Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......................  овогт Мод холбогдох 1921000000387 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн ...........................  гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгор ялаар шийтгэсэн, ..................... овогт М. /РД ....................

 

Шүүгдэгч М нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Дэрэвгэр жиргэрүү нэртэй 48465 килограмм хэмжээтэй ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд зам дээр Хьюндай Портер-2 маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Дэрэвгэр Жиргэрүү гэх өвс манай өвсний байшинд байсан. Тэгээд би аймаг руу тээвэрлэж яваад цагдаад баригдсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9, 13-14/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 15/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 20/

Иргэний нэхэмжлэгчмэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-26/

Дорнод аймгийн Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-04-325-07 тоот дүгнэлт /хх-ийн 30/

Шүүгдэгч Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч М нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Дэрэвгэр жиргэрүү нэртэй 48465 килограмм хэмжээтэй ургамлыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49 дүгээр байрны хойд зам дээр Хьюндай Портер-2 маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Дэрэвгэр Жиргэрүү гэх өвс манай өвсний байшинд байсан. Тэгээд би аймаг руу тээвэрлэж яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-04-325-07 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Мод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Мыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Мыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэрэгт шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Дорнод аймгийн Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-04-325-07 тоот дүгнэлтийн дагуу 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учирсан шууд хохирлыг нэхэмжилнэ” гэжээ.

 

Гэвч эрүүгийн 1921000000387 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М нь уг дэрэвгэр жиргэрүү байгалийн ховор ургамлыг хаанаас, хэзээ түүсэн болох, мөн аль аймаг, сумын байгаль экологид ямар хэмжээний хохирол учруулсан зэрэг нь тогтоогдоогүй, хяналтын прокурор Б.Төрболд нь шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

 

 

Харин шүүгдэгч Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter” маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 шуудайгаар савласан 38.498 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, шүүгдэгч М нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-0607000168 дугаартай Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Сүмбэрийн 32-16 тоот хаягт байрлах 26.1 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, мөн иргэн Г.С-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож эзэмшигч нарт буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Мын .......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Мод оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.         

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Мод мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Мын эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-0607000168 дугаартай Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Сүмбэрийн 32-16 тоот хаягт байрлах 26.1 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, мөн иргэн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож эзэмшигч нарт буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 шуудайгаар савласан 38.498 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Мын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Эд мөрийн баримтаар хураагдсан 6 шуудайгаар савласан 38.498 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамал Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 04-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /Гурван сая/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ