Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1036

 

                                                                                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч Ц.Г шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Б.Т, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч Б.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 03, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 0-2 тоотод оршин суух иргэн Э.Сийн байнга амьдрах өвлийн сууцанд нэвтэрч самсунг брэндийн 32 инчийн зурагт, зурмал бурхан, судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас Э.С1.073.940 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Сээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Отгонжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19/,  “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 22-24/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 27-30/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Тээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Б.Тнь 2019 оны 01 дүгээр сарын 03, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 0-2 тоотод оршин суух иргэн Э.Сийн байнга амьдрах өвлийн сууцанд нэвтэрч самсунг брэндийн 32 инчийн зурагт, зурмал бурхан, судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас Э.С1.073.940 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Б.Т 2019 оны 01 дүгээр сарын 03, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 0-2 тоотод оршин суух иргэн Э.Сийн өвлийн сууцанд нэвтэрч самсунг брэндийн 32 инчийн зурагт, зурмал бурхан, судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сийн өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо өлгийн 0-2 тоотод 2007 оноос хойш амьдарч байна. 2017 оноос хойш манай аав, ээж хөдөө ажиллахаар болоод би тус гэртээ дүү Янжинлхам эгч Хатантуулын гэрт очиж амьдрахаар болоод би ах Хантэнгэрийн гэрт амьдраад манай байшин эзэнгүй үлдсэн. Тэгэхдээ хашаагаа эзэнгүй байлгахгүйн тулд хөлсөөр айл буулгасан юм. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай хашаанд байгаа айлын хүн ээж рүү залгаад танай гэрээс 2 хүн юм хар юм ороогоод аваад гараад явсан шүү гэж хэлсэн байхаар нь би очиж шалгатал том өрөөнд байсан зурагт алга болчихсон байх бөгөөд хаалга цоожинд эвдрэл байхгүй байна. Манай гэр рүү 2 давхрын чардакаар дамжиж орж болдог бөгөөд түүгээр дамжиж ордогыг манай найз Т гэх залуу мэддэг юм. Хашаанд буусан хүний ярьж байгаагаар улаан куртиктэй залуу байсан гэж ярьж байна лээ. Хэд хоногийн өмнө Тэлмэн надтай таарахдаа улаан куртик өмсчихсөн явж байсан. Манай гэрээс самсунг брэндийн 32 инчийн лед зурагт алдагдсан байна. Мөн бурханы тавиур дээр байсан Алтангэрэл, Сундуй, Жадамба зэрэг бичмэл судар, говийн лха зурмал бурхан алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын өгсөн: “...Д

” гэх мэдүүлэг /хх-н 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасүрэнгийн өгсөн: “...Т

он.” гэх мэдүүлэг /хх-н 18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Тийн өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 41/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.   

Шүүгдэгч Б.Тнь хохирогч Э.Ссамсунг брэндийн 32 инчийн зурагт, “Алтангэрэл” болон “Сундуй” гэх судруудыг тус тус хүлээлгэж өгсөн, харин хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 690.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.С 120.000 төгрөгийн хохиролыг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 58 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.Т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв