Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

  2020          01          22                                       2020/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909046120015 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 31-нд Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг, эхийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.П /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоон буудлын автобусны буудлын хойно байрлах “Анар” зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч М.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн гарын 2, 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, зүүн талын завжны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ялзарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Пыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоон буудлын автобусны буудлын хойно байрлах “Анар” зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч М.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн гарын 2, 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, зүүн талын завжны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ялзарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Д.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоон буудлын автобусны буудлын хойно байрлах “Анар” зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч М.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн гарын 2, 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, зүүн талын завжны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ялзарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч М.Азжаргалын "...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байтал манай найз Мөнгөнсүх над руу залгаад очоод авах уу пиво ууя гэсэн тэгэхээр нь би за тэгье гээд тэгээд Мөнгөнсүх намайг ирж авсан. Тэгээд бид хоёр 7 буудлын Анар гээд зочид буудлын гадна очоод нөгөө машин яваад өгсөн. Мөнгөнсүх дэлгүүрээс нэг шил архи аваад бид хоёр Анар зочид буудлын өрөөнд ортол Пунцагхорол орон дээр унтаж байсан. Оогий найз охины хамт байсан. Тэгээд бид 4 архи ууж байтал Пунцагхорол сэрээд цуг архи уусан архи арай дуусаагүй байхад Мөнгөнсүх унтаад Оогий найз охиноо дагуулаад гараад явсан. Пунцагхорол бид 2 үлдсэн архи ууж байгаад за за би явлаа гэтэл Пунцагхорол явуулахгүй гээд тэгээд бид хоёр маргалдаад Пунцагхорол миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа алгадаад нэг удаа цохисон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ¹207 тоот актын “…М.Азжаргалын биед тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн гарын 2, 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, зүүн талын завжны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ялзарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

   яллагдагч Д.Пын "...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед намайг Мөнгөнсүх 7 буудлын Анар зочид буудалд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очтол Мөнгөнсүх, Оогий, Оогийгийн найз охин нар байсан. Тэгээд бид 4 хар экс нэртэй 0.75 литрийн архи уусан. Тэгээд би унтсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь Азжаргал ирсэн тэд нар дахиад архи ууж байхаар нь би цуг уусан. Тэгээд Оогий найз охиноо дагуулаад явсан. Мөнгөнсүх унтсан Азжаргал бид хоёр үлдсэн архи ууж байгаад Азжаргал явлаа гэхээр нь би явуулахгүй гээд бид 2 маргалдаад тэгээд би Азжаргалын нүүрэн тус газар нь нэг алгадаад нэг удаа гараараа цохисон юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Д.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Пд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Д.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Пд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Пыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.П нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР