртэл урсан байсан. Ингээд юу болсон талаар охиноосоо асуухад Удболд миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн юм гэж хэлсэн. Би охиноосоо Удболд одоо хаана байгаа талаар асуухад цэцэрлэгтээ байгаа гэж хэлсэн. Би нөхрийн хамт цэцэрлэг дээр очиход Удболд унтаж байсан бөгөөд сэрээх талаар асуугаад Удболдыг сэрээсэн. Ингээд Удболдоос найзыгаа яагаад ингэх болсон талаар асуухад би тийм үйлдэл гаргаагүй гэж хэлж байсан ба би тухайн үед уурласан учраас Удболдыг хоёр удаа алагдсан үйл явдал болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Ж.Э. нь гэмшиж байна гэж хэлж байна би гэмшиж байгаа гэж бодохгүй байгаа яагаад гэвэл надаас танай хүүхэд яаж байна гэж асууж байгаагүй. Гадаа тааралдахад зөрөөд л өнгөрдөг уучлалт гуйгаагүй. Хэрэг болдог өдөр 5 дугаар сарын 07-ны орой над руу цэцэрлэгээс 11 цаг 15 минутад ярьсан. Би 11 цаг 30 минутын үед очиход манай охин уйлаад 2 хацар нь хавдчихсан байсан. Би тэгэхэд охиноо гээгүй шүүгдэгчийн охиныг үүрийн 5 цаг хүртэл эмнэлгээр авч явсан. Гэтэл эмнэлгээс гадны нөлөө байхгүй гэсэн. Миний охиноос уучлалт гуйчих гэж хэлсэн. Гэтэл би эцсийг нь үзнэ чи явдаг газраараа яв би явдаг газраараа явъя гэсэн хариулт хэлсэн. Тэгэхээр нь би унтаад босоод ирсэн чинь манай охины 2 хацар нь хавдчихсан байсан. Би цэцэрлэгийн захиргаан дээр орж ирээд камер шүүлгэхэд арай байж боломгүйгээр бага насны хүүхдийг алгадсан байсан. Бага насны хүүхдэд арай дэндүү үг хэлсэн байсан. Манай охин одоо хүртэл таарахаараа айдастай байгаа. Миний охины сэтгэл зүйд нөлөөлсөн. Эмнэлэгт үзүүлж томографийн зурганд хамрын таславч муруйсан гэж гарсан хэрнээ шүүх эмнэлгийн дүгнэлтэд хамрын таславчийн муруйлтыг хассан байсан. Манай охиныг жил болгон үзүүлж 18 нас хүртэл эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Баримтаар бол ойр зуурын хэрэглээ байгаа. би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.” гэв.

Шүүгдэгч Ж.Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар цэцэрлэгт насанд хүрээгүй хохирогч Т.У.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 68-69 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Т.У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумъяасүрэн намайг түлхсэн гэж ээждээ худлаа хэлээд намайг цэцэрлэг дээр байхад Сумъяасүрэнгийн ээж намайг манай охиныг түлхсэн гээд намайг хоёр удаа алагдаад, танай аав чинь байхгүй болохоор ээж чинь ирэхээр нь та хоёрыг үсдээд алаад хаячина шүү гээд намайг айлгаад байсан. ...Би Сумъяасүрэнгийн биеийг маажсан зүйл байхгүй, тэгтэл ээж нь ирээд намайг чи манай охин Сумъяасүрэнгийн боожгойг гараараа маажсан уу? Гээд намайг загнаад алгадсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний том охин болох 6 настай Т.У. 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдөр БЗД-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 63 дугаар цэцэрлэгт хамт нэг ангид явдаг Сумъяасүрэнгийн ээж болох Ж.Э.т зодуулж биед нь хөнгөн гэмтэл учирсан.Одоо миний охины хамарны таславч мурийлттай гэсэн байгаа одоо бол хагалгаа хийж эмчлэх боломжгүй 18 насанд хүрсэн үед эмч нар хагалгаа хийнэ гээд байгаа мөн нэг жилд тогтмол үзүүлэх ёстой гэсэн. ...Би охиноо эмчлүүлэх нийт 2,500,000 / хоёр сая таван зуун/ мянган төгрөг нэхэмжилж байна, энэ мөнгөнд жил болгон үзүүлэх зардал орсон байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17, 25-26 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.ын ээж Гантөмөр ирэхэд У. ээж дээрээ очоод А.Сумъяасүрэнгийн ээж намайг алгадсан гэж хэлээд уйлаад байсан би тэгж л мэдсэн. У., Сумъяасүрэнгийн биед хүрсэн бол шууд надад хэлнэ. ...У., Сумъяасүрэнгийн бэлэг эрхтэнд гараа хийж гэмтээсэн тийм асуудал болоогүй би болон манай багш нар анхаарал сайн тавьдаг тэгээд ч ангид хүүхдийн өмд тайлаад гэмтээх орчин ч байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №5699 дүгнэлтэд “Т.У.ын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 45 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 12 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 88-103 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 77 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Э. нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар цэцэрлэг дотор 6 настай Т.У.ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, нүүрэн тус газарт 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Т.У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумъяасүрэн намайг түлхсэн гэж ээждээ худлаа хэлээд намайг цэцэрлэг дээр байхад Сумъяасүрэнгийн ээж намайг манай охиныг түлхсэн гээд намайг хоёр удаа алагдаад, танай аав чинь байхгүй болохоор ээж чинь ирэхээр нь та хоёрыг үсдээд алаад хаячина шүү гээд намайг айлгаад байсан. ...Би Сумъяасүрэнгийн биеийг маажсан зүйл байхгүй, тэгтэл ээж нь ирээд намайг чи манай охин Сумъяасүрэнгийн боожгойг гараараа маажсан уу? Гээд намайг загнаад алгадсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний том охин болох 6 настай Т.У. 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдөр БЗД-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 63 дугаар цэцэрлэгт хамт нэг ангид явдаг Сумъяасүрэнгийн ээж болох Ж.Э.т зодуулж биед нь хөнгөн гэмтэл учирсан.Одоо миний охины хамарны таславч мурийлттай гэсэн байгаа одоо бол хагалгаа хийж эмчлэх боломжгүй 18 насанд хүрсэн үед эмч нар хагалгаа хийнэ гээд байгаа мөн нэг жилд тогтмол үзүүлэх ёстой гэсэн. ...Би охиноо эмчлүүлэх нийт 2,500,000 / хоёр сая таван зуун/ мянган төгрөг нэхэмжилж байна, энэ мөнгөнд жил болгон үзүүлэх зардал орсон байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17, 25-26 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.ын ээж Гантөмөр ирэхэд У. ээж дээрээ очоод А.Сумъяасүрэнгийн ээж намайг алгадсан гэж хэлээд уйлаад байсан би тэгж л мэдсэн. У., Сумъяасүрэнгийн биед хүрсэн бол шууд надад хэлнэ. ...У., Сумъяасүрэнгийн бэлэг эрхтэнд гараа хийж гэмтээсэн тийм асуудал болоогүй би болон манай багш нар анхаарал сайн тавьдаг тэгээд ч ангид хүүхдийн өмд тайлаад гэмтээх орчин ч байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэөлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №5699 дүгнэлтэд “Т.У.ын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хэргийн 45 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 12 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас/, зэрэг

болно.

Шүүгдэгч Ж.Э.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ж.Э.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжпэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 236.000 төгрөгний хохирлын баримт хэрэгт хавсаргаж ирүүлсэнийг шүүгдэгчээс Иргэний хуульд зааснаар гаргуулж.цаашид гарах эмчилгээний зардпыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. И. овогт Ж.гийн Э.ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Э.ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Э.т мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Э.ээс 236.000 төгрөг /хоёр зуун гучин зургаан мянга / гаргуулж Сартуул овогтЛомбын Гантөмөр /РД:УТ91051602/-т олгосугай

б.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

б.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гантөмөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдсугай.
  2. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн дапж ааяпдэх ШЭТНЫ ШУҮХЭД гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Э.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

МӨНХТУЯА

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ