Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 21

 

                                              

 

 

 

 

 

 2019          12           25                                    2019/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Э.Намуун,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.От холбогдох 1903 05957 0533 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймагт 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 1 дүгээр баг, Казармын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56 дугаар байрны 2 дугаар орцны 5 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 02-ны 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, О овогт Цын О /РД:.................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн урд замд “Тоёота марк-2” маркийн 93-93 CYA улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Пажеро” маркийн 78-08 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хьюндай Соната” маркийн 95-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөн зорчигч Г.Билэгдалайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.9-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Билэгдалайн өгсөн: “... Пажеро маркийн машинаа жолоодоод 23 цаг өнгөрч байх үед Асайт худалдааны төвийн урд замын 3 дугаар эгнээгээр явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан Соната маркийн машин огцом урдуур дарж орж ирээд манай найзын унаж явсан машинтай мөргөлдсөн. Тэгээд бид нар буугаад хоорондоо ярилцаж байхад 00 цаг 05 минутын орчим гэнэт Пажеро маркийн машины ар талд машины тоормозлосон чимээ гарахаар нь юу билээ гэж бодоод байж байтал гэнэт Пажеро маркийн машин мөргүүлээд зам дээр унахад миний зүүн талын хөлний тавхай хэсэг уг машины зүүн урд талын дугуйнд дайрагдаад тэр дугуй миний хөлний тавхайн дээр гараад зогссон. Би хөлөө татах гэсэн боловч дийлдэхгүй гарч ирэхгүй байхаар нь тусламж гуйхад тэнд байсан хүмүүс тусалж машиныг холдуулсан. Ингээд би машинд сууж байгаад мөргөсөн гэх машиныг харахад марк 2 маркийн машин зогсож байсан бөгөөд жолооч нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Нямбаатарын өгсөн: “... Асайт худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чигтэй явж байхад Соната маркийн машин нэгдүгээр эгнээнээс шууд миний урдуур дарж орж ирээд мөргөлдсөн. Тэгээд би жолоочтой уулзаад зорчих хэсэг дээр аваарын гэрлээ асаагаад зогсож байхад Марк 2 маркийн 93-93 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний Пажеро маркийн машины ар талаас ирээд мөргөсөн. Бид нар машины урд зогсож байсан учир манай найз Билэгдалайн хөлөн дээр машин мөргүүлээд зүүн урд талын дугуйгаараа гарсан байсан. Бид нар бөөнөөрөө машиныг өргөж байгаад Билэгдалайн хөлийг нь гаргаад би хойд талын марк 2 маркийн машин дээр очиход жолоочийн суудал дээр нэг ах ухаан алдсан байдалтай жолооны хүрдээ тэвэрсэн байдалтай байсан. Хажуу талын суудал дээр нь нэг ах байсан. Тэгээд би буцаад Билэгдалайг анхаарч байгаад буцаж машин дээр ирэхэд нөгөө жолооч болон зорчигч эрэгтэй хүмүүс байхгүй байсан. Тэр хавиар жолоочийг хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаатарын өгсөн: “... найзынхаа Соната маркийн 95-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажлын үүднээс хөдлөөд төв зам руу ороод 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү орж буцаж эргэх гэтэл 3 дугаар эгнээгээр явж байсан Пажеро маркийн машинтай мөргөлдсөн. Ингээд би машинаасаа буугаад харахад манай найзын машины зүүн урд талын крыло хонхойсон байсан. Нөгөө Пажеро маркийн машины баруун урд талын буфер
салаад унжсан, баруун урд талын их гэрэл хагарсан байсан. Ингээд уг Пажерог
жолоодоод явж байсан Г.Нямбаатар гэх залуу бууж ирээд хажууд нь зорчиж явсан
Г.Билэгдалай мөн жолоочийн нөгөө талын хаалгаар бууж ирсэн. Уг ослын талаар
бид нар ярилцаад машины урд зогсож байтал Чейзер маркийн машин ар талаас
маш хурдтай ирж Пажеро маркийн машины ар талаас мөргөсөн. Тэгтэл Пажеро
маркийн машин мөргүүлээд урагшлахдаа урд нь зогсож байсан бид хэдийг мөргөж
би ар талаараа зам дээр унаад босоод ирэхэд Билэгдалайн хөлөн дээр зүүн
талын урд дугуй гараад тэр хүүхэд хөлөө авч чадахгүй, хөл гэж хэлээд орилж
байхаар нь бид нар машиныг өргөж хөлийг нь гаргасан. Тэгээд нөгөө Чейзер
маркийн машин дээр очтол хэн ч байгаагүй тэнд хараад зогсож байсан хүмүүс
саарал цамцтай махлагдуу залуу биетэй, мөнгөн гинж зүүсэн залуу жолоочийн
араас буугаад зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтансүхийн өгсөн: “... машин хөдлөнгүүт унтаад өгсөн удалгүй машин мөргөлдөх чимээ гарахаар нь сэрээд харахад О байхгүй миний цээжний хэсэг өвдөж байхаар нь машинаас буугаад замын эсрэг тал руу явсан...” гэх мэдүүлэг /хх.50/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11997 дугаартай:

          “... 1. Г.Билэгдалайн биед зүүн тавхайн 4-р шивнүүр ясны хугарал тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.53/,

“Хас Үнэлгээ” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.26/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.48/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оын яллагдагчаар өгсөн: “... Би прокурорын 1906059570533 дугаартай тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх.92-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн урд замд “Тоёота марк-2” маркийн 93-93 CYA улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Пажеро” маркийн 78-08 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хьюндай Соната” маркийн 95-85 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөн зорчигч Г.Билэгдалайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.9-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Билэгдалайн өгсөн: “... Пажеро маркийн машин мөргүүлээд зам дээр унахад миний зүүн талын хөлний тавхай хэсэг уг машины зүүн урд талын дугуйнд дайрагдаад тэр дугуй миний хөлний тавхайн дээр гараад зогссон... Ингээд би машинд сууж байгаад мөргөсөн гэх машиныг харахад марк 2 маркийн машин зогсож байсан бөгөөд жолооч нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Нямбаатарын өгсөн: “... Тэгээд би жолоочтой уулзаад зорчих хэсэг дээр аваарын гэрлээ асаагаад зогсож байхад Марк 2 маркийн 93-93 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний Пажеро маркийн машины ар талаас ирээд мөргөсөн. Бид нар машины урд зогсож байсан учир манай найз Билэгдалайн хөлөн дээр машин мөргүүлээд зүүн урд талын дугуйгаараа гарсан байсан. Бид нар бөөнөөрөө машиныг өргөж байгаад Билэгдалайн хөлийг нь гаргаад би хойд талын марк 2 маркийн машин дээр очиход жолоочийн суудал дээр нэг ах ухаан алдсан байдалтай жолооны хүрдээ тэвэрсэн байдалтай байсан. Хажуу талын суудал дээр нь нэг ах байсан. Тэгээд би буцаад Билэгдалайг анхаарч байгаад буцаж машин дээр ирэхэд нөгөө жолооч болон зорчигч эрэгтэй хүмүүс байхгүй байсан. Тэр хавиар жолоочийг хайсан боловч олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаатарын өгсөн: “... Уг ослын талаар
бид нар ярилцаад машины урд зогсож байтал Чейзер маркийн машин ар талаас
маш хурдтай ирж Пажеро маркийн машины ар талаас мөргөсөн. Тэгтэл Пажеро
маркийн машин мөргүүлээд урагшлахдаа урд нь зогсож байсан бид хэдийг мөргөж
би ар талаараа зам дээр унаад босоод ирэхэд Билэгдалайн хөлөн дээр зүүн
талын урд дугуй гараад тэр хүүхэд хөлөө авч чадахгүй, хөл гэж хэлээд орилж
байхаар нь бид нар машиныг өргөж хөлийг нь гаргасан. Тэгээд нөгөө Чейзер
маркийн машин дээр очтол хэн ч байгаагүй тэнд хараад зогсож байсан хүмүүс
саарал цамцтай махлагдуу залуу биетэй, мөнгөн гинж зүүсэн залуу жолоочийн
араас буугаад зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтансүхийн өгсөн: “... машин мөргөлдөх чимээ гарахаар нь сэрээд харахад О байхгүй миний цээжний хэсэг өвдөж байхаар нь машинаас буугаад замын эсрэг тал руу явсан...” гэх мэдүүлэг /хх.50/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11997 дугаартай:

          “... 1. Г.Билэгдалайн биед зүүн тавхайн 4-р шивнүүр ясны хугарал тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.53/,

“Хас Үнэлгээ” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.26/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-й автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.48/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оын яллагдагчаар өгсөн: “... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх.92-93/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ц.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэжгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус ьус оногдуулж, тэдгээр ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Билэгдалай нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

   Ц.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Ц.О нь хохирогч Г.Билэгдалай, иргэний нэхэмжлэгч Г.Нямбаатар нарт тус бүр 500.000 төгрөг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Ц.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.От оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураан ирүүлсэн В, C, CE, D ангиллын автотээврийн хэрэгслийн жолоочийн 504916 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. О овогт Цын Оыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.От оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.От сануулсугай.

6. Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Билэгдалай, иргэний нэхэмжлэгч Г.Нямбаатар нарт тус бүр 500.000 төгрөг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хэрэгт хураан ирүүлсэн В, C, CE, D ангиллын автотээврийн хэрэгслийн жолоочийн 504916 дугаартай үнэмлэхийг Ц.От буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР