Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

 

 

 

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Ц.Б,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гхолбогдох эрүүгийн 1938008920008 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас үсдэн чирч, толгойруу нь хөлөөрөө дэвсэж, гарыг нь хөлөөрөө өшиглөн баруун гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Н.Г нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас үсдэн чирч, толгойруу нь хөлөөрөө дэвсэж, гарыг нь хөлөөрөө өшиглөн баруун гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008920008 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгсэн чинь Ц.Б эгч над руу ярихдаа “чиний эхнэр миний ханийг бөөгөөр бөөлүүлж алсан” гэхэд нь би урдаас нь “битгий хуц чи өөрөө алаа биз дээ пизда минь” гээд хэлсэн чинь Ц.Б эгч намайг алгадаад  цохиод авахаар нь би хажуу тийш нь дарж унагаадаад доороо хийсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Батцэцэг хүүхдээ хөхүүлэх гээд орон дээр хэвтэж байсан чинь Н.Г надтай юм ярьж байснаа манай талийгаач нөхрийн талаар юм ярьж байснаа гэнэт “пизда минь чи алаа биз дээ” гээд намайг шууд үсдэж аваад газар унагаагаад чирсэн. Тэгээд дээрээсээ хөлөөрөө миний толгой тус газар 2 удаа хөлөөрөө дэвссэн. Дахиад дэвсэх гэж байхад нь би баруун гараараа хаасан чинь гаран дээр дэвссэн. Тэгээд би Гантулгыг хойш нь зайлуулаад гэрээс гарч зугтаагаад өөрийнхөө гэрт гүйгээд очсон. Н.Г намайг хөөж манай гэрт орж ирээд гэрийн унь суглаж аваад цохих гэсэн чинь Нямдаваа харин энэ хүнийг хориглож гарт нь байсан унийг аваад Гантулгыг гэрээс авч гараад тэр чигээрээ энэ хүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд шөнө унтах гэсэн чинь гар өвдөөд байхаар нь манайд унтаж байсан найз Нарангэрэлийг дуудаж сэрээгээд  гар өвдөөд байна гэж хэлсэн. Гэрэл асаагаад харахад гар чинь хугарсан байна гэж хэлсэн. Нийт 850.000 төгрөг өгсөн. Н.Г намайг хот руу эмчилгээнд  явснаас хойш нэг ч удаа утсаар яриагүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...Миний толгой өвдөөд байгаа. Эмчилгээний мөнгө гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...сумын төвөөс шөнө 02 цаг 30 минутанд гэртээ Нямдаваагийн хамт ирээд Н.Г гэртээ үлдээд Нямдаваа гэр лүүгээ явсан. Нилээн согтуу байсан болов уу гэмээр байсан. Н.Г нь гэртээ “Ц.Б эгч нөхрийнхөө үхлийг чамайг бөөгөөр бөөлүүлж алсан гэж байсан” гэж хэлээд унтсан. Тэгээд маргааш нь буюу 12 дугаар сарын 10-ны өглөө манай гэр лүү Хатанболд Батцэцэг нар нь утасдаад “Н.Г нь Ц.Бг зодсон байна. Мөн гар нь хугарчихлаа. Гантулгыг ирж үзэж хар гээд  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би

хүүхдээ хөхүүлэх гээд орон дээр хэвтэж байсан чинь Ц.Б эгч Н.Г хоёр хоорондоо маргалдаж байснаа Н.Г эхлээд Ц.Б эгчийг газар унагаагаад нүүрэн тус газар нь хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд Ц.Б эгч баруун гараараа хаахад нь Н.Г гар луу нь өшиглөж байгаа харагдсан. Би хүүхдээ хөхүүлж байснаа босч ирээд энэ хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Нямдаваагийн хамт Ц.Б эгчийнд орж Чиймээг сэрээх гээд байж байтал гаднаас Ц.Б эгч орж ирээд Н.Г зодоод миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн. Араас нь удалгүй Н.Г орж ирэхээр нь би Нямдаваагийн хамт гэрээс гаргаад машинд суулгаад Нямдаваатай хамт гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чиймээг Ц.Бгийн гэрт унтаж байгаа гэхээр нь Хатанболд бид 2 Чиймээг сэрээх гээд Ц.Бгийн гэрт ороод байж байтал удалгүй араас Ц.Б уйлсаар орж ирээд “намайг Н.Г зодоод байна шүү дээ та нар юу хийгээд байгаа юм” гэсээр орж ирсэн. Намайг харахад Ц.Бгийн баруун талын хацарнаас нь цус гарсан. Мөн үс нь нилээн сэгсийсэн байсан. Тэгсэн чинь араас нь Н.Г орж ирээд дахиж зодох гээд байхаар нь би Н.Гтай ноцолдоод дийлэхгүй байсан чинь Хатанболд хүрч ирж надтай хамжилцаад Гантулгыг гэрээс гаргасан. Тэгээд би Гантулгыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай:

  1. Ц.Бгийн биед гэмтэл учирсан байна.
  2. Ц.Бгийн биед баруун богтос ясанд хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
  4. Ц.Бгийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938008920008 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас үсдэн чирч, толгойруу нь хөлөөрөө дэвсэж, гарыг нь хөлөөрөө өшиглөн баруун гарыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Ө.Тунгалагтамирын /хх-ийн 19-р хуудас/, гэрч Ш.Батцэцэгийн /хх-ийн 21-р хуудас/, гэрч Д.Хатанболдын /хх-ийн 23-р хуудас/, гэрч П.Нямдаваагийн /хх-ийн 25-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг

шүүгдэгч Н.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 850.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Н.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Бд 850.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба Хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.Гантулгыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938008920008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938008920008 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР