| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1026/Э |
| Дугаар | 1029 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1029
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бмаргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Марал-Одоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7162 дугаар дүгнэлт /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 28/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 29-37/, хохирогчийн хүсэлт /хх-н 41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахаас шүүгдэгч Б.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Бмаргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хохирогч Д.Бмаргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Бын хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө ажлын газрын Намуунбаярын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цайз орчмоос доошоо офицеруудын ордон чиглэлтэй уруудаад алхаж байсан. Гэтэл үл таних хоёр залуу зөрөхдөө нэг нь намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би "чи яагаад байгаа юм бэ" гээд түүний зүүн шанаан тус газар цохисон. Тэр залуу зөрүүлээд намайг цохисон. Тэгээд би тэр залууд зодуулсан. Тэр залуутай хамт явж байсан залуу эхлээд харж зогсож байснаа дараа нь бид хоёрыг салгасан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 300.000 төгрөг хүлээн авсан." гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М өгсөн: "...Бид хоёрыг алхаад явж байх үед үл таних хоёр залуу зөрсөн. Тэр хоёр залуугийн нэг нь "гайхаад байна уу" гээд Мн нүүр рүү цохисон. М тэр залуутай зодолдсон. М цохисон залуутай хамт явж байсан залуу салгасан. Би бас Мөнх-Амарыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7162 дугаартай:
1. Д.Бын биед доод эрүүний зүүн титэм сэртэнгийн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, баруун доод 7-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 13/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.М өгсөн: "...72 дугаар хотхоны харалдаа үл таних хоёр залуутай зөрсөн. Зөрөх үед нэг залуу нь намайг мөрлөсөн. Би эргээд харсан чинь шууд миний зүүн шанаанд нэг удаа цохисон. Тэгээд би зүгээр салаад явах гэснээ болиод уур хүрээд эргэж очоод түүний нүүрэн тус газар цохисон. Би Б биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-н 23/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 41/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.