| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0191/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.2.1., 20.16.2.4., |
| Улсын яллагч | : Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
2020/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Д
Шүүгдэгч: Г.П, Х.Н, Ж.Д, Э.А, Ц.Э, Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Г П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Х Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б Ц, Х овгийн Ж Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц Э, Ж овгийн Э А нарт холбогдох 1812............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ...тоотод оршин суух, урьд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 1 хоногийн ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн 21 жилийн хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 3 сар 20 хоногийн ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн 18 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн, О овгийн Г П /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... суманд төрсөн,.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овгийн Х Н /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт ....5 тоотод оршин суух, урьд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2795 дугаартай тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай захирамжаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 5сар 29 хонгогийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Х овгийн Б Ц /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн
Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-471 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 203 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4сар 1хонгогийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овгийн Ц Э /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймагт
төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Завхан аймгийн Цагаанчулуут сумын Дэлгэр багт оршин суух, урьд сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Ж Д /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын эмч мэргэжилтэй, хувийн эмнэлэгт ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 63-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овгийн Э А /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.П нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ........аймгийн . ........сумын ............ баг, ...............гэх газар иргэн Э.Мын нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П нь, Х.Н, Э.А, Ж.Д, Б.Ц нар нь нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж, хохирогч Э.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
Шүүгдэгч Г.П нь, Х.Н, Э.А, Ц.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ......... аймгийн ......... сумын ............баг, ............ гэх газар иргэн Ж.Оын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П Х.Н нар нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05-аас 6 цагийн үед ......... аймгийн ........ сумын ......... баг, ............ гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохих, хутгаар хатгах зэргээр гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1812.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Ч.Чийн өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш 13 цагийн орчимд манай уурхай дээр ирсэн машинуудыг Архангай аймаг руу явуулахаар болсон. Тухайн үед бороо их орсон, Өлийн Дны ард миний явуулж өгч байсан машин шаварт суучихаар нь би уурхай руу утсаар ярьж уурхайгаас Ковш дуудаж авч ирээд машинаа шавраас гаргаж ирээд буцаад уурхай руугаа явж байсан. Тухайн үед 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 05-06 цаг болж байсан. Би тэр үед машиныхаа урд талын суудал дээр суугаад унтаад явж байсан. Нэг сэрэх үед манай машин зогсчихсон, Лексус 470 маркийн автомашинтай П, Н гэх Монгол газар ХХК-ийн хамгаалалтын хоёр ажилтан ирсэн байсан. Тэр хоёр та нар манай постоор яагаад орж ирж байгаа юм бэ та нарыг хэн орж ир гэж хэлсэн юм гэхээр нь тухайн үед пост онгорхой байхаар нь ороод ирсэн юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь чи урьд өмнө нь зодуулсан гэж хүмүүст ярьсан байсан. Бид нар шийдсэн хүмүүс шүү гээд П, Н нар хоёулаа над руу дайраад загнаад байсан. Тэгээд та нар михайлаараа түрүү бариад байх хэрэггүй та нар буцаад гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт ороод ирсэн юм чинь ингээд явъя гэж хэлсэн, тэгээд тухайн үед би уурхайнхаа ковшийг замаас гараад зогсоосон. Манай ковштой хамт Ч гэх хүний нэг ковш, 3 хово маркийн том машинууд постоор бид нартай хамт орж ирсэн, Ч өөрийнхөө машинтай хамт том тэргүүдээ дагаж орж ирсэн. Гэтэл Монгол газрын тэр хоёр хамгаалалтын ажилтан Чийн ковш, хово зэргийг зүгээр оруулаад явуулсан мөртлөө намайг ганцааранг минь авч үлдээд манай машинуудыг буцаж гар гээд байсан. Мөн Б гэх хүний хово орж ирсэн түүнийг мөн зүгээр явуулсан. Тэгээд намайг буцаад яв гээд байхаар нь одоо өдий болтол яваад ирсэн юм чинь ковшоо явуулчихъя би өөрөө машинтайгаа Ооод уулзъя гэтэл тийм юм байхгүй буцаад гар гээд байсан. Тухайн үед П, Н нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд байж байтал П машинаасаа буугаад миний талаар над дээр ирээд гэнэт хажууд ирсэнээ яах гээд байгаа пизда вэ, яв гээд байгаа юм биш үү гээд ханцуйнаасаа хүрэн иштэй хутга гаргаж ирээд шууд намайг хутгалах гээд гараа далайгаад хутгалсан. Тэр үед би хутгыг нь зайлуулж бултсан, тэгээд шууд цонхоо хаагаад машинтайгаа зугтаасан. Тэгтэл П, Н нар машинтайгаа миний араас хөөж явсаар байгаад доод дэлгүүрүүд дээр Осон. Тэр дэлгүүр дээр цагдаа байдаг гээд тусламж хүсэх гээд Ооод цагдаа нь сэрэх байх гэж бодоод цагдаа байдаг гэх байшинг машинтайгаа тойрч сигналдаж П, Н нараас зугтааж байсан. Тэгж явах үедээ би хамт явсан М гэх ажилтангаа машинаас хүн дууд гэж хэлээд буулгасан. Тухайн үед П, Н нар машинтайгаа надад зогсох боломж өгөхгүй хөөж байсан. Тэгээд би тэр дэлгүүрийн үүдийг тойроод зугтаагаад байх үед П нь машинаасаа бууж ирээд гартаа хутга барьчихаад хөөж элдээд байсан. Мөн газраас чулуу аваад миний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд 200 маркийн авто машин руу шидээд байсан. Удалгүй Н нь бас машинаасаа бууж ирээд газраас чулуу аваад миний машин руу шидсэн. Тэр үед Нгийн авч шидсэн чулуу миний машины зөв талын хаалганы хойд талд мөн зөв талын хаалганы доод талд хоёр хэсэг газар оносон. Би тэгээд аргаа бараад эд нар угаасаа алахаар шийдэж гэж бодоод дээшээ өгсөөд өөрийнхөө уурхай руу зугтаасан. Манай ковш таарсан тэгэхээр нь би зогсоогоод тэнд байсан хүмүүсийг машинаа орхиод дээшээ уул руу зугтаа гэж хэлээд би уурхай руугаа зугтаасан. Тухайн үед П, Н нар араас хөөгөөд давхиад л байсан. Тэгээд явж байтал Д гэх ахын хамгаалалтын ажилтангууд байдаг гэрийн гадаа Д ах машиныхаа арыг сөхөөд зогсож байхаар нь би машиныхаа цонхоор Монгол газар ХХК-ийн харуулууд намайг алах гээд араас хутга бариад хөөгөөд байна, амь авраарай гэж хэлтэл Д ах наашаа ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь дээшээ өгсөөд Д ахын байсан газар иртэл яг араас П, Н нар ороод ирсэн. Би машиныхаа үүдийг түгжээд машин дотроо өөрийн эхнэр, тогоО ажилтан Б хоёртой хамт байсан. Тэгсэн П машинаасаа бууж ирээд миний талаар хүрч ирээд миний машины цонх руу хутгатай гараараа хутгаар цонх руу хэд хэдэн удаа цохисон. Гэтэл Д ах боль гэж хэлээд Пг болиулсан тэр үед Дт П энэ миний барьсан байгаа хутга зүгээр баасны хутга биш шүү гэж хэлсэн. Тухайн үед Д ахын харуулын ажилтан гэх Д, Ү, Э гэх ах нар гэрээс гарч ирээд П, Н нарыг одоо боль ингэж болохгүй гэж олон удаа хэлж тайвшруулах гэсэн боловч П, Н нар зүгээр болоогүй улам дайраад л байсан. П Д ахтай маргалдаж байснаа чи юу ч биш шүү гэж надад хандаж хэлээд миний машины 4 дугуйг барьсан байсан хутгаараа хутгалж хагалсан. Тэр хавиар П, Н нар орилж чарлаад байх үед нь Д болон Д ах хоёр Пг барьж аваад хутгыг нь булааж аваад гарыг нь ард нь гавласан. Н нь 16-67 УНҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинаа унаад зугтаасан. Тэгээд яваад өгөхөөр нь би машинаасаа бууж ирээд өөрийн эхнэр тогоОийг гэр рүү яваад ажилтан нар дуудаж ир гээд явуулсан. Тэгээд байж байтал манай уурхайн ажилтангууд гэр 10-д залуу над дээр буцаж ирсэн. Тэгээд манай уурхайн ажилтангууд ирэх үед Д ах манай уурхайн залуучуудад хандаж, за би та нарт зөвлөгөө өгье одоо Монгол газар ХХК-ийн хамгаалагч нар бүгдээрээ ирэх байх тэгээд ирээд ямар нэгэн юм болвол та нар хутгатай хүмүүсийнх нь хутгатай гар руу нь цохино, толгой түрүү рүү нь цохиж болохгүй гэж хэлсэн. Тэгээд Д ах өөрийнхөө нэг залууг манай нэг ажилтантай доош нь цагдаа дуудаж ир гэж хэлээд явуулсан. Тухайн үед П гэрийн хаяанд хоёр гараа ардаа гавлуулсан хэвтэж байсан. Тэр хооронд П босоод тэндээс зугтаасан. Манай ажилтан нар араас нь хөөж гүйгээд барьж авч ирсэн. Пг авч ирсэн хойгуур би Архангай аймгийн Цагдаа руу утсаар ярьж дуудлага өгье гэж бодоод уурхай руугаа яваад Цагдаа руу дуудлага өгчихөөд эргээд ирэх үед Монгол газар ХХК-ийн хамгаалагч нар ирсэн байсан. Тэд нар ирээд тэр хавиар жаахан орилж чарлаж ална тална гэж авирлаж байгаад Пгээ аваад явцгаасан. Явах үедээ Н надад хандаж чамайг хаа байгаа газар чинь Оиж ална чамайг сийчиж хаяна юу ч биш болгон гэж хэлээд машиндаа суугаад хүмүүсээ аваад явсан, дахиж эргэж ирээгүй. Намайг өөрийнхөө уурхай руу явж цагдаа руу дуудлага өгөх гээд явах үед манай эхнэр машиндаа үлдсэн юм. Би тэр үед эхнэрийг машин дотроосоо бичлэг хийгээд байж бай гэж хэлээд явсан. Намайг байх үед бол ямар нэгэн зодоон болоогүй. Сүүлд нь эхнэрийн бичсэн бичлэгийг үзэх үед намайг өмөөрч хамгаалж байсан. Д ахын хамгаалалтын албаны ажилтан Д рүү болон бусад хүмүүс рүү Монгол газрын хамгаалагч нар бүгд зэрэг зэрэг чулуу барьж далайж айлган сүрдүүлж Д ах руу дайраад байх үед Д гэх ах цОоод Монгол газрын хамгаалагч нарын нэгийг нь нэг удаа гараараа нүүр рүү нь цохиж газар унагааж байсан, тэр үед П гавтайгаа босоод ирчихсэн манай ажилтан нар руу дайрч давшилаад айлгаж сүрдүүлээд хөөж туугаад байсан. Сүүлд нь Монгол газрын хамгаалагч нар явах үедээ П нь тэр Д гэх ахтай зүгээр уулзаж зогсож байснаа гэнэт толгойгоороо Д ахын уруул руу нэг удаа мөргөж Д ахын уруулыг язалсан. Д ах Пг эргүүлээд нэг толгой хавьд нь хальт цохиж байсан бичлэгийг манай эхнэр бичиж авсан байсан. Яг намайг харах үед бол зодоон болоогүй. Тухайн үед Монгол газрын пост онгорхой байхаар нь шууд ороод ирсэн юм. Тэгсэн П, Н нар согтуу замд таараад над руу дайраад буцаж гар гээд хөөж туугаад тэгээд л намайг ална тална гээд машинтайгаа хөөж эхэлсэн. Манай уурхай руу явахад заавал Монгол газар ХХК-ийн постыг дайрч өнгөрч гардаг юм. Миний машины зөв талын хаалганы доод дунд хэсэг, зөв талын хойд хэсэгт чулуугаар тус тус Н цохисон. П машины 4 дугуйг хутгаар хутгалж хагалсан мөн зөв талын цонхны шилийг хагалах гэж хутгаар нилээд хэдэн удаа хатгаж шилийг олон хэсэг газар зурсан. Бусад байдлаар зүгээр байгаа. Миний болон манай эхнэр мөн хамт явж байсан манай ажилтан нарын биед бол ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Гэхдээ бидний сэтгэл зүйд маш их айдас дарамт бий болгосон үүнээс хойш хэрхэн яаж амьд явах талаараа ч мэдэхүй байна. Нааш цааш явах үедээ ч амгалан тайван явах боломжгүй болж байна. Нд бол хэн ч гар хүрээгүй би энэ талаар бол хараагүй. Харин Пгийн гарт байсан хутгыг булааж авах мөн гавлах зорилгоор нэг удаа цохиж унагаагаад гарыг нь ард нь гавалж байсан, тухайн үед Д, Д ах нар гавалж байсан хэн нь цохиж унагаасан талаар мэдэхгүй. П газар гавлуудаад хэвтэж байх үедээ толгойгоо болон нүүрээрээ газар шүргээл нидрээд мөргөөд байсан. Пгийн гарыг ард нь гавласан байсан. Тухайн үед П, Н нар надад хандаж чамайг ална чи энд ажил хийхгүй ажилласан байсан ч ажил хийлгэхгүй гээд дайрч давшилж байсан мөн хүн болгон руу л дайрч давшилаад орилж чарлаад байсан. Намайг хаа байгаа газар нь сийчиж ална гэх мэтээр сүрдүүлж байсан. Тухайн үед П, Н нар нилээд согтуу байсан. Тухайн үед Д ахын хамгаалалтын албаны хүмүүс эрүүл байсан. Өглөө эрт Улаанбаатар хот руу буцах гээд босоод байж байсан юм байна лээ. Би Д гэх ахтай 2017 онд нэг л удаа уулзаж байсан тэнд байсан бусад хүмүүсийг нь би танихгүй. Уг авто машиныг би Болд гэх хүнээс 2018 оны 01 дүгээр сард худалдаж авсан. Уг авто машин миний эзэмшлийн машин боловч би уг авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа худалдах худалдан авах гэрээ бичгээр хийгээгүй байгаа. Уг авто машиныг шилжүүлж аваагүй учир нь уг авто машины үнийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг би Болдод өгөөгүй байгаа учраас өөрийн нэр дээр одоохондоо шилжүүлж аваагүй байгаа юм. Монгол газар ХХК-ийн хамгаалагч нарыг танихгүй П, Н хоёрыг бол би таньж байгаа урьд өмнө хэд хэдэн удаа тааралдаж байсан. П, Н нартай өр авлага гэх зүйл байхгүй. Урьд өмнө зүгээр л байдаг байсан сүүлдээ 10-д хоногийн өмнөөс над руу хандаж надад юм хэлж ярьдаг болсон. Урьд өмнө постоор нэг удаа орж ирэх үед П, Н нар хэн чамайг ор гэж хэлсэн юм бэ гар гээд намайг хойд талд байх постон дээрээ авч ирсэн. Тэр үед Монгол газрын нэг харуул ахалж байсан гэх залуу миний цээж рүү гараа цохиж авч байсан. Тухайн үед нэг их сүртэй юм болоогүй тэгээд өнгөрч байсан юм. Миний хувьд бол ямар нэгэн өс хонзон гээд байх зүйл юу ч байхгуй. Тухайн үед би цээж рүүгээ цохиулаад ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Би сэтгэл зүйн байдлаасаа их гомдолтой байна хэзээ хаанаас хэн гараад ирэх бол гэсэн айдастай байна. Монгол газрын 2 талд орж гарч байгаа постыг буулгахгүй бол Монгол газрын хүмүүс тэр энэ гарлаа гэж байнга цааш мэдээлдэг магадгүй заналхийлж байгаа хүмүүс нь мэдээлэл өгч намайг ямар нэгэн муу зүйлд хүргэхвий гэж айж байна. Би машиныхаа хохирлыг нэхэмжилнэ. П, Н нар намайг 8-10 км газар хөөсөн. Би ер нь л энэ хоёрын гарт үхэх юм байна гэж бодож байсан. Намайг ямар нэгэн байдлаар зогссон бол тэр хоёр намайг шууд алах байсан тийм ч учраас би зогсолгүй явсаар байгаад хүмүүсээс тусламж авсан юм. Тухайн үедээ бичлэг хийж авсан байгаа...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 30-36 хуу/
Хохирогч Ч.Чийн дахин өгсөн:.. миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Дээрх хэргийг үйлдсэн хүмүүс надад ямар нэгэн хохирол мөнгө төлөөгүй, гарсан хохирлоо нэхэмжилнэ. Миний өөрийн машин байгаа юм аа, ах Болд гэдэг хүний нэр дээр байдаг, би төлбөрийг хийж дуусгасан, одоо ямар ч үлдэгдэл байхгүй, 80-01 УНГ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашин нь 100 хувь миний өмчлөлийн авто машин болсон. Б гэдэг манай ажлын ах унаж явсан, манай ажлын машин байгаа юм аа. П нь ачааны жийп машинаар нүүр шүргүүлж дайрсан асуудал огт болоогүй. Би болсон асуудлын талаар нэг бүрчлэн П тухайн үед зугтаахад нь араас нь Оиж авахдаа ачааны жийп машинтай ирсэн, өөрөө П хойноо гавтай зугтаж байгаад унаж нүүрээ шалбалсан тэр хүнийг цохиж зодсон асуудал огт байхгүй. Надад гомдол санал байхгүй, авто машинд учирсан хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 37-39 хуу/
Гэрч Э.М өгсөн...2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө үүрээр би Ч, түүний эхнэр Т мөн Б бид 4 уурхайд ирээд том тэргээ Цэнхэр сум руу гаргаж өгсөн юм. Тухайн үед цаг 04-05 цаг болж байсан байх бид том тэргээ Өлийн Д давуулж өгөөд буцаад явж байтал Монгол газрын хамгаалалтын хоёр хүн таарсан. Тэгсэн тэр монгол газрын залуучууд постоор яаж орж ирсэн юм бэ буцаад гар гээд байсан. Тэгээд Ч хүмүүстэй юм яриад байж байтал П гэх залуу ханцуйнаасаа хутга барьж гарч ирээд Ч руу дайрах үед Ч цонхоо хаагаад машинаа асаагаад хөдөлсөн. Тэгсэн араас тэр хоёр хөөгөөд байсан. Бид нар тэр үед цагдаад Оиж мэдэгдье гээд цагдаагийн байрлаж байсан байшингийн гадаа Оиход нөгөө хоёр залуу араас машинтайгаа хөөгөөд л байсан. Бид нарт зогсох боломж өгөхгүй байсан учир бид нар машинтайгаа цагдаагийн байсан байрыг тойрч цагдааг дуудах санаатай сигналдаж хэсэг зугтааж явсан. Тэгсэн Монгол газрын араас хөөж байсан залуугийн нэг нь машинаас бууж газраас чулуу аваад машин руу шидсэн. Мөн хутга шидээд байсан. Би тэр үед машинаас буугаад айл сэрээж хүнд хэлье гээд үлдсэн. Ч, Т Ө нар машинтайгаа дээшээ Ооод зугтаасан. Би доор дэлгүүр дээр үлдсэн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Тэр хоёр залуу архи уусан согтуу байсан. Тухайн үед постоор зөвшөөрөлгүй орж ирлээ буцаж гар гээд тэгээд л уурлаад бид нарыг хөөх болсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40-42 хуу/
Гэрч Б.Т өгсөн: ...тэр үед манай нөхөр машин дотроо цонхоо онгойлгоод сууж байтал Лексус 470 маркийн автомашины жолоОийн хажууд суучихсан байсан залуу бууж ирээд пизда минь яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм бэ ална шүү гээд зүүн гарынхаа ханцуйнаас хүрэн иштэй хутга гаргаж ирээд манай нөхрийн гар руу хутгалах гээд дайрах үед нь манай нөхөр за за гээд машиныхаа цонхыг хаагаад хөдөлсөн. Тэгээд бид нарын араас хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь бид нар зугтаагаад доод дэлгүүр дээр давхиад ирэх үед араас машинтайгаа хөөгөөд байсан. Би тухайн үед цагдаа байдаг байран дээр Оиход 5 цаг болж байсан байх. Бид нарын араас хөөгөөд зогсох боломж олгоогүй. Тэгсэн жолоОийн хажуу талд сууж байсан залуу машинаасаа бууж ирээд араас чулуу бас хутга шидээд байсан. Бид нар дээшээ зугтаж давхиад хүн бараадъя гээд давхиж байтал зээлийн хажуу талын гэрийн гадаа нэг хүн зогсож байхаар нь цонхоо онгойлгоход бид нарыг туслаарай Монгол газрын хүмүүс хутга барьж давхиад бид нарыг ална гээд дайраад байна туслаач гэж хэлэхэд тэр хүн наашаа ороод ир гэж хэлсэн. Тэгээд дээшээ өгсөөд нэг гэрийн гадаа ирээд машинтайгаа зогсоод араас нь хөөж байсан Монгол газрын хоёр залуу давхиад ороод ирсэн. Тэр үед нь бид нар машинаас буугаагүй хаалга цохиод байсан. Тэр үед бид нарын тусламж гуйж ирсэн газрын хүмүүс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь хутга барьж ирээд манай сууж байсан машины цонх руу хутгаараа нэг удаа ширүүн цохисон. Тэгсэн тэр залуу чи муу юу ч биш шүү гэж орилж гарахад манай машины дөрвөн дугуйг хутгалж хагалсан. Бид нарын ирсэн хамгаалалтын албаны хүмүүс тэр Монгол газрын ажилчид хандан чи боль гэх мэтээр олон удаа шаардлага тавихад тэр П гээд байгаа залуу бид нарын ирсэн харуул хамгаалалтын хамгаалагч залууг тэнд байсан хүмүүс тэр үед хутгыг нь булааж аваад гавласан. Тэгтэл тэр гавтай байсан П гавтайгаа зугтаасан. Тэгэхээр нь араас хүмүүс явж авчирсан. П гэх залууг зугтаахын өмнө машин жолоодож ирсэн Т гэх залуу машинтайгаа зугтаасан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Монгол газрын хамгаалалтын албаны хүмүүс олуулаа ирээд хэрүүл маргаан хийж, тэр гавтай байсан П гэх залуугаа аваад явсан. Тухайн үед Птэй хамт явсан Т залуу манай нөхөр Чийг хаа яваа газар чинь Оиж алнаа гээд байсан. Тухайн үед болсон бүх үйл явдлын бичлэгийг би машин дотроос нууцаар утсаар хийсэн. Тухайн үед Монгол газрын хамгаалалтын газрын хүмүүс бид нарыг машинаар хөөсөнг би сайн мэдэхгүй. Тухайн үед тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл бэртэл бол учраагүй. Харин манай машины дөрвөн дугуйг хутгаар хутгалж хагалсан хоёр газар чулуу шидэж хонхойлсон, машины цонхны шилийг хутгаар зурсан байгаа. Манай нөхрийг ална гээд хутга бариад дайраад байсан. Мөн П гэх хүн хутга бариад ална гээд дайраад байсан. Тэр үед Дабино хамгаалалтын албаны хүмүүс боль гэж олон удаа шаардлага тавих үед эсэргүүцээд дайраад байсан. Тухайн үед Дабино хамгаалалтын албаны Д гэх залуу П гэх залуу нарыг аваад хутгыг нь булааж гарыг нь гавласан. Өөр нээх сүйдтэй зодоон цохион болоогүй. Би тухайн үед их айсан байсан учир зарим нэг зүйлийн сайн хараагүй 80-01 УНГ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг манай нөхөр худалдаж авсан гэхдээ нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43-46 хуу/
Гэрч Д.Б өгсөн....2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед босоод цай чанаад гэрт байж байтал манай гэрийн гадаа Ч гэх залуу эхнэрийнхээ хамтаар машинтай давхиж ирсэн. Би тэр үед гэрээс гараад хартал гадаа хоёр машин ирсэн байсан. Ч гэх залуу эхнэртэйгээ П гэх залуу нэг залуугийн хамтаар ирсэн. П нь Ч гэх залуу руу хандаж чи зугтаалаа гээд маргаан хийгээд байсан. Тэр үед гэрт байсан Д, Ү, Д, Э нар гарсан байсан. Би гэрээс орж гараад хоол цай хийх гээд байж байсан юм. Намайг гэрт байхад гадаа пис хийх чимээ гарахаар нь гараад хартал П гэх залуу гартаа улаан хүрэн өнгийн хутга барьчихсан Ч гэх залуугийн машин 4 дугуйг хагалж байсан. Тэгэхээр нь би гэртээ эргээд орчихсон. Хэсэг хугацааны дараа гэрээс гартал П гэх залуу гараа ардаа гавлуулчихсан газар хэвтэж байсан. Дараа нь Пийг хамгаалалтын албанаас хүмүүс ирээд аваад явсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан хийсэн талаар би мэдэхгүй. Гадаа Д, Ү, Д, Э нар байсан. Сүүлд харахад Д гэх манай албаны залуугийн дух бага зэрэг шалбарсан харагдаж байсан. Тэнд байсан хүмүүс зүгээр хэвийн гэмээр бэртэлгүй байсан. Манайхаас архи уусан хүн байгаагүй, харин манай гадаа ирсэн залуучууд архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй. Би гэртээ хоол цай хийгээд байж байсан учраас Пийг хэн гавласан талаар мэдэхгүй, хөгшин настай хүн энэ асуудалд оролцоод яахав гэж бодсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 47-49 хуу/
Гэрч Ч.Э өгсөн....2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үүрээр 05 цагаас 06 цагийн орчимд манай хамгаалалтын албаны дарга Д, ажилтан Ү, Б, бас нэг шинээр ажилд орсон залуу бид тав унтаж байсан. Тэр үед дарга сэрчихсэн гэрийн үүдэнд зогсож байх үед нэг машинтай залуу эхнэрийнхээ хамт амь авраарай гээд манай хамгаалалтын албаны гэрийн гадаа давхиад ирсэн. Би тухайн үед унтаж байсан юм. Гэрийн гадаа хүмүүс шуугиад байхаар нь би босоод гэрээс гарсан. Намайг босох үед надтай хамт байсан хүмүүс бүгд гэрээс гарчихсан гадаа байж байсан. Намайг гэрээс гараад ирэх үед гадаа 80-01 УНГ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин бас нэг Деалаки маркийн автомашинтай хүмүүс ирсэн байсан. Тухайн үед гадаа нийт 8 хүн байсан. Намайг гараад ирэх үед П гэх залуу нэг залуугийн хамтаар ирсэн байсан. Бас нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн манай хамгаалалтын албаны хүмүүстэй хамт зогсож байсан. П надад хандаж хэлэхдээ Ч эхнэртэйгээ зугтаагаад араас нь хөөж ирлээ тантай бол юм ярихгүй гээд байсан. Тухайн үед П, Ч манай хүүгийн эхнэр рүү дайраад байх үед нь манай хамгаалалтын албаны хүмүүс салгаж хоорондоо маргалдаж эхэлсэн. Манай хамгаалалтын албаны хүмүүс П болон түүний жолоО хоёрт хандаж та нар ингэж болохгүй больцгоо гэж хэлсэн. Тэгтэл П мөн хамт явсан жолоО хоёр нь та нарт хамаагүй гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед П гартаа иштэй төмөр хутга барьчихсан байсан. П манай хамгаалалтанд шинээр орсон залуутай барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь би салгасан. Манай хамгаалалтын албаны дарга Д Пийн жолоОтой барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэр үед нь би дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал П гартаа барьсан хутгаараа Чийн Ланд 200 маркийн автомашины 4 дугуйг хагалчихсан. Тэгээд дахин манай хамгаалалтын залуутай барьцалдаж авсан. Тэр үед нэг харсан манай хилээр орсон залуу Пийг гаваар гавалчихсан газар унагаагаад дарчихсан, Пийн царай цонхийчихсон байхаар нь би Оиж салгасан. Тухайн үед Пийн царай шороо болчихсон байсан. П гавтайгаа ганцаараа зугтаачихсан тэгэхээр нь манай ууртай залуучууд араас нь хөөж цагдаа иртэл байлгаж байна гээд барьж авч ирсэн. Тэр үед Пийг дух шалбарсан харагдаж байсан. Тэгээд Пийг хамгаалалтын албаны хүмүүс ирээд аваад явсан. Тухайн үед Д, Б, Ү, шинээр ажилд орсон Д гэх нэртэй санагдаж байна бид тавыг байж байх үед 80-01 УНГ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинтай Ч гэх залуу эхнэртэйгээ хамт давхиж ирээд амь амраарай гэж тусламж хүссэн. Үүний дагуу гарах үед гадаа П нэг залуугийн хамтаар ирчихсэн байж байсан. П жолоОийнхоо хамтаар Ч болон түүний эхнэр хоёрыг хөөж ирсэн. Бид нар Ч гэх залуугийн амь авраарай гэж гуйсаны дагуу П болон тэр жолоО залуу хоёрыг гэмт үйлдэл хийхийг таслан зогсоож хэрүүл маргаан хийж барьцалдаж ноцолдсон. П ямар учраас Ч гэх залууг хөөж ирсэн талаар би мэдэхгүй. Яг цохиж зодож байгаа зүйлийг би хараагүй. Д Птэй барьцалдаж аваад ноцолдож байсан. Д П гэх залууг барьж авч гарыг нь ард нь гавласан байсан. Птэй Дгээс өөр хүн ноцолдож барьцалдаж авахаар Д дарга Пийн жолоОтой маргаад барьцалдаж авсан байсан. Тухайн үед бол хэн хэнийгээ хэрхэн юугаар цохиж зодсоныг би хараагүй. Би тэр үед ноцолдоод байхаар нь салгаад л явж байсан. Пийн барьж байсан хутгыг Д булааж авсан. П Ч гэх залуугийн машины дөрвөн дугуйг хутгаар хагалсан. Тухайн үед П жолоОийнхоо хамтаар архи уусан халамцуу харагдаж байсан. Дгийн дух шалбарсан, П гэх залуугийн дух бага зэрэг шалбарсан харагдаж байсан. Уг гэмтлүүдийг хэн хэрхэн яаж учруулсныг би хараагүй. Бусад бүх хүмүүс нь биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй Ч болон түүний эхнэрийг хэн нэгэн цохиж зодоогүй. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй. Бид нар харуул хамгаалалтын хүмүүс хүн амь авраарай гээд ирэх үед бид нар үүргээ гүйцэтгэж ажилласан. П бид нартай бол хэрүүл маргаан хийх гэм хийгээгүй. Ч гэх залууг хөөж Ч бид нараас тусламж гуйж ирсэн. Бид Пийг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж ажилласан. П Ч гэх залууг ална гээд хутга барьчихсан дайраад байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-54 хуу/
Гэрч Э.Д өгсөн:...би харуул хамгаалалтын ажлаар Д, Ү хоёртой хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг руу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Осон. 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ямар асуудал болсон талаар мэдэхгүй. Харин 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн үед босоод байж байтал 05 цаг 30 минутын үед хажуугийн уурхайн Ч гэх залуу манай гэрийн урд эрэг доогуур цонхоор амь амраарай ахаа, Монгол газрынхан намайг хутгалах гээд байна гэхээр нь эргээд гэр рүү гараад ир гэж хэлсэн. Би тухайн үед гэрийн гадаа эрэг дээр байж байсан. Тэгээд Ч Ланд 200 маркийн автомашинтай эрэг өөд гарч манай гэрийн урд ирээд зогстол 10 секунт хүрэхгүй хугацаанд Лексус 470 маркийн автомашинтай хоёр залуу хурдтай давхин ирээд Чийн машины ард 4 метр орчим зайтай зогсоод машинаасаа бууж ирцгээсэн. Тэр үед Ч машинаасаа бууж амжаагүй байсан. Чийн машинд хэн хэн байсныг анзаараагүй. Ямар ч байсан эхнэр нь байсан. Чийн араас гарсан хоёр залуугийн П нь машинаасаа хутга бариад бууж ирээд яасан их зугтаадаг юм бэ гээд пизда наахуугаар нь дуудаад одоо та нарыг ална гээд Чийн машин дээр Ооод цонхоо онгойлго, хаалга онгойлго гэж цонх машин руу нь хутгаар хатгаж, машины дөрвөн дугуйг хутгалж дугуйг хагалсан. Гараад ир гээд байхаар нь би тухайн үед юу болж байгаа юм бэ П чи чинь харуул хамгаалалтын ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хутга шөвөг бариад болж байгаа юм уу, боль гэж шаардсан. Тэр үед хамгаалалтын ажилтан Э, Д нар гэрээс гараад ирсэн байсан. Намайг шаардлага тавихад П Ч ах та хоёртой ярих юм байхгүй, харин энэ пизда чинь хачин болгоод алчихъя гээд Д рүү хутгатайгаа шууд дайрсан. Тэр үед Д Пт хандаж чи боль хутга шөвөгөө хая, далд хий гэж хэлсэн чинь чи хэн бэ юу вэ гээд алах гээд дайрсан. П зүүн гартаа хутга барьсан, баруун гараараа бүлчих гээд дайрч байхад нь Д П хоёр гарыг нь бариад авсан чинь П мөргөх гэж зүтгээд Дг гэр рүү шахахад нь би П зүүн гараас хутгыг нь булаан авчихаад хойшоо болоод эргэтэл П хамт ирсэн залуу хоёр гартаа нэлээн том чулуу барьчихсан Д рүү Птай хоёулан руу нь зэрэг дайрахад нь Н гэх залуугийн хамт татаад болиулсан. Тэр үед П гэрийн хаяанд байсан. Мотоциклийн дөрөөний төмрийг нь авч Дг хоёр удаа цохиж дух нь дээр нь яз цохисон байсан. Д Птай барьцалдаж аваад унагаагаад дараад авчихаар нь би наадахаа гавалчих гэж хэлээд гавалуулсан. Тэгтэл Н машин руугаа гүйгээд та нарыг эргэж ирж ална гээд яваад өгсөн. Тэр үед нь Үг Шийртийн амнаас цагдаа дуудаад ир гээд явуулсан хойгуур Н нь 5 залуу дагуулсан нийт зургуулаа ирсэн. Энэ хооронд цагдаагийн ажилтан ирэх бүрэн боломжтой байтал ирээгүй. Ер нь бол асуудал болсон газраас 6 орчим км зайтай цагдаа байрлаж байсан. Н явсаны дараа Чтой ярилцаад одоо олон хүн ирж байгаа чи уурхайгаасаа залуучуудаа дагуулаад ир зохион байгуулалттай танхай болж байна. Бид нар цөөхүүлээ гэж хэлээд явуулсан чинь Ч таваас зургаан залуу /насаар бага/ дагуулж ирсэн. Би тэд нарыг танихгүй. Чийн дагуулж ирсэн залуучуудад хандаж одоо зохион байгуулалттай танхайн асуудал болох гээд байна. Миний аюулгүй болгосон хүнийг хүлээд байж байгаарай гэж хэлээд хүн бүрт хоёроос гурван олс өгч нэг залууд цэнэгтэй утас өгч бичлэг хий гэж хэлээд гэрийн хойд ууланд гаргаж тэнд байгаа хүмүүсийн зааварчилгаа өгсөн. Мөн бие биенээсээ холдож болохгүй хамт байгаарай гэж зөвлөөд байж байтал гавтай хэвтэж байсан П хойноос гавтай босоод зугтаахаар нь бариад аваарай гэж хэлээд явуулсан. П согтуу ардаа гавтай гүйж байгаад харуулдаж унаад нүүрээ халцлаад баригдаж ирсэн. П Н нар их согтуу байсан. Анх ирэхэд нь Ү, Э, Д харуул Баяндорж бид нар байсан. Тэгээд удахгүй байж байтал Н таваас зургаан залуутай ирээд машинаас буухад нь би тосоод Оиж за залуусаа та нар харуул хамгаалалтын ажилтан гэдгээ мартаж болохгүй шүү гэж хэлсэн. Харин Н машинаасаа буугаад л наадуулаа бүгдийг нь алаад өг, алаад өг гээд орилоод байсан. Тэр залуу машинаасаа буугаад чулуу аваад бүгд дайраад тойроод бүчээд байсан. Би тэд нарт та нар харуул хамгаалалтын ажилтанууд байж яасан ёс зүйгүй юм бэ ингэж болохгүй шүү би та нараас айдаг хүн чинь биш, та нар боль гэж шаардсан. Гэтэл нэг улаан цамцтай залуу одоо энийг алчихъя гээд чулуу далайгаад дайрахаар нь довтолгоог няцааж цохиход тэр залуу унасан. Дараа нь дахиад нэг өндөр залуу чулуу далайгаад цохих гэж гүйж орж ирэхээр нь довтолгоог няцааж цохисон. Ер нь бол намайг ална гээд дайраад байсан. Тэр үед Пыг босгоод аваад явахаар нь та нар байж бай, цагдаа дуудсан ирэхээр нь учраа олье гэж хэлсэн чинь П гавтайгаа намайг мөргөөд дайрахаар нь өөдөөс нь цохисон. Цагдаа дуудсан гэснээс болж тэд нар гялс явцгаасан. Бүх зүйл дууссанаас хойш нэг цагдаа ганцаараа Үтой хамт ирсэн. Ч та байгаагүй бол алуулах байлаа гэж ярьж байсан. Тухайн үед танхайрсан асуудал манай гэрт болсон, би бол гарцаагүй байдлын үед аргагүй хамгаалалт хийсэн, П үйлдлийг таслан зогсоосон, хэрэв бид тараагүй бол хүн амины хэрэг гарах байсан. Би тэр залууст ойлгуулахаар их тайлбарласан. Тэр залуус ойлгохыг хүсэхгүй байсан, мөн согтуу байсан. Надтай хамт байсан хүмүүс тухайн үед ирсэн хүмүүсийг хамжиж зодсон асуудал байхгүй. Тэр үед ачааны машин байсан, хүний нүүрийг машинаар дайрдаг ямар ч асуудал байхгүй. П ингэж мэдүүлэг өгсөн байгаа нь худал зүйл ярьсан байна. Би өөрийгөө хамгаалж довтолгооны эсрэг хоёр хүнийг цохисон. Тэр бол аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Чулуу бариад дайраад байгаа хүмүүс хэн хэн байсныг мэдэхгүй. Намайг П мөргөж доод уруур язарсан, өөр зүйл байхгүй. Би эмчид үзүүлээгүй эмнэлгийн баримт байхгүй, одоо эдгэсэн учраас гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Тухайн үед Дгийн толгойг мотоциклийн төмрөөр хага цохисон, өөр гэмтэл авсан хүн байхгүй. Харуул хамгаалалтын ажил хуулийн дагуу явах ёстой тэр хүмүүс бол удаа дараа ял эдэлж байсан хүмүүсийг айлгаж ноёрхол тогтоох гэсэн мөн ноёрхол тогтоож байсан хүмүүс байтал надад ямар заналхийлэл ирэхийг ч мэдэхгүй байна. Гэхдээ би аргагүй хамгаалалт хийнэ, айх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 55-62 хуу/
Гэрч М.Дгийн өгсөн....2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байсан хамгаалалтын ажилчдаа эргэчихээд 07 дугаар сарын 07-ны өглөө эрт 5 цагийн үед босоод Улаанбаатар хот явахаар цай чанаад байж байтал гэрийн урд замаар Ланд 200 маркийн автомашинтай залуу цонхоороо амь авраарай гэж орилсон. Тэр үед гэрийн хаалга онгорхой Д дарга гэрийн гадаа байсан. Тэгтэл Д дарга наашаа гараад ир гэтэл Ланд 200 маркийн автомашинтай залуу эргээр гарч ирээд гэрийн урд зогстол араас нь Лексус 470 маркийн автомашинтай хоёр залуу их хурдтай давхиж ирээд Ч гэх залуугийн машины хойно хамгаалалтын зүүн тал руу зогссон. Тэр үед би гэрээс гарсан чинь жолоОийн хажуугийн суудлаас халзан толгойтой залуу хутга барьж бууж ирсэн. ЖолоО нь гартаа төмөр торцов барьсан бууж ирсэн. Би тэр үед та нар яах гэж байгаа юм бэ гэсэн чинь та нарт хамаагүй, Чийг ална гээд Чийн машин руу Осон. Ч тухайн үед хаалгаа цоожлоод цонхоо хаасан. Машин дотор айчихсан уйлаад сууж байсан. Чийн хажуугийн суудалд эхнэр нь суучихсан явж байсан. Халзан толгойтой хутга барьсан залуу Чийн хаалган дээр Ооод хаалгаа онгойлго цонхоо буулга гээд машиныг нь хутгаар зураад байсан. Мөн машиныг тойрч хоёр дугуйг нь хагалсан. Тэгээд бид нар больцгоо гэж хэлэхэд болихгүй харин ч над руу ална чамайг гэж хутгатай залуу дайрахад нь хутгатай гарыг нь барьж аваад барьцалдсан чинь Д ах араас нь ирээд хутгатай гараас нь хутгыг нь булааж авсан. Гэтэл тэр залуу газраас мотоциклийн дөрөө төмөр авч миний толгой руу цохихоор нь зүүн гараараа хаасан чинь дөрөө төмөр нугларч миний духны дээд хэсэгт цохиод хагалсан. Тэр үед би Птай барьцалдаж аваад дарж унагааж байгаад Үгоор гавь авчруулж байгаад гавласан. Гэтэл хамт ирсэн жолоО залуу машинаа аваад зугтаад явсан ба Үг цагдаа дууд гэж явуулаад би Пыг гавтай хэвтэж байхад нь харж сууж байгаад холдоод явтал П хойноос гавтай босч зугтааж байгаад унаж нүүрээ шалбалсан. Манайхан араас нь Оиж авч ирсэн. Ирээд Ч явж уурхайн залуусыг авч ирээд удаагүй байж байтал машинтай зугтсан залуу зургаагаас долоон залуу болж эргэж ирээд Д ах бид хоёр руу чулуу барьцгааж дайрсан. Ер нь бол ална гээд дайраад байсан, бас нэг танихгүй залуу халаасандаа гараа хийчихсэн урдаас дайраад байсан. Халаасанд нь юу байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед бороохой барьсаар ойртвол цохино шүү гэж хэлж байсан. Тэгж байгаад П ахыг аваад явцгаасан. Явуулахгүй цагдаа дуудсан гэтэл машиндаа чихэж аваад явсан. Д ах бид хоёр руу дайраад байсан. Бусад хамт байсан залуучууд айгаад ойртож чадаагүй. Мөн тэр үеийн байдлыг бичлэг хийсэн байгаа. Миний духны дээд хэсэгт язарсан, зүүн гарын шуу хөхөрсөн байсан эмчид үзүүлээгүй, эмнэлгийн баримт бичиг байхгүй, одоо бүрэн эдгэрсэн ямар нэгэн ул мөр байхгүй. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Гэмтлийн өвчинтэй холбоотой гомдол санал байхгүй. Тэр үед над руу чулуу барьсан байсан хүмүүс дайраад байсан учир Д хэн хэнийг цохисон талаар хараагүй. Д ах өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн байх. П толгой дээр Д гишгэж тал талаас нь зодсон асуудал байхгүй, бид нар хамгаалалтын албад олон жил ажилласан хүмүүс болох болохгүй асуудлаа мэднэ. Тухайн үед Ч болон хойно нь явсан хүмүүсийн амийг аварсан. П жолоОийн хамт ирсэн. Ирэхдээ согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Харин Птай барьцалдаад авсан байхад архи үнэртэж байсан. П хутга төмөр бариад дайрсан учир би өөр хүн анхаарч чадаагүй. Птай хамт явсан хүмүүс гэмтэл авсан зүйл байхгүй. Надад тэр талаар мэдсэн зүйл байхгүй. Пыг газар унасан байхад машинаар толгой руу дайрсан асуудал байхгүй, хэрвээ тэгэх юм бол хүн үхнэ шүү дээ. Би хэн нэгнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 63-69 хуу/
Гэрч С.Болдбаатарын өгсөн...2018 оны 07 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Уянга сумаас ирсэн. Намайг ирэх үед Монгол газар ХХК-ийн хамгаалагч нар хүн зодсон хутгалсан гэж яригдаж байсан. Хэн хэнийг хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Түүнээс хойш ч гэсэн Монгол газар ХХК-ийн хамгаалалтын ажилчид постоор хүн оруулаагүй. Айлган сүрдүүлдэг дарамталдаг гэх яриа гараад байсан. Мөн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үүрээр 04 цагаас 05 цагийн үед Шийртийн ам өгсөж явтал миний урд явсан машинуудыг зогсоОихоод шалгаад байсан. Тэр хүмүүсийг оруулсан, бид нарыг оруулаагүй. Өдөр постоор гарсан, буцаж орох гэсэн юмаа гэж дарга Чт хэлсэн чинь нэг халзан толгойтой залуу шууд хутга гаргаж ирээд цонхоор хутгалах гэсэн. Тэгээд машины шилийг хаагаад зугтаасан. Хутга барьж дайрсан залууг харвал танина, нэрийг нь мэдэхгүй. Мөн зургийг нь харсан ч танина. Бид нар зугтаагаад хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн байрлаж байгаа байранд Оиж сигналдаад дуудаад гарч ирээгүй. Дэлгүүрийг тойроод зугтаагаад байсан. Тэгээд хүн гарч ирэхгүй байхаар нь Шийртийн амаар өгсөж яваад хүмүүс нь боссон нэг гэр байхаар нь Оиж тусламж гуйсан. Тэгээд араас гүйцэж ирээд Чийн машины шил рүү хутгаараа хэд хэд шаасан. Шил хагараагүй, зураас гарсан байсан. Мөн Ч даргын өмнө постоор гаргахгүй оруулахгүй гэж доромжилсоор байсан. Ер нь бол Монгол газар ХХК-ийн хамгаалалтын газрын ажилчид хүмүүсийг айлгаж дарамтладаг..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 71-73 хуу/
Г.Пын яллагдагчаар дахин өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж Шийрт орчихоод Шийртийн ам руу уруудаад явж байтал 04 цаг өнгөрч байх үед Шийртээд өгсөөд уурхайн 4 техник ирж байхаар нь зогсоогоод шалгаж лавлаж асуутал Т уурхайн 3 техник гэхээр нь уурхай ажиллах эрхтэй байсан учир оруулсан, үлдсэн 1 техник нь Т уурхайн техник биш гэхээр нь тэр техникийг үлдээгээд байж байтал Ч эзэн нь гээд араас нь ирэхээр нь буугаад уулзсан. Тухайн үед Чт гэрээгээ үзүүл, уурхайг чинь анх ирэхэд оруулсан, одоо зөвшөөрлөө үзүүлж байж ор гэж шаардлага тавьсан. Би тухайн үед “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтыг хариуцаж байсан. Тэгсэн чинь Ч техникээ аваад уруудаж Шийртийн амны дэлгүүрийн гадаа Оиж дэлгүүр тойроод байсан, би дэлгүүрийн гадаа араас нь Оиж зогссон. Чийг тухайн үед зогс гэж шаардсан боловч зогсолгүй дэлгүүрийг гурав тойроод Шийрт өгсөөд зугтаасан. Тэгэхээр нь буцаад ирэх байх гэж бодоод 30-40 минут дэлгүүрийн гадаа хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь араас нь Шийрт өгсөж явтал Мяхайл Баяраагийн хамгаалалтын албаны гэрийн гадаа Чийн машин зогсож байхаар нь араас нь Ооод зогссон. Тэгээд бид нар буугаад Отол Ч машиндаа сууж байхаар нь буугаад ир, яагаад зугтаагаад байгаа гэж шаардлага тавьсан чинь бууж ирээгүй, тэр үед гэрээс 5-6 хүн гарч ирээд юу хийгээд яах гээд энүүгээр яваад байгаа гэхээр нь та нарт хамаагүй, техник гаргах гэж явна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэнд байсан Ч, Д болон танихгүй 2 залуу, 3 бацаан байсан. Тэд нар оруулахгүй гэсэн техникийг манай компанид хамаатай гэх мэтийн зүйл ярихаар нь Чт хандаж наад цонхоо онгойлго гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй машинаа асаагаад хөдлөхөөр нь зугтаах гэж байна гэж бодоод нэг дугуйг нь хагалсан чинь тэнд байсан нэг тарган залуу чи наад машиныхаа бүх дугуйг хагалчих чамайг жинхэнэ алж үзүүлнэ гэхээр нь 4 дугуйг нь хутгаар хагалсан. Тэнд байсан хүмүүс хутга барьчихаад хүнтэй хэрүүл хийлээ, гэхээр нь та нар ч гэсэн бүгдээрээ юм барьсан байна гэж би хэлсэн. Тэнд байсан тарган залуу надад ч гэсэн хутга байна, алвал чамайг ална гээд байсан. Тэр үед нь би хутгаа шидсэн, Чийн машины доогуур орох шиг болсон. Надтай хэрэлдэж байсан тарган залуутай хамт байсан тарган залуу банз бариад над руу дайрсан. Тэр үед нь тэнд байсан мотоциклийн төмөрүүдээс нэг төмөр барьж автал тэр залуу намайг банзаараа миний шилэн хүзүү орчимд цохиж, миний толгой манарсан, тэгсэн чинь хамт байсан тарган залуу нь гав барьж гүйж ирээд миний гарыг өчиж банзаар цохисон залуутай хамжиж миний гарыг өчөөд хойно гавласан. Би гавлуулахгүй гэж ноцолдоод дийлэхгүй, хавирч унагаасан. Тэгсэн ачааны жийп машин ирж, намайг газар унагаасан байхад нүүрийг шүргэж дайрсан, тэр газар шалбааг байсан учир миний нүүр дайрагдахгүй дугуйнаас мултарсан, тэр үед жолоОийг хараагүй, хэн байсан гэдгийг мэдэхгүй, машины улсын дугаарыг нь баттай сайн мэдэхгүй байна, сүүлд нь харахад 81-09 дугаар байх шиг байсан, үсгийг нь мэдэхгүй байна. Хар өнгийн автомашин байсан, маркийг нь санахгүй байна. Тэр үед миний нүүрийг шүргэхэд миний хоёр шанаа халцарсан. Машин ирээд зогсоход машин дээрээс хүмүүс үсэрч буугаад байсан. Миний нүүрэн дээр Д гишгэсэн, гуя, нуруу, хавирга хэсэг рүү тал талаас өшиглөөд, юмаар цохиод байсан. Хэн хэн өшиглөж, цохиж аваад байсан талаар мэдэхгүй, сүүлд нь босоод харахад 15-16 хүн байх шиг байсан. Тэр хүмүүс намайг зодож байгаад негөө хүмүүс нь ирнэ, айж болохгүй шүү гэх мэтийн зүйл яриад гэрийн баруун талаар тойрохоор нь би босоод зугтаж явахыг оролдсон чинь нөгөө хулгайч чинь зугтлаа гээд араас 3 танихгүй залуу гүйж ирээд цохиж зодоод, араас нь ачааны жийп /намайг шүргэдэг пикап/ ирээд намайг тэвшин дээр өргөж шидээд буцаж гэрийн гадаа Ооод зогстол ачааны машинаас буулгаж шидсэн. Тэр үед ухаан алдаж унасан, нэг сэргэтэл манай Н, Бороо нар ирсэн харагдаж байсан. Тэгээд манайхан намайг аваад явсан, авч явах зуур машинд ухаан алдсан байсан. Машинд хэвтэж явахад эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэх мэтийн зүйл яриад байсан. Тэр үед цагдаа ирсэн байсныг сүүлд мэдсэн. Тэр үед эмнэлэгт үзүүлэлгүй Улаанбаатар хот явсан, тухайн үеийн зодуулсан талаар ямар ч эмнэлгийн бичиг баримт байхгүй. Ч руу би хутга барьж дайраагүй. Дугуйг нь хагалсан нь үнэн. Ална гэж заналхийсэн асуудал байхгүй, хутга барьсан явсан нь үнэн, хутгаар цонх руу шаасан, машиныг хутгаар зурсан асуудал огт байхгүй. Тухайн үед би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. “Монгол газар” ХХК-ийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан газрын харуул хамгаалалтын ажилчдын ахлахаар ажиллаж байсан. “Монгол газар” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд хяналт тавих, хамгаалах үүрэгтэй ажиллаж байсан, тусгай хэрэгсэл ашиглаж байгаагүй. Гар чийдэнтэй л байсан, хутга хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах тусгай хэрэгсэл биш. Хүнсний хэрэглээнд хэрэглэж байсан хутгыг биедээ авч явсан нь миний буруу. Шийртийн амны дэлгүүр миний хариуцаж ажиллаж байсан талбайд хамаарахгүй. Удирдах албан тушаалтнаас ирсэн чиглэлийг авч байж маргааш нь оруулах эсэхийг шийдэхээр Өлтийн Дны пост гаргах шаардлага тавьсан. Ер нь бол уурхай руу орохоор ирсэн техник хэрэгслийг харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан.Тухайн уурхайн нутаг дэвсгэрт техник хэрэгсэл оруулах эсэх асуудлыг Дд танилцуулаад оруулах эсэхийг шийддэг, Дд компанийн зүгээс өгсөн үүрэг чиглэл байдаг байх. Д миний толгой дээр гишгэж байхад тал талаас цохиж зодсон, өшиглөсөн. Тэр хүмүүсийг хараагүй болохоор хэн хэн хэрхэн зодсон талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр талаар сайн анзаараагүй учир хараад танихгүй, ямар ч байсан өмнө нь харж байгаагүй, тарган залуу байсан. Миний хоёр шанаа халцарсан, хүзүү хөдлөхөө байж, хавдсан, зүүн талын хавирга хөндүүр болсон, зүүн хөлийн тойг хөндүүр болсон, гав шигдэж бугуй гэмтсэн, нүүрний зулгаралтын сорви, гавны сорви үлдсэн байгаа. Нг хэн хэрхэн яаж зодсон талаар хараагүй. Н бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Оыг цохиж гэмтээсэн нь үнэн, энэ асуудал миний ухамсаргүй байдал, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, буруугаа хүлээж байна. Өөр ярих зүйл байхгүй байна. О Н, Э, А нар зодож цохисон асуудал байхгүй, би ганцаараа л нэг удаа алгадаж хавирч унагаасан, цээж рүү нь нэг удаа түлхэж унагаасан. Өөр цохиж зодоогүй. Зүүн хөмсөг шалбарсан, толгойны араас цус гарсан байсан. Өөр гэмтэл мэдэгдээгүй. М хутгалсан нь үнэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр ярих зүйл байхгүй байна. Мын биед гэмтэл учирсан, тухайн үед М миний зүүн гуянд гэмтэл учруулсан, миний хувьд гомдол санал байхгүй. Өөр хүний биед гэмтэл учраагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гүүтийн ам гэх газар миний харуул хамгаалалтын газар нутагт хамаарахгүй. Өөрийн хариуцдаггүй газар Оиж бусдыг хутгалж гэмтээсэн нь миний буруу. Тухайн үед Ц, Н, Д, бид нар хамт явсан. Д бусдад зодуулаагүй, Дын биед гэмтэл учраагүй. Нг М хамт явсан залуугийн хамт хоолойг нь боосон учир хоолой нь улайсан байсан, өөр гэмтэл байгаагүй, Энэ асуудлаас болж би Мыг хутгалсан. Ц хэн нэгэнд зодуулаагүй. Би уурхайн ажилчдыг хутга бороохой барьж ална гэж хөөсөн, цохисон асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 98-103 хуу/
Х.Нгийн яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03-04 цагийн үед харуулын постон дээр П хамт үүрэг гүйцэтгэж байхад Чөө гэдэг хүний уурхайн 3 техник орсон, дахиад нэг техник ирэхээр нь Чөө гэдэг хүнээс хэний техник юм бэ гэж асуусан чинь эзэн нь одоо ирж байгаа, манайх биш гэж хэлсэн. Гэтэл Ч эзэн нь гээд ирэхээр нь манайх зөвшөөрөлгүй техник оруулахгүй байгаа техникээ гаргачих гэж хэлсэн чинь Ч Шийртийн ам руу техникээ буцаагаад дэлгүүрийн гадаа аваачихаар нь араас нь П бид хоёр Ооод техникээ постоор гаргачих гэж хэлсэн. Гэтэл Ч тоохгүй байж байгаад зугтаасан. Тэгэхээр нь хөөе гэж араас нь орилоод сигналдсан чинь зогсохгүй дэлгүүр тойроод зугтаасан. Зогсохгүй байхаар нь араас нь бууж 2 чулуу шидсэн. Тэгээд ч зогсохгүй Шийртийн амаад өгсөөд яваад өгөхөөр нь хэсэг хүлээж байгаад П бид хоёр араас нь явсан чинь Чийн машин зам дээр Баяраа гэдэг хүний уурхайн харуул хамгаалалтын гэрийн гадаа байхаар нь Ооод машинаас буусан чинь гэрээс хамгаалалтын 4-5 залуу гарч ирсэн. Бид хоёрыг Ооод машинаас буухад гэрээс гарч ирсэн хүмүүс шууд л үгийн зөрүүгүй зодсон. Өндөр Д гэдэг хүн бороохой барьчихсан миний уруулыг сэт цохисон. Тэгээд олон хүнд зодуулах нь гэж бодоод Пыг орхиод машин руу суугаад зугтаасан. Намайг зугтаах үед П ахыг хоёроос гурван хүн дараад авчихсан зодож байсан. Би өөрийнхөө хамт ажиллаж байсан Баясаа, Бороо нарыг дагуулаад Осон чинь П ахыг хойно нь гавалчихсан нүүр нь шалбарчихсан зодуулчихсан гэрийн хойно хэвтэж байсан. Бид нар Ооод буусан чинь Бороог борхоохойгоор шууд цохиод унагаасан. Тэр үед П ах ямар ч ухаангүй байхаар нь машиндаа суулгаад аваад нэг км орчим явж байхад аймгаас ирж уурхайн хамгаалалтад ажиллаж байсан Зуунтай гэдэг цагдаа таарахаар нь болсон асуудлыг хэлж өөрсдийн нөхцөл байдал, байгаа байдлаа харуулсан. Тэр үед П ах зодуулсандаа ухаангүй байсан болохоор эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Ээмнэлэгт үзүүлээгүй шууд Улаанбаатар хот руу явсан байсан. Би жолоО хийдэг болохоор надад хэн зөвшөөрөл өгдөр талаар мэдэх зүйл байхгүй байна. Ер нь бол уул уурхайн техник нэвтрэх зөвшөөрлыг харуул хамгаалалтын дарга Д өгдөг. Ч руу П хутга барьж дайрсан асуудлыг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Ч миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй зугтаахаар нь бухимдсандаа араас нь чулуу шидсэн. Машины хойд суудалд хүн байсан эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч байсан урдаа гурвуулаа явсан. П ахын машины дугуйг хутгаар хагалж, машин шил, хажуу талыг хутгаар зурсан асуудлыг би мэдэхгүй. Надад ямар нэгэн тусгай хэрэгсэл байгаагүй, би жолоогоо барьж явсан, Пт ямар нэгэн тусгай хэрэгсэл байгаагүй. П биед хутга байсан эсэхийг мэдэхгүй, хутга хаанаас авсан гэдгийг ч мэдэхгүй. П ахыг хутга барьж байхыг огт хараагүй. Би гэмтсэн, миний дээд уруул сэтэрсэн, надад гэмтэл учраагүй, миний биед учирсан гэмтлийг Д гэдэг хүн учруулсан. Намайг буцаад Оиход П ахын нүүр нь нил шавар болсон, хацар нь зурагдаж шалбарсан байсан. П ахын биед хэн гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй. Мотоциклийн гишгүүртэй төмрийг хэн зэвсэг болгож ашигласан талаар ч би мэдэхгүй. Бороогийн биед ил харагдах гэмтэл бэртэл учраагүй байсан. Д гэдэг хүн цохиж унагаасан. Харуул хамгаалалтын ажил хэрхэн, ямар журмаар явагддаг аль газар нутагт харуул хамгаалалтын ямар үүрэг гүйцэтгэдэг талаар харуул хамгаалалтын дарга Д мэднэ. П бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би тухайн үед жолоогоо бариад машинд П, Д, А, Ц нар суугаад уурхайн газар нутагт ажил үүргээ гүйцэтгэж яваад А уурхай дээр Осон чинь О тэнд байж байсан. Тэнд Ооод би машиндаа үлдэж П, Д, А, Ц нар буугаад явсан. Тэгээд хэсэг байж байгаад явъя гэж машинд орж ирэхээр нь бид хөдлөөд гол дээр Осон. Тэр хооронд Отай муудалцсан гэж П ах ярьсан. О машинтайгаа араас дагаж ирээд гол дээр цусаа угаасан. Тэгээд л салаад явцгаасан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. О миний машинд суугаагүй. Би От гар хүрээгүй, огт зодоогүй. Оын цусыг угаахад тэд нар бүгдээрээ буугаад л явсан, би хараагүй. Оын биед ямар нэгэн гэмтэл учирсан талаар би мэдэхгүй. Түүний хэн хэн яаж зодсон талаар би мэдэхгүй, би машинаас гараагүй. А уурхайн хүмүүсийг танихгүй, ямар ч байсан нэг залуу явж байгаа харагдсан. Өөр харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. П ах Отай уулзаад хоорондоо маргаад өндөр дуугараад байхаар нь харсан чинь П ах нэг удаа Оын цээж орчимд цохиж байх шиг байсан. Нэмж хэлэхэд оДн шалгагдаад байгаа хэргүүд дээр би жолоОийн хувиар хамт явж байсан. Гэхдээ би хэнийг цохиж зодоогүй. Цуг явж байгаад л хэрэгт холбогдоод байна, Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 114-118 хуу/
Хохирогч Ж.Оын өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн эх газар А уурхай дээрээс гэрээ авах гээд 4 ажилчны хамт Осон байсан. Манай ажилчид гэрээ ачаалаад би хараад зогсож байсан чинь Монгол газрын харуул хамгаалалтын 5 хүн Лексус 470 маркийн машинтай хүрч ирээд зогссон. Тэр залуучууд бүгд согтуу байсан. Тэгтэл нэг хамгаалагч нь Ан уурхайн нэг ажилчныг дуудаад хөөш чи яасан муухай хардаг юм бэ гэснээ барьж аваад үүрээд шидсэн. Газар унахад нь өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хамгаалагчид хандаж наад залуугаа зодохоо болиО гэж хэлтэл Монгол газрын хамгаалагч нар бүгд над дээр хүрч ирээд А гэж дууддаг залуу нь миний нүүр рүү хоёроос гурван удаа цохисон. Гэтэл муухай хОтой П нь намайг мөргөж унагаад газар унасаны дараа миний нүүр рүү хөлөөрөө хоёроос гурван удаа өшиглөсөн. Би босох гэсэн нүүрнээс цус гарсан. Тухайн үед миний хөмсөг сэтэрсэн байсан. Би босож ирээд яаж байна аа та нар гэж хэлтэл миний хойд талд зогсож байсан Э гэх залуу миний толгойны баруун хойд хэсэг рүү хатуу зүйлээр цохих үед би урагш болж унасан. Яг юугаар цохисоныг нь харж чадаагүй. Би дахиад босох гэсэн чинь Аранз, П, Э, Т тэгээд нэг үл таних залуу бүгд намайг тал талаас өшиглөсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн чинь А уурхайгаас зайдуу газар Ооод зогсчихсон. Миний машиныг Э гэх залуу жолоодоод явж байсан. Намайг машинаас чирч буулгаад П намайг дахиад цохиж унагаасан. Тэгээд бүгд намайг тал талаас өшиглөсөн. П намайг зодож байхдаа хутга сүх аваад ир наад мууг чинь нууранд живүүлчихье газар булна ална гээд байсан. П намайг суу хэвт гээд байхаар нь чадахгүй гэтэл дахиад бүгдээрээ намайг зодсон. Тэгээд би дахиад ухаан алдсан байсан. Би нэг сэрсэн чинь намайг өндийлгөж суулгаад Э нь миний куртекийг тайлж аваад толгой дээрээс ус хийгээд нүүрээ угаа гээд байсан. Би нүүрнийхээ цусыг угаагаад байж байтал П нөгөө хамгаалагч нарт наадахаа одоо хая, явъя гэсэн тэгээд намайг миний машины дэргэд үлдээгээд явцгаасан. Би өөрөө машинаа жолоодож уурхай дээр Ооод Д гэдэг ажилчингаа аваад Архангай аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Би замдаа куртекнийхээ халаасанд хийсэн байсан 920.000 төгрөгөө үзтэл байхгүй болсон байсан. Монгол газрын хамгаалагч нар намайг зодсон. Миний куртекийг барих үедээ миний мөнгийг авсан юм шиг байсан. Би уурхай дээр ирээд дэлгүүрээс хүнсэнд хэрэглэх зүйл авах гээд 1.000.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэр мөнгөө өмсөж явсан куртекнийхээ энгэрийн халаасанд хийсэн байсан юм. Би 1.000.000 төгрөгнөөсөө 70.000, 80.000 төгрөгөөр юм авсан. Үлдсэн 920.000 байна уу, 930.000 төгрөг байна уу, тухайн мөнгөн нь 10.000 төгрөгийн дэвсгэртэй байсан. Би А ажилчныг тэд нараас өмөөрсны төлөө намайг зодсон. Би тэр хүмүүсийн заримыг нь зүс танина. Т, Э, П, А тэгээд нэг үл тарих туранхай бор царайтай залуу байсан. Миний биед зүүн талын хөмсөг задарсан, толгойны баруун хойд тал, чихний дээд хэсэг толгой хагарсан, хүзүүний яс гэмтсэн, зүүн талын чих дотор талдаа язраад хавдсан, толгой хөндүүр уруул хамар хавдсан, зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан. Намайг Монгол газрын 5 хамгаалагч бид нийлж зодсон. Тэр А гэх залуу намайг зодохдоо би түүний дүү байгаа юм гээд намайг цохисон. Би одоо хэн тэгж хэлснийг нь санахгүй байна. Би маш их гомдолтой байна, алдсан мөнгө эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Намайг зодсон шалтгаан нь хамгаалалтын албаны дарга Д гэх хүний захиалгаар намайг зодсон гэж үзэж байна. Монгол газрын намайг зодсон хамгаалагч нар намайг аймгийн төв явсаны дараа манай уурхай дээр намайг сураглаж Осон байсан. Би одоо дотроо маш айдастай байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 189-192 хуу/
Хохирогч Ж.Оын дахин өгсөн:.. Би 2017 оны намар 09 дүгээр сарын сүүлээр Монгол газар ХХК-ийн хамгаалагч нар гээд хар хувцастай залуучууд ирсэн байсан тэр залуучуудаас би Д, Т гэх хоёр залуучуудтай танилцсан, бусад залуучуудыг нь танихгүй. 2018 оны хавар 05 дугаар сарын эхээр Орхон багийн нутагт намайг ирэх үед Д гэх залуу Орхон багт Монгол газрын постон дээр байж байсан тухайн үед хамгаалалт хийхээр ирсэн залуучууд нь бүгд шоронгоос суллагдсан ял эдлэж байсан хүмүүс гэж би дуулсан. Муухай П гэх хОтой П, А, Э гэдэг хОтой Д, Т гэх хОтой Ц, Н гэх 5 залуу намайг зодсон. Намайг эхлээд А гэх залуу миний зүүн нүд, хацар хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохисон, намайг хойшоо унах үед П нь намайг заамдаж барьж аваад миний зүүн талын хөмсөг рүү мөргөсөн би газар унаад босоод ирсэн чинь араас Д гэх залуу миний толгойн ар хэсэг рүү хатуу зүйлээр цохисон, миний толгой руу цохих үед хатуу зүйлээр цохиж байгаа нь мэдэгдсэн, яг юугаар цохисоныг нь мэдээгүй, тэгээд би газар унах үед тэр хүмүүс намайг тал бүрээс хөлөөрөө өшиглөөд цохисон. Би хэсэг хугацаанд би юу болсоныг мэдээгүй ухаан алдсан байсан. Намайг ухаан алдах үед манай ажилчин Н, Д хоёр ирээд намайг босгоод аваад явах гэсэн чинь намайг зодсон залуучууд манай хоёр ажилчинг та хоёр энэ хүн шиг үхэх гээгүй юм бол эндээс зайл гээд хөөгөөд явуулсан байсан. Бас манай ажилтан Д гэх залуу түлшний машин дээрээс намайг зодуулахыг хараад байж байсан гэсэн, намайг зодсон залуучууд намайг миний машинд чихэж суулгаад хөдлөөд явсаныг ч мөн харсан гэсэн. Намайг Ан уурхайгаас зүүн хойд зүг рүү авч яваад уурхайн ухсан байсан шороон дунд авч Ооод намайг А, П хоёр дахиад толгой хөл рүү гар, хөлөөрөө цохиж зодсон. Би маш их гомдолтой байна, намайг Ан уурхайгаас авч яваад ухсан шороон дунд авч Ооод миний нүүрийг угаалгах гээд миний толгой дээрээс ус хийгээд байсан. Тухайн үед Д, А хоёрын аль нэг нь байсан би хэн нь байсаныг сайн харж чадаагүй миний өмсөж явсан куртекийг араас тайлаад авсан. Тэгээд би нүүрээ угаагаад ус дууссан чинь тэр залуучууд наад муугаа үлдээчих явъя гээд П нь хэлтэл Д, А хоёрын аль нэг нь байсан би тухайн үед зодуулаад ухаан балартсан байсан учраас сайн санахгүй байна надад миний куртекийг шидэж өгчихөөд хөдлөөд яваад өгсөн. Би тэр хүмүүсийг явсаны дараа машин дээрээ арай гэж Ооод куртекээ өмсөөд эргээд уурхай дээрээ Ооод Архангай аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан. Аймгийн төв орох замдаа Цэнхэр сумын төвөөр дайраад дэлгүүрээс ус, ундаа авах гээд куртекний энгэрийн халаасанд байсан мөнгө алга болсон байсан, би энгэрийн халаасандаа 920,000 төгрөг хийсэн байсан тэр мөнгө бүгд байхгүй байсан. Би тэр мөнгөө нарийн резинээр боосон байсан. Би Улаанбаатар хотоос гарахдаа хөдөө уурхай дээр дэлгүүрээс бэлэн мөнгөөр юм авдаг учир гэрээсээ бэлнээр нь 1.000.000 төгрөг аваад гарсан манай эхнэр А намайг гэрээсээ 1.000.000 төгрөг аваад гарсаныг мэдэж байгаа. Архангай аймаг явах замд манай ажилчин Д намайг бэлэн мөнгөтэй явж байсныг харсан, Д харсан байх гэж бодож байна. Би уурхай дээр ирээд удаагүй 2 хонож байсан учраас би мөнгөө энгэрийн халаасандаа авч явсан, намайг мөнгөтэй явж байсныг манай ажилчид мэдэж байсан. Миний куртекийг тайлж авах үедээ л миний энгэрийн халаасанд байсан мөнгийг авсан байх гэж би бодож байна, би тухайн үед юу болж байгааг мэдэх чадалгүй болсон байсан. Би зодуулах өдрийн өглөө нь халаасандаа мөнгө байгааг шалгаж үзсэн, миний мөнгө байсан би утсаа мөнгөтэйгөө хамт нэг халаасанд хийдэг юм. Би зодуулахаас өмнө мөнгөө хаях завдал зүйл болоогүй, би Цэнхэр сумын төвд ирээд юм авах гээд мөнгөө үзсэн чинь мөнгө байхгүй хамт байсан гар утас нь байж байсан. Би гомдолтой байна, би эмчилгээний зардал болон алга болсон 920,000 төгрөгөө нэхэмжилж байна. Монгол газрын хамгаалагч гэх залуучууд намайг зодох үедээ намайг нууранд живүүлж ална, газар булна, сүх, хутга аваад ир наад муугаа ал гээд намайг айлгаж сүрдүүлж заналхийлсэн. Одоо надад маш их дарамттай байна намайг дахиад зодох, миний биед хохирол учруулж намайг алахгүй гэх баталгаа алга байна, энэ хүмүүсийн цаана Д гэх хүн байгаа тэр хүн энэ ажилчдаа явуулж намайг зодуулсан гэж би бодож байна..../1-ийн хх-ийн 193-195 хуу/
Хохирогч Ж.Оын дахин өгсөн:..Би өөрөө куртекээ тайлаагүй, тухайн үед миний хамар, чих, толгойны ар, хөмсөгнөөс цус гараад нил цус болчихсон угааж байхад Э, А, хоёр миний хажууд байсан. А толгой дээр ус хийж өгөөд Э куртек тайлсан, миний хойноос тайлж авсан, би тонгойж цусаа угааж байсан. Ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, араас тайлах гэж шууд татахад нь гараа сугалаад тайлуулсан, ямар нэгэн байдлаар би эсэргүүцээгүй. Би цусаа угааж дуусаад өндийтөл П наад лалараа наанаа үлдээ гэж хэлэхэд Э над руу миний куртекийг шидэж өгчихөөд явсан. Тэгээд би куртекээ Эгаас авч өмсөөд явсан. Миний куртекний зүүн энгэрийн дотор талын халаасанд нийт 920.000 төгрөг, нэг багц болгож голоор нь резинээр ороосон байсан. Мөнгөн дэвсгэрт нь бүгд 10.000 төгрөгийн дэвсгэртэй байсан, сар дугаарын мэдэхгүй, хуучин дэвсгэртүүд байсан, халаасны амсар задгай байсан. ДоржП, Н, Ддорж нар мэднэ. Улаанбаатар хотоос гэрээс гарахдаа 1.000.000 төгрөг бэлнээр авсан учир санхүүгийн баримт байхгүй. Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоол идэж, 30.000 мянган төгрөг, Цэнхэр суманд 50.000 мянган төгрөгөнд түлш хийж, нийт 80.000 төгрөг зарцуулж, 920.000 төгрөг үлдсэн. Миний куртек одоо байхгүй шатаасан. Хамгийн эхлээд А намайг нүүр рүү таваас зургаан удаа гараараа цохиж аваад манараад байж байтал, П намайг заамдаж татаад мөргөн унагаасан, эргээд босох гэтэл Э миний баруун чихний ар хэсэгт ямар нэгэн хатуу зүйлээр цохиж унагаасан, урагшаа унасан. Дахиад босох гэтэл А намайг, А гэдэг гээд дахиж нүүр рүү цохиж аваад машин налуулаад зогсоосон чинь өмнө танихгүй байсан. Н ирж нүүр рүү 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд намайг миний машины арын суудалд суулгаад Э машин бариад булгийн ус руу авч яваад уурхайн шороон дунд аваачиж буулгаад шороонд алж бул гэх мэтийн зүйл ярьж дарамтлаад П, А хоёр дахиж зодоод, ус авч ирж хамгийн сүүлд угаасан. Мөнгө алга болсон талаар Цэнхэр сумын төвд Оиж байж мэдсэн. Ер нь бол дөрвүүлээ зодсон, тал талаас өшиглөөд л байсан, хэн хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүсээс Ц л надад гар хүрээгүй, Цыг Т гэж дууддаг. Хэн хэн нь яаж зодсонг гэмтэл тус бүрээр нь ялгаж мэдэхгүй байна. Гомдолтой байна, эмчилгээний зардал, нааш цааш явсан замын зардал, алдсан 920.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Нэмж ярих зүйл байхгүй. Гэхдээ Д гэдэг хүний хэлсэн үгээр орж энд хамгаалагчаар ажиллаж байгаа гэх, ямар ч бичиг баримтгүй, П, А, Э, Т, Н нар хэрэгт холбогдоод байна. Ойр хавийн хүмүүс мэдэж байгаа боловч дараа нь шоронгоос гарсан хүмүүсээс айгаад хэлж ярьж чадахгүй байгаа. Дтай ямар ч өр авлага өс хонзонгийн харьцаа байхгүй. Ер нь бол “Монгол газар” ХХК-ийн хамгаалалтын албаны П, Н нар Чийг ална гэж хутга барьж хөөсөн, машины дугуйг хагалсан гэх асуудал болжээ. Энэ хүмүүсийн асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөх хэрэгтэй байна. Эдгээр хүмүүсийн дарга нь Д байгаа юм.../1-ийн хх-ийн 196-200 хуу/
Хохирогч Ж.Оын дахин өгсөн::.. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн, гэхдээ 2018 оны 05 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Птай Орхон багийн Шийртийн амны дэлгүүрийн гадаа таараад П надаас уурхайн бичиг баримт нэхэхээр нь би байхгүй, чамд харуулах алба байхгүй гэснээс болж маргаад П намайг бариад авахаар нь би хоёр удаа гараараа нүүр орчимд нь цохиж авсан. Тэр асуудлаас болж намайг маргааш нь зодсон байгаа, үнэн хэрэгтээ энэ зодоон надаас болсон. П биед гэмтэл учирч мэдэгдээгүй. Цохихдоо ямар нэгэн зүйл ашиглаагүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Ц нь хамт явсан, надад гар хүрээгүй гэж хэлсэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн. Ц хамт явсан, өмнөх мэдүүлэгт хамт явсан талаар нь ярьсан, намайг зодоход оролцсон гэж андуураад бичсэн байх гэж бодож байна. Миний куртекний халаас цахилгаангүй учир онгорхой байсан, товч ч байхгүй. Ер нь бол тэр үед мөнгийг хэн авсан талаар мэдэхгүй, миний куртекний халааснаас мөнгө аваад байхаар зүйл болоогүй, Дыг авч байхыг хараагүй, Даас өөр хүн мөнгө авах боломж байгаагүй. Тэр мөнгийг хэн нэгэн авч байхыг хараагүй болохоор одоо бодоод байхад хаягдаж унасан байж магадгүй. Мөнгө алга болсон, гэхдээ хэн нэгэн авч байхыг хараагүй, зодуулах үед унаж хаягдсан байх гэж бодож байна. Д тухайн үед байгаагүй, П, А, Н, Ц, Д нарын Д хариуцаж ажиллуулдаг байсан учир хамааралтай байх гэж хардсан. Тэрнээс өөр ямар нэгэн оролцоо байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал авсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 201-203 хуу/
Гэрч Э.Д өгсөн...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн эхэнд А гэх хүний уурхай дээрээс О ахын хамт ажилчидтайгаа гэр авах гээд байж байсан чинь Ан уурхай дээр Монгол газрын хамгаалагч нар гээд таван залуу машинтай ирсэн. Тэр залуус А уурхай дээр ирээд О ахтай уулзаж байгаа харагдаж байсан. Тэгсэнээ О ахыг машинд нь суулгаад аваад явсан, О ахыг машинд нь яаж суулгаад яах гэж авч явсаныг нь мэдээгүй. О ах яваад 30-аад минутын дараа нүүр ам нь цус болчихсон өөрөө машинаа унаад ирсэн. О ахын бие нь муудсан байсан учраас яаралтай аймгийн төв рүү бид хоёр О ахын машинаар явсан. Монгол газрын хамгаалагч гэх таван залуу байсан, би тэр залуучуудыг танихгүй, О ах тэр хүмүүсийг зүс танидаг юм байна лээ. Би зодохыг нь хараагүй, ажилтай байсан болохоор харж чадаагүй, манай зарим ажилчид харсан байсан. Ямар учраас зодсоныг нь мэдээгүй, О ах өөрөө надад хэлэхдээ Ан уурхайн ажилчинг өмөөрсөний төлөө намайг зодсон гэж байсан. О ах уурхай дээр хэрэглэх мөнгө гээд Улаанбаатар хотоос гарахдаа 1.000.000 төгрөг бэлнээр авсан байсан. Монгол газрын хамгаалагч нарт зодуулах үедээ тэр мөнгөө өмсөж явсан куртекний дотор талын халаасандаа хийсэн байсан гэсэн. Тэгээд аймгийн төв рүү явж байхдаа О ах мөнгөө үзсэн чинь мөнгө нь алга болсон байсан. Улаанбаатар хотоос гарахдаа 1.000.000 төгрөгнөөс юм аваад багцаагаар 920.000 гаруй төгрөг үлдсэн байсан... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 204-205 хуу/
Гэрч Э.Д дахин өгсөн...Тухайн үед А гэх хүний уурхай дээр түлш хүлээлцээд байж байх үед “Монгол газар” ХХК-ийн хамгаалагч нар гээд дөрвөөс таван хүн явж байсан яг тодорхой хэн хэн байсан гэж хэлж мэдэхгүй байна.Тэр хүмүүс саарал өнгийн Лексус 470 маркийн авто машинтай ирсэн. Би тухайн үедээ тэр залуучуудыг таниагүй. Сүүлд нь хэн хэн ирсэнг мэдсэн. Лексус 470 маркийн автомашинтай А, Э, Т, П, Н гэх таван залуу ирсэн байсан. Би тухайн үед Т гэх залууг л сайн харсан. Тото нь эрээн алаг ногоон өнгийн хослолтой, бавгар сахалтай залуу байсан. Бусад хүмүүсийг сайн анзаарч хараагүй. Тухайн үед тэдгээр залуучууд О ахыг хэрхэн яаж цохиж зодсон талаар би хараагүй. О ахыг Монгол газрын ХХК-ийн залуучууд машинд суулгаад аваад явахыг би харсан. Тэр залуучууд О ахыг машинд суулгаад А уурхайгаас доош аваад явсан. Тухайн үед тэд О ахыг ганцааранг нь аваад явсан. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би О ахын хамтаар нэг машин дотор сууж ирсэн. О ахад тухайн үед боодолтой мөнгө байсан. Яг хэдэн төгрөг байсан талаар би мэдэхгүй. Тэр үед О ах хар өнгийн куртектэй хар өнгийн өмдтэй явж байсан. Куртекнийхээ энгэрийн карменаас мөнгө гаргаж ирээд замдаа тооцоо хийгээд яваад байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 206-209 хуу/
Гэрч Ц.Н өгсөн....2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би О ахын хамт уурхайн хоёр гурван ажилчинтай А гэх хүний уурхайн бааз дээрээс гэр ачих гэж Осон. Бид нар гэрээ ачиж байсан чинь О ах Монгол газрын хамгаалагч нартай уулзаад зогсож байсан. Монгол газрын залуучууд дөрвүүлээ байсан. О ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл намхан махлагдуу хамгаалагч нь О ахыг цохиод авсан. Тэгсэн нэг хамгаалагч нь дундуур нь орж салгаад О ахыг машинд суулгаад хөдлөөд явсан. О ахыг авч явсаны дараа буюу 1 цагийн дараа өөрөө машинаа унаад ирсэн. О ахын хөмсөг нь сэтэрсэн, толгойн баруун талдаа шалбарсан, чих нь хавдсан байдалтай ирсэн. Ямар учраас О ахыг зодсон талаар мэдэхгүй. Хоорондоо маргалдаад байх шиг байсан. Миний харснаар махлаг залуу О ахын толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Өөр яаж цохисныг хараагүй. О ах өмнө нь Монгол газрын хамгаалагч нартай хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Монгол газрын хамгаалагч нар халамцуу байх шиг байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 210-211 хуу/
Гэрч Ц.Н дахин өгсөн...миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Монгол газрын хамгаалагч гэх дөрвөөс таван залуу ирсэн бөгөөд сүүлд дуулахад П, А гэх хүмүүс байсан, бусад хүмүүсийг нь би танихгүй бас мэдэхгүй. Тэр хүмүүс ерөнхийдөө өндөр махлагдуу хүмүүс байсан. Яг ямар дүр төрхтэй, тухайн үед ямар хувцастай явж байсан талаар би санахгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 212-214 хуу/
Гэрч Т.Н өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед би О ахын хамт мөн Д, Төөгий, Нямка нарын хамт Орхон багийн Шийртийн эхэд А гэх өөрийн уурхайн хажуу талаас гэр ачиж ирэхээр явсан. Би нар А уурхай дээр Ооод гэрээ ачиж байсан. Тухайн үед А уурхай дээр Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нар Осон байж таарсан юм. Тэгтэл О ахыг Монгол газрын ХХК-ийн залуучууд зодоод машинд нь суугаад аваад явсан, 1 цагийн дараа О ах өөрийн машинаа унаад ирсэн. О ахын хувцас шороо болоод толгойн цус болсон хагарсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай ирсэн. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан. Ямар учраас О ахыг зодсон талаар мэдэхгүй. О ахыг ганцааранг нь дагуулж яваад зодсон юм шиг байсан. О ахтай хамт манай ажилчдаас өөр хүн байгаагүй. Тэр үед О ах эрүүл байсан, Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нараас гурваас дөрөв нь согтуу байх шиг байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 215-216 хуу/
Гэрч Т.Н дахин өгсөн....тухайн үед А гэх хүний уурхай дээр гэр буулгаж ачиж байсан. “Монгол газар” ХХК-ийн гэх дөрвөөс таван залуу машинтай ирсэн. Хэн хэн гэдэг хүмүүс ирсэн талаар би мэдэхгүй. Би тэр залуучуудын нэрийг нь огт мэдэхгүй. Миний санаж байгаагаар нэг залуу нь дээгүүрээ цээж нүцгэн байсан бусад хүмүүс нь ямар хувцастай ямар дүр төрхтэй хүмүүс байсан талаар би санахгүй байна. О ахыг зодоод байна гэхээр нь Ддорж бид 2 хамт Осон тэр үед О ах газар уначихсан, хар өнгийн нимгэн куртектэй байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 217-220 хуу/
Гэрч Л.Бямбажаргалын өгсөн...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Бавгарын ам гэх газар байрлах Бидийн түшээ ХХК уурхайн бааз дээр Монгол газрын ХХК-ийн хамгаалалтын албаны ажилчид машинтай ирээд уурхайн бэлтгэл ажил аюулгүй байдалтай танилцаад явж байсан. Тухайн үед О гэж дууддаг ажилчидтайгаа манай бааз дээр ирсэн байж таарсан. Би Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нартай уулзчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь гадаа хүмүүс орилоод байхаар нь гарсан чинь Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нар О ахын машинтай манай баазын гаднаас хөлдөөд явж байсан. Өөр ямар нэгэн зүйл болсон эсэхийг хараагүй. Зодоон хийсэн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан О ахын ажилчид болон Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нар хоорондоо маргалдаад байгаа бололтой орилоод байснаа хөдлөөд явсан. Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нарыг би танихгүй. Ямар байсан машин дотор хоёр хүн сууж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 221-222 хуу/
Гэрч О.Д өгсөн: ...Би Орхонбагт О гэх хүний удирдлагад ажилладаг юм. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим байх А гэх хүний уурхай дээр би байж байхад хүмүүс орилоод байхаар нь хартал цус нь гойжсон О ах газар унасан. Монгол газрын ХХК-ийн хамгаалагч гэх залуучууд та хэдийг бас ална шүү гээд ойртуулахгүй байсан. Эдгээр залуучууд О ахыг алаад газар ухаад хийчихье гээд орилоод байсан ба ойр хавьд хүн байхын эцэсгүй хөөгөөд байсан. Манай ажлын газрын Н гэх хүн хамт байсан гэхдээ зодоон болохыг харж чадаагүй, хүн бүхнийг ална гээд хөөгөөд ойртуулахгүй байсан. Тэр залуучууд Монгол газрын ХХК-ийн гэх залуучууд байсан бөгөөд яг хэн хэн гэж дууддаг талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 223-224 хуу/
Гэрч О.Д дахин өгсөн:...Би тухайн үед А гэх хүний уурхай дээр гэр буулгаж байсан юм. Тэр үед “Монгол газар” ХХК-ийн Лексус 470 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй дөрвөөс таван залуу залуучууд ирсэн. Тухайн үед миний мэдэхээр А, Э, Т, П гэх залуучууд ирсэн бас нэрийг нь мэдэхгүй нэг залуу хамт ирсэн. Э нь цоохор өнгийн нимгэн цамцтай явсан, П нь цээж нүцгэн, Тото харуул хамгаалалтын бололтой эрээн хувцастай, А хар өмдтэй, хар мактай, хар малгайтай явж байсан. П Улаанбаатар хотоос О ахтай хамт ирсэн. О ах замдаа хоол ундны мөнгө гаргаж байсан. Цэнхэр суман дээр ирээд куртекнийхээ энгэрийн халааснаас боодолтой мөнгө гаргаж ирээд шатахуун авч байсан. О ахын хар куртекний энгэрийн хадаасанд ямар ч байсан мөнгө байсан, хэдэн төгрөг байсаныг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 225-228 хуу/
Гэрч Э.Агийн өгсөн:.. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Шийртийн эхэнд А гэх хүний уурхай дээр хамгаалалтын ажлаар Д, Ц, П, Н бид нар явж байсан Бид нарыг Ан уурхай дээр Оих үед О гэх хүн тэнд байсан, бид нар машинаас буугаад Отай П уулзсан. О өмнө Батжаргал, Псүрэн, Баасансүрэн гэх хүмүүсийн уурхайгаар ороод бид нарыг боорцогны шоронгийн банди нарын өвөг эцэг нь би байгаа юм, би мехайл хОтой Б гэх хүний бие төлөөлөгч нь би байна та нар манай газар дээр буусан байна одоохон наад газраасаа зайл гэж ярьсан байсан. Тэр асуудлыг нь П хэлсэн чинь урдаас О гэх хүн үг сөрөөд та нар Монголд боорцогний шоронгийн банди нар байсан би Японы шоронд якуза байсан хүн шүү, би шоронгийн атман хар Гэрэлтийн дүү байна гээд орилоод байсан. Тэгтэл П тэр хүнийг хавирч унагаасан чинь О босож ирснээ П руу дайраад байхаар нь би салгатал над руу дайраад миний зүүн талын хацар руу гараараа цохисон. Тэгтэл П намайг өмөөрөөд түлхэж унагаасан. Тэгээд Д Оын машиныг жолоодоод Оын машинд нь суугаад, бид нар өөрсдийн машиндаа суугаад хөдлөж яваад Аптанбагана уурхайн талд байдаг булаг дээр Оиж зогсоод О нүүр гараа угаагаад тэгээд бид нараас уучлалт гуйгаад салсан. Өөр зүйл болоогүй. Бид нар Ан уурхай дээр байх үед ажлын хувцастай нэг залуу бид нар руу хараад байсан. Тэгсэн чинь Д тэр залууг юугаа хараад байгаа юм гэж хэлсэн тэр залуу юм ярилгүй яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. О өөрөө хэрүүл үүсгээд П руу дайраад байсан тэгээд маргаан үүссэн. Манай хамгаалалтын ажилчид Ан уурхайн гадаа байхдаа Оыг зодож газар унагаагаад тал талаас нь зодож цохисон асуудал байхгүй. Бид нар Оыг элбэж зодож цохисон асуудал байхгүй. Ан уурхайн гаднаас хөдлөөд булаг дээр Оиж Оын нүүрийг нь угаалгасан, зодож цохисон асуудал болоогүй. Оыг зодож цохисон хүн байхгүй. Оын зүүн хөмсөг нь сэтэрсэн цус гараад байсан. Өөр ямар гэмтэл учирсан байсныг анзаарч хараагүй. Оыг П хавирч унагаах үед чулуу мөргөөд хөмсгөө сэтэлсэн. От мөнгө байсан эсэхийг мэдэхгүй байна, Оын куртекийг хэн тайлсаныг нь би хараагүй... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 229-230 хуу/
Гэрч Г.Пын өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийрт гэх газар А гэх хүний уурхай дээр ажлынхаа дөрвөн залуугийн хамт хамгаалалтын ажлаа хийгээд уурхайгаар тойроод явж байсан чинь О гэх хүнтэй таарсан. Би Отай уулзаад та хүнд юу яриад яваад байгаа юм бэ, та манай ажилчдыг доромжилсон байна гэж хэлтэл О миний урдаас та нарт хамаагүй би бол японы шоронгийн якуза байна, миний ах монголын шоронгийн атман хар Гэрэлт гэж байдаг мэд үү банди нараа гээд намайг цохих гээд дайрахаар нь би тэр хүнийг барьж аваад хавирч унагаасан чинь чулуу мөргөөд уначих шиг болсон. Тэр хүн эргээд босоод ирсэн чинь хөмсөг нь сэтэрсэн цус гарч байсан. Тэгээд дахиад над руу дайрсан чинь А бид хоёрын дундуур ороод салгатал О Аг шанаа руу нь цохисон. Тэгэхлээр нь би Оыг түлхээд унагаасан. Тэгээд Д Оыг салгаад машинд нь суулгаад машиныг нь жолоодоод явсан. Бид нар машиндаа суугаад араас дагаж яваад А гэх хүний уурхайн хойд талд байрлах булаг дээр Оиж Оын цусыг нь угаалгасан, тэгээд салцгаасан. Манай хамгаалагч нараас цохисон хүн байхгүй би хавирч унагаасан, түлхэж унагаасан. Оыг манай хамгаалалтын ажилчид бупэглэж зодсон асуудал байхгүй. Би машин дотор сууж байсан, Оыг зодож цохисон хүн байхгүй, куртекийг нь хэн тайлж авсаныг нь би хараагүй. Мөнгөн байсан эсэхийг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 231-232 хуу/
Гэрч А.Б өгсөн:...О гэж танихгүй, ямарч харилцаа холбоо байхгүй, хамгаалалтын албаны ажилчдыг зүс танина, эргэж тойрч байгаа гээд л явж байдаг, нэрийг нь мэдэхгүй. 2018 оны 4 сард хамгаалалтын албаны ажилчид хүн хутгалсан сураг байсан, хэн хэнийг хутгалсан талаар мэдэхгүй, Дараа нь О гэдэг хүн зодуулж гэнээ, хамгаалалтын албаны хүмүүс зодсон гэнэ гэсэн сураг сонссон. Хүмүүсийн дунд яриа гараад байсан. Ямар учраас зодооны хэрэг гарсан талаар мэдэхгүй, хөөж барьсан асуудал огт болоогүй. О манайхаар ирж тийм юм яриагүй. Манай ажилчдын дунд ийм яриа гараагүй. Манай уурхайн дарга Т.Псүрэн Ө аймгийн Б сум явсан эзэнгүй үед нь би уурхайг хариуцан ажилладаг. Алт олборлолтын үйл ажиллагааг эхлээгүй байгаа. Манай уурхай 2018оны 4 сард ирсэн тэр үед гайгүй байсан, харин манайхаас хойш замд пост гаргаад “Монгол газар” ХХК-ийн ажилчид хамгаалалтын албаныхан машин явуулахгүй, гадны машин оруулахгүй байна гэсэн асуудал яригдаж байсан, айлган сүрдүүлдэг, дарамталдаг асуудлын талаар мэдээгүй, энэ талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 236-238 хуу/
Гэрч Л.Б өгсөн:...О ах гэдгээр нь О гэдэг хүнийг таньдаг байсан, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй, харуул хамгаалалтын ажилтнуудыг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Уурхайг хариуцдаг дарга нь харин манай компанийн захирал А, захирал тухайн үед байгаагүй. Харуул хамгаалалтын ажилчид өдөр бүр ирж ажил байдалтай танилцдаг байсан, тухайн үед хамгаалалтын ажилтнууд гадаа ирэхээр нь би гарсан, хамгаалалтын ажилтнуудын нэрийг мэдэхгүй, тэд нар засварын ажил асуухаар хариулчихаад байж байх хооронд хамгаалалтын ажилтан нь Ганбаатар овогтой Ц хавсарч унагаасан. Тэгэхээр нь хөөе яаж байгаа гэж орилсон чинь хамгаалалтын ажилтан зүгээрээ тоглож байна гэхээр нь Ц асуусан чинь зүгээр гээд инээгээд босоод явсан, өөр ямар нэгэн зүйл байгаагүй, би гэртээ орсон, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тэр үед О ах манай ойролцоо гэр буулгаад ачиж байсан, гэтэл удаагүй машин дуугараад хөдлөөд явсан чинь О ахын нэг ажилтан манайд орж ирээд О ахыг зодоод аваад явчихсан гэхээр нь цагдаад хэлээч гэж хэлсэн, хэн хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй. Цогбадрах зодуулаагүй, ямар ч гэмтэл учраагүй. О зодуулчихлаа гэж манайд дараа нь ирэхэд чихнээс нь цус гарсан, хөмсөгнөөс нь цус гарсан байсан, аль чих аль хөмсөг байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Цогбадрахын хавсарч унагаасан хамгаалалтын ажилтанг мэдэхгүй, хараад танихгүй. Манай компани 2018 оны 04 дүгээр сарын 26-нд анх ирэхэд Шийртийн Дгаар өөр уурхай бариад байна гээд оруулахгүй байхаар, Өлийн Дгаар тойроод давж ирсэн, С гэдэг эмэгтэй уурхайн компанийг оруулахгүй гэрээ байхгүй гээд байсан чинь Шийртийн Дгаар оруулчихсан байсан, тэр компани нь одоо байхгүй буцаад явсан байна лээ. Өөр бусад иргэдийг дарамталдаг, компанийн үйл ажиллагаанд саад болоод байгаа асуудлын талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 239-242 хуу/
Гэрч Ч.Ч өгсөн: ...Монгол газар ХХК-ийн харуул хамгаалалтын ажилчдыг танихгүй, ямар ч харьцаа холбоо байхгүй. П, Д, Ц, Н, Д гэх хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй, зургийг нь харвал танина. О бусдад зодуулсан гэх хэргийн талаар хараагүй болохоор нарийн сайн мэдэхгүй, харин Монгол газар ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнуудад зодуулсан сураг байсан. Яг хэн хэн зодсон талаар хэрхэн зодсон болохыг мэдэхгүй. Монгол газар ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнууд Монгол газар ХХК-ийн хамааралгүй, харуул хамгаалалтанд орохгүй газар Гүүтийн ойролцоо байсан хүнийг хутгалсан гэж сураг гарч байсан, тэр талаар мөн нарийн сайн мэдэхгүй, харсан үзсэн зүйл байхгүй. Ер нь бол орон нутгийн зам дээр пост гаргаж, төмөр хаалт хийчихсэн, орж гарахад оруулахгүй энэ тэр гээд нэлээн асуудал болдог, дарга нартаа танилцуулж байна гэх мэтийн зүйл яриад оруулдаггүй, сүүлийн үед оруулахгүй намайг цохиж авч байсан удаа хүртэл байгаа, надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй, гэхдээ айлган сүрдүүлэх асуудал их байдаг. Мөн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үүрээр намайг ална гэж хутга барьж дайраад арай гэж зугтааж хүмүүс намайг аварсан, энэ асуудал Баттогтох гэдэг мөрдөгч дээр шалгагдаж байгаа. Мөн миний машины 4 дугуйг хутгалж хагалсан байгаа. Байнгын дарамтанд байгаа, ална гэж хутга барьж хөөсөн асуудлаас хойш дахиад яах гэж ирэхийг хэлж мэдэхгүй байна, уурхайгаас гарах, орох хоёр талын замд посттой хэн орж гарч байгааг хамгаалалтын ажилтнууд байнга мэдээлж байдаг учир ийш тийшээ явахад хүртэл айдастай байна...гэх мэдмдэүүлэгүүлэг /1-ийн хх-ийн 243-245 хуу/
Гэрч Г.Ц өгсөн:...О ахыг зүс танина, харин түүнийг зодсон гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2018 оны 6 сарын үед хэдэн гэдгийг нь санахгүй байна. Манай уурхай дээр О ах ирж байсан, мөн тэр үед “ Монгол газар” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилчид гэх залуучууд ирж байсан, би нярав хийдэг байсан учир агуулахаас тос авах гэж явахдаа тэр хүмүүс рүү харсан чинь намайг юугаа хараад байгаа гэхээр нь юуг нь хардаг юм бэ гэж хэгжүүрхсэн янзтай хэлсэн чинь хүрч ирээд намайг тонгорч унагаасан, би гэхдээ гараараа тулаад арай унаагүй босож ирсэн. Тэгээд л би бушуухан яваад өгсөн, намайг тонгорч унагаасан залууг би хараад танихгүй, өндөр сахалтай залуу байсан, нэрийг нь мэдэхгүй, анх удаагаа харсан, намайг цохиж зодоогүй, надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Яг хэдүүлээ явсан гэдгийг мэдэхгүй, хэн хэн гэдгийг танихгүй..гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 246-249 хуу/
Гэрч Б.Цын өгсөн....2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр О ахтай П бид хоёр хамт явж байгаад таарсан, тэгээд уурхайнх нь талаар асууж, бичиг баримтаа шалгуулах талаар хэлсэн чинь та нар О ах та нар бичиг баримт шалгадаг хэн юм бэ, та нарт шалгуулахгүй гээд шалгуулаагүй. Тэгээд О ах, Птай маргалдсан. Би дэлгүүр орчихоод гарч ирэхэд О ах Пыг 2 удаа гараараа цохиод авах шиг болсон, тэгээд намайг Оиж явтал О ах түрүүлээд яваад өгсөн. Өөр ямар нэгэн асуудал болоогүй, харин маргааш нь А уурхай дээр эргүүл хийгээд явж байтал О ах таарч өмнөх өдөр болсон асуудлаас болж хэрүүл маргаан үүсээд Пыг О ах цохиж аваад П О ахыг түлхээд холдуулсан чинь О ах дайраад байсан. Тэгээд П ах О ахыг чанга түлхэж унагаасан. Би Пыг боль гэж хэлээд салгаад Пыг машинд суулгасан, гэтэл тэр хойгуур О ах А, Д хоёртой маргалдаад байх шиг байсан. Би буцаж Ооод салгаад А, Д хоёрыг машиндаа суулгаад аваад явсан, тэр үед Н машинаас гараагүй, машинд байсан учир О ахтай ойртоогүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй салаад явсан. П нь О ахыг түлхэж унагаахад толгойгоороо арагшаа савж унасан, харин нүүрэнд учирсан бусад гэмтлийг А, Д хоёр учруулсан байж магадгүй, өөр гэмтэл учруулсан хүн байхгүй, яг хэн хэн нь аль гэмтлийг учруулсан талаар мэдэхгүй байна. Оын цусыг гол дээр угаасан асуудал байхгүй. Оын өмсөж явсан куртекийг тайлсан асуудал байхгүй. Түүний куртекнээс мөнгө авсан хүн байхгүй, мөнгө байсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй байна. Оын биед ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Оыг зодохын өмнө хэн Цогбадрахыг хавсарч унагаасан талаар мэдэхгүй, Цогбадрах гэж танихгүй, тийм асуудал болоогүй. Бид нараас салаад явахад Оын биед гэмтэл учирсан байсныг сайн анзаараагүй. Бид нартай таарахдаа О ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 1-2 хуу/
Э.Агийн яллагдагчаар дахин өгсөн:..тухайн үед О ахтай П ах муудалцаж маргалдсан, О ах тухайн үед П ах руу та нар боорцогны бацаанууд гэх мэтээр хэлж дайраад П ахыг алгадах шиг болсон, гэтэл П ах О ахыг мангасдаад түлхсэн, гэтэл О ах хойшоо савж унасан, өөр цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Тэр үед ямар ч байсан О ахын хөмсөгнөөс цус гарсан харагдаж байсан, тэгээд О машиндаа суугаад горхины эрэг дээр Оиж цусыг нь угаасан. Горхины эрэг дээр П ах, О ахтай хоорондоо юм яриад байсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй, салаад явсан. Оыг Н цохиж зодоогүй, машин барьж явсан, машинаас гарч ирээгүй. Тэр үед Д ах байгаагүй, Барамсайн уурхайн тэндээс ирж байсан, Д цохиж зодоогүй. Ер нь бол О ах манай уурхайн тэнд харагдсан хүмүүсийг бүгд зодсон гэж худал ярьсан байна. Тийм асуудал болоогүй. Оаас өөр гэмтэл авсан хүн байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 54-56 хуу/
Ц.Эын яллагдагчаар өгсөн:...тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, надад хийсэн хэрэг байхгүй, Хохирогчийн талаас худал мэдүүлэг өгсөн байгаа учир миний зүгээс гомдолтой байна. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шийрт гэх газар бусадтай бүлэглэн Ж.Оыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа нь тохирохгүй байна, гомдолтой байна. Би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 66-69 хуу/
Хохирогч Э.Мын өгсөн:...Архангай аймаг Цэнхэр сум Орхон баг нутаг Гүүтийн ам доод адагын гором ард өөрийн ажилчдын хамт байтал ногоон өнгөтэй Ланд 80 маркийн автомашин унасан дөрвөн хүн ирсэн. Энэ үед би майхан дотор ажилчдын хамт хөзөр тоглож байсан. Гаднаас Ланд автомашины эзэн ямар пизда байна гараад ир гээд орилсон юу болсон бол гээд майхнаас гарахад хоёр хар хувцастай нэг ногоон өнгийн хувцастай гурван залуу над дээр ирээд лаларууд минь та нар эндээс зайлцгаа та нарыг хэн наашаагаа оруулсан юм бэ, гөлөгнүүд минь чи шошны хүн үү Дбаатар хүн үү гэж асууж намайг цохих гэж гурван талаас гараа далайлгаж бүчэж авсан. Энэ үед би наад хүмүүсийг чинь танихгүй надад хамаагүй бид нар бол энд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн, та нар постоор яаж орж ирсэн юм эндээс зайл бушуухан гар гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би танай постоор гарч ирсэн гэж хэлэхэд ямар лалар нь тэгж хэлсэн бэ та нар оруулсанаас болоод ийм асуудал үүсээд байна одоо эндээс зайлахгүй бол ална шүү чи надыг хэн гэж бодож байна, бид нар Булганы онцгойгоос гарч ирсэн ална шүү зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаасаа энэ постоор орж ирээгүй өөр хаагуур орж ирэх вэ гэж асуусан лалар минь яасан их хэгжүүрхдэг пизда вэ, тэр Баянхонгороороо давж орж ирэхгүй яасын юм бэ гээд намайг цохих гэж ногоон куртектэй залуу хар хувцастай халимаг үстэй залуу хоёр элдвээр дайрч давшилсан. Тэгэхээр нь би та нарын дарга чинь хэн юм бэ гэж асуухад би байна гэж ногоон куртектэй залуу хэлэхээр нь тэгвэл хоёулаа хүмүүсээс холдож уулзъя гэж хэлсэн тэгэхэд миний араас ирсэн залуу над руу дайрч байсан. Хар хувцастай халимаг үстэй залуу орилоод үлдсэн. Би машин тойрч цаад талд гарахад нэг туранхай өндөр залуу машинд унтаж байсан. Антай боолцоод цохилцож байсан. Ан энгэрээс зүүгдэж байсан. Тэгээд би салгаж авах гээд гүйж Ооод тэр залуугийн зүүж явсан бороохой газар унасан. Би Ооод зодоон хийгээд яах гээд байгаа гэж хэлээд дундуур ороход намайг цохих гээд байсан. Гурван залуугийн нэг гүйж ирээд манай ах үеэр хоёр өшиглөсөн. Тэгэхээр нь би газар унасан бороохойг далайтал ногоон өнгийн куртектэй залуу миний гараас барьж авч намайг цохиод надтай зууралдсан. Энэ үед манай ахыг өшиглөсөн залуу цохиж байхад машины араас манай залуучуудыг хөөж явсан залуу машины араар гүйгээд орж байсан. Би нөгөө хоёр залуутай зууралдаж байхад араас пүд гэх чимээ мэдэгдсэн. Араас ирсэн залуу намайг цохисон. Би тэр үед өөрийн мэдэлгүй газар өвдөглөж унаад нөгөө хоёр залуутай зууралдаж босч ирэхэд эргэхэд хутгал гээд нөгөө халимаг үстэй залуу баруун гарт хутга дээрээс нь доош цавчсан байдалтай хар өнгийн хутга барьсан байсан. Тэр үед би хутга хартал хутганы урд үзүүр хэсэг нороод цус болсон байсан. Би тухайн үед зууралдаж байсан нэг залууг тавиад зүүн гар бөөрний хэсэгт тэмтэрч үзэхэд нуруу нойтон оргиод үзэхэд миний гар цус болсон байсан. Манай ахтай зодолдож байсан хоёр залуу хөөгөөд явсан залууд би эргэж хараад би чамд ямар гэм хийсэн юм бэ хутгаллаа одоо болоо юм бишүү гэж цустай гараа харуулсан. Энэ үед ногоон куртектэй залуу хутга хэмжсэн юм байгаа биз дээ гэж хар хувцастай халимаг үстэй духан дээрээ улаан мэнгэтэй юм шиг залуугаас асуусан. Тэгээд би залгуулаад манайхан намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэр үед нөгөө хоёр залуу яасан их хүмүүс турхирдаг лалар вэ чамайг гүйцээгээд алчихий гээд ногоон куртектэй залуу намайг бороохойгоор ороолгож цохисон хоорондоо ярьж байхдаа одоо боль чи эр хүн шиг байх юм бол бид нар эр хүн шиг байна цагдаа сэргийлэх гэхгүй салвал сал та нар эндээ үлд бид нар буцъя гэж хэлсэн. Тэр үед манай ажилчид ирэхэд миний шарх боогооод бөөнөөрөөр гүйлдэж эхэлсэн. Энэ үед манай ахтай зууралдаж байсан залууг харахад гуяндаа хутга байхгүй хар өнгийн хуй, гэр зүүсэн байсан. Би тэр хутгаар намайг хутгалсан байх гэж бодсон. Яг хэзээ тэр хутгыг авсан байсныг би мэдэхгүй. Би цээжээ боолгоод тэнд байсан хүмүүс зөөлөрсөн. Над дээр тэд нар ирээд бид нар тавуулаа байна, чамайг алаад нэг хүн л ял аваад явна үлдсэн нь танай хүмүүстэй учраа олно гэсэн тэгэхээр нь би бидний дунд ямар ч өс хонзон байхгүй байгаа та нарт хутгалуулахаар гэм хийсэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд би шархаа боолгож эмнэлэг явмаар байна, манайхныг битгий хөөж туугаарай сайхан танилцъя аль нутгийн хүмүүс бэ гэж асуухад намайг хутгалсан халимаг үстэй залуу намайг муухай гэдэг гээд хурууны үзүүр байхгүй хар бээлий тайлахад баруун гар гадна талд хээ шивээтэй байсан. ногоон куртектэй залуу өөрийгөө тонго гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бүгд Завхан аймгийн хүмүүс гэж хэлсэн. Би ам цангаад байна гэхэд колла надад өгсөн. Зуу татаад яв гэхээр нь би архи уухгүй гээд наашаа өөрийн машинтайгаа гарсан. Тэд нар миний араас дагаж хөдөлсөн. Намайг Цэнхэр сум, Орхон баг, Өлөнтийн Д давж уруудахад миний араас дагаж яваа харагдсан. Тэгээд замын хүмүүсээс асууж аймгийн 103-т ирж үзүүлсэн. Жижүүрийн сувилагч цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Энэ үйл явдал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 18 цагаас 18 цаг 07 минутын хооронд маш богино хугацаанд болсон. Миний биед өөрийгөө муухай гэж танилцуулсан залуу хар хутгаар нурууны зүүн хойд талаас 9-10 дугаар хавирга завсар хутгалсан байна гэж 103 жижүүр эмч хэлсэн. 7-8 дугаар хавирганы түвшинд зүсэгдэж язарсан байна гэж эмч хэлсэн. Тухайн хэрэг болох үед манай ажилчид зодоон болоход машины урд бөөгнөрсөн байсан бөгөөд нийт 21 хүн байсан. Тэд нар бүгд харж байсан. Өөр намайг хутгалсан хүмүүс дөрвөн залуу байсан. тэдгээр хүмүүсийг би танихгүй өс хонзон өр авлагын асуудал байхгүй, хөөж туугаад пост нэвтэрлээ гэж хэлсэн үгнээс бодоход Монгол газар ХХК харуул хамгаалалтын ажилтан байх. Бид нарыг айлгаж хөөж явуулах санаатай ирсэн байх. Тэр хүмүүс олон хүн хутгалж дарамталдаг, мөн нутгийн ард иргэдийг малд ч явуулдаггүй дарамталдаг гэсэн сурагтай байсан. надад эдгээр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тэр хүмүүс бүгд согтуу байсан. Харуул хамгаалалт алба нь ял эдэлж байсан хүмүүс үүрэг гүйцэтгэлээс ажиллаж болдог юм уу эдгээр хүмүүс нь олон хавар нэгэндээ ажил хийж яваа хүн биед гэмтэл учруулсан хүний амь нас эрсдэх магадлал маш өндөр байгаа эдгээр хүмүүс бол намайг айлгаж манай хүмүүсийг алах зорилготой ирсэн хүмүүс байгаа юм, гомдолтой байна, миний бие тааруу байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 158-164 хуу/
Хохирогч Э.Мын дахин өгсөн:..П алах зорилготой ална гэж ирсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй. Ямар ч шалтгаан байхгүй, намайг хутгалсаны дараа танилцъя гэсэн асуудал ярьж надтай танилцсан, өөрийгөө муухай гэж хэлж байсан. Сургийг нь сонсоход П гэдэг гэж нэрийг нь сонссон. Би тухайн үед хөзөр тоглоод майхан дотор байж байсан. Ямар ч шалтгаан байхгүй Т гэх залуу тухайн үед яагаад тийм асуудал болсон талаар хэлэх байх, манайхан мэдэж байгаа байх. Би хэнд ч гар хүрэх нь бүү хэл зодуулаад хутгалуулаад салсан. Би тэр хүмүүсийн зургийг нь харах юм бол танина. Би хэнийг ч хутгалаагүй, хутга бүү хэл халбага сэрээ ч байгаагүй. Тэр талаар надтай хамт явсан хүмүүс хэлнэ. Миний хариуцаж байсан хүмүүсээс хэн хэнд ямар гэмтэл учирсан талаар мэдэх зүйл алга, би өөрөө хутгалуулаад салсан. Б миний хажууд надтай хамт байсан бид хоёрыг зодсон. Бусад хүмүүс ойртож чадаагүй. Манай ажилчдаас тэр хүмүүсийг дуудаж дагуулж ирсэн асуудал огт байхгүй. Тэр хүмүүс хэргээс зайлсхийх зорилготой худал ярьсан байна. Тухайн үед би өөрөө хутгалуулсан учир өөрийгөө яая гэж явсан. Бат-Эрдэнэ өөрөө зодуулсан талаараа хэлэх байх. Түүний биед ямар гэмтэл учирсан талаар мэдэх зүйл байхгүй. Хэн хэн ямар үүрэгтэй оролцсон талаар ярихад муухай П намайг хутгалсан, Т гэх залуу болох өтгөн хөмсөгтэй хүнхэр нүдтэй залуу хоёр намайг элбэж тал талаас зодсон. Энэ хоёр залуу намайг зодож байхад өөрийгөө хамгаалаад зууралдаж байх үед муухай П араас хутгалсан. Ямар ч байсан дөрвөн залуу ирээд гурван залуу надтай холбогдож намайг зодож хутгалсан. Нэг залуу нь Бат-Эрдэнэтэй зууралдаад байсан. намайг хутгалсаны дараа П надтай танилцая гэж үлдээд Т нөгөө залуугийн хамт Бат-Эрдэнэ дээр Ооод хамжаад зодсон. Т бороохой барьсан байсан, өөрөөр бол хэн нь гараар хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй. П намайг хутгалсан хар өнгийн хоёр талдаа иштэй хутгаар хутгалсан. Т гэх залуу бороохойгоор цохисон. Нуруу толгой хаа сайгүй цохисон. Хаана хэдэн удаа цохисон талаар нарийн хэлэх боломж байхгүй, богино хугацаанд болсон. Нэмж хэлэхэд миний өмсөж явсан хувцас одоо хүртэл байгаа, үзлэг хийгээгүй байна, хадгалж байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна, гомдол нэхэмжлэлийн асуудал дээр гарсан зардлаа нэхэмжилнэ, баримтаа гаргаж өгнө ...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 165-169 хуу/
Гэрч М.Б өгсөн:...Мыг танина, манай компанийн харуул хамгаалалтыг хариуцдаг, бид нэг байгууллагад ажилладаг. Пыг танихгүй, эдгээр хүмүүстэй найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна, майхан дотор Э, А У, Б, М бид нар хөзөр тоглоод байж байтал гадаа машинтай хүмүүс ирээд Ланд 200 маркийн автомашины эзэн хаана байна гэж дуудуулсан. Тэр үед М өөрөө гутлаа өмсөөд хэн бэ гээд гараад явсан, бид нар орж ирэхийг нь хүлээгээд майхандаа сууж байтал удаагүй М хутгалчихлаа гээд орилхоор нь бид нар бүгдээрээ гарцгаасан чинь танихгүй туранхай, халзан толгойтой согтуу шар царайтай залуу бүгдийг нь хутгал хутгал гээд хашгираад байсан. Тэр үед нь бид нар машиныхаа дундуур зугтаагаад орцгоосон. Гэтэл Батболд, Батмөнх, Ёндонжамц гурав Мын хурууг боож өгөөд, М тэр хүмүүстэй ярилцаж байгаад Батмөнхөөр машинаа бариулаад аймаг явцгаасан. Тэр залуучууд Мын араас дагаад явцгаасан, өөр мэдэх зүйл байхгүй. Мыг яг хэн нь хутгалсан гэдгийг хараагүй, өндөр сахалтай залуу зүүн гартаа хутга барьсан, баруун гартаа бороохой барьсан байсан, өөр хутга бороохой барьсан хүн харагдаагүй, өндөр залуу нь богино хар хутга барьсан байх шиг байсан би огт ойртоогүй. Ер нь бол М ганцаараа Оиж уулзсан, манайхнаас хажууд нь хамт байсан хүн байхгүй байх, харин машинтай ирсэн хүмүүс дөрвүүлээ байсан. Манайхан дунд хутга барьсан хүн байгаагүй. Мын биед хутга байгаагүй, тусгай хэрэгсэл бороохой байгаагүй, тоглож байгаад гарахдаа ч хутга, бороохой, бусад зүйл авч гараагүй, зүгээр л хүнтэй уулзах гээд гарсан. М хутгалуулсан гээд цус гарсан байсан, өөр гэмтэл байгаагүй байх. Пт гэмтэл учирсан эсэх болон, хэн гэмтэл учруулсан талаар мэдэхгүй, явахдаа дөрвөн танихгүй залуутай зүгээр явцгаасан. Дөрвөн танихгүй залуу манайхныг уурхай руу оруулахгүй, явцгаа гэж л асуудал болсон байх, бид нарыг явцгаа гээд хөөгөөд байсан. Манайхан “Монгол газар” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнуудтай уулзаагүй, Орхон багт ирээд нэг хонож байсан, ямар ч уурхайн газар руу ороогүй, голын зах дээр байсан, тэр хүмүүсийг цохиж зодсон асуудал огт байхгүй. Халзан толгойтой туранхай шар залуу нь нилээн согтуу байсан, өөр согтуу хүн байгаагүй, манайхан бүгд эрүүл байсан, тухайн асуудлын үед Монхоо гэх залуугийн толгой руу бороохойгоор цохисон гэсэн тэрийг нь би хараагүй, өөр гэмтсэн хүн байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 173-177 хуу/
Гэрч А.У өгсөн:...Би энэ компанид ажиллахаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотоос гарч 17-ны өдөр Цэнхэр сумын Орхон багт ирсэн. Мтай дөнгөж танилцсан, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой цаг хараагүй, майханд Б Б ах, М ах, А, Э нарын хамт хөзөр тоглож байтал гадаа машинтай хүмүүс ирээд Ланд 200 маркийн машины эзэн нь хаана байна гэж дуудаад М ах гараад явсан. Гэтэл удаагүй гадаа хүмүүс шуугилдаад зодоон болж байгаа юм болоод байсан, би сууж байгаад нилээн сүүлд гарсан. Гэтэл М хутгалуулсан гээд нуруугаа барьчихсан дөрвөн танихгүй залуу ирчихсэн уулзаад байж байсан. Тэр хүмүүс бид нарыг явцгаа гээд учиргүй майхан саваа буулгаад эхэлсэн, бид нар юмаа ачиж эхэлсэн. Харин М ах эмнэлэг явахаар Б машинаа бариулаад явсан. Тэр дөрвөн залуу бас явцгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй би хутгалуулахын хараагүй. П талаар мэдэхгүй, явж байхад нь харахад бүгд зүгээр явцгаасан, ямар ч гэмтсэн доголсон хүн байгаагүй. М тухайн үед хутга, мэс ямар ч зүйл бариагүй гарсан тусгай хэрэгсэл бороохой байгаагүй, тоглож байгаад хоосон гарсан. М ахын нуруу руу хутгалсан, бас М толгой руу бороохойгоор цохисон гэж байсан, би тэр талаар хараагүй. Бид нар согтуу байгаагүй, архи уусан хүн байхгүй, харин танихгүй залуу согтуу байх шиг байсан, хэр согтуу байсан гэдгийг мэдэхгүй. Бид нар ирээд нэг хонож байсан, тэдгээр залуучуудтай өмнө нь уулзаж учраагүй. Юунаас болж хэрүүл болсонг мэдэхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 178-181 хуу/
Гэрч Ш. Б өгсөн:...Голын эрэг дээр амарч байхад хар хувцастай гурван залуу ирээд цоохор хувцастай намхан нэг залуу Ланд 80 маркийн автомашинтай ирээд ална, хядна гээд Ланд 200 маркийн автомашины жолоО хаана байна гэхэд, М гарч уулзаад байж байхад М намайг хутгалчихлаа. Манайхаан гээд орилоод байж байсан, би Ооод подволкийн тайлаад цус тогтоож боосон. Мын машиныг би бариад, аймаг руу эмнэлэг дээр Мыг авчирсан. Хар хувцастай гурван залуу, нэг залуу нь содон ногоон хувцастай байсан. Мыг хутгалуулах үед би машин дотор байсан, хэн хутгалсаныг хараагүй. М ирсэн дөрвөн залуутай маргалдаагүй, зодоон хийгээгүй. Пыг хэн хутгалсаныг мэдэхгүй байна. Согтуу гаднаас харагдах шарх байгаагүй, Мыг хутгалчихаад явсан. Тэнд байсан хүмүүсээс энэ дөрвөн залуутай маргалдаж, зодоон хийсэн хүн байхгүй. Мыг ямар шалтгааны улмаас хутгалсанг мэдэхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 182-184 хуу/
Гэрч Ж.Дын өгсөн:..Би 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэр /өдрийг нь санахгүй байна/ П, Ц, Н нар дэлгүүр орно гэхээр нь тамхи авахаар хамт сууж явсан. П, Н, Ц нар дэлгүүрийн тэнд цагаан машинтай танихгүй хүмүүстэй уулзаад байсан, тэр хүмүүсийг танихгүй, яг хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй, тэгээд тэр цагаан машиныг дагаад бид нар Гүүтийн ам гэх газар ирсэн. Тэнд Оиход нэлээн олон уурхайн техник машинууд байрлуулсан олон хүнтэй, майхан барьсан голын зах дээр байж байсан. Бид нар машинаас буугаад П, Ц бид гурав уурхайн байрлаж байсан хүмүүс дээр Осон, Н машины хажууд үлдсэн. Бид нар тэр уурхайн хүмүүсийг хариуцаж яваа хүнтэй уулзахаар хайгаад эргээд иртэл Нг уурхайг хариуцаж явсан хүн боОихсон, дараад авсан байсан, хажууд нь бас нэг хүн байсан. Тэгээд би хамгийн түрүүнд гүйж Ооод боль ахаа юу болж байнаа гэтэл миний араас толгой руу нэг танихгүй хүн 2-3 удаа хар төмрөөр цохиод авсан. Би тэр үед нь манараад унах гээд босож ирсэн. Тэгээд машиндаа ороод суусан, тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдээгүй, олон хүмүүс орилолдоод наад гөлөгнүүдээ ал гэх шиг чимээ гараад байсан. Би айгаад дахиж гараагүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй бид нар явцгаасан. Мыг хэн хутгалсан талаар сайн мэдэхгүй байна. Надад харсан зүйл байхгүй. Нгийн хүзүү улайж яршсан байсан, миний толгой 2-3 хэсэг газар овойсон байсан, П ахын гуянаас цус гарсан, өмд нь хажуу халаасандаа цоорсон байсан. Өөр гэмтсэн хүн байхгүй. Тухайн үед эмчид үзүүлээгүй учир баримт байхгүй. П нэг гартаа хутга, нэг гартаа бороохой бариад хүмүүс руу дайраад цохиж аваад байсан, тухайн уурхайн хүмүүс зугтаасан гэх асуудлын талаар мэдэхгүй байна. Тэр үед өндөр цагаан махлаг залуу байсан. Тэр залуу миний толгой руу цохисон, намайг цохиж авсан хүнийг танихгүй, хараад ч танихгүй, өөр нэг залуу Нг дараад унагаасан байсан хүнийг харвал танихгүй байх, сайн хэлж мэдэхгүй байна. П, Ц, Н бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. П биедээ хутга авч явдаг эсэх талаар мэдэхгүй байна, тухайн үед хутга авч явахыг нь хараагүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 185-188 хуу/
Гэрч О.А өгсөн:..Манай компанийн ажилчид Архангай аймаг Цэнхэр сум Орхон багийн голын эрэг дээр майхан бариад амарч байхад Ланд 80 маркийн автомашинтай дөрвөн залуу ирээд Ланд 200 маркийн автомашины жолоО хаана байна гээд орилоод, манай хамгаалагчийн албаны дарга, М майханаас гараад тэр хүмүүсийг хараад шоронгийхон байна та нар байж бай гэж хэлэхэд би майхан дотор байсан хэсэг хугацааны дараа М манайхаан гараад ир намайг хатгачихлаа гээд орилсон дууг нь сонсоод майхнаас гарахад М намайг хутгалчихлаа гэж байсан. Хар хувцастай гурван залуу нь байсан нэг залуу нь алаг эрээн хувцастай байсан. Яг хэн нь хутгалсаныг хараагүй би майхан дотор байсан, М манайхаан гараад ир намайг хутгалчихлаа гээд орилсон. Бид нарыг майхнаас гарахад намайг хутгалчихлаа гээд нуруугаа дараад зогсож байсан нуруунаас нь цус гарч байсан. Мын хажууд өндөр туранхай хар хувцастай, залуу байсан бас намхан хар хувцастай туранхай залуу харагдаж байсан. Тэд нар одоо юмаа хураа явцгаа гэж орилж байсан, бид нар тэгээд майхан саваа хураасан манай жолоО Баагий, Мын машиныг бариад аймаг руу явсан. М намайг хатгачихлаа больцгооё гэж ярьж байсан. Пыг хэн хутгалсаныг би хараагүй... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 189-192 хуу/
Гэрч Ч.Э өгсөн:...Бид нар Цэнхэр сум Орхон багийн голын эрэг дээр манай ажилчид байрлаад байж байхад хүмүүс ирлээ гээд бас юмаа хурааж, хурдан нүү гээд хүмүүс хашгирсан, би майхан дотроос гараад хартал хар хувцастай дөрвөн залуу хүрч ирээд эндээс хурдан яв, хутгална шүү, ална шүү гээд байсан. Бид майхан саваа хурааж байхад манай ажлын харуулын дарга Мыг хутгалчихлаа гээд хүмүүс гүйлдэж байсан. Харсан чинь ар нуруунаас нь цус гоожиж байсан, цамц нь цус болсон байсан. Тэрийг харсан, би өөр юм хараагүй. Хэн хутгалсаныг би хараагүй, нэг харахад нуруунаас нь цус гоожоод намайг хутгалчихлаа гэж байсан. Хутгалуулах үед нь хамт байгаагүй, би майхан дотор унтаж байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 193-195 хуу/
Гэрч Т.З өгсөн:...Тухайн өдөр манай компанийн ажилчид Цэнхэр сум Орхон багийн Шийртийн ам дэлгүүрийн цаана голын эрэг дээр байрлаж байхад Ланд 80 маркийн автомашинтай дөрвөн залуу байсан, нэг залуу нь десант хувцастай, гурван залуу хар хувцастай байсан. Тэд нар гартаа бороохой барьчихсан ирээд хамгаалалын албаны хүмүүс байна уу гээд, манай хамгаалалтын албаны дарга Мтай уулзаад зодоон болсон. Би тэр үед ачааны автомашин дотор сууж байсан яг юу болсоныг би мэдэхгүй хараагүй. Манай дарга зодоон хийгээгүй байх би хараагүй, хар хувцастай хүмүүс зодоод хөөгөөд байсан. Би машин дотроос харсан, би машинаас буугаагүй. Манай компанийн ажилчид гээд нийт 21 хүмүүс харж байсан. Хамгаалалтын албаны дарга М ах байсан, бид нарыг Зоригоо гэдэг хүн ахалж хариуцаж яваа. Мыг хэн хутгалсаныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хутгалуулсан байсан. Хүнтэй маргалдаагүй, зодоон хийгээгүй, би машин дотор сууж байсан үйл явдлыг хараагүй. Хар өнгийн хаймран бороохойг туранхай өндөр залуу барьж явсан, гартаа хутга барьсан залуу нь туранхай өндөр бор царайтай залуу байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 196-198 хуу/
Гэрч Л.Мын өгсөн:...Би эдгээр хүмүүсийг сайн танихгүй, би Орхон багт ирээд хоёроос гурав хонож байна. Эдгээр хүмүүсийг огт танидаггүй байсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой намайг унтаж байхад гадаа УБ дугаартай, дугаарыг нь санахгүй байна, хар ногоон өнгийн Ланд 80 маркийн автомашинтай дөрвөн залуу ирчихсэн, Ланд 200 маркийн автомашины жолоО хаана байна, уурхай удирдаж байгаа хүн хаана байна гээд орилоод байсан. Тэр үед би машинаасаа гараад Оиж явтал тэнд байсан манай компанийн хүмүүс буцаад орцгоо гэхээр нь буцаад машиндаа Оиж суусан. Ирсэн байсан дөрвөн хүн бүгдийг нь хутгалаад хая гээд хашгираад байсан, ойртож Ооогүй болохоор хутгалах, хутгалуулах алийг нь ч хараагүй, хэн нь хэнийгээ хутгалсан гэдгийг мэдэхгүй. Харин М ах хутгалуулсан гээд манай машины хажууд нуруугаа боолгож байсан. Хэн хутгалсан гэдгийг хараагүй, миний машины урд нурууг нь боож байхад харахад нурууны гол хэсэгт нь нэг удаа хутгалсан, нил цус болсон өөр шарх харагдаагүй. Машинтай ирсэн хүмүүс эхэндээ бороохойгоор нэг хүнийг цохиж авсан, ямар ч байсан Мөнх гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй залуугийн толгой руу бороохойгоор нэг удаа цохиж байхыг харсан, тэр залуу нэг гартаа хутга, нөгөө гартаа бороохой барьчихсан байсан, хутга нь эрээн шар өнгийн иштэй эвхддэггүй хутга байх шиг байсан. Мөнхийн зүүн чихний ард овойсон байсан, өөр гэмтэл байгаагүй. Ланд 80 маркийн автомашинаар ирсэн хүмүүсээс нэгийг нь ч хутгалаагүй, тэд нар бид нарт юмаа ачаад буц, явцгаа ачаад явахгүй бол нэг хүнийхээ авсыг авч явна шүү гэж хэлээд бүгд зүгээр явцгаасан. Манай компани хүмүүсээс хутга авч Осон хүн байхгүй. М гэдэг хутгалуулсан ах манай компанийн хариуцаж байсан юм шиг байна лээ, би шинээр ажилд орсон, 2018 оны 04 дүгээр сарын 17-нд шинээр ирсэн учраас тэнд байсан энэ компанийн хүмүүсийг ч сайн танихгүй. Тэр Ланд 80 маркийн авто машинтай дөрвөн хүн бид нарыг хөөж явуулах зорилгоор ирсэн юм шиг байна лээ. Тэгээд л удирдаж байгаа хүн нь хаана байна гээд байсан, хажууд нь байгаагүй болохоор ямар шалтгааны улмаас хутгалсан гэдгийг мэдэхгүй. Захирлыг нь Бат-Найрамдал гэдэг юм шиг байна лээ, захирал нь ер нь бол уурхай ажиллуулахаар ирсэн гэрээ зөвшөөрлийн талаар би мэдэхгүй, ажилд орох уу машин барих уу гээд л ирсэн. Би ирсэн дөрвөн залууг хараад танина, хэн нь хутгалсан гэдгийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 199-202 хуу/
Хохирогч Г.Пын өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Цэнхэр сум Орхон баг Өлзий тээл гэх газар хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл авч байхад дэлгүүрт танихгүй дөрвөн залуу орж ирсэн залуучуудаас надтай хамт байсан хүмүүс энд байгаа том техник машинууд танайх уу гэж асуухад бид нар жолоО нар байна боосуудаас Оиж асуу гэж хэлсэн тэр 4 залуугийн хамт Өлзий тээл гол эрэг дээр Осон. Би тухайн газарт буугаад хариуцаж байгаа хүн байна уу гэж том тэрэгний тэрүүгээр явж цуг ажилладаг Нг Ланд 200 маркийн авто машинд хүн байна уу Ооод үзчих гээд явуулсан. Тэгэхэд би энд байна гээд Ланд 80 маркийн автомашины тэндээс дуу гарсан тэр газар руу Оиход машины хажууд даавуугаар хаалт хийсэн юман дотроос өндөр цагаан залуу 3-4 залуугийн хамт гарж ирсэн яасан бэ гэж асуухад би тэр хүмүүст 05 дугаар сарын 15-наас машин техник оруулна одоохондоо оруулахгүй байна хаанаас ирсэн хүмүүс вэ гэж асуухад манайх энд байраа барина танайд хамаагүй асуудал гэж хэлсэн. Тэгээд байж байхад Нг өндөр цагаан залуу бас нэг залуутай зодож байсан тэнд гүйгээд Оиход өөдөөс солгой гараараа өндөр цагаан залуу намайг уруул хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тэгээд би тэр залууг барьж авахад өндөр цагаан залуу миний зүүн гуяны дээд хэсэг рүү нарийн цагаан хутгаар хутгалсан би гарандаа хар өнгийн хавлаг сэрээний комтой хутга барисан байсан хутагтай гараараа нуруунаас бариж байгаад тэр чигээр нь би түлхэж унагасан унаад босоход нөгөө цагаан залуутай хамт Нг зодож байсан хүнтэй хэрэлдсэн. Тэгэхэд өндөр цагаан залуу намайг хутгалчлаа гээд орилж энэ лаларуудыг ал дайр бариад ав гэж орилж байсан. Тэндээс бид нар хоёр тийшээ салсан машиндаа суугаад явж байхдаа хар өнгийн олон үйлдэлтэй хар хутга машины цонхоор хаясан. Миний нүүр уруул хэсэ грүү нэг удаа гараараа цохисон хүзүү рүү хатуу зүйлээр нэг удаа цохисон бөөр нуруу хэсэг рүү хоёроос гурван удаа хөлөөрөө өшиглөсөн зүүн талын гуя руу нэг удаа хутгалсан, өөр гэмтэл учруулаагүй. Тухайн үед тэр хүмүүс дээр Осон манай ажлын Ц, Н, Бал гээд гурван залуу байсан бусад хүмүүсийг танихгүй эсрэг талын ажилчид нэлээн олон тооны хүмүүс байсан өөр хүн байгаагүй. Гомдол санал нэхэмжпэх зүйл алга эр хүмүүс аль зодоон хийхийг тэр гэхэв өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол алга...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 206-208 хуу/
Гэрч Б.Цын өгсөн...2018 оны 04 дүгээр сард /хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна/ Орхон багийн нутаг Шийртийн амны дэлгүүрийн гадаа 4 танихгүй залуу ирээд, манай уурхайг хариуцаж яваа хүнтэй Ооод уулзаач гэхээр нь Гүүтийн аманд ирж голын эрэг дээр байрласан байсан хүмүүс дээр Н, Д, П бид дөрөв хамт Ланд 80 маркийн авто машинтай Осон. Бид нарыг Оиход үд өнгөрч байсан, цаг хэд болж байсан гэдгийг хараагүй учир нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Буудаллаж машинуудаа байрлуулаад том асар барьсан байсан хүмүүс дээр Ооод бид нарын машины хажууд байсан хар өнгийн Ланд 200 маркийн автомашин руу Н захирал нь байж магадгүй гэж Осон, харин Д, П бид хоёр асарын зүгт явж хариуцаж байгаа хүн нь хаана гэж дуудчихаад зогсож байсан чинь нэг залуу манай хариуцаж яваа хүн тэнд байна гэж Нгийн Осон Ланд 200 маркийн машин дотор байгаа гэсэн. Тэгэхээр нь буцаад Отол Нг хоёр танихгүй залуу зодож байсан. Тэгэхээр нь Ооод Д салгах гэсэн чинь нэг өндөр залуу нь Дын толгой руу хар өнгийн урт нарийн төмрөөр цохиод авсан. Тэр үед нь П Оиж тэр өндөр залууг тэврээд дарж унагаахаар нь араас нь Ооод П танихгүй өндөр залуу хоёрыг татаад босгосон. Гэтэл П танихгүй өндөр залуу хоёр маргалдаад байхаар нь би тэр залууд та нар хэрүүл маргаан, зодоон нүдээн хийх байсан юм бол яах гэж дуудсан юм бэ гэж хэлээд салгаад яваад явсан. Тэгээд бид нар явцгаасан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэндээс салаад П хажууд суугаад явж байтал Шийртийн амны дэлгүүр орохын өмнө П гуя норсон байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь П зүгээр зүгээр гэж байсан. Тэгээд бид нар хяналтын пост байсан газар ирээд байж байтал хар өнгийн Ланд 200 маркийн автомашин постоор гарахаар ирсэн чинь Гүүтийн аманд байрлаж байсан Птай маргалдсан хүн жолоОийн хажууд суучихсан, нэг танихгүй залуу машиныг барьсан Архангай аймгийн төв рүү явж байна гээд гарсан, тэр машинд хоёр хүн л явсан, өөр хүн байгаагүй. П бусдад хутгалуулахыг хараагүй, хэн хутгалсан гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс олуулаа байсан, 20-30 аад хүн байсан байх, яг хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй, тухайн үед дөрөвхөн хүнийг та нар яаж ч чадахгүй байхдаа яадаг юм бэ гээд Птай маргалддаг залуу орилоод байхад нь П тэр залуугийн барьж явсан нарийн төмрийг нэг гартаа бариад ойртвол цохино шүү гэсэн, тэрнээс биш хутга, бороохой барьж хүмүүс рүү дайрсан асуудал байхгүй. П биедээ хутга, бороохой авч явдаггүй байсан, тэр үед хутгатай явсан, яг ямар хутга байсныг мэдэхгүй байна. Хар өнгийн иштэй хутга байсан. Тухайн үед Дын толгой ардаа товойсон байсан, Птай маргалдаж байсан залуу нарийн хар төмрөөр цохисон, цохиж байхыг нь би харсан. Өөр хэн хэн яаж гэмтсэнийг санахгүй байна. Тухайн хэрэг учрал болсон Гүүтийн ам гэх газар “Монгол газар” ХХК-ний лицензтэй талбайд хамаарахгүй. Би Монгол газар” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байна, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “Монгол газар” ХХК-ийн хамгаалалтын албыг Хоролсүрэн овогтой Д хариуцаж ажилладаг. Тухайн хэрэг гарах үед ахлан ажиллаж байсан хүн байхгүй. Уурхайнууд ажиллаж эхлээгүй байсан. 2017 оны 09 дүгээр сард гэрээ байгуулж ирээд яваагүй, тасралтгүй ажилласан. Дөрвөн танихгүй залуу бид нарыг дуудсан, тэр залуусыг одоо хараад танихгүй, сайн анзаарч хараагүй. Д, Н нарыг цохиж, Птай маргалдсан залууг харвал танихгүй. Яг тэр үед хажууд хоёр залуу байсан, өндөр залуу нь энэ бүгдийг хийсэн. Мөн тэр өндөр залуу аймаг руу явахдаа жолоОийн хажууд сууж явсан. Бид нар тухайн газар байрлаж байсан хүмүүсийг тухайн газраасаа хөөсөн, явахыг шаардсан гэх асуудал байхгүй. Бид нарыг бусдын уурхай, нутгийн иргэдийг дарамталж айлган сүрдүүлэх талаар зааж, хэлж өгч байсан хүн байхгүй. Н архи уусан байсан, П, Д, бид нар архи уугаагүй эрүүл байсан, Мын уурхайн хүмүүс архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Бид нар тухайн уурхайн хүмүүсийг ямар нэгэн байдлаар заналхийлсэн, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан асуудал байхгүй, бид нар Ооод хэрүүл маргаан, зодоон үүссэн учир амгалан тайван байдлыг нь алдагдуулсан байж магадгүй. Манай харуул хамгаалалтыг хариуцаж ажилладаг Д нь харуул хамгаалалтын үүргийг хэрхэн хийж гүйцэтгэх талаар үүрэг өгсөн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар анхааруулж байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 212-216 хуу/
Шинжээч С.Х өгсөн: ...2018 оны 09-р сарын 06-ны өдөр гаргасан 417 дугаартай дүгнэлтийг би Д гэх хүнийг өөрийг нь үзэж гаргасан, эмнэлгийн ямар нэгэн баримт бичиг байгаагүй. Дын биед тархи доргилтын шинж болох алиманд хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө 1 хуруу гэсэн шинжүүд илэрсэн учир тархи доргилттой гэсэн дүгнэлт гаргасан, тархи доргилт нь эмнэлгийн шинжилгээ, рентген зэрэг тоног төхөөрөмжөөр оношлогдохгүй, мэдрэлийн үзлэгээр оношилдог. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой бусдад толгойруугаа цохиулж гэмтэл авсан гэх хэргийн утга бичигдсэн байсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 04-нд Ж.Дын биед үзлэг хийхдээ болсон хэргийн талаар асуухад араас төмрөөр цохисон, тухайн үед ухаан балартсан гэж өгүүлж байсан учир тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан, гэхдээ Ж.Дын биед учирсан тархи доргилт гэмтэл нь яг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр үүссэн болох, үзүүлж дүгнэлт гаргуулсан өдрөөс өмнө хэд хоногийн өмнө болон хэдэн сарын өмнө үүссэн гэдгийг нарийн тогтоох боломж байхгүй. Дын толгойд төмрөөр цохиж гэмтээсэн гэх ул мөр гэх зүйл байгаагүй. Тархи доргилт гэмтлийг аваад эмийн болон бариа заслын эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тархины хаваншил үүсч удаан хугацаанд толгой өвдөх, толгой эргэх, нойронд муудах зэрэг шинжүүд илэрсээр байдаг, тийм болохоор эдгэрэх хугацааг нарийн тогтоох боломж байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 240-241 хуу/
Г.Пын яллагдагчаар дахин өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Гүүртийн ам гэх газар бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, зэвсэг хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан байгаа нь тохирохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 2-5 хуу/
Х.Нгийн яллагдагчаар дахин өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Гүүртийн ам гэх газар бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан байгаа нь тохирохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 8-11 хуу/
Б.Цын яллагдагчаар өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Гүүртийн ам гэх газар бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчөөр Отгонбаярыг авсан, би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 15-18 хуу/
Ж.Дын яллагдагчаар өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Гүүртийн ам гэх газар бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдын эрх чөлөөнд халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би зодуулсан, зодуулсандаа гомдолтой байна. Өмгөөлөгчөөр Отгонбаярыг авсан, би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 24-26 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6023 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ж.Оын биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг баруун чамархай зүүн
чихний омогт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал зүүн мөрөнд цус хуралт, зүүн чихний омог баруун баруун гуяанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх
боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 2-ийн 28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Мын биед нурууны зүүн талд 7-8 ба 9-10-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх,
духны баруун дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр духны цус хуралт нь мохоо зүйлийн
цохих цохигдох зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт дүгнэлтийг
нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 2-ийн 231 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 14-15 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-ийн 16-17 хуу, 26 хуу, 185-186 хуу, 14 хуу/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-ийн 24 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 25 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-ийн 146-147 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-ийн 148-149 хуу, 151-152 хуу, 155 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-ийн 150 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-ийн 49-51 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-ийн 53-63 хуу, 134-160 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-ийн 117-119 хуу, 125-130 хуу/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.П, Х.Н, Ж.Д, Э.А, Ц.Э, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Г.П нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ......... аймгийн ........ сумын ........ баг, .............. гэх газар иргэн Э.Мын нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П нь, Х.Н, Э.А, Ж.Д, Б.Ц нар нь нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж, хохирогч Э.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,
Шүүгдэгч Г.П нь, Х.Н, Э.А, Ц.Э нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ...... аймгийн ....... сумын .........баг,............. гэх газар иргэн Ж.Оын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.П Х.Н нар нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05-аас 6 цагийн үед ......... аймгийн ....... сумын ............баг, ........... гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохих, хутгаар хатгах зэргээр гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хутгыг зэвсэг болгон хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.П, Х.Н, Ж.Д, Э.А, Ц.Э, Б.Ц нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Чийн өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш 13 цагийн орчимд манай уурхай дээр ирсэн машинуудыг Архангай аймаг руу явуулахаар болсон. Тухайн үед бороо их орсон, Өлийн Дны ард миний явуулж өгч байсан машин шаварт суучихаар нь би уурхай руу утсаар ярьж уурхайгаас Ковш дуудаж авч ирээд машинаа шавраас гаргаж ирээд буцаад уурхай руугаа явж байсан...тэр хоёр та нар манай постоор яагаад орж ирж байгаа юм бэ та нарыг хэн орж ир гэж хэлсэн юм гэхээр нь тухайн үед пост онгорхой байхаар нь ороод ирсэн юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь чи урьд өмнө нь зодуулсан гэж хүмүүст ярьсан байсан. Бид нар шийдсэн хүмүүс шүү гээд П, Н нар хоёулаа над руу дайраад загнаад байсан…П машинаасаа буугаад миний талаар над дээр ирээд гэнэт хажууд ирсэнээ яах гээд байгаа пизда вэ, яв гээд байгаа юм биш үү гээд ханцуйнаасаа хүрэн иштэй хутга гаргаж ирээд шууд намайг хутгалах гээд гараа далайгаад хутгалсан. Тэр үед би хутгыг нь зайлуулж бултсан, тэгээд шууд цонхоо хаагаад машинтайгаа зугтаасан…миний машины зөв талын хаалганы доод дунд хэсэг, зөв талын хойд хэсэгт чулуугаар тус тус Н цохисон. П машины 4 дугуйг хутгаар хутгалж хагалсан мөн зөв талын цонхны шилийг хагалах гэж хутгаар нилээд хэдэн удаа хатгаж шилийг олон хэсэг газар зурсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 30-36 хуу/
Гэрч Э.М өгсөн...монгол газрын залуучууд постоор яаж орж ирсэн юм бэ буцаад гар гээд байсан. Тэгээд Ч хүмүүстэй юм яриад байж байтал П гэх залуу ханцуйнаасаа хутга барьж гарч ирээд Ч руу дайрах үед Ч цонхоо хаагаад машинаа асаагаад хөдөлсөн. Тэгсэн араас тэр хоёр хөөгөөд байсан. Бид нар тэр үед цагдаад Оиж мэдэгдье гээд цагдаагийн байрлаж байсан байшингийн гадаа Оиход нөгөө хоёр залуу араас машинтайгаа хөөгөөд л байсан. Бид нарт зогсох боломж өгөхгүй байсан учир бид нар машинтайгаа цагдаагийн байсан байрыг тойрч цагдааг дуудах санаатай сигналдаж хэсэг зугтааж явсан. Тэгсэн Монгол газрын араас хөөж байсан залуугийн нэг нь машинаас бууж газраас чулуу аваад машин руу шидсэн. Мөн хутга шидээд байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40-42 хуу/
Гэрч Б.Т өгсөн: ...тэр үед манай нөхөр машин дотроо цонхоо онгойлгоод сууж байтал Лексус 470 маркийн автомашины жолоОийн хажууд суучихсан байсан залуу бууж ирээд пизда минь яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм бэ ална шүү гээд зүүн гарынхаа ханцуйнаас хүрэн иштэй хутга гаргаж ирээд манай нөхрийн гар руу хутгалах гээд дайрах үед нь манай нөхөр за за гээд машиныхаа цонхыг хаагаад хөдөлсөн. Тэгээд бид нарын араас хөөгөөд эхэлсэн. Тэгэхээр нь бид нар зугтаагаад доод дэлгүүр дээр давхиад ирэх үед араас машинтайгаа хөөгөөд байсан. Би тухайн үед цагдаа байдаг байран дээр Оиход 5 цаг болж байсан байх. Бид нарын араас хөөгөөд зогсох боломж олгоогүй. Тэгсэн жолоОийн хажуу талд сууж байсан залуу машинаасаа бууж ирээд араас чулуу бас хутга шидээд байсан...бид нарын тусламж гуйж ирсэн газрын хүмүүс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь хутга барьж ирээд манай сууж байсан машины цонх руу хутгаараа нэг удаа ширүүн цохисон. Тэгсэн тэр залуу чи муу юу ч биш шүү гэж орилж гарахад манай машины дөрвөн дугуйг хутгалж хагалсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43-46 хуу/
Гэрч Д.Б өгсөн....2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед босоод цай чанаад гэрт байж байтал манай гэрийн гадаа Ч гэх залуу эхнэрийнхээ хамтаар машинтай давхиж ирсэн. Би тэр үед гэрээс гараад хартал гадаа хоёр машин ирсэн байсан. Ч гэх залуу эхнэртэйгээ П гэх залуу нэг залуугийн хамтаар ирсэн. П нь Ч гэх залуу руу хандаж чи зугтаалаа гээд маргаан хийгээд байсан. Тэр үед гэрт байсан Д, Ү, Д, Э нар гарсан байсан. Би гэрээс орж гараад хоол цай хийх гээд байж байсан юм. Намайг гэрт байхад гадаа пис хийх чимээ гарахаар нь гараад хартал П гэх залуу гартаа улаан хүрэн өнгийн хутга барьчихсан Ч гэх залуугийн машин 4 дугуйг хагалж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 47-49 хуу/
Гэрч Ч.Э өгсөн....тухайн үед П гартаа иштэй төмөр хутга барьчихсан байсан. П манай хамгаалалтанд шинээр орсон залуутай барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь би салгасан. Манай хамгаалалтын албаны дарга Д Пийн жолоОтой барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэр үед нь би дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал П гартаа барьсан хутгаараа Чийн Ланд 200 маркийн автомашины 4 дугуйг хагалчихсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 50-54 хуу/
Гэрч Э.Дын өгсөн:...би харуул хамгаалалтын ажлаар Д, Ү хоёртой хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг руу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Осон. 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ямар асуудал болсон талаар мэдэхгүй. Харин 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн үед босоод байж байтал 05 цаг 30 минутын үед хажуугийн уурхайн Ч гэх залуу манай гэрийн урд эрэг доогуур цонхоор амь амраарай ахаа, Монгол газрынхан намайг хутгалах гээд байна гэхээр нь эргээд гэр рүү гараад ир гэж хэлсэн. Би тухайн үед гэрийн гадаа эрэг дээр байж байсан. Тэгээд Ч Ланд 200 маркийн автомашинтай эрэг өөд гарч манай гэрийн урд ирээд зогстол 10 секунт хүрэхгүй хугацаанд Лексус 470 маркийн автомашинтай хоёр залуу хурдтай давхин ирээд Чийн машины ард 4 метр орчим зайтай зогсоод машинаасаа бууж ирцгээсэн. Тэр үед Ч машинаасаа бууж амжаагүй байсан. Чийн машинд хэн хэн байсныг анзаараагүй. Ямар ч байсан эхнэр нь байсан. Чийн араас гарсан хоёр залуугийн П нь машинаасаа хутга бариад бууж ирээд яасан их зугтаадаг юм бэ гээд пизда наахуугаар нь дуудаад одоо та нарыг ална гээд Чийн машин дээр Ооод цонхоо онгойлго, хаалга онгойлго гэж цонх машин руу нь хутгаар хатгаж, машины дөрвөн дугуйг хутгалж дугуйг хагалсан... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 55-62 хуу/
Гэрч М.Дгийн өгсөн....2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байсан хамгаалалтын ажилчдаа эргэчихээд 07 дугаар сарын 07-ны өглөө эрт 5 цагийн үед босоод Улаанбаатар хот явахаар цай чанаад байж байтал гэрийн урд замаар Ланд 200 маркийн автомашинтай залуу цонхоороо амь авраарай гэж орилсон. Тэр үед гэрийн хаалга онгорхой Д дарга гэрийн гадаа байсан. Тэгтэл Д дарга наашаа гараад ир гэтэл Ланд 200 маркийн автомашинтай залуу эргээр гарч ирээд гэрийн урд зогстол араас нь Лексус 470 маркийн автомашинтай хоёр залуу их хурдтай давхиж ирээд Ч гэх залуугийн машины хойно хамгаалалтын зүүн тал руу зогссон. Тэр үед би гэрээс гарсан чинь жолоОийн хажуугийн суудлаас халзан толгойтой залуу хутга барьж бууж ирсэн. ЖолоО нь гартаа төмөр торцов барьсан бууж ирсэн. Би тэр үед та нар яах гэж байгаа юм бэ гэсэн чинь та нарт хамаагүй, Чийг ална гээд Чийн машин руу Осон. Ч тухайн үед хаалгаа цоожлоод цонхоо хаасан. Машин дотор айчихсан уйлаад сууж байсан. Чийн хажуугийн суудалд эхнэр нь суучихсан явж байсан. Халзан толгойтой хутга барьсан залуу Чийн хаалган дээр Ооод хаалгаа онгойлго цонхоо буулга гээд машиныг нь хутгаар зураад байсан. Мөн машиныг тойрч хоёр дугуйг нь хагалсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 63-69 хуу/
Гэрч С.Б өгсөн...2018 оны 07 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Уянга сумаас ирсэн. Намайг ирэх үед Монгол газар ХХК-ийн хамгаалагч нар хүн зодсон хутгалсан гэж яригдаж байсан. Хэн хэнийг хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Түүнээс хойш ч гэсэн Монгол газар ХХК-ийн хамгаалалтын ажилчид постоор хүн оруулаагүй. Айлган сүрдүүлдэг дарамталдаг гэх яриа гараад байсан. Мөн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үүрээр 04 цагаас 05 цагийн үед Шийртийн ам өгсөж явтал миний урд явсан машинуудыг зогсоОихоод шалгаад байсан. Тэр хүмүүсийг оруулсан, бид нарыг оруулаагүй. Өдөр постоор гарсан, буцаж орох гэсэн юмаа гэж дарга Чт хэлсэн чинь нэг халзан толгойтой залуу шууд хутга гаргаж ирээд цонхоор хутгалах гэсэн. Тэгээд машины шилийг хаагаад зугтаасан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 71-73 хуу/
Хохирогч Ж.Оын өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн эх газар А уурхай дээрээс гэрээ авах гээд 4 ажилчны хамт Осон байсан. Манай ажилчид гэрээ ачаалаад би хараад зогсож байсан чинь Монгол газрын харуул хамгаалалтын 5 хүн Лексус 470 маркийн машинтай хүрч ирээд зогссон. Тэр залуучууд бүгд согтуу байсан. Тэгтэл нэг хамгаалагч нь Ан уурхайн нэг ажилчныг дуудаад хөөш чи яасан муухай хардаг юм бэ гэснээ барьж аваад үүрээд шидсэн. Газар унахад нь өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хамгаалагчид хандаж наад залуугаа зодохоо болиО гэж хэлтэл Монгол газрын хамгаалагч нар бүгд над дээр хүрч ирээд А гэж дууддаг залуу нь миний нүүр рүү хоёроос гурван удаа цохисон. Гэтэл муухай хОтой П нь намайг мөргөж унагаад газар унасаны дараа миний нүүр рүү хөлөөрөө хоёроос гурван удаа өшиглөсөн. Би босох гэсэн нүүрнээс цус гарсан. Тухайн үед миний хөмсөг сэтэрсэн байсан. Би босож ирээд яаж байна аа та нар гэж хэлтэл миний хойд талд зогсож байсан Э гэх залуу миний толгойны баруун хойд хэсэг рүү хатуу зүйлээр цохих үед би урагш болж унасан. Яг юугаар цохисоныг нь харж чадаагүй. Би дахиад босох гэсэн чинь Аранз, П, Э, Т тэгээд нэг үл таних залуу бүгд намайг тал талаас өшиглөсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн чинь А уурхайгаас зайдуу газар Ооод зогсчихсон. Миний машиныг Э гэх залуу жолоодоод явж байсан. Намайг машинаас чирч буулгаад П намайг дахиад цохиж унагаасан. Тэгээд бүгд намайг тал талаас өшиглөсөн. П намайг зодож байхдаа хутга сүх аваад ир наад мууг чинь нууранд живүүлчихье газар булна ална гээд байсан. П намайг суу хэвт гээд байхаар нь чадахгүй гэтэл дахиад бүгдээрээ намайг зодсон...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 189-192 хуу/
Гэрч Э.Д өгсөн...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн эхэнд А гэх хүний уурхай дээрээс О ахын хамт ажилчидтайгаа гэр авах гээд байж байсан чинь Ан уурхай дээр Монгол газрын хамгаалагч нар гээд таван залуу машинтай ирсэн. Тэр залуус А уурхай дээр ирээд О ахтай уулзаж байгаа харагдаж байсан. Тэгсэнээ О ахыг машинд нь суулгаад аваад явсан, О ахыг машинд нь яаж суулгаад яах гэж авч явсаныг нь мэдээгүй. О ах яваад 30-аад минутын дараа нүүр ам нь цус болчихсон өөрөө машинаа унаад ирсэн. О ахын бие нь муудсан байсан учраас яаралтай аймгийн төв рүү бид хоёр О ахын машинаар явсан... гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 204-205 хуу/
Гэрч Ц.Н өгсөн....2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би О ахын хамт уурхайн хоёр гурван ажилчинтай А гэх хүний уурхайн бааз дээрээс гэр ачих гэж Осон. Бид нар гэрээ ачиж байсан чинь О ах Монгол газрын хамгаалагч нартай уулзаад зогсож байсан. Монгол газрын залуучууд дөрвүүлээ байсан. О ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл намхан махлагдуу хамгаалагч нь О ахыг цохиод авсан. Тэгсэн нэг хамгаалагч нь дундуур нь орж салгаад О ахыг машинд суулгаад хөдлөөд явсан. О ахыг авч явсаны дараа буюу 1 цагийн дараа өөрөө машинаа унаад ирсэн. О ахын хөмсөг нь сэтэрсэн, толгойн баруун талдаа шалбарсан, чих нь хавдсан байдалтай ирсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 210-211 хуу/
Гэрч Т.Н өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед би О ахын хамт мөн Д, Төөгий, Нямка нарын хамт Орхон багийн Шийртийн эхэд А гэх өөрийн уурхайн хажуу талаас гэр ачиж ирэхээр явсан. Би нар А уурхай дээр Ооод гэрээ ачиж байсан. Тухайн үед А уурхай дээр Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нар Осон байж таарсан юм. Тэгтэл О ахыг Монгол газрын ХХК-ийн залуучууд зодоод машинд нь суугаад аваад явсан, 1 цагийн дараа О ах өөрийн машинаа унаад ирсэн. О ахын хувцас шороо болоод толгойн цус болсон хагарсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай ирсэн. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 215-216 хуу/
Гэрч Л.Б өгсөн...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Бавгарын ам гэх газар байрлах Бидийн түшээ ХХК уурхайн бааз дээр Монгол газрын ХХК-ийн хамгаалалтын албаны ажилчид машинтай ирээд уурхайн бэлтгэл ажил аюулгүй байдалтай танилцаад явж байсан. Тухайн үед О гэж дууддаг ажилчидтайгаа манай бааз дээр ирсэн байж таарсан. Би Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нартай уулзчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь гадаа хүмүүс орилоод байхаар нь гарсан чинь Монгол газрын ХХК-ийн хамгаалагч нар О ахын машинтай манай баазын гаднаас хөлдөөд явж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 221-222 хуу/
Гэрч О.Д өгсөн: ...Би Орхонбагт О гэх хүний удирдлагад ажилладаг юм. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим байх А гэх хүний уурхай дээр би байж байхад хүмүүс орилоод байхаар нь хартал цус нь гойжсон О ах газар унасан. Монгол газрын ХХК-ийн хамгаалагч гэх залуучууд та хэдийг бас ална шүү гээд ойртуулахгүй байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 223-224 хуу/
Гэрч Л.Б өгсөн:...харуул хамгаалалтын ажилчид өдөр бүр ирж ажил байдалтай танилцдаг байсан, тухайн үед хамгаалалтын ажилтнууд гадаа ирэхээр нь би гарсан, хамгаалалтын ажилтнуудын нэрийг мэдэхгүй, тэд нар засварын ажил асуухаар хариулчихаад байж байх хооронд хамгаалалтын ажилтан нь Ганбаатар овогтой Ц хавсарч унагаасан. Тэгэхээр нь хөөе яаж байгаа гэж орилсон чинь хамгаалалтын ажилтан зүгээрээ тоглож байна гэхээр нь Ц асуусан чинь зүгээр гээд инээгээд босоод явсан, өөр ямар нэгэн зүйл байгаагүй, би гэртээ орсон, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Тэр үед О ах манай ойролцоо гэр буулгаад ачиж байсан, гэтэл удаагүй машин дуугараад хөдлөөд явсан чинь О ахын нэг ажилтан манайд орж ирээд О ахыг зодоод аваад явчихсан гэхээр нь цагдаад хэлээч гэж хэлсэн, хэн хэрхэн яаж зодсон талаар мэдэхгүй. Ц зодуулаагүй, ямар ч гэмтэл учраагүй. О зодуулчихлаа гэж манайд дараа нь ирэхэд чихнээс нь цус гарсан, хөмсөгнөөс нь цус гарсан байсан, аль чих аль хөмсөг байсан гэдгийг нь сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 239-242 хуу/
Хохирогч Э.Мын өгсөн:...Архангай аймаг Цэнхэр сум Орхон баг нутаг Гүүтийн ам доод адагын гором ард өөрийн ажилчдын хамт байтал ногоон өнгөтэй Ланд 80 маркийн автомашин унасан дөрвөн хүн ирсэн. Энэ үед би майхан дотор ажилчдын хамт хөзөр тоглож байсан. Гаднаас Ланд автомашины эзэн ямар пизда байна гараад ир гээд орилсон юу болсон бол гээд майхнаас гарахад хоёр хар хувцастай нэг ногоон өнгийн хувцастай гурван залуу над дээр ирээд лаларууд минь та нар эндээс зайлцгаа та нарыг хэн наашаагаа оруулсан юм бэ, гөлөгнүүд минь чи шошны хүн үү Дбаатар хүн үү гэж асууж намайг цохих гэж гурван талаас гараа далайлгаж бүчэж авсан...би газар унасан бороохойг далайтал ногоон өнгийн куртектэй залуу миний гараас барьж авч намайг цохиод надтай зууралдсан. Энэ үед манай ахыг өшиглөсөн залуу цохиж байхад машины араас манай залуучуудыг хөөж явсан залуу машины араар гүйгээд орж байсан. Би нөгөө хоёр залуутай зууралдаж байхад араас пүд гэх чимээ мэдэгдсэн. Араас ирсэн залуу намайг цохисон. Би тэр үед өөрийн мэдэлгүй газар өвдөглөж унаад нөгөө хоёр залуутай зууралдаж босч ирэхэд эргэхэд хутгал гээд нөгөө халимаг үстэй залуу баруун гарт хутга дээрээс нь доош цавчсан байдалтай хар өнгийн хутга барьсан байсан. Тэр үед би хутга хартал хутганы урд үзүүр хэсэг нороод цус болсон байсан. Би тухайн үед зууралдаж байсан нэг залууг тавиад зүүн гар бөөрний хэсэгт тэмтэрч үзэхэд нуруу нойтон оргиод үзэхэд миний гар цус болсон байсан. Манай ахтай зодолдож байсан хоёр залуу хөөгөөд явсан залууд би эргэж хараад би чамд ямар гэм хийсэн юм бэ хутгаллаа одоо болоо юм бишүү гэж цустай гараа харуулсан. Энэ үед ногоон куртектэй залуу хутга хэмжсэн юм байгаа биз дээ гэж хар хувцастай халимаг үстэй духан дээрээ улаан мэнгэтэй юм шиг залуугаас асуусан. Тэгээд би залгуулаад манайхан намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэр үед нөгөө хоёр залуу яасан их хүмүүс турхирдаг лалар вэ чамайг гүйцээгээд алчихий гээд ногоон куртектэй залуу намайг бороохойгоор ороолгож цохисон хоорондоо ярьж байхдаа одоо боль чи эр хүн шиг байх юм бол бид нар эр хүн шиг байна цагдаа сэргийлэх гэхгүй салвал сал та нар эндээ үлд бид нар буцъя гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 158-164 хуу/
Гэрч М.Б өгсөн:...Мыг танина, манай компанийн харуул хамгаалалтыг хариуцдаг, бид нэг байгууллагад ажилладаг. Пыг танихгүй, эдгээр хүмүүстэй найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна, майхан дотор А, А, Улаанхүү, Б, М бид нар хөзөр тоглоод байж байтал гадаа машинтай хүмүүс ирээд Ланд 200 маркийн автомашины эзэн хаана байна гэж дуудуулсан. Тэр үед М өөрөө гутлаа өмсөөд хэн бэ гээд гараад явсан, бид нар орж ирэхийг нь хүлээгээд майхандаа сууж байтал удаагүй М хутгалчихлаа гээд орилхоор нь бид нар бүгдээрээ гарцгаасан чинь танихгүй туранхай, халзан толгойтой согтуу шар царайтай залуу бүгдийг нь хутгал хутгал гээд хашгираад байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 173-177 хуу/
Гэрч О.А өгсөн:..Манай компанийн ажилчид Архангай аймаг Цэнхэр сум Орхон багийн голын эрэг дээр майхан бариад амарч байхад Ланд 80 маркийн автомашинтай дөрвөн залуу ирээд Ланд 200 маркийн автомашины жолоО хаана байна гээд орилоод, манай хамгаалагчийн албаны дарга, М майханаас гараад тэр хүмүүсийг хараад шоронгийхон байна та нар байж бай гэж хэлэхэд би майхан дотор байсан хэсэг хугацааны дараа М манайхаан гараад ир намайг хатгачихлаа гээд орилсон дууг нь сонсоод майхнаас гарахад М намайг хутгалчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 189-192 хуу/
Гэрч Ч.Э өгсөн:...Бид нар Цэнхэр сум Орхон багийн голын эрэг дээр манай ажилчид байрлаад байж байхад хүмүүс ирлээ гээд бас юмаа хурааж, хурдан нүү гээд хүмүүс хашгирсан, би майхан дотроос гараад хартал хар хувцастай дөрвөн залуу хүрч ирээд эндээс хурдан яв, хутгална шүү, ална шүү гээд байсан. Бид майхан саваа хурааж байхад манай ажлын харуулын дарга Мыг хутгалчихлаа гээд хүмүүс гүйлдэж байсан. Харсан чинь ар нуруунаас нь цус гоожиж байсан, цамц нь цус болсон байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 193-195 хуу/
Гэрч Т.З өгсөн:...Тухайн өдөр манай компанийн ажилчид Цэнхэр сум Орхон багийн Шийртийн ам дэлгүүрийн цаана голын эрэг дээр байрлаж байхад Ланд 80 маркийн автомашинтай дөрвөн залуу байсан, нэг залуу нь десант хувцастай, гурван залуу хар хувцастай байсан. Тэд нар гартаа бороохой барьчихсан ирээд хамгаалалын албаны хүмүүс байна уу гээд, манай хамгаалалтын албаны дарга Мтай уулзаад зодоон болсон. Би тэр үед ачааны автомашин дотор сууж байсан яг юу болсоныг би мэдэхгүй хараагүй. Манай дарга зодоон хийгээгүй байх би хараагүй, хар хувцастай хүмүүс зодоод хөөгөөд байсан. Би машин дотроос харсан, би машинаас буугаагүй. Манай компанийн ажилчид гээд нийт 21 хүмүүс харж байсан. Хамгаалалтын албаны дарга М ах байсан, бид нарыг З гэдэг хүн ахалж хариуцаж яваа. Мыг хэн хутгалсаныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хутгалуулсан байсан. Хүнтэй маргалдаагүй, зодоон хийгээгүй, би машин дотор сууж байсан үйл явдлыг хараагүй. Хар өнгийн хаймран бороохойг туранхай өндөр залуу барьж явсан, гартаа хутга барьсан залуу нь туранхай өндөр бор царайтай залуу байсан...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 196-198 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6023 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Г.Пын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ц, Ж.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Э, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин шүүгдэгч Г.П, Х.Н нарын 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 05 цагаас 06 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохиж, хутгаар дугуйг нь хатгаж хагалсан гэх үйлдлийг аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Х.Н, Г.П нарын зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд хохирогч Ч.Чийн өгсөн: “...Удалгүй Н нь бас машинаасаа бууж ирээд газраас чулуу аваад миний машин руу шидсэн. Тэр үед Нгийн авч шидсэн чулуу миний машины зөв талын хаалганы хойд талд мөн зөв талын хаалганы доод талд хоёр хэсэг газар оносон. Тэгсэн П машинаасаа бууж ирээд миний талаар хүрч ирээд миний машины цонх руу хутгатай гараараа хутгаар цонх руу хэд хэдэн удаа цохисон. П Д ахтай маргалдаж байснаа чи юу ч биш шүү гэж надад хандаж хэлээд миний машины 4 дугуйг барьсан байсан хутгаараа хутгалж хагалсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 30-36 хуу/, Х.Нгийн яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03-04 цагийн үед харуулын постон дээр П хамт үүрэг гүйцэтгэж байхад Чөө гэдэг хүний уурхайн 3 техник орсон, дахиад нэг техник ирэхээр нь Чөө гэдэг хүнээс хэний техник юм бэ гэж асуусан чинь эзэн нь одоо ирж байгаа, манайх биш гэж хэлсэн. Гэтэл Ч эзэн нь гээд ирэхээр нь манайх зөвшөөрөлгүй техник оруулахгүй байгаа техникээ гаргачих гэж хэлсэн чинь Ч Шийртийн ам руу техникээ буцаагаад дэлгүүрийн гадаа аваачихаар нь араас нь П бид хоёр Ооод техникээ постоор гаргачих гэж хэлсэн. Гэтэл Ч тоохгүй байж байгаад зугтаасан. Тэгэхээр нь хөөе гэж араас нь орилоод сигналдсан чинь зогсохгүй дэлгүүр тойроод зугтаасан. Зогсохгүй байхаар нь араас нь бууж 2 чулуу шидсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 114-118 хуу/ Г.Пын яллагдагчаар дахин өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж Шийрт орчихоод Шийртийн ам руу уруудаад явж байтал 04 цаг өнгөрч байх үед Шийртээд өгсөөд уурхайн 4 техник ирж байхаар нь зогсоогоод шалгаж лавлаж асуутал ТөмөрЧийн уурхайн 3 техник гэхээр нь уурхай ажиллах эрхтэй байсан учир оруулсан, үлдсэн 1 техник нь ТөмөрЧийн уурхайн техник биш гэхээр нь тэр техникийг үлдээгээд байж байтал Ч эзэн нь гээд араас нь ирэхээр нь буугаад уулзсан. Тэд нар оруулахгүй гэсэн техникийг манай компанид хамаатай гэх мэтийн зүйл ярихаар нь Чт хандаж наад цонхоо онгойлго гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй машинаа асаагаад хөдлөхөөр нь зугтаах гэж байна гэж бодоод нэг дугуйг нь хагалсан чинь тэнд байсан нэг тарган залуу чи наад машиныхаа бүх дугуйг хагалчих чамайг жинхэнэ алж үзүүлнэ гэхээр нь 4 дугуйг нь хутгаар хагалсан. гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 98-103 хуу/ зэргээр шүүгдэгч Х.Нгийн үйлдлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн, шүүгдэгч Г.Пын үйлдлийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн, гэх гэмт хэргийн шинжгүй байна.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг эд зүйл хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан байх тул чулуу бол зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш юм. Иймд шүүгдэгч Х.Нгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна.
Аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж хуулиар хүлээсэн болон өөрийн дүрмээр тодорхойлсон чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулсан үйл ажиллагааг нь тасалдуулсан албан хаагч үйлчлүүлэгчдийн эрх ашигийг хохироосон үйлдлийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Х.Н, Г.П нарын дээрх үйлдлийн улмаас аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж алба хаагч болон үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж хохирогч Ч.Чийн өмч хөрөнгө эзэмших ашиглах захиран зарцуулах, хадгалан хамгаалах үйл ажиллагаанд саад учруулж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэдэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байх ёстой бөгөөд тухайлбал хорт хий болон үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн байх зэргийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Г.П, Х.Н нарын үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн шинжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “.. энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Х.Нгийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан байх тул түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Гүүтийн ам гэх газар нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж, хохирогч Э.М нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,мөн 2018 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05-аас 6 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохиж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж аж ахуйн хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэх үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Нгийн 2018 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05-аас 6 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Шийрт гэх газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Ч.Чт хүч хэрэглэж, түүний унаж явсан 80-01 УНГ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг чулуугаар цохиж эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэх үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнг өөрчилж, шүүгдэгч Х.Нгийн дээрх үйлдлийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн шүүгдэгч Г.П, Х.Н нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж зүйлчилсэн нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Пыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ц, Ж.Д нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Э, Э.А нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Чийн надад дээрх хүмүүст гомдол санал байхгүй гэх хүсэлт /3 хх-ийн 85 хуу хохирогч Э.М нь шүүгдэгч Х.Нгөөс 5.000.000 төгрөгийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 183 хуу/ хохирогч Ж.О хэргийн материалтай танилцахад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх тэмдэглэл /3 хх-ийн 118 хуу/ зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.П, Х.Н, Б.Ц, Ж.Д, Э.А, Ц.Э нар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Э.А, Ц.Э, Г.П, Х.Н нарыг бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.П, Х.Н, Ц.Э, Э.А нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Э, Э.А нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ж.Д нь өмнө нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлж баривчлах ялыг эдэлсэн, шүүгдэгч Б.Ц, Г.П нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн боловч Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 169 дугаартай, 144 дугаартай шүүгчийн захирамжуудаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлөгдсөн тул 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоогоогүй эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлсөн тул эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх боломжгүй, түүнчлэн шүүгдэгч Х.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”гэж заасан байх тул шүүгдэгч Х.Н, Б.Ц, Ж.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шинж буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн / үйлдлээ хүлээн зөвшөөрсөн / гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, харин шүүгдэгч Г.Пын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.П нь 121 хоног, Х.Нн 64 хоног, Ж.Д 64 хоног, Б.Ц 48 хоног, Э.А 13 хоног, Ц.Э 13 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 34.19 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ............. аймгийн Проукурорын газраас шүүгдэгч Г.П, шүүгдэгч Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ............ аймгийн Проукурорын газраас шүүгдэгч Х.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч О овгийн Г Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэж зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Х Нг бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Б Цыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Ж Дыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овгийн Ц Дыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж овгийн Э Аг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.П, Х.Н, Ц.Э, Э.А нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Э, Э.А нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Ж.Д, Х.Н нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Ж.Д, Х.Н нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Ж.Д, Х.Н нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Х.Н, Ж.Д нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пын цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь 121 хоног, Х.Нн 64 хоног, Ж.Д 64 хоног, Б.Ц 48 хоног, Э.А 13 хоног, Ц.Э 13 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н, Ж.Д, Б.Ц Э.А, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н, Ж.Д, Б.Ц Э.А, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ