Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 30

 

 

                                                           

 

 

 

 

 2020        01           06                                  2020/ШЦТ/30

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Иргэдийн төлөөлөгч Х.Саруул,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Амгаланбат,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.Өлийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Дагвадоржийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархүүтайж овгийн Одгэрэлийн Э нарт тус тус холбогдох эрүүгийн 1735001841144 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, халх, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Орхон сумын Чулуут тохой багт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд түр оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Тайжууд овогтой Д Д, /РД: ......

 Монгол улсын иргэн, 1998 оны 11  дүгээр сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, халх, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АПУ трейд” ХХК-нд борлуулалтын туслах ажилтай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн Сансарын 5-11 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 18б-8 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шархүүтайж овогтой Одгэрэлийн Э, /РД: ЙР98110413/,

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан,

Шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь

1. 2017 оны 11 дүгээр сард хохирогч Г.Оюун, Б.Хорлоо, Н.Оюунчимэг, А.Аня, Н.Оюун, М.Шинэбаяр, З.Батсүх, З.Баттулга, Д.Бадарч, П.Мөнхбат, П.Нямгэрэл, Ч.Ууганбаяр, Т.Дуламжав нарыг Увс аймагт байхад нь үүрэн холбооны утасны дугаарууд руу нь үүрэн холбооны Мобикомын 99769271 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, нийт 932,000 төгрөгийг Д.Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

 2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Булгийн Согоотын 62 дугаар гудамжны 836 тоотод хохирогч Ж.Буяндавааг гэртээ байхад үүрэн холбооны 99460220 гэсэн дугаар руу нь үүрэн холбооны 99776152 дугаарын утаснаас залгаж “таны нэр дээр илгээмж ирсэн байна” гэж хэлж хуурч 75,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-289 тоотод байрлах нийтийн байрандаа хохирогч Б.Батцэцэгийг байхад нь Айфоне 6 плас маркийн гар утас авч ирж өгнө гэж 250,000 төгрөгөөр 3 удаа буюу нийт 750,000 төгрөгийг Г.Золжаргалын Хаан банкны 5028657118 тоот харилцах дансаар шилжүүлсэн авч, мөн хүүг нь Батлан хамгаалах их сургуулийн лицей сургуульд оруулж өгнө гэж бэлнээр 500,000 төгрөг, 880,000 төгрөг, 130,000 төгрөг, 150,000 төгрөг, 100,000 төгрөг тус бүр бэлнээр авч, нийт 2,510,000 төгрөг залилсан,

4. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт иргэн Б.Нарантуяаг гэртээ байхад нь Мобикомын 99468043 дугаар луу нь Мобикомын 95092184 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 73,500 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

5. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Яргайтын 35-537 тоотод иргэн У.Долгормааг гэртээ байхад нь Мобикомын 99789938 дугаар луу нь Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 74,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

6. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт хохирогч Б.Бадамсүрэнг гэртээ байхад нь үүрэн холбооны Ж.Мобикомын 93064499 дугаар луу нь үүрэн холбооны Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 73,500 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-28-03 тоотод иргэн Б.Цогтжаргалыг гэртээ байхад нь Мобикомын 99480043 дугаар луу нь Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 75,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

8. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2-228 тоотод хохирогч У.Нямдолгорыг гэртээ байхад нь үүрэн холбооны Мобикомын 99820561 дугаар луу нь үүрэн холбооны Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 73,500 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

9. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд хохирогч Д.Эрдэнэчимэгийг гэртээ байхад нь үүрэн холбооны 99480086  дугаар луу үүрэн холбооны 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч 75,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

10. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Завхан аймгийн Улиастай хотод хохирогч Д.Пүрэвсүрэнг гэртээ байхад нь үүрэн холбооны Мобикомын 99467679 дугаар луу нь үүрэн холбооны Мобикомын 95022194 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 73,500 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

11. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд хохирогч С.Марияаг гэртээ байхад нь үүрэн холбооны 99470035 дугаар луу нь үүрэн холбооны 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч 74,750 төгрөгийг Хаан банкны 5920031072 дансаар шилжүүлэн авч, залилсан,

12. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт хохирогч Г.Нурмааг гэртээ байхад нь Мобикомын 99460019 дугаар луу нь Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 75,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

13. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн 3-17 тоотод хохирогч Г.Чулууныг гэртээ байхад нь үүрэн холбооны Мобикомын 99460104 дугаар луу нь үүрэн холбооны Мобикомын 99776152 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 75,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

14. 2018 оны 10 дугаар сарын 09-аас 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Түмэн-Өлзийг Айфоне-7 загварын гар утас хямд үнээр авч өгнө гэж хуурч, нийт 500,000 төгрөгийг Хаан банкны 5013200997 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

15. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын нутаг дэвсгэрт хохирогч Ц.Баярмааг рестораны тоног төхөөрөмж, хоолны жор зарна гэж хуурч нийт 1,425,000 төгрөгийг Хаан банкны 5013200997 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Зайсангийн гудамж 26-01 тоотод оршин суух гэртээ хохирогч Р.Ариунзаяаг байхад нь үүрэн холбооны 99118087  дугаар луу үүрэн холбооны 88904664 дугаараас залгаж, манай ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан 9911, 8811-тэй дугааруудын барьцааны алдангийг төлөөд хямд үнээр авах боломжтой гэж хуурч, 110,000 төгрөгийг Хаан банкны 5013200997 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

17. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Буян-Өлзийгөөс “Их сургуулийн диплом” гаргуулж өгнө гэж хуурч, нийт 1,500,000 төгрөгийг Хаан банкны 5076560741 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Атартунгалагт их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, нийт 410,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Өлзийсайханыг зорчиж явах үед нь үүрэн холбооны 99103969 дугаар луу нь үүрэн холбооны 88904664 дугаараас залгаж манай ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан 9911, 8811 –тэй дугаарууд хураагдаж, зарах боломжтой болсон та алдангийг нь төлөөд хямд үнээр худалдаж авах боломжтой  гэж хуурч, 95,300 төгрөгийг Хаан банкны 5013200997 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

20. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3-69 тоотод хохирогч А.Ганзоригийг гэртээ байхад нь үүрэн холбооны Мобикомын 99114061 дугаар луу нь үүрэн холбооны Юнителийн 88904664 дугаараас залгаж, та 99117447 гэх дугаар сонирхож байна уу, би “Капитал” ББСБ-д ажилладаг юм, манай байгууллага дээр энэ дугаар барьцаанд тавигдаад барьцааны мөнгөө төлөөгүй тул зарагдах гэж байна, та алдангийг нь төлөөд авах боломжтой гэж хуурч 65,000 төгрөгийг Хаан банкны 5013200997 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

21. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньт багт хохирогч Г.Отгонжаргал гэртээ байхад нь үүрэн холбооны Мобикомын 99485545 дугаар луу нь үүрэн холбооны Мобикомын 99433683 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 74,750 төгрөгийг Хаан банкны 5018237139 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан

22. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 3-50 тоотод хохирогч Д.Алтанзулыг гэртээ байхад нь Мобикомын 99762358 дугаар луу нь Мобикомын 99433683 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 74,750 төгрөгийг Хаан банкны 5057469083 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан

23. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-24 тоотод хохирогч Б.Гүндэгмааг гэртээ байхад нь Мобикомын 95684000 дугаар луу нь Мобикомын 99433683 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 74,000 төгрөгийг Хаан банкны 5057469083 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

24. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд хохирогч Б.Болормааг гэртээ байхад нь Мобикомын 99489211 дугаар луу нь Мобикомын 99433592 дугаараас залгаж, таны нэр дээр илгээмж ирсэн байна гэж хуурч, 74,750 төгрөгийг Хаан банкны 5018237139 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

25. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн нутагт дэвсгэрт хохирогч Ш.Баатархүүг байхад нь үүрэн холбооны 99452329 дугаарын утас руу нь үүрэн холбооны 99776152 дугаарын утаснаас залгаж танд Солонгос улсаас илгээмж ирсэн байна, төлбөрөө төлөөд авна уу гэж хуурч, Хаан банкны 5920031072 дугаарын дансаар 75,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

26. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд  хохирогч Б.Оюун-Эрдэнэ нь үүрэн холбооны 99776152 дугаартай утас руу залган ярьж, танай охинд Олон улсын байгууллагаас тусламжийн бараа ирсэн байна, илгээмжийн хөлс 72,000 төгрөг шилжүүлээд бараагаа ав гэж хуурч 72,000 төгрөг дансаар шилжүүлэн авч, залилсан

27. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Жи мобайл үүрэн холбооны салбарын байранд хохирогч Б.Долгорсүрэн, Д.Мөнхнаран нараас ipone-7, ipone-6 маркийн гар утас Хятад улсаас хямд үнээр захиалж авч өгнө гэж хуурч, Б.Долгорсүрэнгээс 430,000 төгрөг, Д.Мөнхнарангаас 50,000 төгрөг тус тус бэлнээр авч залилсан

28. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд хохирогч Л.Сумъяаг байхад нь үүрэн холбооны 89598899 дугаар руу нь үүрэн холбооны 99771421 дугаар залгаж танд Солонгос улсаас илгээмж ирсэн байна гэж хуурч 75,000 төгрөгийг Хаан банкны 5450433069 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан,

29. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчим хохирогч Б.Нарантуяагийн үүрэн холбооны 95886886  дугаарын утас руу үүрэн холбооны 99867446 дугаарын утсаар залгаж Австрали улсаас илгээмж ирсэн байна гэж хуурч  75,000 төгрөгийг Хаан банкны 5041066434 тоот дансаар шилжүүлэн авч залилсан

30. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Дархан дээд сургууль дээр хохирогч Б.Гантуяаг байхад нь үүрэн холбооны 99565897 дугаар луу залгаж Солонгос улсаас илгээмж ирсэн байна гэж хуурч, илгээмжийн төлбөр гэх 75,000 төгрөгийг Хаан банкны 5018237139 тоот дансанд шилжүүлж авч залилсан,

31. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт хохирогч С.Алтансаргайг байхад нь дүү Эрдэнэчимэгийн нь үүрэн холбооны 99430115 дугаар луу үүрэн холбооны 99430115 дугаараас залгаж ачаа ирсэн байна гэж хуурч, төлбөр гэх  74,750 төгрөгийг иргэн Ш.Алтанхуягийн эзэмшлийн Хаан банкны 5039569704 тоот дансаар шилжүүлэн авч  залилсан,

32. 2018 оны 02 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хорооны 2-4 тоотод оршин суух хохирогч Н.Янжинлхамын үүрэн холбооны 99480700 дугаарын утас руу үүрэн холбооны 99433592 дугаараас залгаж танд Солонгос улсаас тусламжийн 2 хайрцаг илгээмж ирсэн байна. Та тээврийн зардал болох 73,500 төгрөгийг шилжүүлнэ үү гэж хуурч 73,500 төгрөгийг Хаан банкны 5018237139 дансаар авч залилсан,

33.Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бямбацогтод манай эгч Оюу толгой ХК-д хүний нөөцийн  ажил хийдэг, чамайг ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 510,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авч, нийт 710,000 төгрөгийн хохирол учруулсан,

34. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Зээрээд гар утас хямд үнээр зарна гэж хуурч Т.Харцагын Хаан банкны 5058314210 тоот дансаар  1,365,000 төгрөгийг  авч залилсан,

35. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хохирогч Н.Дэлгэрцогтыг байхад нь үүрэн холбооны 99460329 дугаарын утас руу үүрэн холбооны 99776152 дугаарын утаснаас холбогдож, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын ард байрлах Буухиа-Өртөө нэртэй каргоноос ярьж байна. Танд илгээмж ирсэн байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.Дэлгэрцогтоос Хаан банкны 5920031072 тоот харилцах дансаар 75,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

36.2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Өлзийбаяраас Диплом гаргаж өгнө хэлж худал хэлж 400,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 80,000 төгрөг Хаан банкны 5076560741 дугаарын дансаар дамжуулан авч залилсан,

37. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Гантулгууртай танилцаж, өөрийгөө Оюу толгой ХК-нд хүний нөөцөд ажилладаг, жолоочоор ажилд оруулж өгье гэж хуурч,  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Гантулгуураас 600,000, 300,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5031924055 тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,

38. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын 5 дугаар багт хохирогч Омарын Жаниягийн үүрэн холбооны 99438269 дугаар руу үүрэн холбооны 99433683 дугаарын утаснаас залгаж Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас танд илгээмж ирсэн байна, ачааны үнэ болох 74,750 төгрөг Хаан банкны 5018237139  тоот дансанд яаралтай шилжүүлнэ үү гэж хуурч 74,750 төгрөгийг шилжүүлэн авсан,

39. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хохирогч Ю.Оюунцэцэгийг ажиллаж байхад нь үүрэн холбооны 99028024 утасны дугаар руу нь үүрэн холбооны 99714711 дугаарын утсаар залгаж, Солонгос улсаас илгээмж ирлээ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 75,000 төгрөгийг Хаан банкны 5018237139 тоот дансаар шилжүүлэн авсан,  

40. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Түшээ дээд сургуулийн байранд хохирогч Т.Анхбаярын Ай фоне-5 эс голд маркийн гар утсыг сайжруулж өгнө гэж хуурч авч 360,000 төгрөгийн хохирол учруулан,

41. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 30 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суух хохирогч Г.Минжмаагийн үүрэн холбооны 99339176 дугаарын утас руу үүрэн холбооны 99433683 дугаар утсаар холбогдон танд Солонгос улсаас 49кг илгээмж ирсэн байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 74,700 төгрөгийг Хаан банкны 5018237139 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

42. Шүүгдэгч Д.Д нь өөрийгөө Хангай гэж танилцуулан хохирогч О.Эгээс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орчим “Айфоне7 плас” маркийн гар утас 1 ширхгийг нь 330,000 төгрөг Хятад улсаас оруулж ирж өгнө гэж, 860,000 төгрөг бэлнээр 3 ширхэг гар утасны урьдчилгаа, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр машинаа зараад надаас “Приус-20” машин худалдаж ав гэж хуурч 94-30 УБЭ улсын дугаартай “Тоёота Чезер” маркийн авто машиныг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” зах дээр заруулж 1,450,000 төгрөгийн урьдчилгаа, мөн Айфоне 6 маркийн 490,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Жи шок маркийн 136,200 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг зэргийг түр хэрэглэж байгаад өгье гэж хуурч, нийт 2,936,200 төгрөгийн хохирол учруулсан,

43. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Батжаргалд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хямд үнээр зарна гэж урьдчилгаа 2,450,000 төгрөгийг О.Эгийн 5556174036 дугаарын дансаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, шилжүүлэн авч, тус тус хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай,

 

- Шүүгдэгч О.Э нь хэрэг бүртгэлтийн 180804301 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдон 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст, мөн эрүүгийн 1735001841144 дугаартай хэргийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаарын хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд тус тус Д.Дыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны картыг авч, улмаар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” төвийн АТМ-аас 2,450,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг урьд хоёр зүйл ангиар зүйлчилж байсан. Би үлэмж их хэмжээний хохирол учруулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..  ” гэв. 

Эрүүгийн 1735001841144 дугаартай хэргийн талаар:

Хохирогч Г.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчим 99776152 дугаарын утаснаас эрэгтэй хүн яриад танд Тайваны каргогоор ачаа ирсэн байна. Та ачаагаа Улаанбаатар хотоос ирж аваарай. Тэгээд би анх над руу залгаж ярьсан 99776152 дугаарын утас руу яриад ямар данс хэн гэдэг хүний данс руу мөнгө явуулах юм бэ гэхэд Пүрэвдэлгэр гэдэг хүний данс руу хурдан хийгээрэй карго хаах гээд байна гэсэн. Тэгээд мөнгөө өөрийн данснаас мобайл банкаар шилжүүлээд буцаж залгаад ачаагаа яаж авах юм бэ гэхэд ирсэн код 500, ачааны код 227600 гэж хэлээд Увсад ачаа очихоор тань руу залгана гэсэн” гэх мэдүүлэг /хх1-ийн 17 дугаар хуудас/, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-1-ийн 17 дугаар хуудас/,

2. Гэлэнхүүгийн Оюуны Хаан банкны 5800373691 тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5920031072 тоот харилцах дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-1, 15 хуудас/

3. Хохирогч Б.Хоролоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчим 99776152 дугаарын утаснаас эрэгтэй хүн яриад Ганбаярын Ням-Очир гэдэг хүн байна. Солонгос улсаас ачаа ирсэн байна таны ачаанд “j7” утас 2 ширхэг, нурууны аппарат, эм гэсэн... Тэр хүн надад Пүрэвдэлгэр гэдэг хүний 5920031072 данс руу 75,000 төгрөг шилжүүл гэхээр нь өөрийн утаснаас /99450306/ мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 19 дугаар хуудас/,

4. Хохирогч Н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр 15-ны өдөр 14 цагийн үед 99776152 дугаарын утаснаас эрэгтэй хүн яриад Мөнхдэлгэр гэдэг хүн байна Солонгос улсаас карго ачаа ирсэн байна. Ачааны мөнгө 120,000 төгрөг шилжүүлээрэй гэсэн... Тэгээд надад 5920031072 гэсэн данс өгсөн би найз Оюунчимэгийн данснаас 99454562 дугаартай утаснаас мобайлаар 60,000 төгрөг шилжүүлсэн...”, /хх-1-ийн 19 дугаар хуудас/,

“...Ж.Оюунчимэгийн гар утасны Мобайл банкаар буюу 99454562 гэсэн дугаараас 5800375247 гэсэн данснаас 5920031072 дугаарын данс руу шилжүүлсэн. Би Оюунчимэгт 60,000 төгрөгийг тэр дор нь өгсөн. Уг этгээд надад 60,000 төгрөгийн хохирол барагдуулаагүй тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 21, 22 дугаар хуудас/,

5. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах данс руу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-1-ийн 73 дугаар хуудас/,

6.Гэрч Ж.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Н.Оюунчимэг гэх хамт ажилладаг хүн тэр өдөр ажлын өрөөнд орж ирээд та Мобайл банктай бол энэ данс руу 60,000 төгрөг шилжүүлээд өгөөч танд мөнгийг нь бэлнээр төлөх гэсэн тул  би Оюунчимэгийн өгсөн 5920031072 дугаарын данс руу өөрийн 99454562 гэсэн дугаараас 60,000 төгрөг Мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Н.Оюунчимэг нь 60,000 төгрөгийг тэр дор нь надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх- 1-ийн , 23 дугаар хуудас/

7. Хохирогч А.Аня мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад таны нэр дээр Солонгос улсаас карго ирсэн байна ямар учиртай хаанаас ирсэн ачаа вэ гэхэд Олон улсын дэлхийн зөн байгууллагаас их үнэтэй 49кг ачаа ирсэн байна. Одоо та ачааны үнэ 75,000 төгрөгийг манай нягтлан бодогч Пүрэвдэлгэрийн 5920031072 дугаарын дансанд хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд Хаан банк дээр өгсөн дансыг шалгаж үзэхэд Дагвадоржийн Пүрэвдэлгэр гэдэг хүний данс байсан бөгөөд 75,000 төгрөг шилжүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх-1-ийн 29 дугаар хуудас/,

8. Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5920031072 дугаартай Дагвадоржийн Ды дансанд А.Анягаас 5820081016 дугаарын дансанд 75000 төгрөг шилжүүлсэн баримт/хх-1-ийн 26 дугаар хуудас/, 

9. Хохирогч Н.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас ойролцоогоор 30-40 орчим насны эрэгтэй хүн яриад эгчээ таны нэр дээр гадаадаас карго ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатарт байдаг бэр Оюунгэрэлтэй утсаар яриад над руу хүн залгаад гадаадаас карго ирсэн гэж хэллээ 99776152 дугаараас залгаад асуугаад өгөөч гэж хэлсэн. Удалгүй бэр над руу залгаад ээжээ үнэн юм байна би тэр хүний данс руу 75,000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлсэн ..” гэх мэдүүлэг /хх-1-ийн 32 дугаар хуудас/,

10. Гэрч Т.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...над руу хадам ээж Н.Оюун залгаад гадаадаас өндөр настангуудад илгээмж  өгч байгаа гэж байна. Улаанзагалмайн нийгэмлэгээс гэж байна гэхээр нь би тухайн залгасан дугаар луу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн байсан бөгөөд ээжид чинь Солонгос улсаас Улаан загалмайн нийгэмлэгээс витамин, амин дэм , дулаан хувцас зэрэг эд зүйлс илгээмжээр ирүүлсэн байна гэсэн. Тэгэхээр нь би ээжид хэлсэн чинь над руу мөнгө шилжүүлнэ гэхээр нь хэрэггүй гээд өмнөөс нь нөгөө хүн рүү дахиж залгаад 75,000 төгрөг  Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би өөрийн 5720347798 дугаарын данснаас шилжүүлсэн. Би 2018 оны цагаан сараар ээжтэйгээ очиж уулзахдаа надад залилуулсан талаараа хэлсэн ба эргүүлээд бэлнээр 75,000 төгрөг  надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 69-70 дугаар хуудас/

11. Хохирогч М.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад таны нэр дээр Солонгос улсаас улаан загалмайн нийгэмлэгээс ачаа ирсэн байна гэсэн. Тэгээд тэр хүн өөрийгөө Пүрэвдэлгэр гэсэн бөгөөд 5920031072 дугаартай данс надад өгсөн. Тэгээд би эгч Байгалийн 5819098772 дугаартай данснаас мобайл банкаар 75,000 төгрөг шилжүүлсэн...”,

“...Надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зүйл байхгүй. Би Байгаль эгчид болсон үйл явдлыг хэлж түүний дансаар мөнгө шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-1-ийн 35, 36 дугаар хуудас/,

12. Гэрч Н.Байгал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Шинэбаяр надтай уулзаж мөнгө шилжүүлсэн бөгөөд яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Шинэбаяр тэр өдөр намайг ажил дээрээ байж байхад хүрч ирээд над руу нэг хүн утасдаад Солонгосоос илгээмж ирсэн, гар утас, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг зүйлс байна. Ачааны мөнгө гэж 75,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай  гэж байна. Миний карт уншихгүй байна. Та Мобайл банктай бол шилжүүлж өгөөч би маргааш  мөнгийг тань өгчихнө гэж хэлсэн. Миний дансны 5819098772 гэсэн дугаартай данс байсан. Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн 95728700 гэсэн дугаарыг гүйлгээний утга  дээр бичсэн. Шинэбаяр тухайн үед маргааш нь танд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан бөгөөд маргааш нь хэлсэн ёсоороо 75000 төгрөгөө төлсөн...” гэх мэдүүлэг /хх-1-ийн, 37 дугаар хуудас/

13. Нигэрийн Байгалын Хаан банкны 5819098772 тоот харилцах данснаас Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-1-ийн 71 дүгээр хуудас/

14. Хохирогч З.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цаг 45 минутад 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад буухиа өртөөнөөс ярьж байна. Танд Солонгос улсаас 39 кг ачаа ирсэн байна. Та ачаагаа ирж авмаар байна.  Яаралтай мөнгөө шилжүүл гээд 5920031072 дугаарын Хаан банкны данс өгсөн. Өөрийн данснаас гар утаснаас мобайлаар 75,000 төгрөг шилжүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх1-ийн 39 дүгээр хуудас/,

15. Замбалын Батсүхийн Хаан банкны 5812032820 тоот харилцах данснаас Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-1,  75 дугаар хуудас/

16. Хохирогч З.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад гадаад улсаас ачаа ирсэн байна. Та ачааны мөнгө төлөх ёстой юм байна. Та өөрийн биеэр ирж уулз гэсэн. Тэгэхээр нь би Увсад байдаг боломжгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ажилладаг хүү Даваагомбо руу яриад Улаан загалмайн шугамаар ачаа ирсэн ирж ав гээд байна ямар учиртайг мэдээд хариу хэл гэхэд удалгүй манай хүү яриад би тэр хүнтэй ярилаа танд ачаа ирсэн юм шиг байна ачааны үнэ гэж  75,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн...”,

“...Би хүү Даваагомбод уг 75000 төгрөгийг буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх1-ийн 42, 43 дугаар хуудас/,

17. Гэрч Б.Даваагомбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сард санагдаж байна. Над руу аав маань залгаад Солонгос улсаас тусламжийн бараа ирсэн байна гэнэ. Өөрөө очоод авчих гэж байна чи ярьж байгаад авчих гэхээр нь би тухайн үед 99776152 дугаар луу залгаад нэг эрэгтэй хүн байсан. Аавд маань Солонгос улсаас Улаан загалмайн нийгэмлэгээс илгээмж ирүүлсэн байна. Би очоод авчихъя гэсэн чинь заавал Баттулга өөрийн биеэр авах ёстой, эсхүл эндээс Увс аймаг руу хөдөлж байна. Илгээмжийн мөнгө болох 75.000 төгрөг тушаах хэрэгтэй гэхээр нь би түүний хэлсэн 5920031072 гэсэн Д.Пүрэвдэлгэр гэсэн хүний данс руу 75,000 төгрөг шилжүүлсэн ба тэр хүн 3 хоногийн дотор Увс аймагт хүргэнэ гэж хэлээд сураггүй алга болсон. Аав маань надад 75,000 төгрөгийг өгч явуулсан байна. Би 99776152 гэсэн дугаар тэмдэглэж авсан байна...” гэх мэдүүлэг /хх-1-, 67-68 дугаар хуудас/  

18. Хохирогч Д.Бадарч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод байхад 14 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад та Бадарч ах мөн үү гэхэд мөн байна гэхэд та хаана байна гэхээр нь хотод байна гэсэн. Увс аймгийн хаягтай таны нэр дээр Адра олон улсын байгууллагаас 45 кг ачаа ирсэн байна гэсэн. Би яаж авах вэ хаан байна гэхэд 1 дүгээр хороололд Цамбагаравын тэнд илгээмж хүлээн авах газар байгаа таны ачааны 60 хувийг цаад байгууллага төлсөн,  одоо үлдэгдэл 40 хувь 50,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 данс руу Пүрэвдэлгэр гэдэг хүний нэр дээр хийгээрэй гэсэн. Тэгээд өөрийн хүү Б.Батсуурийн данснаас мобайл банкаар хэлсэн данс  руу 50,000 төгрөг шилжүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх-1-ийн 46 дугаар хуудас/,

 19. Хохирогч П.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад таны нэр дээр Солонгос улсаас карго ирсэн байна гэсэн . Тэгээд мөнгө хайгаад дүүгээсээ 35,000 төгрөг зээлээд өөрт  байсан мөнгөтэйгөө нийлүүлээд 73,500 төгрөг 5920031072 данс руу шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх1-ийн 41 дугаар хуудас/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-1-ийн 48 хуудас,

20. Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн П.Мөнхболдын Хаан банкны 5814043830 тоот харилцах данснаас Д.Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот данс руу 73.500 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-1-ийн, 49 дүгээр хуудас/

21. Хохирогч Ж.Нямгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад таны нэр дээр Солонгос улсаас карго ирсэн байна. Ямар учиртай хаанаас ирсэн ачаа вэ гэхэд олон улсын дэлхийн зөн байгууллагаас их үнэтэй 49кг ачаа ирсэн байна. Одоо та ачааны үнэ 75,000 төгрөгийг манай нягтлан бодогч Пүрэвдэлгэрийн 5920031072 дугаарын дансанд хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд Хаан банк дээр өгсөн дансыг шалгаж үзэхэд Дагвадоржийн Пүрэвдэлгэр гэдэг хүний данс байсан бөгөөд 75,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 52 дугаар хуудас/,

22. Хохирогч Ч.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчим мобикомын 99776152 дугаараас эрэгтэй хүн яриад таны нэр дээр Солонгос улсаас каргогоор манай буухиа компанид ачаа ирсэн байна. Та ачаагаа заавал өөрийн биеэр ирж авах шаардлагатай байна. 59 кг ачаа ирсэн 1 кг нь 1,500 төгрөг нийт 73,500 болж байна гэсэн. Тэгээд тэр хүний явуулсан  5920031072 дугаарын данс руу банк орж 73,500 төг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 455 дугаар хуудас/,

23. Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ч.Ууганбаяраас Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот данс руу 73.500 төгрөг орлого хийсэн талаарх баримт /хх-1-ийн, 52 дугаар хуудас/

24. Хохирогч А.Дуламжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хувийн ажлаар  явж байхад 99769271 гэсэн дугаараас нэг залуу миний 95296762 дугаарын утас руу залгаад танай ээжид Солонгос улсаас ирж байгаа  хүмүүнлэгийн тусламжид таны ээж багтсан байна гэж хэлсэн. Тухайн үед юу байгаа юм бол гэж асуухад бид задлах ёсгүй, хайрцгийн гадна талд гар утас, зөөврийн компьютер хувцас хунар гэж бичсэн байна. Та ачааны мөнгө 75000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна. Миний машины дугаар 06-76 УНЭ гэсэн дугаартай Истана маркийн машин байгаа. 5018237139 гэсэн Ням-Осор гэдэг хүний дансаар мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн тул би итгээд өөрийн утасны Мобайл ашиглан өөрийн хаан банкны 5820010135 гэсэн данснаас 75000 төгрөгийг шилжүүлсэн...  /хх-1, 64-65 дугаар хуудас/

25. Гэрч Д.Пүрэвдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Орхон аймагт амьдардаг юм. Би 2017 оны 09  сарын дундуур хадланд явсан. Хадлангаас буугаад ирэхэд манай төрсөн дүү Д манайд ирсэн байсан. Тэгээд би дүүгээ дагуулаад хадсан өвсөө ачиж ирэхээр яваад хоёр хоноод ирсэн. Хадлангаас ирээд Д манайд 2-3 хоноод хот явлаа гээд явсан. Би дүүгээсээ Орхонд ямар ажилтай ирэв гэж асуухад Жи мобайлын салбарт ажилд орсон гэж байсан. Тэгээд хотоос төв салбараас дуудаад байна гээд явсан. Хотод ирээд энд ажиллахаар болсон гэж  99776152 дугаарын утсаар ярьж хэлсэн. Д 99776152 дугаарыг 1 жил гаран ашиглаж байгаа. Сүүлдээ холбогдохгүй болсон. Би дүүгээ явсны дараа 4-5 хоноод картын хэрэг болоод эхнэрээсээ картаа асуусан чинь Д ажилд орсон картын хэрэг болоод байна гэхээр нь би чиний картыг өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сард эмнэлэгт хэвтэж байгаад гарсны дараа эхнэртэйгээ хамт цагдаа дээр очиж уулзахад таны дансаар худал  хэлж мөнгө шилжүүлж авсан байна гэхээр нь миний карт дүүд байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд Хаан банкны салбар орж дансаа хаалгасан... гэх мэдүүлэг /хх-1, 161-162 дугаар хуудас /

26. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа /хх-1, 72-73 дугаар хуудас/

27. Үүрэн холбооны 99776152 дугаарын ярианы лавлагаа /хх-1, 200-212 дугаар хуудас/

  2.Эрүүгийн 1711012601003 хэргийн талаар:

1. Хохирогч Ж.Буяндаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11  дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг 50 минутын үед гэртээ байхад 99776152 дугаарын утаснаас миний 99480330 дугаарын утас руу эрэгтэй хүн залгаад танд Солонгос улсаас карго ирсэн байна гэхээр нь надад ирэх ёсгүй гэхэд таны утасны дугаар байна гэсэн ...каргоны мөнгө 1 кг нь 15,000 төгрөгөөр бодоод 75,000 төгрөг болж байна та эхлээд дансанд мөнгөө хийсэн байх ёстой гээд 5920031072 хааны банкны данс өгсөн нэр нь Пүрэвдэлгэр гэж хэлсэн ...каргоны мөнгө болох 75,000 төгрөгийг 99480220 гэсэн нөхрийнхөө утсаар 11 цаг 29 минутад мобайл банкаар шилжүүлсэн  ..” гэх мэдүүлэг /хх-1, 155 дугаар хуудас/,

2. Жанчивын Очирбатын Хаан банкны 5323011793 тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа  /хх-1, 153 дугаар хуудас/,

3.Эрүүгийн 1711006231021 хэргийн талаар:

1. Хохирогч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 06 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-289 тоотод байрлах нийтийн байранд амьдарч байсан Д.Д гэгч залууд эхлээд 250,000 төгрөг 3 удаа, дараа нь 500,000 төгрөг, дараа нь 880,000 төгрөг, дараа нь 130,000 төгрөг, дараа нь 150,000 төгрөг, түүнд бэлнээр өгч байсан. Дээрх мөнгөнүүдээс 250,000 төгрөгөөр 3 удаа Ды найз охин гээд байсан Золжаргалын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Бусдыг нь дандаа бэлнээр өгсөн. .:. Би нийт 7 удаа 2,980,000 төгрөг өгч залилуулсан. Д урдаас айфон-6 плас маркийн гар утас хямд  авч ирж өгнө гээд 750,000 төгрөгийг найз охин гээд байсан Золжаргалынхаа дансаар авсан. Үлдэгдэл мөнгийг нь манай том хүн Батлан хамгаалахыг их сургуулийн Лицей сургуульд оруулж өгнө гэж хэлээд хүнтэй уулзахад хэрэглэх мөнгө , дүрэмт хувцасны мөнгөн, гутлын мөнгөн зэрэг хэрэгтэй байна, хураалгах шаардлагатай байна гэж хэлээд цувуулж авсан. Манай гэрт орж ирээд авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-2, 73-74 дугаар хуудас/,

2. Гэрч Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 06 дугаар сард Д надад айфоне 6 маркийн гар утас захиалж авч ирж өгнө гээд 3 удаа 250.000 төгрөг авч, нийт 750.000 төгрөг авсан. 2017 оны 06 сарын сүүлээр манай хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж 880.000 төгрөг бэлнээр авсан. Бас надаас 650.000 төгрөг авч байсан. Зуслангийн газар зарна  гээд 500.000 төгрөг авсан. Газар яриулж байгаа хүндээ өгнө гэж 250.000 төгрөг тус тус авсан. Д гэдэг, хүмүүс Хангай гэж дууддаг. Гар утасны дугаар нь 99776251  гэсэн дугаар тухайн үед барьдаг байсан....” мэдүүлэг /хх-2, 75 дугаар хуудас/,

3. Буянтогтохын Батцэцэг, Балдансүрэнгийн Золбоо нарын Хаан банкны 5017314071 дансны 2017 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрийн хугацаанд  Хаан банкны 5028657118 тоот харилцах данснаас 250,000 төгрөгийн 3 удаагийн гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа  /хх-2, 82 дугаар хуудас/

4.Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29/10768 тоот Ган-Очирын Золжаргалын Хаан банкны 5028657118 данс эзэмшдэг талаарх лавлагаа /хх-2, 93 дугаар хуудас/

4.Эрүүгийн 1811031361083 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим миний утас руу 95092194 танд каргогоор юм ирсэн байна та ирж авна уу гэж хэлсэн. ...Тэгээд би 5920031072 дугаарын данд мобайл банкаар 73,500 төгрөг шилжүүлж өгсөн... Тэгээд сүүлд нь залгаад чамайг хэн гэдэг юм бэ гэж асуусан чинь Ганболдын Нямбаяр гэдэг хүн байна Пүрэвдэлгэр гэдэг нэртэй данс байгаа гэж хэлсэн...” /хх-2, 117-118 дугаар хуудас/, 

2. Бадраагийн Нарантуяагийн Хаан банкны 5517061959 тоот харилцах дансны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд 73,500 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-2, 120 дугаар хуудас/

3. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би ихэнхдээ Солонгос улсаас карго  ачаа ирсэн байна. Таны ачаа 49 кг ачаа байна, 1 кг ачааны мөнгө 1500 төгрөг гэж бодохоор нийт 73,500 төгрөг болж байна  гэхээр за 75,000 төгрөг шилжүүлсэн гэж ярьдаг байсан. Хүмүүстэй ярихдаа таны утасны дугаарыг хайрцган дээр бичсэн байна. Ачаан дотор гар утас, хөл нурууны массажны аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн байна. Насны онцлогоос хамаарч даралтын аппарат гэх зэрэг зүйлс байна гэж ярьдаг байсан. Итгэхгүй байгаа хүний та регистрийн дугаарын сүүлийн оронг хэл гэхээр бүтнээр нь хэлэхээр нь мөн байна гэх зэргээр итгүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-2, 129-130 дугаар хуудас/

5.Эрүүгийн 1811030891084 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч У.Долгормааг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд мобикомын 997...-тай дугаартай байсан дугаарыг нь сайн санахгүй байна. Нэг эрэгтэй хүн залгаад Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Карго ачаа ирсэн байна. 40 гаран кг ачаа учраас хүргэлтээр өгнө. Тэгээд би өгсөн дансаар нь 74,000 төгрөгийн гүйлгээг хийгээд орой 20 цагийн үед утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-2, 142-143 дугаар хуудас/

2. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би өөрийнхөө 99776152 дугаарын утаснаас залгаж Дэлхийн зөн олон улсын байгууллагаас ярьж байна. Танд ачаа, тээш ирнэ гэж яриад, ачааны  хөлс гэж 74,000 төгрөгийг Хаан банкны 5920031072 тоот дансанд хийх ёстой. Манай хүргэлтийн машин орой 20 цагаас хойш гардаг юм. Тэрнээс өмнө мөнгөө дансанд байршуулах ёстой гэж хэлээд би тэр эмэгтэйгээс 74,000 төгрөг хуурч авсан... гэх мэдүүлэг /хх-2, 149-150  дугаар хуудас/

6.Эрүүгийн 1811031351085 хэргийн талаар:

1. Хохирогч Б.Бадамсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний 93064499 дугаар луу нэг хүн залгаад надад Солонгос улсаас танд илгээмж ирсэн байна онгоцны рентгенээр харсан чинь аппарат байна гэсэн. Замын зардал 73,500 төгрөг болж байна явуулаадах гэхээр нь дансыг нь аваад бэлэн мөнгө авдаг машин дээрээс шилжүүлэг хийсэн...Тэгээд орой нь утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /хх-2, 161-162 дугаар хуудас/,

2. Гэрч Т.Роломсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Завхан аймгийн Жинст багт бага хүү Бадамсүрэнгийнд байж байтал  хүүгийн Жи мобайлын 93064499 дугаар луу 9977 дугаараас залгаад Солонгос улсаас бариа заслын аппарат ирсэн байна. Та барианы заслын чиглэлээр ажилладаг юм уу гээд манай хүүгийн ажил мэргэжлийг сайн мэдэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 73500 төгрөг дансаар хийсэн...” мэдүүлэг /хх-2, 166-167 дугаар хуудас/

3. Бямбараашийн Бадамсүрэнгийн Хаан банкны 5495262750 тоот дансны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд 73,500 төгрөг шилжүүлсэн талаарх дансны лавлагаа /хх-2, 164 дүгээр хуудас /

7.Эрүүгийн1811031731086 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Цогтжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 40 минутад 99776152 дугаарын утаснаас хүн ярьж Солонгос улсаас 49 кг ачаа ирсэн байна гэж хэлсэн... ачааны мөнгө 75,000 төгрөг 5920031072 дансанд хийчих гэж хэлсэн. 70,000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлэг /хх-2, 185-186 дугаар хуудас/,

2.Б.Цогтжаргалын Хаан банкны 5315162039 дугаарын дансны хуулга /хх2-ийн 194 дүгээр хуудас/

8.Эрүүгийн 1811031751087 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч У.Нямдолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үл таних хүн 9977-той дугаараас залгаад Олон улсын буяны байгууллагаас өнчин хүүхдүүдэд зориулж тусламж ирсэн. Илгээмжийн мөнгийг төлж байж би таны ирсэн ачааг хүргэж өгнө. Манай каргоны байгууллага Замын цагдаагийн хойд талд байрладаг байгаа гэж хэлэхээр нь нээрээ ч ирсэн юм болов уу гэж бодоод тэр залуугийн өгсөн 5920031072 тоот данс руу 73,500 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-2, 210-211 дүгээр хуудас/,

2. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд Уранчимэгийн Нямдолгорын Хаан банкны 5720342478 дугаар данснаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 73,500 төгрөг шилжүүлсэн талаар лавлагаа /хх-2, 218-219 дугаар хуудас/

9.Эрүүгийн 1811030951088 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай ээжийн төрсөн өдөр тухайн өдөр болж байсан юм. Тэгээд биднийг гэртээ байж байтал ээжийн 99480086 дугаарын утас руу 9977-той дугаараас залгаад танд тусламжийн бараа ирсэн байна. Одоо Говь-Алтай руу явуулах гэж байна ачааны мөнгө чинь 75,000 төгрөг болсон байна. Одоо 5920031072 дугаарын данс руу шилжүүлэх юм бол явууллаа гэж хэлэхээр нь би ээжийн дансаар 75,000 төгрөг  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-2, 232 дугаар хуудас/,

2. Хохирогч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний гар утас руу 99776152 дугаарын гар утаснаас залгаад танд Солонгос улсаас илгээмж ирсэн байна. Та хотод ирээд бараагаа ав гэсэн. Тэгэхээр нь би бараа захиалаагүй юу яриа байгаа юм гэж хэлсэн. Өөрийн биеэр ир, нэг бол мөнгөө дансаар шилжүүлбэл аймагт нь хүргэж тараана гэхээр нь би 5920310072 тоот дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн данснаас шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /хх-2, 231-232 дугаар хуудас/

3. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд Д.Эрдэнэчимэг Хаан банкны 5329069157 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 75,000 төгрөг шилжүүлсэн талаар лавлагаа /хх-2, 240-241 дугаар хуудас/

10.Эрүүгийн 1811030901089 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Д.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим мобикомын 95022194 дугаараас Нямбаяр гэдэг хүн байна карго үйлчилгээгээр бараа ирлээ гэхээр нь манай дүү нар Солонгос улсаас надад юм явуулдаг болохоор үнэндээ санасангүй итгээд өө заза гээд ...49 кг ачааны мөнгө 75,000 төгрөг болсон  тул та 5920031072 дансанд хийчих  гэж хэлэхээр данснаасаа 73,500 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-3, 05-06 дугаар хуудас/,

2. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд Д.Пүрэвсүрэнгийн Хаан банкны 5498106901 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 73,500 төгрөг шилжүүлсэн талаар лавлагаа /хх-2, 9-10 дугаар хуудас/

11.Эрүүгийн 1811030911090 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч С.Мария мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Ховд аймгийн Ховд суманд цэцэрлэгт ажил дээрээ  байхад 11 цаг өнгөрч байхад нэг хүн над руу утсаар залгаж яриад “Бумбат-Өргөө” ХХК-аас ярьж байна. Та 2016 оны 04 дүгээр сард дэлхийн зөн олон улсын байгууллагаас 2 хайрцагтай зүйл таны нэр дээр ирсэн байна. Дотор нь янз бүрийн массажны аппарат, гар утас зэрэг эд зүйл байна. Тухайн 2 хайрцаг эд зүйлийг 13 цагийн Ховд аймаг явах автобусанд хийчихнэ. Төлбөр 74,750 төгрөг хийгээрэй гээд Д.Пүрэвдэлгэр нэртэй 5920031072 тоот данс руу мөнгө хийгээрэй гэхээр нь тухайн өдөр өгсөн дансанд нь мөнгийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-3, 23-24 дүгээр хуудас/

2. Дагвадоржийн  Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд С.Мариягийн 5858052220 тоот дансанд 74,750 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-3, 26 дугаар хуудас/

12.Эрүүгийн 1822030941091 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Г.Нурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хавьцаа байх өдрийг сайн санахгүй байна нэг өдөр гадуур явж байхад үдийн хавьцаа танихгүй дугаараас миний өөрийн 99460019 дугаар луу залгаад Нурмаа гэдэг хүн мөн үү гэж асуусан тэгэхээр нь би тийм байна гэж хэлсэн чинь тэр хүн танд Солонгосоос карго ачаа ирсэн байна таныг танай багаас тодорхойлсон байна ... 75,000 төгрөг хийгээдэх гээд дайсны дугаараа өгсөн. Тэгээд би очиж банкин дээр очиж мөнгө шилжүүлээд буцаагаад утас руу нь залгасан утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-3, 50-51 дүгээр хуудас/,

2. Готовын Нурмаагийн Хаан банкны 5495335323 тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаа /хх-3, 52 дугаар хуудас/

13.Эрүүгийн 1811031341092 дугаартай хэргийн талаар:

 1. Хохирогч Г.Чулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний өөрийн 99460104 дугаар луу 9977-той нэг дугаараас залгаад танд Солонгос улсаас карго ачаа ирсэн байна. Энэ ачаан дотор гар утас байх шиг байна. Онгоцны рентген оношилгоогоор хайрцаг дүүрэн утас байх шиг байна гэж хэлсэн. Манай хадам ах Солонгос улсад ажилладаг юм тэр ах явуулсан юм байх гэж бодоод ачааны мөнгийг нь нөгөө хүний хэлсэн 5920031072 дугаарын дансанд хийсэн юм. Би тэр үед хүргэн ахтайгаа холбогдох боломж байгаагүй. Тэр залуу 25-35 орчим насны дуу гарч байсан. Тэр залуу манайх хүргэлтийн компани байгаа юм та мөнгөө шилжүүлбэл таны байгаа орон нутагт хүртэл ачааг нь өгч явуулж болно гэж хэлсэн. Тэгээд нөгөө данс руу 75.000 төгрөг шилжүүлсэн. Ярьсан дугаарлуу нь залгатал утсаа аваагүй. Эргүүлээд маргааш нь залгатал дуудаад байсан боловч хариу өгөөгүй. Тэр утас сүүлдээ холбогдох боломжгүй болсон байсан..” гэх мэдүүлэг /хх-3, 73-74 дүгээр хуудас/,

2. Дагвадоржийн Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 тоот харилцах дансанд Г.Чулуун нь Хаан банкны 5814070159 тоот дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-3, 78, 80 дугаар хуудас/

14.Эрүүгийн 1811031761093 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Т.Түмэн-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэ аймагт хүнсний ногооны лангуутай юмаа. 2018 оны 09 дүгээр сарын дундуур манай аймагт Урлаг кафег түрээсэлж байсан залуу өөрийгөө Хангай гэж танилцуулсан залуу надаас кафеныхаа хоолны материалыг авдаг байсан учраас зүс таньдаг болж нэг өдөр тэр залуу “манай хотод байдаг ах ажлын санал тавьсан учраас энэ кафег ажиллуулахаа больж хот явлаа” Чамд өгөх 40,000 төгрөгийг хот орж байгаад дансаар чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би дансаа өгөөд үлдсэн. Хэд хоногийн дараа нөгөө залуу руу мөнгөө яасан бэ? гэж залгаж асуутал би урдаас гар утас хямд оруулж ирэх гэж байгаа тэр мөнгөн дээрээ нэмээд мөнгө өгөөд утас захиалах уу гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөг нэмж өгөөд ямар утас вэ гэж асуутал “Ай фоне-7” маркийн гар утас гэж хэлээд 240,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн 5013086681 тоот дансаар мобайл банкаар Хангай гэх залуугийн 5013200997 дугаарын данслуу шилжүүлсэн. Тэгсэн дараа бас дахин 100,000 төгрөг шилжүүлчих наашаа гаргаж ирэхэд татварын үнэ их байна гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Тэгээд дараа нь дахин нэг утас нэмж авах уу? гэж хэлээд 120,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь дахин нэмж шилжүүлээд тэрний дараа таг болсон...” гэх мэдүүлэг /хх-3, 92-93 дугаар хуудас/,

2. Гэрч П.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би хаан банкны 5013200997 тоот  дансыг 2016 оны намраас эхлэн  эзэмшиж байсан. Би уг картыг бараг хэрэглэж байгаагүй. 2018 оны 09 дүгээр сарын үед Фейсбүүкээр цахим бараа, худалдаа явуулдаг байгууллагад данс авч  хэрэглэнэ гэсэн зарыг хараад дэмий өөрөө ашиглахгүй карт байлгаж айхаар хэрэглүүлээд цалин авч байя гэж бодоод уг зарын утас руу залгаад үл таних эмэгтэй хүнтэй уулзаад өөрийн Хаан банкны 5013200997 дугаарын данстай картаа , нууц дугаартай нь өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-3, 211 дүгээр хуудас/

3. Тогтохын Түмэн-Өлзийн Хаан банкны 5013086681 тоот харилцах дансны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5013200997 дансанд 240,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-3, 98-99 дүгээр хуудас/

15.Эрүүгийн 1811032261094 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ц.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 88904664 дугаараас Урлаг кафег түрээсэлж байгаа залуу байна гэж танилцуулаад тоног төхөөрөмж, аяга тавгаа үнэ тохирвол зарах гэж байна гэж хэлсэн. Үүний дагуу зохион байгуулагч, нягтлан 2-роо дагуулаад аваад очоод пиццаны шарах шүүгээ, матмет, будаа агшаагч, аяга таваг, халбага сэрээг 1,450,000 төгрөгөөр үнэ тохирч аваад эхнэр нь гэх Золоо гэдэг хүүхэнд өгсөн. Тэр 2 Америк явах виз гарсан учраас энэ ажлаа больж байна гэж хэлээд надад өгч байхдаа аяга, тавгийн үлдэгдэл, хоолны жор хотод байгаа та авч болно гэж надад хэлэхээр нь би за холбогдож байж болъё. Нөгөөдөр болох 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр надруу яриад 3 хоолны жорыг тус бүрийг нь 50,000 төгрөг нийтдээ 150,000 төгрөгөөр авах уу гэж хэлэхээр нь 5013200997 тоот дансаар капитан нэрээр шилжүүлсэн. 2018 оны 09 сарын 29-ний өдөр пицца халуун баригч байна авах уу гэж яриад 160,000 төгрөгийг 5013200997 тоот дансаар капитан нэрээр явуулсан. Түүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 160,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хоолны жор гэж 120,000 төгрөгийг 5013200997 тоот дансаар капитан нэрээр шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Газан плетка, том печ гэж хэлээд 320,000 төгрөгөөр 5013200997 тоот дансаар капитан нэрээр шилжүүлсэн. Тэр өдрөө 200,000 төгрөг бас дахин авсан. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 260,000 төгрөг 115,000 нийтдээ 1,585,000 төгрөг шилжүүлж залилуулсан....” гэх мэдүүлэг /хх-3, 115-116 дугаар хуудас/,

2. Цэдэндашийн Баярмаагийн Хаан банкны 5675216336 тоот харилцах дансны 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5013200997 тоот дансанд 115.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 260,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөг тус тус  шилжүүлсэн талаарх лавлагаа /хх-3, 121-123 дугаар хуудас/

3. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэ аймагт “Урлаг кафе”  түрээслүүлэн ажиллуулдаг байсан. Ашиг олохгүй болохоор нь тоног төхөөрөмжөө зарах гээд “Залуус” гэдэг рестораны эзэн болох Баярмаа гэдэг эгчтэй танилцаад өөрийн тоног төхөөрөмжөө 1,450,000 төгрөгөөр зарсан. Тэр эгч надад Улаанбаатар хотод дахиад тоног төхөөрөмж байгаа та авах уу гэсэн чинь надад пицца баригч, зуух, халбага шанага нийтийн хоолны тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би түүнтэй эргэж холбогдохоор болж, олж өгье гэж хэлээд тэр эгчээс хоолны жор 150,000 төгрөг, пицца баригч 160,000 төгрөг, газан плитк 320,000 төгрөг, дахиад 100,000 төрөг, 200,000 төгрөг,  260,000 төгрөг гээд авсаар байгаад хамгийн сүүлд эгчээс 100,000 төгрөг гуйсан чинь 1,585,000 төгрөг болсон байна шүү гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-3, 124-126 дугаар хуудас/

16.Эрүүгийн 1811032251095 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Р.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн үед 88904664 дугаараас үл таних эрэгтэй хүн миний 99118087 дугаар луу залгаж утас андуурсан байдлаар яриад өөрийгөө ББСБ-д ажилладаг дугаар гарсан захирлаасаа нууж түрүүлээд зарах санаатай байна гэж 88111818 гэсэн дугаарыг 3 сая орчмоор гарч байна. Эхний ээлжинд алданги болох 60,000 төгрөгийг шилжүүлж байж албан бичиг гаргаж өгдөг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5013200997 тоот хаан банкны данс өгөхөөр нь Хан-Уул дүүрэгт байх гэртээ байсан учраас өөрийн 5003802245 тоот дансаар мобайл банкаар шилжүүлсэн. Маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед дахин залгаж та 99114774 гэх дугаар сонирхож байна уу. Та нэг мөр хоёуланг нь шилжүүлж авах уу гэхээр нь тэгье гэж хэлтэл за тэгвэл 50,000 төгрөгөө данс луу шилжүүлчих гэхээр нь бас дахин шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-3, 136-137 дугаар хуудас/

2. Р.Ариунзаяагийн 5003802245 дугаарын дансны 2018 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрийн Хаан банкны 5013200997 тоот харилцах дансны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт /хх-3, 142-143 дугаар хуудас/

17.Эрүүгийн 1811032271096 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ж.Буян-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 05 дугаар сард нагац эгч Өлзийбаяр надад диплом гаргадаг нэг хүн надтай холбоо барьсан, тэр хүн Боловсролын яаманд таньдаг хүнтэй гэнэ. Боловсролын яамны хүн нь өөрөө хүн олж чадахгүй учраас найзаараа дамжуулж хүн олоод 05, 06 дугаар сард диплом гаргаж өгнө гэж хэлж байна. Нийтдээ 1,550,000 төгрөгөөр гаргаж өгөх юм байна. Миний таньдаг Атартунгалаг гэдэг хүүхний таньдаг хүн юм байна арай хуурахгүй байлгүй дээ гэж хэлээд тэр залуутай би 1 удаа уулзаад ярилцахад боломжийн Найдвартай гэж хэлээд үнэмшилтэй л юм ярьж байсан...”,

“...Тэгээд би өөрийн 5895087952 тоот данснаас, бас эхнэр Я.Даваажаргалын 5895085525 данснаас Хангай гэх залуугийн өгсөн 5076560741 тоот данс луу 1,550,000 төгрөг хийж залилуулсан...” гэх мэдүүлэг /хх-3, 162-163, 165 дугаар  хуудас/,

2. Гэрч Я.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Хаан банкны 5895085525 дугаарын дансыг 2013 оноос хойш ашиглаж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 17, 22-ны өдрүүдэд манай нөхөр /хамтран амьдрагч/ Ж.Буян-Өлзий хүнд Их сургуулийн диплом гаргуулах гэж байгаа гээд Хаан банкны 5076560741дугаарын данс руу миний 5895085525 дугаарын дансаар 300.000 төгрөг, 200,000 төгрөг нийт 500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөн шилжүүлж байхад Шаравнямбуу гэж хүний нэр гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-10, 01 дүгээр хуудас/

3. Гэрч Ж.Буян-Өлзийгийн 5895087952 тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, эхнэр Янсанжавын Даваажаргалын 5895085525 дугаарын данснаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөгийг Нацагдоржийн Шарамсамбуугийн Хаан банкны 5076560741 тоот харилцах дансанд тус тус шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт болон лавлагаа /хх-3, 154-158 дугаар хуудас/

4. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Боловсролын яаманд таньдаг хүн байгаа юм гэж хэлээд. Би тэр хүний 5076560741 тоот дансаар эхлээд 800,000 төгрөг, дараа 200,000 төгрөг, 300,000 төгрөг, 250.000 төгрөг тус тус шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-3, 170-171 дүгээр хуудас/

18.Эрүүгийн 1811032281097 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Г.Атартунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 04 дүгээр сард өдрийн сайн санахгүй байна. Манай найз Аззаяагийн танил Шаравсамбуу гэх залуутай бид нар танилцсан юм. Тухайн үед Хангай гэх залууг танилцуулаад тэгээд салсан. Нэг өдөр Хангай Монелд нийтийн байр түрээслэх гэж байна чи надад туслаач гэхээр нь би дүү Дагиймаагийн хамт өрөөг нь цэвэрлэж өгсөн. Тэгээд би Дагиймаад сургууль дээрээ очиж багштай уулзаж дипломоо авах талаар ярилцсан чинь 1,800,000 төгрөг өгч байж бүтэх юм шиг байна лээ гэж ярьтал Хангай хажуугаар орж ирээд манай найз Боловсролын яаманд ажилдаг би чиний энэ асуудлыг хэлээд өгөх үү гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэлээд өгөөч бүтвэл сайн байна гэж хэлсэн. Тэгээд Хангай утсаа гаргаж ирээд нэг хүн рүү залгаад тэр хүн нь болно гэж байна гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөгөөр гаргаж өгнө гэж байна гэж асуухад би чамайг гэж бодоод хямдхан гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь 160,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэрний дараа надад машин янзлуулж өгнө чи надад эхний удаа 250,000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь ахын дансаар шилжүүлсэн. Тэгээд Хангай 86556998 дугаарын утастай байж байгаад утсаа авахгүй утсаа салгаад алга болсон. Тэгээд бас надад ганц хүний диплом гаргахад хоёрын хооронд байна нөгөө хүн олон хүний диплом байвал сайн байна гэж байна гэж хэлэхээр нь хуучин ажлын багшийн дипломгүй учраас бас туслах санаатай Өлзий гэх эгчид хэлсэн. Тэр хүн бас залилуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-3, 183-184 дүгээр хуудас/,

2. Гэрч Г.Дагиймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Атартунгалаг эгчийг танина. Газарчин дээд сургуульд хамт сурдаг байсан. Д гэдэг хүн 2018 оны 04 дүгээр сард Атартунгалаг эгчтэй хамт найз нь гээд нэг айлд очиж гэрийг нь цэвэрлэж өгөхөд Бродвэй ресторанд тогооч хийдэг гэж байсан. Тэгтэл тэр ах Атартунгалаг эгч сургууль төгсөөгүй дипломоо авах юмсан гэж ярьж байтал Хангай хажуугаас надад Боловсролын яаманд таньдаг хүн  байгаа. Би хэлээд гаргуулаад өгье гэж хэлээд бага мөнгө орно.Эхний ээлжинд 250,000 төгрөг найздаа өгчих гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-10, 02 дугаар хуудас/

3. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Атартунгалагтай 2018 оны 04 дүгээр сард Шаравнямбуугаар дамжуулж танилцсан. Би Цагаандаваа гэх газарт нийтийн байр түрээслээд орох гэж байраа  цэвэрлүүлэх гэж Атартунгалагийг дуудаж цэвэрлүүлсэн.Тэгээд бид нар юм ярьж байтал Атартунгалаг сургууль дээр очсон чинь  диплом гаргаж өгвөл 1,000,000 гаран төгрөг  өг гэж багш  тэгсэн гэхээр нь би тэгвэл хямдхан гаргаж өгье Боловсролын яаманд таньдаг хүн байгаа гэж хэлээд Атартунгалагаас 410,000 төгрөг 2 хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх-3, 191-192 дугаар хуудас/

19.Эрүүгийн 1811031371098 хэргийн талаар:

1. Хохирогч Г.Өлзийсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 29-ний үед байх 15 цагийн үед миний энэ 99103969 дугаар руу 88904664 дугаартай байсан байх сайн санахгүй байна. Энэ дугаараас залгаад та 9911, 8811-тэй дугаар сонирхож байна уу, Би Капитан гэж нэртэй банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг юм. Манай байгууллага дээр 9911, 8811-тэй 2 дугаар барьцаанд тавиад барьцааны мөнгөө төлөөгүй зарагдах гэж байгаа юм. Та сонирхож байвал алдангийг нь төлөөд авах боломж байна гэхээр нь за хэд болох юм гэж асуутал 36,200 төгрөг, 59,100 төгрөг тус тусад нь гүйлгээний утгыг нь Капитан гээд 5013200997 данс руу явуулчих тэгээд хоёулаа Тэди хаахаас өмнө уулзаж би тэр дугаарын итгэмжлэл болон байгууллагын албан тоотоо бэлдээд очъё гэхээр нь итгээд данс руу нь 95,300 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-3,  205-206 дугаар хуудас/,

2. Гарамбазарын Өлзийсайханы Хаан банкны 5041305022 тоот харилцах дансны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банкны 5013200997 тоот харилцах дансны гүйлгээний хуулга, /хх-3, 204-205 дугаар хуудас/

20.Эрүүгийн 1811031381121 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч А.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 29-ний үед байх 16 цагийн үед 88904664 дугаартай байсан. Энэ дугаараас залгаад та 99117447 гэх дугаар сонирхож байна уу?  Би Капитал гэж нэртэй банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг юм. Манай байгууллага дээр энэ дугаар барьцаанд тавиад барьцааны мөнгөө төлөөгүй зарагдах гэж байгаа юм.Та сонирхож байвал 8,500,000 төгрөгт зарна. Яагаад ийм хямдхан байна вэ гэвэл би нэг өр ширэнд ороод зарах болоод байна гэж хэлэхээр нь за яаж уулзаж авах уу? гэтэл та алданги нь төлөөд авах боломж байна гэхээр нь за ямар дансанд хэдэн төгрөг хийх вэ ? гэтэл Капитан гээд нэрээр 5013200997 данс руу 63,000 төгрөг хий гэхээр нь ах нь 65,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид 2 Тэди дээр уулзахаар болж тэр залуу дугаарын итгэмжлэл болон байгууллагын албан тоотоо бэлдээд очъё гэж хэлсэн. Би нөгөө залууг Тэди дээр очиж хүлээгээд нөгөө дугаар луу залгатал утас нь холбогдоогүй тэгээд маргааш нь холбогдоод аваагүй. Нөгөөдөр утас нь холбогдож байсан боловч утсаа аваагүй мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Тэгээд залилуулсан байна гэдгээ мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-4, 231-232 дугаар хуудас/,

2. Алтангэрэлийн Ганзоригийн Хаан банкны 5020604901  тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвдагвын Энхжаргалын 5013200997 тоот харилцах дансанд 65,000 төгрөг шилжүүлсэн талаарх гүйлгээний баримт /хх-3, 237 дугаар хуудас/

21.Эрүүгийн 1811000001137 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Г.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 12-нд 99433683 дугаарын утсаар миний эзэмшлийн 99485545 дугаарын утас руу үл таних хүн холбогдоод. Улаанбаатар хотоос ярьж байна. Танд Солонгос улсын хүмүүнлэгийн байгууллагаас карго ирсэн байна. Та Улаанбаатар хотод өөрийн биеэр ирж авна уу гэсэн. Тэгэхээр нь манайд тийм зүйл ирэх ёсгүй гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг хэлсэн. Тэгээд итгэсэн. Говь-Алтай аймаг руу одоо унаа явах гэж байна тавиад явуулчихъя гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрч, ачааны мөнгө 74,750 төгрөгийг Хаан банкны 5018237139 гэсэн данс руу хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-3, 249-250 дугаар хуудас/,

2.Гэрч Н.Алтайбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Г.Отгонжаргалтай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуримаа хийж гэр бүл болсон. Отгонжаргал одоо Цээл сумын Алтайн Хүдэр ХХК-нд ажиллаж байгаа. Тухайн үед нэг цаасан дээр нэг данс бичсэн явж байсан. Тэр данс руу мөнгө шилжүүлсэн байх. Хүнд залилуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-4, 1 дүгээр хуудас/

3.Нямхүүгийн Алтайбаатарын Хаан банкны 5325051417 тоот харилцах дансны  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5018237139 тоот харилцах дансанд 74,750 төгрөг шилжүүлсэн талаарх дэлгэрэнгүй хуулга /хх-4, 4 дүгээр хуудас/

22.Эрүүгийн 1811000001135 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Д.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын эхээр байх одоо цаг хугацааг нь санахгүй байна. Намайг гэртээ байхад манай нөхөр Алтансүхийн гар утас дуугарах үед нь би гар утсыг нь авахад нэг эрэгтэй хүн урдаас мэнд, ус мэдээд Алтансүх гэж хүний гар утас мөн үү гэхээр нь тийм байна гэж хариулахад олон улсын байгууллагаас Солонгос улсаас танд Адра гэсэн газраас тоног төхөөрөмж ирсэн байна. Та ирж авна уу гэж ярьсан. Тэгэхээр нь Говь-Алтай аймагт байгаа тул очиж авах боломжгүй, садан төрлийн хүнээ явуулах уу гэхэд болохгүй ганцхан Алтансүх гэдэг хүнд өгнө гээд байсан. Тухайн үл таних хүнтэй дахин дахин ярилцаж байгаад Говь-Алтай аймаг руу 14 цагаас автобусанд явуулна. Та данс руу мөнгө хийх хэрэгтэй гээд Анхбаяр гэсэн Хаан банкны данс өгсөн. Би АТМ ороод тухайн хүний хэлсэн 74,750 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-4, 27-28 дугаар хуудас/

2. Гэрч Г.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад Олон улсын байгууллагаас тоног төхөөрөмж ирэх ёсгүй байсан. Тэр хүн манай эхнэрийг итгэтэл нь ярьсан байсан. Яг ямар данс руу мөнгө шилжүүлснийг мэдэхгүй, манай эхнэр өөрийн данснаас 74750 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-4, 31 дүгээр хуудас/

3. Дамдинхүүгийн Алтанзулын Хаан банкны 5324029981 тоот харилцах данснаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны 5057469083 тоот харилцах дансанд 74,750 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-4, 33 дугаар хуудас/

23.Эрүүгийн 18110000001136 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Гүндэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ягаан ахуйн үйлчилгээний урд талын талбай дээр цагаан идээ зараад зогсож байхад 99433683 дугаарын утаснаас миний 95684000 дугаарын утас руу залгаж орж ирсэн. Тэгээд 10 дугаар хорооллын Карго дээрээс ирж илгээмжээ аваарай гэж ярьсан. Тэгэхэд би итгээгүй учир надад ямар нэгэн илгээмж ирэх ёсгүй гэдгээ хэлэхэд  маш чухал  гээд бичсэн байна. Хүмүүнлэгийн байгууллагаас тухайн илгээмжийг ирсэн байна гэдгийг надад хэлсэн. Тэгээд би надад тийм зүйл ирэх ёсгүй талаар хэлэхэд таныг Гүндэгмаа гэдэг биз дээ, танай хаяг Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Индэрт баг 8-24 тоот мөн үү. Таны хаяг, гар утасны дугаарыг таны илгээмж дээр бичсэн байна гэж хэлсэн. Танай аймгийн тендерийн унаанд тавиад явуулж болно гэж хэлсэн. Тэгээд ачааны төлбөр 74,000 төгрөг шилжүүл гээд дансны дугаар өгсөн. Би тэр дор нь мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байтал дахин яриад одоо санахгүй байна нэг дугаарын автобусанд тавиад явуулчихлаа гэдгийг хэлсэн. Маргааш өдөр нь би  автобус тосоод асуусан чинь  ямар нэг илгээмж ирээгүй тухайн  хүний хэлсэн дугаарын автобус манай аймагт  ирээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-4, 46 дугаар хуудас/

2. Гэрч Ц.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 5057469083 тоот харилцах дансыг  ашиглаад 4-5 жил болж байна. Надаас хүн гуйгаад миний дансаар гүйлгээ хийж байсныг үгүйсгэхгүй....” гэх мэдүүлэг /хх-4, 49 дүгээр хуудас/

3. Баярын Гүндэгмаагийн Хаан банкны 5012054037 тоот  данснаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5057469083 тоот харилцах дансанд 70,000 төгрөгийг зарлага хийгдсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4, 51 дүгээр хуудас/

4. Цогтгэрэлийн Анхбаярын Хаан банкны  5057469083 тоот харилцах дансны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гүйлгээний талаар лавлагаа /хх-4, 55 дугаар хуудас/

24.Эрүүгийн 1811000001134 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөө 10 цагт намайг гэртээ амарч байхад 99433683 гэсэн дугаарын утаснаас миний 99489211 гэсэн дугаар луу үл таних эрэгтэй хүн залгаад Солонгос улсаас 49кг ачаа каргогоор ирсэн байна.  Говь-Алтай аймагт амьдардаг уу гэж ярьсан. Тэгэхээр нь би манай ах, эгч хоёр Солонгос улсад ажилладаг, 7 хоногийн өмнө надтай манай ах, эгч хоёр каргоноос юм явуулна гэж  ярьж байсан. Манай ах, эгч хоёр Солонгосоос юм явуулсан байна гэж бодоод наад каргогоор ирсэн зүйлийг яаж авах вэ гэхэд нөгөө залуу Говь-Алтай аймаг руу одоо машин явах гэж байна. Та ачааны мөнгө болох 74,750 төгрөгийг төлчих гэсэн. Тэгээд надад Хаан банкны 5018237139 дугаарын Ням-Осор гэсэн хүний данс өгсөн. Ням-Осор гэдэг хүн манай байгууллагын дарга  байгаа юм. Та энэ данс руу мөнгөө хийгээд гүйлгээний утга хэсэг дээр 842 гэж бичээрэй, энэ таны ачааны код шүү гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны 5315082709 гэсэн данснаас 5018237139 гэсэн данс руу мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-4, 73 дугаар хуудас/

25.Эрүүгийн 1737000300063 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ш.Баатархүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний 99452329 дугаарын утас руу 99776152 дугаарын утаснаас дуудлага ирж Ш.Баатархүү мөн үү чамд Солонгос улсаас илгээмж ирсэн байна 75,000 төгрөг төлөөд ачаагаа аваарай гээд тасалсан юм. Тэгээд би хөдөө мал дээрээ байж байгаад сумын төв рүү ирээд 99776152 дугаарын утас руу залгаж та хаана байна гэж асуухад Булганд байна данс руу мөнгө хийчих гээд дансны дугаар өгөхөөр нь Хаан банкнаас мөнгө хий гэсэн данс руу мөнгө хийгээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй болчихсон юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Пүрэвдэлгэр гэдэг хүний данс руу Булган сумын Хаан банкнаас 75,000 төгрөг хийсэн....” гэх мэдүүлэг /хх-4, 99-100 дугаар хуудас/,

2. Гэрч Ш.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... манай дүү рүү 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 99776152 дугаарын утаснаас Солонгос улсаас 40 кг ачаа ирлээ 75,000 төгрөг төлөөд ачаагаа аваарай гэсэн. Тэгээд манай дүү Баатархүү 5920031072 дугаарын данс руу  75000 төгрөг шилжүүлээд ачаагаа авъя гэхэд одоо очлоо гээд утсаа авахгүй  алга болсон...” гэх мэдүүлэг /хх-4, 89 дүгээр хуудас/

3. Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Ш.Баатархүүгээс Дагвадоржийн Ды 5920031072 тоот харилцах дансанд 75,000 төгрөг шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлэг /хх-4, 87 дугаар хуудас/

26.Эрүүгийн 1725004120497 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай 14 настай охин Энхжин нэг утаснаас олон улсын байгууллагаас тусламж ирсэн байна гэж над руу яриад байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь яриад байгаа дугаарыг нь над руу мессежээр явуулаад орхи гэж  охинд хэлсэн. Тэгээд манай охин 99776152 гэсэн дугаар над руу явуулсан. Олон улсын тусламжийн байгууллагаас ирж байгаа юм. Танай охины 95347725 гэсэн дугаар л байна. Та ачааны зардал 72,000 төгрөг над руу шилжүүлэх хэрэгтэй байна  гэж хэлсэн. Та одоо шилжүүлэх хэрэгтэй байна яг одоо Эрдэнэт рүү машин гарах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би эгч Аззаяатай утсаар яриад Солонгосоос охинд тусламжийн бараа ирсэн гэнэ. Та 5920031072 гэсэн данс руу 72,000төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгсэн эгч утгыг нь юу гэж бичих юм  гэхээр нь Энхжин каргоны мөнгө гээд шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд манай эгч нөгөө хүн чинь мөнгөө хүлээж авлаа, Пүрэвдэлгэр гэж хүний нэр гарч ирж байна шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-4, 190 дүгээр хуудас/

2. Гэрч Б.Аззаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би дүү Оюун-Эрдэнийн над руу мессежээр явуулсан 5920031072 гэсэн данс руу нь өөрийн төрийн банкны 130000253616  гэсэн данснаас интернэт банкаар 72,000 төгрөг шилжүүлсэн.... гэх мэдүүлэг /хх-4, 232-233  дугаар хуудас/

3. Гэрч О.Отгонбямба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай охины гар утас руу олон улсын тусламжийн байгууллагаас илгээмж ирлээ гэсэн байсан. Тэгээд би охиныхоо хэлснээр нөгөө дугаар буюу 99776152 дугаар луу нь залгахад нэг эрэгтэй хүн байсан, тэгээд ямар учиртайг нь асуухад тэрээр Буухиа өртөө гэх нэртэй каргоны ажилтан байна гэж хэлж байсан. Тэгээд илгээмжийн мөнгө гэж 72,000 төгрөг тушаах хэрэгтэй гэж байсан. Мөн Орхон аймаг руу машинаар явуулна гэж байсан. Тэгээд манай эхнэр тэр залуутай утсаар ярьж түүний хэлсэн данс руу нь өөрийнхөө эгчээр мөнгө шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-4, 234 дүгээр хуудас/

4. Гэрч А.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би нөхөр Пүрэвдэлгэрийн Хаан банкны 5920031072 дугаартай дансны виза картыг нөхрийн төрсөн дүү Д 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ирээд байж байхдаа картаа өгч бай би хүнээс мөнгө авах гэсэн  юм гэж хэлэхээр нь би миний картад мөнгө байгаа, чи Пүрэвдэлгэрийн картыг ав гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-4, 197 дугаар хуудас/

5. Гэрч Д.Пүрэвдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би Хаан банкны 5920031072 дугаартай дансыг мэднэ, уг данс миний данс би энэ дансыг 2014 онд Улаанбаатар хотод нээлгэж байсан. Манай дүү Д..Дд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд явахад нь манай эхнэр Батцэцэг миний картыг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-4, 196 дугаар хуудас/

6. Батчулууны Аззаяагийн Төрийн банкны 130000253616 тоот дансны 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 72,000 төгрөгийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хх-4, 193 дугаар хуудас/

7. Д.Ды буюу 99776152 дугаарын мессежний фото зураг  /хх-4, 185-186 дугаар хуудас/

27.Эрүүгийн 1725003790498 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Д.Мөнхнаран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай Жи мобайлын салбарт ажилд орох гэж байгаа танай захирал Гэрэлтэй чинь ярьсан та нарын хажууд гар утас засварчнаар суух гэж байгаа гээд ...ажил дээр орж гарч явж байгаад манай үйлчилгээний ажилтан Долгорсүрэн, бид хоёрт БНХАУ-аас “айфоне 7”, “айфоне 6” загварын гар утас хямдхан оруулж ирдэг юм. 2017 оны 10 сарын 20-ны өдөр хямдралын хугацаа дуусна гэж итгэл төрүүлээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надаас 50,000 төгрөг бэлнээр аваад “айфоне 6” загварын гар утас нэг ширхгийг авчирч өгнө, гар утсаа 2017 оны 10 сарын 24-ний өдөр ирэхээр нь “150,000” төгрөг авна гэж мөнгө авч намайг залилсан...” гэсэн мэдүүлэг /хх-5, 37-38 дугаар хуудас/

2. Хохирогч Б.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад болон эрхлэгч Туяагэрэл, үйлчилгээний ажилтан Мөнхнаран бид гуравт БНХАУ-аас “айфоне 7”, “айфоне 6” загварын гар утас хямдхан оруулж ирж өгч чадна. Би үйлдвэрээс нь захиалж авч өгнө одоо 80 хувь хямдралтай байгаа үе 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хямдралын хугацаа дуусна гэж итгэл төрүүлээд. Манай захиралтай ярьсан, танайд ажилд орно гэж яриад байхаар нь итгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хангай гэдэг залууд 430,000 төгрөг бэлнээр өгөөд “айфоне 7”, “айфоне 6” загварын гар утас нэг нэг ширхгийг  захисан юм..." гэх мэдүүлэг /хх-5, 35-36 дугаар хуудас /

3. Гэрч Ү.Туяагэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...манай ажлын газрын Долгорсүрэнгээс 430,000 төгрөг Мөнхнарангаас 50,000 төгрөг авч гар утас авч ирж өгөхөөр залилсан...” гэсэн гэх мэдүүлэг /хх-5, 40 дүгээр хуудас/

 4. Хохирогч Б.Долгорсүрэнгээс гаргаж өгсөн Шүүгдэгч Д.Ды гэрэл зураг, үүрэн холбооны 88025793 дугаар руу бичсэн мессежний гэрэл зураг /хх-5, 49-50 дугаар хуудас/

 28.Эрүүгийн 1822001460154 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Л.Сумъяаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 99771421 дугаараас танихгүй эрэгтэй хүн залгаж таныг Сумъяа гэдэг үү, Дундговийнх биз дээ. Танд Солонгос улсаас карго ачаа ирсэн байна. Угаалгын машин ирсэн байна. Та энэ данс руу 75,000 төгрөг одоо яаралтай шилжүүл, 14 цаг 10 минутаас унаа  гарах гэж байна гэрт чинь хүргэж өгнө гэхээр нь 5127151393 данс руу 75,000 төгрөг  14 цаг 06 минутад 89598899 дугаараас 5450433069 тоот данснаас Мобайл банкаар шилжүүлсэн. Түүнээс хойш уг утас холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-5, 124 дүгээр хуудас/

2. Ишбалжирын Сайханхишигтийн Хаан банкны 5127151393 тоот харилцах дансанд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны 5450433069 тоот харилцах данснаас 75,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /хх-5, 131 дүгээр хуудас/

3. И.Сайнхишигтийн “...2018 онд би Дарханд сурдаг байсан. Нэг удаа найзуудтайгаа  явж байгаад Дтай танилцаж байсан. Д нэг удаа миний дансыг аваад өөрийнхөө картыг орхичихсон байна. Би хүнээс мөнгө авчхаад чамд буцаагаад  өгье гэж хэлээд авсан. Тэрнээс хойш миний картыг өгөхгүй, араас нь залгахаар утсаа авдаггүй байсан. Тэгэхээр нь би сүүлдээ дансаа хаалгаад, дахин шинээр захиалж авч байсан...”  гэх мэдүүлэг /хх-10, 10/.

29. Эрүүгийн 1818000330526 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 41 минутад манай ээж Наранчимэг над руу залгаад Австралиас дүү Золзаяагаас чинь илгээмж ирсэн байна. Илгээмжийн газраас ярьж байна. Яаралтай 5041066434 дугаарын данс руу 73,500 төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхээр нь манай дүүгийн илгээмж үнэгүй, цаанаас нь тооцоог нь хийгээд ирдэг болохоор гайхаад ээждээ та дүүтэй интернэт ороод холбогдоод асуугаачээ, ямар учиртай мөнгө төгрөг болоод явчихваа гэсэн. Тэгсэн чинь ээж наашаа Сэлэнгэ явж байгаа машинд ачна, замаараа буулгаад өгье гэсэн юм гэхээр нь би дургүйцсэн чинь ээж маань уурлаад яршиг би өөрөө очоод шилжүүлчихье гээд байхаар нь би за за гээд Үйлчилгээний төв рүү явж байтал миний 95886886 дугаарын утас руу 99867446 дугаарын утаснаас нэг эрэгтэй 40 орчим насны хүн яриад амь даатгалын 1500 төгрөг нэмэгдээд 75,000 төгрөг болно шүү гэхээр нь би Үйлчилгээний хаан банкны АТМ машинаас 75.000 төгрөг өөрийн 5056039492 дугаарын дансаараа тэр хүний ээжид өгсөн гэх 5041066434 дугаарын данс руу хийсэн.... гэх мэдүүлэг /хх-5, 175-176 дугаар хуудас

2. Гэрч Б.Анхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 20-ны орчим санагдаж байна. Нэг өдөр ажил дээрээ гал тогоонд хоолоо хийгээд зогсож байтал манай зөөгч Заяа надад хандаад Анхаа картаар чинь энэ зааланд сууж байгаа хоёр залуу мөнгө аваад буцаагаад өгье гэж байна. Чамд Хаан банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлээд картаа зааланд сууж байгаа 20 орчим настай, нөгөөх нь махлаг биетэй хоёр гурван насаар ах болов уу гэмээр залуу байсан. Би галын өрөөнөөс гарч ирээд өөрийн биеэр тэр хоёр залууд өгсөн. Манай дарга Ганцэцэг надаас нөгөө хүмүүс картыг чинь өгсөн үү гэж асуухаар нь өгөөгүй ... гэхэд манай дарга надад картаа хаалга, наад уул чинь хэрэг хийгээд яваад байгаа юм шиг байна гэхээр нь Хаан банкны утас руу залгаад хаалгасан... гэх мэдүүлэг /хх-5, 177-178 дугаар хуудас/

3. Батдоржийн Нарантуяагийн Хаан банкны 5056039492 тоот харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батболдын Анхтуяагийн Хаан банкны 5041066434тоот харилцах дансанд 75,000 төгрөгийн орлогын гүйгээ хийгдсэн талаарх хуулга /хх-5, 193 дугаар хуудас/

4. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон СД-д /хх-5, 170 дугаар хуудас/

30. Эрүүгийн 1818000800527 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би хичээл дээрээ сууж байсан юм. Тэгтэл миний гар утас руу 99565897 дугаарын танихгүй дугаараас танихгүй эрэгтэй хүн Булнатур ХХК-с ярьж байна танд Солонгос улсаас илгээмж ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд хэлэхдээ надад Солонгос улсаас ирэх илгээмж байхгүй гэж хэлэхэд мэдэхгүй ямар ч байсан таны гар утасны дугаарыг бичсэн 2 ширхэг шуудайтай эд зүйл ирсэн байна яаралтай ав гэж хэлсэн. Тэгээд манай байгууллага 1 кг ачааг 1500 төгрөгөөр бодож танаас 49 кг ачааны мөнгө 75,000 төгрөгийг авна тэгээд дараа нь таны ачааг гэрт тань хүргэж өгнө гэж хэлээд Хаан банкны 5018237139 тоот данс өгөөд та энэ данс руу яаралтай 75000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Би өөрийн нөхөрлүүгээ ярьж 75000 төгрөг олоод тус данс руу хийсэн.”... гэх мэдүүлэг /хх-5, 237 дугаар хуудас/

2. Хохирогч Буянтогтохын Гантуяагийн Хаан банкны  5046391834 тоот харилцах данснаас Бадамгаравын Ням-Осорын Хаан банкны 5018237139 тоот харилцах дансанд 2018 оны  01 дүгээр сарын 17-ны өдөр 5046391834 тоот харилцах дансанд орлогын гүйгээ хийгдсэн талаарх дансны хуулга  /хх-5, 250 дугаар хуудас/

3. Бадамгаравын Ням-Осорын Хаан банкны 5018237139 тоот харилцах дансанд 2018 оны  01 дүгээр сарын 17-ны өдөр 5046391834 тоот харилцах данснаас 75,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа /хх-5, 242 дугаар хуудас.

31.Эрүүгийн 1826000190298 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч С.Алтансаргай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед манай дүү Эрдэнэчимэг над руу залгаад 99646086 дугаараас над уу нэг хүн 99430115 утасны дугаартай 49 кг ачаа ирсэн байна чи авахгүй юм уу 7 хоночихлоо, 1 кг ачаа нь 1500 төгрөгийн үнэтэй шүү авна гэвэл мөнгөө төлөөд яг өөрт чинь байгаа газарт  чинь хүргээд өгнө гэж хэллээ гэж надад хэлсэн юм. Тэгээд дүүгээсээ утасны дугаарыг нь аваад ...хажуу талын лангуун дээр суудаг Туяацэцэг гэдэг хүний утсаар 99646086 гэсэн дугаар руу залгасан чинь ямар ачааны талаар яриад байгаа юм бэ гэж асуусан чинь утасны дугаарыг нь хэл гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгийнхээ утасны дугаарыг хэлсэн чинь тийм тийм 99430115 утасны дугаартай ачаа ирсэн юм. Гол нь тээшний мөнгөний асуудал болоод байна гэж хэлэхээр нь би утсаа салгачихсан юм. Тэгээд эргээд утас руу нь залгаад ...Тээшний мөнгийг дансаар хийж болох юм уу гэж асуусан чинь болно гэж хэлээд 5039569704 тоот дансны дугаар өгөөд гүйлгээний утга дээр Буухиа өртөө гэж бичээд энэ данс нь манай захирал Алтанхуяг гэдэг хүний данс шүү гэж хэлсэн юм. Тэгээд би 73,500 төгрөг шилжүүлэх юм уу гэж асуусан чинь лацны мөнгө 1250 төгрөг нэмээд өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би хатагтай дэлгүүр ороод дүүгийнхээ интернэт банкаар 74,750 төгрөгийг 5039569704 тоот данс руу шилжүүлсэн юм... гэх мэдүүлэг /хх-6, 38-39 дүгээр хуудас/

2. Гэрч Ш.Алтанхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 22-ны үед байсан санаж байна хоёр залуу орж ирээд хоол идээд, 60 хуушуур захиалъя хайраад бэлдэж бай бид хоёр захирлаас мөнгө аваад ирье та виза картаа өгчих гэж хэлээ миний Хаан банкны картыг аваад гарсан.  Яг долоо хоногийн дараа 150,000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Манай эхнэр чиний картаас 2 удаа 150,000 төгрөгөөр авчихлаа одоо наад дансаа хаалга гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-6/

4. С.Даваадэмбэрэлийн Хаан банкны 5561026671 тоот харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5039569704 тоот дансанд 74,750 төгрөгийг Буухиа өртөө Алтанхуяг гэх нэрээр шилжүүлсэн талаарх дугаарын дансны хуулга /хх-6, 25 дугаар хуудас/

32.Эрүүгийн 1905000000002 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Э.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай найз Нямсүрэн надад гэрт байхад ирээд би таксинд явж байх үедээ нэг хүнтэй танилцлаа тэр хүн өөрийгөө Мөнх-Эрдэнэ гэж танилцуулсан надтай утасны дугаараа солилцоод Оюу толгойд оруулж өгнө гэж хэлсэн гээд над дээр ирсэн. Тэгээд мөн тэр Мөнх-Эрдэнэ гэж хүний эгч нь Оюу толгойн Моннист хүний нөөц хийдэг. Харин өөрөө Завхан аймгийн театрт ажиллаж байгаад эгч нь ажилд оруулж өгнө гэхээр нь өөрөө Улаанбаатар хотод ажлаасаа гараад хүрээ ирсэн гэж хэлж байна гээд надад манай найз Нямсүрэн хэлсэн. Тэгээд Нямсүрэнг ирж уулзсаны маргааш нь билүү нөгөөдөр нь Нямсүрэн бид хоёр нөгөө Мөнх-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй байгалийн түүхийн музей дээр очиж уулзсан. Тэгсэн Мөнх-Эрдэнэ бид хоёрыг эгчтэйгээ уулзуулна гээд авч явах гэж байсан чинь эгч нь завгүй болчихлоо лагерлуугаа явчихлаа гээд уулзаж чадаагүй. Харин маргааш нь Нямсүрэн, Мөнх-Эрдэнэ /Д/ бид гурав дахиад Улаанбаатар их дэлгүүрийн урд талд очиж уулзаад Д эгчтэйгээ уулзуулна гээд байсан чинь дахиад эгч нь завгүй болсон. Тэгээд тэр орой нь Д утсаар яриад ХАБ-ын үнэмлэх гаргаж өгнө 510,000 төгрөг хэрэгтэй байна гэж Нямсүрэн лүү утсаар ярьсан. Тухайн үед Нямсүрэн бид хоёр цуг явж байсан. Тэгээд би тухайн үед өөрийнхөө дансандаа байсан мөнгөнөөс 510.000 төгрөгийг Ды хэлсэн данс руу нь 10-р хорооллоос Хаан банкны АТМ-ээр шилжүүлсэн. Тэгсэн маргааш нь Д нь Нямсүрэн лүү утсаар залгаад 200,000 төгрөг хэрэгтэй болчихлоо ажилд оруулж өгч байгаа 2-3 хүнийг дайлж цайлах хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө нэхэхээр нь би Нямсүрэнтэй цуг явж байсан учир өөрийнхөө Хаан банкны данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа гар утас нь холбогдохоор больсон”  гэх мэдүүлэг /хх-6, 168-139 дүгээр хуудас/

2. Гэрч Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 18-19-ны үед байх өдрийн сайн санахгүй байна 3 дугаар сургуулийн авто майл худалдааны төвийн урд талаас 25-30 орчим насны малгайтай 170-173 см орчим өндөртэй дунд зэргийн махлаг бордуу царайтай залуу авсан юм. Уг залуу Дэнжийн 1000 орно гэж хэлж суугаад замдаа хүнтэй утсаар ярьж байгаа сонсогдсон юм. Тэгээд буух газарт очиж мөнгө өгөх гэж байгаад нөгөө хүн та хоёр оюутан уу гэж асуусан юм.

Тухайн үед би тэр залууд хандан би оюутан, манай найз ажил хийдэг гэж хэлсэн юм. Тэгсэн чинь нөгөө хүн Оюу толгойд 2 саяаас 3 сая төгрөгийн цалинтай ажил байгаа манай эгч Оюу толгой Моннист хүний нөөцийн ажил хийдэг намайг 2 хүн олоод ир гэж хэлсэн. Би өөрөө Завхан аймагт Театрт ажил хийдэг эгч дуудаад ирсэн байгаа гэж хэлсэн юм. Мөн тэр хүн намайг Мөнх-Эрдэнэ гэдэг гэж байсан юм.

Тэр үед манай найз Бямбацогт бид хоёрт нөгөө хүний ярьсан ажлын санал таалагдаад тэр хүнтэй гар утасны дугаараа солилцож салсан юм. Түүний маргааш нь тэр Мөнх-Эрдэнэ манай найз Бямбацогттой утсаар ярьж уулзах гэж байгаа талаар хэлсэн юм. Тухайн үед Бямбацогт бид хоёр хамт Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй Талбайн баруун талд уулзсан бөгөөд Мөнх-Эрдэнэ бичиг баримт Хөдөлмөр аюулгүй байдлын гэрчилгээ гаргах мөнгө нийт 510,000 төгрөг болно тэр болгоныг бэлдээд байж бай гэж хэлсэн юм.

Тухайн үед Мөнх-Эрдэнэ өөрөө эгч дээрээ очиж уулзана гэж хэлээд яваад өгсөн юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа байх Бямбацогт Мөнх-Эрдэнэд 510,000 төгрөг мөн дээрээс нь 200,000 төгрөг зэргийг өгсөн гэж ярьж байсан юм... гэх мэдүүлэг //хх-6, 174 дүгээр хуудас/

3. Гэрч М.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй наад үзүүлсэн зураг дээрх хүн чинь манай эхнэрийн төрсөн дүү Д гэдэг хүн байна... миний Хаан банкны 5056049536 тоот дансанд хүнээс мөнгө авах ёстой гээд авч байсан...” гэх   мэдүүлэг /хх-6, 171 дүгээр хуудас/

4. М.Энхбатын 5056049536 тоот дансанд  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 510,000 төгрөг, П.Энхжаргалын 5013200997 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг Э.Бямбацогтоос тус тус шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-6, 130 дугаар хуудас/

33.Эрүүгийн 1816000410143 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Н.Янжинлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад гэртээ байж байтал миний 99480700 дугаарын утас руу 99433592 дугаараас үл таних эрэгтэй хүн яриад танд Солонгос улсын олон улсын байгууллагаас хандив болгож тусламжаар 2 хайрцаг бараа явуулсан байна. Та тус бараагаа Улаанбаатар хотын 10 дугаар хорооллын Солонгос каргоны газраас ирж авах хэрэгтэй байна гэхээр нь би Говь- Алтай аймагт байна гэтэл тус залуу тэгвэл би эндээс Говь-Алтай аймгийн татварын 06-76 УНЭ дугаартай Нармандах гэх хүний машинд тавилаа, утас нь 99545212 шүү. Та мөнгө төгрөг өгөлгүй бараагаа аваарай. Манай компани Говь-Алтай орох тээврийн зардлыг авах ёстой. Харин Солонгос улсаас тус бараа ирсэн тээврийн зардал болох 73,500 төгрөгийг та хаан банкны 5018237139 Буухиа өртөө Ням-Осор гэсэн данс руу яг одоо хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэрний дагуу 16 цаг 46 минутад өөрийн 5315213417 данснаас Мобайл банкаар шилжүүлчихсэн... гэх мэдүүлэг /хх-6, 206-207 дугаар хуудас/

2. Хохирогч Н.Янжинлхамын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны 5315213417 тоот данснаас Хаан банкны  5018237139 тоот дансанд 73,500 төгрөг шилжүүлсэн талаарх хуулга /хх-6, 209 дүгээр хуудас/

34.Эрүүгийн 1812005990008 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Н.Дэлгэрцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 99776152 дугаарын утаснаас миний өөрийн ашиглаж байсан 9946 0329 дугаарын утас руу холбогдон Сонгинохайрхан дүүрэг 1 хорооллын ар талын Буухиа өртөө нэртэй каргоноос ярьж байна. Солонгос улсаас карго ирсэн байна. Нийт 59 кг ачаа байна. Үүнд Самсунгийн гар утас 2 ширхэг, массажны аппарат гэх зүйлс байна. Та өөрөө хаана байна, ирж ав гэсэн. Би 75000 төгрөгийг явуулахаар болсон ба эхнэрийн хамт АТМ дээр очиж уг хүний надад өгсөн данс руу 75000 төгрөг шилжүүлсэн../хх-8, 70-71/

2. Гэрч Энхтунгаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр Дэлгэрцогт надад хандаж хүн рүү гялс мөнгө шилжүүлье гэсэн тэгээд хамт Архангай аймаг дахь Хаан банкны салбар дээр очиж АТМ-аас 5920031072 тоот данс руу 75000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-8, 72-73/

3. Н.Дэлгэрцогт нарын 5135697035 дугаарын дансны лавлагаа /хх-8, 82/.

4. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хийсэн хэрэг мөн байна. Би гар утасны дугаарыг тааж залгаад утсаа авсан хүнд нь Солонгос улсаас карго ирсэн гэж хэлээд ачаа явуулсан мөнгө гэж данс  руу мөнгө шилжүүлж аваад утсаа унтрааж алга болдог байсан. 99776152 дугаар ямар нэг хүний нэр дээр бүртгэлгүй бөгөөд дэлгүүрт зарж байсан дугаар дундаас би худалдаж аваад нэг сар  гаран хугацаанд барьж, хэрэглэж байгаад хаясан. ..”, /хх-8, 29-30/

35.Эрүүгийн 201526020683 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ч.Зээрээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайхнаа гэгч залуу Хятад яваад ирсэн. Одоо дахин явах гэсэн чинь 3  ширхэг гар утасны захиалга дутаад байна. Та гар утас захиалах юм уу, би хамаагүй тал үнээр нь ч болсон өгнө гэхээр нь би Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Модны хоёрын Хаан банкны салбараас 449,000 төгрөг Хаан банкны 5058314210 гэсэн данс руу шилжүүлсэн. Мөн Модны хоёрын Хаан банкнаас өмнө мөнгө шилжүүлсэн данс руу 160,000 төгрөг, Баянхошууны хөтлийн мөнгөний машинаас тус данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сайхнаа над руу ярьж би эхний гар утсаа хилээр гаргачихсан. Одоо 2 ширхэг айфоне 5эс маркийн гар утас байна. Надад ямар ч мөнгө алга, та 400,000 төгрөг явуулчих, би энэ 2 ширхэг гар утсаа авчхаад маргааш гэхэд очно гэхээр нь Мобайл банкаар 200,000 төгрөг шилжүүлсэн. Модны хоёрын Хаан банкнаас 150,000 төгрөг, Баянхошууны эцсийн Хаан банкнаас 50,000 төгрөг буюу нийт 400,000 төгрөг Хаан банкны 5058314210 гэсэн данс руу шилжүүлсэн. Би Сайхнаад нийт 1.365.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-7, 143-144/

2. Гэрч Т.Харц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...5058314210 тоот Хаан банкны данс миний нэр  дээр байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Д гэх залуу надаас картаа өгч бай ах нь хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд 7-8 удаа бараг авсан...” гэх мэдүүлэг /хх-7, 145-146/

3. Чулуунбаатарын Зээрээгийн Хаан банкны 5324027735 тоот харилцах дансны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн лавлагаа болон бусад мөнгөн шилжүүлэг, орлогын гүйлгээний баримтууд /хх-7, 149-151/

36.Эрүүгийн 1806069010189 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ч.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт “Намуун гоё” цэцэрлэгт багшаар орсон. 2018 оны 01 сард Атартунгалаг гэж эмэгтэй багшаар ажилд орж бид хоёр танилцсан. Газарчин дээд сургуульд намайг сурч байх үед тогооч хийдэг байсан Хангай гэх залуугаар дамжуулан Диплом гаргах гэж байгаа би тэр залууг тань руу  явуулъя гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын эхээр цэцэрлэгийн гадаа Хангай гэх залуу ирж уулзаад миний иргэний үнэмлэхийн хуулбарыг бүртгүүлэх гэж байгаа гээд аваад явсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Хорго хотхоны Хаан банкнаас 400,000 төгрөгийг 5076560741 Нацагдоржийн Шаравсамбуу гэх хүний дансанд шилжүүлсэн. 7 хоногийн дараа Хангай залгаад таны диплом гарсан таныг сурсан гэх тодорхойлолт авахын тул 30000 төгрөг хэрэгтэй байна. Та нийт 80000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хорго хотхоны хаан банкнаас 5076560741 данс руу 80000 төгрөг шилжүүлсэн.... гэх мэдүүлэг /хх-8, 104-106/,

2. Гэрч Н.Шаравсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...2018 оны 05, 06 дугаар сард Дэлгэрхангайтай уулзсан. Тэгэхэд миний Хаан банкны 5076560741 дугаарын дансаар 2 удаа хүнээс мөнгө аваад миний картыг буцааж өгсөн. 2018 оны 05, 06 дугаар сард нийт 480,000 төгрөг авсан... /хх-8, 109/,

3. Хохирогч Ч.Өлзийбаяраар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Шүүгдэгч Д.Дыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-8, 100-101/

4. Ч.Өлзийбаярын 5895035200, Н.Шаравсамбуугийн 5076560741 дугаарын дансны лавлагааг /хх-8, 114-115, 120-124/

37. Эрүүгийн 1708025140205 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Б.Гантулгуур мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны  шөнө 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад такси үйлчилгээнд явсан. Шөнө 03 цагийн үед Сансарын туннелийн автобусны буудлын дэргэд явж байтал 25 орчим насны 1 нэг залуу гар өргөсөн. Тэгэхлээр нь би машинаа зогсоогоод нөгөө залууд хандан хаа хүрэх гэж айгаа юм гэж асуутал тэр залуу шархад орно гэж хариулаад миний машинд миний дэргэд суусан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед намайг ажилд оруулж өгнө гэсэн залуу миний утас руу залгаад тан бичиг баримтуудаа хурдан аваад намайг буулгасан газраа аваад ир гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед нөгөө залуу утасдаад таны нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлэх хэрэгтэй байна. Надад 600,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би ажилд оруулж өгөх нь үнэн байна гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас нөгөө залуугийн өгсөн 5028657118 гэсэн данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэртээ байж байтал дахин орой утасдаад унаа, хоол болон ойр зуурын  хэрэглээний мөнгө хэрэгтэй байна. Над руу дахиад 300,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд 5031924055 тоот данс над руу явуулсан. Энэ үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас баз хүргэн Дуламсүрэнд хэлж байгаад өөрийнх нь данснаас 300,000 шилжүүлсэн. Нийт 900,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-8, 165-166/

2. Хаан банкны 5028657118 тоот Ган-Очирын Золжаргалын харилцах дансны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаа /хх-8, 173/

3. Хаан банкны 5031924055 тоот Түвшинжаргалын Батзоригийн харилцах дансны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаа /хх-8, 174/

4. Хаан банкны 5056051748 тоот Цагааны Дуламсүрэнгийн харилцах дансны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаа /хх-8, 176/

5. Мөнгөн шилжүүлгийн 5028657118 тоот харилцах дансанд 5077114026 тоот харилцах данснаас 600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-8, 193/

6. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад асууж тодруулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8, 210-211/

38.Эрүүгийн 1813001540045 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч О.Жания мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99433683 дугаараас өөрийгөө Бадамгаравын Ням-Осор гэж танилцуулан миний 99438239 дугаар луу залгаж танд Солонгос улсын Олон улсын байгууллагаас илгээмж ирсэн байна. Илгээмж 40 гаруй кг жинтэй ачааны хөлс болох 74,750 төгрөгийг яаралтай 5018237139 тоот данс руу шилжүүлнэ үү. Бид таны ачааг автобусанд тавиад явуулна. Жолоочийн утасны дугаар 99545212, илгээмжийн нууц дугаар 62 гэж хэлсэн. Тэр үед надад Мобайл банк байхгүй байсан болохоор хамт ажилладаг Илайла эмчид 74,750 төгрөг бэлнээр өгч, түүний 99424276 дугаарын утсаар 74,750 төгрөг Мобайл банкаар 5018237139 данс руу шилжүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 99433683 дугаар болон жолоочийн 99545212 дугаар огт холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-8, 237-238/

2. Гэрч Х.Илайла мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ байхад Сагсай сумын Эрүүл мэндийн газарт сувилагч ажилтай О.Жания танд Мобайл  банк байна уу надад яаралтай мөнгө шилжүүлэх шаардлага гараад байна. Би танд мөнгийг бэлнээр өгнө гээ надад 74750 төгрөг бэлнээр өгч,Ням-Осор буюу 5018237195 тоот данс руу 74750  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-239/

3. Гэрч Б.Ням-Осор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орчим өөрийнхөө хувийн машинаар таксинд явж байгаад түрийвчтэй бичиг баримтаа алдсан...” гэх мэдүүлэг /хх-8, 246, 247/

4. Хаан банкны 5018237139 тоот Бадамгаравын Ням-Осорын 5018237139 тоот харилцах дансны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гүйлгээний хуулга /хх-9, 7/

5. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Говь-Алтай, Завхан, Увс аймгийн иргэд рүү залгаж дээрх байдлаар худал хэлж мөнгө авдаг байсан юм. Б.Ням-Осор гэдэг хүн танихгүй...” гэх мэдүүлэг /хх-9, 47/

39.Эрүүгийн 201625021814 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Т.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Түшээ дээд сургуулийн ажлын байрандаа ажлаа хийгээд байж байтал зүс таних Дагвадоржийн Д орж ирээд юм  ярьж байгаад би “Тэди”  дээр хоёр лангуу ажиллуулдаг юм. Чиний гар утсыг сайжруулаад өгье зөрүү мөнгийг орой ирэхээр өгнө биз дээ, найздаа утсаа өгөөд явуулчих, тэгээд ч би танайд ажилд орох гэж байгаа юм чинь гэхээр нь итгээд өөрийн ашиглаж байсан “Айфоне-5 эс”  голд маркийн гар утас өгч явуулсан. Бид хоёр 16 цагийн үед уулзахаар  болсон бөгөөд Дыг 20 цаг хүртэл хүлээсэн боловч  гар утас нь холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд гар утсаа залилан мэхлүүлсэн гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-9, 75-76/ 

2. Гэрч Т.Амарбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай ах Анхбаяр 2016 оны 06 дугаар сард ажлаа хийж байгаад ажилд нь шинээр ажилд орж байсан гэх Д гэж хүнд өөрийнхөө “айфоне-5 эс” маркийн гар утсаа өгч явуулаад залилуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-9, 76-77/

3. Гэрч Б.Оюунтүлхүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Д.Д 2016 оны 06 дугаар сарын үед манай байгууллага дээр зарын дагуу  ирж ажилд орохоор ирж байсан. Ингээд 3 хоног манай байгууллага дээр байрлаж ажилласан. Дыг ажилд ороод 3 хонож байхад Т.Анхбаяр гар утсаа солиулах гээд өгөөд явуулсан байсан. Тухайн үед манайхан сайн танихгүй хүнд гар утсаа өгч явуулж болж байгаа юм уу гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-9, 80-81/

4. Дамно ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн СБ2-19-191 дугаартай “...Айфоне-5 эс маркийн гар утас 344,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-9, 82-83/

5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 372 тоот Д.Ды сэтгэцийн дүгнэлт /хх-9, 188-189/

40.Эрүүгийн 1812000570108 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Г.Минжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг 30 минутын үед миний 99339176 дугаарын утас руу 99433683 дугаарын утсаар эрэгтэй хүн залгаад Солонгос улсаас каргогоор 49 кг ачаа ирсэн байна. Та өөрийн биеэр Улаанбаатар хотод ирж авах шаардлагатай байна гэсэн. Тухайн үед Архангай аймагт байдаг хүн байгаа юм. Улаанбаатар хотод байдаг хүнээр авхуулж болох уу гэж асуусан чинь болохгүй гэсэн. Солонгос улсаас надад юм явуулах хүн байхгүй гэж хэлсэн чинь Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирсэн байна гэж тайлбарлаж  байсан. Та ирж авч чадахгүй бол би хүргэлтийн автомашинаар хүргээд өгье гэж хэлэхээр нь би итгэсэн. Та ачааны мөнгө 74,700 төгрөгийг Хаан банкны 5018237139 тоот дансанд хийх хэрэгтэй байна. Манай захирал Ням-Осор гэдэг хүний данс байгаа юм гэсэн. Би 12 цагийн үед Хаан банкны АТМ орж 74700 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-10, 194-195/

2. Гэрч Б.Ням-Осорын “...Миний данс 5018 аар эхэлсэн байдаг. Бусад оронг нь би санахгүй байна. Би одоо 88993173 гэсэн дугаар барьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-10, 197-198/

3. Бадамгаравын Ням-Осорын Хаан банкны 5018237139 тоот харилцах дансны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээний хуулга /хх-10, 220/

41.Эрүүгийн 1820000190026 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч Ю.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь 13 цагийн үед миний дугаар луу 99714711 дугаарын утсаар залгаж танай хоёр хүүхдээс хоёр хэсэг боодолтой ачаа Солонгосоос ирсэн. Одоо Улаанбаатар хотод карго дээрээ байна.Та 74750 төгрөг шилжүүлбэл би Замын-Үүдийн таксинд өгөөд явуулчихъя гэж хэлэхээр нь би Солонгосоос манай хүүхэд Мөнхбат ээждээ юм явуулсан юм болов уу гэж бодоод Монголын хил дээр байрлах Хаан банкаар шилжүүлээд нөгөө дугаар луу би шилжүүлсэн шүү гэж ярьсан чинь за эгчээ би одоо замын машинд өгөөд явуулъя гэсэн. Тэгээд маргааш нь Замын-үүдэд ачаа маань ирэхгүй болохоор нь нөгөө 99714111 дугаарын утас руу залгасан утсаа авахгүй болохоор нь Солонгос руу хүү Мөнхбат руу залгаад ээждээ каргогоор ачаа явуулсан юм уу гэж асуусан чинь та асуухгүй яасан юм бэ. Би эндээс танд юу ч явуулаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-10, 118/

2. Үүрэн холбооны 99714711 дугаарын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг 29, 40 минутад хохирогч Оюунцэцэгийн үүрэн холбооны 99028024 дугаар луу ярьсан ярианы лавлагаа /хх-10, 141/

3. Бадамгаравын Ням-Осорын Хаан банкны 5018237139 тоот харилцах дансны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээний хуулга /хх-10, 143/

4. Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед цахим покер  тоглоом тоглож байсан тул  тоглоод дууссан. Би тухайн үед ямар нэг дугаар тааж залгаад карго ирсэн байна. Та каргоны мөнгө өгөөд ачаагаа ирээд авна уу гэж ярьдаг байсан..” гэх мэдүүлэг /хх-10, 166-167/

42.Эрүүгийн 1808043010904 дугаартай хэргийн талаар:

1. Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хангай гэх залуутай танилцаад  тухайн хүн миний машиныг 1,450,000 төгрөгөөр заруулж, Приус-20 болгож өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-11, 16-17/

“...Өөрийгөө урдаас гар утас оруулж ирдэг, утас захиалаач гэхээр нь ажлынхаа газрын Чимэддорж гэдэг залуугаас 300,000 төгрөг, 10 жилийн ангийнхаа Манал гэдэг хүүхдээс 200,000 төгрөг зээлээд өөрийн цалин 360,000 төгрөгийг нэмээд нийт 860,000 төгрөгийг найз Отгонбаттай хамт байж байгаад Хангайд өгч байсан. Тэгээд 2-3 хоног холбоо бариагүй ба урагшаа утсандаа явна гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа өглөө над руу яриад ах нь өглөө ирсэн. Урдаас 2 машин оруулж ирж байгаа, утаснууд гаалиар ороод  ирэх байх гэж байсан. Тэгээд 2 машиныхаа 1-ийг чамд хямдхан өгчихье чи машинаа зарчихгүй юу гэж байсан. “Да Хүрээ “зах ороод ченжид миний машиныг 1,450,000 төгрөгөөр зараад, хороолол орж машины нэр шилжүүлээд буцах замд нь “Дөлгөөн нуурын” баруун талд Хангай бид хоёр бууж үлдээд Хангай надаас миний машин зарсан мөнгийг бэлнээр авсан. Ингээд салах гэтэд Хангай надаас ах нь утсаа хүнд өгөөд явуулчихсан гээд миний энгийн “Айфоне 6” маркийн мөнгөлөг саарал өнгөтэй гар утас, “Жи шок” нэртэй цагийг аваад надад 20,000 төгрөг өгөөд түр нэг утас аваад барьчих, удахгүй чиний утас чинь ирнэ гэж хэлсэн. Ингээд би Тэдигээс 20,000 төгрөгөөр нэг гар утас авсан...” гэх мэдүүлэг /хх-11, 233-234/

2. Гэрч Э.Ганхөлөг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би уг ломбардыг 1 жил гарны өмнөөс эхлэн ажиллуулж байна. Энэ хугацааны бүртгэлийг үзэхэд О.Э /рд:ИР-98110413/ дугаартай иргэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 130,000 төгрөгийн барьцаанд гар утас тавиад маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буцааж авсан байна... гэх мэдүүлэг /хх-11, 235-236/

3. Гэрч Б.Отгонбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь санахгүй байна. Э бид хоёр “газар Шим” ХХК-д хамт ажилладаг байхад цалин буусан өдөр ажил тараад О.Э хүнээс мөнгө зээлээд бид хоёр хамт Баянбүрдээс нэг махлаг шар залууг аваад 10 дугаар хороололд хүргэж өгсөн. Тэгэхэд Э махлаг үл таних шар залууд мөнгө өгөөд байсан. Яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-11, 237-238/

4. Хохирогч П.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед Гурвалжингийн гүүрний урд талд “Монгол Тамхи” СО ХХК-ны гадаа уулзсан. Ингээд гааль дээр байгаа машин үзэх байсан боловч машин үзэхээс өмнө гаалийн мөнгө шилжүүл гээд би 2,450,000 төгрөг Мобайл банкаар О.Эгийн данс руу шилжүүлсэн. Тэр үед Э товчлууртай “Нокиа”  маркийн жижиг гар утастай байсан. Учир нь би Эгийн гар утсаар Хангай гэгчтэй ярьсан. Мөн О.Э Хангай гэгчээс гар утас худалдаж авахаар мөнгө өгсөн гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-12, 56-57/

5. Дамно ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19-187 дугаартай “..Айфоне 6 маркийн гар утас 490.000 төгрөг, Жи Шок маркийн бугуйн цаг 136,200 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-11, 243-244/

6. Хохирогч О.Э нь “...Шүүгдэгч Д.Дыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт...” /хх-11, 27-29/

43.Эрүүгийн1805044931156  дугаартай хэргийн талаар:

 1. Хохирогч П.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт байх “Говь” үйлдвэрийн замд явган явж байхад “Тоёота чезер” маркийн цагаан өнгийн машин зогссон ба нэг залуу гал асуусан. Би гал байхгүй гэхэд, тэр залуу та хаа хүрэх юм бэ гэж асуусан. Би гурвалжингийн гүүрний орчим очно гэж хэлэхэд дөхөөд буучихгүй юу гэж хэлэхээр нь машинд нь суусан. Тэр залуу намайг суулгаад явж байхдаа хүнтэй утсаар ярьж байсан ба “Приус” машин хямд зарна, гааль дээр байгаа гэж яриад байсан. Ингээд надаас 9,500,000 төгрөгөөр “Приус” машин авахад хямд байгаа биз дээ гэхээр нь би бас машин сонирхож байгаа юм гэж хэлсэн. Намайг энэ хүнтэй яриач гээд утсаа өгсөн. Утсаар ярихад нэг залуу байсан ба дөнгөж орж ирж байгаа “Приус-20” машиныг хямд зарна, гааль дээр байгаа машин бөгөөд мөнгө төгрөг хайгаад байгаа юм гэж хэлсэн. Үнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тэр Э гэх хүний ах Хангай гэж залуу 88165916 дугаарын утсаар залгаад би Замын-Үүдэд байна. Манай дүү Э гааль дээрээс машинаа авах гэж байгаа. Та очоод үзчих гэсэн. Тухайн үед Э нь надтай хамт явж байсан ба түүний Хаан банкны 5556174036 дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ 4,500,000 төгрөгийг би өөрийн гар утаснаас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,” Монгол тамхи Со” ХХК-ны байрны урд талд байхдаа шилжүүлсэн. Одоо буруутай хүнээс 4,500,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-12, 56-57/

2. Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн /Газар шим ХХК/ажил тараад Говь ХХК-ны урд замаар явж байгаад  зам дээр нэг  ах зогсож байхаар нь би зогсоод гал байна уу ах гэхэд байхгүй гэсэн. Би тэр хүнээс та  хаана хүрэл юм гэхэд ТЭЦ-3 явна гэж хэлэхээр нь зам нэг юм байна  ах дөхөөд буучих гээд аваад явсан. Тэгэхэд Хангай ах над руу залгаад 2 машин Японоос  орж ирж байгаа гааль дээр хоёр машин байгаа авах хүн байвал хэлээрэй гэсэн. Би тэгээд найзтайгаа ярьсан. Мөн машиндаа авч явсан  ах надад бас машин авах хүн байгаа дугаараа өгчих гээд би дугаараа өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хангай ах над руу залгаад нөгөө Гааль дээр байгаа хоёр машиныг ир ав гээд байна яах уу гэсэн. Би надаас нэг ах асуугаад байсан, та тэр хүнтэй яриад үзэхгүй юу гээд 99998297 гэсэн дугаарыг нь өгсөн чинь Хангай ах удалгүй над руу залгаад сая ярьсан хүнтэй чи уулзаад машинаа үзээд авчих гэсэн. Би тэгээд машин үзнэ гэсэн ахтай “Монгол тамхи Со” ХХК-ны хажууд  уулзаад  гааль руу очоод би Хангай ах руу залгаад бид нар гааль дээр байна. Та нөгөө хүний дугаарыг өгчих гэсэн чинь Хангай ах гаалийн татварын мөнгө шилжүүлчих гэхээр нь нөгөө ахад мөнгө шилжүүлчих гэж байна гэхэд П.Батжаргал ах Хангай ахтай яриад миний 5556174036 гэсэн данс руу 2,450,000 төгрөг шилжүүлсэн. Гар утас нь залгахад холбогдох боломжгүй болчихсон. Би Хаан банк орж данс шалгахад миний данс руу хийсэн 2,450,000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-12, 52/

3. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн АТМ-аас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч О.Эгийн харилцах данснаас гүйлгээ хийсэн талаарх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 24-26/

4. П.Батжаргалын Хаан банкны 5058291111 тоот дансны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2,450,000 төгрөгийн зарлагын гүйлгээний баримт /хх-12, 97-98/

5. О.Эгийн Хаан банкны 5556174036 тоот харилцах дансны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2,450,000 төгрөгийн орлого болон 800,000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр, мөн 50,000 төгрөгийг 1 удаагийн үйлдлээр тус хийгдсэн зарлагын гүйлгээний баримт /хх-12, 100/

44.Эрүүгийн1735001841144  дугаартай хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь хэрэг бүртгэлтийн 180804301 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдон 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст, мөн эрүүгийн 1735001841144 дугаартай хэргийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаарын хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд тус тус Д.Дыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны картыг авч, улмаар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн АТМ-аас 2,450,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр  би өөрийн Хаан банкны картаа алдсан. Түүний дараа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр миний Хаан банкны 5556174036 дугаарын данснаас миний картыг ашиглан өдрийн 12 цагийн үед данснаас 2,450,000 төгрөг 4 удаагийн гүйлгээгээр  татсан байсан. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хангай гэх залуутай  танилцаад тухайн хүн миний машиныг 1,450,000 төгрөгөөр цагаан өнгийн Чезер маркийн  машиныг заруулж, “Приус-20” болгож өгнө гэж  тухайн хүн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзаж  гар утас, цаг залилсан. Тухайн өдөр бие засах гээд 00 өрөө орохдоо тэр залуу  түрүүвч  эд зүйлээ  үлдээсэн. Тухайн үед тэр залуу намайг мөнгөтэй явж байгаа болон миний картны нууц үгийг  мэдэж байсан. Миний эд зүйл алга болоогүй мөртлөө, түрүүвчин дотор байсан Хаан банкны карт алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-11,16-17/

Эрүүгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд О.Э хохирогчоор оролцож өгсөн “...2018 оны 8  дугаар сарын 15-ны өдөр таксинд явж байхдаа Хангай гэх нэрээр Дтай танилцсан. Тухайн карт авдаг өдөр Драгон дээр хоолны газарт бид 2 хамт байсан, тэгээд салсан. Миний карт алга болсныг мэдсэн, тун удалгүй миний картаас 2,450,000 төгрөгийн зарлага гарсан. Д миний картны нууц үгийг мэдэх бүрэн боломжтой, намайг 1 сар гаруй дагасан...” гэх мэдүүлэг /хх-11, 189, 191/

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” төвд байрлах Хаан банкны АТМ-ны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг бүхий СД 1 ширхэг /хх-1, 24-26/

П.Батжаргалын Хаан банкны 5058291111 тоот дансны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2,450,000 төгрөгийн зарлагын гүйлгээний баримт /хх-12, 97-98/

О.Эгийн Хаан банкны 5556174036 тоот харилцах дансны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2,450,000 төгрөгийн орлого болон 800,000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр, мөн 50,000 төгрөгийг 1 удаагийн үйлдлээр тус хийгдсэн зарлагын гүйлгээний баримт /хх-12, 100/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Д нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 56 хохирогчоос нийт 19,164,200 төгрөг залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд хохирогчоор мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориудаар бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 6 жилийн хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч О.Эг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Даас хохирогч Г.Оюунд 75,000 төгрөг, Б.Хорлоод 75,000 төгрөг, Н.Оюунчимэгт 60,000 төгрөг, А.Аняад 75,000 төгрөг, Н.Оюунд 75,000 төгрөг, М.Шинэбаярт 75,000 төгрөг, З.Батсүхэд 75,000 төгрөг, З.Баттулгад 75,000 төгрөг, Д.Бадарчид 50,000 төгрөг, П.Мөнхбатад 73,500 төгрөг, П.Нямгэрэлд 75,000 төгрөг, Ч.Ууганбаярт 73,500 төгрөг, Т.Дуламжавт 75,000 төгрөг, Ж.Буяндаваад 75,000 төгрөг, Б.Батцэцэгийг 2,510,000 төгрөг, Б.Нарантуяад 73,500 төгрөг, У.Долгормаад 74,000 төгрөг, Б.Бадамсүрэнд 73,500 төгрөг, Б.Цогтжаргалд 75,000 төгрөг, У.Нямдолгорт 73,500 төгрөг, Д.Эрдэнэчимэгт 75,000 төгрөг, Д.Пүрэвсүрэнд 73,500 төгрөг, С.Марияад 74,750 төгрөг, Г.Нурмаад 75,000 төгрөг, Г.Чулуун 75,000 төгрөг, Т.Түмэн-Өлзийд 500,000 төгрөг, Ц.Баярмаад 1,425,000 төгрөг, Р.Ариунзаяад 110,000 төгрөг, Ж.Буян-Өлзийд 1,500,000 төгрөг, Г.Атартунгалагт 410,000 төгрөг, Г.Өлзийсайханд 95,300 төгрөг, А.Ганзоригт 65,000 төгрөг, Г.Отгонжаргалд 74,750 төгрөг, Д.Алтанзулд 74,750 төгрөг, Б.Гүндэгмаад 74,000 төгрөг, Б.Болормаад 74,750 төгрөг, Ш.Баатархүүд 75,000 төгрөг, Б.Оюун-Эрдэнэд 72,000 төгрөг, Б.Долгорсүрэнд 430,000 төгрөг, Д.Мөнхнаранд 50,000 төгрөг, Л.Сумъяад 75,000 төгрөг, Б.Нарантуяад 75,000 төгрөг, Б.Гантуяад 75,000 төгрөг, С.Алтансаргайд 74,750 төгрөг, Н.Янжинлхамд 73,500 төгрөг, Э.Бямбацогтод 710,000 төгрөг, Ч.Зээрээд 1,365,000 төгрөг, Н.Дэлгэрцогтод 75,000 төгрөг, Ч.Өлзийбаярт 480,000 төгрөг, Б.Гантулгуурт 900,000 төгрөг, О.Жанияд 74,750 төгрөг, Ю.Оюунцэцэгт 75,000 төгрөг, Т.Анхбаярт 360,000 төгрөг, Г.Минжмаад 74,700 төгрөг, О.Эд 2,936,200 төгрөг, П.Батжаргалд 2,450,000 төгрөг буюу нийт 19,164,200 төгрөг гаргуулан олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болно. 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 жил 68 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайжууд овогтой Дагвадоржийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, 

шүүгдэгч Шархүүтайж овогтой Одгэрэлийн Эг хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ды энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 1 жил 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Даас хохирогч Улаангом сумын 3-р баг 2-48 айл 16 тоотод оршин суух, Шангас овгийн Гэлэнхүүгийн Оюун /РД: ОП53112500/-д 75,000 төгрөг, Улаангом сумын 5-р баг 10-20 тоотод оршин суух, Шалдаг овгийн Бээжээгийн Хорлоо /РД: ОЮ70022868/-д 75,000 төгрөг, Улаангом сумын 3-р баг 2-48 3-31 тоотод оршин суух, Бөөгүүд овгийн Ноофагийн Оюунчимэг /РД: ОР71040102/-д 60,000 төгрөг, Улаангом сумын 4-р баг 11-01 тоотод оршин суух, Хишигт овгийн Алтанхуягийн Аня /РД: ОЮ81072903/-д 75,000 төгрөг, Улаангом сумын 11-р баг 10-16 тоотод оршин суух, Булгадар овгийн Норслайгийн Оюун /РД: ОО57010866/-д 75,000 төгрөг, Тэс сумын 1-р багт оршин суух, Борлууд овгийн Мөнгөний Шинэбаяр /РД: ОО95012902/-д 75,000 төгрөг, Сагил сумын 5-р багт оршин суух, Чохоохон овгийн Замбалын Батсүх /РД: ОЛ65111071/-д 75,000 төгрөг, Улаангом сум 1-р баг 7-25 тоотод оршин суух, Зуутраг овгийн Зоноровын Баттулга /РД: ОЮ61041015/-д  75,000 төгрөг, Улаангом сумын 7-р баг 21-10 тоотод оршин суух, Цагагачууд овгийн Дэмбэрэлийн Бадарч /РД: ШЗ52022917/-д 50,000 төгрөг, Улаангом сумын 3-р баг 23 байр 1 тоотод оршин суух, Шарнууд овгийн Пүрэвээгийн Мөнхболд /РД: ОМ85081676/-д 73,500 төгрөг, Улаангом сумын 4-р багийн 3-2 тоотод оршин суух, Туг овгийн Жаргалын Нямгэрэл /РД: ОЮ81082917/-д 75,000 төгрөг, Улаангом сумын 11-р баг 10-11 тоотод оршин суух, Монголмууд овгийн Чимэд-Очирын Ууганбаяр /РД: ОЮ83042503/-д 73,500 төгрөг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин суух, Ихзуутраг овгийн Тогтохын Дуламжав /РД: ОЭ63120967/-д 75,000 төгрөг, ЧД-ийн 16-р хороо, Согоотын 62-836 тоотод оршин суух, Боржигон овгийн Жалбуугийн Буяндаваа /РД: ДВ69101300/-д 75,000 төгрөг, ЧД-ын 11-р хороо, Нуурын 14-289 тоотод оршин суух, Удирдах овгийн Буянтогтохын Батцэцэг /РД: СЭ84062966/-д 2,510,000 төгрөг, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 21-р байр 4 тоотод оршин суух, Хөтчин бааст овгийн Бадраагийн Нарантуяа /РД: ИХ73111905/-д 73,500 төгрөг, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14 хорооллын 48-20 тоотод оршин суух, Сартуул овгийн Уртнасангийн Долгормаа /РД: ИХ80121826/-д 74,000 төгрөг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Цэргийн хотхон 2-2 тоотод оршин суух, Бэгзловон овгийн Бямбаараашийн Бадамсүрэн /РД: ИФ82011015/-д 73,500 төгрөг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 14-28-3 тоотод оршин суух, Бэсүд овгийн Банзрагчийн Цогтжаргал /РД: ДВ76092406/-д 75,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 10-р хороо, 2-228 тоотод оршин суух, Элдэнбэйл овгийн Уранчимэгийн Нямдолгор /РД: ЦД82051624/-д  73,500 төгрөг, Цээл сумын Баянгол багт оршин суух, Ханууд овгийн Дүгэр овгийн Эрдэнэчимэг /РД: ДН77120105/-д 75,000 төгрөг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух, Цагаангэр овгийн Доржпаламын Пүрэвсүрэн /РД: ИЗ68011101/-д 73,500 төгрөг, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Шыбарайгар овгийн Серикбэргений Мария /РД: ПЛ93030109/-д 74,750 төгрөг, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг цэвэрлэх байгууламжийн хашаанд оршин суух, Харчууд овгийн Готовын Нурмаа /РД: ИЭ62021862/-д 75,000 төгрөг, Увс аймгийн Түргэн сумын 3-17 тоотод оршин суух, Харчин овгийн Гансүхийн Чулуун /РД: ОН92010412/-д 75,000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 2-0111 тоотод оршин суух, Шархуурчин овгийн Тогтохын Түмэн-өлзий /РД: МО84052807/-д 500,000 төгрөг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг ган зам 3-р хэсэг гудамж, 136 тоотод оршин суух, Өөлд овгийн Цэдэндашийн Баярмаа /РД: 72042501/-д 1,425,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсан гудамж, 26-01 тоотод оршин суух, Боржигон овгийн Рэнцэнноровын Ариунзаяа /РД: ЧЙ 78111233/-д 110,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 50 байр 1-9 тоотод оршин суух, Урианхайд овгийн Жамъянгаравын Буян-өлзий /РД: РД95030213/-д 1,500,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 17-351а тоотод оршин суух, Боржигон овгийн Гантуяагийн Атартунгалаг /РД: СЮ90051905/-д 410,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, БС 65а-10 тоотод оршин суух, Боржигон овгийн Гарамбазарын Өлзийсайхан /РД: НЭ77031373/-д 95,300 төгрөг,  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3-69 тоотод оршин суух, Тайж овгийн Алтангэрэлийн Ганзориг /РД: УД 63110277/-д 65,000 төгрөг, Төгрөг сумын Мааньт багт оршин суух Номгон овгийн Гансүхийн Отгонжаргал /РД: ДЮ91102623/-д 74,750 төгрөг. ГАА-ийн Есөнбулаг сум  Баянхайрхан баг 3-50 тоотод оршин суух, Өйлд овгийн Дамдинхүүгийн Алтанзул /РД: КЮ78112766/-д 74,750 төгрөг, Есөнбулаг   сум Индэр баг 8-24-тоотод оршин суух, Танчууд овгийн Баярын Гүндэгмаа /РД: ДН 72020608/-д 74,000 төгрөг, Индэрт баг Өнөл хороолол 1-11 тоотод оршин суух, Товог овгийн Бархаагийн Болормаа /РД: ДЮ71120308/-д 74,750 төгрөг, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, Хайртынхан овгийн Шовгоогийн Баатархүү /РД: 91052751/-д 75,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Эко хороолол  64-01 тоотод оршин суух хаягтай, Тайж овгийн Батчулууны Оюун-Эрдэнэ /РД: ФБ 78100363/-д  72,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-20-45 тоотод оршин суух, Буриад овгийн Баярхүүгийн Долгорсүрэн /РД: ФБ96071705/-д 430,000 төгрөг, Орхон аймгийн Дэнж баг 3-18 тоотод оршин суух Харчу овгийн Доржпаламын Мөнхнаран /РД: ГК95050904/-д 50,000 төгрөг, Сайнцагаан сумын 5-р баг Равжихын 10-18 тоотод оршин суух, Бариачийнхан овгийн Лхамын Сумъяа /РД: ЗЮ73032866/-д 75,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг 48-83 тоотод оршин суух, Төв овгийн Батдоржийн Нарантуяа /РД: ТЛ78032663/-д 75,000 төгрөг, Дархан сумын 4-р баг төмөр замын 13-58 тоотод оршин суух, Хөхөө харуул овгийн Буянтогтохын Гантуяа /РД: РЭ87092167/-д 75,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 4-20 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномын Алтансаргай /РД ЙВ68122401/-д 74,750 төгрөг, ГАА ЕБ сум Сутай хороо 2-4 тоотод оршин суух Цэцэнгүн овгийн Нямцэрэнгийн Янжинлхам /РД: ДЮ76092484/-д 73,500 төгрөг, Баянгол дүүргийн 4 р хороо, Түвшин өргөө 304-104 тоотод оршин суух Боржигон овгийн Энхцогтын Бямбацогт /РД: ГЮ90202291/-д 710,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоотын 4-154 тоотод оршин суух, Урианхан овгийн Чулуунбаатарын Зээрээ /РД: ДИ91021001/-д 1,365,000 төгрөг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг Тамир хорооллын 59-5916 тоотод оршин суух, Саарал адуу овгийн Нацагдоржийн Дэлгэрцогт /РД: АЙ82032912/-д 75,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 68-42 тоотод оршин суух, Барнууд овгийн Чойжилын Өлзийбаяр /РД: РД75032603/-д 480,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 17-82 тоотод оршин суух, Боржигон овгийн Баттулгын Гантулгуур /РД: ПИ80121718/-д 900,000 төгрөг, Сагсай сумын 5-р багт оршин суух, Уах овгийн Омарын Жания /РД: БИ63082119/-д 74,750 төгрөг, Замын-Үүд сумын 1-р баг гаалийн 3-р байрны 10 тоотод оршин суух, Халх овгийн Юндэнгийн Оюунцэцэг /РД: ТИ62100667/-д 75,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 25-64 тоотод оршин суух, Сартуул овгийн Төмөрсүхийн Анхбаяр, /РД: МД91091712/-д 360,000 төгрөг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг 47-р байр 2-303 тоотод оршин суух Боржигон овгийн Гармаагийн Минжмаа /РД: АЭ69052564/-д 74,700 төгрөг, Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо баг Сансарын 5-11 тоотод оршин суух, Шархүүтайж овгийн Одгэрэлийн Э /РД: ЙР98110413/-д 2,936,200 төгрөг, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саншайн хотхон 2-1404 тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвийн Батжаргал /РД: ИС73022019/-д 2,450,000 төгрөг буюу нийт 19,164,200 төгрөг гаргуулан тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                       ШҮҮГЧИД                              Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                       Б.ХАЛИУН