| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Гын Бд холбогдох эрүүгийн 2017000110003 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Гын Б /РД:ЕЙ/, З аймгийн С суманд 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, “И-д ажилтай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Илчит Сансар” ХХК-ийн уурын зуухны байранд Б.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн орчим Г аймгийн С сумын 1 дүгээр багт байрлах “Илчит Сансар” ХХК-ийн уурын зуухны байранд Б.Өтай урьд нь хамт ээлжинд гарахдаа 2-3 цаг орхиж явсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрний зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой 20 цагт ээлжээ хүлээлцэж аваад Ө ах, У гэдэг даралт шалгадаг хүнтэй хамт ирсэн. Тэгэхдээ 0,5 литрийн архи авч ирж бид 3 шөнийн 12 цаг болтол хувааж уусан. Урьд нь би шөнийн ээлжтэй байхдаа Ө ахад хэлээд 3 цагийн чөлөө аваад явж байсан юм. Тэр өдөр намайг явснаас болоод температур муу байснаас болж инженерт загнуулсан. Түүнээс болоод Ө ах надад уурлаж бид хоёр маргалдсан. У Ө ахыг та яв, би таны оронд гараад өглөө ээлж хүлээлцье гэж хэлсэн. Ө ах гараад эргэж орж ирээд надтай маргалдаж би түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Хохирогчид эмчилгээний зардал 45 000 төгрөг өгсөн. Гэм буруугаа болон прокуророос сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бийн хамт ээлжинд гарсан. 22 цагийн орчимд жижүүр ажилтай У ирж халаалтын хэмийг шалгасан. Тэгээд У, Б бид гурав Хараа нэртэй 0,5 литрийн архийг хувааж ууцгаасан. Б бид хоёр ээлжинд хэд хоногийн өмнө цуг гарахад Б нь надад хэлээд гараад ирсэн юм. Би тэр талаар яриад намайг орхиод явсан гэж хэлтэл Б би таниас гуйж яваа биз дээ гэж хариулахаар нь намайг ганцааранг нь үлдээгээд 2, 3 цаг яваад байхдаа яадаг юм гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. У бид хоёрыг боль боль гэж хэлэхэд нь би Бийг цохих гэж байгаад Уыг андуураад хацар хэсэгт нь цохисон. Тэгээд У намайг харьж амар би галлаад байж байя гэхээр нь би уурын зуухнаас гарч яваад эргэж уурын зуух руу орж ирээд буцаад гараад явж байтал Б нь миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохьсон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн нүдний хөмсөгний доод хэсэгт бага зэргийн шарх үүсэж хөхөрсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-14 хуудас/
1.3. Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад Илчит Сансар ХХК-ийн уурын зуухан дээр халаалтын хэмээ шалгахаар ирсэн. Тухайн үед Ө, Б хоёр галчаар гарч байсан юм. Тэгсэн Б, Ө ах хоёр Хараа нэртэй 0,5 литрийн архи задлаад бид гурав хувааж уусан. Эко Сүмбэр хотхонд халаалт муу байна гээд дуудлага ирэхээр нь би ганцаараа очиж халаалтыг нь үзээд ирэхэд Ө ах, Бийг цохих гэж байгаад намайг андуураад хацар хэсэгт хальт цохьсон. Би Ө ахыг та харьж амарч байгаад ир, би галлаад байж байя гээд дээшээ өрөөнд ороод градус шалгаад байж байтал хашаанд машин орж ирсэн. Тэгэхээр нь буугаад харсан чинь цагдаа ирсэн байсан. Урьд нь Б, Ө хоёр ээлжинд гарч байгаад Б нь 2-3 цаг хэлээд яваад ирсэн асуудлаас болж маргалдсан гэж байсан. Цагдаа дээр ирэхэд Ө ах толгойгоо боочихсон байсан. Өглөө нь харахад нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
1.4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө манай ах Ө гаднаас ганцаараа орж ирэхдээ зүүн хөмсөгний доод хэсэгт шарх үүссэн байсан. Юу болсон талаар асуухад хамт ажилладаг Б нь цохьсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгөөд Ө ахыг эмнэлэгт үзүүлсэн. Ө ахын зүүн хөмсөгний доод хэсэгт нь шарх үүсч цус гарсан байдалтай байсан. Ө ахаас архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
1.5. Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар дүгнэлтэнд: Б.Өийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/
1.6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4 хуудас/
1.7. Яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 5-6 хуудас/
1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-9 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Өтай хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний бие эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Бд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/
2.2. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б миний төрсөн хүү байгаа юм. Б нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үг сайн сонсдог дуулгавартай, хүнд тусархуу ажилдаа идэвхитэй, өгсөн үүрэг даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
2.3. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б миний төрсөн хүү. Спортоор хичээллэдэг, төлөв даруу зантай, хүмүүстэй нийтэц харилцаатай хүнд тусархуу зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 52 хуудас/
2.5. Багийн засаг даргын тодорхойлолт, “Илчит Сансар” ХХК-ийн тодорхойлолт /х.х-ийн 51, 54 хуудас/
2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /х.х-ийн 59-60 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөнийг дурдаж, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Бийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Гын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг гэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА