Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 104

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

иргэдийн төлөөлөгч Ц.Болдбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б т холбогдох эрүүгийн 1906 00000 1990 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , П.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч П.Б  нь “Анужин анужин ану” гэх фэйсбүүк хаяг цахим сүлжээнд үүсгэн, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 4 дүгээр сард 18 насанд хүрээгүй буюу 16 нас 7 cap 29 хоногтой Г.Учралтай дээрх фэйсбүүк хаягаас чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүний ЛЖ маркийн гар утас, чихэвч, 3000 төгрөг зэргийг дээрэмдэж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай фэйсбүүкээр танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч улмаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны хохирогч Э.Цэрэнжавтай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүнийг “зодуул эсвэл өөрийн бэлэг эрхтнийг хөх, үгүй бол гар утсаа өг” гэж айлган сүрдүүлж Самсунг глакси эс-7 маркийн гар утсыг дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б  мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн ээжээс үнэхээр уучлалт гуйж байна. Миний үйлдсэн гэмт хэргийг хэлэлцэж байх тул би өөрийн хувийн байдлаа хэлье гэж бодож байна. Би 16-17 настай байхдаа эсрэг хүйстэн биш ижил хүйстнээ сонирхдог гэдгээ мэдэж авсан. Би тухайн үед хохирогчийн гар утсыг авах зорилгоор уулзсан. Тэгээд би өөрийнхөө хүсэл зоригийг хязгаарлаж чадахгүйгээс ийм үйлдэл хийсэндээ маш их харамсан гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул мэдүүлэхдээ: “…Миний хүүгээс гадна манай гэрийнхэн бүгд их стресстэй амьдарч байна. Өчигдөр хүртэл хар дарж сэрчихээд “ээжээ нөгөө хүн чинь оргочихоогүй биз дээ, манайх энэ гэрээс нүүж болохгүй юм уу” гэж байнга гуйдаг болсон. Миний хүүхэд сүүлийн үед хичээлдээ муу авдаг болсон. Манай хүүхэд ангийн дарга хийдэг, онц сурдаг хүүхэд байсан. Одоо ямар ч амьдралын идэвхигүй болсон. Миний хүү урлаг, спортын уралдаан тэмцээнд их орж медаль авдаг байсан. Анги удирдсан багш нь анх 9 дүгээр сард их сайн, цовоо сэргэлэн хүүхэд байсан, 10 дугаар сараас эхлээд хичээлдээ их муудсан гэж хэлсэн. Миний хүүгийн инээх нь багассан. Одоо нэг дүнсийсэн, утас оролдсон тийм л байдалтай байгаа. Хичээлээ ч хийхээ больсон. Бид сэтгэл судлаачид хандсан, их урт хугацааны тайвшруулах юманд явуулах хэрэгтэй их удаан цаг хугацаа шаардлагатай гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би их гомдолтой байна. Авах ёстой ял, шийтгэлийг дээд хэмжээнд нь өгөөсэй гэж хүсэж байна. Миний хүүхэд их хэцүү байдалтай байгаа. Би их гомдолтой байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар бага насны хохирогч Э.Цэрэнжавын нас тоолсон баримт /хх-6-8/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх-9-10/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-24/, насанд хүрээгүй хохирогч Э.Цэрэнжавын өгсөн мэдүүлэг /хх-29-31/, гэрч Н.Энхтуулын өгсөн мэдүүлэг /хх-36-37/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-41/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээ /хх-46/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-77/, гэрэл зургаар таньж олуулсан ажиллагаа /хх-12-18/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх-48-49/, насанд хүрээгүй хохирогч Г.Учралын өгсөн мэдүүлэг /хх-116-119/, гэрч Б.Мөнгөнзулын өгсөн мэдүүлэг /хх-121-122/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/, шүүгдэгч П.Б ийн ял шалгах хуудас /хх-153/, шинээр П.Б ийг Цагдан хорих байранд хүргэгдэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэл 2 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч П.Б  нь “Анужин анужин ану” гэх фэйсбүүк хаяг цахим сүлжээнд үүсгэн, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай фэйсбүүкээр танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч улмаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны хохирогч Э.Цэрэнжавтай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүнийг “зодуул эсвэл өөрийн бэлэг эрхтнийг хөх, үгүй бол гар утсаа өг” гэж айлган сүрдүүлж Самсунг глакси эс-7 маркийн гар утсыг дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Цэрэнжавын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн “Энхболд Жавкаа” гэсэн хаяган дээр гарч ирсэн танихгүй хүмүүс рүү найзын хүсэлт явуулсан бөгөөд “Анужин Анужин Ану” гэх хувцасны мөр нь унасан эмэгтэй хүнии зурагтай фэйсбүүк хаягнаас “чат бичихгүй юм бол найзын хүсэлт явуулаад ямар хэрэг байна” гэсэн. Тэгэхээр нь “хэ хэ” гэсэн чинь “танилцах уу” гэхээр нь “яасан ч яах вэ” гэсэн. Анужин 17 настай гэсэн. Тэгэхээр нь Жавка 15 настай гэж хэлсэн. Тэгсэн чинь надаас “нүүрнийхээ зургийг явуулчих” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь миний мэдээлэлүүдийг буюу “Уйцай” сургууль руу шилжиж орсон, гэрийн хаяг, тэгээд намайг Солонгос улс руу тэмцээнд орсон талаар хэлэхэд нь би айгаад юм бичихгүй байсан чинь над руу “яасан бэ инээж байгаа зургаа явуулаач” гэхээр нь би өөрийнхөө инээж байгаа царай хэсгийг харуулсан бичлэгийг явуулсан. Тэгсэн чинь над руу “танай хичээл 4:10 цагаас тардаг биз дээ” гэсэн байсан. “Тийм” гэсэн над руу “доод талынхаа боовны зургийг бичлэгээ явуул” гэхээр нь би “одоо боломжгүй байна, машин дотор явж байна” гэсэн чинь “очоод 00-д орж байгаад явуулаарай, удахгүй 3 минут болно” гэсэн. Тэгээд 00-д орж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэний зургийг дарж явуулсан. Тэгээд би тэмцээн дуустал буюу 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл чат бичээгүй байсан. Тэгээд чатад орсон чинь “чамайг хүлээж байна, хайраа baby” энэ тэр гээд бичсэн байсан бөгөөд намайг “хайраа baby гэж дууд” гэсэн бөгөөд “нүцгэн байж байгаад боовоо хөдөлгөөд царай биеэ оруулсан бичлэгээ явуул” гэсэн бөгөөд “явуулахгүй бол чиний өмнө явуулсан зургийг фэйсбүүкээр тараана” гэхээр нь би хэлснийх нь дагуу бичлэг хийж явуулсан чинь “да да хөөрхөнш дээ аниатайгаа гоё харьцаарай аниа нь бас гоё харьцана” гэсэн. Би хичээлээ тараад “Жуков” дээр ирчихлээ” гэсэн чинь намайг “Сувдан сондор” хотхоны машин угаалгын газар ирээд бичлэг хийгээд явуул” гэсэн. 76 дугаар байрны 10 давхарт гараад шатнаас буух үед зөрөөд нэг ах орсон. Цахилгаан шатны довжоон дээр дарсан чинь дотор нь нөгөө ах утсаа оролдоод “өө энэ яваагүй юм уу” гээд зогсож байсан. Би нэг давхар дээр дарсан чинь тэр ах шууд миний зүүн хацар руу баруун гараараа алгадаад “чи дүү рүү ямар бичлэг явуулаад байна аа” гэхээр нь “ахаа уучлаарай больё” гэсэн. Ах “за тэгвэл би чиний бөгс рүү ганц хийчихье, тэгээд чи явж болно” гэсэн. Тэгээд миний өмдний тэлээг тайлаад эхэлсэн бөгөөд би болиулах гэсэн боловч “зүгээр бай маяглаад бай” гээд миний бөгс рүү бэлэг эрхтнээ оруулаад 2-3 удаа хөдөлсөн. Тэр үед их өвдөөд байхаар нь би “больё аймар өвдөж байна” гээд 2 гараараа түлхэж холдуулсан. “Гар утсаа үлдээгээд яв” гэхээр нь би өөрийн Самсунг глакси эс-7 загварын гар утсаа үлдээсэн. Самсунг глакси эс-7 маркийн бор шаргал өнгийн гар утас байсан бөгөөд уг гар утсыг 6-7 жилийн өмнө аав аваад хэрэглэж байсан. Тэр хүн тухайн үед цагаан саарал өнгийн саравчтай малгайтай дээд хэсэг нь хар доод хэсэг нь шар өнгөтэй хавар намрын куртик, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн пүүз өмссөн байсан. Нүүрэн дээрээ жижиг олон сэвхитэй, онигор нүдтэй, шар царайтай, 174 см орчим өндөртэй, 60 кг орчим жинтэй ах байсан байх туранхай, зүүн гарын алганы ард хэсэгт ногоон хар өнгийн сарнайн шивээстэй, 2 гарын чигчий хурууны хумсаа урт ургуулсан байсан.” /хх-38-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуулын гэрчээр өгсөн: “...Тэгээд ажилтай байж байгаад оройхон гэртээ очиход хүү Э.Цэрэнжав санаа алдаад сэтгэл санаа нь нэг л тогтворгүй гэр дотроо энд тэнд очоод нэг л сонин байсан. Тэгээд би хоолоо хийж байхад “ээжээ ярих юм байна, та өрөөнд ороод ир” гэхээр нь би хоолоо хийхээ болиод өрөө рүү нь орсон. Өрөө рүү нь ороход би утсаа хаяагүй, харин дээрэмдүүлчихсэн гэсэн. “Дээрэмдүүлсэн газраа зааж өг” гэхэд намайг дагуулж яваад “Жуков”-ын “Сувдан сондор” хотхон руу очоод нэг модны хажуу талыг зааж өгөөд явсан. Ингээд өргөдлөө бичээд цагдаа дээр хүүгийн хамт ирээд мэдүүлэг өгөхөд манай хүү уйлаад “миний өмдийг шувтлаад ар руу хийсэн” гэхээр нь би тэр үед шоконд орсон. Ингээд мэдүүлгийг нь дуустал сонсоход манай хүү рүү фейсбүүкээр найзын хүсэлт явуулаад эмэгтэй хүний дүр эсгээд чат бичиж дотно харилцаа үүсгэхээр хуурч байгаад сүүлдээ манай хүү рүү садар самууны шинжтэй зураг явуулаад эргээд манай хүүгээс зураг бичлэг нэхээд өгөхгүй  гэхээр нь танай сургууль хаана сурч байсан болон амьдардаг гэрийг чинь хүртэл мэднэ гэж дарамталж айлган сүрдүүлж байгаад яг ийм үйлдэл хий гэж хүүд заавар өгч байгаад миний хүүгээр хүчээр бичлэг хийлгэх болон зургийг нь авсан байсан.” /хх-50-51/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Энхболдын өгсөн: “...Тэгээд эхнэр хүүхэд хоёр цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхөд манай хүүг эмэгтэй хүний хуурамч хаягтай залуу нь эхлээд чат бичиж дотно мэт дүр эсгэж байгаад өөрөө шалдан нүцгэн зураг явуулаад сүүлдээ манай хүүг зураг болон бичлэг хийж явуул гэж шаардсаар байгаад зүй бус бичлэг хийлгэж аваад тэр бичлэгээрээ дарамталж сүүлдээ уулзаж бичлэгийг чинь устгаж өгнө гэж хүүтэй уулзсан. Тэгтэл манай хүүг байрны орцонд оруулан айлгаж өшиглөөд тэгээд “чи манай дүү рүү юу явуулаад байгаа юм бэ” гэж хэлээд манай хүүг айлгасан байсан. Тэгээд хүү уучлалт гуйгаад явъя гэхэд нь явуулахгүй байж дарамталж байгаад хүүтэй бэлгийн харилцаанд орж, гар утсыг нь дээрэмдэн авсан байсан.” /хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11405 дугаартай дүгнэлтэд:

         1. Э.Цэрэнжавын биед шулуун гэдэсний амсар хэсэгт язралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Э.Цэрэнжавын шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

5. Э.Цэрэнжав нь О/I/ бүлгийн цустай байна.

6. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /хх-55/ гэх дүгнэлт,

 

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-11/,

Насанд хүрээгүй хүний насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-12-13/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15, 16-17/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-30, 31/,

Камерын бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-32/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-34/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-59-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч П.Б  нь “Анужин анужин ану” гэх фэйсбүүк хаяг цахим сүлжээнд үүсгэн, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 4 дүгээр сард 18 насанд хүрээгүй буюу 16 нас 7 cap 29 хоногтой Г.Учралтай дээрх фэйсбүүк хаягаас чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүний ЛЖ маркийн гар утас, чихэвч, 3000 төгрөг зэргийг дээрэмдэж 75.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Учралын өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийн фэйсбүүк хаягаар “Anujin anujin anu” гэх хаягтай хүнтэй чатаар танилцсан. Эхэндээ танилцах зорилготой юм бичдэг байсан. Сүүлдээ дотно болоод хагас нүцгэн зургаа явуулдаг болсон. Нэг удаа чат бичиж байгаад “намайг зургаа явуул” гээд гуйгаад байхаар нь би бэлхүүснээс дээш зургаа явуулсан чинь “дахиад зураг явуул гэхдээ бэлэг эрхтнийхээ зургийг явуул” гээд гуйгаад байхаар нь би бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэлсэн газар болон Баянгол ­дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн ойролцоо “Бөөгиин төв” дэлгүүрийн хойд талд цагаан саарал өнгөтэй байрны хамгийн дээд талын давхарт очсон чинь үл таних эрэгтэй хүн байсан ба “би Анужингийн ах байна чи манай дүүтэй унтах гэж ирсэн үү” гэж хэлээд миний нүүрэнд нэг удаа цохиод элэг рүү 2 удаа цохихоор нь би доошоо болсон. Тэгээд миний явуулсан нүцгэн зургийг фэйсбүүк дээр тавьж цагдаад үзүүлнэ гэхээр нь би “битгий” гэж гуйсан чинь “одоо манай ээж ирж байгаа ээжийг ирэхээр чамайг дагуулаад цагдаагийн хэлтэс орно” гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь “би таны хүссэн юмыг чинь хийгээд өгье” гэж хэлээд гуйсан чинь тэгвэл “чи гараад хүний цүнх булаагаад ир” эсвэл “машины цонх хагалаад дотор нь байгаа эд зүйлийг аваад ир” гэхээр нь би “ахаа энэ чинь хууль бус юм байна” гэсэн чинь “тэгвэл миний бэлэг эрхтэнг хөх эсвэл араасаа хийлгэх юм уу” гэхээр нь би “юу гэж дээ ахаа та бас эр хүн биз дээ” гэсэн чинь “тэгвэл чамайг цагдаад баривчлуулна” гэж айлгаад байхаар нь би өмдөө тайлсан чинь тэр ах бас өмдөө тайлаад миний бөгсний нүх рүү эрхтнээ хийх гэж байсан чинь гэнэт хүн хог асгах гээд гараад ирэхээр нь би шууд өмдөө татаад эргээд харсан чинь тэр ах бас өмдөө өмссөн байсан. Дахиад миний бөгс рүү хийх гээд намайг “өмдөө тайл” гэж хэлэхээр нь би айсандаа өмдөө тайлсан ба тэр ахын бэлэг эрхтэн орохоор нь би “өвдөөд байна” гэж хэлсэн чинь “зүгээрээ” гэж хэлээд 2-3 удаа хөдлөхөөр нь би гараараа түлхээд болиулсан. Тэгээд тэр ах “манай ээж ирэхгүй байна, чи одоо яв” гэж хэлээд миний халаасанд байсан гар утас болон чихэвч бэлэн байсан 3000 төгрөгийг аваад “маргааш ирж гар утсаа аваарай” гэж хэлсэн.” /хх-116-119/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзулын гэрчээр өгсөн: “...Миний хүү Г.Учрал 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр надад хэлэхдээ “би баах гэхээр бааж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би нээх тоогоогүй ба өтгөн хатсан байна гэж бодсон. Тэгсэн хэд хоногийн дараа “намайг фэйсбүүкээр хүн дарамтлаад байна” гэж хэлэхээр нь би чатыг нь уншсан чинь үл таних хүн дахиад хиймээр байна гэх утгатай чат бичсэн байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.” /хх-121-122/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хx-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүний нас тоолсон тухай тэмдэглэл /хх-103-107, 108-110/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-111-112/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-129-130/

Шүүгдэгч П.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас /хх-153/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч П.Б  нь “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх” мөн “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Цэрэнжав, Г.Учрал нарын өгсөн мэдүүлгүүд, хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул, Б.Мөнгөнзул нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, нас тоолсон тухай тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлсийн үнэлгээ, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, гэрэл зургаар хүн таньж олуулах тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11405 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн зүгээс: “...Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн байдаг. Иймээс шүүх бүрэлдэхүүн П.Б ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогчийн ээжээс уучлалт гуйсан, цаашид боломж байдаг бол үлдсэн цаг хугацаанд би зөв зүйл хийж сайн сайхан амьдарна гэсэн чин хүсэл эрмэлзлийг харгалзан үзэж, хугацаатай хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлт тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Прокуророос шүүгдэгч П.Б  нь “Анужин анужин ану” гэх фэйсбүүк хаяг цахим сүлжээнд үүсгэн, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 4 дүгээр сард 18 насанд хүрээгүй буюу 16 нас, 7 cap, 29 хоногтой Г.Учралтай дээрх фэйсбүүк хаягаас чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай уулзаж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Учралтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүний ЛЖ маркийн гар утас, чихэвч, 3000 төгрөг зэргийг дээрэмдэж 75.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай фэйсбүүкээр танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч улмаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны хохирогч Э.Цэрэнжавтай уулзаж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны буюу 12 настай Э.Цэрэнжавтай хүчээр бэлгийн харьцаанд орсоны дараа түүнийг “зодуул эсвэл өөрийн бэлэг эрхтнийг хөх, үгүй бол гар утсаа өг” гэж айлган сүрдүүлж Самсунг глакси эс-7 маркийн гар утсыг дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүчиндэх”, “дээрэмдэх” гэмт хэргийг шүүгдэгч П.Б  нь цаг хугацаа, гэмт хэрэг гарсан газрын хувьд өөр өөр боловч шүүгдэгчийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой байна.

 

 

Шүүгдэгч П.Б  нь бага насны хохирогч Э.Цэрэнжав, насанд хүрээгүй хохирогч Г.Учрал нартай уулзан тэдний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, улмаар шулуун гэдсээр нь бэлгийн харьцаанд орж, анусанд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч дээрхи гэмт санаагаа хэрэгжүүлсэний дараа бусдын эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хаалттай явагдсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэдэгт бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэнийг ойлгоно” гэж,

 

Харин дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж тус тус хуульчилжээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч П.Б ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч П.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэлийг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсний дагуу  хорих ялыг нэмж нэгтгэн биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон ба нийт 119 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Бага насны хохирогч Э.Цэрэнжав, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул, нар нь шүүгдэгч П.Б ээс баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдвао зохино.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар П.Б ээс 72.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Учрал болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзулд олгохоор тогтов.

 

          Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сувдан сондор” хотхоны хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхэгийг архивт хэрэг хадгалах хугацаа дуусах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокуророос газраас шүүгдэгч П.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчилж шүүхэд ирүүлсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”,

         мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. П.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар бүх насаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Б т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар бүх насаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэгтгэн түүнд түүний биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар П.Б т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Б ийн цагдан хоригдсон 119 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

             7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бага насны хохирогч Э.Цэрэнжав болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуул нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

         

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар П.Б ээс 72.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Учрал болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзулд олгосугай.

 

            9. Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй орхисугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

 

                      ДАРГАЛАГЧ                      Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                      Ц.АМАРГЭРЭЛ

 

                                                                            Т.ШИНЭБАЯР