| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1022/Э |
| Дугаар | 1028 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1028
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Э.Н, шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Бнь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 1-3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нмаргалдаж, түүний нүүр рүү сандал шидэж, дал хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Н.Нгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 23/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6892 дугаартай дүгнэлт /хх-н 12/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баянжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 17, 21/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 22/, хохирогчийн хүсэлт /хх-н 24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Б.Бнь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 1-3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нмаргалдаж, түүний нүүр рүү сандал шидэж, дал хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Баянжаргалыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нмаргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нгийн хохирогчоор өгсөн: “...хоол хийхэд манай нөхөр чи нохойн хоол хийлээ гэж уурлан өчигдөр чи гэрээсээ гарахгүй гэж хэлчихээд яагаад гэрээсээ гараад одонгийн найранд явсан юм гэж надад уурлан сандал авч над руу шидэж, тэр сандал нь миний зүүн нүдний хэсэгт онож нүд хавдсан. Мөн сандлаар дахин миний дал хэсэг рүү цохиж гэмтээсэн." гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Б өгсөн: "...Хийсэн хоол нь амт муутай байсан учир би чи нохойны хоол хийж өгөөд гэхэд манай эхнэр уурлаад “тэгвэл чи наад хоолоо битгий ид” гэхээр нь би хийж өгсөн хоолыг нь идээгүй юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд манай эхнэр орны урд талд байсан сандлыг аваад над руу шидэхээр нь би өөр рүү нь буцаагаад шидтэл зүүн талын мөр болон зүүн талын нүд рүү нь оноод цохьчихсон." гэх мэдүүлэг /хх-н 30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 6892 дугаартай:
1. Н.Нгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 12/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Н.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 24/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.