Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч М.Г,

Хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ю.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б.М-т холбогдох эрүүгийн 1919003620216 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай,  эрэгтэй, Дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд багшын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамжны 1-40а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Л овогт Б. М, регистрийн дугаар ЕА88020512

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10-р сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд талын засмал зам дээр 08-13 ДГА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг / Уулзвар нэвтрэх/-ийн 15.10-т заасан “Жолооч  зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 44-10 СҮЗ улсын дугаартай “Саняа” маркийн мотоцикль ирж байгааг мэдсээр атлаа зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж ослын улмаас М.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

    Хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

         Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны орой...44-10 СҮЗ улсын дугаартай мотоцикль жолоодоод...гэрлүүгээ явсан. Би Ар шандад 3-р сургуулийн урд талын засмал замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал эсрэг чиглэлийн урсгалд суудлын автомашин явж байх шиг байсан би тухайн машиныг хажуугаар зөрөх юм шиг байна гэж бодоод явж байтал гэнэт дохио өгөөд эргэсэн. Би тухайн машиныг мөргөлөө гэж бодоод тормоз гишгээд мотоцикль шарваж унасан…би ослын улмаас толгойдоо гэмтэл авсан, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад одоо хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийгдэж байгаа... М гэх хүн надад 200 000 төгрөг өгсөн уг мөнгийг хасахаар 1 545 000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Би листны зөрүү мөнгө болон эмчилгээнд зарцуулсан мөнгө болох 3 314 913 төгрөг нэхэмжилж байна...цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...сондгой 58 айлын хойд талын уулзвар луу зүүн гар тийш эргэж тэндээ ухрах үйлдэл хийж буцаж эргээд явсан, намайг эргэх үйлдэл хийх үед эсрэг чигийн хөдөлгөөнтэй засмал замын баруун гар талын эгнээнд баруунаас зүүн тийшээ чиглэлтэй мотоцикльтой хүн ирж яваа харагдсан, би тухайн мотоцикльтой хүнийг ирэхээс нь өмнө амжих байх гэж бодоод чигээрээ яваа мотоцикльд зам тавьж өгөлгүй эргэх үйлдэл хийсэн, тэгтэл тухайн мотоцикльтой хүн миний машинд тулж ирээд хажуу тийш дарж зам дээр унасан юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

      2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02/0465 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...М.Г-ийн биед дагзны ясны зүүн хэсгийн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, дух зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын хугарал, тархи доргилт, толгойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дагзны ясны зүүн хэсгийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт...хамаарна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 16 дугаар хуудас /,

 

           2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Саняа маркийн 44-10 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан М.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), мөн бүлгийн 3.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...3ам тээврийн осол гаргахад хүргэсэн шалтгаан Тоёота Приус-30 маркийн 08-13 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 15.10-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан...” гэсэн дүгнэлт  /хх-ийн 55-56 дугаар хуудас /,

 

           Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ю.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...М овогтой Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зам тээврийн осолд орж гэмтсэний улмаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч мэс заслын тасагт...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 11 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тушаалаар баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний оношын хамааралтай бүлгийн жагсаалт өртгийн жинд тухайн оношид харгалзах эмнэлэгийн тусламж үйлчилгээний хувьсах зардлыг тооцон гаргуулахаар заасан, даатгуулагч М.Г-д үзүүлсэн эмнэлэгийн тусламж үйлчилгээ нь 564 буюу эрхтэн өнгөц бэртэх ил шарх мэдрэл судас шөрмөс бэртэх гэсэн оношын бүлэгт хамаарч байгаа, оношын хувьсах зардал 312 420 төгрөг байхаар тогтоосон, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмнэлэгийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул гэм буруутай хүнээс нь уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас /,

 

      Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 19 цагийн орчимд санаж байна, гадаа харанхуй бүрий болсон байсан, би ар шандад байдаг Сондгой 58 айлын байрны гадаа хүн буулгаж өгөөд эргээд сондгой 58 айлаас хөдөлж хойд талд нь байдаг арын 3 дугаар сургуулийн урд уулзварт нийлж засмал замаар явах гээд уулзварлуу ортол засмал замаар баруунаас зүүн тийш мотоцикльтой хүн явж байгаа харагдсан, би тухайн мотоцикльтой хүнд зам тавьж өгөөд уулзвар нэвтрэх гээд зогсож байтал тухайн замын эсрэг чигийн эгнээнд зүүнээс баруун тийш явж байсан приус-30 маркийн машин гэнэт зам дээр буцаж эргэх үйлдэл хийгээд уулзварлуу ороод иртэл тэгтэл зам дээр чигээрээ явж байсан мотоцикльтой хүн хажуу тийш дарж замын боржур мөргөж унасан...Мотоцикль замаар ирж байгаа нь тод чөлөөтэй харагдаж байсан...Приус маркийн машин тухайн мотоцикльтой хүнд зам тавьж өгөөгүй гэнэт л эргэсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 51 дүгээр хуудас/,

    

           Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цаг өнгөрч байхад...би нөхөрлүүгээ залгаж утсаар ярьтал би 3 дугаар сургуулийн урд мотоцикльтой явж байгаад уначихаад босож чадахгүй байна гэж хэлсэн... очиход унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 19 цагийн орчимд нэг хүүхэд орж ирээд гадаа аваар болчихлоо гэж ирж хэлэхээр нь би сургуулиас гараад хартал манай сургуулийн урд зам дээр мотоцикльтой хүн боржур мөргөж газарт унасан байдалтай байсан мөн Н гэдэг байхаа нэг хүн байж байсан юу болсон талаар асуухад 08-13 ДГА гэсэн дугаартай машин энэ мотоцикльтой хүнийг шахаад унагаачихаад яваад өглөө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 50 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10-р сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд талын засмал зам дээр 08-13 ДГА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг / Уулзвар нэвтрэх/-ийн 15.10-т заасан “Жолооч  зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 44-10 СҮЗ улсын дугаартай “Саняа” маркийн мотоцикль ирж байгааг мэдсээр атлаа зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж ослын улмаас хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  дээрх нотлох баримтууд болох         хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны орой...44-10 СҮЗ улсын дугаартай мотоцикль жолоодоод...гэрлүүгээ явсан. Би Ар шандад 3-р сургуулийн урд талын засмал замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал эсрэг чиглэлийн урсгалд суудлын автомашин явж байх шиг байсан би тухайн машиныг хажуугаар зөрөх юм шиг байна гэж бодоод явж байтал гэнэт дохио өгөөд эргэсэн. Би тухайн машиныг мөргөлөө гэж бодоод тормоз гишгээд мотоцикль шарваж унасан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...сондгой 58 айлын хойд талын уулзвар луу зүүн гар тийш эргэж тэндээ ухрах үйлдэл хийж буцаж эргээд явсан, намайг эргэх үйлдэл хийх үед эсрэг чигийн хөдөлгөөнтэй засмал замын баруун гар талын эгнээнд баруунаас зүүн тийшээ чиглэлтэй мотоцикльтой хүн ирж яваа харагдсан, би тухайн мотоцикльтой хүнийг ирэхээс нь өмнө амжих байх гэж бодоод чигээрээ яваа мотоцикльд зам тавьж өгөлгүй эргэх үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 19 цагийн орчимд санаж байна, гадаа харанхуй бүрий болсон байсан, би ар шандад байдаг Сондгой 58 айлын байрны гадаа хүн буулгаж өгөөд эргээд сондгой 58 айлаас хөдөлж хойд талд нь байдаг арын 3 дугаар сургуулийн урд уулзварт нийлж засмал замаар явах гээд уулзварлуу ортол засмал замаар баруунаас зүүн тийш мотоцикльтой хүн явж байгаа харагдсан, би тухайн мотоцикльтой хүнд зам тавьж өгөөд уулзвар нэвтрэх гээд зогсож байтал тухайн замын эсрэг чигийн эгнээнд зүүнээс баруун тийш явж байсан приус-30 маркийн машин гэнэт зам дээр буцаж эргэх үйлдэл хийгээд уулзварлуу ороод иртэл тэгтэл зам дээр чигээрээ явж байсан мотоцикльтой хүн хажуу тийш дарж замын боржур мөргөж унасан...Мотоцикль замаар ирж байгаа нь тод чөлөөтэй харагдаж байсан...Приус маркийн машин тухайн мотоцикльтой хүнд зам тавьж өгөөгүй гэнэт л эргэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цаг өнгөрч байхад...би нөхөрлүүгээ залгаж утсаар ярьтал би 3 дугаар сургуулийн урд мотоцикльтой явж байгаад уначихаад босож чадахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 19 цагийн орчимд нэг хүүхэд орж ирээд гадаа аваар болчихлоо гэж ирж хэлэхээр нь би сургуулиас гараад хартал манай сургуулийн урд зам дээр мотоцикльтой хүн боржур мөргөж газарт унасан байдалтай байсан мөн Н гэдэг байхаа нэг хүн байж байсан юу болсон талаар асуухад 08-13 ДГА гэсэн дугаартай машин энэ мотоцикльтой хүнийг шахаад унагаачихаад яваад өглөө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүдээр болон  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...3ам тээврийн осол гаргахад хүргэсэн шалтгаан Тоёота Приус-30 маркийн 08-13 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг /Уулзвар нэвтрэх/-ийн 15.10-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан...” гэсэн дүгнэлт, ослын талаархи камерын бичлэгийг хуулбарласан CD зэргээр тогтоогдож, хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02/0465 дугаартай шинжээчийн: “...М.Г-ийн биед дагзны ясны зүүн хэсгийн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, дух зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор, дээд ханын хугарал, тархи доргилт, толгойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дагзны ясны зүүн хэсгийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт...хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн зүгээс эдгээр дүгнэлтүүдийг эс зөвшөөрсөн санал хүсэлт гаргаагүй, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Л овогт Б.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн мэтгэлцээн, талуудын санал зэргийг харгалзан түүнд торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн болно. Учир нь: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Саняа маркийн 44-10 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан М.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), мөн бүлгийн 3.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэснээс үзэхэд хохирогч М.Г нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй нь түүнийг мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохыг захиргааны хэм хэмжээний актаар хориглосон ба замын хөдөлгөөнд оролцохдоо аливаа үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн, үүсэж болох эрсдлийн учирч болох хор хохирлыг бууруулах зорилго бүхий хамгаалах малгай өмсөөгүй зэрэг нь хууль бус үйлдэл болох боловч зам тээврийн осол гарахад шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, цалин хөлс, эд хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

                 

           Хохирогч М.Г нь эмчилгээний зардалд 1 745 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн өгсөн 200 000 төгрөгийг хасаж 1 545 000 төгрөг, 10 дугаар сарын цалингийн зөрүү 533 685 төгрөг, 11 дүгээр сарын цалингийн зөрүү 1 226 288 төгрөг, 12 дугаар сарын цалин 1 529 330 төгрөг, мотоциклийн эвдрэлийн үнэ 35 000 төгрөг бүгд 4 869 303 төгрөг нэхэмжилснээс нийгмийн даатгалын сангаас эмнэлэгийн чөлөөтэй байх хугацаанд авсан тэтгэмж, 10 дугаар сарын цалингийн зөрүү 533 685 төгрөг, 11 дүгээр сарын цалингийн зөрүү 1 226 288 төгрөг, хэрэгт авагдсан нотлох баримтаар эмчилгээний зардлаас шүүгдэгчийн өгсөн 200 000 төгрөгийг хасаж тооцсон 1 545 000 төгрөг, мотоциклийн эвдрэлийн үнэ 35 000 төгрөг, бүгд 3 339 973 төгрөгийг нотлох баримтын хэмжээгээр хангаж шүүгдэгч Б.М-аас гаргуулах нь зүйтэй.

 

                Харин 12 дугаар сарын цалин 1 529 330 төгрөгний талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл М.Г-г өвчний улмаас эмнэлэгийн чөлөөтэй байсан гэх нотлох баримтыг хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаагүй, ямар хугацаанд эмнэлэгийн чөлөөтэй байснаас цалингийн зөрүү хэдэн төгрөг болох, 3 сарын хугацаанд эмнэлэгийн чөлөөтэй байсан бол цаашид хөдөлмөр эрхлэх боломжтой эсхүл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох шаардлагатай эсэх талаар мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө гэх мэт нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

                Аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч М.Г-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 312 420 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.М хүлээн зөвшөөрч маргаагүй ба эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-аас хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүний эзэмшлийн 08-13 ДГА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л овогт Б. М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ыг хэрэгт хавсарган үлдээж, автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 3 339 973 төгрөгийг гаргуулж хохирогч М.Г-д, 312 420 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага Аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 12 дугаар сарын цалингийн талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч Шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                        Н.АДЪЯА