| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/02512/И |
| Дугаар | 859 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 859
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2016/00859 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* өргөн чөлөөнд байрлах, хороонд холбогдох
2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 дугаар “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны******* дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны******* дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮ-1968/, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хороо нь дэлхий дахины эв нэгдлийн баяр болсон төлөөлдөг цорын ганц байгууллага билээ.
Хороо нь гишүүнчлэлтэй байдаг байдаг ба тус байгууллагын үндсэн хууль болсон дагах үүргийг хүлээсэн байдаг бөгөөд хорооны дүрэм нь Хартитай нийцсэн байдаг.
хорооны дүрмийн 8.1-т заасан ёсоор удаа хуралдах чуулган нь тус байгууллагын эрх барих дээд байгууллага бөгөөд чуулганы чөлөөтэй хугацаанд гишүүдийн хурал нь удирдах байгууллага байна.
Хартийн 4 дүгээр бүлгийн 29.2.3-т “ҮОХ-ны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийг дүрмийн 1.2-т заасан буюу наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүд эсвэл ОУСХ-дын томилсон төлөөлөгчид бүрдүүлнэ” гэж заасныг -ны дүрмийн 6.2-т наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь -ны /тухайлбал, чуулган ба гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ гэж зохицуулан нийцүүлжээ.
Дээрх зохицуулалтаас харахад Хартийн дагуу ч тэр, -ны дүрмийн дагуу ч тэр ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлэх болох нь ойлгомжтой байна.
Иймд хорооны 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар гишүүдийг сонгож баталсан чуулганы оролцогчид нь ч тэр сонгогдож батлагдсан гишүүд нь ч тэр Харти болон Хорооны дүрэмд нийцээгүй байх тул 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар “Гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр”-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгааг хэрэгт өгч буй материалаараа батлаад байна. ирсэн албан бичиг байна. нь -нд Дүрмийн 6.2-ыг зөрчөөд байна гэж явуулсан байдаг. Үүний дагуу -ноос хариу тайлбар авсан байдаг. Хариуд нь ҮОХороо нь бид нар дүрмээ ерөөсөө зөрчөөгүй гэх тайлбар өгчээ. Харин -ноос энэ талаар нягтлаж, шалгаж үзээд зөвлөмж өгсөн байдаг. Энэ зөвлөмжүүдэд та нар дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна. Олон улсын наадамд оролцдог спортын төрлийн холбоод нь тавин хувийн шаардлагаа хангахгүй байна, дийлэнх олонхийг гишүүдийн бүрэлдэхүүнд бүрдүүлж чадахгүй байна гэсэн зөвлөмжүүдийг өгөөд явсан байдаг бөгөөд энэ зөвлөмжүүдийг хүлээн зөвшөөрөөд энэ талаар бүх гишүүддээ албан ёсоор Э-мэйл хаягаар нь явуулсан. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Мөн хамгийн сүүлд дүрмээ шинэчлээд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна. Энэ хүмүүс яагаад дүрмээ шинэчлээд байгаа юм бол гэдэг нь бодож үзэх л асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүрмээ шинэчлээд шүүхэд гаргаж өгөөд байгаа материалууд нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм байж, шүүхэд дүр үзүүлээд суугаад байна.
-ны дүрмийн 6.1-д зааснаар 6.2 дахь заалтыг үгүйсгээд байна. Дүрмийн 6.2-ыг уншвал ойлгомжтой болно. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, бид нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрөө орооны гишүүн харин ороо нь Харти болон дүрэмд нийцээгүй шийдвэр гаргасанаараа энэ хүний эрх ашгийг хөндөөд байгаа. нь дэлхийд Монгол улсыг төлөөлж үйл ажиллагаа явуулж байдаг юм. Энэ 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы хурлаар батлагдсан 93 гишүүд өөрөө дүрмийн 6.2-т заагдсаныг зөрчсөн. Тэгэхээр дүрмийн бус тавин хувийн шаардлага хангаж чадаагүй. Гишүүдийг баталсан чуулганд оролцсон 118 гишүүд нь өөрөө хууль бус юм, чуулганаар 118 төлөөлөгч ирэхээс 108 төлөөлөгч ирсэн, 10 нь ирээгүй. Энэ гишүүн байгууллагуудын нэрсийн жагсаалтын нэрээс үзэхэд 27 төрлийн өвлийн спортын 4 төрөл, зуны спортын төрлийн 23 төрөл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүнээс зуны спортын төрлийн 23 төрлөөс 26 төлөөлөгч л ирсэн. Спортын өвлийн төрлөөс******* төлөөлөгч л ирсэн. Нийт харахаас 118-наас 29 төлөөлөгч л ирсэн байгаа нь өөрөө хууль бус байгаа юм.
Үүний дагуу Харти болон -ны дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой учраас нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй, хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө ашиг сонирхолд нь -ны хууль бус шийдвэр нөлөөлж, эрх нь хөндөгдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хорооны ерөнхийлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
хорооны гишүүн, иргэн Намжилын ы нэхэмжлэлтэй хороонд холбогдох иргэний хэргийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Нэгдүгээрт: нэхэмжлэгч тал Хартийн 4 дүгээр бүлгийн 29.2.3-т Үндэсний хорооны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийн дүрмийн 1.2-т заасан буюу наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүд эсвэл эсвэл ОУСХ-дын томилсон төлөөлөгчид бүрдүүлнэ гэж заасныг -ны дүрмийн 6.2-т наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь -ны /тухайлбал, чуулган ба гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад Хартийн дагуу ч тэр, -ны дүрмийн дагуу ч тэр ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.
-ны Дүрмийг 2008 оны Чуулганаар хэлэлцэж батлаад, -оор хянуулан зарим нэг зүйл ангид нэмэлт оруулж, 2010 онд гишүүдийн хурлаар баталж, -гоор баталгаажуулсан.
Монголын 2012 оны Чуулган -ны Дүрмийн 8 дугаар зүйлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдсан. Тус чуулганд нийт 118 төлөөлөгч сонгогдсоноос 108 төлөөлөгч санал хураалтанд оролцсон бөгөөд 108 төлөөлөгчөөс олимпийн төрлийн спортын 26 холбооны тус тус 2 төлөөлөгч Хартийн дагуу олимпийн медальт 4 тамирчин /олимпийн спортын төрлийн/ -ны хүндэт гишүүн нэг хүн / Хартийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь заалт/ нийт 57 хүн олонхи болсон юм. Энэ нь Хартийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дугаар заалтыг бүрэн хангаж байна.
Чуулганы төлөөлөгчийн олонхийн саналаар ил санал хураалтаар хорооны 93 гишүүн сонгогдсон бөгөөд уг бүрэлдэхүүн нь Хартийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дугаар заалт, -ны дүрмийн 6.2 дугаар заалтыг зөрчөөгүй болно.
2012 оны чуулганы өмнө 2012 оны 5 дугаар сард -ны Үндэсний хороодтой харилцах газрын байгууллагын засаглал, харилцааны хэлтсийн дарга харилцаж дүрмийн зарим зүйлийг тодруулахаар илгээсэн захидлын хариу албан бичигт орон нутгийн зөвлөлийн төлөөлөл, гишүүд нь чуулган болон гишүүдийн хуралд дүрмийн дагуу санал өгөх, сонгогдох эрхтэй болохыг баталгаажуулсан юм.
Хороо нь Олон Улсын Хартийг үйл ажиллагаандаа удирдлага болгодог бөгөөд өөрийн дүрмийг боловсруулахдаа түүний үзэл санааг тусгаж ажилласаар ирсэн. Дүрэм нь Олон Улсын Хартид нийцэж түүний утга санааг бүрэн тусгасан учраас 2.1, 2.2, 2.5,*******.2, 19.2 дахь заалтуудыг зөрчөөгүй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Хартиг дагаж мөрдөн хэрэгжилтэнд хяналт тавьж бие даасан байдлаа бүрэн хамгаалан ажилладаг болох нь уг дүрмээр тодорхойлогдож байна.
Хоёрдугаарт: мөн нэхэмжлэгч аврах хөдөлгөөн ТББ /энэ ТББ нь нэг гишүүнтэй бөгөөд тэр гишүүн нь / 2015 оны 12 сарын 28-ны өдөр тус дүүргийн шүүхэд 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 07 дугаар “Гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан.
2016 оны******* сарын 02-ны өдрийн тус дүүргийн шүүхийн №102/ШШ2016/01853 тоот шийдвэрээр 2012 оны 12 сарын 19-ний өдрийн чуулганаар -ны гишүүдийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байгаа нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хууль болон дүрэмд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгч 2016 оны******* сарын 04-нд утга агуулга, нэхэмжлэлийн шаардлага ижил нэхэмжлэл дахин гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул эрхэм шүүгч та ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бид дүрэм болон Хартид зааснаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголын Үндэсний Олимпын хорооны дүрэм бол Олон улсын олимпын хорооноос батлагдсан байдаг. Энэ талаар баримтыг хэрэгт өгсөн байгаа. Дүрэм нь гишүүдийнхээ хурлаар батлагдсан. Дүрмийн 6.1-т зааснаар ороо нь гишүүн холбоо бүрээс нэг хүнийг орооны гишүүнээр сонгоно гэсэн байгаа. Дүрэмд заасан энэ заалтынхаа дагуу 6.2-т заасан гишүүд сонгогдсон. Тэгэхээр гишүүнээ сонгосон сонголт нь дүрмээ зөрчөөгүй юм. Яагаад гэвэл дүрмийн 6.1-д зааснаар 6.2 дахь заалтаа хэрэгжүүлсэн. Манай Олимпын хорооны гишүүнд спортын хороод байдаг. Мөн зөвлөлүүд байдаг. Энэ гурав дотор төлөөлөл байж байгаа болохоор олонхи болж чадаж байна гэж үзэж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
хороо нь дүрмээ Олон улсын хороогоор батлуулсан. 2011 оны 1 дүгээр сарын 10-нд ороо нь манай дүрмийг хүлээн зөвшөөрч, Хартид нийцэж байгаа учраас баталсан. Хэрвээ Олон улсын хороо нь Харти зөрчигдсөн тохиолдолд манай дүрмийг батлахгүй байсан. Манай гишүүн ы эрх нь зөрчигдсөн бол тухай хуралд 2012 онд өөрөө гишүүнээр сонгогдоод дүрмийг батлаад явж байсан. Дүрмийн 9.3-т дүрэмд өөрчлөлт оруулах талаар тусгагдсан байгаа. 4 жил тутамд чуулган болоход гишүүдээсээ санал аваад, томилогдсон комисс гараад дүрэмд ямар нэмэлт өөрчлөлт оруулах талаараа гишүүдээс санал авдаг. ороонд бидний зүгээс дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна гээд саналыг асууж, мэргэжлийн үүднээс зөвлөмж авч ирсэн. Түүнээс зөрчөөд байна гээд өөрчилсөн юм биш. Зөвлөмж ирсний дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан болохоос ы нэхэмжлэлийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл биш юм. Чуулган нь 2012 оны 12 дугаар сарын 19-нд хуралдаад гишүүдээ баталсан, уг хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон, гишүүнээр батлагдсан. Тэгээд энэ талаар ярьж байгаагүй байж, шүүхэд хандаж байгаад гайхаж байна. Эрх ашгийг нь зөрчсөн зүйл байхгүй, бид дүрэм, Хартид нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хороонд холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолоор “-ны Дүрмийн 6.1 дугаар заалт, Спортын холбоод, зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монголын олимпийн чуулганаас Хорооны гишүүнээр хавсралтад дурдсан нэр бүхий 93 хүнийг сонгон батласан” байна. /хэргийн 4-9-р хуудас/
Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоол нь -ны дүрмийн 6.2 дугаар заалт, Хартийн 28.2.3 дугаар заалтыг тус тус зөрчсөн, ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэсэнд нийцээгүй, хууль бус тогтоол гаргаснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоол нь -ны дүрэм, Хартийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, мөн шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримт байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны******* дугаар сарын 02-ны өдрийн №102/ШШ2016/01853 дугаар шийдвэрээр “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, хороонд холбогдох 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар -ны гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн байх бөгөөд хороонд холбогдуулан нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолын хавсралт болох -ны гишүүдийн нэрсийн жагсаалтын төрлийн спортын холбоод, байгууллагын төлөөллийн 50-д “олимпийн медальтан , олимпийн медальт, бокс ОУХМ” гэсэн байх бөгөөд -ны гишүүнээр нэхэмжлэгч нь сонгогдсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 7-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба уг эрхийг мөн хуулийн 9.4.7-д зааснаар буюу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаалахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоол нь -ны дүрмийн 6.2, Хартийн 28.2.3-г зөрчсөн болох нь Олон улсын хорооноос -нд ирүүлсэн албан бичгээр нотлогдоно, мөн нь дүрмээ дахин шинэчлэн баталсан байгаагаар дүрэм зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн.
-ны гишүүдийн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан хорооны дүрмийн Зургаадугаар зүйлийн 6.2.Гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүн. “ наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь -ны /тухайлбал, чуулган ба Гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ” /хэргийн 62-р хуудас/,
Хартийн 28.2.3-д “ҮОХ-ны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийг дүрмийн 1.2-т заасан Үндэсний спортын холбоод болон тэдний төлөөлөл бүрдүүлнэ. наадамтай холбоотой асуудлыг хэлэлцэж санал хураахад зөвхөн ҮОХ-ны гүйцэтгэх удирдлагын гишүүдийн болон дээрх 1.2-т заасан үндэсний спортын холбоодын саналыг тооцно” гэж тус тус заасан байна.
хорооны дүрмийн 7.1-д “-ны удирдлагын тогтолцоо нь чуулган, гишүүдийн хурал, гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчөөс бүрдэнэ”, 8.1-д “Монгол улсад олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь Монголын Чуулган мөн. Чуулган нь 4 жил тутамд Зуны наадмын дараа хуралдана” гэж заасан байх бөгөөд мөн дүрмийн 8.3-д “ чуулганд 6.1-д заасан -ны гишүүд, дүрмийн 5.1-ийн 1-д заасан гишүүн холбоодын нэг төлөөлөгч оролцоно”, 8.4-д “Чуулганд нийт гишүүдийн 75-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Бүх шийдвэрийг санал хураалтанд оролцогсдын олонхийн саналаар гаргана” гэж заажээ. /хэргийн 63-р хуудас/
Мөн -ны дүрмийн 6.1-д “-ны гишүүд нь дараах хүмүүсээс бүрдэнэ. 1.Энэ дүрмийн 5.1-р зүйлд дурдсан гишүүн байгууллага тус бүрээс нэг хүн, 2.Монгол улсын иргэн -ны гишүүн, хүндэт гишүүн,*******.Сүүлийн******* удаагийн олимпийн наадамд оролцсон тамирчдын төлөөлөгч 2 хүн, 4. наадмын медальт тамирчдын төлөөлөгч 2 хүн” гэж ,
5.1-д “Доорхи спортын холбоод нь -ны гишүүн байгууллага байх ёстой. 1. наадмын хөтөлбөрт ордог спортын Олон улсын холбоодын гишүүн болсон үндэсний бүх холбоод, 2.Түүнчлэн нь дараах спортын холбоодыг гишүүн байгууллагаар элсүүлж болно. Үүнд:2.1 -гоор хүлээн зөвшөөрөгдсөн ба наадмын хөтөлбөрт ордоггүй спортын Олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод, 2.2 -гоор хүлээн зөвшөөрөгдсөн бусад спортын байгууллагууд болон -ны орон нутгийн салбар зөвлөлүүд” гэсэн байна. /хэргийн 61-р хуудас/
Иймд Монгол улсын олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага болох Монголын Чуулган нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, -ны гишүүдийг батлах тухай тогтоолыг баталсан болох нь хэрэгт авагдсан -ны чуулганы протокол, Чуулганы төлөөлөгчдийн бүрэн эрхийн комиссын илтгэл, Чуулганы төлөөлөгч, гишүүдийн нэрсийн жагсаалт, мөн Монголын олимпийн Чуулганы тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн хуудас/69-82, 92-98-р хуудас/
2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Монголын Чуулганд -ны дүрмийн 8.3-д зааснаар -ны гишүүд, гишүүн холбоодын төлөөлөгч нар оролцохоор заасан байх бөгөөд нийт 108 төлөөлөгч оролцсон болох нь Монголын олимпийн Чуулганы төлөөлөгчдийн бүрэн эрхийн комиссын илтгэлээр тогтоогдож байх бөгөөд чуулганд нийт гишүүдийн 91.5 хувь нь оролцсон байх тул дүрмийн 8.4-д заасныг зөрчөөгүй, хурал хүчинтэй байна гэж үзэв.
Мөн бүх шийдвэрийг санал хураалтад оролцогсдын олонхийн саналаар гаргана гэж зааснаар 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн -ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн хорооны 2016 оны******* дугаар сарын*******0-ний өдрийн*******/56 тоот албан бичгээр -ноос 2016 оны******* дугаар сарын 25-ны өдөр -нд ирүүлсэн хариу захидалд зөвлөмж ирүүлсэн талаар зохигч талууд хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно. Гэвч уг зөвлөмжөөр 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот Монголын Чуулганы тогтоолыг -ны дүрэм, Хартиг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна. /хэргийн 129-131 хуудас/
Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоол нь -ны дүрэм, Хартиг зөрчиж, хууль бус тогтоол гаргаснаар эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Монголын Чуулган нь -ны дүрмийн 8.4-д зааснаар хүчинтэй байх тул түүнээс гарсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ы нэхэмжлэлтэй хариуцагч хороонд холбогдох 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “ хорооны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН