| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0030/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/32 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: А.М, Б.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А М, Б овгийн Б Л нарт холбогдох 1912............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, оны ,,, дугаар сарын ,,,-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн,,,,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......... аймгийн .......... сумын ......... багийн ............ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овгийн А М /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн ,,,, суманд төрсөн, ,,,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. аймгийн ,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б Б Л /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.М, Б.Л нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой .......... аймгийн........ сумын .................. багийн нутаг дэвсгэр ............. гэх газраас иргэн Ж.Бгийн 1 тооны даага хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт 1912................. дугаартай эрүүгийн хэргээс дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ж.Бгийн өгсөн: ...манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Ацын үзүүр гэх газарт хаварждаг. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед манай хүү М над руу залгаад би Штой наймаа хийж нэг гүү зарсан юм. Би төлбөр мөнгийг нь авсан Ш очиж буурал цоохор зүсмийн гүү авч явна, та адуугаа ойртуулж байгаарай гэж хэлсэн. Түүний дараа 18 цагийн орчимд манайд Ш, М гэж дууддаг хоёр залуу нэг зүс танихгүй залуутай хамт ачаатай цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд зүс танихгүй залуу нь манай гэрт унтаад үлдсэн. Харин нөгөө хоёр нь намайг авч манай адуу бэлчиж байгаа газарт ирж хээр байдаг адууны эзэнгүй хашаанд манай адууг хашиж манай хүүгийн зарсан гүүг барьж авах гээд хоёр цаг орчимд хөөцөлдөөд манай адууг хашиж чадаагүй. Тэгэхээр нь би нөгөө хүүхдүүдэд өнөөдөр адуу хашиж амжихгүй юм байна маргааш гэрэл гэгээтэй хашиж байгаад барьж авъя гэхэд Ш гэж дууддаг залуу нь би хүргэн ах болох Болдоогийнд танай адууг тууж аваачаад авах гүүгээ барьж аваад явъя гэхээр нь би түүнд зөвшөөрч өөрийнхөө худалдаж авсан гүүг барьж аваад манай адууг манай гэрийн зүгт эргүүлээд туугаарай гэж хэлээд би гэр рүүгээ мотоциклтой хөдөлсөн. Харин нөгөө хоёр залуу манай адууг туугаад Болдоогийн зүгт явсан. Би гэртээ ирээд байж байхад шөнийн 12 цагийн орчимд манайд нөгөө гүү барих гэж явсан М, Ш хоёр ирж манайд унтаад үлдсэн зүс танихгүй залуугаа авахаар ирсэн. Тухайн үед би нөгөө хоёроос гүүгээ барьж авч чадсан уу гэж асуухад барьж авах нь авсан гэхдээ ногттой барьж байгаад буцаагаад алдчихлаа гээд нөгөө залуугаа аваад тэр гурав явсан. Би тэр үед гэрээсээ тэр хүүхдийг гаргаж өгөөгүй өөрсдөө гараад явцгаасан. Маргааш өглөө нь адуундаа явахад манай адуунаас зээрд зүсмийн им тамгагүй эр даага байхгүй байсан. Тухайн үед би их гайхаж өчигдөр гүү барих гэж адуутай хөөцөлдөж байгаад Болдоогийн тэр орчмоор адуунаасаа сарниад үлдсэн байж магадгүй гэж бодоод Болдоогийнх руу утсаар ярьж хадам дүү Шийнх дугаарыг авч Ш руу залгаад ахынх адуунд өчигдөр та хэдийг ирэхэд байсан ганцхан даага өнөө өглөө адуундаа байхгүй байна та хэдэд мэдэж байгаа зүйл байна уу гэхэд ах аа би ёстой даага энэ тэр мэдэхгүй харин худалдаж авсан буурал гүүгээ өнөө өглөө би өөрөө мотоциклтой ирээд хөөгөөд аваад явсан, тэрнээс өөр зүйл би огт мэдэхгүй гэж надад худлаа ярьж мэдэн будлиад байсан. Тэгээд тэр өдөр нь даага хайгаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр өөрийн биеэр Болдоогийнд очоод Болдоотой уулзахад уржигдар орой манай адууны хашаан дээр хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Ш, М хоёр танай адууг тууж ирээд хашсан байсан. Тэгээд унаж явсан портер машиныхаа ачаан дээр зээрд зүсмийн нэг тооны адуу ачсан явж байсан. Тэр үед Болдоо дүүгээсээ М, Ш та хоёрын ачиж яваа адуу хэний адуу юм гэж асуухад Ш Болдоод хариулахдаа М хүнээс авсан даага байгаа юм гэж хэлсэн байсан талаар Болдоо надад ярьсан. Тэгэхээр нь би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М гэдэг хүүхдийн тухайн хамт явж байсан хүмүүсээс нь илүү сайн мэддэг учраас Мийнд ирж түүнтэй уулзаад та хэд миний даагыг ачаад аваад явсан гэж Болдоо хэлж байна ахынхаа даагыг яасан гэхэд таны даагыг аваад ачих нь ачсан гэхдээ бол таны даагыг манай гадаа буулгаагүй Хотонт сумын урд талын уул руу ачаад явсан гэхээр нь би түүнд хандаж ахын дүү 2 хоногийн дотор ахдаа авчирж өгвөл өгөөрэй өгч чадахгүй бол ах нь өгдөг газар нь өгнө шүү гэхэд М надад хандаад ах аа цагдаа сэргийлэх гээд яах вэ бид нар хулгай хийх нь хийсэн гэхдээ маргааш танд даагыг чинь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би түүнтэй ярьж тохироод буцсан юм. Тэгсэн М одоог болтол миний даагыг авчирж өгөөгүй алга байгаа тул би цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний алдсан адуу нь өнгөрсөн жилийн унага сая ногооноор шүдэлсэн даага байгаа юм. Зүс нь гэвэл зээрд зүсмийн им тамгагүй тараг тэвээргэ биеэр дундын, содон шинж тэмдэг гэхээр зүйл бол байхгүй даага байгаа юм. Би өөрийн алдсан даагаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Даагны эцэг мал Төв аймгийн хурдан удмын угшилтай харин эх нь гэвэл мөн манай талын хурдан азраганы төл байгаа юм мөн манай адуу дээрээсээ хурдан удмын угшил сайтай манай аавыг байх үед сумандаа 6 нас түрүүлж байсан түүний төл малууд одоо манай адуунууд байгаа юм. Ш, М тэр хоёрт гүү барьж өгөх гээд би адуу нь дээрээ байж байгаад гэр рүү явахад адуунд дотроо явж байсан тэглээ ч манай адуунд ганцхан тухайн алддаг зээрд даага л байсан. Өөрийн алдсан даагаа олоод авбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Хохирогч Ж.Бгийн дахин өгсөн:..2018 оны 05 дугаар сарын 20-ны үед шиг санагдаж байна, Ш гэж дууддаг залуутай хамт М нь хүрэн зүсмийн охин даага авчирч өгсөн. Тэр нь саран дээр чандмана тамгатай байсан. Харин би авсаныхаа дараа хоёр чихэнд нь им хийж тавьсан. Тухайлбал зөв талын чихэн хойноосоо босоо сүйх имтэй, буруу чих нь цуулбар имтэй байгаа. Тухайн хүн даага нь манай адуунд хамт яваа. Тухайн даагыг авчирч төлбөр төлөх үедээ М нь надад хандаж танай даагыг авсан нь үнэн, та энэ даагыг ав гэхээр нь би түүнд хандаж даагыг чинь авахгүй гэж хэлээд гэртээ орсон чинь гэрийн гадаа буулгаж орхиод уяад орхиод явсан байсан. Би өөрийн даагаа хулгайд алдсаны дараа Мтой уулзахад манай адуунаас нэг даага хулгай хийсэн, тэгээд авч явж байгаад үхсэн гэж хэлсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.Б өгсөн:..би 17-73 АРА улсын дугаартай автомашиныг өнгөрсөн жилийн намар М гэх залуугаас 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн автомашиныг худалдаж аваад нэрээ шилжүүлэн авч чадаагүй байна, тухайн автомашиныг би анх худалдаж авсан үнэ болох 7.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний машиныг хураан авч улсын орлого болгон гэвэл би маш их гомдолтой байна..гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Гэрч Б.Т өгсөн.... 2018 оны 05 дугаар сарын 07-ны үед Архангай аймгийн Хашаат суманд амьдарч байсан. Ээж Ц утсаар ярихад нэг тооны даага хулгайд алдсан гэж ярьж байсан тэрнээс биш яг хэн, ямар им, зүс тамгатай даага хулгай хийсэн талаар бол нарийн ширийн зүйлийг мэдээгүй. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна гэхдээ өнгөрсөн намар буюу 2018 оны намар би Хашаат сумаас аавындаа ирээд хуучлах үед манайхаас алга болсон даагыг Хотонт сумын М буюу А М нь хулгай хийгээд авсан байсан ба манай даагны төлбөрт 1 тооны туранхай даага аавынд авчирж уулзалгүй гадна нь үлдээгээд явсан гэж ярьж л байсан. Түүнээс өөр нарийн ширийн зүйлийг нь манай аав ээж надад огт яриагүй. Манай аавынх миний бодлоор 60 орчим тооны адуутай..гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Б.Мын өгсөн...2017 онд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг Хүйсийн овоо гэх газар орчим нутагладаг нутгийнхан Ш гэж дууддаг жинхэнэ нэр нь бол Л нь өөрийнхөө адуунд содон нэг тооны гүү худалдаж авах хэрэг байна гээд манай цоохор азаргатай адуунаас 1 гүү худалдаж авъя гэхээр нь 1 тооны гүү түүнд зарсан юм. Тэгсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой манайхын сумын төв дээр байхад Л, М хоёр манайд орж ирээд өнгөрсөн жил худалдаж авсан гүүгээ авъя гэхээр нь би түүнд зөвшөөрч аавынд очоод цоохорын адуунаас буйдан зүстэй 1 гүү аваарай гээд бас өөрийнхөө аав Б рүү утсаар залгаж хэлээд нөгөө хоёр хөдөө аавын гэр рүү явсан юм. Тэгсэн харин 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймаг Хотонт сумын Хөөвөр баг Улаан хужир гэх газарт нутагладаг манай аав болох Бгийн адуунаас нөгөө адуугаа авах дальмаараа зээрд зүсмийн им тамгагүй даагыг нь машинаар ачаад хулгай хийсэн байсан. Тэгээд дараа нь буруугаа хүлээгээд манай аавд 1 тооны даага өгсөн байсан даага алга болсоны маргааш өглөө нь аав өөрийнхөө даагыг хайгаад олоогүй явж байгаад Бынд очиж уулзахад М, Л хоёр нь нэг тооны гүүгээ барих гэж тэдний хашаанд дээр очих үедээ 1 тооны адуу ачсан явсан гэж сонсоод манай аав Мтэй уулзахад буруугаа хүлээсэн гэсэн. Түүний дараахан М, Л нар нь манайд архи дарстай ирээд аавдаа хэлээд өгөөч бид хоёр даагыг нь авсан нь үнэн өрийг нь өгье энээ тэрээ гээд л гуйгаад байсан юм. Ямар ч байсан зээрд зүсмийн нэг даага хулгайд алдаад дараа нь нэг тооны даага аавын гадаа аваачиж уячаад яваад өгсөн. Манай аавынх нийтдээ 60 гаруй тооны адуутай...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Ц.Э өгсөн…2017 онд манайх Лд нэг тооны гүү адуунаасаа зарсан. 2018 оны 05 дугаар сарын 07-ны оройхон би нөхрийнхөө хамт гэртээ байхад манай гүү худалдаж авсан Л, М хамт орж ирээд нөгөө гүүгээ авъя гэхэд манай нөхөр хадам аавын адуунаас нэг гүү бариад ав гээд явуулсан байсан. Тэгсэн харин тэр шөнөө тухайн залуучууд нөгөө гүүгээ авч чадалгүй харин гүү аваарай гэж зааж өгсөн адуунаас Б гэх айлын гадаа очихдоо нэг тооны адуу ачсан очсон байсан. Тэр өдрийн маргааш нь хадам аавын адуунаас 1 тооны зээрд даага дутсан байсан тэгээд аав ирж сурч яваад Бынд очоод сураглахад М нэг тооны адуу ачиж явсанг сонсоод, Мтэй уулзахад аавын адуунаас 1 тооны даага хулгай хийснээ зөвшөөрөөд хохирлыг нь төлье гэж гуйсан байсан. Түүний дараа манай нөхөр дээр М, Л хоёр нь архи дарстай ирээд аавыг цагдаад өгсөн өргөдлийг нь буцаагаад авахуулаад өгөөч бид хоёр аавынхаас чинь авсан даагаа төлнө гэж гуйгаад байсан бас манай хадам ааваас тэгж гуйсан байсан. Хадам аавынхаас хулгай хийсэн дааганыхаа оронд 1 тооны даага гэрийнх нь гадаа аваачиж өгөөд уяж үлдээгээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/
Гэрч Д.Ц өгсөн...маргааш өглөө нь манай адуунаас зээрд зүсмийн нэг даага дутуу байсан. Манай нөхөр эрэл сурал болж явсаар байгаад Мийг ачиж явсаныг олж мэдсэн. Тэгсэн даага хулгай хийж авч явсанаас 10 гаруй хоногийн дараа манай дааганы төлбөр нэг тооны хүрэн даага авчирч өгөөд манай нөхрийг гуйсаар байгаад үлдээгээд явсан. Харин төлбөрт өгсөн даага нь манай адуунд байгаа. Манайх 60 гаруй тооны адуутай. Хохиролд даага өгөх гэж ирэх үедээ манайд орж ирээд танайхаас даага авах нь авсан, аваад явах үед үхсэн гэж М хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Гэрч С.Э өгсөн...сумын төвд ирээд Ш, М хоёр нөгөө даагаа 500.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд би даагыг аваад явсан боловч манайд очоод 2 хоноод л үхчихсэн. Би М, Ш хоёроос юун даага болох талаар асуухад гүүгээ даага болгон авсан гэж хэлсэн. Хүрэн зүсмийн им тамгагүй даага байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Гэрч Д.С өгсөн....тухайн даага нь жаахан даага байсан ба манайд ирээд 2 хоноод нүүдэл хийх үед тууж явахад гэнэт үхчисэн. Хулгайн даага гэж огт мэдээгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/
Гэрч С.Э өгсөн...2018 оны хавар ямар ч л байсан манай аавынх өвөлжөөн дээрээс хаваржаа руу нүүх үед нэг зээрд даага манай адууг дагаж яваад үхсэн гэж би хүнээс сонссон тэр даага л байх тэрнээс биш өөр даага бол би мэдээгүй би тухайн даагыг хараагүй тэр даага ямар учиртай даага болох талаар мэдэхгүй. 17-73 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай аав болох С эзэмшлийн машин байж байгаад өнгөрсөн жилийн хавар би М гэх хүнд зарж борлуулсан. Одоо бол Архангай аймгийн Орхон багийн иргэн Бт байгаа. Наймаа хийгээд бараг 2 жил гаруй болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Гэрч С.Б өгсөн... Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 7 дугаар сарын үед шиг санаж байна. Эрдэнэхүүтэй өөрийн эзэмшлийн машинаар сольж өөрийн эзэмшилд авч унаж хэрэглэж байгаа сар гарангийн дараа Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн иргэн Бт 7.500.000 мянган төгрөгөөр зарж борлуулсан одоо бол Бын эзэмшлийнх гэхдээ би анх тухайн машиныг худалдаж аваад өөрийнхөө нэр дээрээ ч шилжүүлж амжаагүй байж байгаад Бт зарж борлуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
А.М яллагдагчаар өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Улаан хужир гэх газар оршин суудаг иргэн Бух гэх хүнээс Цоохор зүсмийн гүү худалдаж авна гэж Л надад хэлээд тэгээд би хамт явсан юм. Тэгээд нөгөө гүүгээ Болдоо гэх айлын гаднаас барьж аваад ногттой нь алдчихсан юм. Тухайн үед цаг орой болж харанхуй байсан учир маргааш өглөө эрт ирээд гүйгээ авна гэж Бат- Өлзий гэх хүнд Л хэлчихээд Л гэр рүү Портер маркийн цагаан өнгийн машинтай явж байхад замд зээрд зүсмийн 1 тооны даага таарсан юм. Тэгээд Лгийн гэрт очоод түүний эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг унаж нөгөө 1 тооны даагыг хулгай хийхээр явсан. Тэгээд 1 тооны даага байсан газар очоод мотоциклоороо хөөгөөд Хотонт сумын төвд байх манай хашаанд тууж ирсэн. Л гэрээдээ явж би гэртээ үлдсэн. Маргааш өглөө нь би босоод Хуягаа гэх хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн Б гэх хүнд даагыг нь хулгай хийчихээд баригдсан. Бд хулгай хийсэн даагны өр болох 1 тооны хүрэн зүсмийн даага өгсөн. Ямар нэгэн шалтгаан зорилго байгаагүй. Лгийнд очих гээд явж байтал замд 1 тооны зээрд зүсмийн даага таарсан бөгөөд тухайн даагыг Л надад хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө 1 тооны даагыг хулгай хийсэн юм. Ямар ч байсан зээрд зүсмийн даага байсан бөгөөд им, тамгыг нь сайн анзаараагүй. Тухайн үед харанхуй байсан. Хулгай хийх санааг Л гаргасан. Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Улаан хужир гэх газраас Лгийн эзэмшлийн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор тууж явсан. Ямар нэгэн зүйлээр оосорлож бариагүй. Тэгээд Хотонт сумын төвд байх манай хашаанд хийсэн. Тухайн хулгай хийсэн 1 тооны даагыг нядлаагүй харин би маргааш өглөө нь Хуягаа гэх хүнд зарсан юм. Би хулгай хийх үедээ Лгийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклоор хулгай хийсэн. Түүнээс портер маркийн 17-73 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мустанг-5 маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль Лгийн гэрийн гадаа байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би хулгайн хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Ахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хийсэн үйлдэл маш буруу гэдгийг маш сайн ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 87-90 хуу/
Б.Лгийн яллагдагчаар өгсөн:..2018 оны 05 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Улаан хужир гэх газар оршин суудаг иргэн Бух гэх хүнээс Цоохор зүсмийн гүү худалдаж авсан байсан бөгөөд тухайн гүүгээ авах гээд М хамт очсон юм. Тэгээд нөгөө гүүгээ Болдоо гэх айлын гаднаас барьж аваад ногттой нь алдчихсан юм. Тухайн үед цаг орой болж харанхуй байсан учир маргааш өглөө эрт ирээд гүүгээ авна гэж Б гэх хүнд хэлчихээд М хамт гэр рүү Портер маркийн цагаан өнгийн машинтай явж байхад замд зээрд зүсмийн 1 тооны даага таарсан. Тэгээд харьчихаад өөрийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг унаж М хамт нөгөө 1 тооны даагыг хулгай хийхээр явсан. Тэгээд 1 тооны даага байсан газар очоод мотоциклоороо хөөгөөд Хотонт сумын төвд байх М хашаанд тууж ирээд хийсэн. 1 тооны даагаа хашаандаа үлдээчихээд Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ ирсэн. Түүнээс хойш хулгай хийсэн 1 тооны даагыг М яасанг би мэдэхгүй байна. Харих гээд М хамт явж байхад замд 1 тооны зээрд зүсмийн даага байсан. Тэгээд харьчихаад мотоцикль унаад М хамт 1 тооны даага байсан газар очоод нөгөө 1 тооны даагыг туугаад Хотонт сумын төв рүү явсан. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Дахиж би ийм зүйл хийхгүй. Ямар байсан зээрд зүсмийн даага байсан бөгөөд им, тамгыг нь сайн анзаараагүй. Тухайн үед харанхуй байсан. Би анх хулгай хийх санааг гаргасан. Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Улаан хужир гэх газраас өөрийн эзэмшлийн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор тууж явсан. Ямар нэгэн зүйлээр оосорлож бариагүй. Тэгээд Хотонт сумын төвд М хашаанд хийсэн. Тухайн хулгай хийсэн 1 тооны даагыг нядлаагүй харин М нэг хүнд зарсан гэж дуулсан. Би хулгай хийх үедээ өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклоор М хамт Хотонт сумын төв рүү тууж ирсэн. Түүнээс портер маркийн 17-73 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй. Тухайн үед унаж байсан мотоцикль манай гэрийн гадаа байгаа бөгөөд одоо би тухайн мотоциклийг унаж байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Би хулгайн хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хийсэн үйлдэл маш буруу гэдгийг маш сайн ойлгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 97-100 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 хуу, 59 хуу/
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-63 хуу/
Хохиролд хүлээлгэн өгсөн гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64-65 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-110 хуу, 116 хуу/
Малын А дансны хуулбар /хх-ийн 82-84 хуу, 86-87 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 126 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 131 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 134-137 хуу/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.М, Б.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой А.М, Б.Л нар бүлэглэн .............. аймгийн ......... сумын ............. багийн нутаг дэвсгэр Улаан хужир гэх газраас хохирогч Ж.Бгийн 1 тооны даага хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.М, Б.Л нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Бгийн өгсөн:...манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Ацын үзүүр гэх газарт хаварждаг. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед манай хүү М над руу залгаад би Штой наймаа хийж нэг гүү зарсан юм. Би төлбөр мөнгийг нь авсан Ш очиж буурал цоохор зүсмийн гүү авч явна, та адуугаа ойртуулж байгаарай гэж хэлсэн...би гэртээ ирээд байж байхад шөнийн 12 цагийн орчимд манайд нөгөө гүү барих гэж явсан М, Ш хоёр ирж манайд унтаад үлдсэн зүс танихгүй залуугаа авахаар ирсэн. Тухайн үед би нөгөө хоёроос гүүгээ барьж авч чадсан уу гэж асуухад барьж авах нь авсан гэхдээ ногттой барьж байгаад буцаагаад алдчихлаа гээд нөгөө залуугаа аваад тэр гурав явсан. Би тэр үед гэрээсээ тэр хүүхдийг гаргаж өгөөгүй өөрсдөө гараад явцгаасан. Маргааш өглөө нь адуундаа явахад манай адуунаас зээрд зүсмийн им тамгагүй эр даага байхгүй байсан…2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М гэдэг хүүхдийн тухайн хамт явж байсан хүмүүсээс нь илүү сайн мэддэг учраас Мийнд ирж түүнтэй уулзаад та хэд миний даагыг ачаад аваад явсан гэж Болдоо хэлж байна ахынхаа даагыг яасан гэхэд таны даагыг аваад ачих нь ачсан гэхдээ бол таны даагыг манай гадаа буулгаагүй Хотонт сумын урд талын уул руу ачаад явсан гэхээр нь би түүнд хандаж ахын дүү 2 хоногийн дотор ахдаа авчирж өгвөл өгөөрэй өгч чадахгүй бол ах нь өгдөг газар нь өгнө шүү гэхэд М надад хандаад ах аа цагдаа сэргийлэх гээд яах вэ бид нар хулгай хийх нь хийсэн гэхдээ маргааш танд даагыг чинь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би түүнтэй ярьж тохироод буцсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Гэрч Б.Т өгсөн.... 2018 оны 05 дугаар сарын 07-ны үед Архангай аймгийн Хашаат суманд амьдарч байсан. Ээж Цоггэрэлтэй утсаар ярихад нэг тооны даага хулгайд алдсан гэж ярьж байсан. Манайхаас алга болсон даагыг Хотонт сумын М буюу А М нь хулгай хийгээд авсан байсан ба манай даагны төлбөрт 1 тооны туранхай даага аавынд авчирж уулзалгүй гадна нь үлдээгээд явсан гэж ярьж л байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Б.Мын өгсөн...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймаг Хотонт сумын Хөөвөр баг Улаан хужир гэх газарт нутагладаг манай аав болох Бгийн адуунаас нөгөө адуугаа авах дальмаараа зээрд зүсмийн им тамгагүй даагыг нь машинаар ачаад хулгай хийсэн байсан. Тэгээд дараа нь буруугаа хүлээгээд манай аавд 1 тооны даага өгсөн байсан даага алга болсоны маргааш өглөө нь аав өөрийнхөө даагыг хайгаад олоогүй явж байгаад Бынд очиж уулзахад М, Л хоёр нь нэг тооны гүүгээ барих гэж тэдний хашаанд дээр очих үедээ 1 тооны адуу ачсан явсан гэж сонсоод манай аав Мтэй уулзахад буруугаа хүлээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Ц.Э өгсөн…хадам аавын адуунаас 1 тооны зээрд даага дутсан байсан. Тэгээд аав ирж сурч яваад Бынд очоод сураглахад М нэг тооны адуу ачиж явсанг сонсоод, Мтэй уулзахад аавын адуунаас 1 тооны даага хулгай хийснээ зөвшөөрөөд хохирлыг нь төлье гэж гуйсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/
Гэрч Д.Ц өгсөн...маргааш өглөө нь манай адуунаас зээрд зүсмийн нэг даага дутуу байсан. Манай нөхөр эрэл сурал болж явсаар байгаад Мийг ачиж явсаныг олж мэдсэн. Тэгсэн даага хулгай хийж авч явсанаас 10 гаруй хоногийн дараа манай дааганы төлбөр нэг тооны хүрэн даага авчирч өгөөд манай нөхрийг гуйсаар байгаад үлдээгээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Гэрч С.Э өгсөн...сумын төвд ирээд Ш, М хоёр нөгөө даагаа 500.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд би даагыг аваад явсан боловч манайд очоод 2 хоноод л үхчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/ гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас А.М, Б.Л нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч А.М, Б.Л нарыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Улаан хужир гэх газраас хохирогч Ж.Бгийн 1 тооны даагыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч А.М, Б.Л нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирогчийн даагыг хулгайлж авахыг хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр юм. Мөн хохирогч Ж.Бгийн 1 тооны даагыг хулгайлахдаа Хонда портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь гэрч Д.Цоггэрэлийн өгсөн...2018 оны 05 дугаар сарын 07-ны орой манайд Ш М, нэр зүсийн нь танихгүй залуучууд ирж манай цоохорын адуунаас гүү авахаар болж зүс танихгүй залуу нь үлдээд Ш, М, манай нөхөр 3 яваад манай нөхөр нэлээн удаж ирэхдээ бид хэд адуу хашаанд орохгүй нөгөө гүүг нь барьж авч чадаагүй. Тэгээд М, Ш хоёр Болдоогийн хашаанд хашихаар адуу туугаад явлаа гэж хэлсээр ирээд байж байсан. Тэрнээс хойш төд удалгүй гадаа машин дуугарч Ш М хоёр ирсэн. Харин тэвшин дээр нь адууны туурай дуугараад байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/, гэрч С.Эрдэнэхуягийн өгсөн:..2018 оны 05 дугаар сарын эхээр шиг санаж байна. Би сумын төвд аавын эзэмшлийн байсан 17-73 АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашинтай явж байхад А.М, Ш хоёр тааралдаад сумын төвийн хойд руу айлд очоод адуу буюу гүү ачаад ирье гэхээр нь зөвшөөрч бид нар явахад Ж.Б гэх айлд очсон. Би тэднийд амарсан. Харин Ш, А.М нар Ж.Б гэх айлын адуунд гэгээтэйд яваад бүүр шөнө дунд ирсэн. Тэр үед би гарч үзэхэд тэвшин дээр даага ачсан талаар мэдээгүй харин сумын төв рүү орж ирэхэд нэг даагыг хэвтүүлээд ачсан явж байхаар нь даага аваад гүүгээ сольсон гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/, зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хувааж, хураан авч улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б А.М, Б.Л нар нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Ж.Б нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн /хх-ийн 22-24 хуу, 136 хуу/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Харин А.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнө нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзан, мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн бөгөөд шунахай сэдэлтээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй бөгөөд хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.М, Б.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хонда портер маркийн 17-73 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.С байх тул тээврийн хэрэгслийн үнэ 5.200.000 төгрөгийг шүүгдэгч А.М, Б.Л нараас хувь тэнцүүлэн хувааж хураан авч улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Аийн М, Б Б Л нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Лг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ...........аймгийн ............хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хонда портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.200.000 төгрөгийг шүүгдэгч А.М, Б.Л нараас хувь тэнцүүлэн хувааж хураан авч улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ