Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 06

 

                                             

 

 

 

 

 

2019          12           23                                     2019/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          Улсын яллагч А.Ариунаа,

          Хохирогч Б.Батгэрэл, Г.Мөнх-Эрдэнэ, Ш.Саруулбат, Б.Уянга, Ч.Шүрхүү,

          Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ангийн 3 дахь хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бэд холбогдох 1906 01882 2244 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Галуут суманд 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 700 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил, 08 cap, 24 хоногийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/1947 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09
дүгээр сарын 17-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18/2643 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, Б овогт Вгийн Б /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

В.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр:

1. ХААН банкны 5925275414 тоот өөрийн дансаар Ш.Цоожоос 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 516 байранд байхад нь 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

2. Б.Уянгаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхонд байхад нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2.480.000 төгрөг нийт 14.480.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

3. Г.Мөнх-Эрдэнээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 41 дүгээр байрны 2-18 тоот гэртээ байхад нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.240.000 төгрөг нийт 4.740.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

4. Ш.Саруулбатаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 516 байранд байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.250.000 төгрөг нийт 7.250.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

5. Б.Сайханчимэгээс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1135б тоот гэртээ байхад нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.240.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

6. С.Оюунгэрэлээс Дорноговь аймгийн Замын үүд сумын 2 дугаар баг, Моби 1-44 тоот гэртээ байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.250.000 төгрөг нийт 4.250.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

7. Н.Бадамрагчаагаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3.800.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамжны 345-б тоот гэртээ байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 90.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

8. Ч.Шүрхүүгээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 240.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

9. Б.Батгэрэлээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Одод төвд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2.480.000 төгрөгийг дансаар авч нийт 14.480.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 71.920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “Энэ хүнийг манай эгч таньдаг, эгчтэй цуг ажилладаг байсан. Тэгээд эгч гадагшаа явуулах таньдаг хүн байна гэсэн, би эхлээд 12.000.000 төгрөг өгсөн, дараа нь “виз гарсан, одоо визнийхээ мөнгийг өгчих” гэхээр нь визний мөнгө өгсөн. Би одоо 14.480.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2018 оны 07 сард жуулчны баазад менежер хийж байх үедээ энэ хүнтэй анх танилцсан. Миний В.Бэд ганц итгэсэн шалтгаан бол өөрөө хэлний төв ажиллуулдаг байсан. Энэ хүний надад хэлж, ярьж байсан зүйлийг нь бодохоор хүний толгойг эргүүлэх, мунхруулах ярианы чадвартаа сайн юм уу гэж л ойлгож байна.  Намайг тэнд очих үед 2-3 Солонгос хүмүүс ирж уулзаж байсан. В.Б нь “виз гаргахад 6.000.000 төгрөг шаардлагатай” гэж байсан. Би “надад байгаа нь 3.000.000 төгрөг байна” гэж хэлсэн, тэгсэн “байгаагаа өгчих эгч нь ямар ч байсан үлдэгдлийг нь зохицуулаад өгчихье” гэж хэлсэн. Сүүлд нь “виз чинь гарчихсан, одоо тийзнийхээ мөнгийг шилжүүлчих, тийз чинь л гарчихвал ямар ч асуудалгүй” гэж хэлсэн, тэгээд нэг хэсэг сураггүй болсон. Би В.Бэд мөнгө өгөхдөө өөрийнх нь талаар судлаагүй энэ миний буруу, В.Б надад хохирол нөхөн төлөөгүй. Би В.Бээс4.740.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Саруулбатын өгсөн: “Манай эгчийн сургалтын багш нь байсан. Манай эгч “ийм юм байна найдвартай, одоо 12 сард эхний хэдэн хүн гарах гэж байгаа гэнэ, 24-нд мөнгөө өгчих юм бол найдвартай гэж байна” гэсэн. Тэгээд би эхний удаа 3.000.000 өгсөн, дараа нь “тийз захиалахгүй бол болохгүй байна” гээд 2.000.000 төгрөг, сүүлд нь “тийзний мөнгө нь 1.250.000 төгрөг байдаг” гэхээр нь өгсөн. Тэгээд явах хугацаа нь болсон, залгахаар утсаа авахгүй, би эгчээс “юу болж байна” гэж асуухаар “одоо удахгүй гэнэ, хүлээж бай гэнэ” гээд л тэгдэг байсан. Тэгж явсаар байгаад 3 сар болсон, би сургалтын төв дээр нь уулзах гэж очоод ийм зүйл болсон гэж сонссон. Би 3 сард цагдаагийн байгууллагад хандсан. Би 7.250.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уянгын өгсөн: “Би зөвлөгөө авах маягаар анх асууж танилцсан. Би өмнө Солонгост амьдарч байгаад Монголд ирсэн, дахиад Солонгос явах гээд хөөцөлдсөн, виз гараагүй байсан болохоор энэ хүнийг танил талаараа дамжуулаад виз гаргаад өгч магадгүй гэж бодоод мөнгө өгсөн. “Чи элчин дээр очоод одоо Солонгос руу дахиж гарч болно гэсэн бичиг аваад хүрээд ирээ, тэгвэл би хөдөлмөрийн гэрээгээр чинь явуулж өгч болно” гэсэн. Би элчин дээрээс очиж “Солонгос руу гарахад хориг тависан зүйл байхгүй” гэсэн бичиг аваад В.Бэд өгсөн. Надад “1 хүний 6.000.000 төгрөг, чи нөхөртэйгөө нийлээд 12.000.000 төгрөг болох юм байна” гэсэн. Би анхны уулзсан цагаасаа бичлэг хийж байсан. Анх ахаараа дамжуулж 12.000.000 төгрөг данс руу нь явуулсан. Тэгээд 20-нд очоод “юу болсон бэ” гэж асуусан чинь “виз чинь гарчихсан байгаа, одоо 26-ны билет захиалчих юм бол чи шууд ниснэ” ухааны юм яриад 2.480.000 төгрөг авсан. Тэгээд “01 дүгээр сарын 26-нд ниснэ” гэсэн болохоор өмнөх өдөр нь ажил дээр нь очсон хаалттай байсан. Маргааш нь ажил дээр нь очсон өөрөө байсан, “эгчийгээ уучлаарай та хоёрын материалыг Солонгос хүмүүстээ өгсөн чинь согтуу явж байгаад хаячихсан байна” гэж хэлсэн. Би 14.480.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Шүрхүүгийн өгсөн: “Би танилаараа дамжуулж энэ хүний сургалтын төв дээр нь очин уулзаж байсан. Солонгос улс руу 3 жилийн хугацаагаар гаргаж өгнө гэсэн. Би ээжтэйгээ хамт очиж уулзаад 7.000.000 төгрөг өгсөн. Тэгээд “сүүлийн хугацаа 03 дугаар сарын 01-ний өдөр чи явна шүү” гэж хэлсэн, сүүлд нь 240.000 төгрөг өгсөн.  Би мөнгө төгрөгөө авъя гэхээр “би чамтай бол харьцахгүй, би чиний мөнгийг буцааж өгч чадахгүй, би шорондоо суугаад шоронгийнхоо цалингаар хохирлоо барагдуулна” гэж хэлдэг байсан. Би 7.240.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Иргэн Ш.Цоожийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Цоожийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр арын 23-нд түүн рүү Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 516 байранд ах Ванягийн гэрт байхдаа түүний ХААН банкны 5925275414 данс руу дүү Ш.Саруулбатын данснаас нийт 3 сая төгрөг шилжүүлсэн юм. В.Б мөнгөө дандаа данс руу шилжүүлчих гэж хэлж байсан, 7.250.000 төгрөгийг надтай хувааж өгч авалцахаар тохирсон байсан болохоор би үлдэгдэл 2 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 03-нд өөрийнхөө ХААН банкны 5376204896 дансаар В.Бийн данс руу шилжүүлсэн юм... Ингээд В.Б “БНСУ-руу гэрээгээр Солонгос хэлний шалгалт өгөхгүйгээр явуулах хүмүүсийн дунд оруулаад явуулж өгнө” гээд мөнгө авсан мөртлөө “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 07:45 цагт нисэхээр болсон, юмаа бэлдээрэй” гэж хэлээд “2019 оны 03 дугаар сарын 06-нд нисэхээр боллоо” гэж худлаа хэлж байсан, ингээд уулзъя гэхээр цагдаа дээр байна, аяндаа цагдаа дээр очоод уулзалдах байх гээд уулзахгүй байгаа, түүний ажиллуулж байсан сургалтын төв нь ажиллахаа байсан...” гэх мэдүүлэг /хх.1.10-11/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны
дэлгэрэнгүй хуулга /хх.1.22-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед манай сургалтын төвийн объектийн түрээсийн мөнгө болон багш ажилчдын цалин мөнгө гэх мэт их мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд би хүмүүсийг “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж өгнө гэж 3 сарын хугацаагаар явуулахад 6.000.000 төгрөгний барьцаа, дээр нь онгоцны зардал 1.240.000 төгрөг хэрэгтэй болно, бичиг баримтаа бүрдүүлээд ир” гэж хэлж байсан. Би тухайн хүмүүсийн материалыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлээгүй ба Хан Мон сургалтын төвийн ажилд, багш нарын цалин, түрээс зэрэг хувийн хэрэгцээнд ашигласан. Би хүмүүсийн мөнгийг өөрийн 5925275414 тоот дансаар дамжуулан мөнгө авч байсан..." гэх мэдүүлэг /хх.1.39-40/,

Дүүргийн прокурорын газруудад хүргүүлсэн албан бичиг болон уг албан бичгийн дагуу ирүүлсэн албан бичгүүд /хх.1.50-55/,

Төв орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга нарт хүргүүлсэн албан бичиг болон уг албан бичгийн дагуу ирүүлсэн албан бичгүүд /хх.1.56-66/,

          Иргэн Б.Уянгын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уянгын өгсөн: “... Ингээд Б надад “гэрээгээр хүн гаргадаг, хөдөлмөрийн яаманд таньдаг нэг хүнийг 6.000.000 төгрөг зуучлаж гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэрний дараа би дахин ирж уулзахад “гэрээ хийчих юм бол 01 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлээр явна” гэж хэлж байсан. Тэгээд би нөхрийн хамт явах гээд гэрээгээ хийгээд 12.000.000 төгрөгийг өөрийн ах Анхбаяраас зээлээд ах өөрийн данснаасаа Бийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд материал өгч хүлээгээд байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үед Б над руу яриад “виз гарсан, онгоцны мөнгө 2.480.000 төгрөгийг шилжүүл” гэж хэлэхээр нь би ах Анхбаярт хэлж дахин уг мөнгийг зээлээд Бийн данс руу шилжүүлсэн... Тэгээд маргааш нь би нөхөртэйгээ цуг Бийн ажил дээр очиж уулзахад баахан худлаа үнэн юм яриад байхаар нь би “за нотариат ороод гэрээ хийе” гэж хэлээд Бтэй гэрээ хийсэн... Би ах Анхбаяраас зээлж авсан мөнгө юм. Би энэ мөнгийг захиран зарцуулах эрхтэй учир Бэд шилжүүлсэн юм... Надад ямар ч хохирлын мөнгө төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх.1.85-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн: “... Миний дүү Уянга нь нөхөр Баасанжаргалын хамт “Хан мон” сургалтын төвийн захирал В.Б гэх хүнээр Солонгос улсын виз гаргуулахаар 15.000.000 төгрөг өгч залилуулсан байна... ХААН банкны 50999909015 дугаарын данснаас Б гэх хүний 5925275414 дугаарын данс руу 2.480.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.107/,

          Иргэн Г.Мөнх-Эрдэнийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.94/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Ингээд би тухайн үед Солонгос явах гээд материалаа бүрдүүлээд явж байхад Б мэдээд “би найдвартай гаргаж өгнө, чи яаралтай мөнгөө өгчих” гэж хэлээд байхаар нь би “энэ чинь бас Солонгос хүмүүсийн аялал зуучлалын компанид ажилладаг, өөрөө бас Солонгос хэлний сургалтын төвтэй юм чинь найдвартай байх” гэж бодоод уг хүнд 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн... Ингээд надад “виз гарсан, тийзний мөнгөө яаралтай шилжүүл, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ниснэ” гэж хэлээд 4-5 хоног залгаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.240.000 төгрөгийг авсан... Ингээд сүүлд захиралтай нь уулзахад “наад хүн чинь залилан хийгээд цагдаа дээр шалгагдаж байгаа би хүртэл залилуулсан” гэж хэлсэн... Нийт 4.740.000 төгрөгийн хохирол учирсан. Надад ямар ч хохирлын мөнгө төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.103-104/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.123-129/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.140-144/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өсгөн: “... Тэгээд би хэсэг хугацааны дараа дахин холбогдоод “Солонгос улс руу гэрээгээр явах боломж байна, 1 хүний 6 сая төгрөг гэж байна, бичиг баримтаа аваад ирвэл гарах боломж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Уянга нөхрийн хамт ирж уулзаад миний өөрийн ХААН банкны данс руу 12.000.000 сая төгрөгийг бичиг баримтын хамт авчирч өгсөн. Тэр мөнгийг нь сургалтын төвийн түрээс багш нарын цалин бусад зүйлд зарцуулаад дуусгачихсан... Тэгээд сургалтанд сууж байхдаа Мөнх-Эрдэнэ нь “Солонгос явах боломж байна уу” гэхээр нь би “бичиг баримтаа 6 сая төгрөгтэй өгчихвөл гэрээгээр гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ нь “6 сая төгрөг байхгүй, бэлэн 3 сая төгрөг байна” гэхээр нь би 3 сая төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар авсан. Би Мөнх-Эрдэнээс авсан мөнгө сургалтын төвийн түрээс багш нарын цалин зэрэг зүйлд зарцуулаад дуусгачихсан..." гэх мэдүүлэг /хх.1.172/,

          Иргэн Ш.Саруулбатын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Саруулбатын өгсөн: “... В.Б гэдэг хүн нь манай төрсөн эгч Ш.Цоожийн хэлний сургалтын төвийн багш юмаа. Манай эгч Ш.Цоож нь Солонгос хэлний сургалтанд сууж байхад нь багш болох В.Б нь “гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгье, дүүтэйгээ цуг мөнгөө өгчих” гэж хэлсэн, тэгээд 2018 оны 11 cap 12 дугаар саруудад мөнгөө шилжүүлсэн... Одоо хохирол мөнгөө олж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.1.188/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Цоожийн өгсөн: “... Миний дүү В.Бийн царайг огт харж байгаагүй, би төрсөн дүү Ш.Саруулбат В.Бийн талаар түүнийг БНСУ-руу асуудалгүй гаргаад өгнө гэж байгаа талаар хэлэхэд манай дүү В.Бийн дугаарыг өгөөд В.Бэд Ш.Саруулбат миний дүү явмаар байна гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.190/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.225-229/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Ш.Саруулбат нь Ш.Цоожийн төрсөн дүү юм... Оюунгэрэл, Ш.Саруулбат, Ш.Цоож нараас” Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар виз гаргаж өгнө” гэж хэлээд Ш.Саруулбатаас тэр гурвын мөнгө болох нийт 7.250.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.238/,

          Иргэн Б.Сайханчимэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайханчимэгийн өгсөн: “... Б захирал “би ер нь манай сургалтын хүн Солонгос улс руу хүн гаргаж байсан. 2018 оны 10 дугаар сарын үед манай хоёр шавь Солонгос улс явсан, би тэр хоёрыг гаргаж өгсөн байгаа. Ер нь гэрээний ажилчин шиг гаргаж өгнө, очоод ажиллах газар үйлдвэр нь бэлэн захирлыг нь танина, виз 100 хувь найдвартай гаргаж өгнө, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрээний хүмүүс явна, тэд нартай хамт гаргаад өгч болно, гэж хэлсэн юм... Түүнээс хойш Бтэй утсаар ярьж “мөнгө төгрөгөө буцааж авмаар байна” гэж удаа дараа ярьсан юм. Тэгээд Б “удахгүй мөнгө төгрөгийг чинь өгнө” гэж ярьсаар байгаад 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний 5042335396 дугаар данс руу 3.000.000 төгрөг буцааж шилжүүлсэн юм... Би Бэд 7.240.000 төгрөг өгсөн бөгөөд буцааж 3.000.000 төгрөг авсан одоо 4.240.000 төгрөг авах ёстой, би тэр мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.2.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхцацралын өгсөн: “... Би тэгээд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б эгчийн нээж байгаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гранд плаза төвийн замын эсрэг талын Одод төвийн 5 давхарын 504 тоотод байрлах Хан мон гэх нэртэй боловсролын төвд очсон юм. Би тухайн өдрөөс эхлэн тэр боловсролын төвд менежерээр ажилд орсон юм... 2018 оны 11 дүгээр сарын үед манай Солонгос хэлний сургалтын төвд сурч байсан Сайханчимэг гэх эмэгтэй надаас “Солонгос улс гарах виз гаргаж өгөх хүн байна уу” гэж асууж байсан юм. Тэгээд Сайханчимэг өөрөө манай захирал Бтэй уулзсан байх өөр болсон зүйлийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.20/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.62-63/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед надад мөнгө төгрөгийн хэрэг болж байрны түрээс багш нарын цалинд мөнгө хэрэг болж Сайханчимэгийг эхний ээлжний 6.000.000 төгрөгөө бичиг баримттайгаар аваад ир гэж хэлэхэд Сайханчимэг 2018 оны 12 дугаар сарын дундуур байх миний ХААН банкны 5925275414 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн үед Сайханчимэгийн визыг гаргаж өгөх талаар хөөцөлдсөн зүйл байхгүй. Мөнгийг нь сургалтын төвийн түрээс багш нарын цалин зэрэгт зарцуулж дууссан юм. Тэгээд түүний дараа дахин мөнгөний хэрэг гараад Сайханчимэгээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “виз гарсан, тийзний мөнгө хэрэгтэй байна, мөнгө явуул” гэж хэлсэн чинь Сайханчимэг миний 5925275414 дугаарын данс руу 1.240.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Би тэр мөнгийг нь мөн адил өөрийн хэрэгцээнд зарцуулсан юм. Удалгүй Сайханчимэг “мөнгө төгрөгөө буцааж авмаар байна, мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сайханчимэгийн өгсөн ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг буцааж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.2.24-25/,

          Иргэн С.Оюунгэрэлийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.84/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунгэрэлийн өгсөн: “... Улаанбаатар хотод ирээд В.Б багштай уулзаад нийт 6 сая төгрөг ажлын хөлс гэж өгөөд 1.250.000 төгрөг тийзний мөнгө” гэхээр нь зөвшөөрсөн, ингээд В.Б гэрээ байгуулна гэж байгаад гэрээ байгуулаагүй юм... Би В.Б рүү 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүний ХААН банкны 5925275414 данс руу нийт 3 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөн данс руу нь 1.250.000 төгрөг нийт 4.250.000 төгрөгийг В.Б рүү Дорноговь аймаг Замын-Үүд суманд байх гэрээсээ мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.86-87/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.22-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Энэ хэрэг дээр С.Оюунгэрэл, Ш.Цоож гэх 2 хүн над дээр ирээд “Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулъя” гэж хэлж байсан ба “багшаа надад байгаа нь л нийт 6.000.000 төгрөг байна, өөр мөнгө зээлэх боломжгүй, очиж ажиллаад цалингаасаа үлдэгдэл мөнгөө өгье” гэж хэлж байсан, тэгээд миний ХААН банкны 5925275414 тоот данс руу тус бүрдээ 3.000.000 төгрөг, дараа нь мөн адил тус бүрдээ 1.250.000 төгрөг шилжүүлсэн... Би хүмүүсээс авсан мөнгөө Хан Мон сургалтын төвийн түрээс, багш, ажилчидын цалин мөн хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан...” гэх мэдүүлэг /хх.2.100-101/,

          Иргэн Н.Бадамрагчаагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.120/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бадамрагчаагийн өгсөн: “... Намайг очиход В.Б өөрийгөө БНСУ-д 20 гаруй жил байсан, Солонгос нөхөртэй гэж байсан... Тэгж уулзсаны дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Содон хорооллын ХААН банкны салбараас 5925275414 гэсэн дугаарын данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь он гарсны дараа над руу утасдаад “үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ? Яаралтай өгөх хэрэгтэй байна, ажил цуглахаар Элчин рүү материал өгөх гээд байна, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр явна” гэж хэлсэн юм... Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад үлдэгдэл 3.000.000 төгрөг гэртээ байхдаа мобайл банкаар явуулсан юм. Манай эхнэр Энхэрмаа 440.000 төгрөг дансаар мобайлдаж шилжүүлж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.124/,

          Хохирогч Н.Бадамрагчаагаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх.2.134-135/,

          В.Бийн Хаан банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.122-129/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би Бадамрагчаагийн материалыг урьдчилгаа мөнгөтэй нь авсан юм. Одоо хэдэн төгрөг авсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.164/,

          Иргэн Ч.Шүрхүүгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Шүрхүүгийн өгсөн: “... Ингээд би Бтэй танилцаж хэрхэн Солонгос улс руу явах талаар ярилцсан чинь “3 жилийн гэрээтэй Солонгос улс руу гаргана” гэсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бийн 5925275414 тоот данс руу 7.000.000 сая төгрөгийг данс руу шилжүүлсэн. 240.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн юм. Б нь тухайн үедээ надад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ниснэ хувийн бэлтгэлээ хангаарай гэсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болоод Бийн 88272900 дугаарын утас руу нь залгасан боловч утсаа авахгүй сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон. Үүнээс хойш одоог хүртэл уулзалдаж чадаагүй юм... Гомдолтой байна. 7.240.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.188/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... Манай эхнэр Эрдэнэбуянгийн төрсөн эгчийн танил болох Б гэх эмэгтэйтээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчимд танилцсан бөгөөд “Солонгос улсын виз гаргана” гэсэн юм. Ингээд эхнэр Эрдэнэбуян бид 2 хамт Солонгос явна гээд нийтдээ 12.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар 26-ны өдөр гэхэд виз чинь гарчихна гэж байсан. Мөн тийзний буюу нислэгийн мөнгө гэж 2.480.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5925275414 тоот дансаар авсан. Ингээд би Б гэх эмэгтэйд 14.480.000 төгрөгийг өгч залилуулж хохироод байна... 14.480.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.194/,

          Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх.2.214-216/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.122-129/,

          В.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.1.196, 215-224/,

          “Хан мон эдүкейшн” ХХК-й хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
гэрчилгээний хуулбар /хх.1.17/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

В.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр:

1. ХААН банкны 5925275414 тоот өөрийн дансаар Ш.Цоожоос 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 516 байранд байхад нь 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

2. Б.Уянгаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхонд байхад нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2.480.000 төгрөг нийт 14.480.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

3. Г.Мөнх-Эрдэнээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 41 дүгээр байрны 2-18 тоот гэртээ байхад нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.240.000 төгрөг нийт 4.740.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

4. Ш.Саруулбатаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 516 байранд байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.250.000 төгрөг нийт 7.250.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

5. Б.Сайханчимэгээс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1135б тоот гэртээ байхад нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.240.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

6. С.Оюунгэрэлээс Дорноговь аймгийн Замын үүд сумын 2 дугаар баг, Моби 1-44 тоот гэртээ байхад нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.250.000 төгрөг нийт 4.250.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

7. Н.Бадамрагчаагаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3.800.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 20 дугаар гудамжны 345-б тоот гэртээ байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 90.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

8. Ч.Шүрхүүгээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 240.000 төгрөг нийт 7.240.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан,

9. Б.Батгэрэлээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Одод төвд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2.480.000 төгрөгийг дансаар авч нийт 14.480.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 71.920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:      

Иргэн Ш.Цоожийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Цоожийн өгсөн: “... түүний ХААН банкны 5925275414 данс руу дүү Ш.Саруулбатын данснаас нийт 3 сая төгрөг шилжүүлсэн юм. В.Б мөнгөө дандаа данс руу шилжүүлчих гэж хэлж байсан, 7.250.000 төгрөгийг надтай хувааж өгч авалцахаар тохирсон байсан болохоор би үлдэгдэл 2 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 03-нд өөрийнхөө ХААН банкны 5376204896 дансаар В.Бийн данс руу шилжүүлсэн юм... Ингээд В.Б “БНСУ-руу гэрээгээр Солонгос хэлний шалгалт өгөхгүйгээр явуулах хүмүүсийн дунд оруулаад явуулж өгнө” гээд мөнгө авсан мөртлөө “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 07:45 цагт нисэхээр болсон, юмаа бэлдээрэй” гэж хэлээд “2019 оны 03 дугаар сарын 06-нд нисэхээр боллоо” гэж худлаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.10-11/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны
дэлгэрэнгүй хуулга /хх.1.22-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед манай сургалтын төвийн объектийн түрээсийн мөнгө болон багш ажилчдын цалин мөнгө гэх мэт их мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд би хүмүүсийг “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж өгнө гэж 3 сарын хугацаагаар явуулахад 6.000.000 төгрөгний барьцаа, дээр нь онгоцны зардал 1.240.000 төгрөг хэрэгтэй болно, бичиг баримтаа бүрдүүлээд ир” гэж хэлж байсан. Би тухайн хүмүүсийн материалыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлээгүй ба Хан Мон сургалтын төвийн ажилд, багш нарын цалин, түрээс зэрэг хувийн хэрэгцээнд ашигласан. Би хүмүүсийн мөнгийг өөрийн 5925275414 тоот дансаар дамжуулан мөнгө авч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.39-40/,

          Иргэн Б.Уянгын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уянгын өгсөн: “... Ингээд Б надад “гэрээгээр хүн гаргадаг, хөдөлмөрийн яаманд таньдаг нэг хүнийг 6.000.000 төгрөг зуучлаж гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэрний дараа би дахин ирж уулзахад “гэрээ хийчих юм бол 01 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлээр явна” гэж хэлж байсан. Тэгээд би нөхрийн хамт явах гээд гэрээгээ хийгээд 12.000.000 төгрөгийг өөрийн ах Анхбаяраас зээлээд ах өөрийн данснаасаа Бийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд материал өгч хүлээгээд байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үед Б над руу яриад “виз гарсан, онгоцны мөнгө 2.480.000 төгрөгийг шилжүүл” гэж хэлэхээр нь би ах Анхбаярт хэлж дахин уг мөнгийг зээлээд Бийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх.1.85-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн: “... Миний дүү Уянга нь нөхөр Баасанжаргалын хамт Хан мон сургалтын төвийн захирал В.Б гэх хүнээр Солонгос улсын виз гаргуулахаар 15.000.000 төгрөг өгч залилуулсан байна... ХААН банкны 50999909015 дугаарын данснаас Б гэх хүний 5925275414 дугаарын данс руу 2.480.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.107/,

          Иргэн Г.Мөнх-Эрдэнийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.94/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Ингээд би тухайн үед Солонгос явах гээд материалаа бүрдүүлээд явж байхад Б мэдээд “би найдвартай гаргаж өгнө, чи яаралтай мөнгөө өгчих” гэж хэлээд байхаар нь би “энэ чинь бас Солонгос хүмүүсийн аялал зуучлалын компанид ажилладаг, өөрөө бас Солонгос хэлний сургалтын төвтэй юм чинь найдвартай байх” гэж бодоод уг хүнд 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн... Ингээд надад “виз гарсан, тийзний мөнгөө яаралтай шилжүүл, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ниснэ” гэж хэлээд 4-5 хоног залгаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.240.000 төгрөгийг авсан... Ингээд сүүлд захиралтай нь уулзахад “наад хүн чинь залилан хийгээд цагдаа дээр шалгагдаж байгаа би хүртэл залилуулсан” гэж хэлсэн... Нийт 4.740.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.1.103-104/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.123-129/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.140-144/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өсгөн: “... Тэгээд би хэсэг хугацааны дараа дахин холбогдоод “Солонгос улс руу гэрээгээр явах боломж байна, 1 хүний 6 сая төгрөг гэж байна, бичиг баримтаа аваад ирвэл гарах боломж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Уянга нөхрийн хамт ирж уулзаад миний өөрийн ХААН банкны данс руу 12.000.000 сая төгрөгийг бичиг баримтын хамт авчирч өгсөн. Тэр мөнгийг нь сургалтын төвийн түрээс багш нарын цалин бусад зүйлд зарцуулаад дуусгачихсан... Тэгээд сургалтанд сууж байхдаа Мөнх-Эрдэнэ нь “Солонгос явах боломж байна уу” гэхээр нь би “бичиг баримтаа 6 сая төгрөгтэй өгчихвөл гэрээгээр гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ нь “6 сая төгрөг байхгүй, бэлэн 3 сая төгрөг байна” гэхээр нь би 3 сая төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар авсан. Би Мөнх-Эрдэнээс авсан мөнгө сургалтын төвийн түрээс багш нарын цалин зэрэг зүйлд зарцуулаад дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх.1.172/,

          Иргэн Ш.Саруулбатын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.1.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Саруулбатын өгсөн: “... Манай эгч Ш.Цоож нь Солонгос хэлний сургалтанд сууж байхад нь багш болох В.Б нь “гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгье, дүүтэйгээ цуг мөнгөө өгчих” гэж хэлсэн, тэгээд 2018 оны 11 cap 12 дугаар саруудад мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.188/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Цоожийн өгсөн: “... би төрсөн дүү Ш.Саруулбат В.Бийн талаар түүнийг БНСУ-руу асуудалгүй гаргаад өгнө гэж байгаа талаар хэлэхэд манай дүү В.Бийн дугаарыг өгөөд В.Бэд Ш.Саруулбат миний дүү явмаар байна гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.190/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.225-229/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Оюунгэрэл, Ш.Саруулбат, Ш.Цоож нараас” Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар виз гаргаж өгнө” гэж хэлээд Ш.Саруулбатаас тэр гурвын мөнгө болох нийт 7.250.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.238/,

          Иргэн Б.Сайханчимэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайханчимэгийн өгсөн: “... Б захирал “би ер нь манай сургалтын хүн Солонгос улс руу хүн гаргаж байсан. 2018 оны 10 дугаар сарын үед манай хоёр шавь Солонгос улс явсан, би тэр хоёрыг гаргаж өгсөн байгаа. Ер нь гэрээний ажилчин шиг гаргаж өгнө, очоод ажиллах газар үйлдвэр нь бэлэн захирлыг нь танина, виз 100 хувь найдвартай гаргаж өгнө, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрээний хүмүүс явна, тэд нартай хамт гаргаад өгч болно, гэж хэлсэн юм... Түүнээс хойш Бтэй утсаар ярьж “мөнгө төгрөгөө буцааж авмаар байна” гэж удаа дараа ярьсан юм. Тэгээд Б “удахгүй мөнгө төгрөгийг чинь өгнө” гэж ярьсаар байгаад 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний 5042335396 дугаар данс руу 3.000.000 төгрөг буцааж шилжүүлсэн юм... Би Бэд 7.240.000 төгрөг өгсөн бөгөөд буцааж 3.000.000 төгрөг авсан одоо 4.240.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /хх.2.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхцацралын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын үед манай Солонгос хэлний сургалтын төвд сурч байсан Сайханчимэг гэх эмэгтэй надаас “Солонгос улс гарах виз гаргаж өгөх хүн байна уу” гэж асууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.20/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.62-63/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед надад мөнгө төгрөгийн хэрэг болж байрны түрээс багш нарын цалинд мөнгө хэрэг болж Сайханчимэгийг эхний ээлжний 6.000.000 төгрөгөө бичиг баримттайгаар аваад ир гэж хэлэхэд Сайханчимэг 2018 оны 12 дугаар сарын дундуур байх миний ХААН банкны 5925275414 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн үед Сайханчимэгийн визыг гаргаж өгөх талаар хөөцөлдсөн зүйл байхгүй. Мөнгийг нь сургалтын төвийн түрээс багш нарын цалин зэрэгт зарцуулж дууссан юм. Тэгээд түүний дараа дахин мөнгөний хэрэг гараад Сайханчимэгээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “виз гарсан, тийзний мөнгө хэрэгтэй байна, мөнгө явуул” гэж хэлсэн чинь Сайханчимэг миний 5925275414 дугаарын данс руу 1.240.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Би тэр мөнгийг нь мөн адил өөрийн хэрэгцээнд зарцуулсан юм. Удалгүй Сайханчимэг “мөнгө төгрөгөө буцааж авмаар байна, мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сайханчимэгийн өгсөн ХААН банкны данс руу 3.000.000 төгрөг буцааж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.2.24-25/,

          Иргэн С.Оюунгэрэлийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.84/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунгэрэлийн өгсөн: “... Улаанбаатар хотод ирээд В.Б багштай уулзаад нийт 6 сая төгрөг ажлын хөлс гэж өгөөд 1.250.000 төгрөг тийзний мөнгө гэхээр нь зөвшөөрсөн... Би В.Б рүү 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүний ХААН банкны 5925275414 данс руу нийт 3 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөн данс руу нь 1.250.000 төгрөг нийт 4.250.000 төгрөгийг В.Б рүү Дорноговь аймаг Замын-Үүд суманд байх гэрээсээ мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.86-87/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.22-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Энэ хэрэг дээр С.Оюунгэрэл, Ш.Цоож гэх 2 хүн над дээр ирээд “Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулъя” гэж хэлж байсан ба “багшаа надад байгаа нь л нийт 6.000.000 төгрөг байна, өөр мөнгө зээлэх боломжгүй, очиж ажиллаад цалингаасаа үлдэгдэл мөнгөө өгье” гэж хэлж байсан, тэгээд миний ХААН банкны 5925275414 тоот данс руу тус бүрдээ 3.000.000 төгрөг, дараа нь мөн адил тус бүрдээ 1.250.000 төгрөг шилжүүлсэн... Би хүмүүсээс авсан мөнгөө Хан Мон сургалтын төвийн түрээс, багш, ажилчидын цалин мөн хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан...” гэх мэдүүлэг /хх.2.100-101/,

          Иргэн Н.Бадамрагчаагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.120/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бадамрагчаагийн өгсөн: “... Намайг очиход В.Б өөрийгөө БНСУ-д 20 гаруй жил байсан, Солонгос нөхөртэй гэж байсан... Тэгж уулзсаны дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Содон хорооллын ХААН банкны салбараас 5925275414 гэсэн дугаарын данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь он гарсны дараа над руу утасдаад “үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ? Яаралтай өгөх хэрэгтэй байна, ажил цуглахаар Элчин рүү материал өгөх гээд байна, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр явна” гэж хэлсэн юм... Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад үлдэгдэл 3.000.000 төгрөг гэртээ байхдаа мобайл банкаар явуулсан юм. Манай эхнэр Энхэрмаа 440.000 төгрөг дансаар мобайлдаж шилжүүлж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.124/,

          Хохирогч Н.Бадамрагчаагаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх.2.134-135/,

          В.Бийн Хаан банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.122-129/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би Бадамрагчаагийн материалыг урьдчилгаа мөнгөтэй нь авсан юм. Одоо хэдэн төгрөг авснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.164/,

          Иргэн Ч.Шүрхүүгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.2.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Шүрхүүгийн өгсөн: “... Ингээд би Бтэй танилцаж хэрхэн Солонгос улс руу явах талаар ярилцсан чинь “3 жилийн гэрээтэй Солонгос улс руу гаргана” гэсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бийн 5925275414 тоот данс руу 7.000.000 сая төгрөгийг данс руу шилжүүлсэн. 240.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн юм. Б нь тухайн үедээ надад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ниснэ хувийн бэлтгэлээ хангаарай гэсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болоод Бийн 88272900 дугаарын утас руу нь залгасан боловч утсаа авахгүй сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон. Үүнээс хойш одоог хүртэл уулзалдаж чадаагүй юм... Гомдолтой байна. 7.240.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.188/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... Манай эхнэр Эрдэнэбуянгийн төрсөн эгчийн танил болох Б гэх эмэгтэйтэй 2018 оны 12 дугаар сарын 20-ны орчимд танилцсан бөгөөд “Солонгос улсын виз гаргана” гэсэн юм. Ингээд эхнэр Эрдэнэбуян бид 2 хамт Солонгос явна гээд нийтдээ 12.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар 26-ны өдөр гэхэд виз чинь гарчихна гэж байсан. Мөн тийзний буюу нислэгийн мөнгө гэж 2.480.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5925275414 тоот дансаар авсан. Ингээд би Б гэх эмэгтэйд 14.480.000 төгрөгийг өгч залилуулж хохироод байна...” гэх мэдүүлэг /хх.2.194/,

          Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /хх.2.214-216/,

          В.Бийн ХААН банкны 5925275414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.122-129/,

          “Хан мон эдүкейшн” ХХК-й хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
гэрчилгээний хуулбар /хх.1.17/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батгэрэлийн өгсөн: “... би эхлээд 12.000.000 төгрөг өгсөн, дараа нь “виз гарсан, одоо визнийхээ мөнгийг өгчих” гэхээр нь визний мөнгө өгсөн. Би одоо 14.480.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... В.Б нь “виз гаргахад 6.000.000 төгрөг шаардлагатай” гэж байсан. Би “надад байгаа нь 3.000.000 төгрөг байна” гэж хэлсэн, тэгсэн “байгаагаа өгчих эгч нь ямар ч байсан үлдэгдлийг нь зохицуулаад өгчихье” гэж хэлсэн. Сүүлд нь “виз чинь гарчихсан, одоо тийзнийхээ мөнгийг шилжүүлчих, тийз чинь л гарчихвал ямар ч асуудалгүй” гэж хэлсэн... Би В.Бээс4.740.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Саруулбатын өгсөн: “... Манай эгч “ийм юм байна найдвартай, одоо 12 сард эхний хэдэн хүн гарах гэж байгаа гэнэ, 24-нд мөнгөө өгчих юм бол найдвартай гэж байна” гэсэн. Тэгээд би эхний удаа 3.000.000 өгсөн, дараа нь “тийз захиалахгүй бол болохгүй байна” гээд 2.000.000 төгрөг, сүүлд нь “тийзний мөнгө нь 1.250.000 төгрөг байдаг” гэхээр нь өгсөн... Би 7.250.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уянгын өгсөн: “... Надад “1 хүний 6.000.000 төгрөг, чи нөхөртэйгөө нийлээд 12.000.000 төгрөг болох юм байна” гэсэн. Би анхны уулзсан цагаасаа бичлэг хийж байсан. Анх ахаараа дамжуулж 12.000.000 төгрөг данс руу нь явуулсан. Тэгээд 20-нд очоод “юу болсон бэ” гэж асуусан чинь “виз чинь гарчихсан байгаа, одоо 26-ны билет захиалчих юм бол чи шууд ниснэ” ухааны юм яриад 2.480.000 төгрөг авсан. Тэгээд “01 дүгээр сарын 26-нд ниснэ” гэсэн болохоор өмнөх өдөр нь ажил дээр нь очсон хаалттай байсан. Маргааш нь ажил дээр нь очсон өөрөө байсан, “эгчийгээ уучлаарай та хоёрын материалыг Солонгос хүмүүстээ өгсөн чинь согтуу явж байгаад хаячихсан байна” гэж хэлсэн. Би 14.480.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Шүрхүүгийн өгсөн: “... Солонгос улс руу 3 жилийн хугацаагаар гаргаж өгнө гэсэн. Би ээжтэйгээ хамт очиж уулзаад 7.000.000 төгрөг өгсөн. Тэгээд “сүүлийн хугацаа 03 дугаар сарын 01-ний өдөр чи явна шүү” гэж хэлсэн, сүүлд нь 240.000 төгрөг өгсөн... Би 7.240.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ангийн 3 дахь хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт В.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч В.Бийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          В.Б нь хохирогч Б.Сайханчимэгт 3.000.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгчээс 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Цоожид, 14.480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад, 4.740.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнх-Эрдэнэд, 7.250.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Саруулбатад, 4.240.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайханчимэгт, 4.250.000 төгрөг гаргуулж хохирогч С.Оюунгэрэлд, 7.240.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бадамрагчаад, 7.240.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Шүрхүүд, 14.480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батгэрэлд тус тус олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          В.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ В.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн бололн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

В.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч В.Бэд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтооох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг урьд нь цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Вгийн Бийг “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В.Бэд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, В.Бэд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. В.Бэд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтооох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. В.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б Б.Сайханчимэгт 3.000.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бээс 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Цоожид, 14.480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад, 4.740.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнх-Эрдэнэд, 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Саруулбатад, 4.240.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сайханчимэгт, 4.250.000 төгрөг гаргуулж хохирогч С.Оюунгэрэлд, 7.240.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бадамрагчаад, 7.240.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Шүрхүүд, 14.480.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батгэрэлд тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР