| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0054/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.САйнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 108
2020 01 20 2020/ШЦТ/108
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Ц.М,
шүүгдэгч Н.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 1906 06179 2786 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.М, Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Говь Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Жэй транс” ББСБ-д тусгай активын дарга ажилтай, ам бүл 3, хоёр хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 3-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Энь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6-7 тоотод иргэн Ц.Мтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгч Н.Эн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Энь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 52/6-7 тоотод иргэн Ц.Мтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Эгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эмэдүүлэхдээ: “...Миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М мэдүүлэхдээ: “...Н.Эс эмчилгээний зардал болон машины эвдрэл гэмтэлд нийт 1,140,000 төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг[2],
3. Хохирогч Ц.М 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Энх-Амгалан намайг ажил дээр байхад гар утсаар залгаж, мөн мессежээр элдэв янзаар хэлж, хэл амаар доромжлоод байсан. Орой 21 цаг 40 минутын орчим гэртээ ирээд унтах гэж байхад над руу залгаад “ирж ав” гээд байхаар нь би “чадахгүй” гэж хэлчихээд утасныхаа сүлжээг хаагаад унтсан. Тэгсэн чинь 23 цагт Энх-Амгалан согтуу орж ирээд миний хажуугаар хэвтэхээр нь би юу ч хэлээгүй хэвтэж байсан чинь “...чи яахаараа намайг ирж авдаггүй юм бэ? яагаад утсаа салгачихсан юм бэ? намайг тэвэр, үнс” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь намайг “Өөр хүний боов хөхөж хаанаа юу? Өөр хүнтэй болоод намайг тоохгүй байгаа юм уу?” гэх мэтээр хэл амаар доромжлоод гар хөлнөөс татаж чангааж базаад байхаар нь би нүүр рүү нь түлхсэн чинь миний зүүн нүд орчим гараа атгаж байгаад нэг удаа цохичихсон. Тэгээд би уйлсан чинь Энх-Амгалан үүд рүү очоод гутлаа бариад хөл нүцгэн зугтаад явчихаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд хэлтэс дээр очоод “өргөдөл өг” гэхээр нь машинаа авах гээд гарсан чинь миний машины урд салхины шил хагарч, жолооч талын хаалга хонхойсон байсан. Урьд нь 2019 оны 07 дугаар сард бас намайг хардаж, маргалдаж байгаад миний гар руу төмөр аяга шидэж байсан. Өөрөөр зодож, цохиж байгаагүй. Намайг зодсонд нь гомдолтой байна. Ажлаа хийж чадаагүй өдрүүдийн цалин болон машинд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Өлзий-Орших 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед би гэртээ кино үзээд хэвтэж байсан чинь гэнэт хаалга нүдсэн. Тэгээд манай эгч Зулаа очиж хаалга тайлж өгсөн. Тэгээд Мөнхцацрал бид хоёр буцаад буйдан дээр хэвтсэн. Гэтэл Энх-Амгалан согтуу орж ирээд жижиг өрөө рүү шууд ороход Зулаа эгч араас нь дагаж орсон. Тэгээд 5-10 минут орчим болж байхад Зулаа эгч “яая” гээд орилсон. Тэгэхээр нь Мөнхцацрал бид хоёр араас нь ороход Энх-Амгалан ах шууд зөрөөд гутлаа бариад гараад явсан. Тэгээд манай эгч уйлаад сууж байгаад цагдаа дуудсан. Өмнө нь зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь дарамталдаг гэж сонсож байсан” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ц.Мөнхцацрал 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энх-Амгалан өрөөнөөс гарч ирээд дөнгөж хаалга онгойход манай эгч Мөнхзул “яая” гээд орилсон. Би харсан чинь Энх-Амгалан гутлаа өмсөлгүй бариад гэрээс гараад гүйчихсэн. Тэгээд эгчийн байгаа өрөөнд орсон чинь Мөнхзул эгч уйлчихсан зүүн хацар нь хавдаад нүднийх нь доор хөхөрсөн байсан. ...Өмнө нь Энх-Амгалан манай эгчийг байнга хэл амаар доромжилдог байсан гэж эгч хэлдэг байсан” гэх мэдүүлэг[5],
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №12392 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Ц.Мын биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Н.Э2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөнхзулын биед учирсан гэмтэл миний нэг удаагийн цохилтоос үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Эн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзнэ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашид бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Энь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Эд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энх-Амгаланг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Эн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтан Н.Энь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 10-12 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 21-24 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал