| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00553/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 563
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00553/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Булагийн” 5-03 тоотод оршин суух, Халиун овогт Лхамсүрэнгийн Баатарцогтод (РД:ЛД 81030412) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн С-78 дугаар байрны 15 тоотод оршин суух, Боржигон овогт Дэлэгдондогийн Энхзаяагийн (РД:СТ 74050605) нэхэмжлэлтэй,
" зээл буюу 3 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Л.Баатарцогттой 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж хүү, алданги авахгүйгээр 3 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд 1 сарын хугацаатай 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буцаан өгнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Л.Баатарцогт нь төлбөрөө одоог хүртэл өгөөгүй байна.
Иймд Л.Баатарцогтоос зээл буюу 3 000 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Л.Баатарцогт нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Баатарцогт би, Д.Энхзаяагийн тус шүүхэд гаргасан зээл буюу 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Би зээл буюу 3 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 15 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхзаяа нь, хариуцагч Л.Баатарцогтоос " зээлийн төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Баатарцогт нь, нэхэмжлэгч Д.Энхзаяагийн нэхэмжилсэн зээл буюу 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\хариуцагчийн эвлэрийг баталж\563-Ш-И Д.Энхзаяа Л.Баатарцогт.docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Л.Баатарцогтод холбогдох, Д.Энхзаяагийн нэхэмжлэлтэй “зээл буюу 3 000 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 31 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Энхзаяад, хариуцагч Л.Баатарцогтоос 31 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхзаяад тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Баатарцогт нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ