Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 789

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: П.Н, Ж. И, Ж.Т. 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: “Г” ХХК.

Гуравдагч этгээд: “М” ХХК.

Гуравдагч этгээд: Г.М, Н.Д, М.Д, М.А, Ж.П, Ч.Н. 

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Я.Нгийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г***ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох, *** тоотод байрлах *** дугаар улсын бүртгэлийн дугаартай орон  сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т  П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К***, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А ийн өмгөөлөгч Б.Б , гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н, Ж. И, Ж.Т нарын шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: “Миний бие *** тоотод аав ээж дүү нарын хамт амьдардаг байсан ба 2009 онд аав ээж хоёр таарамжгүй харилцаатай болж, би ээж дүү хоёрын хамт тусдаа амьдарч байгаад 2011 онд байрандаа ирэхэд аав  Ж.П маань биднээс хамтран өмчлөгчийн зөвшөөрөл авалгүйгээр бидний дундын өмчлөлийн уг орон сууцыг   Я.Н гэдэг хүнд худалдсан болохыг хорооноос лавлагаа авч олж мэдсэн. Ийм учраас ээж Ж.И дүү П.Т бид Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бидний дундын өмчлөлийн орон сууцыг бидний зөвшөөрөлгүйгээр худалдсан учир уг “Орон сууц худалдах худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний *** тоот шийдвэрээр  Ж. П Я. Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл үзэж шийдвэрлэсэн.

Ингээд миний бие Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Ж.П Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул тус гэрээг Улсын бүртгэлээс хасч, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж ээж Ж.И, дүү П.Т биднийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны ..*** дугаар албан тоотоор "Шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэлд бүртгэснээс хойш өнөөдрийг хүртэл 2 удаа өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжин тус бүр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул өмчлөлийн маргаантай асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” хэмээн шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Миний бие ээж Ж.И, эцэг Ж.П, дүү П.Т нарын хамт *** тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг дундаа хамтран өмчилдөг байсан ба аав П нь бидний зөвшөөрөлгүйгээр уг орон сууцыг бусдад худалдсан бөгөөд энэхүү орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болох нь шүүхээр тогтоогдсон байхад бидний өмчлөх эрхээ сэргээлгэж бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байгаа нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар бидний Иргэний хуульд заасан өмчлөх эрхийг минь зөрчиж байна хэмээн үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар шүүхийн шийдвэрээр Ж. П, Я. Н нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах худалдан гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл үзэж шийдвэрлэсэн тул улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулж, *** тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ж.И, дүү П.Т болон П.Н биднийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч Ж.И, П.Т, П.Н нар нь *** тоот хаягт байрлах *** дугаар улсын бүртгэлийн дугаартай, Орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас /хуучин нэрээр/ 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нарыг уг байрны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг юм. 

Ингээд нэхэмжлэгч Ж.И, П.Т, П.Н нар нь 2009 онд аав болох Ж.Птай гэр бүлийн таарамжгүй харилцаатай болж, нэхэмжлэгч нар тустай амьдарч байгаад 2011 онд байранд ирэхэд Ж.П нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчилж байгаа *** тоот хаягт байрлах *** тоот орон сууцыг нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр Я.Н гэдэг хүнд худалдсан байна.

 Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн улсын

бүртгэлийн хэлтсээс /хуучин/ 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг үндэслэн *** тоот хаягт байрлах *** тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн бүртгэл нь  хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус, хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс /хуучин/ 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-г үндэслэн Сонгинохайрхан дуүргийн 16 дугаар  хороо, 27 дугаар байрны 251 тоот хаягт байрлах *** тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхдээ, Улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой журам зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр, мөн хуурамч нотлох баримтад үндэслэн өмчлөх эрхийн бүртгэл хийсэн байна.

Түүнчлэн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан “Худалдах худалдан гэрээ” Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээ гэж тооцож, шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна,

Үүнээс болж нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул Улсын бүртгэлийн Еренхий газар, Сонгинохайрхан дүүргийи улсын бүртгэлийн хэлтсийн /хуучин/ 2010 оны 05-р сарын 13-ны өдрийн бүртгэл, 2011 оны 12-р сарын 02-ны өдрийн бүртгэл, 2013 оны 01-р сарын 07-ны өдрийн бүртгэл,

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.И, П.Н, П.Т нарыг бүртгэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.И, П.Н, П.Т нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл нэмэмжлэгчийн аав Ж.П нь эхнэртэйгээ таарамжгүй харьцаатай болсон. 

2011 онд уг байрандаа ирэхэд аав Ж.П биднээс хамтран өмчлөгчийн зөвшөөрөл авалгүйгээр дундын өмчлөлийн уг орон сууцыг Я.Н гэх хүнд худалдсан болохыг хорооноос лавлагаа авч мэдсэн. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр дундын өмчлөлийн орон сууцыг маань худалдсан учир уг “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж *** тоот шийдвэрээр Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн. 

2016 оны 12 дугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоогсон тул тус гэрээг бүртгэсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Ж.И, П.Т, П.Н нарыг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан. Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7/350 албан тоотоор Шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэнээс хойш өнөөдрийг хүртэл 2 удаа өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул “өмчлөлийн маргаантай асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү”  хэмээн Улсын бүртгэлийн байгууллагаас шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна гэж заасныг зөрчсөн тул маргаан үүссэн. Тухайн гэрээнд эд хөрөнгийг өмчлөгч бусад этгээдүүд гарын үсэг зураагүй байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан “...хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авах...” ёстой байтал аваагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх” журмын 3 дугаар зүйлийн 3.6-д Нотариатаар гэрчлэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр мэдүүлж буй тохиолдолд хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу авсан байхаас гадна барьцаалуулагч өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг мэдүүлэг хүлээн авч буй улсын бүртгэгч шалгаж, гарын үсэг зуруулан иргэний үнэмлэхийг хуулбарлуулан авч хавсаргана гэж заасан байхад улсын бүртгэгч шалгаагүй.

Анх 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн анхны бүртгэл хууль бус тул дараа дараагийн бүртгэлийн ажиллагаанууд хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй *** тоот орон сууц нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2009 оны 7 дугаар сарын 6-ны 15 тоот тогтоолыг үндэслэн анхны өмчлөгч иргэн Ж.П //, Ж.И.М*** /, П.Т //, П.Н // нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах худалдан авах” гэрээгээр иргэн Я.Н //-гийн өмчлөлд шилжин бүртгэгдэж, 2011 оны 12 Дугаар сарын 2-ны өдөр *** дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн тэрээгээр иргэн С.Г*** өмчлөлд шилжин бүртгэгдсэн байсан.    

    Сонгинохайрхан дүүргийн шүүхээс иргэн Д.Нын нэхэмжпэлтэй худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох шүүхийн шийдвэр нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан бөгөөд түүнээс хойш иргэн Д.Н нь өмчлөх эрхээ олж авахаар СӨУБЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг нотлох баримтаа бүрдүүлж хуулийн дагуу манай байгууллагад хандаж байгаагүй болно. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр иргэн Г.М /, Н.Д //, М.Д //, М.А // нар нь мэдүүлэг гарган тухайн нотлох баримтад 2012 оны 11 дүгээр харын 29-ны өдөр *** дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах худалдан авах гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгэр сарын 09-ний *** тоот 2012 оны 12 дугаар сарын 29-ний *** тоот Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгэр сарын 07-ны өдрийн 2/113 тоот албан бичиг болон бусад нотлох баримтыг үндэслэн иргэн Г.М /, Д //, М.Д //, М.А нарын өмчлөлд шилжин бүртгэгдэж өмчлөх эрхийн №*** тоот гэрчилгээ олгогдсон айна. Тухайн үл хөдлөх хөрөнгө 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Г” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 20-ний өдөр “М” ХХК болон Гтай байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-ээр ипотёкийн зээлийн гэрээ нь “М” ХХК-д шилжин бүртгэгдсэн байна.

 Дээрх орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхиин улсын бүртгэлийн тухай” хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан ажилласан. Иймд иргэн П.Н, Ж.И, Ж.Т нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа уг орон сууцны өмчлөгч Г.М, Н.Д, М.Даминбазар, М.А болон барьцаалагч “М” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Иргэн П.Н, Ж.И, Ж.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Эрхийн улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй *** тоот орон сууц нь Нийслэлийн орон сууц хувьчилах товчооны 2009 оны 7 дугаар сарын 6-ны 15 тоот тогтоолыг үндэслэн анхны өмчлөгч иргэн Ж.П //, Ж.И.М*** /***/, П.Т //, П.Н // нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 283 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Я.Н //-гийн өмчлөлд шилжин бүртгэгдэж, 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 338 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Г*** өмчлөлд шилжин бүртгэгдсэн байсан. 

Сонгинохайрхан дүүргийн шүүхээс иргэн Д.Нын нэхэмжлэлтэй худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох шүүхийн шийдвэр нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан бөгөөд түүнээс хойш иргэн Д.Н нь өмчлөх эрхээ олж авахаар ОӨУБЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг нотлох баримтаа бүрдүүлж хуулийн дагуу манай байгууллагад хандаж байгаагүй болно. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр иргэн Г.М /, Н.Д //, М.Д //, М.А // нар нь мэдүүлэг гарган тухайн нотлох баримтад 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр *** дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11дүгэр сарын 09-ний *** тоот 2012 оны 12 дугаар сарын 29-ний *** тоот Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгэр сарын 07-ны өдрийн *** тоот албай бйчиг болон бусад нотлох баримтыг үндэслэн иргэн Г.М, н.Д, М.Д, М.А нарын  өмчлөлд шилжин бүртгэгдэж өмчлөх эрхийн №*** тоот гэрчилгээ олгогдсон байна. 

Тухайн үл хөдлөх хөрөнгө 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гтай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 20-ний өдөр “М-ХХК” болон Гтай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр ипотекийн зээлийн гэрээ нь “М***” нэг ТЗК-ХХК”-д шилжин бүртгэгдсэн байна. Дээрх орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсынбүртгэлийн тухай” хуулийн 13, 14 дүгээр зүйлийг тус тус баримтлан ажиллан байна. Иймд иргэн П.Н, Ж.И, Ж.Т гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар тогтоолыг үндэслэн иргэн Ж.П нарын нэр дээр хувьчилсан байдаг. Тухайн үед итгэмжлэл, гэрээ, мэдүүлэгт заасан материалуудыг хуурамч байсан гэдгийг манай ажилчид мэдэхгүй. Харин тухайн гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай Иргэний шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах ёстой. 2010 оны 330 дугаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн улсын бүргтэлийн хэлтэст нэхэмжлэгч нар нэг ч удаа хандаж байгаагүй. Бид ямар нэг хууль зөрчиж улсын бүртгэл хийгдээгүй” гэв.

Гуравдагч этгээд Ж.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.П нь 1981 онд Иркутск хотын Политехникийн сургуулийг уул, уурхайн мэргэжлээр төгсөж эхнэр болох Ж. Игийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Мэргэжлийн дагуу уул уурхайд очиж ажиллах хүсэлтэй байсан боловч эхнэрийн шаардлага, шахалтаар хотод үлдэж Монголын Үйлдвэрчний эвлэлд ажилд ороод 6-н жилийн дараа тус байгууллагаас 2 өрөө байр надад олгосон юм.

Тухайн байраа хувьчилж авч чадалгүй явсаар 2009 он хүрсэн шалтгаан нь эхнэр болох Ж.И нь гадаадын харьяат тул Монгол улсын тухайн үеийн өмч хувьчлалын хуулиар улсын өмч өмчлөхгүй байсантай холбоотой юм.

Зах зээлийн хүнд үед ажилгүй болж, арай яадан амьдралаа залгуулж яваад 2008 онд нутгийн багийн танил маань гадаадаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж ирэх гэж байна, чи мөнгө гарга гэснээр хүний өөрийн хэдэн төгрөгийг зээлээр авч гадагш нь шилжүүлсэн боловч тэр нь интернет луйварчид болох нь тогтоогдсон юм.

Ингээд аргагүйн эрхэнд байрыг хувьчилж 45 сая төгрөгийн оронд 2 өрөө  байраа Я.Нд шилжүүлсэн юм. 

Эхнэр болох Ж.И, хүү П.Н, П.Т нар амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд дээрх эрсдэл бүхий гадаадаас хөрөнгө оруулахад гэдэгт эхэндээ итгэж дэмжиж байсан боловч эцэст нь луйвардуулсан болохыг мэдээд надаас нүүрээ буруулж, намайг золиос болгож байгаа юм. Ж.И нь гадаадын харьяат тул Монгол улс иргэндээ үнэ төлбөргүй хувьчилсан өмч хувьчлалд хамрагдахгүй байх. Хүү Н, Т нар нь намайг бие сэтгэл, материалын хүнд байдалд орсон хүнд үед орхин явж хүний мөсгүй зан гаргасан хүүхдүүд минь юм. Н нь өөрийн гэсэн байртай хүн миний  энэ байрнаас хувь хүртэх гэж зүтгэх хэрэггүй л байх” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А ийн өмгөөлөгч Б.Б  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Анх 3 бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул цаашид хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй гэж үзсэн нэхэмжлэлийн шаадлага гаргасан. Энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй. Учир нь үүнээс хойш 2 удаа хүчин төгөлдөр болон одоог хүртэл хүчинтэй байгаа гэрээнүүд байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эрх дамжиж шилжсэнтэй холбоотой хүчин төгөлдөр гэрээг хүчингүй болгуулахаар Иргэний шүүхэд хандсан үйл баримт байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүчин төгөлдөр гэрээ байгаа учир “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар өөрчлөлт оруулах боломжгүй.

н.М, н.Д нарт шилжсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар ямар нэг баримт, иргэний шүүхийн хүчин төгөлдөр бус гэж үзсэн шийдвэр байхгүй учраас Иргэний хуулиар хамгаалагдсан шударга өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Улсын бүртгэлийг захиргааны журмаар дэс дараалалтай хүчингүй болгуулна гэвэл гэрээтэй холбоотой асуудалд хүндрэлтэй. Нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг Иргэний шүүхээр шийдвэрлүүлээгүй, 3 гэрээ багуулагдсанаас хамгийн анхны гэрээ л хүчин төгөлдөр бус байгаа. Үлдсэн 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад Захиргааны шүүхээр Иргэний шүүхийн маргааныг шийдвэрлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр харъяалалын асуудлыг нотой зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад өмчлөгчөөр бүртгэхийг даалгах гэж байсан. Нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон Иргэний шүүхийн шийдвэр гараагүй. Зөвхөн Я.Нгаас Ж.П руу шилжсэн худалдах, худалдан авах гэрээний агуулга хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр байгаа болохоос нэхэмжлэгч нарыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн шийдвэр байхгүй. Шударга өмчлөгчийн эрхийг Иргэний хуульд зааснаар хамгаалдаг тул маргаан бүхий орон сууцыг буцаан өгөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч хэд хэдэн удаа шүүхэд хандсан байдаг.  

Тухайн үед нэхэмжлэгч нар Иргэний шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч эхний удаад нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул буцаагдсан байдаг. Дараа нь хохирлоо буруутай этгээдүүдээс гаргуулахаар мөн шүүхэд хандсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ татан авсныг баталсан шүүгчийн захирамж гарсан. Захирамжийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай гэсэн. Өөрөөр хэлбэл энэ орон сууцтай болон хохиролтой холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлүүлчихсэн байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан байхад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тул тухайн асуудлыг өмнө нь иргэний шүүхийн журмаар шийдвэрлэхдээ орон сууцыг биш хохирлоо нэхэмжилсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн П.Ньш нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт манай компанийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. *** тоот хаягт байршилтай, /***/ дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг анх тус компанийн охин компани болох “М******* ‘ ХХК, Гын хооронд 2013 оны 12 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр “М” ХХК-д барьцаалуулж, шаардах эрх үүссэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г*** овогтой М бүрттэлтэй байна.

Бид банкнаас холбогдох зээлийг худалдан авахдаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн эсэхийг Улсын бүртгэлийн зохих лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлдэгчид барьцаа хөрөнгө шилжүүлсэн хэлцлийн хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байдал, банкнаас тодорхойлсон зээлдэгчийн хувийн мэдээлэл зэргийг нягглан шалгасны үндсэн дээр тодорхойлдог.

Манай компанийн зүгээс С.Г***, Г.М нарын хооронд байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай нотариатчийн гэрчилсэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, С.Г***ийн нэр бүхий *** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрьн лавлагаа, 2013 оны 1 дүгээр сарын 16-ны едрийн Гны Зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Гны зээлдэгчийн хувийн мэдээлэл, Г, Г.М нарын хооронд байгуулсан 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2013 оны 1 дүгээр сарьш 10-ны өдрийн *** тоот Ипотекийн гэрээ, барьцаалбар болон бусад зээлийн хувийн хэргийн материалд үндэслэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн гэж үзэн уг зээлийг Гнаас 2013 онд худалдан авсан.

Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт дурьдсанаар дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой “М ТЗК” ХХК-ийн шаардах эрхийн барьцаанд шилжихээс өмнө дараах хэлцлүүд хийгдсэн болохыг мэдлээ. Үүнд: 

1. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай нотариатаар гэрчилэгдсэн “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж Ж.Паас /Нын эцэг/ Я.Н //-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2. 2011 оны  12 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Я.Нгаас С.Г***т шилжсэн дээр дурьдснаар МИК нь улсын бүртгэлийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тулгуурлан өмчлөгчийг тодорхойлох эрхтэй бөгөөд зээлдэгчид барьцаа хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийн хууль зүйн үндэслэлийг шалгах үүрэг бүхий ба түүнээс өмнөх хэлцлүүдийн хуулийн хүчин төгөлдөр байдлыг шалгах үүрэггүй бөгөөд тийм боломж ч үгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр 24-ний өдрийн *** тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь *** ТЗК” ХХК-ийн шаардах эрхийг хөндөж байна.

Бид доорх хавсралт баримт, материалуудын эх хувийг Гны Саппоро салбараас авсан ба зээлийн хувийн хэрэг болон холбогдох баримт материал нь цаашид Гны тус салбарт хадгалагдах тул нэмэлт баримт шаардлагатай болсон тохиолдолд бид тус банкинд хүсэлт гаргуулан авах болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2013 оны.01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон ипотекийн гэрээний барьцаанд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан мэдпээлэл нь үнэн зөв биш гэсэн зүйл байгаагүй. Тухайн үед барьцаалагч нь барьцаалуулагчийн хувьд шударга эзэмшигч байсан. Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.2 заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ипотекийн зээлийн маргаан бүхий эд хөрөнгийг барьцаалж авсан байдаг. Үүнээс өмнөх хэлцлийг хуульд нийцсэн эсэхийг мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 Гуравдагч этгээд “Г” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Маргаан бухий *** тоотод хаягт байршилтай *** дугаарт улсын бүртгэлтэй, орон сууц нь 2013 оны 01 сарын 10-ны  өдөр “Г” банк болон иргэн Г.М, Н.Д нарын хооронд байгуулагдсан *** тоот зээлийн гэрээ, *** тоот ипотекийн гэрээний барьцаанд байгаа нийт 35,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо 27,674,438 төгрөгийн үлдэгдэлтэй зээл хэвийн төлөгдөж байгаа.

Г нь ипотекийн зээлийн гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” түүнд тусгагдсан мэдээллийг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу иүнэн зөв” гэж үзэн зээлийн гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл Гтай зээлийн гэрээ байгуулахад маргаан бүхий эд хорөнгийн талаар гуравдагч этгээдээс Улсын бүртгэлд бичигдсэн Тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй.

Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т зааснаар “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт, бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалагчийг шудрага эзэмшигч гэж үзнэ, мөн хуулййн 154.7-т “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна” гэж зааснаар гуравдагч этгээд “Г” банк маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь мөн юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөгч нь хэн ч болсон Гтай байгуулсан зээлййн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг шилжинэ.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Гны барьцааны эрхийг хэвээр үлдээж өгнө үү”

Гуравдагч этгээд Я.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*** овогтой Н // Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр байр  9 тоотод оршин суудаг. Одоогоор эрүүл мэндийн хувьд шүүх хуралд биечлэн оролцох чадваргүй эмнэлэгийн хяналтанд байдаг тул дараах тайлбарыг гаргаж байна. 

       2008 онд Ж.П нь яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд өөрийн өмчлөлийн шар өнгийн жижигхэн ганц байшингийн ордероо /Ж.Пын нэр дээр байсан/ барьцаалан 45 сая төгрөгийг удахгүй өгнө гэхээр нь хүмүүсээс мөнгө зээлж цуглуулж авч өгсөн. Гэтэл тун удахгүй өнгө гэсэн атлаа өгөлгүй 2 жилийн турш алга болж, хүмүүс надаас нэхэж би залилагч болсон. Эцэс сүүлдээ аргаа бараад хуулийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Уг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг болж, гэр бүлээрээ орон байрнаасаа гарч зугтаж байсан. Эхнэр И болон хүүхдүүд Н, Т нар нь бөгөөд цагдаагаас болон өр нэхэж байсан хүмүүсээс зугтаж гэрээ явж байсан атлаа одоо болохоор мэдээгүй гэж байгаа нь худлаа юм. Эрүү үүсэж ял шийтгэл авах болохоороо уг хэргээ хүлээн зөвшөөрч мөнгө төгрөгийг нь бэлнээр өгч чадахгүй тул барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа өгнө гэдгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Анх надад өгсөн нэг хүний буюу Ж.Пын өмчлөлийн ордер нь 4 хүний нэр дээр болгосон байсан. Яагаад 4 хүний нэр дээр болсон юм бэ гэхэд хувьчлалаар ийм болгосон. Энэ  хугацаанд миний эрүүл мэнд сэтгэл санааны хувьд маш их хохирч хүнээс авсан мөнгө төгрөгийг өгч чадахгүй давхар хохирч байсан бөгөөд уг байрыг авах хүн олдохгүй засваргүй будаг муудсан ус гоождог олон сарын байр дулааны төлбөрийг төлөөгүй гэх мэтээр байдал хүнд байсан учир Паас авах ёстой мөнгөнөөс доогуур 40 сая төгрөгөөр зарсан ингээд би хохиролоо бүрэн шийдэж чадаагүй, өөрийн тэтгэвэрээс Пын төлөх ёстой төлбөрүүдийг бүгдийг төлсөн. Пын хувьд буруугаа хүлээн зөвшөөрч байраа төлбөрт өгсөн болохоос би хүний байранд шунаж авсан хэрэг огт биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аав нь байраа зарж хохирол төлж байгааг хүүхдүүд болон эхнэр мэдэж байсан. Гэтэл мэдээгүй мэтээр нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

П.Н, Ж.И. Ж.Т нар  *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Я.Нгийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г***ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох, *** тоотод байрлах *** дугаар улсын бүртгэлийн дугаартай орон  сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т  П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар дундын өмчлөлийн орон сууцыг хамтран өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэснийг үндэслэн бидний өмчлөх эрхээ сэргээлгэж бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар тогтоолоор *** тоот орон сууцыг иргэн Ж.П, Ж.И.М***, П.Т, П.Н нарын өмчлөлд хувьчилж анхны өмчлөгчдөөр бүртгэгдсэн байна.

Харин энэ дундын өмчлөлийн орон сууцыг өмчлөгч Ж.П 2010 онд иргэн Я.Нд худалдахдаа бусад өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байна.

Нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар орон сууцны үнийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** дугаар захирамжаар  нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч нар ийнхүү учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хэдий ч маргаан бүхий байрны бүртгэлийн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдүүлэг нотлох баримтаа бүрдүүлэн хуулийн дагуу хандаж байгаагүй байна.

Ийнхүү үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн атлаа бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад эрхээ сэргээлгэхээр мэдүүлэг гаргаж хандаагүй нь Захиргаааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана.” гэсэн хуулийн хугацааг зөрчжээ.

Мөн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай нотариатчын гэрчилсэн худалдах худалдан авах гэрээ,  2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгээр уг орон сууцыг худалдаж авсан Я.Нгийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай нотариатчын гэрчилсэн бэлэглэлийн гэрээ, бүртгэлийн мэдүүлгээр иргэн С.Г***ийн өмчлөлд шилжсэн бүртгэл, 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн *** дугаартай нотариатчын гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлийн мэдүүлэгээр иргэн Г.М, Н.Д, М.Д, М.А нарын өмчлөлд шилжсэн бүртгэл, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК болон Гтай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүд тус тус хууль зөрчөөгүй. 

Өөрөөр хэлбэл “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан баримт мэдүүлгийг үндэслэн өмчлөх эрхийн бүртгэлд дээрх өөрчлөлт оруулж бүртгэсэн хариуцагчийн бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. 

Учир нь Ж.Паас Я.Нд худалдах худалдан авах гэрээгээр, Я.Нгаас С.Г***т бэлэглэлийн гэрээгээр, С.Г***ээс Г.М нарт худалдах худалдан авах гэрээгээр, түүнчлэн Г иргэн Г.М, Н.Д нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан *** дугаар Ипотекийн гэрээ (барьцаат зээлийн гэрээ)-г “М” ХХК болон Гтай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр “М” ХХК-д тус тус шилжүүлж  бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжхэд бүрдүүлж ирүүлсэн нотлох баримтууд бүртгэлийн мэдүүлгүүд хуулийн шаардлагыг хангаж байсны дээр тухайн нотлох баримтууд тухайлбал  2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчын үйлдэл хуульд нийцсэн эсэх, Ж.Пт олгосон итгэмжлэл, түүний гарын үсэг хуурамч эсэхийг шалгах үүрэг бүртгэлийн байгууллагад олгогдоогүй байна.

Тодруулбал хуулийн хүрээнд ирүүлсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан хариуцагчийн бүртгэл хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Нөгөө талаар Г иргэн Г.М, Н.Д нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан *** дугаар Ипотекийн гэрээ (барьцаат зээлийн гэрээ)-г “М” ХХК болон Гтай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр “М” ХХК-д  шилжүүлж  бүртгэсэн бүртгэл хүчинтэй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэснийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч П.Н, Ж.И. Ж.Т нар   нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна. 

 Түүнчлэн  нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргаж байгаагүй, уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагчийн  зөвшөөрлийг аваагүй нь тогтоогджээ.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч  П.Н, Ж.И. Ж.Т нарын   хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Я.Нгийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г***ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Гтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох, *** тоотод байрлах *** дугаар улсын бүртгэлийн дугаартай орон  сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч  П.Н, Ж.И. Ж.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР