| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0087/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 109
2020 01 31 2020/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Г.Анармөнх,
Шүүгдэгч: Б.Х, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн , шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Б.О, Б овгийн Б.Х нарт холбогдох эрүүгийн 1905 0397 01322 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18-2 тоотод түр оршин суух /Улаанбаатар хот, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 59-13 тоотод оршин суух албан ёсны хаягтай/, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Б.О,
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-901а тоотод түр оршин суух /Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг, Номгонд оршин суух албан ёсны хаягтай/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 158 тоот Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор ял эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Х
Холбогдсон хэргийн талаар:
Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлэг – Шар хад чиглэлийн автобусан дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн М.Амармэндийн өмчлөлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone – X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone X загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйл гэдгийг мэдсээр байж Б.Хаас 350.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч М.Амармэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрээсээ гараад найз Сарангэрэлээс мах авахаар автобусанд суусан. Би КТМС-ийн автобусны буудал дээрээс Гэмтлийн эмнэлэг-Шар хад чиглэлийн автобусанд суусан бөгөөд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны автобусны буудал дээр буусан. ...Би тухайн автобусаар зорчих үедээ халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. ...би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гар утас худалдааны Теди төв дээр iphone-X загварын гар утсыг 2.460.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл, сэв зураас гэх зүйл байхгүй бөгөөд 353040090370866 гэсэн IMEI кодтой”
“...би өөрийн iphone-X загварын 353040090370866 imei дугаартай хар өнгийн гар утсыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авсан ...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24, 25-26-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ “...iphone-X гар утас 1 ширхэг 1.600.000 төгрөг” /хавтаст хэргийн 37-41-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд найзын хамтаар уг бичлэгийн 13 минут 11 дэх секунтэнд автобусанд орж байгааг харуулав” /хавтаст хэргийн 10-13-р хуудас/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...хар өнгийн iphone-X загварын гар утас 1 ширхэгийг тэмдэглэл үйлдэн хураан авлаа. IMEI:353040090370866” /хавтаст хэргийн 16-р хуудас/
Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад Сансрын колонк дээрээс хороолол орох гээд Шар Хад гэмтлийн эмнэлэг чиглэлийн автобусанд суусан. Ингээд би автобусанд ороод нэг үл таних эрэгтэй хүний гадуураа өмсөж явсан хувцасны баруун талын халааснаас iphone-x маркийн гар утсыг нь хулгайлан авсан юм. Учир нь тэр хүний гар утас нь ил харагдаад байхаар нь авчихсан юм. Ингээд би автобустайгаа явж байгаад ардын эрхийн хойд талын Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад урагшаа зам гараад явсан. Тэгээд би гар утсаа тэр өдрөө Монтелын биллъяардан дээр очоод гар утасны ченж залууд 350.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утас зарсан мөнгөө би ганцаараа өөртөө хэрэглэсэн ...би хулгайлсан гэж Б.О-д хэлсэн. Өөрөө зөвшөөрөөд авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/,
Шүүгдэгч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...одоогоор өдрийг нь санахгүй байна. Монтелын хажуу талын биллъярдан дээр тоглож байхад танихгүй залуу ирээд утас авах уу? iphone-X загварын гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би авна гэсэн. Тэгээд би тэр утсыг нь үзсэн чинь Iphone-x загварын хар өнгийн утас байсан. Тэгээд би тэр залууд хандан хэдээр зарах гэж байгаа юм гэсэн чинь надад хандан 350.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд гар утсыг нь худалдан авсан. Би тэр залууд өгсөн мөнгөнийхөө заримыг нь дансаар, заримыг нь бэлнээр өгсөн. Би хэдийг нь бэлнээр хэдийг нь дансаар өгснөө санахгүй байна. Тэгээд тэр залуу надаас мөнгөө аваад явсан. ...гар утас нууц кодтой байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53-р хуудас/,
Шүүгдэгч Б.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78-р хуудас/
Шүүгдэгч Б.Х-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79-р хуудас/
Б.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 87-р хуудас/,
Б.О-н оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 89-р хуудас/,
Б.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 93-р хуудас/,
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан магадлаж үнэлэн шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэн шийдвэрлэв.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Гэмтлийн эмнэлэг – Шар хад чиглэлийн автобус дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн М.Амармэндийн өмчлөлийн iphone – X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Амармэндийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Х, Б.О-н нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар
мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х-н үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгө болох iphone-X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь үйлдлийн аргын хувьд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг шунахайн сэдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн байна.
Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Б.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан, гар утсыг хураан авч хохирогч М.Амармэндэд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.Х-с iphone-х загварын 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авч, эзэмшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Амармэндийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Х, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Шүүгдэгч Б.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг хангаж байна. Б.О нь Б.Х-с хохирогч М.Амармэндийн iphone-x загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг 350.000 төгрөгөөр худалдаж авсан, эзэмшсэн болох нь шүүгдэгч Б.Хын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Б.О нь гар утас худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Iphone-x загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нь 350.000 төгрөгнөөс илүү үнэтэй, мөн утасны нууц кодтой байсан, нууц кодыг Б.Х мэдээгүй зэрэг үйл баримтууд нь Б.Оын үйлдлийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авсан, эзэмшсэн болохыг нотлож байна.
Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Б.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Гэмтлийн эмнэлэг - Шар хад чиглэлийн автобус дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн М.Амармэндийн өмчлөлийн iphone-х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайрах сэдэлттэй, ашиг хонжоо олох өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг эд зүйлийг буцаан өгсөн байх боловч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу халдлагын зүйл болсон гар утсыг шүүгдэгч Б.О-с биет байдлаар хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул Б.Х-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.Х-с iphone-х загварын 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авч, эзэмшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авсан, цаашид хэлбэр бүтцийг өөрчлөн худалдан борлуулах замаар ашиг олох зорилгоор эзэмшсэн зэрэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О нь хохирогч М.Амармэндийн өмчлөлийн iphone-x загварын гар утсыг хүлээлгэн өгсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Х нь хөнгөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг эд зүйлийг буцаан өгөх хэлбэрээр барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Х нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч дахин хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын үүднээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О нь хөнгөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг эд зүйлийг буцаан өгөх хэлбэрээр барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Х, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийтийн зорчигч тээврийн автобусны хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон