Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/00780/и |
Дугаар | 001/ХТ2018/00780 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00780
Б.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/ШШ2016/00166 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 202/МА2016/00036 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Ц.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.04.13-ны өдөр Ц.Б нь нөхрийн төслийн мөнгө дараа сард орж ирнэ, сарын хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би өөрийн дүү Б.Алтантуулд хэлж түүний байрны урьдчилгаа гэх 6 сая төгрөгийг Ц.Б нь 2 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсан. Миний бие дүүгээ төлөөлж Ц.Бтой гэрээ байгуулж хүүг сар бүр тооцохоор тохиролцсон. Ц.Б өөрийн нэр дээрх Замын-Үүд сум 2-р баг, ШНБ-60 айл, 09 тоотод орших 3 өрөө байрны гэрчилгээний хуулбарыг 3 түлхүүрийн хамт өгсөн. 2015.05.13-нд хүүг дансаар төлсөн, 2015.06.12-нд хүү төлөлгүйгээр 1 сая төгрөг нэмээд, үндсэн мөнгийг 7 сая төгрөгөөр тооцож зээлийг цааш үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Өнөөдрийн байдлаар уг зээл нь Ц.Болортолийн хүсэлтээр сунгасаар 1 жил гаран болж байна. Жилийн хугацаанд 5 сар, 7 сараас бусад бүх сард сар бүр хүү төлөх боломжгүй байна, сар бүр төлөөгүй хүүний мөнгөө үндсэн мөнгө рүү шилжүүлэн тооцож барагдуулна гэсэн Ц.Болортолийн хүсэлтээр үргэлжлүүлж явсан. Жилийн хугацаанд ердөө 3 сая төгрөгийг цувуулж хүүнд төлсөн. 2015.05.13-нд 900 000 төгрөг дансаар, 2015.07.13-нд 1 050 000 төгрөг дансаар, 2015.8.13-нд 50 000 шилжүүлж, хүүний үлдэгдэл 1 сая төгрөгийг үндсэн мөнгө рүү шилжүүлж 8 сая болгосон. 2016.01.12-нд 500 000 төгрөг, 2016.03.31-нд 500 000 төгрөг. Эдгээр мөнгийг шилжиж ирсэн тухай бүрт нь үндсэн мөнгөнөөс хасаж тооцож явсан. Өнгөрсөн жилийн хугацаанд дүү өөрөө банкны зээлтэй, сар бүр банкинд мөнгө төлдөг, Ц.Б нь гэрээнд зааснаар сар бүр хүүгээ төлөхгүй байсан учир хүндрэл гарч Ц.Болортолиос мөнгөө авч өгөхийг надаас шаарддаг байсан. 2015 оны 12 сард би Ц.Бд зээлийг үргэлжлүүлэх хэрэггүй гэдгийг хэлсэн. Ц.Б нь би ажилдаа орсон, удахгүй цалингийн зээл авна, мөн 1 байраа зарах бодолтой байна. Тэгээд ч нөхрийн төслийн 200 сая төгрөг удахгүй ирнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Дүүгийн нөхөр нь ажилтай ч хямрал гээд цалингаа өгдөггүй, тэд банкны зээлээ төлж чадахгүйд хүрч би 2 удаа өөрийн машины тээвэрлэлтийн зардлыг дараа нь 2,2 сая төгрөгийн зээл өөрийн нэрээр авч өгсөн. ...2015.09.13-нд зээлийн хүү болох 1,2 сая төгрөгийг Ц.Б өгөлгүйгээр үндсэн мөнгө рүү шилжүүлж үндсэн зээл 9,2 сая төгрөг болгох хүсэлт тавьсан. 2015.09.16-нд Ц.Б нь үндсэн зээлийг 9,2 сая төгрөгөөр тооцож зээлийг сунгах хүсэлт бичгээр гаргасан. Уг зээлэнд Ц.Б нь өөрийн ээжийг батлан даагчаар оруулсан. 10 сарын 13-ны өдөр 1.380.000 төгрөг, 11 сарын 13-нд 1.587.000 төгрөг, 12 сарын 13-нд 1.825.000 төгрөг, нийт 13 992 000 төгрөгийг төлж дуусгах болно гэж бичгээр хүсэлт тавьсан. Ц.Б 2015.12.13-нд зээлийг дахин сунгах хүсэлт тавьсан. 2016.01.13-нд 13.992.000х15=2.098.000 төгрөг, 13.992.000+2.098.000=16.100.000 төгрөг, 2016.01.12-нд Ц.Болортолийн шилжүүлсэн 500.000 төгрөгийг хасаж, үндсэн мөнгийг 15.600.000 гэж тохиролцсон. 2016.02.13-нд 15.600.000х15=2.340.000 төгрөг, 15.600.000+2.340.000=17.940.000 төгрөг. Үүнээс 2016.03.13-нд өгсөн 500 000 төгрөгийг хасаж 17 440 000 төгрөгийг төлж дуусгах болно гэж Ц.Б хэлсэн. 2016.03.31-ний өдөр зээлийг бүтэн жилээр бус 2016.02.13-ны өдрөөр дуусгавар болгож нийт 17 440 000 төгрөгийг төлж барагдуулна гэж бид харилцан тохиролцсон. Уг 17 440 000 төгрөгөнд Ц.Болортолиос жилийн хугацаанд авсан 3 сая төгрөгийг хасаж тооцсон болно. Гэрээнд зааснаар алданги тооцохгүйгээр сар бүр хүү төлөх боломжгүй, сар бүр төлөгдөөгүй хүүг үндсэн мөнгөнд шилжүүлэн тооцож явахыг Ц.Б зээл авсан эхний өдрөөс хүсэлт тавьсны дагуу явсан. Уг нь гэрээнд зааснаар ядахдаа хүүгээ сар бүр тооцож явна гэж бид бодож байсан гэвч 5 сар, 7 сард л хүүг сард нь өгсөн. Хүүг сар бүр тооцож явсан бол надад болон банкны зээлтэй дүүгийн гэр бүлд ч хүндрэл гарахгүй байх байсан. Ц.Б нь 142-р байранд 3 өрөө, ШНБ-60 айлд 3 өрөө хоёр байртай, тус бүрийг бусдад түрээсэлж төлбөр авдаг. Нөхөртэйгээ хоёулаа ажилтай, орлоготой байж яагаад сар бүр хүүгээ төлж яваагүйд гайхаж байна. 2015 оны 12 сард би Ц.Бд зээлийг зогсоох санал олон удаа тавьж байсан боловч учирласаар сунгаж явсан. Ц.Б бидний харилцан тохиролцсоноор нийт 17 440 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: 17.440.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би Б.Атай 2015-04-13-ны өдөр гэрээ байгуулж 6 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу нэг сарын хүүнд 900 000 төгрөгийг 2015-05- 13-ны өдөр төлсөн. Зээлийн хүүг хугацаанд нь төлсөн боловч үндсэн зээлээ төлж чадаагүй тул 2015-06-13-нд сарын хүү нэмж тооцон 7сая төгрөгөөр зээлийн гэрээг дүү Мандхайтайгаа /Б.Аийн өөрийн цахим үнэмлэхний хугацаа дууссан байсан учир/ хийлгэж 6 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй болгосон юм. Би тухайн өдөр Мандхайгаас 7сая төгрөг огт зээлж аваагүй юм. Уг зээлийн гэрээний дараа 2015-04- 13-нд 1 050 000 төгрөг, 2015-08-13-нд 50 000 төгрөг, 2016-01-12-нд 500 000 төгрөг, 2016-04- 15-нд 165,000 төгрөгийг Б.Ат төлж барагдуулсан. Зээлийн хүүг зээлдүүлэгч өөртөө ашигтайгаар тооцож сард 15 хувийн хүү авна гэж байгаа нь зээлдэгч надад хэт өндөр, илтэд хохиролтой нөхцөл байдлаар хийгдсэн. Амьдралын ахуйн хэрэгцээнээс илүү гарахгүй болохоор 1 050 000 төгрөг сар бүр төлж чадахгүй байна. Нөхөр маань Сүхбаатар аймагт хөл бөмбөгийн талбай барих тендерт шалгарч ажилласан боловч төсөл тендерийн дагуу олгогдсон мөнгө нь одоо ч хүртэл олгогдоогүй тул туйлын хүнд байдалд орж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хууль шүүхийн байгууллагад дуудагдан явж байна. Зээлийн хүүг нь хүртэл төлж чадахгүй байхад зээлдүүлэгч Б.А нь байнга дарамт шахалт үзүүлж барьцаа хөрөнгөө нэмж өг, машины гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүл, орж амжаагүй байранд маань өөрийн жолоочийн эхнэр, хүүхдийг үнэ төлбөргүй удаан хугацаагаар амьдруулахыг шаардсан. Ээжид утсаар дарамт шахалт үзүүлсэн. Бичиг баримт үйлдүүлэн гарын үсэг зуруулж, цаг заан цахилгаан шуудангаар явуулахыг шаардсан. Зээлийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт өсгөж хүүгээ үндсэн зээл рүү оруулж хүүнээс хүү тооцож ирсэн болно. Иймд би анх хийсэн 2015-04-13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 6сая төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүгийн хамт 6 900 000 төгрөгийг төлнө. Уг мөнгөнөөсөө өөрийн төлсөн 3 165 000 төгрөгийг хасуулж 3 735 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/ШШ2016/00166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Ц.Болортолиос нийт 3.100.000 төгрөгийг гаргуулж Б.Ат олгож, нэхэмжлэлээс 14.340.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 202/МА2016/00036 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...ИХШХШТХ-ийн 37.2-р ач холбогдол бүхий хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт болох “ Ц.Б нь Б.Ааас 2015-04-13-с 2015-06-13-г хүртэлх зээлийн гэрээгээр зээлж авсан 6сая төгрөгийн үүрэгт эхний нэг сарын буюу хүүд 900.000 төгрөгийг төлж, 2015-06-12-ны өдөр хариуцагч нь сүүлийн нэг сарын буюу 05 сарын 13-с 06 сарын 13-ны өдөр хүүд төлөх байсан 900.000 төгрөгийг бэлнээр төлөлгүйгээр /та 1.000.000 төгрөг нэмж өгөөд/ үндсэн мөнгийг 7сая төгрөгөөр тооцон зээлийг үргэлжлүүлэх ба гэрээг сунгах хүсэлт нэхэмжлэгчид гаргасан. Хариуцагчийн гаргасан уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгч 2015-06-12-ны өдөр Б.Мандухайгаар өөрийгөө төлөөлүүлэн Ц.Бтой 2015-06-13-ны өдрөөс 2015-12-13-ныг хүртэл 7сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хүүг сар бүр тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан..." Тухайн гэрээг хийлгэхээр нэхэмжлэгчийн зүгээс Б.Мандухайд итгэмжлэл олгоогүй байсан тул түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар нэхэмжлэгчийн талаас 2016-05-18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр Б.Мандухайг шүүхээс дуудахад хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй. 2016-05- 18-с 2016-06- 07-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Мандухай нь гэрчийн мэдүүлэг өгөхөөс санаатай зайлсхийсэн. 2016-06- 10-ны өдрийн шүүн таслах үйл ажиллагаанд санаатайгаар хэргийг хариуцагчийн ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлүүлэх зорилгоор “...хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015-06- 12-ны өдрийн зээлийн гэрээний талаар хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээр дамжуулан шүүхэд зориуд худал гэрчилсэн... /2015-06-12-ны өдрийн зээлийн гэрээг хэний санаачилгаар хийсэн талаар Б.Мандухайн бичмэл нотлох баримт гэрээн дээр байдаг/ Хуулийн 43.3-т гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. ИХШХШХ-ийн 38.3-т “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасан журмыг шүүх хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлээгүй. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө буюу 2016-06-10-ны өдөр гэрч Б.Мандухайгаар өөрөөр нь тодорхойлолт бичүүлж авсан зэрэг нь ИХШХШХ-ийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалт зөрчигдсөн ба ИХШХШХ-ийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нь “...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох гэрчээс мэдүүлэг авахуулахаар 2016-05- 18-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан хэдий боловч хүсэлтийг нь шүүх хангахгүй байгааг мэдсээр байж хүсэлтээ хангуулахаар шүүхээс шаардаагүй нь өмгөөлөгч хөндлөнгийн нөлөөнд автсан гэж хардах бүрэн үндэслэлтэй байсан. ИХШХШХ-ийн 34.2-т заасан хуулиар хүлээсэн үүргээ өмгөөлөгч биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж 2016-06- 07-ны өдөр өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас мөн түүний шүүхэд гаргасан хангагдаагүй хүсэлтээс нэхэмжлэгч татгалзсан. Нэхэмжлэгч шүүхэд хууль ёсны эрх ашгаа өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх зорилгоор 2016-05-11-ний өдөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 245.150 төгрөг төлсөн. Өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нь гэрээнд заасан эрх зүйн туслалцаа нэхэмжлэгчид үзүүлээгүй ба түүний хариуцлагагүй ажиллагааны улмаас /мөн өмгөөлөгчид итгэсний улмаас/ 2016-06-10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, нотлох баримт бүрэн хангагдаагүй оролцож хэргийн болон нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөнд гомдолтой байна. Нэхэмжлэгч 2016-06- 10-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэгт нотлох баримтаар авагдсан байсан 2015-06-12-ны өдрийн зээлийн гэрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болох гэрчээс мэдүүлэг авахуулахаар 2016-05-18-ны өдөр нэхэмжлэгчийн талаас гаргасан хүсэлтээр шүүх гэрчээс мэдүүлэг албадан аваагүй ба шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй тул уг гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдсан тул хэрэгт үлдсэн нотлох баримт болох “...хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Б.Ааас 6 сая төгрөгийг 2015-04-13-ны өдрөөс 2015-06-13-ныг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр хүүг сар бүр тооцох мөн хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Ц.Б нь 2015-05- 13-с /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу/ 2016-04- 20-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Үндсэн зээл болох 6 сая төгрөгнөөс төлсөн 2.1сая төгрөг, эхний сарын хүүд төлсөн 900.000 төгрөг нийт 3сая төгрөг төлсөн. Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавраас чөлөөлөгдөх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016-05-24-нд 400.000 төгрөг, шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2016-06-09-нд 1.300.000 төгрөг нийт 1.700.000 төгрөг төлсөн нь хууль болон гэрээнд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч Б.А хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2015-04- 13-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэн хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 2016-06-10-ны өдрийн шүүх хуралдаанаар Ц.Болортолиос үндсэн зээл болох 6сая төгрөгөөс төлсөн 3.8сая төгрөг /дээр дурдсан хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавраас чөлөөлөгдөх зорилгоор шүүх хуралдааны өмнө хариуцагчийн төлсөн 1.7сая төгрөгийг зээлийн гэрээний гүйцэтгэсэн үүрэгт тооцсон/ 2 сарын хүүд 1.8сая төгрөг төлөхөөс эхний сарын хүүд төлсөн 900.000 төгрөг нийт 4.700.000 төгрөг төлснийг хасч тооцон, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2.200.000 төгрөг, 2015-05- 13-с 06 сарын 13-ныг хүртэлх 1 сарын хүүд 900.000 төгрөг нийт 3.100.000 төгрөгийг гаргуулж, Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 14.340.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон. Ц.Б нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2015-04- 13-ны өдрийн зээлийн гэрээ нь /дээр дурдсан/ Иргэний хуулийн 281, 232.4, 232.6-д заасан журмын дагуу байгуулагдсан байхад шүүх зээлийн гэрээний талаар дүгнэлт хийхдээ зохигч нарын тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох “алданги”-ийн асуудлыг авч үзээгүйд гомдолтой байна. Шийдвэрийг эс зөвшөөрч төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Б.А хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015-04- 13-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 232.4, 232.6-д заасны дагуу Ц.Болортолиос гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3.1сая төгрөгний 50 хувь буюу 1.550.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж гомдол гаргасан. Төлөөлөгчид өмгөөллийн хөлсөнд 350.000 төгрөг, давж заалдах гомдол гаргахад Улсын тэмдэгтийн хураамжид 39.450 төгрөг нэхэмжлэгч төлсөн. Давж заалдах шатны шүүхийн 2016-07- 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцсон ба нэхэмжлэгчид шүүх хуралдааны талаар тайлбар мэдээлэл өгөөгүй ба магадлалд хяналтын журмаар нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдсээр байж магадлал болон итгэмжлэлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүйгээр оргон зайлсан.Төлөөлөгч Б.Минжүүрдоржид холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2017-08- 27-ны өдөр нэхэмжлэгч гомдол гаргасан ба өөрийн хууль зөрчсөн үйлдэлдээ төлөөлөгч хуулийн хариуцлага хүлээсэн. Нэхэмжлэгч миний бие өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, төлөөлөгч Б.Минжүүрдорж нарт өмгөөллийн хөлсийг нь хангалттай төлсөн ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлээгүй. Б.Мандухай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015-06-12-ны өдөр нэхэмжлэгчийг төлөөлөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн хирнээ 2016-06-10-ны өдрийн шүүн таслах ажиллагаанд зориуд худал гэрчилсэн. Хариуцагч Ц.Б нь нэг жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн ба нэхэмжлэгчид гаргасан өөрийн бичмэл нотлох баримтуудыг илтэд үгүйсгэсэн. Б.Мандухай, Ц.Б нар шүүхэд зориуд худал мэдүүлэх мөн бусдыг гүтгэх эрхгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 2015-06-13-ны өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн талаас шүүхэд гаргасан хүсэлтээр Б.Мандухайгаас гэрчийн мэдүүлэг аваагүй ба шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, 2015-04-13-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй илт хариуцагчийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.А 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ц.Болортолиос зээлийн гэрээний үүрэгт нийт 17.440.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1-4, 34-38/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 25-28/
Анхан шатны шүүх хариуцагчаас 3.100.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... 2015 оны 06 сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүү шаардах эрхтэй байна ...үндсэн зээлийг 7,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй... Ц.Б үндсэн зээл 6,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,800,000 төгрөг нийт 7,800,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 4,700,000 төгрөг хасаж үлдэх мөнгийг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байв.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ц.Б Б.Ааас 6,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэх талаар тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан, Б.А хариуцагчид 6,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, Ц.Б анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчид 4,700,000 төгрөг буцааж төлсөн үйл баримт тогтоогджээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Б.А хариуцагчид 6,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, Ц.Б нэхэмжлэгчид 4,700,000 төгрөг буцааж төлсөн байх тул гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхийг зээлдүүлэгч зээлдэгчээс шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
2. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул “...үндсэн зээл 6,000,000 төгрөг дээр хүү нэмж үндсэн зээлийн хэмжээг тогтоосон...” гэх нэхэмжлэгчийн тайлбараар Б.А Ц.Бд 17,940,000 төгрөг зээлүүлсэн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөрчинө.
Талууд гэрээний хугацааг сунгаж байсан нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байх тул Б.А 6,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай зээлүүлсэн гэж үзнэ.
3. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон нь Иргэний хуулийг зөрчөөгүй боловч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол зээлийн хүүгийн хэмжээг багасгаж болно.
Б.А нь хүүг нэг сарын 15 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой буюу өндөр хэмжээтэй байна. Иймд энэ тухай Ц.Болортолийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний хүүг 50%-р буруулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-г зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Б.А 6,000,000 төгрөгийг Ц.Бд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 7 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцсон байдлаар тооцвол хариуцагч үндсэн зээлд 6,000,000 төгрөг, 9 сарын хүүд 3,780,000 төгрөг нийт 9.780.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд буцааж төлсөн 4,700,000 төгрөгийг хасаж, үлдэх 5.080.000 төгрөгийг Ц.Б-с гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш хариуцагч 3,100,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй тул Ц.Б 5,080,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг төлж, 1,980,000 төгрөг төлөөгүй үлдсэн талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд тусгах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 202/МА2016/00036 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 137/ШШ2016/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан Ц.Болортолиос 5.080.000 төгрөг гаргуулж Б.Ат олгож, нэхэмжлэлээс 12.360.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “..64,550 төгрөгийг...” гэснийг “...95.690 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 245.150 төгрөгийг Б.Ат захирамжаар буцааж олгосугай.
3. Хариуцагч Ц.Б энэ тогтоолд заасан 5.080.000 төгрөгөөс 3.100.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ