Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

2020       01         20                                         2020/ШЦТ/106     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

иргэдийн төлөөлөгч Ц.Дашдондог,

улсын яллагч Б.Ганбулган,

шинжээч эмч Б.Ганзориг,

гэрч Х.Ганхөлөг, Х.П., Л.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаа, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /ҮД:1242/,

шүүгдэгч П.Т., түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл /ҮД:0556/, С.Чинзориг /ҮД:2707/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овогт П.ийн Т.д холбогдох эрүүгийн 1906 01735 0914 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Изи дайне” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т. овогт П.ийн Т.,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Т. нь 2015 оны 07 дугаар сар, 2016 оны 07 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхор өртөө, Булгачны 3-34 тоотод үеэл дүү 11 настай Г.Г.ын хүсэл зоригийн эсрэг удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн хүсэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Г.ын мэдүүлэг /хх-ийн 101-102/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан 2637 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 хуудас/, шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 73/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 53/, насанд хүрээгүй гэрч М.Номингийн мэдүүлэг /хх-ийн 66/, насанд хүрээгүй гэрч Э.Маралын мэдүүлэг /хх-ийн 69/, гэрч Ц.Орхонсэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 103-104/ , Шүүх сэтгэц, эмгэг судлалын 554 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-79/, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч, шинжээч Л.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 210-211/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаагийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, гомдол, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-52/, гэрч Х.Ганхөлөгийн мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч Х.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 62/, насанд хурээгүй гэрч М.Номингийн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Маралын мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/, шинжээч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 72 хуудас/, насанд хүрээгүй хохирогч Г.Г.ын мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/, гэрч Ц.Орхонсэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 103/, өвчний түүх /хх-ийн 115-125/, хохирлын баримтууд /хх-ийн 129-132/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 145/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн хүсэлтээр: насанд хүрээгүй хохирогч Г.Г.ын мэдүүлэг /хх-ийн 4-5/ , шүүгдэгч Х.Т.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 7/, Х.Т.гийн төрсйний гэрчилгээний хуулбар /хх-ийн 12/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, гэрч З.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 53/, насанд хүрээгүй гэрч Э.Маралын мэдүүлэг /хх-ийн 69/, гэрч Х.Ганжигүүрийн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

 Шүүгдэгч П.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн. Би ажилгүй найзынхаа гэрт байхад манай ах болох ээжийн төрсөн дүү Х.Гантөгс над руу залгасан. “Надтай уулзах хэрэгтэй байна, хаана байгаа газраа хэлчих” гээд манай ах орой 11:00 цагийн үед намайг ирж авсан. Тэгээд надтай уулзаад “чи дүү Г.Г.ыг хүчирхийлсэн юм уу?” гэж надаас асуусан. Би “үгүй, юу яриад байгаа юм, тийм зүйл ерөөсөө болоогүй, хэн тэгж байна” гэж асуухад намайг цагдаагаас дуудаад асуухад “чамайг Г.Г.ыг хүчирхийлсэн гэж хэлээд байна” гэхээр нь “би өөрөө очиж шалгуулъя” гэсэн. Тухайн үед би хүчирхийлсэн гэдгийг нь бэлгийн хүчирхийлэл гэж огт бодоогүй, хааяа дүүгээ дээрэлхээд байхаар нь боль гэх мэтчилэн цохидог байсан, би тийм утгатай байх гэж бодсон. Би очиж гэрчийн мэдүүлгийг жижүүр хошууч н.Мөнх-Эрдэнэ гэх хүн дээр өгсөн. Тэр өдрөө тэндээ гэрчээр мэдүүлэг өгч хоноод маргааш нь н.Мөнхзаяа гэж эмэгтэй мөрдөгч дээр очсон. Намайг цагдаагийн газраас орой 17:00 цагийн үед гаргасан. Намайг тухайн үед хэргийг чинь илрүүлсэн, одоо хорих анги руу ачиж явна гэх шаардлагаар байлгаж байгаад ажил тарахад намайг сулласан. Маргааш нь 09:00 цагт бүртгүүлэхэд миний хэргийг прокурорт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст н.Даваасүрэн гэх хүн дээр очиж мэдүүлэг өгсөн. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцуулна гэж 2 өдөр дуудсан. Надаас байцаалт авч байхдаа хүчиндсэн чинь тодорхой болсон. Хохирогчийн ээж нь чамайг өмдөө шувтлаад хойд амбаарт байхыг нь харж байсан гэж хэлсэн гэж надад мөрдөгч хэлсэн. Тийм байцаалт авсныг миний мэдүүлэг дээр тусгаагүй байсан. н.Түвшинтөгс мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Хэрэг прокурор руу шилжээд би 2 удаа прокурор луу очсон, тэгээд хэрэг шүүхэд шилжсэн. Би 2009 онд өөрөө 9 настай байсан, эмээгийндээ их олуулаа бужигналдаад амьдардаг байсан, надад тийм зүйл хийх боломж огт байгаагүй. Бид бүгд адилхан хүүхдүүд байсан. 2011 онд хэрэг болсон гэх хойд амбаар гээд байгаа газар Солонгос улсаас ирсэн каргонууд цэнхэр том хайрцагтай зүйлээр дүүрэн байдаг байсан. Тийм учраас тэр газар хэрэг үйлдэгдэх боломжгүй. Намайг тэнд өмдөө хагас шувталчихсан байсан гэж хохирогчийн ээжийн хэлснийг би эрс үгүйсгэж байна. Тийм зүйл огт болоогүй. 2015 онд адилхан бөөнөөрөө бужигналддаг байсан. Би тэр үед тэнд байдаг хүүхдүүдтэй бараг нийлж тоглодоггүй байсан. Бараг өглөө хооллохдоо л хамт байдаг байсан. Тэр үеэр би хамаатныхаа н.Хатанзориг гэх хүүхэдтэй нийлээд гадуур явж тоглодог байсан. Шөнө унтахдаа би гэрийн баруун талын орон дээр, залгуурын хажууд унтдаг байсан. Миний утасны цэнэг нурчихсан байсан учраас байнга цэнэглэх шаардлагатай байсан. Г.Г. манай ээж Х.П. болон Х.Ганжигүүр хоёрын голоор орж унтдаг байсан. 2016 онд мөн адил тийм хэрэг байгаагүй, би Г.Г.тай ойртоогүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхэд тархины даралттай төрж байсан. Би хүүхдээ их анхаарч арчилдаг байсан учраас толгой нь өвддөг байгаагүй. Манай охин 6 дугаар ангиас хойш толгой өвдөөд байна гэж хэлсэн, тэгээд эмнэлэгт үзүүлж толгойны эмийг курсээр нь уудаг байсан. Тэгээд манай охины ааш зан нь олдохгүй их сонин болчихсон. Би тухайн үед арга ядаад лам, бөөд ч үзүүлээд явдаг байсан. Би бодохдоо өсвөр насан дээрээ байгаа юм чинь гэж боддог байсан. Би сүүлдээ загнаж нэг үзнэ, гуйж нэг үзнэ, зодож нэг үздэг байсан. Би хүүхдээ чанга хяналттай байлгадаг байсан учраас гар утсаар өдөрт 30 минут л интернет орчинд байлгадаг байсан. Нэг өдөр надад нууцаар гар утсаа оролдож байгаад баригдахаар нь би уурлаад утсыг нь хурааж аваад хана руу савчихсан чинь охин уурлаад “та надад юу тохиолдсоныг мэдэхгүй, та намайг дотроо юу бодож, яаж амьдардгийг минь мэддэггүй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь яасан юм бэ гэж асуухад “ээж ээ, П.Т. ах намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгээд би юу хэлэхээ мэдэхгүй шокны байдалтай байхад миний хажууд байсан хүн шууд 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Би охиндоо “үнэхээр үнэн үү, миний охин ийм зүйлээр тоглож болохгүй” гэж хэлэхэд “үнэн, би ийм зүйлээр яаж тоглох юм бэ” гэсэн. Би охиноосоо цагдаа дээр очтолоо юу ч лавлаж асуугаагүй. Цагдаа ирээд цагдаагийн хажууд мэдүүлэг өгөхөд нь би охиныхоо хажууд байж юу болоод өнгөрсөн талаар нь өөрөө сонссон. Тэгэхэд 2009 онд 5 настай байхад эхэлсэн. Эмээ дэлгүүр явчихсан хойгуур миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад дээр гараад хөдөлдөг байсан. 2011 онд ээж ээ та өөрөө харж байсан гэж хэлэхэд би тэр үед нь л санасан. П.Т.гийн яриад байгаа хойд амбаарт үнэхээр карго хураалттай байсан. Гэхдээ яг үүдний хэсгийг болон тал хэсгийг нь чөлөөлчихсөн байсан. Орой гудас дэвсээд би өөрөө хүртэл унтдаг байсан. Өдөр нь хүүхдүүд чөлөөтэй гарч тоглодог байсан. Би нэг удаа тэр амбаар руу орсон чинь П.Т. өөрийнхөө өмдийг шувталчихсан, миний охины өмдийг шувталчихсан гараа хийчихсэн байж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж загнасан. Би тухайн үед хүүхэд зурагтаар харсан үзсэн зүйлээ дуурайж хийж байна гэж бодсон болохоос биш би 11 настай хүүхэд 9 настай хүүхдээс тийм зүйл гарна гэж бодоогүй. Тухайн үед би салсан нөхөртэйгээ салах асуудалтай байсан учраас тэр асуудлаас болоод энийг асуудал болгоогүй. Би Х.Ганхөлөгт уг нь хэлж байсан. Намайг Х.Ганхөлөг хамт амьдарч байхад их зоддог байсан. Би зодуулаад, хагалгаанд ороод, саваа авахуулсан. Миний охин бол надад байгаа ганц хүүхэд минь юм. Намайг тийм болтол зоддог байсан, тэгээд тэр үед шалаар дүүрэн цус болчихсон байсан. Тэрийг охин минь одоо болтол надад хэлдэг. Тэрийг хар дарж зүүдэлдэг гэж надад хэлсэн. Охин минь ийм зүйлээс айсандаа дотроо шаналаад л энэ бүхнийг нуудаг байсан. Би их гомдолтой байна. Би амралтаар охиноо хаашаа ч явуулдаггүй. Би суусан хүндээ хүртэл “миний охиноор оролдох юм бол би унтаж байхад чинь хутгална шүү” гэж хэлж байж суусан. Манай одоогийн нөхрийн талаас хүмүүс хөдөөнөөс ирдэг, гэхдээ би гэртээ эрэгтэй хүн хонуулдаггүй. Манайхаар дайраад өнгөрдөг. Би охины аавд миний охинд ямар нэгэн зүйл болох юм бол би эцсийг нь үзнэ гэж хэлсэн. Би охины аавд нь ч их гомдож байна. Яагаад миний охиныг хэдхэн хоног авахдаа асарч хамгаалж чадаагүй юм бэ? 2016 онд манай охин тийшээ явахгүй гэхээр нь би хүчээр явуулсан. Манай охины ааш эвдрээд байхаар нь би тэр гэртээ байвал ямар байхыг мэдрэг гэж бодоод хүчээр явуулсан. Манай хүүхэд энэ явдлаас болж сэтгэл санаа нь тогтворгүй болсон. Би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж 10 хоног эмнэлэгт хэвтүүлсэн. Миний охин эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа балаар гараа зүсэх гэж оролдсон байсан. Манай охин одоо ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг. Би охиноо “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ руу дагуулж очиж зөвлөгөө авсан. Мөн сэтгэл засал талаасаа үйлчилгээ авах ёстой гэхээр нь “Сэтгэшгүй ухаан” гэж эмнэлэгт очиж 30 удаагийн үйлчилгээ авсан байгаа. Мөн айдас цочролоос болоод биеэ хүлсэн, чангалсан байдалтай байна, сулруулах хэрэгтэй гэхээр нь иогийн дугуйланд явуулж байгаа. Мөн усан спортоор хичээллүүлж байгаа. Одоо ч гэсэн “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ дээр 14 хоногтоо нэг очиж үйлчилгээ авдаг. Мөн би энэ хэргээс болж өмгөөлөгч авсан гэх мэт бүх зүйлээ шүүгдэгчээс гаргуулж авахаар нэхэмжилж байгаа. Нийт 8.025.000 төгрөг болсон, би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би их гомдолтой байна” гэв.

    Насанд хүрээгүй хохирогч Г.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үеэл ах П.Т.ий талаар мэдүүлэг өгнө. Би 2015 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнөхөн зуныхаа амралтаар Хонхорт аав Х.Ганхөлөгийн гэрт 20 орчим хоноод 2015 оныхоо 08 дугаар сарын эхээр ээжийг Хонхороос очиж авах үед харьсан. Энэ хугацаанд аавын гэрт эхнэр нь болох Төмөртогтох нартай, заримдаа хажуу талд нь байдаг аавын дүү Х.Ганжигүүр эгчийн гэрт Х.Ганжигүүр эгч, түүний хүүхэд Элбэг-Аялгуу /7 настай, эрэгтэй/, Х.П. эгч, нөхөр Батзаяа, хүүхэд Хулан /4 настай, эмэгтэй/, П.Т. нарын хамт хонодог байсан. Тэр үед аавын эхнэр Төмөртогтох 7 сарын сүүлээр төрсөн тэгээд би Х.Ганжигүүр эгчийн гэрт өдөртөө байдаг байхад П.Т. ах намайг хүүхдүүд гадаа тоглоод, томчууд жимсэнд явсан хойно, эсвэл гадуур явсан хойгуур хүчинддэг байсан. Энэ үйл явдал өнжөөд л давтагддаг байсан, заримдаа Ганжигүүр эгчийн гэрт газраар томчууд хүүхдүүд бүгд унтаж байхад П.Т. ах шөнө дунд хүчинддэг байсан. Би Т. ахад тухайн үед эсэргүүцээд “боль” гэхээр "зүгээр бай” гэх мэтээр цохиж, “чи энэ тухай хэл, хэлсэн ч хэн ч итгэхгүй” гэж надад хэлдэг байсан. Би тухайн үед нээрээ л надад хэн итгэх вэ, аав мэдэх юм бол ээжийг зодно гэхээс айдаг байсан. Би 5 настай байхаас эхэлж аав, ээжийг аймаар зоддог байсан, нэг удаа ямар ч цусгүй болтол нь зодож байсан, тэр санаанаас гардаггүй, тэгээд ээж маань намайг өмөөрч бас л аав болон ах дүү нартай нь хэрүүл хийгээд дараа нь өөрөө зовох байх гэж бодоод тухайн үедээ хэнд ч хэлж чадахгүй нуугаад явдаг байсан. Ингээд энэ явдал дуусч, 2016 оны 07 дугаар сард ахиад зуныхаа амралтаар аав “хүрээд ир” гэхээр нь ээжид явахгүй гэж хэлсэн чинь ээж намайг аав дээрээ оч гээд байхаар нь Хонхорт очсон, энэ үед Аавын гэр хойшоо шинэ эхнэрийнхээ ахын хашаанд нүүгээд очсон байсан, хуучин хашаанд Х.Ганжигүүр эгчийн гэрт байдаг хүмүүс /Х.Ганжигүүр, хүүхэд Элбэг-Аялгуу, Х.П. эгч, нөхөр нь болох Батзаяа, П.Т. ах, Хулан/ бүгд л байсан. Тэр үед эхлээд аавын гэрт 10 гаран хоносон чинь эхнэр нь намайг юу ч хийхгүй, ажил муутай байна гээд загнасан. Аав тэр үед намайг яагаад ажил хийхгүй байгаа юм гэж зодсон би ч ээжид утсаар хэлсэн, тэгтэл Х.П. эгч намайг аавын эхнэртэй маргалдаад Х.Ганжигүүр эгчийн гэрт дагуулж очсон. Ингээд Т. ах өнжөөд л намайг хүчиндэж, урд жилийн үйл явдал яг л урьдынх шигээ давтагдаж байсан би ч боль гэж хэлэхэд "битгий маяглаад бай" гэж хэлдэг байсан. Тэгээд 2016 оны намар 7-р ангид ороод хичээл дээр ширээгээ дэрлээд хэвтэж байсан чинь Номин надаас юу болсон юм гээд асуугаад "чи нэг л бишээ" гээд байхаар нь “ангид хүүхдүүд байна” гэж хэлээд гадаа гараад Номинд П.Т. ахын хүчиндсэн тухай ярьсан. Тэр үед Марал бид хоёрын яриаг сонсоод байж байсан, би Маралд ч гэсэн энэ тухайгаа хэлсэн. Тэр үед Номин “ээждээ хэлээч хэлэхгүй бол цаашдаа болохгүй, ийм юм дахин давтагдвал яах юм” гэж хэлж байсан. Би энэ талаар ээжид хэлэхээс айгаад явсаар байгаад гар утасны хэрэглээнээс болж маргалдаад, П.Т. ах намайг хүчиндсэн тухай хэлтэл ээж цагдаад мэдэгдээд, тэгээд бүх зүйлийг цагдаагийн хажууд ээжид хэлсэн. Одоо ээжид энэ тухайгаа асуухаар нь нуухгүй хэлж байгаа. Тэрнээс өмнө эмээгийн гэрт байхад П.Т. ах намайг 5 настай байхад хүчиндэх гээд оролддог байсан. Энэ үед хүүхэд байсан болохоор учрыг нь сайн ойлгохгүй байсан. Би Налайхад ээж, аавтайгаа хамт амьдардаг байсан. Саппорогийн 24-н цэцэрлэгт явдаг байсан санагдаж байна..., толгой дохив..., дотуур хувцас тайлна, бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийнэ гэж хэлээд уйлж, нулимсаа арчив..., одоо дээрдэж байгаа, хичээлдээ сонирхолтой болж байна гэж хэлээд хохирогч уйлж нулимсаа арчив. 2016 оны 09 дүгээр сард эхлээд найз Номинд төрсөн аавын дүү Т. намайг хүчиндсэн тухай ярьж байсан, энэ үед хажуугаас Марал бид хоёрын ярианд оролцож, хөндлөнгөөс сонссон. Тэр үед Марал намайг хойд аавтайгаа хамт амьдардаг болохоор хойд аавын дүү нь хүчиндсэн гэж ойлгосон байх. Миний хойд аав болон түүний дүү намайг хүчирхийлж, оролдож байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 98-102, 202-205/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн төрсөн хүүхэд Г.Г.ын талаар мэдүүлэг өгнө..., би Хууль ёсны төлөөлөгчийн эрх үүргийг ойлголоо. Сануулсан хуулиас асуух зүйл байхгүй..., би 2019 оны 02 дугаар сарын 20-ны орой 23:00 цагийн үед охинтойгоо гар утаснаас болж ширүүхэн ярилцсан, би утсыг нь аваад хана савчихсан юм. Тэгтэл охин энэ хэргийн талаар "та намайг дотроо юу хурааж явдгийг мэдэхгүй, ердөөсөө ойлгодоггүй" гэж хэлсэн. Би уурлаж байсан хүн чинь "гэнэт дуугаа намсгаад яасан миний охин юу болсон юм" гэж
асуусан. Угаасаа эх хүн чинь хүүхэд гэнэт эвгүй болоод байхаар зөн совингоороо
хэн нэгэн таагүй зүйл хийж үү гэж мэдэрдэг юм билээ. Тэгтэл охин уйлаад Хонхорт
байхад та намайг яадаг байсныг мэдэхгүй ш дээ, Т. ах намайг хүчиндсэн шүү дээ гэж хэлэхээр нь би лавшруулж сонсолгүй 102-т дуудлага өгөхөд цагдаа
удалгүй ороод ирэхээр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж охин
мэдүүлэг өгсөн. Тухайн үед л нарийн ярьсан зүйлийг нь анх удаа сонссон. Цагдаа
ирэхээс өмнө би охиноос тодорхой зүйл яриулж асуугаагүй. Харин охиноосоо
үнэхээр үнэн үү гэж лавшруулж асууж байгаад үнэн гэхээр нь цаг орой болсон ч
шууд цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирэх хооронд Х.Гантөгс, Х.Ганжигүүр хоёрт утсаар Т. охиныг маань хүчиндсэн тухай хэлээд Т.г олж өг гэхэд утасгүй байгаа гэж хэлсэн. Би тэр үед ч хагас галзуурсан байдалтай болсон. Түүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө цагдаагийн гадаа ирсэн байна гээд залгаад байхаар нь мэдүүлэг өгч байсан болохоор огт яриагүй. Намайг охиноо шүүх эмнэлэгт үзүүл гээд хэлэхээр нь явж шөнөдөө үзүүлсэн. Маргааш нь буюу 2 сарын 21-ний 16 цаг 36 минутад 88434563 /Гантөгс/ дугаараас залгаад Т.г 461 рүү ачуулчихлаа "би чамд хэлье, чи өөрөө эхэлсэн шүү, хазгай гишгих юм бол би харин наадахыг чинь яаж л бол яаж л эргүүлнэ шүү" гэж хэлэхээр нь утсыг нь таслаад дахин залгахаар нь утсыг нь аваагүй. Ингээд байн байн дарамтлаад байж магадгүй, ер нь тэднийхнийг ямар ааш зантай хүмүүс гэдгийг нь мэддэг болохоор өөрийнхөө утсан дээрээ яриа хуулдаг "аппликэшн" татаж суулгасан. Ингээд охинтойгоо би 17 цагийн үед Гантөгс намайг утсаар заналхийлсэн талаар гомдол гаргахаар Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл бичихээр очиход Т.гийн хамаатан Ганжигүүр, Гантулга, Байгалмаа, Баярцэцэг, Оюунцэцэг /хадам ээжийн дүү нар/ нар Чингэлтэйн цагдаагийн гадаа ирчихсэн надтай уулзаад "одоо яах уу, яамаар байна, энэ хүүхэд одоо баларлаа хэцүү байна, ээж аав нь тоодоггүй, одоо шорон оронд орчихвол энэ хүүхэд болохоо больчих гээд байна" гэж яриад байсан хэрнээ миний охиныг нэг ч асуугаагүй. Тэр үед би шийдэх замаар нь шийдүүлье гэж хэлсэн. Энэ үед эд нартай уулзаж байхад Гантулга нь миний охиныг цаана зогсож байхад нь "чи ахыгаа шоронд хийчихээд өөрөө ингэж явах сайхан байна уу"
гэж миний охиныг загнасан байсан. Дараа нь надад охин хэлсэн. Би 2019 оны 02
дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаад хандаж, Х.Гантөгст гомдол
гаргахаар бичсэн өргөдлөө аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Насанд хүрээгүй гэрч М.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г. хичээлдээ гайгүй сурдаг, надтай хамт суугаад хичээлээ байнга давтдаг байснаа 7 дугаар ангиасаа хичээлээ давтах нь ер нь багассан, сурлага нь ч муудсан, их л хөгжилтэй хүүхэд байсан тэр зүйл тохиолдсон цагаас хойш 7 дугаар ангиасаа хойш их дуугүй, юм бодоод гөлрөөд суучихдаг болсон заримдаа би “хөөе наад хичээлээ хийгээч” гэхээр үгэнд ордог. Хааяа математикийн сургалтад явдаг. Одоо сурлагадаа тааруу хичээлдээ сурах идэвх нь урьдынхаасаа муудсан. Ааш зан нь их ууртай болсон, заримдаа
хичээлээ хийгээч гэхээр "ямар хэцүү юм бэ" гэх мэтээр уурлаад маргалдаад
байдаг болсон. Ээж нь охиндоо их анхаарал тавьдаг, бид хоёрыг хааяа кино
үзүүлээд, хоолонд оруулж, аль болох номын санд суу гээд байдаг..., би 7 дугаар
ангид байхдаа их завсарлагаанаар Г.Г.ыг ширээ дэрлээд суугаад байхаар нь найз юм болохоороо нэг л сонин байна даа, чи яагаад дуугарахгүй юм бодоод суугаад байгаа юм гэхэд Г.Г. нэг юм хэлье гэхээр нь их завсарлагаанаар ангид олон хүүхдүүд шуугиад байхаар нь хамт гарсан чинь Г.Г. надад 2015, 2016 оны зун амралтаар манай жинхэнэ аавын эгчийнх нь эрэгтэй хүүхэд намайг хүчиндсэн. Зуны амралтаар очих болгонд хүчинддэг байсан гэж хэлэхээр нь би тэр үед чи энэ тухайгаа ээждээ хэлээч гэхэд "үгүй яах юм бэ" гээд байсан. Тэгэхээр нь “би ээжид чинь хэлчих үү, хэлсэн нь дээр шүү дээ, ээж чинь чамайг загнахгүй байлгүй дээ, энэ чинь их хүнд хэрэг шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр их завсарлагаа дуусаад хичээлдээ буцаж ороод суусан. Дараа нь хичээл тараад Г.Г., Маралаа бид гурав цэвэрлэгээ хийсэн тэр үед хамт байж байхдаа энэ тухай ярилцсан тэр үед Марал бид хоёрын ярьж байсныг сонссон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 66 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Маралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г. бид хоёр Орос хэлний дугуйландаа яваад удаагүй байсан 2016 оны 9 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна, Г., Номин бид 3 хамт явж байсан чинь Г. манай хойд аавын дүү намайг 5 настай байхад оролдож байсан, тэгээд дахиад тэр хүн нь 2015-2016 онуудад 1, 1 удаа оролдоод миний доошоо /бэлэг эрхтэн/ хуруугаа хийсэн гэж хэлэхээр нь “чи тэгээд ээж, аавдаа наад болсон зүйлээ хэлсэн үү” гэж асуухад хэлээгүй аав, ээж хоёр хоорондоо маргалдсан байгаа тэрнээс болоод айгаад хэлээгүй, намайг хэлбэл аав, ээж хоёр салах байх гэж бодоод айгаад байна гэж хэлсэн..., Г.Г. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр сургууль дээр байхдаа “би Шар хаданд байдаг Өсвөрийн эмнэлэгт хэвтсэн, нөгөө асуудал гэнэт толгойд орж ирээд жаахан сэтгэлээр унасан. Энэ байдлаас болоод ээж мэдээд би нөгөө асуудлаа ээждээ бүгдийг нь хэлсэн чинь цагдаад өгчихсөн байгаа, би Шүүх эмнэлгээр яваад онгон гэж гарсан, Одоо сэтгэл зүйчид үзүүлж байгаа, сэтгэл зүйчдээ бүх юмаа ярьж байгаа, нөгөө хүчиндэх гэж орсон хойд аавынх нь дүү шүүх рүү хэрэг нь удахгүй явах байх, бүх зүйл надаас болсон гээд нөгөө хүнийг ял авахгүй өнгөрчихвөл яана гээд нэлээн санаа нь зовсон байдалтай хэлээд уйлаад байсан. Өөр зүйл бол яриагүй..., Надад хойд аавынхаа дүүгийн нэрийг хэлээгүй. Г.Г.ыг өөр хэн нэгэн хүчирхийлэх гэж оролдсон талаар надад хэлээгүй. Мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 68-69/,

Гэрч Ц.Орхонсэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зан төлөвийн талаар хэвтэн эмчлүүлж байх хугацаанд сэтгэл санааны хувьд тогтворгүй, бусад хүүхдүүдийн төрх үйлийг даган дуурайх хандлага илэрсэн. Тухайлбал: гар зүссэн хүүхдийг дуурайж гараа зүсэх гэж оролдсон, үхмээр байна гэж ярьж уйлна. Тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа эрэгтэй хүүхэдтэй хамт ихэнх цагийг өнгөрөөнө. Клиник ажиглалтаар: Нойрны өөрчлөлт, сэтгэл түгшилт айдсын хариу урвал, цочрол ихсэлтийн шинж, сэтгэл гутралаас хариу урвал илэрч байсан. Цаашид гарах үр дагаврыг одоогоор тогтоох боломжгүй байна..., Дээрх шинж тэмдгүүд нь хохирогч гэх охинд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байх хугацаанд илэрсэн. Харин хэзээнээс ямар шалтгааны улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Энэ шинж тэмдгүүд сэтгэл зүйн гэмтлээс үүссэн байх боломжтой. Хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Сэтгэл зүйн гэмтлийг үүсгэх хүчин зүйлүүдэд: ойр дотны хүмүүсээ алдах, байгалийн гамшигт өртөх, хүчирхийлэлд өртөх гэх зэрэг зүйлс орно...” гэх мэдүүлэг. /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹2637  дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹554 дүгнэлт /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹565 дүгнэлт  /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹4210 дугаартай дүгнэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Магадлуулагчийн хувь физиологийн онцлогоос хамаарч /төрөлхийн сэтэрхий, суурь намхан, нүх том/ бэлгийн харьцаанд удаа дараа орсон ч охин хальс гэмтэхгүй, харин үзлэгээр: ирмэг зузаан, агшилт цочролын шинжгүй гэх шинж тэмдэг нь бэлгийн харьцаанд орсныг тодорхой хэмжээгээр илтгэж байна. Харин магадлуулагч 5 настай байхдаа бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс гэмтэж урагдах боломжтой, 12 настай үедээ бэлгийн харьцаанд орсон тохиолдолд дээрх шинж байдлаар охин хальс
урагдахгүй. Төрөлхийн сэтэрхий гэдэг нь өвчин эмгэг, гэмтэл гэж ойлгож болохгүй хувь хүний физиологийн онцлог юм…” гэх мэдүүлэг. /хх-ийн 73 дугаар хуудас/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 115-124 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.Т. нь 2015 оны 07 дугаар сар, 2016 оны 07 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхор өртөө, Булгачны 3-34 тоотод үеэл дүү 11 настай Г.Г.ын хүсэл зоригийн эсрэг удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... үеэл ах П.Т.ий талаар мэдүүлэг өгнө..., би 2015 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнөхөн зуныхаа амралтаар Хонхорт аав Х.Ганхөлөгийн гэрт 20 орчим хоноод 2015 оныхоо 08 дугаар сарын эхээр ээжийг Хонхороос очиж авах үед харьсан. Энэ хугацаанд аавын гэрт эхнэр нь болох Төмөртогтох нартай, заримдаа хажуу талд нь байдаг аавын дүү Х.Ганжигүүр эгчийн гэрт Х.Ганжигүүр эгч түүний хүүхэд Элбэг-Аялгуу /7 настай.эрэгтэй/, Х.П. эгч, нөхөр Батзаяа, хүүхэд Хулан /4 настай, эмэгтэй/, П.Т. нарын хамт хонодог байсан. Тэр үед аавын эхнэр Төмөртогтох 7 сарын сүүлээр төрсөн, тэгээд би Х.Ганжигүүр эгчийн гэрт өдөртөө байдаг байхад П.Т. ах намайг хүүхдүүд гадаа тоглоод, томчууд жимсэнд явсан хойно эсвэл гадуур явсан хойгуур хүчинддэг байсан. Энэ үйл явдал өнжөөд л давтагддаг байсан, заримдаа Х.Ганжигүүр эгчийн гэрт газраар томчууд хүүхдүүд бүгд унтаж байхад П.Т. ах шөнө дунд хүчинддэг байсан. Би П.Т. ахад тухайн үед эсэргүүцээд боль гэхээр "зүгээр бай” гэх мэтээр цохиж, “чи энэ тухай хэл, хэлсэн ч хэн ч итгэхгүй” гэж надад хэлдэг байсан. Би тухайн үед нээрээ л надад хэн итгэх вэ, аав мэдэх юм бол ээжийг зодно гэхээс айдаг байсан. Би 5 настай байхаас эхэлж аав, ээжийг аймаар зоддог байсан, нэг удаа ямар ч цусгүй болтол нь зодож байсан, тэр санаанаас гардаггүй, тэгээд ээж маань намайг өмөөрч бас л аав болон ах дүү нартай нь хэрүүл хийгээд дараа нь өөрөө зовох байх гэж бодоод тухайн үедээ хэнд ч хэлж чадахгүй нуугаад явдаг байсан. Ингээд энэ явдал дуусаж 2016 оны 07 дугаар сард ахиад зуныхаа амралтаар аав “хүрээд ир” гэхээр нь ээжид явахгүй гэж хэлсэн чинь ээж намайг аав дээрээ оч гээд байхаар нь Хонхорт очсон, энэ үед аавын гэр хойшоо шинэ эхнэрийнхээ ахын хашаанд нүүгээд очсон байсан, хуучин хашаанд Х.Ганжигүүр эгчийн гэрт байдаг хүмүүс /Х.Ганжигүүр, хүүхэд Элбэг-Аялгуу, Х.П. эгч, нөхөр нь болох Батзаяа, П.Т. ах, Хулан/ бүгд л байсан. Тэр үед эхлээд аавын гэрт 10 гаран хоносон чинь эхнэр нь намайг юу ч хийхгүй, ажил муутай байна гээд загнасан. Аав тэр үед намайг яагаад ажил хийхгүй байгаа юм гэж зодсон, би ч ээжид утсаар хэлсэн, тэгтэл Х.П. эгч намайг аавын эхнэртэй маргалдаад Х.Ганжигүүр эгчийн гэрт дагуулж очсон. Ингээд П.Т. ах өнжөөд л намайг хүчиндэж, урд жилийн үйл явдал яг л урьдынх шигээ давтагдаж байсан, би ч боль гэж хэлэхэд "битгий маяглаад бай" гэж хэлдэг байсан. Тэгээд 2016 оны намар 7-р ангид ороод хичээл дээр ширээгээ дэрлээд хэвтэж байсан чинь Номин надаас юу болсон юм гээд асуугаад "чи нэг л бишээ" гээд байхаар нь ангид хүүхдүүд байна гэж хэлээд гадаа гараад Номинд Т. ахын хүчиндсэн тухай ярьсан. Тэр үед Марал бид хоёрын яриаг сонсоод байж байсан, би Маралд ч гэсэн энэ тухайгаа хэлсэн. Тэр үед Номин ээждээ хэлээч хэлэхгүй бол цаашдаа болохгүй, ийм юм дахин давтагдвал яах юм гэж хэлж байсан. Би энэ талаар ээжид хэлэхээс айгаад явсаар байгаад гар утасны хэрэглээнээс болж маргалдаад Т. ах намайг хүчиндсэн тухай хэлтэл ээж цагдаад мэдэгдээд тэгээд бүх зүйлийг цагдаагийн хажууд ээжид хэлсэн. Одоо ээжид энэ тухайгаа асуухаар нь нуухгүй хэлж байгаа. Тэрнээс өмнө эмээгийн гэрт байхад Т. ах намайг 5 настай байхад хүчиндэх гээд оролддог байсан. Энэ үед хүүхэд байсан болохоор учрыг нь сайн ойлгохгүй байсан. Би Налайхад ээж аавтайгаа хамт амьдардаг байсан. Саппорогийн 24-н цэцэрлэгт явдаг байсан санагдаж байна..., Толгой дохив..., Дотуур хувцас тайлна: бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийнэ гэж хэлээд...уйлж нулимсаа арчив..., Одоо дээрдэж байгаа хичээлдээ сонирхолтой болж байна гэж хэлээд хохирогч уйлж нулимсаа арчив.,2016 оны 09 дүгээр сард эхлээд найз Номинд төрсөн аавын дүү Т. намайг хүчиндсэн тухай ярьж байсан энэ үед хажуугаас Марал бид хоёрын ярианд оролцож хөндлөнгөөс сонссон. Тэр үед Марал намайг хойд аавтайгаа хамт амьдардаг болохоор хойд аавын дүү нь хүчиндсэн гэж ойлгосон байх. Миний хойд аав болон түүний дүү намайг хүчирхийлж оролдож байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 98-102, 202-205 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн төрсөн хүүхэд Г.Г.ын талаар мэдүүлэг өгнө..., Би хууль ёсны төлөөлөгчийн эрх үүргийг ойлголоо. Сануулсан хуулиас асуух зүйл байхгүй..., би 2019 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед охинтойгоо гар утаснаас болж ширүүхэн ярилцсан, би утсыг нь аваад хана савчихсан юм. Тэгтэл охин энэ хэргийн талаар "та намайг дотроо юу хурааж явдгийг мэдэхгүй, ердөөсөө ойлгодоггүй" гэж хэлсэн. Би уурлаж
байсан хүн чинь "гэнэт дуугаа намсгаад яасан миний охин юу болсон юм" гэж
асуусан. Угаасаа эх хүн чинь хүүхэд гэнэт эвгүй болоод байхаар зөн совингоороо
хэн нэгэн таагүй зүйл хийж үү гэж мэдэрдэг юм билээ. Тэгтэл охин уйлаад Хонхорт
байхад та намайг яадаг байсныг мэдэхгүй ш дээ, Т. ах намайг хүчиндсэн ш
дээ гэж хэлэхээр нь би лавшруулж сонсолгүй 102-т дуудлага өгөхөд цагдаа
удалгүй ороод ирэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж охин
мэдүүлэг өгсөн. Тухайн үед л нарийн ярьсан зүйлийг нь анх удаа сонссон. Цагдаа
ирэхээс өмнө би охиноос тодорхой зүйл яриулж асуугаагүй. Харин охиноосоо
үнэхээр үнэн үү гэж лавшруулж асууж байгаад үнэн гэхээр нь цаг орой болсон ч
шууд цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирэх хооронд Гантөгс, Ганжигүүр хоёрт утсаар
Т. охиныг маань хүчиндсэн тухай хэлээд Т.г олж өг гэхэд утасгүй
байгаа гэж хэлсэн. Би тэр үед ч хагас галзуурсан байдалтай болсон. Түүнээс хойш
2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө цагдаагийн гадаа ирсэн байна гээд
залгаад байхаар нь мэдүүлэг өгч байсан болохоор огт яриагүй. Намайг охиноо
шүүх эмнэлэгт үзүүл гээд хэлэхээр нь явж шөнөдөө үзүүлсэн. Маргааш нь буюу 2
сарын 21-ний 16 цаг 36 минутад 88434563 /Гантөгс/ дугаараас залгаад Т.г
461 рүү ачуулчихлаа "би чамд хэлье, чи өөрөө эхэлсэн шүү, хазгай гишгих юм бол
би харин наадахыг чинь яаж л бол яаж л эргүүлнэ шүү" гэж хэлэхээр нь утсыг нь
таслаад дахин залгахаар нь утсыг нь аваагүй. Ингээд байн байн дарамтлаад байж
магадгүй, ер нь тэднийхнийг ямар ааш зантай хүмүүс гэдгийг нь мэддэг болохоор
өөрийнхөө утсан дээрээ яриа хуулдаг "аппликэшн" татаж суулгасан. Ингээд
охинтойгоо би 17 цагийн үед Гантөгс намайг утсаар заналхийлсэн талаар гомдол
гаргахаар Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл бичихээр очиход Т.гийн
хамаатан Ганжигүүр, Гантулга, Байгалмаа, Баярцэцэг, Оюунцэцэг /хадам ээжийн
дүү нар/ нар Чингэлтэйн цагдаагийн гадаа ирчихсэн надтай уулзаад "одоо яах уу,
яамаар байна, энэ хүүхэд одоо баларлаа хэцүү байна, ээж аав нь тоодоггүй, одоо
шорон оронд орчихвол энэ хүүхэд болохоо больчих гээд байна" гэж яриад байсан
хэрнээ миний охиныг нэг ч асуугаагүй. Тэр үед би шийдэх замаар нь шийдүүлье
гэж хэлсэн. Энэ үед эд нартай уулзаж байхад Гантулга нь миний охиныг цаана
зогсож байхад нь "чи ахыгаа шоронд хийчхээд өөрөө ингэж явах сайхан байна уу"
гэж миний охиныг загнасан байсан. Дараа нь надад охин хэлсэн. Би 2019 оны 02
дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаад хандаж Гантөгст гомдол
гаргахаар бичсэн өргөдлөө аваад ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г. хичээлдээ гайгүй сурдаг надтай хамт суугаад хичээлээ байнга давтдаг байснаа 7 дугаар ангиасаа хичээлээ давтах нь ер нь багассан, сурлага нь ч муудсан, их л хөгжилтэй хүүхэд байсан тэр зүйл тохиолдсон цагаас хойш 7 дугаар ангиасаа хойш их дуугүй юм бодоод гөлрөөд суучихдаг болсон заримдаа би хөөе наад хичээлээ хийгээч гэхээр үгэнд ордог. Хааяа математикын сургалтад явдаг. Одоо сурлагадаа тааруу хичээлдээ сурах идэвх нь урьдынхаасаа муудсан. Ааш зан нь их ууртай болсон, заримдаа
хичээлээ хийгээч гэхээр "ямар хэцүү юм бэ" гэх мэтээр уурлаад маргалдаад
байдаг болсон. Ээж нь охиндоо их анхаарал тавьдаг, бид хоёрыг хааяа кино
үзүүлээд хоолонд оруулж аль болох номын санд суу гээд байдаг..., Би 7 дугаар
ангид байхдаа их завсарлагаанаар Г.Г.ыг ширээ дэрлээд суугаад байхаар нь найз юм болохоороо нэг л сонин байна даа, чи яагаад дуугарахгүй юм бодоод суугаад байгаа юм гэхэд Г.Г. нэг юм хэлье гэхээр нь их завсарлагаанаар ангид олон хүүхдүүд шуугиад байхаар нь хамт гарсан чинь Г.Г. надад 2015, 2016 оны зун амралтаар манай жинхэнэ аавын эгчийнх нь эрэгтэй хүүхэд намайг хүчиндсэн. Зуны амралтаар очих болгонд хүчинддэг байсан гэж хэлэхээр нь би тэр үед чи энэ тухайгаа ээждээ хэлээч гэхэд "үгүй яах юм бэ" гээд байсан. Тэгэхээр нь “би ээжид чинь хэлчих үү, хэлсэн нь дээр шүү дээ” ээж чинь чамайг загнахгүй байлгүй дээ энэ чинь их хүнд хэрэг шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр их завсарлагаа дуусаад хичээлдээ буцаж ороод суусан. Дараа нь хичээл тараад Г., Маралаа бид гурав цэвэрлэгээ хийсэн тэр үед хамт байж байхдаа энэ тухай ярилцсан тэр үед Марал бид хоёрын ярьж байсныг сонссон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 66 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Маралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г. бид хоёр Орос хэлний дугуйландаа яваад удаагүй байсан 2016 оны 9 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна, Г., Номин бид 3 хамт явж байсан чинь Г. манай хойд аавын дүү намайг 5 настай байхад оролдож байсан, тэгээд дахиад тэр хүн нь 2015-2016 онуудад 1, 1 удаа оролдоод миний доошоо /бэлэг эрхтэн/ хуруугаа хийсэн гэж хэлэхээр нь чи тэгээд ээж, аавдаа наад болсон зүйлээ хэлсэн үү гэж асуухад хэлээгүй аав, ээж хоёр хоорондоо маргалдсан байгаа тэрнээс болоод айгаад хэлээгүй, намайг хэлбэл аав, ээж хоёр салах байх гэж бодоод айгаад байна гэж хэлсэн..., Г. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр сургууль дээр байхдаа би Шар хаданд байдаг Өсвөрийн эмнэлэгт хэвтсэн, нөгөө асуудал гэнэт толгойд орж ирээд жаахан сэтгэлээр унасан. Энэ байдлаас болоод ээж мэдээд би нөгөө асуудлаа ээждээ бүгдийг нь хэлсэн чинь цагдаад өгчихсөн байгаа би Шүүх эмнэлгээр яваад онгон гэж гарсан, Одоо сэтгэл зүйчид үзүүлж байгаа, сэтгэл зүйчдээ бүх юмаа ярьж байгаа, нөгөө хүчиндэх гэж орсон хойд аавынх нь дүү шүүх рүү хэрэг нь удахгүй явах байх, бүх зүйл надаас болсон гээд нөгөө хүнийг ял авахгүй өнгөрчихвөл яана гээд нэлээн санаа нь зовсон байдалтай хэлээд уйлаад байсан. Өөр зүйл бол яриагүй..., Надад хойд аавынхаа дүүгийн нэрийг хэлээгүй. Г.ыг өөр хэн нэгэн хүчирхийлэх гэж оролдсон талаар надад хэлээгүй. Мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 68-69 дугаар хуудас/,

Гэрч Ц.Орхонсэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зан төлөвийн талаар хэвтэн эмчлүүлж байх хугацаанд сэтгэл санааны хувьд тогтворгүй, бусад хүүхдүүдийн төрх үйлийг даган дуурайх хандлага илэрсэн. Тухайлбал: гар зүссэн хүүхдийг дуурайж гараа зүсэх гэж оролдсон, үхмээр байна гэж ярьж уйлна. Тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа эрэгтэй хүүхэдтэй хамт ихэнх цагийг өнгөрөөнө. Клиник ажиглалтаар: Нойрны өөрчлөлт, сэтгэл түгшилт айдсын хариу урвал, цочрол ихсэлтийн шинж, сэтгэл гутралаас хариу урвал илэрч байсан. Цаашид гарах үр дагаврыг одоогоор тогтоох боломжгүй байна..., Дээрх шинж тэмдгүүд нь хохирогч гэх охинд эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байх хугацаанд илэрсэн. Харин хэзээнээс ямар шалтгааны улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Энэ шинж тэмдгүүд сэтгэл зүйн гэмтлээс үүссэн байх боломжтой. Хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Сэтгэл зүйн гэмтлийг үүсгэх хүчин зүйлүүдэд: ойр дотнын хүмүүсээ алдах, байгалийн гамшигт өртөх, хүчирхийлэлд өртөх гэх зэрэг зүйлс орно...” гэх мэдүүлэг. /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹2637 дүгнэлт “Г.Г.ын охин хальс гэмтэлгүй, агшилт цочролын шинж үгүй байна. Г.Г.ын биеийн өсөлт хөгжилт насандаа тохирсон байна. Бэлгийн харьцаанд орох чадвартай. Г.Г. нь 3-р бүлгийн цустай, бэлгийн замын халдварт өвчингүй байна.”  /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹554 дүгнэлт

“1. Г.Г. нь 2019-02-25-аас 2019-03-06-н хүртэл СЭМҮТ-н ХӨҮК-т хэвтэн DS:F43.25 Сэтгэл хөдлөл, төрх үйлийн холимог өөрчлөлт бүхий дасан зохицолтын эмгэг оношоор эмчлүүлсэн байна.

2. Г.Г.ын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно.

3. Г.Г. нь 2009 оноос хойш болж өнгөрсөн үйл явдал, хэргийн талаар бодит байдлыг ойлгох, дурсан санах боломж султай байна. Г.Г. нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Г. нь DS:F43.25 Сэтгэл хөдлөл, төрх үйлийн холимог өөрчлөлт бүхий дасан зохицолтын эмгэгтэй байна. Уг сэтгэцийн эмгэг нь гэмт хэрэг болсон гэх хугацаанаас хойш үүссэн байх боломжтой байна” /хх-ийн 75-79 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹565 дүгнэлт

“1. П.Т. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. П.Т. нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. П.Т. нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. П.Т.д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна”  /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹4210 дүгнэлт “П.Т. нь бэлгийн харьцаанд орох чадвартай, бэлгийн замын халдварт өвчингүй, цус нь АВО системээр О/1/ бүлгийн харъяалалтай байна.”  /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Магадлуулагчийн хувь физиологийн онцлогоос хамаарч /төрөлхийн сэтэрхий, суурь намхан, нүх том/ бэлгийн харьцаанд удаа дараа орсон ч охин хальс гэмтэхгүй, харин үзлэгээр: ирмэг зузаан, агшилт цочролын шинжгүй гэх шинж тэмдэг нь бэлгийн харьцаанд орсныг тодорхой хэмжээгээр илтгэж байна. Харин магадлуулагч 5 настай байхдаа бэлгийн харьцаанд орсон тохиолдолд охин хальс гэмтэж урагдах боломжтой, 12 настай үедээ бэлгийн харьцаанд орсон тохиолдолд дээрх шинж байдлаар охин хальс
урагдахгүй. Төрөлхийн сэтэрхий гэдэг нь өвчин эмгэг, гэмтэл гэж ойлгож болохгүй хувь хүний физиологийн онцлог юм…” гэх мэдүүлэг. /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Т.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч П.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршгийн шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг хаалттай хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь насанд хүрээгүй хохирогч 5 насандаа хүчиндүүлж байсан гэж мэдүүлсэн, шинжээч 5 насандаа хүчиндүүлсэн бол охин хальс цоорно гэж мэдүүлж байна, иймд хэргийг дахин шалгах шаардлагатай гэж мэтгэлцэв. Насанд хүрээгүй хохирогч Г.Г. “...намайг 5 настай байхад хүчиндэх гэж оролддог байсан.Энэ үед хүүхэд байсан болохоор учрыг нь сайн ойлгохгүй байсан.” /Хэргийн 102 хуудас/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн /хэргийн 76 хуудас/ болсон хэргийн талаар гэх хэсэгт “намайг 5 настай байхад аавын эгчийнх нь хүүхэд надаас 4 насаар ах эрэгтэй хүүхэд миний бэлэг эрхтэнээр оролдож байсан” гэж ярьсан байх бөгөөд хүчиндүүлсэн гэж мэдүүлэг өгөөгүй байна. Мөн хохирогчийг 5 настай байхад нь хүчиндсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдээгүй байна.

Хохирогч нь олон удаа хүчиндүүлдэг байсан талаараа мэдүүлдэг, шүүгдэгч нь ямар ч тийм асуудал байхгүй гэж хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Иймд шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нарыг полиграф шинжилгээнд хамруулах” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, насанд хүрээгүй хохирогчийн тухайд түүнийг худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн өмгөөлөгчөөс “насанд хүрээгүй гэрч Э.Марал “хойд аавынхаа дүүд хүчиндүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Дахин мэдүүлэг авахдаа хохирогчийн мэдүүлэгтэй тааруулсан байна гэж сэрдэж байна гэжээ. Хохирогч Г.Г.ын мэдүүлэгт “...2016 оны 9 дүгээр сард эхлээд найз М.Номинд төрсөн аавын дүү П.Т.г намайг хүчиндсэн тухай ярьж байсан. Энэ үед хажуугаас Марал ярианд оролцож хөндлөнгөөс сонссон юм. Тэр үед Марал намайг хойд аавтайгаа амьдардаг болохоор хойд аавын дүү нь хүчиндсэн гэж ойлгосон байх” /хх-ийн 203/, гэрч Э.Марал “Г.Г.ыг хойд аавтайгаа амьдардаг болохоор нь хойд аавынх нь дүү хүчиндсэн байна гэж ойлгоод өөрийнхөө ойлголтоор мэдүүлэг өгсөн” /хх-ийн 204 хуудас/ гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрчээс дахин авсан мэдүүлэг нь сурган хүмүүжүүлэгчийг оролцуулан хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, мөрдөгч нь хохирогчийн мэдүүлэгтэй тааруулж мэдүүлэг авсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нь “...хуульд хүнд гэмт хэрэг дээр үзлэг хийх ёстой. Хэргийн газрын үзлэг хийгээгүй, хэргийн газрын үзлэг хийлгэх талаар мэтгэлцэж байгааг хүлээн авах шаардлагагүй байна гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд хэргийн газрын үзлэг хийх талаар заажээ. Энд хүнд гэмт хэрэгт хэргийн газрын үзлэгийг заавал хийнэ гэж заагаагүй  бөгөөд “...хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор ...үзлэг хийнэ” гэжээ. Тухайн гэмт хэрэг 2015, 2016 онуудад үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2019 оны 2 сарын 21-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан байна. Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс онцлог бөгөөд одоо хэргийн газрын үзлэг хийх шаардлагагүй болно.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ, хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагааны хөлс, усан спорт болон иогоор хичээллүүлсэний төлбөр 8.025.000 төгрөг нэхэмжилж, бичгийн нотлох баримтуудыг хавсаргасан байх тул шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нь сэтгэл хөдлөлийн, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр гэсэн оношоор эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээний зорилгоор усан бассейн болон йогад явах шаардлагатай талаархи эмчлэгч эмчийн тодорхойлолт зэргийг үндэслэн хохирлыг гаргуулсан болно.

Шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т. овогт П.ийн Т.г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Т.д 14 жилийн /арван дөрөв/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Т.д оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т.гийн цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Т.гээс 8.025.000 /найман сая хорин таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бат овогт Зазхүүгийн Баярмаа /РД:ЧС82101621 /-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Т.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

 

                         ШҮҮГЧ                       Ц.АМАРГЭРЭЛ

 

             Н.БААСАНБАТ