Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 560

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00560
    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00592/И
            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн  сум, 2 дугаар баг, Булаг, өргөөгийн 02-10 тоотод оршин суух, иргэн Давтал овогт Янжмаагийн Түвшинжаргал (РД:СО83032911)-ын нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Я.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Давж заалдах шатны шүүх хуралтай тул намайг орлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
     Нэхэмжлэгч Я.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
 Я.Түвшинжаргал надаас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  Ренчингийн Мөнгөнхайч нь  3 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өдрийн 0,2 хувийн хүүтэйгээр /хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор/ бичгээр гэрээ байгуулан нотариатаар батлуулан зээлж авсан. Ингээд гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул би мөнгөө авъя гэтэл Р.Мөнгөнхайч нь өгөхгүй байна. Хэнтий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол нэхэмжилсэн  нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяган дээрээ байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Р.Мөнгөнхайч нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа учир эрэн сурвалжилж, хаана байгааг нь тогтоож өгнө үү гэжээ.
      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

D:\Шүүгчийн туслах-Отгонбаяр\Иргэний хэрэг\Болдбаатар шүүгч\Шүүхийн шийдвэр-2016\болдбаатар шүүгч\560-Ш-И.docx                                                                                                           
ҮНДЭСЛЭХ НЬ:
Давтал овогт Янжмаагийн Түвшинжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Рэнчингийн Мөнгөнхайч нь оршин суугаа хаягтаа байхгүй, одоо тэрбээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.           
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон    
                                                                                                             
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Давтал овогт Янжмаагийн Түвшинжаргал(РД:СО83032911)-ын  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Рэнчингийн Мөнгөнхайч /РД:СЭ72041706/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Рэнчингийн Мөнгөнхайчийг эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

          3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Мөнгөнхайчийн талаарх баримтыг хуулбарлан шийдвэрийн хамт Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Түвшинжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР