| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/01888/И |
| Дугаар | 805 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 805
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2016/00805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮ-0365/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие ийн хүсэлтээр 2015 оны 7 сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, т 11 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй “өнөөдөр өгнө, маргааш өгнө зээл бүтэх гэж байгаа” гэх мэиээр бултан зайлж зээлийн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээл 11 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282.1 222.5 зээлийн гэрээний 2.4-т тус тус зааснаар 2015 оны 7 сарын 8-аас 2016 оны 2 сарын 8-н хүртэлх 7 сарын зээлийн хүү 7 700 000 төгрөг, мөн хуулийн 232.3, 232.6, 222.6 зээлийн гэрээний 2.7-д тус тус зааснаар үндсэн үүрэг 11 000 000 төгрөгийн 0,1 хувийн алданги 11 000 төгрөгийг 150 хоногоор тооцож /2015.9.01-ээс 2016.2.01 хүртэл/ 1 650 000 төгрөг нийт 20 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Бид 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2 сарын хугацаатай 11 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч өнөөдөр өгнө маргааш өгнө гэсээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгч ээс үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 7 700 000 төгрөг, алданги 11 000 төгрөг нийт 20 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг надтай байгуулж, 11 000 000 төгрөгийг надаас авсан, ы мөнгө бол тусдаа асуудал гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч би нэхэмжлэгч гийн нэхэмжлэлтэй танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үнэдэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
1.2015.7.08-ны өдөр хариуцагч би нэхэмжлэгч тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд уг гэрээ бодитой хэрэгжээгүйгээс би нэхэмжлэгч гаас 11 000 000 төгрөг аваагүй.
2.Нэхэмжлэгч тай байгуулсан зээлийн гэрээ бодитой хэрэгжээгүй түүнчлэн дүр үзүүлсэн энэ гэрээний дагуу бид харилцан ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас уг зээлийн гэрээтэй холбоотой бидний хооронд байгуулсан барьцааны гэрээ мөн хэрэгжээгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид барьцаалах эрх үүсээгүй учир барьцааны гэрээ хэрэгжээгүй болно.
Иймд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариу энэ тайлбарыг гаргаж байна.
Мөнгө бол аваагүй гэж хэлээгүй. Тэгэхдээ мөнгийг бол энэ хүнтэй хамт явж байсан гэж хүнээс авсан. аас авсан мөнгөнөөсөө 8 000 000 төгрөгийг төлсөн. Тэгэхгүй бол 3 000 000 гэрээтэй авсан мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг өгнө гэж байхгүй. аас авсан, гаас мөнгө аваагүй. Тэгээд гаас авсан гэж бодоод д мөнгө өгчихвөл 11 000 000 төгрөг зээлснийхээ төлөө 30 000 000 төлөх болчихоод би хохирох гээд байгаа юм. Бид 3 эвлэрлийн гэрээ байгуулах талаар ярьсан. 10 000 000 төгрөг дээр эвлэрнэ гэчихээд маргааш нь 11 000 000 төгрөгөөр эвлэрье гэхээр нь за гэхэд ахиад 12 000 000 төгрөг болоод 13 000 000 төгрөг болж нэмэгдүүлээд байсан. Энэ хүнтэй эвлэрлийн гэрээ байгуулчихвал мөн ахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад байвал яах вэ? би хохирно. 11 000 000 төгрөг авсан уу гэхэд хариулаагүй байдаг. 11 000 000 төгрөг авах ёстой гээд хоёр өөр мөнгө болгож нэхээд байгаа юм. бол ы машиныг бариад л чимээгүй явж байдаг байсан харин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэ мөнгө, зээл гэж ярьж байгаагүй. надтай саяхан ярьсан. Би тэгээд чамтай ярих юм уу тай ярих юм уу? та хоёр хамт хүрээд ирээ гурвуулаа сууж байгаад эвлэрлийн гэрээ байгуулах тухай хэлэхэд за тэгье гэчихээд ирдэггүй. Тэгээд ирдэггүй байж шүүх дээр ирээд өөр зүйл хэлээд байдаг. Би одоо энэ хэрэг дээр ялагдлаа гэхэд ахиад өөр нэхэмжлэл гаргаад ирнэ. Тэгэхээр надад харамсалтай байна. Би мөнгө тарьдаг хүн биш ажил хийж мөнгө олж байгаа. , хоёр найзууд гэж байсан одоо болохоор найзууд биш гээд байгаа. надаас мөн өчнөөн олон удаа мөнгө авч байсан ба энэ зарим нь баримттай, зарим нь баримтгүй юм. намайг шүүхэд өгсөн бол би тийм ээ гээд өгөх байсан гэвч гэж хүнээс мөнгө аваагүй байхад надаас мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. тай гэрээ хийгээрэй гэхээр нь за гээд гэрээ хийсэн. Харин дараа нь залгаад 11 000 000 төгрөгнөөс чинь 500 000 төгрөг дутуу байгаа юм байна. Заяагаас авчих гэхээр нь хөдөө явж байсан болохоор ахаараа дамжуулж гаас авсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 7 700 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, нийт 20 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 11 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 3-р хуудас/
Хариуцагч нь нэхэмжлэгч тай зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч 11 000 000 төгрөгийг түүний найз Д.аас авсан, зээлийн хүүнд 8 000 000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.д төлнө гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нь зээлийн гэрээтэй танилцаад гарын үсэг зурж, гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг бэлнээр авсан гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч мөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргасан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 11 000 000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нотариатч ажлын байранд гэрээ байгуулахдаа бэлнээр хүлээлгэн өгсөн, энэ нь гэрч , нарын мэдүүлэг, нотариатч тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан.
Хариуцагч нь 11 000 000 төгрөгийг гаас биш, Д.аас авсан болох нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн хүү төлсөн баримт, гэрч , , , нотариач нарын мэдүүлэгээр нотлогдоно гэж мэтгэлцсэн.
Шүүх хуралдаанд нотариатч нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...ажил тарах үед зээлийн гэрээ хийлгэнэ гэсэн, хүүхдээ авахаар тэр өдөр гарсан хойгуур гуйсан юм шиг байгаа юм, манай туслах үлдэж гэрээг нь хийсэн. Манай туслах өгсөн авсан зүйлийг мөн хараагүй гэсэн” гэсэн тул түүний 2016 оны 3 сарын 04-ний өдөр гаргасан “2015.7.08-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариатч миний албан тасалгаанд , нар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нь т бэлэн мөнгө хүлээлгэн өгөхийг 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөг би харсан болно” гэх тодорхойлолтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 14-р хуудас/
Гэрч , нар нь “нэхэмжлэгчийг хариуцагчид 11 000 000 төгрөгийг бэлнээр тоолоод хүлээлгэн өгснийг харсан” гэж мэдүүлснийг хариуцагчийн өмгөөлөгч нь гэрч “манай эхнэр машинд суугаад үлдсэн, нотариат руу ороогүй, юун улсууд ямар учиртай мөнгө зээлж байгаа юм бэ гэж асууж байсан” гэж, гэрч нь “ ах бид 2 явж байсан, өөр хүн байгаагүй бид хоёр хоёулаа явж байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн тул үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч шүүх гэрчүүдийг хууль сануулж, мэдүүлэг авсан тул гэрчийн мэдүүлгийг бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч нь 2 удаа зээлийн гэрээ байгуулж, аас 3 000 000 төгрөг, дараа нь 11 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, түүний хүүнд нь 8 000 000 төгрөгийг төлсөн, 3 000 000 төгрөгний зээлийн хүүнд 8 000 000 төгрөгийг төлөхгүй, нэг зээлийг хоёр төлөөд хохироод байна гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээгээр аас 3 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,1 хувийн хүүтэй алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нотлогдож байна. /хэргийн 31-р хуудас/
Гэвч хариуцагч нь д зээлийн хүүнд 8 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан бараа материалын нэр гэсэн баримтад 200 000 төгрөг, Хас банкны дансны хуулгаар 2015 оны 12 сарын 24-нд зээлд 100 000 төгрөг төлж байсан бөгөөд тай байгуулсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч “ гэдэг хүнээс мөнгө авсан гэдэг, 2015 оны 12 сарын 15 өдөр рестораны лангуун дээр зөөгчөөс мөнгө аваад өгсөн” гэж, гэрч “аас өнгөрсөн зун зээл авсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, мөнгө нэхэж манайд өглөө бүр тай ирдэг байсан, 2015 оны 9 сард Хөгжим бүжгийн коллежийн гадаа очиход гадаа зогсож байсан 6 000 000 төгрөг өгсөн” гэж, гэрч нь “аваад байгаа мөнгө нэхэмжлэгчтэй холбоогүй, би өөрийнхөө мөнгийг л авсан” гэж тус тус мэдүүлж байх тул аас 11 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хариуцагчийн тайлбар гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж үзэв.
Мөн хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээнд автомашин барьцаалахаар тусгагдсан боловч хэрэгжээгүй тул зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй гэж тайлбарласан боловч барьцааны гэрээ буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгжээгүйгээс үндсэн гэрээ хэрэгжээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч тай байгуулсан, уг мөнгийг гаас биш аас хүлээн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсгээ зурсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүү, алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагч ээс 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоод үндсэн зээл 11 000 000 төгрөг, 2 сарын хүү 2 200 000 төгрөг /11 000 000 х10:100=1 1 000 000 төгрөг х 2 сар=2 200 000/, алданги 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны хүртлэх 165 хоногийн 2 178 000 /13 200 000х0,1:100=13 200 х165=2 178 000/ төгрөг, нийт 15 378 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алдангийг 1 650 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх тул хариуцагчаас үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүү 2 200 000 төгрөг, алдангид 1 650 000 төгрөг, нийт 14 850 000 /11 000 000+2 200 000+1 650 000=14 850 000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ээс 14 850 000 гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН