Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Д.Б-,

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 1938007210489 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Н-,

Шүүгдэгч Д.Н- нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн 2 нутаг дэвсгэр Урд тээлийн ам гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Б-ы 2 тооны гүү хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н- нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгэбагийн нутаг дэвсгэр Урд тээлийн ам гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Б-ы 2 тооны гүү хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007210489 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудшинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төмөрбулаг сумын 4 дүгээр баг Тээлийн урд эх гэх газарт адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд би Эрдэнэт хот руу буяны ажил гараад явсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед манай хүү Б.Б-а над руу утсаар залгаж манай адуунаас 2 тооны гүү байхгүй болсон, нэг гүү явж чадахаа байсан гэж хэлсэн. Явж чадахаа байсан хээр гүү 2-3 хоногийн дараа баруун салааны аманд үхсэн байсан. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ирээд адуу байсан газраа 2-3 өдөр хайж сураг тавьж явсан...Тухайн цаг хугацаанд Б.А-, Д- нар машинтай ирсэн байсан гэх мэдээллийн дагуу хүү Бямбабаяраа Б.А-тай уулзуулахаар явуулахад Б.А- адууг Д-гээс өрөндөө авсан гэж байсан. Тэгээд би Б.А-тай утсаар холбогдоод хохирлоо төл гэж хэлэхэд надад 1.500.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө манай хүү Бямбабаярын дансанд хийсэн. Би гурван адуугаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зах зээлийн үнэлгээгээр нэхэмжлэх саналтай байна. Мөн дээр нь гурван өнчин унага тэжээхэд өдөрт нэг боодол өвс өгнө гэж бодоход хавар ногоо ургах хүртэл ойролцоогоор 100 боодол өвс орно гэж тооцоолж байна. Би гурван унагаа тэжээхэд гарах зардал 800.000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 09,10-р тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр адуундаа яваад аавын адууг Тээлийн даваат гэх газраас хураахад нэг хээр гүү явж чадахгүй байсан. Би бодохдоо тэр хээр гүүг багтарсан байна гэж бодсон. Мөн аавын адуунаас цавьдар хүрэн гүү, хар хүрэн гүү алга болсон байсан. Уг гурван гүү нь гурвуулаа унагатай байсан. Тэгээд би адуугаа туугаад гэртээ ойртуулж бэлчээрт хонуулаад маргааш нь хураахад явж чадахгүй байсан хээр гүү үхсэн байсан. Тэгээд би энэ талаар аавд утсаар мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 8 дугаар сард Төмөр булаг сумын Чулуут гэх газар байж байхад над руу Д.Н- залгаад Сайрын аманд ирж хоёр адуугаа ав гэж хэлсэн. Би Д-гээс хоёр адуу авахаар ганцаараа очсон. Намайг очиход оройн 19 цаг 00 минут болж байсан...Би 3 тухайн үед Д.Н-ийн адуу гэж бодсон. Д.Н- намайг очиход хоёр гүү хашчихсан ганцаараа байсан...Д.Н- надад Д.Б-д дамжуулаад өгөөч гээд 1.000.000 өгөхөөр нь би Бямбабаярын данс руу шилжүүлсэн. Дараа нь Д.Н- надад 280.000 төгрөг өгсөн. Тэр 280.000 төгрөгийг нь би Д.Б- ахад өгөөгүй...Тэр 500.000 төгрөг бол Д.Н-ийн хулгайн адууны хохирол барагдуулахад хамаагүй мөнгө байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15,16-17-р тал/,

Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны хавар Төмөрбулаг суманд Б.А- гэдэг залуугаас хурдан удамтай гээд халиун зүсмийн морь худалдаж авсан. Тэр морины оронд нь би Б.А-од хоёр адуу өгье гэж ярьж тохирсон байсан. Тэгээд Б.А- надаас зарсан мориныхоо өрийг нэхээд байхаар нь би 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед санагдаж байна. Адуунд яваад адуугаа олоогүй. Тэгээд явж байтал оройны 20 цаг 00 минутын үед Тээлийн ам гэх газрын бэлчээрт бор азаргатай бараан голдуу 20 тооны адуу байж байхаар нь тэр адууг туугаад голын нөгөө талд гаргаад айлын өвөлжөөний хашаан дээр аваачсан. Би тэр адуунуудыг хаших гээд эргүүлж байтал хашаан дотор хоёр гүү орчихсон байхаар нь хашааны амыг модоор хаагаад үлдсэн адууг нь буцааж туугаад гол гаргаж орхисон. Тэгээд Б.А- руу утсаар залгаад “нөгөө хоёр адуугаа ирээд авчих, Сайрын аманд хашаан дээр хашаад бэлдсэн” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал удалгүй Б.А- цагаан тэвштэй машинтай ирээд миний хашсан байсан хоёр гүүг тэвшин дээрээ ачаад аваад явсан... Би тухайн үед өөрийн халиун морийг унаж явсан. Тэр халиун морио хэрэг болсноос хойш хүнд 1.200.000 төгрөгөөр зараад хохирол барагдуулах зорилгоор Б.А-оор дамжуулж Д.Б- гэдэг хүнд 1.000.000 төгрөг өгүүлсэн... Тэр адуунд доголсон, сүргээсээ тасарч хоцорсон гүү байгаагүй... Би намар ахынхаа адуунд байсан гүү болон хамтран амьдрагч Мөнхжаргалын хүүхдийн адуунд байсан морь хоёроо зараад хүүхдийн сургалтын төлбөрт хийсэн. Одоо надад өөрийн эзэмшлийн мал, үл хөдлөх эд хөрөнгө гэх зүйл байхгүй, мустанг-5 маркийн нэг мотоцикль байгаа...Би мотоциклио 2018 оны 08 дугаар сард 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслээ одоо 1.700.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 24-р тал/

Шүүгдэгч Д.Н-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45, 47-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг 4 хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Урд тээлийн ам гэх газраас хохирогч Д.Б-ы 2 тооны гүү хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хохирогч Д.Б-, гэрч Б.Б-а, Б.А- нарын мэдүүлэг, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслшүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн амар, хялбар аргаар ашиг олох гэсэн шунахйан сэдэл, хууль зүухамсар дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмүйлдлээр хохирогч Д.Б-ы өмчлөлийн мал, хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс 3 тооны адууны 4.200.000 төгрөг, малын тэжээл, өвсний мөнгө 1.050.000 төгрөг, нийт 5.250.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Н-ийн хохирогч Д.Б-ы хоёр тооны гүхууль бусаар авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.500.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Д.Б-ы нэхэмжлэлээс хэрэгт хамааралгүй 1.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн хээр гүүний хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох боломжгүй хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хяналтын прокуророос шүүгдэгч Д.Н-ийг хохирогч Д.Б-ы хоёр тооны гүүг хууль бусаар авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс малын тэжээл, өвсний мөнгө 1.050.0төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх ба хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслшүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугхүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Эрүүгийн 1938007210489 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Эийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Эээс 343.200 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгож, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардал, замын зардал зэрэг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

       5. Эрүүгийн 1938007780457 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР