Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 565

 

                    

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00509/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, “Булагийн ” 5-10 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбын Өлзийбаярт холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Гуулингийн шил” гэдэг газарт нутаглах, Боржигон овогт Шоовдорын Долгорын (РД: СЮ 63020869)  нэхэмжлэлтэй,  
"худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Долгор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ш.Долгор миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны “Гуулингийн шилийн баруун амны адагт байрлах худгийг 1 800 000 төгрөгөөр сэргээн засварласан юм. Гэтэл тухайн худгийн өмчлөгч Гомбын Өлзийбаярын малчин гэх хүмүүс худгийн ойролцоо бууж биднийг худаг ашиглах боломжгүй болгоод байна. Иймд манайх худгыг ашиглаж чадахгүй байгаа тул уг худгыг сэргээн засварласан 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)

 Нэхэмжлэгч Ш.Долгор нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Долгор миний бие хариуцагч Г.Өлзийбаярт холбогдуулж худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан юм. Миний бие шүүхэд гаргасан "худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 10 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Долгор нь хариуцагч Г.Өлзийбаяр холбогдуулан "худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Долгор нь "худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ш.Долгор нь хариуцагч Г.Өлзийбаярт холбогдуулан "худгийн засварын үнэ 1 800 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                 D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\565-Ш-И Ш.Долгор.docx

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Долгорт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ