Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/34

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч  О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Ахолбогдох эрүүгийн 1938008640484 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  О.А нь 2019 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Агэрт нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж 1.456.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  О.А нь 2019 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Агэрт нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж 1.456.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008640484 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  О.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө би архи ганцаараа уугаад Б.А гээд ахындаа унтах гэж очоод тэднийд хүн байхгүй болохоор нь хаалгаар нь нэвтэрч дотогшоо ороод 24-н инчийн зурагт, монгол гутал, үстэй дээл, видио тоглуулагч, 7 кг шар тос, 2 литр монгол архи зэргийг аваад Батсүх гэж айлынд очоод шар тосоо 70.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө мөрийтэй тоглосон. Архийг нь уучихсан юм. Бусад эд зүйлийг нь буцаагаад эзэнд нь өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цахир сум руу оторт яваад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байдаг гэртээ ирээд хужаа цоожийг онгойлгох гээд түлхүүрээ хийтэл цоож эвдэрсэн байсан. Би энэ үед нь анзаараагүй гэртээ орж унтчихаад маргааш нь босоод гэрээс хулгайд эд зүйлс алдагдсан талаар анх мэдэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цагдаад хандаж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 24 цагийн орчим Баясаа гэх залуу манайд орж ирээд цагаан торонд хийсэн шар тос барьж орж ирээд энэ тосыг аваач гэж намайг гуйгаад байхаар нь би авсан. Уг тортой шар тосыг хиллэж үзэхэд 7 кг болж байсан. Нэг кг тосыг 10.000 төгрөгөөр бодож 70.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Баясаа надаас танайх зурагт авах уу гэж асуухаар нь би үзье хулгайн зурагт биш биз тэгвэл би авахгүй шүү гэхэд үгүй ээ миний өөрийн зурагт хөдөө үзэж байгаад сумын төв оруулж ирсэн зурагт байгаа юм гэхээр нь аваад ир үзье гэхэд би аваад ирье гэж яваад 20-30 минутын дараа 24 инчийн зурагт барьсаар манай бааранд орж ирсэн. Би зурагтыг нь шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байхаар нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

      Хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22, 27-р хуудас/,

      Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/,

      Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42, 43, 44, 45-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938008640484 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  О.А нь 2019 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Агэрт нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж 1.456.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч  О.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас/ 

Гэрч Х.Батсүхийн /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Л.Батсайханы /хх-ийн 16-18-р хуудас/

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22, 27-р хуудас/

      Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/,

      Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 51-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч  О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч  О.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч  О.А нь хохирогч Б.Аөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 1.456.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  О.А нь урьд 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-51 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч  О.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч  О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгчийн цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 1938008640484 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч  О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  О.Аг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Агийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

    5. Эрүүгийн 1938008640484 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР