Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

2020         01         24                                      2020/ШЦТ/140

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Д.Агар,

Иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэл,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сд холбогдох 1903 01265 0539 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын оператор мэргэжилтэй, “Toп глоб” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 9 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Аы С /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.С нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний 07 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын замд “Мөнх” хүнсний дэлгүүрийн зүүн талд “Тоёота Приус-20” маркийн 98-80 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын овоолсон шороог мөргөж зорчигч 30 настай, эмэгтэй Б.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэлийн өгсөн: “Би 3.100.000 төгрөг нэхэмжилсэн. Яагаад гэвэл би 1 сар 15 хоног ажилдаа явж чадаагүй. Эмч нар хүзүүний бэртлийн талаар дараа нь хожуу үед дахин илэрдэг гэж хэлсэн. Осолд орсон өдрийн маргааш нь шүүх эмнэлэгт очсон. Эхо-д харуулж амжаагүй байсан чинь элэг муудсан байсан. Мөн нэмэлт материалд хавсаргаж чадаагүй...” гэх мэдүүлэг,

Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-11/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хийсэн тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг 40 минутын орчим Налайх дүүргийн Мезон төвийн үүднээс Улаанбаатар хот руу явдаг таксинд буюу Тоёота Приус-20 маркийн 98-80 УНВ улсын дугаартай машинд Төгөлдөрийн хамт Улаанбаатар хот руу явахаар суусан. Тухайн үед бид хоёрыг машинд суухад жолоочоос гадна 1 хүн байсан. Удалгүй бас нэг ах орж ирээд суусан. Тэгээд машин хөдлөөд Улаанбаатар хот руу явахад би унтсан байсан. Нэг мэдэхэд осол гаргахад сэрсэн. Гэтэл Налайхаас наана Эмийн ургамал гэх газар шороон дээгүүр даваад зогссон байсан. Эмнэлэг дээр очиход миний зүүн гарын бугалга хэсгээр хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэлийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 цагийн орчим Налайхаас уг машинд суугаад Улаанбаатар хот руу ажил руугаа явж байсан. Тухайн үед ядраад унтаж байсан чинь гэнэт тоос шороо болоод машин гэнэт зогссон. Би уг машины жолоочийн хажууд хамгаалах бүс зүүгээд явж байсан. Машин хэр хурдтай явж байсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөөний 06 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот руу хичээлдээ явах гээд автобуснаас хоцорчихоод Везон төвийн урд очсон юм. Тэнд нэг жижиг машин буюу уг осол гаргадаг машин байсан. Би машинд суухад ахиад нэг хүн дутуу байсан ба Гансүх ах ирээд хөдөлсөн. Тэгээд уг машин хөдөлж Налайхаас гарахдаа бид нараас мөнгөө авсан. Тэгээд хөдөлж нэлээн хурдтай явж байгаад хурд сааруулагч дээр их хүчтэй давсан. Тэгээд Хонхорын шороон замаар ороод хэсэг явж байгаад “Эмийн ургамал” гэх газрын ойролцоо шинэ баригдсан засмал замаар явж байгаад овоолсон шороон дээр давсан байсан. Би жолоочоос 960.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.35-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13303 дугаартай:

1. Б.Алтангэрэлийн зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.51/,

Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай: “... Тоёота Приус-20 маркийн 98-80 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Аманжан овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 12.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд Налайхаас 06 цаг 40 минутын орчим хөдлөөд шинээр баригдаж байгаа засмал замаар замдаа явж байтал зам дээр овоолсон шороо байсан. Би уг шороог хараад шууд тоормосоо гишгээд шорооны наана зогсож амжаагүй уг шороог даваад цаад талд нь зогссон. Тухайн үед машин дотор явж байсан зорчигч нар намайг тоормос гишгэх үедээ урдахаа мөргөсөн байсан. Тэгээд би машинаасаа буугаад цагдаад болон түргэн тусламж руу дуудлага өгсөн. Түргэний машин ирээд зорчигч дөрвөн хүнийг аваад явсан... Анх гэмтлийн эмнэлэг дээр очоод би Алтангэрэлд 115.000 төгрөг, Нямгэрэлд 240.000 төгрөг, Гансүхэд 100.000 төгрөг, Төгөлдөрт 140.000 төгрөгийн эм болон зураг авахуулах мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн... би эмчилгээний бусад зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх.85-86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.С нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний 07 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын замд “Мөнх” хүнсний дэлгүүрийн зүүн талд “Тоёота Приус-20” маркийн 98-80 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын овоолсон шороог мөргөж зорчигч 30 настай, эмэгтэй Б.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-11/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хийсэн тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: “... Гэтэл Налайхаас наана Эмийн ургамал гэх газар шороон дээгүүр даваад зогссон байсан. Эмнэлэг дээр очиход миний зүүн гарын бугалга хэсгээр хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэлийн өгсөн: “... Тухайн үед ядраад унтаж байсан чинь гэнэт тоос шороо болоод машин гэнэт зогссон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн өгсөн: “... “Эмийн ургамал” гэх газрын ойролцоо шинэ баригдсан засмал замаар явж байгаад овоолсон шороон дээр давсан байсан...” гэх мэдүүлэг /хх.35-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13303 дугаартай:

1. Б.Алтангэрэлийн зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.51/,

Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 543 дугаартай: “... Тоёота Приус-20 маркийн 98-80 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Аманжан овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сн яллагдагчаар өгсөн: “... Би уг шороог хааад шууд тоормосоо гишгээд шорооны наана зогсож амжаагүй уг шороог даваад цаад талд нь зогссон. Тухайн үед машин дотор явж байсан зорчигч нар намайг тоормос гишгэх үедээ урдахаа мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.85-86/,

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Сн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

А.Серикажын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.С нь иргэний нэхэмжлэгч Г.Гансүхэд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэлд 240.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Төгөлдөрт 140.000 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 1.615.000 төгрөг тус тус нөхөн төлжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн 960.000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэл нь сар хагас өвчтэй байсан үеийн цалин 1.866.660 төгрөг, эмнэлгийн төлбөр 311.450 төгрөг, эмчилгээний зардал 223.450 төгрөг, цалингийн зээлийн эргэн төлөлт 471.392 төгрөг, нийт 3.182.352 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч өвчтэй байсан үеийн цалин, зээлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, үлдэх 844.310 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тухайн иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Алтангэрэл, иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэл, Б.Төгөлдөр нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Сгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Сн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.Сд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          А.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Аы Сг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Сд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Сд сануулсугай.

          4. А.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сгаас 844.310 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэлд олгосугай.

          6. Хохирогч Б.Алтангэрэл, иргэний нэхэмжлэгч С.Нямгэрэл, Б.Төгөлдөр нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР