Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

                                                                   

 

 

 

 

 

2019        12           23                                      2020/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ /ҮД:0456/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД:1960/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1806 09600 0453 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1965 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч эдийн засагч мэргэжилтэй, “Бөхөд” ХХК-й захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 403 дугаар байрны 36 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бийн Б /РД:............................ /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөхөд” ХХК-й байранд иргэн Б.Бямбадоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17:30 цагийн үед би ажил дээрээ очоод байж байтал өдөржин ковшин дээр Бямбадорж, засварчин, тэр 2 найз нь гээд тэр хэд архи уусан гэж хэлсэн. Тэгээд би “олон нийтийн байгууллага дээр ажлын цагаар архи ууж болохгүй” гэдгийг хэлээд байж байтал Шагдагсүрэн гэх залуу орж ирээд элдэв янзын үг хэлээд өдөөд байсан. Тэгсэн Ганболд гэх бүдүүн залуу орж ирээд ширээн дээр байсан талхыг зүссэнгүй гэж уурланнад руу шидээд “чи дүүгийнхээ компанийг авсан, буцааж өг” гэж агсам тавиад байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудаад байж байтал Бямбадорж орж ирээд яагаад цагдаа дууддаг юм гэж хэлээд байж байтал Ганболд нь намайг заамдаж авсан, би гарын тавиулаад гарсан. Үүдэнд намайг барьж авсан, тэгээд ширээн дээр дарж унагаагаад боож эхэлсэн, ингээд боогоод байж байхад Гансүх миний хажууд байсан. Энэ хэргийн бүхний зорилго нь хувийн эд хөрөнгийн шуналаас болсон. Бүх зүйл анхнаасаа зохион байгуулалттай болсон. Цагдаа ирэхэд би бүх болсон зүйлийн талаар хэлж байхад Бямбадоржийн нэг талын нүд хавдчихсан “энэ нөхөр намайг зодчихлоо, согтуу байна, наад хүнээ авч яв, эрүүлжүүл” гэж хэлсэн. Цагдаа нь гарч орж ирээд “засварчин нь эрүүл байна, би дараагийн дуудлагандаа явлаа” гэсэн. Гэтэл мэдүүлэг дээр засварчин согтуу байсан, Б засварчин 2 л хамт архи уусан, Бямбадорж, Шагдарсүрэн 2 огт уугаагүй гэж зөрөөд байдаг. Бүх зүйлийг үнэн зөвөөр шийдэх шаардлагатай. Гэрчүүдийн мэдүүлэг бүгд хоорондоо зөрүүтэй, эхний удаа манай ажилчдаас мэдүүлэг аваагүй, 2 согтуу хүнээс л мэдүүлэг авсан, Гансүх гэх хүнд байшингийн дулаалга зэрэг зүйлсийг өгч “чи миний эсрэг мэдүүлэг өгч болохгүй” гэсэн байдаг. Бямбадоржоос цөөхөн хэдэн төгрөг авч би компанидаа засвар хийсэн, тийм учраас Бямбадоржид тодорхой хэмжээний хувь өгч явдаг. Би Бямбадоржид компанийхаа 60 хувийн хувьцааг бэлэглэсэн. Өмнө нь 2017 онд бас ийм асуудал үүсч би за яахав дээ гэж бодоод төлсөн. Тэр өдөр компани дээр засвар хийсэн нэртэй бүгд архи уусан. Энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай хийгдсэн...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбадоржийн: “... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би “Бөхөд” ХХК-й аж ахуйн хашаанд өглөө 10 цагаас оройны 18 цаг хүртэл ковш янзалсан юм. Орой машинаа асаагаад шалгаж байхад манай найз н.Ганболд конторын үүдэнд дээш хараад газар уначихсан, хажууд нь манай ах Б зогсож байгаад цаашаа контор луу яваад орохоор нь би хойноос нь очоод өрөөнд нь ороод “чи яаж байгаа юм, хүйтэнд машин тэрэгтэй ноцолдоод ядарч яваа хүнийг ингээд, ямар танхай юм гээд ... хэлсэн чинь Б ширээгээ тойрч ирээд намайг зүүн гараараа заамдаж аваад хойш түлхэхэд нь би хөлийн тахимаараа намхан ширээн дээр дээш хараад унахад миний дээр сандайлж сууж байгаад “чамайг ална” гэж хэлээд нүүрэн тус газар баруун гараараа хоёр удаа цохихоор нь би “чи намайг алвал ал” гэж хэлсэн... би Бгийн хойноос өрөө лүү нь ороод “яагаад хүн зодож байгаа, танхай этгээд вэ” гэж хэлснээс болж намайг заамдаж аваад зодсон юм. “Ганболдыг зодож цохисон хүн байхгүй, өөрөө явж байгаад унасан” гэж байсан... зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой хөндүүрлэн өвдөж байна, мөн цээж хөндүүр болсон байна... Б ноднин буюу 2017 оны 10 дугаар сард миний нүд рүү төмрөөр цохин гэмтээж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

          “... Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эм худалдан авсан, толгойны зураг авхуулсан эмнэлэг рүү явахад машиндаа бензин хийсэн зэрэг мөнгөний баримтууд байгаа. Эмчилгээгээ гүйцэд хийлгэж дуусаагүй байгаа болохоор дахин эм худалдан авч эмчлүүлэх шаардлагатай байгаа. Цаашид гарах зардлыг Бгаас нэхэмжлэх болно... Би гомдолтой байна. Намайг зодож миний эрүүл миний эрүүл мэндэд удаа дараа хохирол учруулсанд маш их гомдолтой байна...” /хх.19-20/,

          “... манай ах Б намайг хараад шууд ширээн дээр дарж унагаагаад дээш нь харуулж байгаад миний зүүн нүд хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохьсон чинь манай найз Шагдарсүрэн миний дээрээс Бг татаж аваад салгасан...” гэх мэдүүлэг /хх.23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шагдарсүрэнгийн өгсөн: “... Бямбадорж хойноос нь очоод өрөөнд нь ороод чи яаж байгаа юм гэж хэлсэн чинь Б ширээгээ тойроод Бг заамдаж аваад хажуу талын намхан ширээн дээр дээш нь харуулан унагаад дээрээс нь гараа зангидаж хоёр гурван удаа нүүрэн тус газарт нь цохихоор нь би ингэж болохгүй ах дүү нар байж гэж хэлээд Бг салгаж авсан... Бямбадорж Бд ерөөсөө гар хүрээгүй. Би энэ хоёр хүнийг хоёуланг нь мэднэ. Харин Б Бямбадоржийн нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганболдын өгсөн: “... би учраа хэлээд түлхүүр багажаа тавих гэтэл Б “намайг чи юу яриад байгаа юм, тийм юм байхгүй, чи гар зайл” гэж хэлээд намайг түлхээд байхаар нь би хойшоогоо ухраад явж байгаад хаалганы хажууд иртэл намайг түлхэхэд би хаалганы босгонд тээгэлдэж тэр байшингийн гадна талд газарт унасан. Тэгтэл Бямбадорж, Шагдарсүрэнтэй хамт ирээд дотогшоо байшинд орсон. Тэгэхээр нь би босоод Бямбадорж, Шагдарсүрэн хоёрын араас дотор ороход жижиг явган ширээ голоороо хугарчихсан, уг ширээн дээр Бямбадоржийг Б дарчихсан өөрөө дээрээс нь гараараа нүүр лүү цохиж байхаар нь Шагдарсүрэн Бг салгахаар нь би Бямбадоржийг аваад тэндээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Олонбаярын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Бөхөд ХХК-й байранд агсам тавиад байна” гэсэн дуудлаганд очиж шалган дуудлага өгсөн Б гэгчтэй уулзахад агсам тавьсан хүн гараад явсан, гадуур байж магадгүй гэж хэлэхээр нь би дуудлага өгсөн Бг “та гараад надад заагаад өгөөч” гэж хэлээд дагуулж гарахад тэр хашаан дотор ковшны хажууд хоёр эрэгтэй хүн зогсож байсан, хоёр залуугийн нэгийг нь Б энэ агсам тавьсан гэж хэлээд заасан... би агсам тавьсан гэх нэрээ хэлэхгүй байсан залууг найзад нь хүлээлгэж өгөөд зогсч байхад Бгийн өрөөнд нүд нь хавдчихсан өөрийгөө Бгийн дүү гэж хэлж байсан залуу “энэ Б намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Би Бг тэр залууг зодож байгааг хараагүй. Дуудлагын дагуу очиж шалгахад агсам тавьсан гэх залуу нь Бг таньдаг, гэхдээ төрөл садангийн холбоогүй хүн байсан. Дуудлага өгсөн Бд “би таны өгсөн дуудлагын дагуу ирж шалган агсам тавьсан гэх хүнийг найзад нь хүлээлгэн өгч явууллаа, би одоо дараагийнхаа дуудлаганд явлаа” гэж хэлээд явсан. Тэгээд хэлтсийнхээ жижүүр лүү утcaap залгаж холбогдон дуудлага мэдээлэл буцаагдсан гэж хаалгасан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай:

          “1. Б.Бямбадоржийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан байдаг... хэвтэн эмчлүүлсэн байх шаардлагагүй байдаг... Хэвтэн эмчлүүлээгүй ч гэсэн гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож болно... Нүүрэнд учирсан гэмтэл нь заавал биеийн гадаргуугийн 1 хувь байх шаардлагагүй байдаг... Үзүүлэгч Бямбадоржийн зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралттай, хавдаж овойсон, зовхины завсар тагларсан байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

          Шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай тогтоол /хх.188-189/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Даваасүрэн нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1408 дугаартай:

          “1. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          2. Хохирогчийн биед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Мохоо зүйл гэдэгт хүний гар, эсвэл мод, төмөр бусад зүйлээр цохигдох зэрэг нь хамаарна...” гэх дахин дүгнэлт /хх.194-195/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Гансүхийн өгсөн: “... Бямбадоржийн аль талынх нь билээ одоо сайн санахгүй байна нэг талынх нь шанаа хавдсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.143, 201-202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Чимэдцэеэгийн өгсөн: “... Надад өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй... Би Бг ирэхэд ажил дээрээ байсан. Намайг ажил дээрээ байхад Б ирсэн. Б 16 цаг 00 минут өнгөрч байхад ирсэн. Би 17 цаг 00 минут өнгөрөөгөөд ажлаасаа гарч явсан. Надад тэр хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.203-204/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбатын өгсөн: “... Би зодолдож байгааг нь хараагүй. Намайг конторт ороход Б захирал Бямбадоржтой зууралдчихсан байхад нь Гансүх салгаж байсан... Би Б захирлаас өөр хүн Бямбадоржтой зууралдаж байгааг хараагүй... Тухайн үед би, харуулын албаны дарга Гансүх, Б захирал, Бямбадорж, Бямбадоржийн хоёр найз болох Шагдарсүрэн, Ганболд нар байсан. Өөр хүн байгаагүй... Өдөр нь Бямбадорж архи уугаад тэр хавиар явж байхдаа нүүр нь зүгээр байсан... Дуудлагаар ирсэн цагдаад Бямбадорж миний нүд рүү Б цохьчихсон гэж нүүрээ харуулаад байхаар нь хартал Бямбадоржийн нэг нүд нь жаахан хавдсан байсан. Би одоо аль талын нүд нь хавдсан байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.206-207/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Бямбадорж миний хамгийн бага дүү байгаа юм... Гэмтэл учраагүй болохоор эмнэлгийн байгууллагад хандаагүй. Би Бямбадоржид санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

          Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх.1./,

          Хохирлын баримтууд /хх.7-14/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөхөд” ХХК-й байранд иргэн Б.Бямбадоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбадоржийн: “... Б ширээгээ тойрч ирээд намайг зүүн гараараа заамдаж аваад хойш түлхэхэд нь би хөлийн тахимаараа намхан ширээн дээр дээш хараад унахад миний дээр сандайлж сууж байгаад “чамайг ална” гэж хэлээд нүүрэн тус газар баруун гараараа хоёр удаа цохихоор нь би “чи намайг алвал ал” гэж хэлсэн... би Бгийн хойноос өрөө лүү нь ороод “яагаад хүн зодож байгаа, танхай этгээд вэ” гэж хэлснээс болж намайг заамдаж аваад зодсон юм. “Ганболдыг зодож цохисон хүн байхгүй, өөрөө явж байгаад унасан” гэж байсан... зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой хөндүүрлэн өвдөж байна, мөн цээж хөндүүр болсон байна...” гэх мэдүүлэг /хх.16-17, 19-20/,

          “... манай ах Б намайг хараад шууд ширээн дээр дарж унагаагаад дээш нь харуулж байгаад миний зүүн нүд хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохьсон чинь манай найз Шагдарсүрэн миний дээрээс Бг татаж аваад салгасан...” гэх мэдүүлэг /хх.23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шагдарсүрэнгийн өгсөн: “... Б ширээгээ тойроод Бг заамдаж аваад хажуу талын намхан ширээн дээр дээш нь харуулан унагаад дээрээс нь гараа зангидаж хоёр гурван удаа нүүрэн тус газарт нь цохихоор нь би ингэж болохгүй ах дүү нар байж гэж хэлээд Бг салгаж авсан... Б Бямбадоржийн нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганболдын өгсөн: “... Тэгэхээр нь би босоод Бямбадорж, Шагдарсүрэн хоёрын араас дотор ороход жижиг явган ширээ голоороо хугарчихсан, уг ширээн дээр Бямбадоржийг Б дарчихсан өөрөө дээрээс нь гараараа нүүр лүү цохиж байхаар нь Шагдарсүрэн Бг салгахаар нь би Бямбадоржийг аваад тэндээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Олонбаярын өгсөн: “... Бгийн өрөөнд нүд нь хавдчихсан өөрийгөө Бгийн дүү гэж хэлж байсан залуу “энэ Б намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай:

          “1. Б.Бямбадоржийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан байдаг... Хэвтэн эмчлүүлээгүй ч гэсэн гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож болно... Нүүрэнд учирсан гэмтэл нь заавал биеийн гадаргуугийн 1 хувь байх шаардлагагүй байдаг... Үзүүлэгч Бямбадоржийн зүүн дээд, доод зовхинд тархмал цус хуралттай, хавдаж овойсон, зовхины завсар тагларсан байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Даваасүрэн нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1408 дугаартай:

          “1. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          2. Хохирогчийн биед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Мохоо зүйл гэдэгт хүний гар, эсвэл мод, төмөр бусад зүйлээр цохигдох зэрэг нь хамаарна...” гэх дахин дүгнэлт /хх.194-195/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Гансүхийн өгсөн: “... Бямбадоржийн аль талынх нь билээ одоо сайн санахгүй байна нэг талынх нь шанаа хавдсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.201-202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбатын өгсөн: “... Өдөр нь Бямбадорж архи уугаад тэр хавиар явж байхдаа нүүр нь зүгээр байсан... Дуудлагаар ирсэн цагдаад Бямбадорж миний нүд рүү Б цохьчихсон гэж нүүрээ харуулаад байхаар нь хартал Бямбадоржийн нэг нүд нь жаахан хавдсан байсан. Би одоо аль талын нүд нь хавдсан байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.206-207/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэсэн шүүгдэгч Б.Бгийн мэдүүлэг, мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Бямбадоржийн 1.572.909 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон дүрс оношилгооны төлбөр 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж хохирогчид олгож, эмчилгээний хөлс, эм тарианы үнэ, шатахууны зардал зэрэг бусад нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Б.Бямбадорж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Бийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1806 09600 0453 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 120.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бямбадоржид олгосугай.

          5. Хохирогч Б.Бямбадорж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР