Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 558

 

 

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00558
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хэргийн индекс: 156/2016/00562/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт гэх газарт нутаглах, иргэн Боржигон овогт Дугарын Батсайханы (РД:СП56080118) нэхэмжлэлтэй

            “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
Нэхэмжлэгч Д.Батсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би хөдөө  мал маллаж амьдардаг, өвлийн бэлтгэл ажлаа хийж байгаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Д.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх  хугацаанд малчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон мөн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгүх шаардлагатай гарсан юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож  өгнө үү? гэжээ. /хх-ийн 1, 18 тал/

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Боржигон овогт Дугарын Батсайхан нь 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангид  1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх  хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Боржигон овогт Дугарын Батсайхан нь 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь, Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангид  1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх  хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1, 18х/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал “1984 оны эхний хагас жилийн дүнэн шагнах тухай” /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Норовлин сумын уран дөш холбооны даргын ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал /хх-ийн 9х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Балдан овогтой Батсайхан нэрээр 2000 оны 01 дүгээр сарын              28-ны өдөр нээлгэсэн №571142 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт Дугарын Батсайхан (РД:СП56080118) мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-; зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дугарын Батсайхан  (РД:СП56080118)--ыг Хэнтий аймгийн Норовлин сумын Худалдаа бэлтгэлийн ангид  1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх  хугацаанд малчнаар жиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР