| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00506/И |
| Дугаар | 564 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 564
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00506/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнхийн” 3-09 тоотод тоотод оршин суух, Харчин овогт Цэгмэдийн Ундармаад (РД:СФ 81052107) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 24-02 тоотод тоотод оршин суух, Боржигон овогт Шараагийн Насанбатын (РД:СТ 69062301) нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн төлбөр 3 302 820 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Насанбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ц.Ундармаад 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1 800 000 төгрөгийг 18 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан юм. Ц.Ундармаа нь анх зээлсан 1 800 000 төгрөгийг одоог болтол төлөөлгүй байх тул яаралтай гаргуулж өгнө үү. Миний бие хөдөлмөрийн чадвар 70-100 хувь алдсан одоо группэд байдаг. Өөр орлого байхгүй учраас амьдрал хүнд байна.
Иймд Ц.Ундармаагаас үндсэн зээл 1 800 000 төгрөг, зээлийн хүү 324 000 төгрөг, алданги 1 178 820 төгрөг, нийт 3 302 820 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ш.Насанбат нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ц.Ундармаагаас зээл, зээлийн гэрээний төлбөр 3 302 820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож зээл, зээлийн гэрээний төлбөр 3 302 820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 340 820 (нэг сая гурван зуун дөчин мянга найман зуу
н хорь) төгрөгөөс татгалзаж, 1 962 000 (нэг сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөгийг Ц.Ундармаагаас гаргуулахаар харилцан тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
Хариуцагч Ц.Ундармаа нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ц.Ундармаа миний бие, нэхэмжлэгч Ш.Насанбаттай эвлэрэн хэлэлцэж, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 962 000 (нэг сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж төлж барагдуулна. 1 200 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгнө. 762 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\564-Ш-И Ш.Насанбат, Ц.Ундармаа.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Насанбат нь хариуцагч Ц.Ундармаагаас “зээл, зээлийн хүүгийн 1 400 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Ш.Насанбат нь шүүхэд гаргасан 3 302 820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 340 820 (нэг сая гурван зуун дөчин мянга найман зуун хорь) төгрөгөөс татгалзаж, 1 962 000 (нэг сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ц.Ундармаа нь 1 962 000 (нэг сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ц.Ундармаад холбогдох, Ш.Насанбатын нэхэмжлэлтэй “зээл, зээлийн хүүгийн төлбөр 3 302 820 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид 1 962 000 (нэг сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ш.Насанбат нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Ундармаагаас улсын тэмдэгтийн хураамж 67795 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ