Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 55

 

   2020         01          15                                  2020/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Р.Очирсүрэн,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Д.Гомбо, Ц.Цэцэгсүрэн,

иргэдийн төлөөлөгч З.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгод овгийн Ч.Г д холбогдох эрүүгийн 1908019910780 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Отгод овгийн Ч.Г , 1998  оны  02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Төв аймаг Жаргалант сум 2 дугаар баг, 12 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Г  нь ганцаараа 23 удаагийн үйлдлээр:

1. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Хөшигтийн 7 дугаар гудамжны 07 тоотод иргэн Г.Цэцэгмаагаас 60 шуудай төмсийг зарчхаад мөнгийг өгнө гэж залилан мэхлэн авч,  900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Явуухулангийн эзэмшлийн Соната-6 маркийн 20-13 УНД улсын дугаартай автомашиныг худалдаж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, Ц.Явуухуланд  6.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-1 тоотод байрлах ”Ундрах” хүнсний дэлгүүрийн худалдагч  Б.Алтангэрэлээс  0.75 литрийн Соёрхолт нэртэй архи 2 ширхэг, 0.5 литрийн Хараа архи 2 ширхэг, бохь зэрэг хүнсний бараа  авч 54.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлчихлээ гэж хуурамч  зарлагын гүйлгээ хийгдсэн мессеж үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан залилан, 49.767 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амгалан” захын В1 давхарт махны худалдаа эрхэлдэг иргэн Д.Жаргалсайханаас 90.000 төгрөгт  үхрийн мах авч мөнгийг мобайл банкаар шилжүүлчихлээ гэж хуурамч зарлагын гүйлгээ хийгдсэн мессеж үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж залилан, 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амгалан” захын 2 давхрын 264 дүгээр лангууны худалдагч Ж.Ариунцэцэгээс 90.000 төгрөгт  автомашины гоёлын эд зүйлс худалдан авч, төлбөрийг Мобайл банкаар шилжүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон зарлага амжилттай хийгдлээ гэж мессеж үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж залилан, 90.000 төгрөгийн хохирол учруулсан ,

6. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван-Эрдэнэ” хүнсний захын махны худалдагч Ж.Чанцалдуламаас 100.000 төгрөгт тааруулан үхрийн мах авч, мөнгийг нь мобайл банкны дансаар шилжүүлчихлээ гэж хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулж залилан, 76.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гар утас худалдааны төвийн 7 дугаар лангууны худалдагч С.Мөнхзулын худалдаж байсан самсунг эс6 загварын гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн төлбөрийг мобайл банкаар шилжүүлчихлээ гэж хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулж залилан, 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Сувданцэцэгээс 10 килограмм үхрийн мах авч, 120.000 төгрөгийг мобайл банкны  дансаар шилжүүлчихлээ гэж хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 130.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас” худалдааны төвийн лангууны худалдагч М.Баатарцогтоос самсунг эс7 эджи маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авна, төлбөрийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны лангууны худалдагч Ю.Ганхайчаас самсунг Эс-7 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авна, төлбөрийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвд Б.Нарантунгалагаас самсунг s-7 загварын гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авна, төлбөрийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” төвд махны худалдагч Г.Мөнхжаргалаас 10 килограмм үхрийн мах авч, махны үнэ болох 120.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 85.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин” бөмбөгөр худалдааны төв дотор Ө.Нямбилэгээс хувцас хатаагч, аяга зэрэг эд зүйлсийг авч  барааны үнэ болох 100.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 53.500 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 13-14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх монгол” дэлгүүрийн худалдагч Д.Бадамхандаас мөнгөн гинж, хиймэл чонын соёо авч,барааны үнэ болох  200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 34.700 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн худалдагч Б.Эрдэнэчимэгээс 21.5 килограмм хонины шулсан мах авч, махны үнэ болох  200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 193.500 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо 35-999 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг UB-17 нэртэй модны захад иргэн Г.Пүрэвсүрэнгээс 2 см зузаантай 1.5 м куб банз, 3 ширхэг шон, 4 метрийн урттай банз 4 ширхэг, 3 метрийн урттай 4 ширхэг банз авч, банзны үнэ болох 220.000  төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, бусдад 233.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМЖ” худалдааны төвд мах зарж байсан иргэн У.Болормаагаас 21 кг мах худалдан авч, махны үнэ болох 200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж,199.500 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн 29 дүгээр лангууны худалдагч Л.Баянмөнхөөс 21 килограмм хонины мах авч,махны үнэ болох 200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 205.800 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харгуйжин” худалдааны төвийн махны худалдагч Б.Цэнгэнжаргалаас 20 кг хонины цул мах авч, махны төлбөр 200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Аривжих худалдааны төвийн мах махан бүтээгдэхүүний лангуу түрээслэгч Ш.Болормаагаас 19 кг хонины цул мах худалдан авч, 200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 152.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Ишгомбын хүнсний дэлгүүрээс 18 кг хонины цул мах авч, махны үнэ болох 200.000 төгрөгийг Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо” гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 201.600 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Өргөө кинотеатрын хажууд байрлах гар утас худалдааны төвийн худалдагч Б.Оюун-Эрдэнийн самсунг-эс 7 эджи маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авна, мөнгийг нь Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ гэж хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2019 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 16-325 тоотод иргэн Я.Долгормаагаас самсунг эс-6 эджи плас загварын гар утсыг авч, 250.000 төгрөгийг  Хаан банкны мобайлаар шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай боллоо”  гэсэн хуурамч мессеж харуулан, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулан залилж, 250.000 төгрөгийн хохирол учруулан, хохирогч нарт нийтдээ 10.634.367 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эмээгийнхээ гэрт эмээтэйгээ хамт амьдардаг. Би Улаанчулуутын орон гэргүй хүмүүст эмээтэйгээ хамт хоол унд хийж өгдөг байсан. Зарим зүйлийг зарж борлуулаад өөрөө хэрэглэнэ, мөн мөрийтэй тоглодог байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Гэм буруугаа маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 3, 43, 80, 143, 181, 225, 2-р хх 10, 56, 90, 116, 144, 166, 202, 238, 3-р хх 14, 47, 77, 111, 141, 171, 207, 4-р хх 115/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-11, 147-148, 2-р хх 59-60, 3-р хх 80-83, 210-214/,

Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /2-р хх 12, 57/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх18-24/,

Эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /2-р хх 15,17-23/,

Гар утсаар хуулбарлан авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 92-94/,

Камерыг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 173/,

Шүүгдэгч Ч.Г ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /4-р хх 43-48/,

Хохирогч М.Баатарцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед 30 орчим насны залуу манай лангуун дээр ирээд гар утаснууд сонирхож байгаад самсунг эс-7 эджи загварын гар утсыг худалдаж авахаар болсон. Тэр залуу миний Хаан банкны дансыг аваад мобайл банкаар мөнгийг шилжүүлнэ гээд гүйлгээ амжилттай боллоо гэж хэлээд би Төрийн банкнаас шилжүүлсэн, банк хооронд 20-30 орчим минутын дараа ордог юм гэж надад хэлсэн. Би мөнгө орж ирээгүй байна хүлээж бай гэхэд гадаа машин хүлээж байгаа гээд надад 94766359 гэсэн утасны дугаар үлдээгээд явсан, ингээд мөнгө оролгүй удсан учраас цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх 14-16/,

Гэрч Ш.Хэнтий нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баатарцогт ахын лангуун дээр наалттай байсан Хаан банкны дансыг нь хэлж өгтөл шилжүүлчихлээ гээд өөрийн гар утсан дээрээсээ гүйлгээний мессеж үзүүлсэн. Тэгэхээр нь явчихлаа гэж бодоод Баатарцогт ахад хэлтэл тэр залуу Баатарцогт ахтай юм яриад зогсож байснаа гараад явсан. Удалгүй Баатарцогт ах нөгөө мөнгө орж ирсэнгүй гээд утас авсан залуу руу залгаад байсан. Нөгөө залуу нь гар утсаа авахгүй байж байгаад унтраачихсан...” гэх мэдүүлэг /хх 1-р хх 20/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №СХЗ-19-285 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-7 эджи маркийн 32гб багтаамжтай, хөх  өнгийн, хуучин гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 24-25/, 

Хохирогч Г.Цэцэгмаа нь мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын эхээр Жаргалант сумын иргэн Ган-Эрдэнэ гэдэг хүнд   60 шуудай төмс зарсан. Тэр хүн гэрт ирээд ачаад явсан. Тэгээд мөнгийг чинь хот ороод зарчхаад дансанд чинь хийнэ гэж хэлээд  одоо хүртэл байхгүй байна. Би төмсөө 1 шуудайг нь 13.500 төгрөгөөр бодож өгсөн. Одоо тэр хүнээс ямар ч мөнгө аваагүй. Ган-Эрдэнэтэй холбоо барьсан чинь хүнд төмсөө өгчхөөд мөнгөө авч чадахгүй байна аваад дансанд чинь хийнэ гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ утас нь болохгүй алга болсон холбоо бариагүй ээж, аавтай нь очиж уулзсан...” гэх мэдүүлэг /1-р хх 49/,

Гэрч Х.Бүрэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өглөө Тал булагт гэртээ байсан цагаан портертой 3 залуу төмс ачихаар ирээд ачиж байсан тэгээд би гарч ирээд мөнгөө яах юм гэж хэлсэн тэгтэл зээлээр ачиж байгаа маргааш орой дансаар  чинь хийнэ хэлж байсан тэгээд би үгүй буулга гэхэд буулгаагүй ээж гайгүй байх гээд өгсөн юм өөрсдөө бас худлаа ярихгүй өгнө гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

Гэрч З.Лхагвадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...48-62 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн портер машин бол манай эхнэрийн нэр дээр байдаг миний машин юм. ...Тухайн үед миний машиныг Чимэддорж эсхүл түүний хүү Ган-Эрдэнэ гуйж авсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх 54/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-826 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Завхан аймгийн Отгон суманд тарьж ургуулсан төмс нь 1 шуудай нь 40 кг гэх 15.000 төгрөг 60 шуудайн зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 56-57/, 

Хохирогч Ц.Явуухулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зарын дагуу 88707186 дугаарын утсаар над руу өөрийгөө Ч.Г  гэж танилцуулсан хүн залгаад Зарын дагуу ярьж байна автомашин худалдаж авъя гэж хэлээд Соната-6 маркийн 20-13 УНД улсын дугаартай автомашиныг 7.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд маргааш нь 1.500.000 төгрөгийг дараа нь үлдэгдэл 1.500.000 төгрөгийг сарын дотор өгчихье гэхээр нь итгээд нотариатын газар орж Ган-Эрдэнийн нэр дээр худалдан авах гэрээ хийж, “Билэгт Анд” ББСБ-н нэр дээр 20-13 УНД улсын дугаартай автомашины эзэмшигчийг барьцаа болгож шилжүүлээд хариуд нь өөрийн “Хаан” банкны 5125070232 гэсэн дансны дугаар руу 3.500.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд маргааш нь Ган-Эрдэнэ рүү залгаад утсаа авахгүй мөнгөө өгөхгүй болохоор нь гэрийнхэн гадаа очоод машинаа буцаагаад авчихсан. Гэтэл  маргааш нь ирээд ахаа би түрээсэлчихье гэрээгээ цуцалмааргүй байна. Цагаан сарын дараа буцаагаад таны нэр дээр шилжүүлээд өгье гээд гуйгаад байсан тэгэхээр зөвшөөрөөд явуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буцааж өгөх байтал утас нь холбогдохгүй алга болсон. ...Тэгсэн чинь 2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр “Билэгт Анд” ББСБ-аас над руу залгаад таны автомашин чинь дэнжийн 1000-н авто засварын газарт 2.500.000 төгрөгөөр зарагдчихсан байна. Манайх машинаа хураагаад авчихлаа гэж холбогдохоор нь Ган-Эрдэнэд яагаад машин зарчихсан юм бэ, банк санхүүгийн учрыг чи өөрөө ол, миний 3.500.000 төгрөгийг гаргаад өгчих гэж ярьсан, сүүлдээ Ган-Эрдэнэ гар утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /1-р хх 106-108/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Дүүрэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ган-Эрдэнэ гэх залуу над руу яриад та миний машиныг сэлбэгэнд авах уу надад яаралтай ажил явдал гарчихлаа мөнгөний хэрэг гарлаа 3.000.000 төгрөгөөр авчих гэсэн. Тэгээд би үгүй 2.500.000 төгрөгт авъя гэсэн. Тэгтэл надад тэр машин ББСБ-ийн нэр дээр байгаа гэсэн бөгөөд би мөнгийг сар сард нь төлөөд дуусгана та яаралтай аваач гэхээр нь авсан. Тэгээд би ажил дээрээ ажиллаж байхад “Билэгт Анд” ББСБ-аас хүмүүс ирээд нөгөө Ган-Эрдэнийн зарсан машиныг хураагаад явсан. Надад машин авсан 2.500.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх 111-112 /,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, “Билэгт Анд” ББСБ-тай хийсэн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1-р хх 84, 93-101/,

 Гэрч Р.Гантөгс нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ч.Г  гэх хүн огт зээлээ төлөөгүй бөгөөд нэг сарынхаа ч мөнгийг хийгээгүй болохоор манай байгууллага тусдаа хайдаг хүмүүстэй захиж 3 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах машин засварын газарт Соната 6 маркийн машинаа 20-13 УНД улсын дугаараар нь олж хурааж авсан. Тэгээд бид нар машинаа 2019 оны 07 дугаар сард хүнд 5.800.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг 1-р хх 122/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №СХЗ-19-03Н дугаар Авто машин техникийн үнэлгээний тайланд: “...Улсын 2013 УНД дугаартай Хуйндай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл нь  6.500.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 124/, 

Хохирогч Б.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 30 минутын үед 25-30 орчим настай 160-170 см өндөртэй, цайвар өнгийн цэвэрхэн царайтай гадуураа шаргал өнгийн богино пальто дотуур нь хар бараан өнгийн срочкон цамц өмссөн эрэгтэй миний хувиараа ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-1 тоотод байрлах ”Ундрах” хүнсний дэлгүүрт орж ирээд бараа материалын үнэ асууж байгаад хүнсний зүйл худалдаж аваад төлбөрийг мобайл банкны үйлчилгээгээр төлж болох уу гэж асуугаад 2 ширхэг Соёрхол нэртэй 0.75 л архи, 2 ширхэг Хараа нэртэй 0.5 литр архи зэрэг хүнсний бараа материал худалдаж аваад гялгар уутанд хийлгэсэн. Тэгээд төлбөр нь нийт 54.000 төгрөг болоход уг залуу би худалдаж авсан зүйлийнхээ төлбөрийг мобайл банкаар хийе гэж хэлээд манай эхнэр Наранцэцэгийн дансны дугаарыг тэмдэглэж аваад за “би мөнгөө таны данс руу шилжүүлчихлээ” гэж хэлээд өөрийнхөө гар утсыг харуулсан бөгөөд гар утас дээр ямар нэгэн мөнгө шилжсэн тухай мэдээлэл байхгүй байсан. Тэгэхээр нь би мөнгө чинь шилжээгүй байна гэхэд тэр залуу би сая шилжүүлсэн болохоор удахгүй таны данс руу орох байх би худалдаж авсан бараануудаа хөдөө орон нутаг руу өгч явуулах гээд тун их яарч байна гэхээр нь би чи гар утсаараа миний дугаар луу залгачих би дугаарыг чинь тэмдэглээд авъя гэхэд надад нэгж байдаггүй та миний гар утасны дугаарыг тэмдэглээд ав гэж хэлээд 95974555 гэх утасны дугаарыг тэмдэглүүлсэн. Тэгээд төлбөрийн мөнгө шилжиж дансанд орохгүй болохоор нь 95974555 гэх дугаар руу тухайн өдрийнхөө орой 21 цаг 30 минутын үед залгаж холбогдон төлбөрийн мөнгө чинь ороогүй байна ахдаа дансны дугаараа өгчих би Хаан банкнаас асууя гэхэд за түр хүлээж байгаарай би өөрөө асуугаад тань руу буцаагаад холбогдъё гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх 154/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №СХЗ-19-368 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Соёрхол архи 750 грамм 16.851 төгрөг, Хараа архи 500 грамм 7.608 төгрөг, дирол бохь 699 төгрөг, гялгар уут 150 төгрөг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 49.767 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 162-163/, 

Хохирогч Ж.Чанцалдулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 сарын 03-ны өдөр 13 цагийн үед ажлаа хийж байтал нэг залуу, 50 орчим насны хүнтэй хамт хүрч ирээд мах асууж байгаад, тэр хавиар эргэлдэж байгаад над дээр буцаж хүрч ирээд 100.000 төгрөгийн үхрийн мах худалдаж аваад, тэр 2 хүний хөгшин нь махыг нь аваад гараад явахад нөгөө залуу өөрийн гар утсаараа 100.000 төгрөг шилжүүлж өгнө гээд үлдсэн юм. Тэгээд эгчээ мөнгөө шилжүүлчихлээ гээд надад гүйлгээ амжилттай боллоо гэсэн мессеж харуулаад гараад явчихсан. Тэгээд мөнгө нь ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 196-197/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-825 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Ястай үхрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Таван-Эрдэнэ хүнсний зах дээр 5 лангуунд зарж байсан мах нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 76.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 201-202/, 

Хохирогч С.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...лангуун дээрээ ажлаа хийгээд сууж байхад үл таних залуу ирээд самсунг эс-6 маркийн гар утас үзээд эгчээ “би ээждээ авч өгөх гэсэн юм, та үнийг нь буулгаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би за яахав тэгвэл 210.000 төгрөгөөр ав гэхэд би таны данс руу шилжүүлчихье гэсэн. Тэгээд би дансаа өгөхөд эгчээ шилжүүлчихлээ гэсэн, би утасны дугаарыг нь аваад үлдсэн. Тэгээд би интернэт банкаа шалгахад мөнгө орохгүй байсан болохоор залгаад хэлтэл за би одоо Драгон дээр утсаа явуулах гэж байна, болохгүй бол АТМ-ээс шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд дахиад залгахад утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 231/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №СХДЗ-19-852 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-6 маркийн цоо шинэ евро гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 210.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /1-р хх 238-239/,

Хохирогч Э.Сувданцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн байрны автобусны буудлын ойролцоо мах зардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би мах зарж байхад танихгүй эрэгтэй хүн ирээд 10 кг үхрийн цул мах авъя гээд би цул мах уутанд хийж өгтөл, мөнгийг мобайл банкаар шилжүүлнэ гэхээр нь өөрийн дансыг өгтөл утсан дээр миний дансыг хийхэд миний дансны дугаар гарч ирж байсан. Тэгээд би тэрийг нь харчхаад өөр тийшээ хартал тэр залуу гар утсан дээрээ 120.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж үзүүлсэн юм. Тэгээд би миний гар утсанд орлого орж ирэхгүй байна гэтэл бага зэрэг саатаад байх шиг байна, та надад утасны дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө дугаарыг өгсөн.  Би тань руу залгая миний машин автобусны буудал дээр байгаа машин хаагаад тавьчихсан юм шиг байна гээд яараад явчихсан. Ингээд Хаан банкны лавлах руу залгаж орлого орсон эсэхийг лавлаж асуухад орлого ороогүй байна гэсэн, ингээд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 25-26/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-828 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Үхрийн цул, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн байрны автобусны буудал, Хас банкны дэргэдэх махны борлуулах цэгээс 2019.03.13-ны өдөр борлуулсан мах нь нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 130.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 34-35/,

Хохирогч Ю.Ганхайч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 20 минутын үед намайг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн 2 дугаар давхарт байдаг гар утас худалдааны лангуун дээрээ зогсож байхад 25-30 орчим насны хар өнгийн савхин куртиктэй, улаан өнгийн цамцтай бага зэргийн сахалтай залуу орж ирээд манай лангуун дээр хүрч ирээд самсунг эс-7 маркийн гар утасны үнийг асуугаад нэлээн үзэж байгаад авахаар болсон. Утасаа шалгаж байхдаа өөрийнхөө халааснаас скайтелын сим гаргаж ирээд энэ сим картыг хийгээд шалгачих гээд өгөхөөр нь тэр сим картыг эс 7-д хийгээд өөрийнхөө 99348297 гэсэн дугаар луу залгаж шалгуулсан. Шаалгасны дараа миний дансны дугаарыг авч өөрийнхөө барьж байсан хуучин нокиа утас руугаа миний дансны нэрийг мобайл банк дээрээ гаргаж ирээд Ганхайч мөн үү гэж асуугаад 200.000 төгрөг явчихлаа шүү гээд зарлагынхаа гүйлгээг харуулсан. Тэр зарлагын гүйлгээний он сар өдрийг хараагүй 200.000 төгрөг зарлагадсан гэсэн өөрийнхөн утсан дээр ирсэн байсан мессежийг харчхаад өөрийнхөө дансыг шалгах хооронд гараад явчихсан юм. Би хүлээж байгаарай гэж хэлсэн чинь би гадаа хүн хүлээлгэчихсэн яараад  байна гэж хэлээд намайг утас руугаа харж байх хооронд гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 64-66/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №СХЗ-19-308 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-7 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 71-72/,

Хохирогч Б.Нарантунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим улаан футболк, хар савхин хүрэмтэй, бор царайтай 3 орчим насны залуу орж ирээд  самсунг s-7 загварын гар утсыг үзэж сонирхож байгаад авахаар тохиролцоод төлбөр болох 200.000 төгрөгийг мобайл банкаар мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн гэж хэлсэн боловч, шилжүүлээгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх 99/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-830 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-7 маркийн хар хөх өнгөтэй, 2019 оны 04 дүгээр сарын эхээр Шинжинээс худалдан авч байсан гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 103-104/,

Хохирогч Г.Мөнхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү төв дотор үл таних хүн 10 кг үхрийн мах худалдаж аваад 120.000 төгрөгийг мобайлдчихлаа гэж зарлага харуулсан  боловч тухайн мөнгө миний дансанд орохгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх 121/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №ЧД2-19-217 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Үхрийн мах нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 85.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 127-128/,

Хохирогч Ө.Нямбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр лангуугаа ажиллуулаад зогсож байхад 20-25 насны нэг залуу ирээд манай лангуунаас хувцас хатаагч болон аяга худалдаж авмаар байна гээд мобайл банкаар тооцоо хийчихье гэж хэлэхэд би зөвшөөрч  түүнд эхнэр Баяраагийн дансны дугаарыг өгсөн, хэсэг хугацааны дараа надад гар утасны мессежээ харуулаад за ах дансруу чинь би мөнгийг нь шилжүүлчихлээ, мессеж нь энэ байна гэж хэлээд хувцас хатаагч болон аягаа аваад гарсан... дансанд мөнгө ороогүй болохоор нь гараад нөгөө хүүхдийг олж уулзаад мөнгө ороогүй талаар хэлэхэд би хүүхдээ цэцэрлэгээс авах гээд яараад байна гэж хэлээд 90642302 дугаарыг үлдээх үед би итгэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх147-148/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-861 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бөмбөгөр худалдааны  төвөөс авагдсан, шинэ хувцас хатаагч, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авсан хятадын гуанжугаас захилгаар авчруулж худалдаалдаг аяга нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 53.500 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 152-153/,

Хохирогч Бадамханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний  өдөр 13-14 цагийн орчимд ажил дээрээ байж байхад 23-25 орчим насны шар царайтай хар өнгийн саравчтай малгай, улаан өнгийн футболк, шаргал өнгийн гадуур хувцас  өмссөн эрэгтэй хүн 180.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 20.000 төгрөгийн үнэ бүхий хиймэл чонын соёог худалдан авахаар болж үнийн дүн болох 200.000 төгрөгийг өөрийн чинь данс руу мобайл банкаар шилжүүлчихнэ гэж хэлээд миний данснаас мөнгө хасагдчихлаа гээд надад өөрийн гар утсан дахь мессежийг үзүүлсэн. Таны данс руу мөнгө орохгүй бол та миний утасны руу залгаарай гэж 90642302 дугаараа надад өгсөн би тухайн дугаар луу залгаж үзэхэд түүний гарт байсан гар утас дуугарч байсан ...ингээд дансанд мөнгө оролгүй залилуулсан...“ гэх мэдүүлэг /2-р хх 177-178/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №СХДЗ-19-829 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Мөнгөн, бөөрөнхий дугуй хэлбэртэй, холбоостой, эрэгтэй хүний, шинэ гинж, Цагаан өнгөтэй хуванцар, 5 орчим см урттай, хиймэл чонын соёо нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 34.700 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх 181-182/,

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн А1 заалны 46 дүгээр лангуун дээр ажиллаж байхад үл таних залуу ирээд 200.000 төгрөгт 21.5 кг шулсан мах худалдан авсан. Ингээд мөнгөө мобайл банкаар хийхээр болоод миний дансыг аваад Эрдэнэчимэг мөн үү гэхээр нь мөн гэхэд за би мөнгө шилжүүлчихлээ, орчихлоо гэхээр нь би мөнгө ирэхгүй байна хүлээж бай гэхэд нөгөө үл таних залуу сүлжээгүй байж магадгүй, та миний утасны дугаарыг авчих гээд надад өөрийнхөө утасны дугаарыг өгөхөөр нь би нөгөө утасны дугаар луу залгахад нөгөө үл таних залуугийн утсан дээр миний дугаар гарч байсан.Тэгээд тэр өдөр хүлээгээд мөнгө ороогүй, мөнгө орохгүй болохоор нь нөгөө утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан, 2 хоногийн дараа цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх 208/,

   Гэрч Ж.Булгантамир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр үл таних залуу мөнгийг нь мобайл дансаар хийнэ гээд эхнэрээс дансыг нь асуусан. Тэгээд Эрдэнэчимэг мөн үү гэж хэлээд эхнэрийн дугаар гарч харагдсан. Удалгүй мөнгө нь орохгүй, эхнэр мөнгө орохгүй байна гээд байхаар нь нөгөө утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 212-213/, 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №ЧД2-19-293 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хонины, 2019 оны шулсан мах нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 193.500 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх  217-218/,

Хохирогч Г.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр 25-ны өдөр Хайлааст руу өгсөөд байдаг Гялгар модны захад мод зарж байтал  цагаан өнгийн портер машинтай залуу ирээд мод авахаар болоод, модоо  машин дээрээ ачуулчхаад мөнгөө мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд хар өнгийн Нокиа утсан дээр мөнгө шилжүүлсэн гэх зарлагын мессеж үзүүлээд шилжүүлчихлээ гэсэн... банзны 220.000 төгрөг миний данс руу ороогүй учир би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх 244/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №ЧД2-19-295 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2 см зузаантай 160 см урттай нарсан банз, 15 см диаметртэй 2м урттай хашааны шон зориулалтаар ашигладаг нарсан шон, 4м урттай 4 см зузаантай нарсан банз, 3м урттай 4 см зузаантай нарсан банз нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 233.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /2-р хх  249-250/,

Хохирогч У.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСЖ” төвд мах зардаг лангуун дээрээ ажиллаж байхад үл таних хүн ирээд мах авъя гэсэн. Тэгээд 200.000 төгрөгт тааруулж мах авна гээд 21 кг мах авсан. Тэгээд тооцоогоо мобайл банкаар хийнэ гэхээр нь би өөрийнхөө 5045525690 дугаартай хаан банкны дансаа өгсөн, тэгээд над руу миний нэрийг харуулаад 200.000 төгрөг шилжүүллээ, гүйлгээ амжилттай боллоо гэсэн өөрийнхөө утаснаас дансны мессежээ харуулсан. Тэгээд надад дансны мэдээлэл ирэхгүй байхаар нь  хэлсэн чинь Хаан банкны сүлжээ удаад байх шиг байна, та миний утасны дугаарыг аваад үлдчих гээд 90642302 дугаарын утсаа үлдээгээд гараад явсан. Тэгээд дансанд мөнгө орохгүй болохоор нь утас руу нь залгахад ...би Баянхошууны тойрог дээр үхрийн мах авах гээд явж байна, одоо яваад очъё... гэж хэлсэн. Тэгээд дахиад залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа унтраасан. Надаас мах авсан хүн 25-30 орчим насны, 175 см өндөр цайвар царайтай туранхайвтар залуу байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 21-22/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №19/139 дугаар үнэлгээний тайланд: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар малын мах 1 кг нь 9.500 төгрөгийн буюу  21 кг мах нийт 199.500 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /3-р хх 30/,

Хохирогч Ш.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...30 орчим насны залуу ирээд 200.000 төрөгт хонины цул мах тааруулж авъя гэж жинлүүлээд, мөнгийг нь мобайл банкаар шилжүүлье гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Би лангууныхаа эзний дансыг өгөхөд хийчихлээ гэж мессеж үзүүлсэн, зарлага 200.000 төгрөг байна гэхээр нь за за гээд дараагийн хүнд махаа зарж байтал лангууны эзэн залгаад мөнгө ороогүй байна гэхээр нь гүйгээд гараад хартал мах худалдаж  авсан хүн алга байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг  /3-р хх 53/,

Гэрч Ж.Сосорбарам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний данс руу 3 хүнээс махны мөнгө гэж орж ирсэн. Тэгэхдээ Болормаа 13 цагаас 14 цагийн хооронд дахиад мөнгө хийлгэлээ гэж ярьсан боловч тэр мөнгө нь орж ирээгүй байсан. Тэгээд би Болормаа руу залгаад мөнгө шилжүүлсэн юм уу надад дахиж мөнгө ирсэнгүй шүү гэж. Гэтэл тухайн үйлчлүүлсэн хүн нь мөнгө өгөхгүй яваад өгчихсөн байсан. Тухайн үед Болормаагийн утас нь эвдрээд данс руугаа мөнгө хийлгэж болохгүй байна чиний данс руу хийчихье гээд хийлгэж байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх 58/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №19/160 дугаар үнэлгээний тайланд: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар малын мах 1 кг нь 8.000 төгрөгийн буюу  19 кг мах нийт 152.000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /3-р хх 61/,

Хохирогч Б.Цэнгэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харгуйжин” худалдааны төв дотор лангуун дээрээ мах борлуулж байтал 30 гаруй насны шардуу царайтай эрэгтэй 20 кг хонины мах 200.000 төгрөгт тааруулж авна гэхээр нь 20 кг хонины мах торонд хийгээд өгөхөд мөнгөө мобайлаар хийнэ гээд 200.000 төгрөгийн зарлага хийгдсэн гүйлгээ харуулсан боловч тухайн мөнгө нь миний дансанд шилжин ороогүй тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3-р хх 87/,

Гэрч Б.Хишигсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цэнгэнжаргалын лангуунаас мах авч мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ гэж хэлээд махаа аваад явсны дараагаар мобайлдсан мөнгө нь ороогүй байсан. Цэнгэнжаргалын мах 20 кг хүрэхгүй надаас 2 кг орчим мах авч нэмж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх 90/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-19-317 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 кг нь 10.000 төгрөгөөр зарагдаж байсан хонины шулсан цул зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 170.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /3-р хх 94-95/,

Хохирогч Л.Баянмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төв дээр махны лангуу түрээслэн мах борлуулдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мах борлуулаад зогсож байхад 30 орчим насны шардуу царайтай залуу хонины цул мах авмаар байна гээд нийт 21 кг хонины махыг 200.000 төгрөгт авахаар тохироод торонд хийлгэж аваад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гээд миний дансыг авсан. Тэгээд за ах шилжчихлээ гээд 200.000 төгрөгийн зарлага гарсан мессеж харуулаад гараад явсан ба тухайн мөнгө нь дансанд шилжиж ороогүй тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3-р хх 116/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №ЧД2-19-294 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...хонины, ястай мах нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 205.800 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /3-р хх 122-123/,

Хохирогч Б.Ишгомбо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед мах ногооны дэлгүүр дээрээ ажиллаж байхад 20 гаран насны залуу орж ирээд 200.000 төгрөгт хонины цул мах өгчих гэж хэлсэн. Би хонины цул мах торонд хийж өгөөд, тэр залуу мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь эхнэрийнхээ дансыг хэлж өгсөн чинь манай эхнэрийн нэрийг хэлэхээр нь би шилжүүлчих байх гэж бодсон. Харин мессеж ирэхгүй байхаар нь би тэр залууд чи хүлээж бай гэж хэлтэл одоо мессеж ирчих байх, би яараад байна, би өдөр бүр ирэх байх, манайх саяхан цайны газар ажиллуулж эхэлж байгаа юм гэж хэлэхээр нь итгээд явуулсан. Түүнээс хойш тэр хүн дахин манайхаар ирээгүй. Би махаа хүнд залилуулчхаад олдохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгсэн чинь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очсон чинь надаас мах залилж авсан залуу  байцаагдаад сууж байсан. Тэр хүнийг Ч.Г  гэж байсан. Тэр хүн надаас мах залилж авсан хүн мөн байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 146/,

“Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №19/111 дугаар үнэлгээний тайланд: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар малын мах 1 кг нь 1.1200 төгрөгийн буюу  18 кг мах нийт 201.600 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /3-р хх 154/,

  Хохирогч Б.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аяны анд” нэртэй цайны газрын орчимд үл таних 20-25 насны, 170  см орчим нуруутай эрэгтэй хүнд самсунг эс 7 эджи маркийн гар утсаа 250.000 төгрөгөөр зарахаар болоод гар утасны эзэн болох Болорцэцэгийн Хаан банкны 5429245870 дугаарын дансыг өгөөд мөнгийг нь шилжүүлэхээр болоод салсан. Уг эрэгтэй хэлсэн ёсоороо гар утас худалдаж авсан 250.000 төгрөгөө шилжүүлээгүй. Ингээд тухайн үед холбогдож байсан 98323296 дугаарын утас руу нь залгахад гар утсаа аваагүй тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /3-р хх 177/,

Гэрч Б.Баатаржав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд эхнэр Оюун-Эрдэнийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяны анд дэлгүүрийн гадна очиход үл таних 20-25 насны орчим, 170-175 см нуруутай хүн миний эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 84-06 УНН улсын дугаартай автомашин дотор орж ирээд самсунг эс 7 эджи маркийн гар утсыг үзэж байгаад худалдан авахаар болоод мөнгөө дансаар хийхээр тохиролцоод  эхнэр Оюун-Эрдэнэ захирлынхаа дансыг өгсөн. Уг гар утас авсан хүн нь өөрийн барьж байсан Нокиа маркийн гар утсаараа мөнгө шилжүүлчихлээ гээд харуулахад гүйлгээний утга, шилжүүлсэн он, сар, өдөр харагдахгүй, 250.000 төгрөг шилжүүлсэн нь харагдсан тул итгээд явуулчихсан...” гэх мэдүүлэг /3-р хх 182/,

Гэрч Д.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр хьюндай соната 5 маркийн 32-21 УБЗ улсын дугаартай автомашинтайгаар таксинд явж байхад 20-21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал орчимд үл таних 170-175 см орчим нуруутай, махлаг биетэй, цагаан өнгийн футболктой саарал өнгийн тамирын өмд, пүүз өмсчихсөн байсан эрэгтэй хүн ганцаараа ирээд надаас явах уу гэхээр нь тэгье гээд автомашиндаа суулгахад намайг хурдан яваарай, хүнээс гар утас авна, Моносын уулзвар гараад байдаг “Аяны анд” дэлгүүрийн гадна очно гээд суусан. Ингээд “Аяны анд” дэлгүүр дээр очоод байж байхад Тоёота Приус-20 маркийн автомашинтай үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирэхэд нь миний машинд сууж байсан үл таних залуу Тоёота Приус-20 маркийн автомашин дотор орж суугаад үл таних эмэгтэй гар утаснууд үзүүлж байснаа хэсэг хугацааны дараа хар хайрцагтай гар утас гартаа барьчихсан автомашин дотор орж ирээд намайг явъя гээд Сонсголонгийн зам дагуу байх 013 дугаар ангийн автобусны буудал дээр очоод таны мөнгийг мобайлаар хийчих үү гэхэд нь өөрийн хаан банкны 5125070708 дугаартай дансыг өгөхөд хар өнгийн нокиа гар утас барьж байгаад уг гар утаснаас 5000 төгрөгийг шилжүүлээд автомашинаас буусан” гэх мэдүүлэг /3-р хх 183/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №738 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-7 эджи маркийн гар утас нь 250.000 төгрөг...” гэх үнэлгээ /3-р хх 191-193/,

Хохирогч Я.Долгормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би фейсбүүк хаягаа ашиглаж гар утас зарна гэсэн зар тавьдаг юм. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед 98656539 дугаараас хүн хүн залгаж “манай ажил орой тарна” тэгээд гэрт чинь очоод гар утас худалдаж авъя гэж ярьсан юм. Тэгээд би лангуунаасаа самсунг-эс 6 эдж плас загварын гар утсаа аваад гэртээ харьсан юм. Тэгээд тэр залуу орой 22 цагийн үед залгаад битгий унтаарай, би холоос очиж авна эргээд шууд хөдөө явах гэж байна гэж хэлээд 2019 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 00 цагаас 01 цагийн хооронд ирж гар утас авчхаад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд надад нэг гүйлгээний утга харуулсан юм. Тэгээд надад мессеж ирэхгүй байхаар нь асуутал шөнө болохоор ингээд байдаг юм гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд цагийн дараа мөнгө орж ирэхгүй болохоор нь ардаас нь залгатал гар утсаа унтраасан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 218/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №ЧД2-19-382 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Шинэ самсунг галакси эс-6 эджи плиус маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 250.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан  /3-р хх 223-224/,

Хохирогч Д.Жаргалсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай В1 давхарт байдаг махны 71-р лангуун дээр саарал биеийн тамирын хувцастай, хар пүүзтэй залуу 90.000 төгрөгт үхрийн гуяны мах авсан. Тэгээд мөнгөө мобайл банкаар шилжүүлчихье гэхээр нь 5035215716  дугаарын Хаан банкны дансаа өгөхөд сүлжээ тасраад байна гэхээр нь хамт гарахад 90.000 төгрөгийн Хаан банкны зарлага харуулсан, тэгэхээр нь миний утсанд мессеж ирнэ гэхэд Хаан банкны сүлжээ хааяа гацдаг юм аа орчих байх, хүүхэд маань уйлаад байна орчих байх гэхээр нь явуулсан. Тэгж хэлэхдээ шал өөр машин заагаад миний машин гэж хэлж үнэмшүүлсэн .Тэгээд дөнгөж орж ирээд сууж байтал камерын харуул ирээд нэг залуу 90.000 төгрөгийн мах авсан уу гээд нөгөө залуугийн зургийг харуулсан. Тэгэхээр нь тиймээ гэхдээ 90.000 төгрөгийн орлого орж ирээгүй байна гэхэд тэгвэл наад залуу чинь залилан хийчихлээ, дээр автомашины чимэглэл зардаг залуугаас бас ингэж хэлээд 90.000 төгрөгийн юм аваад явсан байна гэсэн.Тэгээд цагдаад дуудлага өгч...цагдаа нарт хандаж нөгөө залуугийн утсыг өгч яриулсан... ингээд Баярсайхан бид хоёрын данс руу тус бүр 70.000 төгрөг явуулсан. Одоо 20.000 төгрөгөө аваагүй л байна...” гэх  мэдүүлэг /4-р хх 121-122/,

Хохирогч Ж.Ариунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 02 сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын  2 давхрын 264 дүгээр лангуунд ажиллаа хийж байхад нэг залуу баахан юм худалдаж аваад мөнгөө мобайл банкаар шилжүүлчихье гэсэн. Тэр хооронд утас нь байнга дуугараад хүүхэд яриад байсан. Тэгээд надад нэг мессеж үзүүлээд 90.000 төгрөгийн бараа аваад явсан. Гэхдээ надад мессеж ирээгүй, миний дансанд мөнгө ороогүй. Манайхаар урьд нь зөндөө үйлчлүүлж байсан гэж худлаа ярьж байсан... тэр өдрөө дансаар 70.000 төгрөг буцааж авсан ...” гэх мэдүүлэг /4-р хх 125-126/,

Гэрч Б.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын 2 давхрын 264 дүгээр лангуун дээр манай эхнэр Ариунцэцэг автомашины гоёл хэрэгсэл зарж байхад 30 гаран насны махлаг биетэй шар царайтай, хар саравчтай малгай, саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу ирээд 90.000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гээд, манай эхнэрт 90.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт гар утсан дээр харуулсан гэсэн. Ингээд эхнэр утсанд мөнгө орсон тухай мессеж ирэхгүй байна гэхэд заримдаа банкны сүлжээ гацаад байдаг юм гээд машинд хүүхдээ үлдээчихсэн хүүхэд уйлаад байна гэхээр нь эхнэр явуулсан гэсэн. Тэгтэл тэр залуу Амгалан захын В1 давхарт орж махны лангуун дээрээс өмнөх аргаар бас 90.000 төгрөгийн мах аваад мөнгийг дансаар шилжүүлнэ гээд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4-р хх 128/,

Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №545 дугаар эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод: “...Үхрийн гуяны мах 90.000 төгрөг...” гэх үнэлгээ /4-р хх 131/,

Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №546 дугаар эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод: “...Машины үнэртүүлэгч 6.500 төгрөг, машины сэгсгэр шүүрэн алчуур 18.000 төгрөг, машины суудлын бүрээс 35.000 төгрөг, машины мп3 тоглуулагч 30.000 төгрөг, салон өнгөлөгч порлон 500 төгрөг, нийт 90.000 төгрөг...” гэх үнэлгээ /4-р хх 133/,

Шүүгдэгч Ч.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний бие яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Амьдралын эх үүсвэр болгосон асуудал бол байхгүй. Мөн Дүүрэнжаргал гэх хүнтэй бол би мөнгийг нь өгнө гэж тохиролцсон байгаа. Анх 3, 4 дүгээр хороололд гар утас зардаг лангуун дээр очоод Самсунг Эс-6 маркийн гар утас худалдаж авъя гэж 94750886 дугаарын утас ашиглаж 200.000 төгрөг залилсан. Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн хажууд талын гар утас засвар ажиллуулдаг танихгүй ахаас гар утас худалдаж авна гээд Самсунг Эс 4 маркийн утас авна гэж 90.000 төгрөг шилжүүлнэ гэж аваад маргааш нь гар утсыг нь буцаагаад аваачиж өгсөн. Цагаан сарын дараа санагдаж байна Баянзүрх дүүргийн Амгалан захад үйл ажиллагаа явуулдаг мах зардаг эгчээс 90.000 төгрөгийн үхрийн мах аваад залилсан. Цагаан сарын дараа санагдаж байна Баянзүрх дүүргийн Амгалан захаас 90.000 төгрөгийн машины эд зүйл залилсан. 2019 оны 04 дүгээр сард санагдаж байна Чингэлтэй дүүрэг 7 буудлын эцсийн буудалд гар утас зардаг лангуу байдаг тэр лангууны хүнээс Самсунг Эс 6 маркийн гар утсыг аваад 3 хоногийн дараа 9411 тэй дугаараар нь ярьж байгаад 200.000 төгрөгөө буцааж шилжүүлсэн. Чингэлтэй дүүрэгт 7-н буудлын чигтээ байдаг Далайхүү гэх төв дотор мах зардаг эгчээс 120.000 төгрөгийн 10кг үхрийн махыг залилсан. 2019 оны 04 дүгээр сард санагдаж байна Чингэлтэй дүүрэг 6 буудал орчим машины тоноглол зардаг хүнээс 200.000 төгрөгийн хайлшин ободыг нь обудаар нь буцаагаад тухай үедээ өгчихсөн. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Чингэлтэй дүүрэг 7 буудал гэх газар руу явахад модны зах байдаг тэр модны зах дотор банз зардаг эгчээс 200.000 төгрөгийн 2см зузаантай 15 см өргөнтэй 75 ширхэг банз аваад залилсан. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна 20 хавьцаа байх Бөмбөгөр зах дээр явж байгаад гэр ахуйн барааны тасгаас хувцас хатаагч, аяга зэргийг авч залилсан. 2019 оны 04 дүгээр сард цас бороо холилдож орсон өдөр санагдаж байна 22-н товчооноос наана овьёос зардаг эгчээс 200.000 төгрөгийн овьёос аваад хэд хоногийн дараа утсаар нь холбогдож байгаад өгчихсөн. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би Бөмбөгөр дотор явж байгаад бэлэн хувцасны тасаг дотор өмд зарж байсан эгчээс 30.000 төгрөгийн саарал өнгийн өмд аваад бас хэд хоногийн дараа мөнгийг нь бэлнээр очиж өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гранд плазагийн гоо сайхны лангуунаас эрэгтэй хүний 40.000 төгрөгийн үнэртэй усыг аваад маргааш нь үнэртэй усыг буцаагаад өгсөн. Баянзүрх дүүрэгт Их Орд нэртэй үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангууны танихгүй эгчээс “Самсунг Эс 7” маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр аваад хэд хоногийн дараа мөнгийг нь аваачиж өгсөн. Би 2017 онд Төв аймагт Оюун эгчид хром зар гэж өгөхөөр нь зарчхаад мөнгийг нь өгөөгүй байж байгаад дараа нь мөнгийг нь Оюун эгчтэй холбогдож байгаад буцаагаад өгчихсөн. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Арвижих худалдааны төвд мах зардаг байсан хүнээс мах авч залилсан. 2019 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна Сонгино-хайрхан дүүргийн Жи Эн Жи гэх газар мах зардаг эгчээс хонины мах залилсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна Драгон төвийн 2 давхарт билүү гар утас зардаг лангуунаас Самсунг Эс-7 маркийн гар утас залилсан. Би цагаан өнгийн портер маркийн автомашиныг ашигласан бөгөөд энэ машин нь түрээсийн машин байсан. Би нэг хоногоор түрээслээд төлбөр тооцоог нь өгөөд явсан. Зар дээрээс харж түрээсэлж байсан болохоор одоо дугаар зэргийг нь мэдэхгүй байна. Би ер нь бусдын эд зүйлийг залилан авахдаа өмнөх шилжүүлж байсан гүйлгээний түүхийг харуулж “Данс руу чинь явуулчихлаа хараарай” гэж харуулаад жоохон удаад байгаа юм байлгүй. Ямар ч байсан орчих байх” гэж хэлдэг. Анх би хүнээс нэг зүйл худалдаж аваад мобайл банкаар мөнгөө шилжүүлж байсан бөгөөд гэтэл дараа нь тэр мөнгө нь буцаалт гэж орж ирж байсан. Үүнээс үүдээд дээрх аргыг сэдэж байсан. Би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн олсон гар утас, мах зэрэг бусад эд зүйлсийг энд тэндхийн танихгүй ченж нарт хямдхан зараад олсон мөнгөө найзуудтайгаа нийлж ууж идээд дуусгадаг байсан. Мөн Улаан чулуутын хогийн цэг дээр байдаг хүүхдүүдэд хоол, аарц, мөнгө, төгрөг зэрэг эд зүйлсийг хааяа даа очиж хандивладаг юм. Энэ Улаан чулуутын хогийн цэг дээр байдаг хүүхдүүдэд хоол, аарц, мөнгө, төгрөг зэрэг эд зүйлсийг Хархорин захын хойд талын саарал хоолны газраас авдаг бөгөөд энэ талаар тэр хоолны газрын хүмүүс мэднэ. Миний бие нийт хохирлоо бүгдийг нь төлж барагдуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх 160-164/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх 64/,    иргэний үнэмлэхийн хуулбар /4-р хх 61/, шүүгдэгч Ч.Г д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх 67-69/, хохирогч Ц.Дүүрэнжаргал, Ш.Болормаа, Д.Бадамханд, Ц.Явуухулан нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, хохирогч нарт хохирол барагдуулсан хохиролын баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Шүүгдэгч Ч.Г  нь ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч, 10.634.367 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Сонинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч Ч.Г ийн “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 2018 оны 10 сараас 2019 оны 7 сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд нийт 23 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж, нийт 10.634.367 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2018 оны 10 сард 1 удаа, 2019 оны 2 сард 4 удаа, 2019 оны 3 сард 3 удаа, 2019 оны 4 сард 8 удаа 2019 оны 5 сард 3 удаа, 2019 оны 6 сард 2 удаа, 2019 оны 7 сард 1 удаа дээрх гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Ч.Г  нь дээрх гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг өөрийн болон ар гэрийнхэнийхээ амьдрал ахуйд ашиглаж, амьдралын эх үүсвэр болгосон гэх баримтгүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн арга, зан үйлийн хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлого зэрэг хүчин зүйлүүдээс дүгнэхэд  шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт үйлдсэнд тооцно” гэснийг баримтлан шүүгдэгч Ч.Г ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч Ч.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Г  нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох нийт 10.634.367 төгрөгөөс 10.052.767 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нөхөн төлсөн болохыг дурдаж, үлдэх 581.600 төгрөгийг шүүхийн дансанд байршуулсныг хохирогч Янжиндолгорын Долгормаа /СШ94033106/-д 250.000 төгрөг, Балжиннямын Ишгомбо /ЧА56102572/-д 201.600 төгрөг, Эрдэнэбаатарын Сувданцэцэг /ДВ88030401/-д 130.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, нокиа маркийн гар утсыг хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Ч.Г ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх нийт 128 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ч.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Отгод овгийн Ч.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г д 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Г  нь нийт 10.634.367 төгрөгийн хохирол учруулснаас 10.052.767 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нөхөн төлсөн болохыг дурдаж, үлдэх 581.600 төгрөгийг шүүхийн дансанд байршуулсныг хохирогч Янжиндолгорын Долгормаа /СШ94033106/-д 250.000 төгрөг, Балжиннямын Ишгомбо /ЧА56102572/-д 201.600 төгрөг, Эрдэнэбаатарын Сувданцэцэг /ДВ88030401/-д 130.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, нокиа маркийн гар утсыг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

        ШҮҮГЧИД                                Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                         П.АРИУНБОЛД