| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04811/И |
| Дугаар | 647 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 647
| 2016 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00647 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/ холбогдох,
Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-0245/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******,,, өрөө орон сууцыг миний эцэгт 2 удаа дайнд оролцсон тул Улаанбаатар хотын захирагчийн албанаас өгч байсан юм. Тухайн үед хоёр засгийн хоорондын хэлэлцээр хийгдээгүй байгаа учраас байрыг хувьчлах асуудал нь шийдэгдээгүй байсан. Тухайн үед би гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байх үедээ байраа зарах гэтэл төрийн өмч байна гээд зарах үндэслэл байхгүй байсан. Тэгээд байрыг хувьчлах асуудлыг хөөцөлдөөд өгье гэж хэлээд байрны бүх бичиг баримтуудыг авсан байсан. Тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учраас гэдэг хүнд байрны бичиг баримтыг өгч хувьчлах асуудалд туслаач гэж хэлээд өгсөн байдаг. Мөн намайг ы хэрэгт сэжигтнээр татаж байцаагаад хэрэгсэхгүй болгосон. Дараа нь ийг мөрдөн байцаагч нь дуудаад байрны бичиг баримтыг ы шалгагдаж байгаа хавтаст хэрэгт хийсэн юм. нь 2 пургон авсан байдаг. Би энэ талаар сүүлд мэдсэн. Би г танихгүй. ы хохирогч байсан юм. Тэр үед надад хэлэхдээ “...Би ял шийтгэлгүй гарчих юм бол дараа нь чамд туслья. Урд хөршөөс гурван вагон гурил орж иртэл байраа барьцаалж туслаач...” гэж гуйсан. Тэгээд би д туслья гээд баталгаа гаргаж өгсөн, нотариат дээр итгэмжлэл гаргуулах гээд очиход нотариатч итгэмжлэл гаргах үндэслэл байхгүй, яагаад гэвэл энэ байр төрийн өмч юм байна гэж хэлээд нотариат дээр очиж баталгаа гаргаж өгсөн. Энэ баталгааг гаргаж өгөхдөө өөрийнхөө нэрийг бичсэн юм. Би найздаа туслах зорилгоор д баталгаа гаргаж өгсөн. Би г танихгүйгээс гадна ямар ч өр авлагын асуудал байхгүй байсан учир д итгэмжлэл хийж өгөх шаардлага байхгүй юм. Намайг эрүүгийн хэрэгт хорих ял аваад явсны дараа мөрдөн байцаагч нь оос байрны бичиг баримтыг тэмдэглэл үйлдэж хурааж аваад ы хавтас хэрэгт хийсэн байдаг. Ингээд би хорих ангид байхдаа дүү нарыгаа миний байрны бичиг баримтыг очоод авчих гэж хэлээд явуулсан. Гэтэл дүү нар маань очоод байрны бичиг баримтаа авах гэтэл мөрдөн байцаагч нь ы хэрэг шалгагдаж дуусаагүй байгаа тул хавтаст хэргээс материал өгөхгүй гэж хэлсэн байна лээ. Тэгээд ы шүүх хурал болоход байрны маань бичиг баримт хавтаст хэрэгт байгаагүй юм байна лээ. 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс 3 жил 6 сарын ял аваад таслагдаад явсан. Хорих ангиас 2001 оны 02 дугаар сард хорихоос гарсан. Ингээд Нийслэлийн шүүхэд байрны бичиг баримтын талаар өргөдөл гаргаад хандахад 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3618 тоот албан бичгээр надад хариу өгсөн байдаг. Үүнд ы хэрэгт байрны асуудлыг шийдвэрлээгүй байна гэж дурдсан байдаг. Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга өргөдөл гаргахад нь д өөрт нь тэр өргөдлийг маань өгчихсөн байдаг. нь энэ асуудлыг шалгаж байхдаа цагдаагийн ерөнхий газар луу шилжиж очсон. Ингээд цагдаагийн ерөнхий газар луу шилжихдээ миний бичиг баримтуудыг би өөрөө шийдээд өгье гэж хэлээд аваад явсан байдаг. Мөн тухайн үеийн хавтас хэрэгт байсан баталгаа зэргийг алга болгосон. Би бодохдоо мөрдөн байцаагч нь тай хуйвалдаж байрны маань бичиг баримтыг өгсөн байгаа юм. миний өмнөөс худлаа бичиг баримт бүрдүүлээд байрыг хувьчилсан юм байна лээ. 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрны бичиг баримт гийн нэр дээр шилжсэн байдаг. Тэгээд хятад хүнд байрыг зарсан байсан. Би хорих ангиас гарч ирээд иргэний хэргийн шүүхэд хандсан нь олддоггүй юм. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Миний байрны холбогдолтой бичиг баримтыг байцаагч албан тушаалаа ашиглан өөр хүнд өгсөн нь хуйвалдсан гэж үзэж байна. д холбогдуулж прокурорын мөрдөн байцаах газарт хандахад хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгоод байдаг. Их олон жил энэ асуудлаар хөөцөлдсөн.
нь хятад хүнд байрыг маань зарахдаа 11,800 доллараар зарсан байдаг. нь д 6,700,000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ нь 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. хорих ангид байхдаа Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан байдаг. Мөн миний өмнөөс бичсэн өргөдөл байдаг. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр миний бичвэр биш гэдэг нь тогтоогдсон. Намайг байхгүй хугацааг ашиглан байрыг хувьчлаад өөрийн нэр дээр шилжүүлсэн. Би г танихгүй. Би д туслах гэж л баталгаа бичиж өгч байсан. 1999 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хийж өгсөн итгэмжлэл миний хийж өгсөн итгэмжлэл биш юм. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон. Өрхийн бүртгэл болон орон сууцны конторын цохолтыг үндэслэн байрны нэрийг шилжүүлсэн байдаг. Тэрнээс биш итгэмжлэлийг үндэслэн байрны нэр шилжүүлсэн гэсэн юм байдаггүй. Итгэмжлэлийг сүүлд нь хийсэн юм шиг байна лээ. Хамгийн чухал бичиг баримтыг устгасан. нь байрны бичиг баримтыг д хүлээлгэж өгсөн баримт байдаггүй юм. Харин оос байрны бичиг баримтыг хүлээж авсан тэмдэглэл байдаг.
Тиймээс би г танихгүй. Энэ хүн миний хохирогч биш, д итгэмжлэл хийж өгөх шаардлагагүй байсан. Би итгэмжлэлд гарын үсэг зураагүй, хоригдож байсан учраас мэдээгүй. Би байраа алдчихаад орох оронгүй, подвол түрээслэж амьдарч байна. Иймд 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш ,, , , тухайн үед хэрэг үүсгэн шалгаж байсан мөрдөн байцаагч нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, биднийг шүүхэд хариуцагчаар дуудан ирүүлж байсан билээ. Уг хэргийг ,, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэг удаа хэрэгсэхгүй болгосон боловч, нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, , тоот орон сууцыг эзэмших итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийг эд холбогдуулан гаргаж уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, ,, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэрийг гаргасан байдаг. Урьд хэрэгсэхгүй болсон хэргийг дахин өөр шүүхэд гарган өгч , хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг багагүй хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
2.Нэхэмжлэгч нь 1999 онд хариуцагч гэх гийн ОХУ-аас оруулж ирсэн 3 ширхэг Фургон автомашиныг бэлэн мөнгөөр худалдан авах боломжгүй тул , тоотод байрлах орон сууцаар солъё хэмээн г итгэл эвдэх, хууран мэхлэх аргаар залилан мэхэлж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргээр шалгагдаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ... нарыг залилан мэхэлсэн хэргээр шүүхээс ял сонсож байсан билээ. Хариуцагч нь тухайн хэрэгт Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдож, мөрдөн байцаах ажиллагааны явцад нь тус байр өмчлөгдөөгүй байгаа, эзэмших эрхийн гэрчилгээг чамд итгэмжлэл хийлгээд өгье гэж д хэлэн, дээрх эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг нь өмнө хэргийн материалд нотлох баримтуудаар авагдсан байдаг. Иймд дээрх асуудлаар иргэний хэрэг үүсгэж байгаа нь учир дутагдалтай юм.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: “... Үүний дараа ЧД-ийн иргэний хэргийн шүүхэд 2013 оны сүүлчээр мөн, Нийслэлийн өмч хувьчлалын газар Захирагчийн алба зэргийг мөн Болормаа, нотариатч нарт холбогдуулан мөн ДИХАШ 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж эдгээр нэхэмжлэл нь 2015 оны 3 сар, УДШ-ээр 2015 оны 7 дугаар сард тус тус мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм...” гэж тусгаж, уг хэргийг урьд шийдвэрлэсэн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн дурьдсан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж байгаа нь маш их учир дутагдалтай байна.
4.Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ г хариуцагчаар татсан байх мөртлөө нэхэмжлэлийн шаардлага хэсэгт “....Иймд 03 дугаарт нотариатчийн гэрчилсэн 1999 оны 2-р сарын 27-ны өдрийн ... иргэн д , , тоот орон сууцыг гийн нэр дээр шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, бусдад худалдах эрх олгосон... 124 тоот итгэмжлэлийг Иргэний хуулийн 39,42-р зүйл 42.2, 42,10, 56.1.1,56.1.8-т заасныг зөрчиж хийгдсэн итгэмжлэл болохыг тогтоолгон, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч хоёрыг зөрүүтэй байдлаар оруулж, нотариатын үйлдлийг хийсэн мэт, эсвэл үл хөдлөх эд хөрөнгийг авсан мэт ойлгогдохоор байгаа нь мөн л иргэний хэрэг үүсгэхээргүй нөхцөл байдал харагдаж байхад иргэний хэрэг үүсгэж байгаа нь мөн л учир дутагдалтай байна. Иймд д ч юм шиг, ч юм шиг холбогдуулан шаардаад байгаа хариуцагч нь тодорхойгүй энэ хэрэг нь урьд нь УДШ-ээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
*******,,, өрөө орон сууцанд холбогдох итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн байна. Иргэний хэрэг болон эрүүгийн хэргийн баримтууд хавтас хэрэгт энэ талаар шийдвэрлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нар нь бизнесийн хамтрагч болж 3 өрөө байраар сольё гэсэн тохироо хийсэн байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг болон иргэний хэрэгт гэрчүүдийн тайлбараар нотлогддог юм. Мөн нэхэмжлэгч өмнө нь нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өнөөдөр нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа нотлохдоо мөрдөн байцаагч хохироосон мэтээр яриад байна. Харин хавтас хэрэгт нь тай хуйвалдан байрыг шилжүүлэн авсан талаар нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ нэхэмжлэгч хохирсон бол 2001 онд суллагдаад гарч ирээд л энэ талаараа шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл 1999 оны итгэмжлэлийг одоо хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байгааг ойлгохгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дүүргийн,, 41-73 тоот орон сууцыг гийн нэр дээр шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, бусдад худалдах эрх олгосон итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгээгүй, итгэмжлэлд гарын үсэг зураагүй байхад нь хууль бус итгэмжлэлээр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад худалдсан тул итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн үйлдэл нь хүчин төгөлдөр байгаа, мөн т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч гийн өр төлбөрт орон сууцаа өгөхөөр хүсэл зоригийн дагуу итгэмжлэл хийгдсэн, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Хэрэгт авагдсан 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ээс д олгосон “Итгэмжлэл”-д “ дүүргийн 7 хорооны 15 хороолол,, , тоот энэхүү итгэмжлэлийн дагуу доорхи үйлдэл хийх эрхийг олгов. Миний нэр дээр байгаа тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь өрөө сууцыг өөрийн нэр дээр сольж, шилжүүлэн эзэмших эрхийг гэрчилгээг бичүүлж авах эрхтэй, мөн дээрх орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ ордерийг нь намайг төлөөлж хувьчлуулах асуудлыг хөөцөлдөх ба өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ (үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн) авах, бусдад худалдах эрхтэй болно” гэж зааж итгэмжлэгчийн гарын үсэг гэсэн хэсэгт гэсэн гарын үсэг зурагдсан байна. /хэргийн 16-р хуудас/
Нэхэмжлэгч нь уг итгэмжлэлд гарын үсэг зураагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, нь эрүүгийн хэрэгт миний хохирогч биш гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн, мөн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлд гарын үсэг зураагүй гэсэн боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №3618 тоот дүгнэлтэд “ 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэл гэх баримтыг нөхөж бичсэн гар бичмэлийг бичсэн байна”, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5057,5058,5059 тоот дүгнэлтэд “1999 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн тойргийн нотариатич ийн гэрчилсэн 124 дугаартай “Итгэмжлэл” дээрхи бичиглэлийг иргэн бичсэн байна, гарын үсгийг зурсан байна”, мөн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №1679 тоот дүгнэлтэд “1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын баруун доод хэсэгт “Итгэмжлэгчийн гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй “” гэсэн гарын үсгийг зураагүй. 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримтад дах шинжилж буй гар бичвэрийг бичээгүй”, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №325 тоот дүгнэлтэд “1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Итгэмжлэх” гэсэн баримтад зурсан гарын үсгийг зураагүй байна” гэж зөрүүтэй дүгнэлтүүд гарчээ. /хэргийн 12-15 хуудас /
Мөн нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгүүлсэн, уг эрүүгийн хэрэгт хохирогчоор “” ХХК тогтоогдсон боловч гэрч ы тайлбар, мөн 1999 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн баталгаанд “15 хорооллын өрөө байрыг зарж, гарсан мөнгөнөөс иргэн , иргэн нар нь төлөх нь үнэн болно” гэсэн байх тул түүний хариуцагч хохирогч биш, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна гэж үзэв. /хэргийн 114-116 хуудас/
Иймд 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч ээс хариуцагч д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, олгосон он, сар, өдрийг заасан байх, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангасан байх тул мөн хуулийн 64.3-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл тооцогдох бөгөөд мөн хуулийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж хуульд заасан хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг ойлгох тул уг талуудын хооронд хийгдсэн итгэмжлэл нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, нотариатаар гэрчлүүлсэн, тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг 2001 оноос хойш тасралтгүй шүүх, хуулийн байгууллагад гомдол гаргаж байсан, итгэмжлэлийн дагуу орон сууц д шилжсэн гэдгийг мэдээгүй, хорихоос гарч ирээд мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй, шүүхэд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдсэн гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар “шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг” бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх”-ээр мөн хуулийн 76.2-т заажээ.
Нэхэмжлэгч нь 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №3/3618 тоот албан бичигт “ы хэрэгт та хохирогчоор тогтоогдоогүй, таны орон сууцны асуудлыг энэ хэрэгт хамтруулж шийдвэрлээгүй тул орон сууц эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж харьяалах шүүхэд нь гарган шийдвэрлүүлэх эрхтэй”, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2003 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/424 тоот “иргэн ийн эзэмшилд байсан, 41 байр, 73 тоот 3 өрөө орон сууцыг 2000-3-01-ний өдрөөс эхлэн иргэн д эзэмшүүлэхээр нэр шилжилт хийгдсэн байна, энэхүү өргөдөл, бусад материалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдье” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгч байсан талаар маргаагүй, орон сууц нь өөр хүний өмчлөлд шилжсэн талаар 2001 онд мэдсэн гэж тайлбарласан болно. /хэргийн 9-10 хуудас /
Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д зааснаар нэхэмжлэгч ийг 2001 онд хорих газраас суллагдсан хугацаанаас тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаа 2011 онд дууссан, түүний 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийг 2016 онд шүүхэд гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасан боловч нэхэмжлэгчид энэ үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгч ийн хариуцагч д холбогдуулан гаргасан 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч ийн хариуцагч д холбогдох 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН