| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0014/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2–т зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч овогт ын , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч овогт ийн , овогт ын , овогт гийн нарт холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2019 оны 12 сарын 10 – ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 сарын 21- ний өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн суман Норжинхайрхан багийн нутаг Дөрвийн гэх газраас мотоцикль ашиглан 2019 оны 04 сарын 24-ний өдөр хохирогч ын 24 тооны ямаа, гийн 6 тооны ямаа нийт 30 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2,
Шүүгдэгч ******* нь 2019 оны 04 сарын сүүл 5 дугаар сарын эхээр гэмт хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж 100000 төгрөг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн мотоцикль ашиглан 2019 оны 08 сарын 05- ны өдөр Ховд аймгийн сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрээс 2 тооны адуу хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн мотоцикль ашиглан Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр гэх газраас 2019 оны 09 сарын 26- ны өдрөөс 09 сарын 27- нд шилжих шөнө 1 тооны адуу хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг мотоцикль нь улсын дугааргүй номергүй, нэр байхгүй, 2012 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, гэсэн арлын дугаартай 200 хөдөлгүүртэй, цайвар цэнхэр өнгөөр будсан банктай, дохионууд байхгүй, урд дугуй шаргал, хойд дугуй саарал өнгийн обудтай, баруун талын хропны таг байхгүй , хятад улсад үйлдвэрлэсэн хуучин мотоцикль байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 8- 11 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн... 2019 оны 04 сарын 24- ний өдөр Ховд аймгийн сумын нутаг Дөрвийн газраас 30 тооны эм ямаа алдсан. 2019 оны 05 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг Ямаат улааны Бэлхийн үүр гэх газар нутаглаж байсан айлуудын малнаас 24 тооны ямаагаа очиж авсан. Манай ямаа хоёр чихэндээ гол цуулбар имтэй, баруун эвэртээ улбар шар будагтай байсан. Манайд гэдэг хүний тавиул мал байдаг. Тэр айлын мал эврэндээ ногоон будагтай, хоёр чих урдаасаа ухам имтэй ямаа байсан. Ямаат улааны Бэлхийн үүр гэх газар байсан Баяа гэсэн айлаас 4 ямаа, нэрийг нь мэдэхгүй хоёр айлаас 14 болон 6 ямаа авсан. Бид тухайн гурван айлыг шалгуулах хүсэлтэй байна.Тэр айлынхан ямар нэгэн холбоотой байгаа.Ямаагаа 100000 төгрөгөөр үнэлнэ.Тухайн ямаанаас 1320000 төгрөгний ноолуур авах байсан. Ноолуурын үнэ, эрж хайсны зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 17-18 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн... 2019 оны 04 сарын 25- ны өдөр манай гэрт ирээд “манайхаас 30 ямаа алга боллоо. Тэр алга болсон ямаан дотор танай 8 ямаа байсан. Тухайн ямаагаа хайж яваад 24 тооны ямаагаа оллоо. Одоо 6 ямаа олдохгүй байна. Түүний хоёр нь танай ямаа алга болсон байна гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай хийсэн этгээдэд нь хуулийн хариуцлага хатуу оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 23-24 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... Намайг 2019 оны 05 сарын 01- ний өдөр Ховд аймгийн сумын Цаганбургас багийн нутаг дэвсгэр “Цахир” гэх газар гэртээ байж байтал мотоцикльтой хоёр хүн ирээд “ танайх мал алдсан уу “ гэж асуусан. Тэгэхээр би таньж мэддэг ах дүү нараасаа асуухад 30 ямаа алдсан байсан. Тэгээд бид хоёр машинтай яваад Баяа гэдэг айлд очиж үзэхэд эвэрэндээ шар будагтай, баруун чих гол цуулбар имтэй, 24 ямаа гурван айлд хуваагдаж очсон байхад нь ачиж авсан. Тухайн малыг гэдэг хүний залуучууд авчирсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн...Би өдрийг нь санахгүй байна. 2019 оны 04 сарын сүүлээр Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн Цагаантолгой гэх нэртэй газар байхад 24 тооны ямааг хөх өнгийн мотоциклиор ******* тууж ирсэн. Тухайн ямаанууд нь хоёр чих нь гол цуулбар имтэй , дэлэнтэй эм ямаа байхаар нь ямар ямаа болохыг асуухад “ мал хариулсан хөлсөндөө авсан, ишигнүүдийг машинаар ачиж ирнэ” гэж хэлж байсан. ******* нь ямаануудыг самнаад, манай мал байсан зүг рүү гаргасан. Аймаг явахдаа ямааг харж байгаарай гэж үлдээгээд явсан. Намайг малан дээрээ очиход уг ямаанууд байхгүй байсан. Тэгээд хайгаад явж байтал / / гэх айлын малын захад хоносон гэж байсан. Тэдний малд шүүж үзэхэд 9 ямаа байхаар нь өөрийн малдаа нийлүүлсэн. ******* нь барагцаагаар 4-5 кг ноолуур авсан байх. *******д ямаа нь алга болсон талаар хэлэх гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд түүний аав ******* руу ярьж “ танай ямаанууд алга байна. Ирж олж ав “ гэхэд “мэдэхгүй” гээд утсаа тасалсан. Дахин яриагүй. Манайд 24 тооны ямаа авчирч өгсөн... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 34 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ын өгсөн... 2019 оны 05 сарын 01- ний өдөр манай хотонд байсан 4 тооны ямааг танихгүй казак залуу ирээд манай ямаа байна гээд аваад явсан. Манайхтай саахалт хаваржиж байгаа гэдэг айлд буюу ******* 2019 оны 04 сарын 25- ны өглөө 20 гаруй тооны ямааг авч ирсэн. Түүнээс тасарсан 4 тооны ямаа манай хотонд байсан. Ноолуурыг нь самнаж авсан байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 35 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 04 сарын 20 - ны өдөр өнгөрсөн байхад ганцаараа мотоцикльтой явж байгаад Ховд аймгийн сумын Хөх булан гэх газраас уулын энгэрт тасарсан ямаа байхаар нь 2 хоног туугаад Дуут сумын Бэлхийн үүр гэдэг газар нутаглаж байгаа гэдэг айлд очсон. ахын гадна тухайн ямаануудыг самнаад ноолуурыг авсан. Би 24 тооны ямаа туусан. Мөнгөний хэрэг болоод ямаа хулгайлсан. Манай аав О.Ган- Эрдэнэ ахынд ямаа тууж очсоныг хүнээс сонссон байх. О.Ган- Эрдэнэ ахынд тууж очсон ямаагаа өөрөө самнасан. 5 кг ноолуур гарсан. Зарим ямааны ноолуур нь унасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хүлээхээр өөрөө ирсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн... Манай эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг 2019 оны 04 сарын сүүл 05 сарын эхээр ******* нь “хөдөө ямаа самнаад ирнэ” гээд авч яваад 3-4 хоноод авч ирсэн. Дараа нь манай нөхөр мал руугаа явах гээд асаах гэтэл асахгүй байсан. Манай нөхөр бид хоёрыг зах дээр явж байхад таараад мотоциклио өгөөч гэхээр нь гэрээс очоод ав гэж хэлсэн. Бид 2018 онд хүнээс 500000 төгрөгөөр худалдаж авч байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 42-43 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн... ******* нь 2019 оны 04 сарын сүүл 5 дугаар сарын эхээр авч яваад миний мотоциклийг авч яваад авчирж өгөхгүй байхаар нь 4 хоногийн дараа айлын хашаанд байхад нь очиж авсан. Миний мотоцикль номер дугаар байхгүй, цэнхэр өнгөтэй. 2018 онд хүнээс 500000 төгрөгөөр худалдаж авч байсан ... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 44 дүгээр хуудас/
Мал үнэлсэн тайлан... эм ямаа ноолууртай -100000х30- 3000000 төгрөг / 1-р хх- ийн 51 дүгээр хуудас/
Эд зүйл үнэлсэн тайлан ... ноолуур- кг- 110000 төгрөг -12 кг- 1320000 төгрөг / 1-р хх- ийн 57 дугаар хуудас /
Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ... БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль – 350000 төгрөг / 1-р хх- ийн 62 дугаар хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар Ховд аймгийн сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Яст гэдэг газар болсон байв. Уг газрыг хохирогч оор заалгахад чулуурхаг хөрстэй газар байх ба уг хэрэг учрал болсон гэх газрын хажуугаар засмал зам явсан байх бөгөөд хохирогч ын хаваржааны газраас мал бэлчиж байсан гэх газар нь 700 м-т байв ... гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх- ийн 123-125 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан... Яллагдагч *******гаас урьд өгсөн мэдүүлгээ сэргээн дүрсэлнэ үү гэхэд Би 2019 оны 04 сарын сүүлээр сум руу ганцаараа мотоцикльтой орой явж байгаад “Хөх булан” гэх газрын наад талд уулын энгэрт тасарсан ямаа явж байхаар нь мотоцикльтой туугаад хоёр хоноод Дуут сумын “Бэлхийн үүр” гэдэг газар нутаглаж байсан аваачаад ноолуурыг нь самнаж авсан гээд *******гийн явж байсан газрыг заалган А үсгээр тэмдэглэж, ямаагаа туугаад явсан гэх газрыг заалган Морь барианы газрын хажуугаар явж, хоносон гэх газрыг заалгаж, малаа тууж хүргэсэн гэх газрыг нь заалгаж В үсгээр тэмдэглэв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх – ийн 126-129 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... 2019 оны 04 сарын сүүлээр манай нохой шөнө хуцаад байсан. Өглөө босоод ирэхэд манай малын захад 14 тооны эм ямаа ирсэн байсан. ******* үүрээр залгаад “манай ямаанууд танайд очсон байна уу, харж байгаарай” гэсэн. Тэгэхээр нь “бид нар харж чадахгүй, ирж ав гэж хэлээрэй” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Ховд аймаг раа орж ирээд ******* руу утсаар яриад “ Манайд гүйж ирсэн малаа зарах уу “ гэхэд “ зарна , та хоёр хаана байгаа юм яваад очьё “ гээд бид хоёрыг зах дээр байхад ирж уулзсан. ******* нэг ямааг 40000 төгрөгөөр бодоод зарахаар болоод, 20 тооны ямааг 800000 төгрөгөөр тохироод, үлдсэн 6 тооны ямааг очиж авахаар болсон. Тэгээд ******* урьдчилгаа болгоод 300000 төгрөг өгчих гэхэд нь 100000 төгрөг байна гээд 100000 төгрөг өгсөн. 700000 төгрөгийг ямаагаа самнаж байгаад өгөхөөр ярилцаад тэр өдрөө нөхөр бид хоёр хөдөө гэрлүүгээ явсан. Тэгтэл манайд гүйж ирсэн 14 тооны ямааг нэг казак залуу, цагдаатай ирээд аваад явлаа гээд манай хүүхэд хэлсэн. Тэгэхээр нь ******* руу утсаар залгаад “ энэ танай мал биш байсан байна ш дээ” гэж хэлсэн чинь “мэдэхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. ******* над руу утсаар яриад “ Би Ховдод ирсэн байна. 100000 төгрөгөө авах уу” гэхээр нь авъяа гэсэн чинь 80000 төгрөг надад авчирч өгсөн ... гэх мэдүүлэг / 1-р хх –ийн 139 дүгээр хуудас/
Шүүх сэтгэцийн 2019 оны 10 сарын 01 - ний өдрийн 11 дугаартай ... 1. нь Тархины гэмтлийн үлдэц өөрчлөлт, баруун гар хөлийн сул саажилт, зан төрхийн өөрчлөлт. 2. нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 147-148 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн... Манайх зөв гуяндаа хөндлөн дэгрээ тамгатай,19 настай, хонгор зүсмийн морь, зөв гуяндаа хөндлөн дэгрээ тамгатай, 4 настай, хээр зүсмийн бөөсөгтэй үрээ нийт 2 адуу алдсан. Хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адуугаа харахад Цагаанбургасанд байсан. Алдсан хоёр адуугаа 2000000 төгрөгөөр үнэлж хохирлоо төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 192-194 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ын өгсөн... Би Facebook-д мотоциклио зарна гээд зар тавьсан байсан. 2019 оны 08 сарын эхээр ******* миний утас руу залгаж орж ирээд “ мотоциклийг чинь үзье “ гэсэн. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлээд 52 айлын орон сууцны дэргэд уулзаад мотоцикль байгаа газраа дагуулж очсон. Мотоциклийг үзээд болбол авна гээд явсан. 2-3 хоногийн дараа дахин залгаад мотоциклио өгч байгаач гэсэн. Би авахгүй бол өгөхгүй гэж хэлсэн. Маргааш нь дахин залгаад “мотоциклийг чинь унаж үзээд хөдөө явчихаад ирье, болохоор бол авъя” гэхээр нь за тэгвэл ирээд ав гэсэн. ******* ганцаараа ирж, миний мотоциклийг авч яваад орой нь нэг өндөр шар залуугийн хамт ирээд мотоциклийг өгчихөөд явсан. ******* нь манай гэрийн ойролцоо байдаг. Би мотоциклио Улаанбаатар хотоос худалдаж авсан. Гаалийн бичиг баримт нь байгаа. Миний өөрийн мотоцикль юмаа... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 196 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Манай адуу сумын багийн нутаг Цагаан бургас гэдэг газар байсан. 07 сарын 31- ний өдөр адуугаа эргэж очиход бүрэн байсан. 08 сарын 05- ны өдөр адуугаа үзэхэд 2 тооны адуу алга болсон байсан. Тэгээд Манхан, Дуут, сумын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд адуугаа хайж яваад 08 сарын 24 - ний өдөр сумын иргэн гэдэг хүнээс адуугаа асуухад... Танай хонгор морь ачигдаад явж байсан ш дээ. Би чамайг зарчихсан юм байх гэж бодоод өнгөрөөд явсан. гэдэг залуу Улаанбаатар хот руу адуу ачаад явсан” гэдгийг сонсоод тэр хүнтэй **** дугаарын утсаар холбогдсон. Тэр хүн Булангийн овооны урд талаас засмал замын ойролцооноос мотоцикльтой хоёр залуу 2 адуу өгсөн. Дэлтэй хонгор морь, хээр морь байсан. тэр хоёр залууг танихгүй. Мөнгө шилжүүлсэн дансны дугаар байгаа гээд **** гэсэн дансны дугаар өгсөн. Ингээд манай адууг хулгайч авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Зөв гуяндаа буруу эрчтэй дэгрээ тамгатай, дэлтэй хонгор морь, мөн адил тамгатай 4 настай бөөсөгтэй хээр үрээ алдсан. Хонгор морь нь манай сэтэртэй морь байсан. Хээр үрээгээ азрага тавих гэж байсан. Би хонгор морио 5 сая, хээр үрээгээ 5 сая төгрөгөөр үнэлнэ. Миний хоёр морь хоёулаа уралддаггүй морь байсан. Хонгор морь нь сэтэртэй байсан тул унадаггүй байсан. Хээр үрээ нь хурдан удамтай, эцгийг нь Сүхбаатар аймгийн Асгат сумаас авч байсан. Дараа жилээс уях бодолтой байсан. Тухайн хоёр морийг гэх залуу 1700000 төгрөгөөр худалдаж авсан талаар хэлсэн. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй. Эхнэр ийг хохирогчоор тогтоолгох хүсэлтэй байна... гэх мэдүүлэг / 1-р хх 197-198 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...2019 оны 08 сарын 01- ний өдөр намайг ажлаа хийгээд явж байтал цэнхэр өнгийн хятад мотоцикльтэй 2 залуу ирж уулзаад “адуу авах уу” гэхээр нь авна гэж хэлсэн. Бид нар адуу байгаа газар луу явсан. Тэр хоёр залуу адуугаа засмал замын ойролцоо эндээс 35-36 км орчим газар засмал дээр оруулаад ирчихсэн байгаа гэж хэлсэн. Би эндээс ганцаараа өөрийн УБ дугаартай портер маркын машинтай очсон. Аймгийн төвөөс 36 км орчим газар яваад Булангийн овооны харалдаа засмал замын баруун гар талд худагны хажууд хоёр адуу бариад таваглаад уячихсан байсан.Тэр хоёр адууны хажууд 6 тооны адуу байсныг 2 залуу туугаад Манхан сум явна гээд явсан. Адуу зарсан хоёр залуугийн нэг нь өндөр шар залуу байсан, тэр залуу нударгатай хүрэмтэй маягийн хувцас өмссөн, малгайтай цамцтай, коршокин дугуй малгай өмссөн байсан. Нөгөө залуу нь шар царайтай залуугаасаа арай намхан нуруутай, насаараа бага юмуу гэмээр бордуу залуу байсан. Тэр нь гарын үсэг зурж утасныхаа дугаарыг өгсөн. Би тэр хоёр залуугаас 1700000 төгрөгөөр дэлтэй хонгор морь, хэрээ үрээ хоёрыг авсан. Хонгор морийг 1000000 төгрөгөөр, хээр үрээг 700000 төгрөгөөр авсан. Тамгыг нь санахгүй байна. Хээр үрээ нь сартай байсан шиг санагдаж байна. Би тухайн залуучуудыг харвал танина. Намайг аймаг ороод ирэхэд мөнгөө хурдан хийгээд орхиоч гээд байхаар нь өөрсдийнх нь өгсөн *** дугаарын дансанд 1700000 төгрөгийг хоёр морины үнэ гэж хийсэн. Би Эмээлт дээр очоод адуу авах хүн хайж яваад гийн үйлдвэр дээр очсон. гэдэг хүн Архангай аймагт явж байна гэсэн. Утсаар ярьж үнэ ханшийг тохироод үйлдвэрт нь адуугаа өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 201-202 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Би Хаан банкны **** дугаарын данс эзэмшдэг. 2019 оны 08 дугаар сарын эхээр миний дансанд 1300000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг манай хүү ******* авч хүнд өгсөн. Тэр үедээ хүний адууны мөнгө, таны дансаар авч байна гэж ярьж байсан. ******* нь ******* гэдэг ангийнхаа хүүхэдтэй нийлж яваа харагддаг. 2019 оны 07 сарын сүүл, 8 сарын эхээр хөдөө явна, адуу худалдаж авах, зарах талаар ярилцаж байгаад 1 хоног хөдөө яваад ирсэн. Яг хэнтэй хаашаа явсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 203 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын гэрчээр өгсөн... Би 2019 оны 08 сарын 02, 03- ны өдөр өөрийн найз *******гийн хамт Булангийн овооны орчмоос 2 тооны адууг гэж дууддаг ахад 1700000 төгрөгөөр зарсан. Тэр ах ганцаараа цагаан өнгийн Портер маркын машинаар очиж авсан. Бид хоёр зөв гуяндаа буруу эрчлээстэй дэгрээ тамгатай, хонгор морь, мөн адилхан тамгатай хээр морь нийт 2 адуу зарсан. Хонгор морь нь дэлтэй байсан. Хээр морь нь шанхтай байсан. Би адуу зарсан мөнгөө ээж ийн ХААН банкны **** дугаарын дансаар шилжүүлж авсан. Бид хоёр адууны мөнгийг тэнцүү хувааж авсан. Энэ хоёр адуу миний ч адуу биш, *******гийн адуу ч биш. гэдэг хүний адуу болохыг сүүлд мэдсэн. Бид хоёр хадны дөрөлжийн урд талд засмал замын баруун талд тал дээр 7 адуу байхад нь Ямаат улааны ойролцоо айлын хаваржаанд хашиж байгаад барьж авсан. Адуу барьж авсан газраа хүн дуудаж адуугаа өгсөн. Бид хоёр Манхан сум руу явах гэж байна гээд салцгаасан. Адууны мөнгийг ээжийнхээ дансруу хийчих гээд дансаа өгсөн... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 204-205 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн гэрчээр өгсөн... Би найз *******той ярилцаж байгаад адуу хулгайлж зарахаар шийдсэн. Тэгээд хадны дөрөлжийн дээд талаас 2 адуу авч, аймагт адуу авч байгаа хүнийг дуудаж тэндээсээ ачуулсан. Бид хоёр адууг нийт 1700000 төгрөгөөр зарсан. Адуу зарсан мөнгөө *******ын ээжийн данс руу шилжүүлж авсан. Зөв гуяндаа эрчлээстэй дэгрээ тамгатай хонгор морь, хээр морь байсан. Хонгор морь нь дэлтэй, хээр үрээ нь шанхтай байсан. Бид хоёр Балжаа гэдэг найзынхаа мотоциклийг гуйж авч яваад буцааж өгсөн. Энэ мотоциклийг хоёр хоног унаж байгаад өгсөн. Адуу авсан хүн ганцаараа Портер маркийн машинтай очсон. Тэр хүн “хэний адуу юм” гэж асуухаар нь “манай адуу” гэж ******* хэлсэн. Өөр зүйл асуугаагүй.Бид хоёр адууны хохиролд 2 сая төгрөгийг гэх хүнд өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 206 дугаар хуудас/
Мотоцикль үнэлсэн шинжээчийн ... БНХАУ-д үйлдвэрлэсэн, Хайрхан нэрийн мотоцикль - 1500000 төгрөг ... гэх дүгнэлт / 1-р хх – ийн 210 дугаар хуудас/
Мал үнэлсэн шинжээчийн ... морь 4 настай хурдан удмынх – 1000000 төгрөг, 19 настай адуу-1000000 төгрөг .... гэх дүгнэлт /1-р хх – ийн 214 дүгээр хуудас /
ын ийн ХААН банкны **** дугаартай 2019 оны 08 сарын 01- ний өдөр 1700000 төгрөгний орлого орсон талаархи депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримт / 1-р хх – ийн 240 дүгээр хуудас/
Хохирогч ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан... Миний бие нь эрүүгийн **** дугаартай хэргийн хохирогчоор тогтоогдсон. Хохирлын мөнгө болох 1720000 төгрөгийг хүлээн авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт / 2-р хх – ийн 09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн дахин өгсөн... 2019 оны 04 сарын 24- ний өдөр над руу залгаад 30 тооны ямаа алдлаа. Тэрэн дотор таны 6 тооны ямаа алга болсон байна гэж утсаар ярьсан. Би гэдэг хүн руу залгаад “ жил бүр мал алга болж байх юм. Ямар хүн аваад байдаг юм бол “ гэж хэлээд алга болсон малаа сураглаж байсан. Тэгтэл нэг өдөр над руу залгаад Дуут, Манхан сумын заагт хэдэн малын сураг гарлаа, казак айлын мал хариулж байгаад хөлсөнд авсан гэнэ. руу залгасан утсаа авахгүй байна, чи очоод хэл дуулгаад өгөх арга байна уу” гэхэд нь очиж хэлсэн. тэр газар цагдаа авч очсон. ын алдсан мал нь мөн байсан. Ноолуурыг самнаад авсан. 24 тооны ямааг хэд хэдэн айлын хотноос олж авсан. Миний 6 тооны ямаа байхгүй байна гэсэн. Би алдсан малынхаа имийг мэдэхгүй. мэдэж байгаа ... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 39 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн... 2019 оны 09 сарын 26- ны өдөр адуугаа харахад манай шар хээр зүсмийн азарга байсан. Маргааш нь 09 сарын 27- ны өдөр манай шар хээр зүсмийн азарга алга болсон байсан. Тэр хавиар 4 хоног хайгаад олоогүй. Тэгээд Цагдаагийн газарт мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа манай адууг хулгайлсан хүмүүсийг цагдаа нар олсон байсан. Хохиролын мөнгөө 1000000 төгрөгийг төлүүлж авлаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 51-53 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн... 2019 оны 09 сарын 26- ны өдөр байх намайг эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд явж байтал ******* залгаад “ хаана байна “ гэхэд эмнэлэг дээр байна гэсэн. Тэгтэл яваад очъё гээд эмнэлэг дээр ирсэн. Та мотоциклио өгч байгаа, ойрхон яваад ирнэ гэхээр нь өгөөд явуулсан. Маргааш нь намайг гэртээ байхад ******* гэдэг залуу мотоциклийг авчирж өгсөн. Тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй. Сүүлд цагдаа дээр ирж мэдсэн. ******* ганцаараа ирж миний мотоциклийг авсан... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 55 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийг өгсөн... 2019 оны 09 сарын 26- 27- нд шилжих шөнө Ховд аймгийн сумын нутаг гэх газар дэлгүй шар хээр азаргатай 5 тооны адуу байсан. хээр зүсмийн зөв гуян дээрээ дээшээ харсан саран тамгатай 5 настай азарга алга болсон. Тухайн газрын ойролцоо хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Адуугаа хайхад 300000 төгрөгний зардал гарсан. Азаргаа 1500000 төгрөгөөр үнэлж байна ... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 56-57 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн гэрчээр өгсөн... 2019 оны 09 сарын сүүлээр намайг Адгийн хужир гэх газар байхад ******* // гэх залуу **** дугаарын утсаар залгаад “ ы хашаан дээр хүрээд ирээч “ гэсэн. Намайг очиход 5 тооны адууг хашаанд оруулах гээд хөөж байсан. Тэр адуунуудыг хашаанд оруулсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “нэг хүнд адуу өгөх өртэй, өгөхгүй бол цагдаад өгөх гээд байна энэ адууг өгөхөөс” гэсэн. Би хүний ганц адуу яах юм бэ, наад адуугаа хая ядарсан хүмүүс байгаа гэж хэлсэн. Тэгтэл ******* // би учраа мэдэж байгаа гээд тухайн шар хээр зүсмийн морийг барьж авсан. Өөрөө зайдан унаад хажууд нь байсан ******* гэх залуу мотоциклийнхоо гэрлийг унтраагаад дагаад явсан. ******* / / гэх залуутай одоогоос 3 жилийн өмнө Б.Гантулга гэх айлын хашаанд ирэх үед нь танилцаж байсан, 20 орчим насны залуу. ******* гэдэг нь *******ын /н/ ангийн хүүхэд гэсэн. Тэр хоёр байнга хамт явж харагддаг. гийн бүтэн нэрийг ******* гэдэг. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байдаг. ******* жижиг суран бугуйлаар өөрөө барьж авсан. Гэртээ ээжтэйгээ байдаг. ******* чулуун хашааны үүдэн дээр адуу гарахгүй гээд зогсож байсан. Би хашааны намхан хэсэгт зогсож байсан. гэдэг манай гэрийн ойролцоо байдаг айлын адуу байсан. Тухайн адуу хашсан хашаа гэдэг хүний хашаа. хээр зүсмийн адуу байсан. Надад адуу зарсан мөнгөнөөсөө өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх – ийн 58-59 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд *******ийн гэрчээр өгсөн... Тухайн өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед ******* хар өнгийн “Жалам хар” мотоцикль унасан ирсэн. Хөдөө явчихаад ирье гээд аймгийн төвөөс дээшээ гараад явсан. Тэгээд тал дээр байсан 5 тооны адууг урагшаа хөөгөөд чулуун хашааны дэргэд ирсэн. Тухайн хашааны гадна очих үед ******* // ирээд бид тухайн адууг хашаа хашиж оруулсан. ******* цагаан өнгийн уутан дотроос бугуйл гаргаад хашаа руу орсон. ******* // хашааны намхан хэсэг дээр адуу үсрээд гарах гээд байсан тул зогсож байсан. Би хашааны үүдэн дээр адуу гаргахгүй гээд зогсож байсан. Тэр адууг ******* унаад аймаг руу явсан. Би *******ыг хулгай хийж байгааг мэдэж байсан. ******* // ч *******ыг хулгай хийж байгааг мэдэж байсан ... гэх мэдүүлэг/ 2-р хх- ийн 60-61 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... 2019 оны 09 сарын сүүлээр ******* / хочтой/ гэдэг залуу утсаар залгаж орж ирээд “ та адуу авах уу” гэхээр нь мөнгө алга байна гэхэд тал мөнгийг нь ч гэсэн өгөөд аваа гэхээр нь за тэгвэл авъя,манай залуугийн хашаанд оруулаад өгчих гэсэн. Манай залуугийн хашаанд оруулаад өгсөн байсан. Тэр адууг нядалж байхад ******* // ирээд 600000 төгрөгөөр адууг худалдаж авахаар болоод 300000 төгрөгийг өгсөн. 300000 төгрөгийг нь ногоогоо зараад өгөхөөр болсон. ******* надад мөнгөний хэрэг болоод зарж байгаа гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 62 дугаар хуудас/
Мал үнэлсэн тухай шинжээчийн ... шар хээр зүсмийн азарга – 1000000 төгрөг ... гэх дүгнэлт /2-р хх – ийн 68 дугаар хуудас/
Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ... Жалам хар нэрийн мотоцикль- 1800000 төгрөг ... гэх дүгнэлт / 2-р хх – ийн 73 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... 2019 оны 04 сарын 24- ний өдөр 80 тооны эм ямааг эр ямаанаасаа тусад нь бэлчээрт гаргасан. Орой нь ямаагаа үзэхэд 30 тооны ямаа дутсан. Манай ямаанууд гэрээс 500 орчим зайнд бэлчдэг. Тухайн үед Ховдхан малаа хариулаад би гэртээ жижиг хүүхэдтэй үлдсэн. Манай алдсан ямаа ишигтэй байсан тул 80 тооны ямаа байсныг мэдэж байна ... гэх мэдүүлэг / 2- р хх – ийн 159 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн... Манайх 2019 оны 04 сарын 24- ний өдөр 80 тооны эм ямааг эр ямаанаасаа тусад нь бэлчээрт гаргасан. Тэр өдөр манай 30 тооны ямаа алга болсон. Тухайн үед манай мал хариулгатай байсан. Тэр өдөр манай аавын дүү Ховдхан, ээж, манай эгчийн 6 настай дүү үлдсэн. Би ахын хамт цэргийн комиссоор орохоор аймгийн төвд ирсэн. Үүний араар 30 ямаа алга болсон байсан. Манай ямаа гэрээс 500 орчим зайнд бэлчээрлэдэг. Би 80 тооны ямааг өглөө бэлчээхдээ тоолсон... гэх мэдүүлэг/ 2-р хх – ийн 160 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гүрагчаагийн өгсөн... Би 2019 оны 04 сарын 24- ний өдөр Ховд аймгийн сумын Дөрвийн газраас бэлчээрт тасарсан байсан 24 тооны ямааг ас гуйж авсан улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклиор 2 өдөр тууж, Ховд аймгийн Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газар хаваржиж байсан хүргэж хашаанд нь хашиж байгаад самнаж, 5 кг ноолуур аваад ямааг тэндээ үлдсэн байсныг хохирогч машинаар ачиж авсан байсан. Мөн *******ын хамт 2019 оны 08 сарын 01-нд ийн хоёр тооны адуу авч бусдад зарсан ... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн ... ******* мотоцикль авчирсан. Бид хоёр хамт яваад Булангийн овооны дээд талаас 2 тооны морь барьж аваад бусдад 1700000 төгрөгөөр зарж, ээжийнхээ дансанд мөнгийг нь шилжүүлж аваад, хувааж авсан. Мөн *******, ******* нарын хамт Ховд аймгийн сумын “” гэх газраас бусдын нэг тооны адуу авчирч, бусдад 600000 төгрөгөөр зарж, 300000 төгрөгийг бэлэн авсан, 300000 төгрөгийг аваагүй байсан... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******гийн өгсөн... Намайг аймаг руу явах гэж байтал Я. залгаад Гүн сайр гэх газар хүрээд ир гэсэн. Намайг ирэхэд ******* болон ******* нар 5 тооны адууг хашаанд оруулах гэж байсан. Бид гурав тухайн адууг хашаанд оруулсан. ******* нэг суран бугуйл гаргаж ирээд шар хээр морь барьж авсан. Би ядарсан хүний адуу хэрэггүй гэхэд би мэдэж байна гээд барьж аваад тэр хоёр аймаг явсан. Би хэргээ хүлээж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ийн өгсөн... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклиор 2019 оны 04 сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын Норжинхайрхан багийн нутаг Дөрвийн газар гэх газраас ын 24 тооны эм ямааг бэлчээрээс нь тууж Ховд аймгийн Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газар хаваржиж байсан гэх айлын хашаанд тууж хүргэн ноолуурыг самнаж авсан, нь өөрийн алдсан 30 тооны ямаагаа эрж хайж сураглаж байгаад Дуут суманд казак айлын мал хариулж байгаад хөлсөнд нь авсан мал байна гэх сургаар Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газарт хаваржиж байсан Ж. нарын гурван айлын хотноос өөрийн 24 тооны ямаагаа олж, машинаар ачиж авсан... гэх хэргийн үйл баримт нь шүүгдэгч Г.гийн ... би 24 тооны ямааг мотоциклиор 2 хоног туугаад Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газарт байсан хүргэж , хашаанд нь хашиж байгаад ноолуурыг нь самнаж авсан ... гэх мэдүүлэг, гэрч ... 2019 оны 04 сарын сүүлээр ******* нь 24 тооны ямааг тууж ирээд ноолуурыг нь самнаж авсан. Намайг харж байгаарай гэсэн. Тухайн ямаа нь манай малд нийлээгүй айлын малд нийлсэн байхаар нь *******гийн аавд хэлсэн ... гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч ын өгсөн... 2019 оны 04 сарын 24- ний өдөр тоолоод бэлчээрт гаргасан эм 80 тооны ямаанаас 30 тооны ямааг алдсан. Тухайн ямаагаа эрж хайж байгаад Ховд аймгийн Дуут суманд казак айлын мал хариулаад хөлсөнд нь авсан гэх мал байна гэхээр нь очиж үзэхэд гэх гурван айлын маланд өөрийн 24 тооны ямаа байхад нь машинаар ачиж авсан... гэх мэдүүлэг, хохирогч гийн ... ынд манай мал байдаг. Тэднийх 2019 оны 04 сарын 24- ний өдөр 30 тооны ямаа алдсан. Түүнийгээ эрж хайж байгаад 24 ямааг нь олсон. Миний 6 тооны ямаа алдагдсан гэсэн... гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... 2019 оны 04 сарын 19- ний өдөр өөрийн 80 тооны эм ямааг эр ямаанаасаа тусад нь бэлчээрт гаргасан. Орой нь ямаагаа үзэхэд 30 тооны эм ямаа дутсан байсан. Тухайн үед Ховдхан малаа хариулаад би гэртээ байсан... гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн... Манайх 2019 оны 04 сарын 24- ний өдөр 80 тооны эм ямаагаа бэлчээрт гаргасан. 30 тооны ямаа алдсан. Манай аавын дүү Ховдхан, ээж болон манай эгчийн 6 настай хүүхэд гэрт үлдсэн. Би цэргийн комисст орохоор аймагт ах ын хамт ирсэн байсан... гэх мэдүүлэг, гэрч гийн өгсөн... Намайг 2019 оны 05 сарын 01- ний өдөр гэртээ байхад мотоцикльтой 2 хүн ирээд танайх мал алдсан уу гэж асуусан. Тэгээд би ах дүү нараасаа асуухад манай дүү 30 ямаа алдсан байсан. бид хоёр Баяа гэх айлд очиж үзэхэд эврэндээ шар будагтай, баруун чих гол цуулбар имтэй, 24 тооны ямаа гурван айлд хуваагдаж очсон байхад нь ачиж авсан... гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... 2019 оны 04 сарын сүүлээр манай нохой шөнө хуцаад байсан. Өглөө босоод ирэхэд манай малын захад 14 тооны эм ямаа ирсэн байсан. Н.Содномцамж үүрээр залгаад “ манай ямаанууд танайд очсон байна уу харж байгаарай... гэсэн. Тэгтэл манайд гүйж ирсэн 14 тооны ямааг нөхөр бид хоёрыг аймаг яваад орой гэртээ ирэхэд танихгүй казак хүмүүс ачаад явсан байсан ... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч ын мотоциклийг “хөдөө унаж явж үзээд болохоор бол худалдаж авна” гэж авч яваад *******ын хамт Ховд аймгийн сумын багийн нутаг “Цагаан бургас” гэх газарт бэлчээрт байсан ийн хонгор зүсмийн морь, хээр морийг барьж авч, адуу худалдан авч байсан т 1700000 төгрөгөөр худалдаж, ******* нь өөрийн ээж ийн ХААН банкны *** дугаарын дансаар 1700000 төгрөгийг авч, 850000 төгрөгөөр тэнцүү хуваан авсан гэх хэргийн үйл баримт нь гэрч ын өгсөн... 2019 оны 08 сарын эхээр ******* нь ирээд “ мотоциклийг чинь унаж үзээд хөдөө яваад ирье. Болохоор бол авна “ гэхээр нь өгөөд явуулсан. Орой нь нэг өндөр шар залуугийн хамт ирээд мотоциклийг өгөөд явсан... гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... Манай адуу Ховд аймгийн Буян сумын багийн “Цагаан бургас” гэх газар байсан. 07 сарын 31- ний өдөр үзэхэд байсан. 08 сарын 05- ны өдөр очиход алга болсон байсан. гэх хүнээс машинд ачигдаад явж байсан гэдгийг сонсоод Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Адуу худалдаж авсан хүнээс дансны дугаарыг авсан. 2 мориныхоо хохирлыг төлүүлсэн ... гэх мэдүүлэг, хохирогч ийн... Манайх гуян дээрээ хөндлөн дэгрээ тамгатай, 19 настай хонгор морь, зөв гуяндаа хөндлөн дэгрээ тамгатай 4 настай хээр зүсмийн бөөсөгтэй үрээ алдсан... гэх мэдүүлэг, гэрч ын ... 2019 оны 08 сарын 01- ний өдөр цэнхэр өнгийн хятад мотоцикльтой хоёр залуу ирээд адуу авах уу гэхээр авна гэсэн. Аймгийн төвөөс 36 км яваад Булангийн овооны дээд талд худагний ойролцоо 2 тооны адуу таваглаад уясан байсныг 1700000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан. Мөнгийг нь ХААН банкны **** дугаарын дансанд хоёр морины үнэ гэж хийсэн. Тухайн хоёр адуу хонгор болон хээр зүсмийн адуу байсан... гэх мэдүүлэг, гэрч ийн ... Манай хүү ******* нь 2019 оны 08 сарын эхээр миний ХААН банкны **** дугаарын дансаар адууны үнэ гэсэн 1300000 төгрөгийг авч хүнд өгсөн... гэх мэдүүлэг, ын ийн ХААН банкны *** дугаарын дансанд 2019 оны 08 сарын 01- ний өдөр 17000000 төгрөгний орлого орсон, зарлага гарсан талаархи дансны депозит дэлгэрэнгүй хуулгын баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С. нь иргэний нэхэмжлэгч мотоциклийг хөдөө явж ирээд өгье гээд гэрээс очиж аваад *******ийн хамт явсан ба замдаа *******г “Гүн сайр” гэх газар хүрээд ир уулзая, гэж дуудаж, Ховд аймгийн сумын гэх газар бэлчээрт байсан 5 тооны адууг ойролцоо байсан гэх хүний хашаанд хашиж, ******* нь өөрт байсан бугуйлаар хохирогч гэх хүний шар хээр зүсмийн азаргыг барьж авч, мотоциклоо *******д унуулж, өөрөө тухайн адуугаа унаж, Ховд аймгийн төвд оруулан гэгчид 600000 төгрөгөөр зарж 300000 төгрөг авсан, 300000 төгрөгийг ногоог нь зарагдахаар авахаар тохиролцсон хэргийн үйл баримт нь иргэний нэхэмжлэгч өгсөн... 2019 оны 09 сарын 26- ны өдөр намайг эмнэлэг дээр байхад ******* утсаар яриад уулзая гээд ирж уулзсан. Мотоциклио өгч байгаач ойрхон яваад ирье гэхэд нь өгч явуулсан. Маргааш нь намайг гэртээ байхад ******* гэдэг залуу авчирч өгсөн... гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... 2019 оны 09 сарын 26- наас 27- нд шилжих шөнө Ховд аймгийн сумын нутагт гэх газраас дэлгүй шар хээр азаргатай таван тооны адуунаас шар хээр зүсмийн зөв гуяндаа дээшээ харсан саран тамгатай 5 настай азарга алдсан ... гэх мэдүүлэг, хохирогч гийн өгсөн... 2019 оны 09 сарын 26- ны өдөр адуугаа харахад манай адуу байсан. Маргааш нь 09 сарын 27- ны өдөр шар хээр зүсмийн азарга алга болсон. Тэгээд цагдаагийн газар өргөдөл гаргасан. Хэсэг хугацааны дараа адуу хулгайлсан хүмүүсийг олсон байсан. Хохирлоо төлүүлж авсан... гэх мэдүүлэг, гэрч гийн өгсөн... 2019 оны 09 сарын сүүлээр ******* нь утсаар залгаж орж ирээд “ адуу авах уу” гэсэн. Би мөнгө алга байна гэхэд тал мөнгийг нь ч гэсэн өгөөд ав гэхээр нь залуугийн хашаанд оруулаад өгчих гэж хэлсэн. Тухайн адууг нядалж байхад ******* ирээд 600000 төгрөгөөр тохироод 300000 төгрөгийг нь аваад, үлдсэн 300000 төгрөгийг нь ногоо зарахаар өгөхөөр тохирсон ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ын 24 тооны ямааг мотоцикль ашиглан хулгайлсан, *******ын хамт хохирогч ийн 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан,
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч *******гийн хамт хохирогч ийн 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан, шүүгдэгч *******, ******* нарын хамт хохирогч гийн нэг тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан.
Шүүгдэгч ******* , ******* болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд мотоцикль ашиглан шүүгдэгч *******той бүлэглэн хохирогч Н.Ноороогийн нэг тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн бусдын 1 тооны адуу, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын 2 тооны адууг тус тус хулгайлсан гэж үзнэ.
Харин шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нь түүнийг бусдын 24 тооны ямааг мотоцикль ашиглан хулгайлаагүй, хэрэгт авагдсан болон шүүхэд хэлэлцэгдсэн баримтаар алдуул малыг ашигласан гэж үзэж зүйлчлэлийн хувьд маргаж байгаа болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ын бэлчээрт тасарсан байсан 24 тооны ямааг мотоцикль ашиглан Ховд аймгийн Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газар хаваржиж байсан гэрч д хүргэсэн, 24 тооны ямааг хашаанд хашиж байгаад самнасан, болон Б.Гантулга нарын гурван айлын хотонд нийт 24 тооны ямаа байсныг хохирогч машинаар ачиж авсан талаараа хэрэгт мэдүүлсэн, гэрч, хохирогч , шүүгдэгч нарын мэдүүлэгт 24 тооны ямаа байсан нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г 2019 оны 04 сарын 24- ний өдөр Ховд аймгийн сумын Дөрвийн газраас хохирогч ын 24 тооны ямааг бэлчээрээс нь мотоцикль ашиглан хулгайлж, Ховд аймгийн Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газарт хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр хохирогч нь өөрийн алдсан гэх 30 тооны ямааг нэг бүрчлэн зүслэн заагаагүй, олдсон гэх 24 тооны ямаагаа ч нэг бүрчлэн зүслэн заагаагүй, мөн хохирогч нь гийн мал манайд байдаг , тэдний 6 тооны ямаа алдагдсан гэх боловч тухайн ямаа нь ямар зүстэй байсан талаар мөн нэг бүрчлэн зүслэн заагаагүйн дээр хохирогч өөрийн 6 тооны ямаа алдагдсан байсан, тухайн ямаа нь ямар зүстэй байсан талаар мэдэхгүй, ямар ямаанууд байсан талаар л мэднэ гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлж, шүүгдэгч *******гийн 24 тооны ямаа хулгайлсан гэх мэдүүлэгт няцаалт хийгээгүй байна.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн хувьд түүнийг бусдын алдуул малыг завшсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь “алдуул мал” гэдгийг хууль зүйн хувьд ... гэм буруутай этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж , байнга идээшилдэг нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, өмчлөгч , эзэмшигч хэн болох нь мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу мал байна ... гэж тодорхойлжээ.
Гэтэл шүүгдэгч ******* нь тухайн 24 тооны ямааг Ховд аймгийн сумын Дөрвийн газар гэх газарт бэлчээрт байхад нь авсан, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тухайн 24 тооны ямаа байсан гэх газар хохирогч ын гэрээс 700 м орчим зайнд байсан, хохирогч ын мал нь гэрээсээ 500 орчим зайнд уулын энгэрээр бэлчээрлэдэг, тухайн хэрэг учрал болох өглөө өөрийн ишигтэй 80 тооны ямааг тоолоод эр ямаанаасаа тусад нь бэлчээрт гаргасан, ын аавын дүү нь 30 тооны ямаа буцаж ирээгүй гэх өдөр малаа хариулж байсан, орой бэлчээрээс бусад ямаа нь ирсэн нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт ... олон тооны мал... гэдгийг хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно... гэж заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, , энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ ... гэх зарчмыг удирдага болгож, шүүгдэгч *******г бусдын 24 тооны ямааг мотоцикль ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүгдэгч *******гийн бусдын 30 тооны ямаа хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэснийг үндэслэн шүүгдэгч *******д бусдын 24 тооны ямаа хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Мөн шүүгдэгч *******гийн хохирогч , нарын 6 тооны ямаа хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д ... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх ... гэж заасан ба шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдын 1 болон 2 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй, бүлэглэн бусдын мал хулгайлсан нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч *******г бусдын 24 тооны ямааг мотоцикль ашиглан хулгайлсан, шүүгдэгч *******той бүлэглэн мотоцикль ашиглан бусдын 2 тооны адуу хулгайлсан,
Шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан, мөн шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн бусдын 1 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан,
Шүүгдэгч *******ийг шүүгдэгч *******, А. нартай бүлэглэн бусдын 1 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан ,
Шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн бусдын 1 тооны адуу хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч *******г бусдын 1 тооны адууг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашиглаагүй гэж үзнэ.
Учир нь: Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ын дуудсан газарт нь өөрийн мотоциклиор очсон хэдий ч бусдын нэг тооны адууг барьж авах үед нь тусалж хашаанд шахаж оруулалцсан, морио барьж авах үед нь хашааны намхан хэсэг дээр нь зогсож адуу гаргахгүйгээр хашиж өгсөн үйлдлээрээ бусдын мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон.
Машин механизмыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэдгийг ... бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно... гэж хууль зүйн хувьд тодорхойлон заасан тул шүүгдэгч ******* нь гэрээсээ гарахдаа хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор мотоциклио унаж яваагүй, харин шүүгдэгч *******ын “ Өндөр дэнж “- гэх газарт хүрээд ир гэхэд нь очсон, морь барихад нь хашаанд оруулж хашилцаж өгсөн талаараа мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч гийн 1 тооны адууг шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн хулгайлах гэмт үйлдэлд хамтран оролцсоноос бус мотоцикль ашиглаагүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан ... мөнгө угаах ... гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүгдэгч ******* нь өөрийн хүү , шүүгдэгч *******г бусдын 24 тооны ямааг 2019 оны 04 сарын 24- ний өдөр хулгайлсныг мэдсээр байж бусдад зарахаар тохиролцож 100000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас урьдчилгаа болгон авсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад 80000 төгрөгийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан... мөрдөн шалгах ажиллагаанд *******гийн гэрчээр өгсөн... Аав намайг О.Ган- Эрдэнийд ямаа тууж очсоныг хүнээс мэдсэн байх... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... 2019 оны 04 сарын сүүлээр байх манай нохой шөнө хуцаад байсан. Тэгээд өглөө нь босоод ирсэн чинь манай малын захад 14 тооны эм ямаа ирсэн байсан. Хэний ямаа болоо гэж бодоод байж байтал ******* манайх руу утсаар залгаж орж ирээд “ манай ямаанууд танайд очсон байна харж байгаарай” гэж хэлэхээр нь бид нар харж чадахгүй , О.Ган- Эрдэнийг ирж аваарай гэж хэлчихээд нөхөр бид хоёр Ховд аймаг руу орж ирсэн. Ховд аймагт ирээд *******аас манайд гүйж ирсэн ямаагаа зарах уу гэсэн зарна, та хоёр хаана байгаа юм гэж асуугаад бид хоёрыг зах дээр байхад ирж уулзаад нэг ямааг 40000 төгрөгөөр зарахаар болоод 20 тооны ямааг 800000 төгрөгөөр бодож авахаар болоод 6 тооны ямааг нь О.Ган- Эрдэнэ очиж авахаар болж урьдчилгаа 300000 төгрөг өгчих гэсэн боловч, бэлэн 100000 төгрөг байсныг өгөөд үлдэгдэл 700000 төгрөгийг ямаагаа самнахаар өгөхөөр болсон. Тэр өдрөө нөхөр бид хоёр гэртээ очсон чинь манайд гүйж ирсэн 14 тооны ямааг нэг казак залуу, цагдаатай ирээд аваад явчихлаа гэж манай хүүхэд хэлсэн. Тэгэхээр нь ******* руу утсаар залгаад энэ танай мал биш байсан байна ш дээ гэж хэлсэн чинь мэдэхгүй гээд утсаа тасалсан. ******* утсаар яриад би Ховдод ирсэн байна, мөнгөө авах уу гэхээр нь авъяа гэхэд надад 80000 төгрөг авчирч өгсөн... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 138-139 дүгээр хуудас/ мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь байсан өөрийн 20 тооны ямааг зарахаар тохиролцож урьдчилгаа болгон 100000 төгрөг авсан гэж мэдүүлж байгаа боловч 2019 оны 04 сарын сүүлээр өөрөө гэр лүү утасдаж, танай хотонд очсон ямааг харж байгаарай гэж хэлж байсан, Б.Гантулга болон түүний эхнэр ийг манай хотонд ирсэн ямаагаа зарах уу гэхэд нь зарахаар тохиролцож, урьдчилгаа болгон 100000 төгрөг авсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн ямааг хохирогч нь буцаан авч явсаны дараа урьдчилгаа болгон авсан 100000 төгрөгнийхөө 80000 төгрөгийг Б.Гантулга болон нарт буцаан өгсөн үйлдэл, үйл баримт нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг өөрийн хүү *******гийн хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны ямааг иргэний нэхэмжлэгч Б.Гантулгад 20 ямааг нэг бүрийг нь 40000 төгрөгөөр тооцож, 800000 төгрөгөнд зарахаар тохиролцож, 100000 төгрөгийг урьдчилж авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангий 18.6 дугаар зүйлийн 1-д заасан... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө , орлого гэдгийг мэдсээр байж бусдад зарж, 100000 төгрөгийг өөртөө авч ашигласан... гэх мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ыг ... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй гэсэн үндэслэлээр түүний эхнэр болох гэрч ийг байлцуулан мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаас хасаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4-т ... мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна... гэж мэдүүлэг авах журмыг хуулиар зохицуулсан атал мөрдөгч нь 2019 оны 08 сарын 12- ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй гэх үндэслэлээр түүний эхнэр ийг байлцуулан мэдүүлэг авсан нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас гэрчийн мэдүүлэг авахдаа түүний эхнэр гэрч ийг байлцуулан мэдүүлэг авсныг нотлох баримтаас хасаж тооцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч , , , нар нь хохиролоо авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас 100000 төгрөг авсан боловч 80000 төгрөгийг төлж, 20000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.
Мөн хохирогч ын өмгөөлөгчөөс хохирогч ямаагаа эрж хайсны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч нь хулгайлагдсан 24 тооны ямаагаа эрж хайсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдав.
Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10- ны өдрийн 2018/ ШЦТ/ 190 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан нь 1-р хх – ийн 177-180 дугаар хуудас дахь 190 дугаартай тогтоолын хуулбар, хэргийн 176 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар,
Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18- ны өдрийн 2019/ ШЦТ/ 71 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан шийдвэрлэж байсан нь 1-р хх – ийн 249-250 дугаар хуудас, 2-р хх- ийн 1 дүгээр хуудас дахь 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 1-р хх – ийн 247 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал оролцсон оролцоо, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10- ны өдрийн 2018/ ШЦТ/ 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд буюу 2019 оны 04 сарын сүүл 05 сарын эхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...гэснийг үндэслэн мөн шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолын ... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй... гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад 1 жил 6 сарын хорих ял шийтгэв.
Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18 - ны өдрийн 2019/ ШЦТ/ 71 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна... гэж заасан атал шүүгдэгч ******* нь шүүхээс үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд буюу 2019 оны 08 сарын 01- ний өдөр, 2019 оны 08 сарын 26- наас 27- нд шилжих шөнө бусдын мал хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул тус шүүхийн 2019 оны 01 сарын 18 - ны өдрийн 2019/ ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнссүгэй гэх 2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэүгэй гэх 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хх-ийн 83, 2-р хх – ийн 84, 85, хэрэгт авагдсан “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******г бусдын 24 тооны ямааг мотоцикль ашиглан хулгайлсан, бусдын 2 тооны адууг шүүгдэгч *******той бүлэглэн мотоцикль ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******тай бүлэглэн бусдын 2 тооны адууг мотоцикль ашиглан, мөн шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн бусдын 1 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч *******ийг шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн бусдын 1 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн бусдын 1 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч *******од оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 04- ний өдрийн 2019/ ХМШЗ/ 10 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2019 оны 11 сарын 04- ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг, шүүгдэгч *******ын Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 04- ний өдрийн 2019/ ХМШЗ/ 11 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, 2019 оны 11 сарын 04- ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч 350000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг 24 тооны ямааг Ховд аймгийн сумын Дөрвийн газраас Ховд аймгийн Дуут сумын “Бэлхийн үүр” гэх газар хүргэхдээ ашигласан тул шүүгдэгч *******гаас мотоциклийн үнэ 350000 төгрөг, мөн шүүгдэгч *******, ******* нар нь Ховд аймгийн сумын Цагаанбургас гэх газраас ын 1500000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг ашиглан хохирогч ийн 2 тооны адуу хулгайлах үйлдэлдээ ашигласан мотоциклийн үнийг шүүгдэгч *******оос 750000 төгрөг, шүүгдэгч *******гаас 750000 төгрөг , мөн шүүгдэгч *******, ******* нар нь Ховд аймгийн сумын “” гэх газраас хохирогч гийн нэг тооны адуу хугайлах гэмт үйлдэлдээ ашигласан 1800000 төгрөгний үнэ бүхий иргэний нэхэмжлэгч “Жалам хар” мотоциклийн үнэ 1800000 төгрөгийг шүүгдэгч *******оос 900000 төгрөг, шүүгдэгч *******өөс 900000 төгрөг тус тус гаруулан улсын орлогот оруулахаар тогтов.
Харин улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж 500000 төгрөгний ноолуур самнаж авсан боловч 24 тооны ямааг буцаанд өгч, 1720000 төгрөгийг ноолуурын үнэнд төлсөн, бусдын хоёр тооны морийг шүүгдэгч *******той бүлэглэн хулгайлж, бусдад 1700000 төгрөгөөр зарсан боловч шүүгдэгч нар нь хохиролд 2000000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч *******, ******* нар нь бусдын 1 тооны морийг хулгайлж, бусдад 300000 төгрөгөөр зарсан боловч хохирогчид 100000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн *** дугаартай хэрэгт ****, **** дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн болохыг дурдав.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 сарын 11- ний өдрийн 5/93 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, иргэний нэхэмжлэгч ын Хайрхан нэртэй шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 сарын 07- ны өдрийн 5/104 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоол, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн Жалам хар маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 сарын 16- ны өдрийн 5/107 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ Их хурд” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10сарын 16- ны өдрийн 5/106 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгов.
Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч *******, ******* нарт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч барьцааны мөнгийг буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч овогт ын д Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй,
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч овогт ын гийн хохирогч , нарын 6 тооны ямаа хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч овогт ын г бусдын мал хулгайлсан, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлсан, овогт ийн , овогт ын нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан, шүүгдэгч овогт гийн бүлэглэн мал хулгайлсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан , шүүгдэгч овогт ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10- ны өдрийн 2018/ ШЦТ/ 190 дугаартай шийтгэх тогтоолын... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй... гэх 2 дахь заалтын хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
6. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18 - ны өдрийн 2019/ ШЦТ/ 71 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар тэнссүгэй... гэх 2 дахь заалтыг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6 сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй... гэх 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ыг 6 сарын хорих ял шийтгэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын д 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч овогт ийн од 2 жилийн хорих ял, шүүгдэгч овогт ын д 1 жилийн хорих, шүүгдэгч овогт гийн д 6 сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч овогт ад оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч овогт ын д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч овогт ийн од оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ял, шүүгдэгч овогт ын д оногдуулсан 1 жилийн хорих, шүүгдэгч овогт гийн д оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
14. Эрүүгийн *** хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Б.Гантулгад 20000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь 24 ямаагаа эрж хайсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, Эрүүгийн **** дугаартай хэрэгт ****, **** дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 мотоциклийн үнэ 1100000 төгрөг, шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 мотоциклийн үнэ 1650000 төгрөг, шүүгдэгч *******өөс гэмт хэрэг үйлдэхдэ ашигласан мотоциклийн тал үнэ 900000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 сарын 11- ний өдрийн 5/93 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, иргэний нэхэмжлэгч ын Хайрхан нэртэй шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 сарын 07- ны өдрийн 5/104 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоол, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн Жалам хар маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 сарын 16- ны өдрийн 5/107 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ Их хурд” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10сарын 16- ны өдрийн 5/106 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгов.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
18.Шүүгдэгч *******, ******* нарын барьцааны мөнгийг данснаас гаргуулан шүүгдэгч нарт буцаан олгохыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын нягтлан бодогчид үүрэг болгосугай.
19.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА