Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2016/00005

Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сар 09-ны өдрийн 151/ШШ2016/00564 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Тэрбишд холбогдох

Хариуцагч Ц.Тэрбишээс 436.000 /дөрвөн зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Сувдмаа

Нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Ц.Байгальмаа миний бие 2010 оны 5 сарын 20-ны өдөр ажлаар Эрдэнэсант суманд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, мэргэжилтнүүдтэй явж байхдаа хамт явж байсан 5-6 хүний 3 хүн нь түүний нэг нь миний бие нь Ц.Тэрбиш эмчид 536.000 төгрөгийг өсгөж гэхээр нь 5 сарын 21-ны өдөр Ц.Тэрбиш эмчийн Хаан банкны 5748003889 дансаар шилүүлсэн. Түүнээс хойш 5 сарын 22-ны өдрөөс эхлээд л мөнгөө буцаагаад явуулчихаач, мөнгөө авъя гэж олон удаа уулзаж, улмаар олон удаа ярихад одоо удахгүй өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл 436.000 төгрөгийг өгөөгүй учир үлдэгдэл 436.000 төгрөгийг Ц.Тэрбиш эмчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Тэрбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 5 сард болсон явдал юм. Манай С.Хүрэлтогооч эмч Төв аймаг дээр 4 хоногийн семинарт суусан. 4 хоногийн дотор 1 сая төгрөг хождог гоё юманд орчихлоо гээд очоод банкнаас мөнгөө аваад эмнэлгийнхнээ цайлаад тэр тухайгаа ярьж өгсөн. Тэр нь старт ворк маркет гээд олон улсын сүлжээ байсан юм. Нэг хүн 276.000 төгрөгөөр ордог, компьютерээр шивэлт хийж бүртгүүлдэг сүлжээ байсан. Манай эмнэлэгийнхэн бас тэр сүлжээнд орсон. Манай эмнэлгээс шивж чаддаг хүн байхгүй, манай сумын Норжинсүрэн гэж хүүхэн хот руу явуулж Туул гэж хүнээр шивүүлдэг байсан. Би хэдэн дүүгээ элсүүлэхэд надад бас 1 сая төгрөг ирсэн. Яг тэр үеэр эрүүл мэндийн газраас Ц.Байгальмаа эмч нарын бүрэлдэхүүнтэй 5 хүн ирсэн. Тэгээд С.Хүрэлтогооч эмч бид хоёр тэр сүлжээний талаар хэлсэн. Тэгсэн яасан гоё юм бэ гээд над шиг сэтгэлийн хөөрлөөр хандаад бүгд элсэхээр болоод бэлэн мөнгө алга чи наад мөнгөнөөсөө зээлүүлээд оруулчих гэсэн. Тэгээд би мөнгө зээлээд нөгөө шивдэг хүүхэндээ тэр мөнгийг нь өгсөн. 2,3 хоногийн дараа Ц.Байгальмаа эмч 2 хүний мөнгө шилжүүлсэн юм. Тэрнээс хойш явсан хүмүүсээс 2 хүн мөнгөө буцааж явуулсан. Тэр сүлжээнд 8 хүн 276.000 төгрөгөөр ороод тодорхой хугацааны дараа нэг баг болоод мөнгө нь ордог байсан. Тэгээд 8 хүн бүрдсэнийх нь дараа нөгөө Норжинсүрэнгээрээ шивүүлээд мөнгийг нь хот руу Туулын данс руу шилжүүлсэн. Цээлийн Янжмаа эмч, Эрүүл мэндийн газрын Энхтуяа эмч 2 миний нэг сая төгрөгөөс зээлж авсан боловч мөнгөө өгөөгүй учраас би өөрөө ингээд 1 сая төгрөгөөрөө хохироод үлдсэн. Тухайн үедээ бид нар сэтгэлийн хөөрлөөр бүгд орцгоосон. ЦБайгальмаа эмч байнга нэхдэггүй, хүний аманд ороод сүлжээнд орох хүн биш гэж би бодож байна. С.Хүрэлтогооч эмчээс байнга нэхээд энэ тэнд сургалт семинарт таарахаар мөнгө нэхээд хэцүү байсан болохоор бас сумын эрхлэгч эмч болохоор 100.000 төгрөг өгсөн гэсэн. Би бусад зээлсэн хүмүүсээс мөнгө нэхээгүй, би өөрөө хохирч үлдсэн. Тэр мөнгийг би өөрөө хэрэглээгүй, би энэ асуудалд буруугүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна би тэр мөнгийг өгөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Цэвээндагвын Тэрбишээс 436000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цэвээндоржийн Байгальмаад олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.730 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Тэрбиш давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц.Тэрбишээс 436.000 төгрөг гаргуулж өгнө үү? гэсэн шаардлагыг гаргахдаа шүүхэд тусгайлан хүсэлт гаргаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү? гэж хандаагүй байна. Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа энэ мөнгө төгрөг нэхэмжилж байгаа асуудлын үйл факт нь 2010 оны 5 дугаар сард болсон асуудал юм гэж хэлжээ. Энэ тайлбараас харахад Иргэний хуулийн 74, 75, 76 мөн хуулийн 75.2.4 заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа 5 жил байна. 75.3 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж болно гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талд үйлчилж, түүнд ашигтайгаар шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгч ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт гаргаагүй байхад ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байх тул гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75.1-д заасан ерөнхий хугацаанд хамруулан мөн хуулийн 76.1-д зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө эргүүлэн шаардаж эхлэсэн гэх 2010.5.23-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна гэж хуулийн дээрх заалтуудыг гуйвуулан дүгнэсэнд гомдолтой байна. ...Би Байгальмаа эмчийг энэ сүлжээнд ямар нэгэн байдлаар дарамтлан шахалт үзүүлж айлган сүрдүүлж түүнээс мөнгө аваагүй, өөрөө намайг та мөнгө өгөөд оруулчих би танд дараа нь шилжүүлчихнэ гээд би мөнгийг нь урьдчилан хийсэн. Өөрөө эрсдлээ мэдэж байгаад орсон хүүтэйгээ хамт бүртгүүлж орсон.

Иймд цаашид гарсан эрсдэл үр дагаврыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Байгальмаа эмч яагаад 2015 оны асуудлыг одоо гаргаж шүүхэд намайг өгсөн гэвэл Байгальмаа эмч өөрөө МАН-ын хүн, би Ардчилсан намаас Эрдэнэсант сумаас Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшсэн. Иймд намайг нэр дэвшүүлэхгүй гэж шүүхэд өгсөн гэж үзэж байна. Түүнээс энэ олон жилийн хугацаанд өгөхгүй яаж, юу хийж явсан юм бэ? Мөн энэ хүн өөрөө бүхэл бүтэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга байсан. Өнөөдөр шүүхэд гомдол гаргах хугацаагаа мэдэхгүй байна гэж байхгүй. Би Байгальмаагаас Хаан банкны дансаар 536.000 төгрөг аваагүй гэж маргаагүй. Би Байгальмаагаас шилжиж ирсэн 536.000 төгрөгийг Улаанбаатар хотод байдаг Туул гэх эмэгтэйд нийт элссэн хүмүүсийн мөнгийг нэгтгээд 1.548.000 төгрөгийг 2010.06.30 өдөр шилжүүлсэн. Энэ нь намайг дээрх мөнгийг хувьдаа аваагүй сүлжээний хүнд өгч шилжүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байхад энэ мөнгийг надаас гаргаж Байгальмаад олгохоор зааж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Байгальмааг хүчээр энэ сүлжээнд оруулаагүй. Байгальмаа намайг гүтгэж мөнгөө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа би болилоо гэж мөнгөө нэхсэн юм шиг, мөн намайг мөнгийг чинь удахгүй буцааж өгнө гэж хэлсэн мэтээр хуулийн байгууллагад намайг хэт их буруутгаж худал мэдүүлэг өгч байна.

Намайг сүлжээнд орох хүмүүсийнхээ мөнгийг бүртгүүлж Туул гэдэг хүний данс руу шилжүүлсэн хойно юу болж байна мөнгөө авъя гэж ярьсан юм. Байгальмаа нь сүлжээнд орохоо өөрөө хүлээн зөвшөөрч хүүтэйгээ 2 хүний мөнгө шилжүүлж өөрөө сайн дураараа сүлжээнд орчихоод одоо болохоор намайг хүчээр албадан сүлжээнд оруулчихсан юм шиг, тэр шилжүүлсэн мөнгийг нь би аваад өөртөө ашиглаж үрсэн юм шиг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар өөрсдөө дуртайдаа элсэн орсон. Бид нар адилхан бүгд хохирч үлдсэн. Ер нь сүлжээний эхний хүмүүс нь ашиг олоод сүүлд орсон хүмүүс нь ашиггүй хохирч үлддэг юм байна. Ийм байдлаар хохирч үлдсэн хүн зөндөө бий. Энэ хохирлоо сүлжээг анх үүсгэн байгуулсан тэр 8 хүний мөнгө төвлөрч очдог хүнээс буцаан нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байх боловч тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзэв.

Зохигчид 2010 оны 5 дугаар сард сүлжээний бизнесийн зорилгоор 536.000 төгрөгийг хариуцагчийн дансанд нэхэмжлэгчээс шилжүүлсэн болон дээрх мөнгөнөөс 100.000 төгрөгийг нь С.Хүрэлтогоочоос нэхэмжлэгч авсан талаарх үйл баримтыг талууд маргаагүй байна.

Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн гэрээний бус үүргийн харилцаагаар тэдний хооронд үүссэн үүргийн харилцааг шүүх тодорхойлсон нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлжээ. Нэхэмжлэгч Ц.Байгальмаа нь хариуцагчид өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Тэрбиш нь ХААН банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан нэхэмжлэгч Ц.Байгалмаагаас 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 536.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь дансны хуулгын баримтаар нотлогдсон байна. /хх-ийн 11-р тал/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Ц.Тэрбиш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчаас 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э.Туулд 1.548.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба энэ баримт нь тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Шүүх шаардах эрхийн хөөн хэлэцэх хугацааны асуудлыг энэ талаар нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт гарсан эсэхээс үл хамааран эрх зүйн үнэлэлт өгч шийдвэрлэх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамааруулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан...шүүх нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай ямар нэг хүсэлт гаргаагүй байхад ...хуулийн заалтыг гуйвуулан дүгнэсэнд гомдолтой байна...би Байгальмааг хүчээр энэ сүлжээнд оруулаагүй ...өөрөө эрсдлээ мэдэж байгаад орсон ...Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 151/ШШ2016/00564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Тэрбишийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

  •  