Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/28

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Т.Б, С.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ш овгийн Т Б нарт холбогдох 1912........  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны ,,,дугаар сарын ,,,,-ны өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн,  ,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .............. аймгийн ,,,, газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 340.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн С Т /РД:/  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1,,,оны ,,, дугаар сарын,,,-ны өдөр Архангай аймгийн ,,,,суманд төрсөн, ,,,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт . аймгий.................н ,,,, гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Т Б /РД:/  

 

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой ........... аймгийн ........... сумын ........... багийн ............гэх газраас иргэн Б.Лын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан,

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой .......... аймгийн ......... сумын ...............багийн .................гэх газарт С.Тийг гэмт хэрэг үйлдсэний  улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж түүнээс 3 тооны адууг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Лын өгсөн: ... Би тухайн үед Архангай аймгийн төвд хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр явсан байсан. Би өөрийн адуугаа алдсан талаараа мэдээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэрээс миний ээж Д над руу залгаад танай адуунаас хүн ачиж яваад баригдсан байна, Э гэх хүн яриад байна чи яриад учрыг нь ол гэж хэлсэн. Тэгээд би Э гэх хүн рүү залгахад урьд шөнө хоёр цагдаа ирээд манайд гурван адуу буулгаад явсан энэ адуунууд араасаа ухам имтэй юм байна танай адуу байж магадгүй ээ гээд цагдаагийн дугаарыг өгсөн. Тэгээд би Б гэх цагдаа руу залгаад адууны талаар тодруулаад байгаа газар нь очиж адууны зургийг үзэхэд манай адуу мөн байсан. Тэгээд би өөрийн адуу мөн байна гэж мэдээд хөдөө гэр рүүгээ яриад эхнэрийн дүү болох Г өөрийн төрсөн ах болох Л нарыг явуулж их адууг нь олуулаад ачигдаж явсан гэх гурван адуугаа ижил сүрэгт тавиулаад гэр рүүгээ авч явуулсан.  Хүрэн цавидар гүү, хээр гүү, хүрэн гүү гэсэн гурван тооны адуу байсан би эдгээр адууны зургийг хараад шууд танисан. Манай адуунууд зөв араасаа ухам имтэй, им нь хүртэл таарч байсан. Миний хулгайлагдсан адуу алаг азаргатай 23 тооны адуу байсан. Би өөрийн алаг азаргыг хурдан гэж Ихтамир сумаас худалдан авсан бусад нь уяж уралдуулж байсан юм байхгүй. Би өөрийн адууг хулгайлагдсан талаар мэдээгүй 2019 оны 11 дүгээр сарын 03- ны өдөр манай адуу тоогоор бүрэн ус руу орж явахыг манай ах Л харсан гэж ярьсан. Би өөрийн хүрэн алаг зүсмийн хавчиг соёолон настай азаргаа 5.000.000 төгрөгөөр, хар алаг зүсмийн хязаалан гүү 1.500.000 төгрөгөөр, цагаан бор зүсмийн нас нийлсэн гүүгээ 1.500.000 төгрөгөөр, хонгор зүсмийн нас нийлсэн гүү 1.500.000 төгрөгөөр, хөх бор зүсмийн соёолон гүүгээ 1.500.000 төгрөгөөр, хөх бор зүсмийн соёолон гүү 1.500.000 төгрөгөөр, улаан хээр зүсмийн соёолон гүүгээ 1.500.000 төгрөгөөр, улаан хээр зүсмийн шүдлэн гүүгээ 800.000 төгрөгөөр, хар зүсмийн соёолон гүүгээ 1.500.000 төгрөгөөр, шар хээр зүсмийн соёолон гүүгээ 1.500.000 төгрөгөөр, бор хээр зүсмийн шүдлэн байдасаа 800.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн шүдлэн байдасаа 800.000 төгрөгөөр, улаан хээр зүсмийн соёолон гүү 1.500.000 төгрөгөөр, хээр зүсмийн даага 500.000 төгрөгөөр, хонгор зүсмийн хязаалан үрээг 1.000.000 төгрөгөөр, хонгор зүсмийн даагаа 500.000 төгрөгөөр, хээр зүсмийн гүүгээ 1.500.000 төгрөгөөр, хөх бор зүсмийн унагаа 300.000 төгрөгөөр, хүрэн алаг зүсмийн унага 300.000 төгрөгөөр, хээр зүсмийн унага 300.000 төгрөгөөр, хар хүрэн зүсмийн хязаалан гүүгээ 1.000.000 төгрөгөөр, хүрэн цавидар зүсмийн соёолон гүүгээ 1.500.000 төгрөгөөр, хээр зүсмийн нас нийлсэн гүүгээ 1.500.000 төгрөгөөр адуунуудаа үнэлж байна. Би энэ хоёр хүнд гомдолтой байна. Энэ хоёр хүн манай адууг хулгай хийсэнээс болж 300,000 төгрөгөөр бензин хийсэн үүнийгээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ 

Гэрч Ц.Гын өгсөн...Быг цагдаагийн байгууллагад хүнээс өрөндөө мал автал тэр нь хулгайнх болж таарсан болоод шалгагдаж байгаа талаар мэднэ.  80-63 УБН улсын дугаартай Портер2 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд эзэмшигчийн нэрийг нь солиогүй байгаа юм. Ах Бдаа тухайн тээврийн хэрэгслийг өгсөн. Би энэ тээврийн хэрэгслийг барилгын ажилд унаж хэрэглэж байгаад моторыг нь зууруулаад унаж ашиглах боломжгүй болгосон байсан. Үүнийг хадам ах Б авч яваад моторыг нь боогоод янзлуулаад унаж байгаа. Ах маань надад машины мөнгө гэж 2.000.000 төгрөг өгсөн, тухайн тээврийн хэрэгслийн мотор нь зуурсан байсан, нарийн сайн харвал сэвтэй, мөн зэв идсэн машин байгаа. Түлш хуваарилах насос эвдэрсэн. Цахилгаан мотор нь шатаад өөрчилсөн машин. Уг машины зах зээлийн ханш нь 2.000.000 төгрөг болно. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би өөрийн нэр дээр байгаа машиныг Б ахад 2.000.000 төгрөгөөр зарсан. Энэ миний машин биш гэсэн үг. Машин эзэмшигчийн нэрийг нь шилжүүлээгүй байгаа. Одоо даруй нэрээ шилжүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 хуу/

Гэрч Б.Эийн өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Хүнүйн голын Дунд булаг гэх газарт байхад хоёр цагдаа манай гэрт ирээд та босоод гадаа байгаа адууг хараадах гэж хэлэхээр нь хартал танихгүй 3 толгой, хээр хүрэн цавьдар зүсмийн гүүнүүд байсан. Манай гэрээс тэр хоёр цагдаа Тийн гэрийг асуугаад явсан. Би гэрийг нь зааж өгсөн. Удаагүй манай гэрт эргэж ирээд ачиж явсан 3 толгой, гүүгээ манай адууны хашаанд уяачихаад хохирогчийг нь олно тэр болтол гурван гүүг сайн харж байгаарай гэж хэлээд явсан. 11 дүгээр сарын 04-ний өглөө Тийн эхнэр манай гэрт явганаар ирээд өчигдрийн Тийн тууж ирсэн адууг олоод хаш гэж байна. Цагдаа нар энэ адуу нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цорго багийн Халзангийн ам гэх газраас би адуунуудыг олж ирсэн. Манай гэрээс Халзангийн ам гэх газарт 7-8 км зайтай байна билээ. Би тэгээд Тийн адууны хашаанд дээрх адуунуудыг хашсан. Адууны хашаанд адууг хаших гэтэл ороогоод хашаанд орохгүй байсан. Тийн гэр угаасаа Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт байдаг, Эрдэнэмандал сумын Цорго багийн Халзангийн ам гэх газраас 7-8 км байж магадгүй би сайн мэдэхгүй. Дээрх адуунууд Халзангийн аманд бэлчээрлэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ 

Гэрч Т.Бы өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн иргэн Т гэх хүнтэй утсаар яриад зээлүүлсэн мөнгө болох 1.500.000 төгрөгөө авъя гэхэд ах нь оройхондоо адуугаа аваад ирье өдөр малд явах хүн байхгүй болохоор адуугаа ойртуулж чадахгүй байна, оройхондоо хүрээд ир би чамайг Хүнүйн голын гарман дээр тосож байя гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ 19 цагийн үед хүргэнийхээ 80-66 УБН улсын дугаартай Портер2 маркийн автомашинаар гараад багцаагаар 60-70 км зам туулаад 21 цагийн үед Хүнүйн голын гарман дээр ирэхэд Т гэх хүн намайг тосож байсан. Тэгээд гэрт нь ирээд хашаатай байсан адуун дотроос гурван адуу ачиж дуусаад Тээс та надад буруу гарын адуу өгөөд байгаа юм уу гэсэн чинь тиймээ ах нь өөрөөсөө өгөх гээд өөдтэй юм байдаггүй ээ ах нь адуу мал муутай байгаа гэхээр нь би уг адуунуудыг аваад гэрийн зүг явж байгаад замдаа цагдаатай таарсан. Цагдаа надаас та хулгай адуу ачиж яваа юм уу гэхэд нь би тиймээ гэж хэлсэн. Тэр үед би будлиад би энэ адууг ганцаараа ачсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар намайг машинтай хамт аваад ойрхон байсан айл болох Э гэх айлд очсон. Тэндээсээ миний адуу ачсан айл болох Тийнд ирээд Тийг аваад адуугаа Э гэх айлын малын байранд буулгаад мөн машинаа тэндээ орхиод цагдаатай хамт аймгийн төвд ирсэн. Би уг адуу ачсан айлын байгаа газрын нэрийг мэдэхгүй.  Би анх очихдоо мэдээгүй, адуугаа ачиж дуусаад явах гэж байхдаа Т гэх хүнээс асууж байж мэдсэн,  Би Т гэх хүнээс өөрийн зээлүүлсэн мөнгөний өрөндөө авсан. Би хүрэн зүсмийн хээр зүсмийн хүрэн цавидар зүсмийн адуунуудыг ачиж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Гэрч Б.Э өгсөн:....гэрийн гадаа яваад очтол суудлын жижиг машин, Портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би гэрт хүн ирж гээд гэртээ ортол нэг цагдаа ирсэн байсан. Надад өөрийгөө Архангай аймагт ажилладаг гэж танилцуулаад танай нөхөр таныг байхгүй хооронд хулгай хийсэн байсан. Бид нарт хулгай хийсэн нь баригдлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг аваад явсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед шиг санагдаж оайна. Манай нөхөр Т Архангай аймгаас над руу залгаад алаг азаргатай бор зүсмийн гүүтэй адууг Халзан гэх газраас тууж ирээд хашаанд хашаадах гэж Эид хэлээд гуйгаадах наад адуунууд чинь Халзанд байгаа гэж хэлсэн. Би Эийн гэрт очоод Эийн мориор 1 цагийн дараа уг адууг хөөж ирээд хашаанд хашсан. Тэгээд уг адуунууд манай хашаанд байхад 2 мотоциклтой хүүхэд ирээд адуугаа гаргаад хөөгөөд аваад явсан…Б гэх хүнээс 1.500.000 төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөрт зээлж байсан. Тэр мөнгөндөө 3 адуу хулгайлж өгсөн байна. Манай нөхөрт өөр хулгай хийх ямар нэгэн зорилго байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Гэрч Б.Э өгсөн.... Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б, Хайрхан сумын иргэн Өлзийбат нартай Архангай аймгийн төв орох ажлаар Хайрхан сумаас гарсан. Шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цорго бригад гэх газар өнгөрөөд явж байтал машины гэрлийн үзүүрт замын зүүн гар талд нэг машины номер гэрэлтэж харагдсан. Тэгээд би Бт хандаж энэ машиныг шалгая гээд замаас гараад тухайн машин дээр очиход хөх өнгийн 80-66 УБН улсын дугаартай Портер2 маркийн тээврийн хэрэгсэл дээр 3 тооны адуу ачсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг бичиг баримтаа шалгуулна уу гэхэд Э ах нь байна бичиг баримт байхгүй орхисон байна гэж хэлсэн. Тэгээд өөрийг нь хэн бэ гээд асуухад Б гэж хэлсэн, би ямар учиртай адуу ачиж яваа талаар асуухад айлаас авах ёстой адуугаа аваад явж байна гэхээр нь тухайн адуу авсан айлд чинь очиж уулзъя гэж хэлээд Быг ямар нэгэн бичиг баримт биеийн байцаалт байхгүй сандарсан байдалтай байсан болохоор Быг цааш суу гэж хэлээд унаж явсан машиныг би жолоодож Б араас дагаад Архангай аймаг явах зүг Быг буцаагаад аваад явсан, явах замдаа ямар учиртай адуу юм бэ хаана байдаг хэн гэдэг айлаас авсан эсэх талаар асуухад буруу гарын адуу байгаа юм энүүхэн энд эзэнгүй айлын хашаанд хашиж байгаад ачсан гэж хэлсэн. Тэгээд тухайн адуу хашиж ачсан хашаагаа заагаад өг гэж хэлээд цааш нь яваад Дандарын хонхор гэх газар өнгөрөөд явсаар байгаад гарам дээр ирээд адуу ачсан хашаагаа зааж өгөөгүй. Бтай уулзаад зогсож байтал Б машинд утас дуугарч Б мессеж ирж байна сүлжээ орж ирж байна гэхээр нь сүүлд хийсэн дуудлагаа үзэхэд 98256400 дугаартай холбогдсон байсан. Тэр айл нь Эрдэнэмандал сумын Э гэдэг айл байсан. Тэгээд тухайн 3 тооны адууг таних уу гэж харуулахад танихгүй байна гэсэн тэгээд Бы утсанд дуудлага хийсэн 98256400 дугаарын утас хэний дугаарыг мэдэх үү гэж асуухад Э гэх хүн манай ойролцоо байдаг Т гэх хүний дугаар байна гэж хэлсэн. Тэгээд Тийн гэрийг заалгаад очиход Хонгор зүсмийн морь тохом нь хөлстэй байсан Б тухайн 98256400 дугаарын утас руу Бы утсаар залгахад эрэгтэй хүн аваад сая яасан гайгүй юу, нэг машин ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд Тийн гэрт ороход Т нь ганцаараа байсан Б уулзаад би гадна Бтай хамт гэрийнхэн гадна зогсож байтал Тийн эхнэр сургуулийн хүүхэд Архангай аймгийн төвд хүргэж өгөөд ирж байна, юу болсон талаар мэдэх зүйл байхгүй гэж байсан. Эхнэрт нь малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэх зүйл огтхон ч байхгүй байна билээ. Тэгээд тухайн адууны хохирогч нь олдохгүй байсан болохоор Э гэх хүний хашаанд уяж үлдээгээд Архангай аймгийн төв рүү явсан. Би хохирогч Лын гэрт 11 дүгээр сарын 08-ны өдөр очсон. Тэгээд Тийн гэрээс хохирогчийн гэр хүртэл 8 км зайтай байсан. Би гэрийн ойролцоо Бы машинаар гэрэлтүүлж үзэхэд гадуур нь үхрүүд хэвтэж байсан, адуу харагдахгүй байсан. Уяан дээр нь хонгор зүсмийн морь байсан бөгөөд тухайн морины эмээлийг авсан байсан. Морийг үзэхэд эмээл тохсон хэсэг нь хөлстэй. Бүх бие нь хөлөрч хөлс гоожоогүй байсан. Тэгэхээр Т уг мориор адуу тууж ирсэн байсан. Тийн гэрийн гадна тал нэг том залгаатай хашаа байсан. Уг хашаанд адуу байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Гэрч С.Тийн өгсөн:...Би намар 2019 оны 10 дугаар сарын ихээр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Улаанаа хочит Бтай хотын зах дээр таараад Б мал авч байгаа гэхээр нь би 1.500.000 төгрөг зээлж хүүхдийн төлбөрт хийсэн. Тэрнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын ихээр Б над руу залгаад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би тэг тэг ах нь чамд мал өгье гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б руу утсаар залгаад чи оройхон хүрээд ир гэж хэлчихээд өөрийн хонио хотлуулчихаад бүрэнхий тасрах үеэр өөрийн буурал мориороо мордоод ертөнцийн зүгээр зүүн тийш явсан. Тэгээд явж байтал айлын малын байрны урд энгэр дээр хэсэг адуу байхаар нь шууд туугаад гэр рүүгээ аваад ирсэн. Тэгээд уг адууг үхрийн хашаандаа хашиж орхиод Быг тосохоор ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж Хүнүйн гол дээр ирээд хүлээж байтал Б ирсэн. Тэгээд би гэр рүүгээ дагуулж яваад гэртээ ирээд хашсан адуунаасаа гурван тооны адууг Б Портер маркийн машинд ачуулаад явуулсан. Тэгээд би үлдсэн адууг нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү туугаад хамар давуулаад орхисон. Буцаад гэртээ ирээд Б руу залгаад хаана явна зүгээр үү гэсэн чинь зүгээр зүгээр гээд байгаа газраа хэлэлгүй утсаа тасалсан. Тэгээд байж байтал машин дуугархаар нь гэрээсээ гарсан чинь манай гадаа хоёр машин ирээд цагдаа буугаад ирсэн. Намайг гэрээс аваад Э гэх айлд очиж ачиж явсан адуунуудыг буулгаад машинаа тэр айлын гадна орхиод цагдаатай хамт аймгийн төвд ирсэн. Намайг адуу тууж ирэхэд харанхуй байсан болохоор сайн мэдэхгүй байна хоёр алаг нэг тод цагаан, нэг хар бор, хонгор зүсмийн адуунууд, бусад нь бараан зүсмийн адуунууд байсан. Би уг адуунуудыг тоолоогүй яг хэдэн тооны адуу байсаныг мэдэхгүй байна. Уг адуунуудыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Их халзан гэх газраас тууж ирсэн. Би хүнээс зээлсэн өрөө дарах гээд туугаад ирсэн юм. Хүнээс мөнгө авахдаа адуу өгнө гээд хэлсэн байсан өөрт өгөх гайгүй адуу байхгүй болохоор нь хулгай хийж өгөхөөр шийдээд адуу туусан юм.  Уг адуун дотроос гурван тооны адууг ачиж дуусаад байж байтал Б надаас энэ таны адуу таны адуу биш юм бишүү гэхээр нь би энэ адуунууд бол хулгайх шүү ах нь чамд өрөө дарах гээд өөрт өгчих адуу байхгүй байна ингэж л өрөө даръя гэж хэлээд Быг ачсан гурван тооны адуутай хамт явуулсан. Би тууж ирсэн адуун дотроосоо хоёр хүрэн зүсмийн нэг хээр зүсмийн адуу ачуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/

Гэрч Б.Лын өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн иргэн Э гэх хүн манай хөдөө гэр рүү утсаар залгаад танай адуутай адилхан адуу манай гадаа байна ирээд үзээч гээд манай ээж Д гэх хүн рүү залгаж ярьсан байсан. Тэгээд миний ээж Д над руу залгаад Э гэх хүн танай адуутай төстэй адуу хулгайлагдаж яваад цагдаад баригдаад манай гадаа буулгасан байна ирээд үзээч гээд яриад байна. Тэгээд би Архангай аймаг дахь цагдаагийн газар дээр ирж Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаж адууны зургийг үзэхэд манай адуу мөн байсан. Тэгэхээр нь би хөдөө гэр рүүгээ залгаад эхнэрийн дүү болох Г гэх залууг яваад манай адууг үзээд үлдсэн адууг нь олоод аваадах гэж явуулсан. Г гэх хүн манай адууг Тийн гадаа хашаатай байсан. Тэгэхээр нь манай адууг авч мөн машинд ачигдаж явсан гэх 3 тооны адууг адуунд нийлүүлээд манай гэрийн гадна авч ирсэн гэж утсаар ярьсан. Манай адуу одоогоор бүрэн байна гэсэн. Манай адуу хүрэн алаг азаргатай 23 тооны адуу байсан Эдгээр адуунаас содон адуунууд гэвэл хар алаг гүү, тод цагаан гүү, хоёр хонгор даага шүдлэн, хоёр хөх бор гүү, нэг хүрэн цавидар алаг унага, бусад нь бараан голдуу адуу байгаа. Манай адуу их бага халзан гэх газар хааяа хойшоо гол гардаг ер нь их бага халзанд байдаг хол явдаггүй адуунууд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн  47-48 хуу/

Гэрч Б.Э өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө 01 цагийн үед манай нохой хуцаад гадаа машин ирээд нохой хор гэхээр нь манай эхнэр гарч нохой хорьсон. Тэгсэн чинь манайд хоёр цагдаа орж ирээд та гадаа машин дээр байгаа адуунуудыг хар гэхээр нь би гарч харахад Портер маркийн 80-66 УБН улсын дугаартай автомашинд хээр зүсмийн хүрэн зүсмийн хүрэн цавьдар зүсмийн гурван гүү байсан. Би уг адуунуудыг хараад танихгүй байсан. Тэгээд манайхаас хөдөлж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирсэн. Тэгээд манай адууны хашаанд уг адуунуудыг буулгаж машиныг манай гэрийн урд хаяанд орхиод явсан. Тэгэхэд хоёр цагдаатай хамт манай нутгийн Т, Хайрхан сумын харъяат Б гэх хоёр хүнтэй хамт явсан. Тэгээд маргааш өглөө нь уг гурван адууг манай нутгийн залуу манай адуу байна гээд аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

 

Гэрч Б.Ц өгсөн: ...би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед ээжийнд ирэхэд ээж надад Эийнхээс нэг хүн утсаар над руу залгаад Лын адуунаас хүн хулгай хийж яваад цагдаад баригдаад Эийн гадаа 3 адууг нь үлдээсэн юм шиг байна нэг яриад лавалдаа гэж хэлсэн. Би Эийн утас руу залгаад утас нь болохгүй байсан би дүү Л руу ярихад Л манай адуу мөн юм шиг байна би Гын гэрт очоод үзээд үлдсэн адуугийн олоод тоог нь аваад байж бай гэж хэлсэн. Л адуу алаг адуутай хээр, хүрэн голдуу зүсмийн 20 гаруй тооны адуу байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн  53-56 хуу/

 

Гэрч Б.Д өгсөн...Лын адуу алаг азрагатай 20 гаруй тооны хээр, хүрэн голдуу зүстэй адуунууд байдаг. Лын адуу их халзан, бага халзан, Хүннү голоор бэлчээрлэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 57-60  хуу/

 

Гэрч Х.Гын өгсөн: .. 2019 оны 11 дүгээр сарын 04-нд над руу залгаад манай адуунаас гурван адуу ачиж яваад баригдсан байна. Чи Э гэх айлд очоод гурван адууг үзээд бусад адууг нь олоод нийлүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд би гурван адуу байгаа Э гэх айлд очиж уг адууг үзээд бусад адууг нь Тийн гадаа хашаатай байгаа гэж сонсоод очиж авчираад нөгөө гурван адуугаа нийлүүлээд гэр рүүгээ туугаад харисан. Би Л гэх хүнтэй хамт очиж уг гурван адууг авсан. Манай гэрээс 5-6 км зайтай газар Т гэх хүний гадаа их адуу нь хашаатай байсан. Мөн ачигдаж явсан гэх гурван адуу нь Э гэх хүний гадаа уяатай байсан. Намайг очиж авахад уг адуунууд хөөгдөж туугдсан шинж байгаагүй. Э гэх айлын малын хашаанд хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү, хүрэн цавидар зүсмийн гэсэн гурван сувай гүү байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

Гэрч О.Б өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Б Хайрхан сумын Хайрхан багийн нутаг Омбо гэх газар гэртээ байсан байх. Тухайн үед би Хайрхан сумын төвд байсан юм. Манай нөхөр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө над руу залгаад Т гэх хүнээс мөнгө авах гээд очсон чинь асуудалтай адуу ачуулсан байна цагдаад баригдаад Архангай аймгийн төв ороод ирлээ гэж хэлсэн. 1.500.00 төгрөг авах ёстой, Т гэх хүн манай нөхрөөс ямар учиртай мөнгө авсаныг би мэдэхгүй байна. Манай нөхөр сайн мэдэж байгаа. Т гэх айл руу явсан талаар надад юм хэлээгүй. 80-66 УБН улсын дугаартай Портер2 маркийн тээврийн хэрэгсэл манай нөхрийн охин дүүтэй суусан Галбадрах гэх хүний нэр дээр байдаг юм. Галбадрахаас худалдаж авах гэж байгаа юм одоогоор мөнгийг нь өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66  хуу/

С.Тийн яллагдагчаар өгсөн:...тогтоолтой холбоотой санал хүсэлт байна. Би 2019 оны 11 дүгээр сарын эхээр Б надаас өмнө зээлсэн мөнгөө гээд хэлсэн. Тэгэхээр нь би 2 хоногийн дараа 11 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү сургуулийн хүүхдүүдээ хүргэж өгөхөөр өөрийнхөө машинаар явсан. Би эхнэрийг явсаны дараа Б руу утсаар нь залгаад зээлсэн мөнгөндөө мал ав, оройхон давхиад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Б манай гэрийг олохгүй байхаар нь Хүннүгийн гарам дээр зогсоож байгаад би мориороо тосож аваад гэрээ зааж өгөөд араас нь морьтой ирсэн. Би Быг ирэхээс өмнө 18 цагийн үед бүрэнхий тасрангууд гэртээ хамгийн ойрхон байх буюу Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Халзангийн ам гэх газарт байх Ихтамир сумын Бугат багийн залгаа байдаг 23 толгой алаг азаргатай адууг тууж ирээд хашсан байсан. Уг адуун дотроос 3 толгой гүүг барьж аваад Бд өгч машин дээр нь ачуулаад бусад адууг нь хашаанаас хөөж гаргаад өмнө байсан газар руу нь зүглүүлээд туусан. Уг адуунууд бэлчээр рүүгээ бэлчээд явсан. Би тэгээд эхнэрийг ирэхээс өмнө Быг хурдан яв гэж хэлээд явуулсан. Манай эхнэр намайг адуу хулгайлсны дараахан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс гарсан байсан. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоор хүлээн зөвшөөрч байна. Харин 23 толгой малыг хулгайлаагүй хашаанаасаа хөөж гаргасан. 3 толгой гүүг Бд өгч өмнө авсан 1.500.000 төгрөгийн өрөндөө өгсөн. Би 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхад надад мөнгөний хэрэг гараад мөнгө хайж байтал Нарантуул зах дээр Б гэх Архангай аймгийн Хайрхан сумын залуу таараад хууч хөөрөөд Б би мал авч байгаа надаас та мөнгө зээлэх юм уу гэхээр нь би 1.500.000 төгрөгийг авч оюутан хүүхдийн төлбөрийг барагдуулсан. Би эхлээд Бд 3 толгой адууг өгөхдөө хэлээгүй. Бд сүүлд нь хулгайн мал болохыг хэлсэн. Тэгээд Б цагдаатай таараад хулгайн мал болохыг мэдээд манай гэрт ирсэн байсан. Манай гэрийг олохгүй Эийн гэрт очсон юм байна лээ. Эээр манай гэрийг заалгаад цагдаа нар ирсэн. Би өөрийн соёолон насны хонгор буурал зүсмийн мориор явсан юм. Б, Э манай эхнэр Э нар мэдэж байгаа. Би угаасаа л 3 толгой адууг хулгайлсан. Намайг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн төвд Цагдаагийн газарт байж байхад надруу хэсгийн төлөөлөгч намайг үлдэгдэл адууг нь олж өг гэж хэлэхээр нь би өөрийн эхнэр Эрдэнэхүү рүү залгаад Эийг гуйгаад алаг азаргатай 2 бор адуутай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын халзангийн амны тэр хавьд байгаа адууг туугаад авч ирээд 3 гүүтэй нийлүүлж эзнийг олох хэрэгтэй байна гэж хэлэхэд манай хашаанд Э хөөж ирээд хашсан байсан. Тэгтэл уг азарагтай адууны Лын дүү болон ах нь ирээд намайг 23 тооны адууг хулгайлсан байна гэж хэлээд шалгуулсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/

 

Т.Б яллагдагчаар өгсөн:.. Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Т ахаас өрөндөө адуу авсан. Уг адууг ачиж дуусаад би та буруу гарын мал орой өгөөд байгаа юм биш биз гээд асуутал ахынх нь энэ өгч байгаа 3 толгой адуу буруу гарын буюу хулгайн адуу байгаа юм надад унагатай гүү унасан мориноос өөр адуу алга байна гэж хэлсэн. Надад Т 1.500.000 төгрөгийн өртэй байсан болохоор би уг 3 гүүг ачаад явсан. Өрөвдөлтэй юм яриад байхаар нь л ачаад явсан. Тэгээд би энэ адуунуудыг авч яваад яах ч юм билээ гээд замаас гараад тэгшхэн газар зогсож байтал замаас гарч ирээд миний машин руу дохиод байхаар нь урдаас нь очтол хоёр цагдаа явж байсан. Надаас юун адуу ачсан талаар асуухаар нь би үнэнээ хэлээд би хүнээс худалдаж аваад буруу гарын юм авчихсан байна гэж хэлтэл тэр хүнээ хэл гэж асуухаар нь би тэр айлаа зааж өгөх гэж байгаад төөрөөд Э гэх хүний гэрт очтол Тийнхийг зааж өгсөн. Тийн гэрийн гадаа очиход хашаанд байсан адуунууд байхгүй байсан. Энхболд миний машиныг бариад Тийн бүх хашаагаар нь өөр хулгай хийсэн мал байна уу гээд шалгасан. Бүх хашаанд адуу байгаагүй хоосон байсан. Тухайн үедээ миний ачиж явсан 3 толгой гүүг Эийн хашаанд хашаад орой цагдаа нар Т бид хоёрыг аваад Архангай аймгийн төвд ирсэн.  Надаас энэ намар 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод намайг мал авч байхад 3 бага адуу өгнө гээд авсан. Хүүг тохироогүй. Би адуугаа ачаад хөдөлсөн. Тэр адууг би гаргахыг нь хараагүй, сүүлд цагдаад баригдаад хамт ирэхэд уг адуунууд хашаанд байхгүй, гэрэлтүүлэхэд ойр хавьд нь байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 хуу/ 

 

Эд зүйлд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08 хуу/

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 09-16 хуу, 21-22 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 18-19 хуу, 24-25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 хуу, 110 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-109 хуу/

Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 111 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 128-130 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой ......... аймгийн ............ сумын .......... багийн ............. гэх газраас шүүгдэгч С.Т нь хохирогч Б.Л эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан,  

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой ........ аймгийн ....... сумын .......багийн ................ гэх газарт С.Тийг гэмт хэрэг үйлдсэний  улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж түүнээс 3 тооны адууг шүүгдэгч Т.Б авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Т.Б, С.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Л өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэрээс миний ээж Д над руу залгаад танай адуунаас хүн ачиж яваад баригдсан байна, Э гэх хүн яриад байна чи яриад учрыг нь ол гэж хэлсэн. Тэгээд би Э гэх хүн рүү залгахад урьд шөнө хоёр цагдаа ирээд манайд гурван адуу буулгаад явсан энэ адуунууд араасаа ухам имтэй юм байна танай адуу байж магадгүй ээ гээд цагдаагийн дугаарыг өгсөн. Тэгээд би Б гэх цагдаа руу залгаад адууны талаар тодруулаад байгаа газар нь очиж адууны зургийг үзэхэд манай адуу мөн байсан. Тэгээд би өөрийн адуу мөн байна гэж мэдээд хөдөө гэр рүүгээ яриад эхнэрийн дүү болох Г өөрийн төрсөн ах болох Л нарыг явуулж их адууг нь олуулаад ачигдаж явсан гэх гурван адуугаа ижил сүрэгт тавиулаад гэр рүүгээ авч явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ 

Гэрч Б.Эийн өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Хүнүйн голын Дунд булаг гэх газарт байхад хоёр цагдаа манай гэрт ирээд та босоод гадаа байгаа адууг хараадах гэж хэлэхээр нь хартал танихгүй 3 толгой, хээр хүрэн цавьдар зүсмийн гүүнүүд байсан. Манай гэрээс тэр хоёр цагдаа Тийн гэрийг асуугаад явсан. Би гэрийг нь зааж өгсөн. Удаагүй манай гэрт эргэж ирээд ачиж явсан 3 толгой, гүүгээ манай адууны хашаанд уяачихаад хохирогчийг нь олно тэр болтол гурван гүүг сайн харж байгаарай гэж хэлээд явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ 

Гэрч Т.Бы өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн иргэн Т гэх хүнтэй утсаар яриад зээлүүлсэн мөнгө болох 1.500.000 төгрөгөө авъя гэхэд ах нь оройхондоо адуугаа аваад ирье өдөр малд явах хүн байхгүй болохоор адуугаа ойртуулж чадахгүй байна, оройхондоо хүрээд ир би чамайг Хүнүйн голын гарман дээр тосож байя гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ 19 цагийн үед хүргэнийхээ 80-66 УБН улсын дугаартай Портер2 маркийн автомашинаар гараад багцаагаар 60-70 км зам туулаад 21 цагийн үед Хүнүйн голын гарман дээр ирэхэд Т гэх хүн намайг тосож байсан. Тэгээд гэрт нь ирээд хашаатай байсан адуун дотроос гурван адуу ачиж дуусаад Тээс та надад буруу гарын адуу өгөөд байгаа юм уу гэсэн чинь тиймээ ах нь өөрөөсөө өгөх гээд өөдтэй юм байдаггүй ээ ах нь адуу мал муутай байгаа гэхээр нь би уг адуунуудыг аваад гэрийн зүг явж байгаад замдаа цагдаатай таарсан. Цагдаа надаас та хулгай адуу ачиж яваа юм уу гэхэд нь би тиймээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Гэрч Б.Э өгсөн.... Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б, Хайрхан сумын иргэн Ө нартай Архангай аймгийн төв орох ажлаар Хайрхан сумаас гарсан. Шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цорго баргиад гэх газар өнгөрөөд явж байтал машины гэрлийн үзүүрт замын зүүн гар талд нэг машины номер гэрэлтэж харагдсан. Тэгээд би Бт хандаж энэ машиныг шалгая гээд замаас гараад тухайн машин дээр очиход хөх өнгийн 80-66 УБН улсын дугаартай Портер2 маркийн тээврийн хэрэгсэл дээр 3 тооны адуу ачсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг бичиг баримтаа шалгуулна уу гэхэд Энхболдоо ах нь байна бичиг баримт байхгүй орхисон байна гэж хэлсэн. Тэгээд өөрийг нь хэн бэ гээд асуухад Б гэж хэлсэн, би ямар учиртай адуу ачиж яваа талаар асуухад айлаас авах ёстой адуугаа аваад явж байна гэхээр нь тухайн адуу авсан айлд чинь очиж уулзъя гэж хэлээд Быг ямар нэгэн бичиг баримт биеийн байцаалт байхгүй сандарсан байдалтай байсан болохоор Быг цааш суу гэж хэлээд унаж явсан машиныг би жолоодож Б араас дагаад Архангай аймаг явах зүг Быг буцаагаад аваад явсан, явах замдаа ямар учиртай адуу юм бэ хаана байдаг хэн гэдэг айлаас авсан эсэх талаар асуухад буруу гарын адуу байгаа юм энүүхэн энд эзэнгүй айлын хашаанд хашиж байгаад ачсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Гэрч С.Тийн өгсөн:...Би намар 2019 оны 10 дугаар сарын ихээр Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Улаанаа хочит Бтай хотын зах дээр таараад Б мал авч байгаа гэхээр нь би 1.500.000 төгрөг зээлж хүүхдийн төлбөрт хийсэн. Тэрнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын ихээр Б над руу залгаад нөгөө мөнгөө авъя гэхээр нь би тэг тэг ах нь чамд мал өгье гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б руу утсаар залгаад чи оройхон хүрээд ир гэж хэлчихээд өөрийн хонио хотлуулчихаад бүрэнхий тасрах үеэр өөрийн буурал мориороо мордоод ертөнцийн зүгээр зүүн тийш явсан. Тэгээд явж байтал айлын малын байрны урд энгэр дээр хэсэг адуу байхаар нь шууд туугаад гэр рүүгээ аваад ирсэн. Тэгээд уг адууг үхрийн хашаандаа хашиж орхиод Быг тосохоор ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж Хүнүйн гол дээр ирээд хүлээж байтал Б ирсэн. Тэгээд би гэр рүүгээ дагуулж яваад гэртээ ирээд хашсан адуунаасаа гурван тооны адууг Бы Портер маркийн машинд ачуулаад явуулсан…би уг адуунуудыг тоолоогүй яг хэдэн тооны адуу байсаныг мэдэхгүй байна. Уг адуунуудыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Их халзан гэх газраас тууж ирсэн. Би хүнээс зээлсэн өрөө дарах гээд туугаад ирсэн юм. Хүнээс мөнгө авахдаа адуу өгнө гээд хэлсэн байсан өөрт өгөх гайгүй адуу байхгүй болохоор нь хулгай хийж өгөхөөр шийдээд адуу туусан юм.  Уг адуун дотроос гурван тооны адууг ачиж дуусаад байж байтал Б надаас энэ таны адуу таны адуу биш юм бишүү гэхээр нь би энэ адуунууд бол хулгайх шүү ах нь чамд өрөө дарах гээд өөрт өгчих адуу байхгүй байна ингэж л өрөө даръя гэж хэлээд Быг ачсан гурван тооны адуутай хамт явуулсан. Би тууж ирсэн адуун дотроосоо хоёр хүрэн зүсмийн нэг хээр зүсмийн адуу ачуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/

Гэрч Б.Эийн өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө 01 цагийн үед манай нохой хуцаад гадаа машин ирээд нохой хор гэхээр нь манай эхнэр гарч нохой хорьсон. Тэгсэн чинь манайд хоёр цагдаа орж ирээд та гадаа машин дээр байгаа адуунуудыг хар гэхээр нь би гарч харахад Портер маркийн 80-66 УБН улсын дугаартай автомашинд хээр зүсмийн хүрэн зүсмийн хүрэн цавьдар зүсмийн гурван гүү байсан. Би уг адуунуудыг хараад танихгүй байсан. Тэгээд манайхаас хөдөлж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирсэн. Тэгээд манай адууны хашаанд уг адуунуудыг буулгаж машиныг манай гэрийн урд хаяанд орхиод явсан. Тэгэхэд хоёр цагдаатай хамт манай нутгийн Т, Хайрхан сумын харъяат Б гэх хоёр хүнтэй хамт явсан. Тэгээд маргааш өглөө нь уг гурван адууг манай нутгийн залуу манай адуу байна гээд аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

 

Гэрч Б.Ц өгсөн: ...би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед ээжийнд ирэхэд ээж надад Эийнхээс нэг хүн утсаар над руу залгаад Л адуунаас хүн хулгай хийж яваад цагдаад баригдаад Эийн гадаа 3 адууг нь үлдээсэн юм шиг байна нэг яриад лавалдаа гэж хэлсэн. Би Э утас руу залгаад утас нь болохгүй байсан би дүү Л руу ярихад Л манай адуу мөн юм шиг байна би Гын гэрт очоод үзээд үлдсэн адуугийн олоод тоог нь аваад байж бай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн  53-56 хуу/

 

Гэрч Х.Гын өгсөн: .. 2019 оны 11 дүгээр сарын 04-нд над руу залгаад манай адуунаас гурван адуу ачиж яваад баригдсан байна. Чи Э гэх айлд очоод гурван адууг үзээд бусад адууг нь олоод нийлүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд би гурван адуу байгаа Э гэх айлд очиж уг адууг үзээд бусад адууг нь Тийн гадаа хашаатай байгаа гэж сонсоод очиж авчираад нөгөө гурван адуугаа нийлүүлээд гэр рүүгээ туугаад харисан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/

Гэрч О.Б өгсөн:...манай нөхөр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө над руу залгаад Т гэх хүнээс мөнгө авах гээд очсон чинь асуудалтай адуу ачуулсан байна цагдаад баригдаад Архангай аймгийн төв ороод ирлээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66  хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04-11 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ин 11-14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Тийг бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Быг  гэмт хэрэг үйлдсэний  улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж авсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Иймд шүүгдэгч С.Т 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Их халзан гэх газраас хохирогч Б.Л эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Нүүдэг гэх газарт С.Тийг гэмт хэрэг үйлдсэний  улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж түүнээс 3 тооны адууг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч С.Т, Т.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг мөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Т нь бусдын 3 тооны адууг хулгайлан авч хохирогчид 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Б нь шүүгдэгч С.Тийг гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон хөрөнгө орлогыг мэдсээр байж, түүнээс 3 тооны адууг авсан нь гэм буруугийн санаатай хэлбэр юм. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч 3.300.000 /гурван сая гурван зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь /хх-ийн 69 хуу/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Т нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Б.Л нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэсэн / хх-ийн 128 хуу/,мөн хохирогчийн малаа эрж хайсаны бензиний үнэ 300.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед С.Т хохирогчид төлсөн талаар хохирогчийн гарын үсэг, малчны тамга тэмдэгтэй тодорхойлолтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн байна гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин С.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнө нь 2002оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдэж байсан, шунахай сэдэлтээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж  чанар / мал хулгайлах гэмт хэрэг / зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй бөгөөд  хорих ял оногдуулах нь  шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Т.Б, С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны хонгор буурал зүсмийн морины үнэлгээ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Тээс, шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.000.000 төгрөийн үнэлгээ бүхий портер-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн С Тийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овгийн Т Б гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж авсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны хонгор буурал зүсмийн морины үнэлгээ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Тээс, шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий портер-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, портер-2 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Г, соёолон насны хонгор буурал зүсмийн морийг эзэмшигч С.Т тус тус буцаан олгосугай.  

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

12. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ОТГОНЦЭЦЭГ