Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 68

 

                                             

 

 

 

 

 

2020        01          13                                       2020/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          Улсын яллагч Г.Батбаяр,

          Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Р.Булгамаа /ҮД:0618/, Д.Даваадорж /ҮД:2784/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох 1902 00485 0196 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 9 дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 225 дугаар байрны 54 тоотод түр оршин суух, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Ю овогт Дгийн Д /РД:.............../,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 34 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дий өгсөн: “Би тэр мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” гэдэг бодисыг Гантулга гээд таньдаг хүүхдээсээ авсан. Тухайн үед сонирхоод 2 найзтайгаа Сансарт хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзээд тэрнээсээ болоод цагдаад баригдсан. Би хэрэглэж үзэх үедээ ийм хор уршигтай зүйл гэдгийг мэдээгүй. Гантулга өөрөө тэр зүйлийг түүж ирсэн гээд надад өгсөн. Гантулгыг фэйсбүүк, дугаараар нь хайлгасан боловч олдоогүй. Намайг баригдсан гэдгийг хүнээс сонсоод надтай ерөөсөө уулзахгүй байсан. Би 11 дүгээр хороололд 2 дугаар сургуульд сурдаг байсан. Би Гантулгыг 11 дүгээр хороололд амьдардаг байхдаа мэддэг байсан. Тэгээд нүүгээд явсан. Би сансарт найзтайгаа уулзах гэж явж байгаад Гантулгатай таарсан. Тэгээд уулзаад юм яриад байж байсан чинь “Ийм өвсөнд явсан. Май энийг чамд” гээд надад хатчихсан гээд тасдаад өгсөн. Би тэрийг нь тэндээс авч яваад өмднийхөө халаасанд хийгээд гэртээ мартчихсан байсан. 2-3 хоногийн дараа би сансар руу найзуудтайгаа уулзахаар явахдаа тэр өмдийг өмсөж явсан. Тэгээд сонирхож үзээд 2 найзтайгаа “хэрэглэж үзэх үү” гээд хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзсэнийхээ дараа нь цагдаад баригдсан. Би тухайн үед энэ зүйлийг ийм хор хөнөөлтэй, ийм зүйл дагуулна гэдгийг мэдээгүй. Би энэ зүйлийг хэрэглэсэндээ маш их гэмшиж байна. Шүүгчээс хамгийн бага ялыг надад оногдуулж өгнө үү, би хурдан гэр бүл дээрээ очмоор байна гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

Хүний биед үзлэг хийсэн “... Д.Дий биед үзлэг эхлэхийн өмнө нь ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдсэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхөд, Д.Д нь “надад мансууруулах ургамал байгаа” гэж хэлээд өмдний хойд хэсгээс цагаан, саарал өнгөтэй гялгар ууттай ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг гаргаж өгсөн, мөн үүрч явсан цүнхнээс тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг тугалган цаас гаргаж өгснөөр гэснээр үзлэгийг эхлүүлэв. Гялгар ууттай ургамал мэт зүйл нь уутны хамт 34,6 грамм жинтэй байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.5-8/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Иргэн Дгийн Д ... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... гэж зааж байгаа нь ... сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.9-10/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрбатын өгсөн: “... би 2019 оны 06 сарын 08-ны өдөр Сансар түнэлийн урд байрладаг “Смарт” нэртэй писи тоглоомын газарт тоглох гэж очсон. Тэнд Дтэй тааралдсан... 23 дугаар байрны гадна саравчинд сууж байхдаа 2,5 литрийн пиво Д, Тэлмэн бид 3 хувааж уусан. Тэр үед Д “найзаа мансууруулах өвс авсан, хамт явж сорж үзье” гэж хэлсэн... бид 3 мансууруулах өвсийг татаж хэрэглэсэн... удалгүй цагдаа нар ирээд бид нарыг шалгахад Дий өмдний хойд хэсгээс нөгөө гялгар ууттай мансууруулах өвсийг гаргаж авсан. Бид нарын хэрэглэсэн мансууруулах өвсийг Д авчирсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болор-Эрдэний өгсөн: “... би Д.Дтэй үерхээд хоёр жил гаруй болж байна... дөнгөж хөдлөөд явж байхад хажууд машин зогсоод дотроос нь энгийн хувцастай 2 хүн бууж ирээд цагдаагийн үнэмлэх үзүүлсэн. Бид нарыг шалгах үед Дий өмдний хойд хэсгээс ууттай өвс гэх зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3448 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Д.Д биеэс гарсан ууттай өвс мэт зүйл 47 гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 34 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ... 47 гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3446 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн Д 18 настай УИ00283075 гэж хаягласан ... шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дий хувийн байдлын талаар гэрч Г.Мягмаржав /хх.18/, Б.Мөнхцэцэг /хх.22/ нарын өгсөн мэдүүлэг,

Д.Дий сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.33-34, 41-42/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.72, шинээр гаргасан 9 хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 34 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биед үзлэг хийсэн “... Д.Дий биед үзлэг эхлэхийн өмнө нь ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдсэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхөд, Д.Д нь “надад мансууруулах ургамал байгаа” гэж хэлээд өмдний хойд хэсгээс цагаан, саарал өнгөтэй гялгар ууттай ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг гаргаж өгсөн, мөн үүрч явсан цүнхнээс тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг тугалган цаас гаргаж өгснөөр гэснээр үзлэгийг эхлүүлэв. Гялгар ууттай ургамал мэт зүйл нь уутны хамт 34,6 грамм жинтэй байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.5-8/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Иргэн Дгийн Д ... ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/... гэж зааж байгаа нь ... сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрбатын өгсөн: “... Тэр үед Д “найзаа мансууруулах өвс авсан, хамт явж сорж үзье” гэж хэлсэн... бид 3 мансууруулах өвсийг татаж хэрэглэсэн... удалгүй цагдаа нар ирээд бид нарыг шалгахад Дий өмдний хойд хэсгээс нөгөө гялгар ууттай мансууруулах өвсийг гаргаж авсан. Бид нарын хэрэглэсэн мансууруулах өвсийг Д авчирсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болор-Эрдэний өгсөн: “... Бид нарыг шалгах үед Дий өмдний хойд хэсгээс ууттай өвс гэх зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3448 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Д.Д биеэс гарсан ууттай өвс мэт зүйл 47 гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 34 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ... 47 гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.24-25/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3446 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн Д 18 настай УИ00283075 гэж хаягласан ... шээс тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.27-28/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Д.Дий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Дий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Д.Дд тухайн хэргийн холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсч байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Д.Д нь 2019 оны 06 сарын 08-ны өдрөөс 2019 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл 2 хоног хугацаагаар баривчлагдаж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял эдэлсэн байх бөгөөд хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ю овогт Дгийн Дийг “Хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Д.Дд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Дд оногдуулсан нийт 4 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, Д.Дий биеэс хураан авсан 34 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР