| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0031/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/31 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 2038000060019 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт согтуурсан үедээ хохирогч Ц.Б-ийн гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 27-ныөдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000060019 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэрийн хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь онгойлготол Б.Б-ийн эхнэр Лхагва-жав 1 сартай жоохон хүүхдээ тэврээд 10 настай хүүгээ дагуулаад Б.Б- нь хутга шөвөг бариад унахаар нь хутгыг аваад 4 хураасан чинь халааснаасаа нэг хутга гаргаж ирээд эргүүлээд байсан гэж хэлсэн. Мөн Б.Б- нь эхнэр Н.Л-ыг үстэж дараад алгадсан гэж хэлсэн. Тэгээд байхаар нь айгаад 2 хүүхдээ аваад хүрээд ирлээ гэсэн. Тэгээд би хувцаа өмсөөд гэрийн гадаа гараад шээгээд зогсож байсан чинь Б.Б- манай гэр лүү ирж явсан. Тэгээд над руу ирээд намайг тонгорч шидээд надтай хэрэлдсэн. Манай гэр рүү ороод намайг багалзуурдаад байхаар нь манай эхнэр Б.Б- нь Б.Б-ийг араас нь татаж салгасан. Б.Б- нь гэрт агсам тавиад хүүхдүүд айлгаад байхаар нь ямар ч байсан гэрээс аваад гаръя гэж бодоод гэрээс аваад гартал намайг унагааж байгаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний дух хэсэгт өшиглөж таарсан...Миний биеийн байдал одоо гайгүй өвдөх зүйл байхгүй. Б.Б- нь надад эмчилгээний болон бусад зардал нийлээд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би толгойндоо эмчилгээ хийлгэж, бариачид бариулж байгаа. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10- 11, 13-р хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2019оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхад Б.Б-ийн эхнэр Н.Л- нь 2 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн. Н.Л- нь манай нөхөр Б.Б- согтоод намайг алгадаж зодоод, тэгээд хутга шөвөг авах гээд байхаар нь хутга нуусан чинь дахиад өөрийнхөө биенээс хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь айгаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Араас нөхөр Б.Б- нь ирээд манай гэрт ирж агсам согтуу тавьж, манай нөхрийг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Ц.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2019 оны 12 дугаар сарын 30-ны өглөө дүү Ц.Б- нь манай гэрт нүүр ам нь хөхөрсөн ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал Б.Б- манай гэрт агсам согтуу тавиад миний нүүр рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би Ц.Б-тэй цуг Б.Б-ийн гэрт очоод яагаад Ц.Б-ийг зодож байгаа юм бэ, Ц.Б- чамд ямар гэм хийсэн юм, чи урд нь бас зодоход нь би бас ирж авч байсан гээд Б.Б-өд хэлсэн чинь Б.Б- нь миний урдаас инээснээ явдаг газраараа яв гээд бид хоёрыг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.Б- халамцуу гэртээ ирээд авдар ор руу өшиглөөд байхаар би айсандаа гэрийн хутгануудаа нуугаад байж байтал чи энийг хайгаад байна уу гээд нэг жижигхэн тонгорог Б.Б- нь биенээсээ гаргаад ирсэн. Тухайн үед би айгаад 2 хүүхдээ хажуу талд байдаг Ц.Б- гэдэг айл руу орсон. Тэгээд Ц.Б- ахын гэрт ороод хэсэг байж байтал ах 5 Ц.Б- гэрээс гараад гадаа байхад нөхөр Б.Б- ирээд намайг асуугаад манай гурав байна уу гээд Ц.Б- ахыг тонгороод унагаасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болоод хонинд явж байхдаа Дэлгэрбатын гэрт очиж нэг шил архи уусан. Дараа нь тал шил архи уугаад хадам ах Ц.Б-ийн гэрт очиж жижигхэн шилтэй архи дахиж уугаад жоохон согтсон байсан. Тэгээд гэртээ очоод эхнэр Н.Л-д агсам согтуу тавьсан чинь эхнэр хадам ах Ц.Б-ийн гэр рүү яваад өгсөн тэгэхээр нь би араас хадам ах Ц.Б-ийн гэрт очиж агсам согтуу тавьж хэрүүл маргаан зодоон үүсгэж улмаар Ц.Б-ийн биед гэмтэл учруулсан нь үнэн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай: Ц.Б-ийн биед дух, хамрын зөөлөн эдэд няцрал, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ц.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32,34-37,41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт согтуурсан үедээ шалтгаангүйгээр хохирогч Ц.Б-ийн нүүр хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь дух, хамрын зөөлөн эдэд няцрал, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрчөгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-р хуудас/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Ц.П-гийн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Н.Л-ын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэжнийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 38-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Б- нь шүүхэд "….Шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
2038000060019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Модон хохь овогт Б.Бийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000060019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР